Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 03 сарын 02 өдөр

Дугаар 129/шш2018/00206

 

                                                                       129/шш2017/00206   

          

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: Ж.Б-ын нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б.Б-д холбогдох

2900000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хэлэлцэв.

 

            Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Ж.Б, хариуцагч Б.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б- нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: ... Б.Б- нь удаа дараа ачаа ачаа ачуулж хүний итгэл олж авч, улмаар өнөөдөр маргааш төлөх гэж байгаа юм шиг дүр үзүүлж худал амлан ачаа ачуулж ачааныхаа хөлс мөнгийг гүйцэт төлөлгүй алга болсон. Надаас гадна өөр хэд хэдэн хүнийг ийм байдлаар итгүүлж, ачаа ачуулсныхаа хөлсийг гүйцэт төлөлгүй сүүлдээ сураггүй алга болсон. Эдгээр хүмүүс миний адил хохирч түүнийг бас л эрж хайж байгаа юм. Миний бие 2017 оны 09 сард Замын-Үүдийн Цагдаагийн газарт энэ талаар өргөдөл гаргасан боловч өргөдлийг маань уншиж үзээд иргэд хоорондын асуудал гэж хэлээд өргөдлийг хүлээж аваагүй. Б-аас ачаа тээврийн хөлс 2000000 төгрөг зээлж авсан 900000 төгрөг, нийт 2900000 төгрөг нэхэмжилж байна гэжээ.

Хариуцагч Б.Б- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Би 2017 оны 08 дугаар сард Дорноговь аймгийн нутаг Замын-Үүд суманд Замын-Үүд Улаанбаатар чиглэлд ачаа ачуулж ажил хийсэн. Тухайн хугацаанд иргэн Б-тай хөлс тохиролцон ачаа ачуулсан. Ачаа ачуулах бүрт хэлсэндээ хүрэлгүй алдагдалд орж Б-т нэхэмжилж буй 29000000 төгрөгийг өгөх болсон. Миний бие одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй байгаа ба 2018 оны 02 дугаар сарын 20-нд Алтайн хүдэр ХХК-д ажилд орохоор ярилцлагад орсон. Тиймээс хүсэх нь уг хэргийг миний бие хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү хэмээн хүсч байна. Төлөлтийг ажилд орсноос хойш цалингаасаа сар бүр хувааж төлөх хүсэлттэй байна. Хугацаа 2018 оны 02 сараас 2018 оны 06 сар хүртэл гэжээ.

Нэхэмжлэгч Ж.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Намайг өөр хүний ачааг ачиж байхад Б- карго ажиллуулж байгаа. Та надад ачаа ачаад өгөөч гэж нэлээн гуйхаар нь би Замын Үүдээс Улаанбаатар руу ачааг нь ачсан. Ачаа ачиж хэд явахад тээврийн хөлсөнд өгөх ёстой мөнгөө дутуу өгсөөр байгаад 2 000 000 төгрөг болсон. Тэгээд надад “1 000 000 төгрөг зээлчих дүү нь ажиллаад явж байгаа юм чинь дараа өгье” гэсэн. Тэгэхээр нь би өөрт байсан 900 000 төгрөгийг шилжүүлсэн. Ингээд 2 900 000 төгрөг болсон. Б- Улаанбаатар хот руу яваад мөнгө олоод ирье гээд явсан. Б-тай утсаар ярихад мөнгө хайгаад явж байна гэж хэлсэн. Дараа нь ярихад Шар хадны эцэст ШТС барьж байна. Энэ ажлыг дуусгаад мөнгийг чинь өгнө гэсэн. Дахин утсаар холбогдоход нөгөө ажил чинь бүтэхээ байсан. Мэргэжлийн хяналтаас хаасан гэж хэлсэн. Хэсэг хугацааны дараа утсаар ярихад Боловсрол, соёлын яаманд ажилд орох гэж байгаа. Боловсролын яаманд мэргэжилтнээр ажилд орсон гэсэн. Тэгээд утсаа хаагаад алга болсон. Тэгэхээр нь 11 сард Замын Үүдийн шүүхэд хандахад харъяаллынхаа дагуу Архангай аймгийн шүүхэд ханд гэсэн учир Архангай аймгийн шүүхэд хандсан гэв.

