2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 04 сарын 03 өдөр

Дугаар 2025/ШЦТ/850

 

       

 

 

 

 

 

 

 

 

2025         04          03                                     2025/ШЦТ/850

 

       

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн байрны “Ж” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдааныг шүүгч С.Батгэрэл даргалж, 

улсын яллагч Н.Өнөрбаяр,

шүүгдэгч М,

шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Дагиймаа,

нарийн бичгийн дарга Б.Батзаяа нарыг оролцуулан эрүүгийн 2202000000248 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: М овогт Н.М

  Монгол Улсын иргэн, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, ................ ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамт ...................... оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд нь ял шийтгэл эдэлж байгаагүй.

 

Холбогдсон хэргийн талаар: шүүгдэгч М нь ............... тоотод үйл ажиллагаа явуулах ....... ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй нийт 16 аж ахуйн нэгжүүдээс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар шивүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох нийт 10.206.218.038,15 (Арван тэрбум, хоёр зуун зургаан сая, хоёр зуун арван найман мянга, гучин найман төгрөг, наян таван мөнгө) төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 282 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 1.020.621.803,35 (Нэг тэрбум, хорин сая, зургаан зуун хорин нэгэн мянга, найман зуун гурван төгрөг, наян таван мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний орлого буруулж, нуун дарагдуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэргийг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ. 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Үйл баримт болон гэм буруугийн дүгнэлт:

 

Шүүгдэгч М нь ........... тоотод үйл ажиллагаа явуулдаг ....... ХХК-ийн удирдах албан тушаалтан буюу гүйцэтгэх захирлаар ажиллаж байхдаа бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй ................... зэрэг нэр бүхий 16 аж ахуйн нэгжүүдээс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох нийт 10.206.218.038,15 төгрөгийн үнийн дүнтэй орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг худал тодорхойлсон 282 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудаар 1.020.621.803,35 төгрөгийн орлого бууруулан хууль бусаар шивсэнийг Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, орлого буруулж, нуун дарагдуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн үйл баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт оролцогч нарын өгсөн мэдүүлэг, шинжлэн судалсан дараах:

- шүүгдэгч Мийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “.......... ХХК-ийн удирдах гүйцэтгэх албан тушаалтан миний бие. Надаас өөр ямар нэгэн удирдах гүйцэтгэх албан тушаалтан байхгүй. Манай компани У.А гэгч хүний компаниас шивэгдэж орсон НӨАТ-ын баримтуудын буцаалтуудыг 2018 онд тайландаа залруулж зөвтгөсөн. Одоо манай компани улсад ямар нэгэн хохирол учруулсан зүйл байхгүй, улсад учруулсан хохирлыг бүрэн барагдуулсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, тухайн үед манай компани 2017 онд үйл ажиллагаа явуулаад худалдан авалт хийсэн боловч У.А гэгч хүний компаниудаас НӨАТ-ын падаан шивэгдсэн байсан. Энэ талаар харьяа татварт тайлангаа залруулсан байгаа. Би “...........” ХХК-ийн гаргасан шинжээчийн дүгнэлттэй танилцлаа, дүгнэлттэй холбоотой гаргах санал хүсэлт байхгүй, дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байна. Хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх боломжтойг уншиж танилцлаа, тийм учир гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирол төлбөрийг улсад учирсан төлбөрийг барагдуулсан байгаа тул хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ хяналтын прокурорт гаргана гэж бодож байна. Дахин ийм зөрчил гаргахгүй, хуулийн дагуу ажиллах болно...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 46-р хуудас, 2 дугаар хавтаст хэргийн 58 дугаар хуудас),