 

Хариуцагч Б.Б- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2017 оны зун Эрээнээс Замын-Үүд хоёрын хооронд ачаа ачиж явж байгаад сүүлд нь 08 дугаар сарын эхээр Замын Үүдээс Улаанбаатар руу карго ачуулж эхэлсэн. Б- гуайг гуйж ачаа ачуулсан гэдэг нь үнэн. Тодорхой хэмжээгээр надад ачааны хохирол гарч байсан. Тээврийн хөлсийг бүрэн өгч чадахгүй бага багаар өр үүссэн. Тухайн үед Б- гуайгаас 900 000 төгрөгийг авсан. Ямар нэгэн шалтгаанаар Б- гуайгаас зугтааж алга болсон зүйл байхгүй. Өөрийнхөө үнэн байдлыг хэлдэг байсан. Хаанаас ямар мэдээлэл сонссон юм бэ мэдэхгүй. Намайг Солонгос улс руу явах гэж байна гэж над руу утастаж байсан. Би өрийг төлж барагдуулна. ШТС-ын операторын суудаг барилгыг барих ажлыг авсан. Гэтэл захиалагч компани барилгын зураг төсөл буруу зуруулснаас болж мэргэжлийн хяналтаас барилга барихыг хаасан. Миний хийж байсан ажил болохоор би худлаа яриагүй. Сүүлд нь 11 дүгээр сарын 04-нд Боловсрол соёл спортын яаманд биеийн тамирын арга зүйчээр ажилд орж 15 хоног ажиллаж байгаад цалингаа голоод ажлаасаа гарсан. Тэрнээс хойш уул уурхайн сургалтанд 2 сар гаруй хугацаанд сууж саяхан сургалтаа төгссөн. Одоо баталгаатай ажлын байр байгаа. Ямар нэгэн байдлаар Б- гуайгаас зугтаагүй. Мөнгийг нь өгнө. Цаг хугацааны хувьд харж үзээч ээ гэж хүсэж байна. Би тайлбартаа тодорхой хэмжээгээр тусгасан байгаа гэв.

 

            Шүүх хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад:

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ж.Б- нь хариуцагч Б.Б-ид холбогдуулан 2900000 төгрөг  гаргуулахаар нэхэмжлэл гаргажээ.

          Хариуцагч Б.Б- нь нийт нэхэмжилсэн 2900000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрсөн, нэхэмжлэлийн шаардлагатай маргаагүй болно.

Хариуцагч Б.Б- нь Ж.Б-т ачаа ачуулах болгондоо хөлсийг дутуу өгч ачааны хөлс 2000000 төгрөг болсон, зээлээр 900000 төгрөг авсан болох нь нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбараар нотлогдож байна.

          Иймд нэхэмжлэгч Ж.Б-ын хариуцагч Б.Б-аас 2900000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна.  

         

          Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж байгаа учир нэхэмжлэгч Ж.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 61350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-т олгох нь зүйтэй байна.

 

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3, 115 дугаар зүйлийн  115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг  удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 359 дүгээр зүйлийн 359.1-т заасныг баримтлан хариуцагч Б.Б-аас 2900000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-т олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Ж.Б-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 61350 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Б-аас улсын тэмдэгтийн хураамж 61350 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Ж.Б-т олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 ä¿ãýýð ç¿éëèéí 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-ò çààñíààð øèéäâýð òàíèëöóóëàí ñîíñãîìîãö õ¿÷èíòýé áîëîõ áºãººä нэхэмжлэгч, хариуцагч нар нь øèéäâýðèéã гардан авсан өдрөөс хойш 14 õîíîãèéí äîòîð шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Èðãýíèé õýðãèéí äàâæ çààëäàõ øàòíû ø¿¿õýä давж заалдах гомдол гаргах ýðõòýéã дурдсугай.

 

 

 

 

                                        ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    Ч.ЖАРГАЛАН