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Э мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “.......... ХХК-ийн хувьд 2016-2020 оныг дуустал хуртэлх хугацаанд зөрчилтэй НӨАТ-ын падаан худалдан авалт хийж, улсын төсөвт төлөх татвараа бууруулж тайлагнасан. Энэ компанийн хувьд 1.020.621.803,35 төгрөгийн татварыг бууруулж улсад хохирол учруулсан байгаа. ....... ХХК-ийн хувьд улсын төсөвт төлөх татварын өрийг төлж барагдуулж байгаа. Татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор хуурамч аж ахуйн нэгжүүдээс нийт 1.020.621.803,35 төгрөгийн худалдан авалт хийсэн мэт татварын ерөнхий газрын мэдээллийн санд ....... ХХК нь илгээсэн байдаг. ....... ХХК-тай холбоотой татварын өр төлбөрийн асуудал гэхийн бол НӨАТ-ын хий бичилттэй холбоотой өр төлбөрийг барагдуулж байгаа бүрэн дуусаагүй байгаа. НӨАТ-ын хуурамч шивэлтийн тайланг залруулсны дагуу улсын төсөвт төлбөл зохих татварыг төлж байгаа, цаашид бүрэн төлүүлэх хүсэлтэй байна... ....... ХХК нь нийт 16 аж ахуйн нэгжээс 282 падаанаас 1.020.621.803,35 төгрөгийн падаан бичүүлэн авч, төсөвт төлөх татварын хэмжээг бууруулсан байна.......... ХХК нь НӨАТ-ын тайлангаа залруулсан байгаа дээрх дүнгээр бууруулсан гэдгээ хүлээн зөвшөөрч хохирлоо нөхөн төлж байгаа. Мөн 77 ширхэг НӨАТ-ын хий шивэлтийн падааныг залруулаагүй байна...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас),

- хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Жын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манай Татварын бүртгэл мэдээллийн нэгдсэн систем дээр ....... ХХК нь 2016 оноос 2020 оны хооронд нэр бүхий 16 аж ахуйн нэгжээс 282 ширхэг хий бичилттэй падаан худалдан авсан гэх мэдээлэл байгаа. Тухайн хий бичилттэй падаануудаар нийт 10.206.218.038,15 төгрөгийн бараа ажил үйлчилгээ худалдан авсан мэтээр тайлагнаж 1.020.621.803 төгрөгийн улсад төлөх албан татвараас зайлсхийсэн гэж үзэж болохоор байна...2024 оны 04 сарын 25-ны өдөр буюу өнөөдрийн байдлаар тус аж ахуйн нэгж нь 204 хий бичилттэй 674.919.722 төгрөгийн нэмэгдсэн өртөгийн албан татварыг залруулан тайлагнасан байна. Харин 78 хий бичилттэй падаан бүхий 345.702.080 төгрөгийн нэмэгдсэн өртгийн албан татварыг залруулан тайлагнаагүй байна. ....... ХХК-ийн төлөлтийн байдлын тухайд мөн өнөөдрийн байдлаар нийт 82.745.945 төгрөгийг тайлангаа залруулж төлсөн. Ингэснээр одоогийн байдлаар ....... ХХК нь 2016-2020 оны хооронд хамаарах 282 ширхэг хий бичилттэй падаанаас 937.875.858 төгрөгийн төлбөл зохих татварын үлдэгдэлтэй байна. Манай зүгээс одоо үлдэгдэл 937.875.858 төгрөгийн улсад учруулсан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байна...Сүхбаатар дүүргийн Татварын хэлтсийн байцаагч нар 2023 оны томилолтоор ....... ХХК-ийн 2019 оны 01 сарын 01-ний өдрөөс 2022 оны 12 сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийж 2024.02.09-ний өдөр нөхөн ногдуулалтын акт үйлдсэн байна. Тус нөхөн ногдуулалтын акт, хяналт шалгалтын хүрээнд авч үзсэн асуудал нь НӨАТ-ын хий бичилттэй холбоотой асуудлыг шалгасан, тооцоолол хийсэн, түүнд нөхөн татвар, торгууль алданги тооцсон зүйл байхгүй, зөвхөн тодорхой татварын төрлүүдэд /НӨАТ, хувь хүний орлогын албан татвар, ААН-ийн орлогын албан татвар/ хяналт шалгалт хийж нийт 20.277.128,66 төгрөгийн төлбөр төлүүлэхээр акт тогтоосон байсан. Ингэснээр уг актад өмнөх 282 ширхэг хий бичилттэй падаанд хамаарах асуудал тусгагдаагүй гэсэн үг. Иймд ....... ХХК нь 2016-2020 оны хоорондох 282 ширхэг хий бичилттэй падаантай холбоотой улсад учруулсан хохирлоо нөхөн төлөхөөр байгаа. Тиймээс дээрх нөхөн ногдуулалтын акт нь НӨАТ-ын хий бичилттэй холбоотой асуудлыг шалгаагүй гэсэн үг.......... ХХК-иас улсад учруулсан хохирлоо бүрэн төлж барагдуулаагүй байгаа. Мөн хохирлоо тайлангийн залруулгаараа бүрэн төлж барагдуулсан ч гэсэн ....... ХХК нь 2016-2020 оны хооронд татвараас зайлсхийхийн тулд хий бичилттэй падааныг худалдан авч тайлагнасаар гэмт хэрэг төгссөн гэж үзэж байна...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 152-153 дугаар хуудас),

- иргэний хариуцагчаар татах тухай 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 02 дугаартай прокурорын тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас),

- иргэний хариуцагч Ё.Мын 2024 оны 6 дугаар сарын 14-ний өдөр өгсөн “...Манай ....... ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын 555.823.674,99 төгрөгийн өр төлбөртэй байгаа. Уг өр төлбөрөө бага багаар төлж барагдуулаад явж байгаа. Нэмэгдсэн өртгийн албан татварын өр төлбөртэй холбоотой маргах зүйл байхгүй. Манай ....... ХХК нь уг өр төлбөрийг төлж барагдуулахаа хүлээн зөвшөөрсөн байгаа...” гэх мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 154-155 дугаар хуудас),

- гэрч Д.Оийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: (Гааль Татвар санхүүгийн мэдээллийн технологийн төв, улсын үйлдвэрийн газрын систем төлөвлөлт статистик албанд менежер ажилтай) “...Татварын ерөнхий газрын мэдээллийн сан 3 сангаас бүрддэг: Цахим төлбөрийн баримтын системийн мэдээллийн сан, Цахим татварын мэдээллийн сан, Татварын удирдлагын нэгдсэн систем гэсэн 3 төрөлд авч үздэг. Цахим төлбөрийн баримтын системийн мэдээллийн сан Е-баримтын мэдээллийн сан гэсэн үг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр НӨАТ-ын тухай хуулийн 4.1.14- т заасан “төлбөрийн баримт" гэж тухайн төлбөр тооцоо хийгдсэнийг нотлох он, cap, өдөр, дахин давтагдашгүй төлбөрийн дугаар бүхий нэгдсэн системээр баталгаажсан, албан татвар суутган төлөгч буюу худалдаа эрхлэгчийг таних тэмдэг бүхий нэр, хаяг, татвар төлөгчийн дугаар, худалдаа хийгдсэн бараа, ажил, үйлчилгээний нэр, код, тоо хэмжээ, үнэ, төлбөр тооцооны болон татварын дүн зэрэг мэдээллийг агуулсан зориулалтын тоног төхөөрөмжөөс гаргасан цаасан болон цахим баримтыг ойлгоно. Цахим төлбөрийн баримтад үндэслээд НӨАТ-ын падаан үүсэж байгаа гэж ойлгож болно. Байгууллага хоорондоо тус тусдаа падаан үүсдэг, харин эцсийн хэрэглэгч болохоор бөөн дүнгээр үүсдэг. Цахим татварын мэдээллийн сан энэ болохоор Etаx.mn энэ сан татвар төлөгч нь татвар төлөгчтэй тайлан тушаахтай холбоотой мэдээллийн сан. Татварын удирдлагын нэгдсэн систем гэсэн: Энэ сан болохоор Татварын албаны ажилчдын татвар төлөгчид үйлчлэх систем Кассын төхөөрөмж гэдэг НӨАТ-ын тухайн хуулийн 4.1.11-т зааснаар “бүртгэлийн машин" гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтыг төлбөрийн баримтад заагдсаны дагуу бүртгэж, бүртгэлийн мэдээллийг төлбөр тооцооны бүртгэлийн системд дамжуулах тусгай зориулалт бүхий кассын машин, түүний салшгүй хэсэг болсон пос термйнал буюу түүнтэй адилтгах программ хангамж бүхий тоног төхөөрөмжийг ойлгоно. Харин 4.1.18 “Бүртгэлийн систем” гэж албан татвар суутган төлөгчийн борлуулалтын мэдээллийг иргэн, хуулийн этгээдийн худалдан авсан бараа, ажил, үйлчилгээний мэдээлэл бүхий бүртгэх хэрэгслээр дамжуулан бүртгэлийн машинд бүртгэн, татварын албаны мэдээллийн санд төвлөрүүлэх үйл ажиллагааны нийлбэр цогцыг хэлнэ.Татварын ерөнхий газрын нэгдсэн систем нь 2019 оноос хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр Татварын 32 албаны тус тусдаа байсан өгөгдлийн санг нэгтгэж, нэгтгэсэн өгөгдлийн сан үүссэн. Нэгдсэн сантай болсноор ААН-ын бүртгэл, мэдээллийн зөрөөгүй болж өөрчлөгдсөн. ААН-ын тайланг Татварын ерөнхий газрын удирдлагын системд илгээдэг. Үүнийг татварын улсын байцаагч хянаад баталгаажуулдаг. Ингээд зөрчилтэй хуурамч падааныг худалдан авалттай ААН-ыг хянах боломжтой. Татварын улсын байцаагчаас гаргасан ААН-тай холбоотой тайлан мэдээлэл, ААН-аас ирүүлсэн мэдээлэл хоорондоо ямар нэгэн зөрүү байхгүй таарч байдаг...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 24-26 дугаар хуудас),

- гэрч З.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: (....... ХХК-ийн нягтлан) “...2014 оноос хойш ....... ХХК-нд нягтлан бодогчоор ажиллаж байна. ....... ХХК нь 2005 онд барилга, угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулахаар үүсгэн байгуулагдсан. 3 гишүүнтэй, 250.000.000 төгрөгийн дүрмийн сантай, захирал ньМ гэх хүн байдаг. Компани нь .......... тоотод байрладаг. Үндсэн 12-14 ажилтантай. Сүхбаатар дүүргийн Татварын хэлтэстэй харьцдаг............. ажил хийж байгаа. Ер нь жил, жилдээ өөр барилгын ажил, засал чимэглэлийн ажил хийдэг...2017 онд ........ хийж байсан. Тухайн 2 компанитай бизнесийн үйл ажиллагаа явагдсан. .......... дээр ямар ч гэсэн бараа материал худалдан авах, мөн гэрээт ажил хийлгэсэн. “............” ХХК-тай 2017 оны 09 дүгээр сарын 01-нд 202.141.500 төгрөгийн арматур төмөр худалдан авах гэрээ, 2017 оны 09 дүгээр сарын 15-ний өдөр 201.810.000 төгрөгийн арматур, катанк төмөр авах гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 01-ний өдөр 106.100.000 төгрөгөөр тоосго худалдан авах гэрээ байгуулан бараагаа бүрэн худалдан авсан Тухайн компанийг төлөөлж Ж.Н гэх хүн гэрээ байгуулсан. Мөн “...........” ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 15-ний өдөр 200.000.000 төгрөгөөр төмөр карказын ажил гүйцэтгүүлэх гэрээ, 2017 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр 50.000.000 төгрөгөөр хайрга, хайрган дэвсгэр хийлгэх гэрээ, 2017 оны 10 дугаар сарын 13-ний өдөр 150.000.000 төгрөгөөр цахилгааны ажил гүйцэтгүүлэх гэрээ байгуулан гэрээний дагуу ажлуудыг нь хийлгэсэн...Тэрийг бол би мэдэхгүй хэдэн Монгол залуучууд явж байсан. Би бол гэрээ байгуулах эрх бүхий албан тушаалтан биш учраас ямар хүмүүстэй гэрээ байгуулсныг мэдэхгүй байна. Ямар хүмүүс оролцож байсан талаар хэлж мэдэхгүй байна. Санхүүжилт ажлын хөлс барааны хөлсийг бэлнээр өгдөг байсан. Данс руу шилжүүлдэггүй байсан орлогын ордер зарлагын баримтаар гүйлгээг хийдэг байсан...” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 50-51 дүгээр хуудас),

- гэрч Г.Боын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Манайх ............. амьдардаг байсан юм. Ж.Н нь орцны жижүүрээр ажилладаг байсан юм... “..............” ХХК-ний эрхийг Ж.Н руу шилжүүлэх бичиг дээр гарын үсэг зуруулсан. Ж.Н өөрөө юун дээр гарын үсэг зурж байгаагаа мэдээгүй..” гэх мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 212-213 дугаар хуудас),

- гэрч Ж.Нийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Б, А хоёр хөдөөгийн хүний бичиг баримт, паспорт хэрэгтэй байна гэнэ, чи бид хоёроос гуйгаад байх шиг байна гэж хэлсэн. Надад иргэний үнэмлэхийн лавлагаа байсныг манай эгч тэр хоёрт өгсөн юм шиг байна. Хэд хоногийн дараа А эгч надад чиний лавлагааг авч очоод тэнд гарын үсэг зураад өгчөөч, наадах хүмүүс хааяа тусалдаг юм чинь гэж хэлсэн. Нэг өдөр өглөө боссон чинь Б ах орцны үүдэнд ирсэн явах уу гэж зогсож байсан. Би Б ахыг дагаад Б ахын машинаар яваад нэг газарт очсон. Энэ газрыг чухам ямар байгууллага гэдгийг мэдэхгүй. Б ах бид хоёроос өөр хүн хамт яваагүй. Би Улаанбаатар хотыг мэддэггүй учир энэ очсон газрыг хэлж чадахгүй байна. Одоо ч зааж чадахгүй. Тэгээд тэр газар дээр очоод нотариат шиг санаад байна, миний иргэний үнэмлэхийн лавлагаа дээр тамга дараад байсан. Б надад чи энэ цаасан дээр гарын үсгээ зураад үзүүлээч гэсэн. Би цагаан цаасан дээр баахан гарын үсгээ зурсан. Надаар баахан цаасан дээр гарын үсэг зуруулаад байсан. Би Б ахын зур гэсэн газарт зураад өгсөн. Б ах энэ болно болно гээд байсан. Б ах баахан бичиг баримт бариад явж байсан ба тэндээс энд гарын үсэг зур гээд гарын үсэг зуруулаад байсан. Тэр баримт нь ямар учиртай гэдгийг мэдээгүй. Би ч юу ч ойлгоогүй. Б ах тэр баримт бичгийг барилгын компанийн баримт бичиг байгаа юмаа гэж байсан. Би ч ойлгоогүй...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 202-204 дүгээр хуудас),

- гэрч Ж.Аийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...ХХК...миний бичиг баримтыг Б, А нар аваад ашигласан...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 1-2 дугаар хуудас),

- гэрч Ш.Бын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Он сарыг нь тодорхой санахгүй байна. Одоогоос бараг 10 жилийн өмнө “.........” ХХК-ийг өөрийн найз Баас шилжүүлэн /бэлгэнд/ аваад өөрийн нэр дээр байлгаж байгаад цахилгааны тусгай зөвшөөрөл яамнаас гаргуулан аваад /тухайн үед би .............. ХХК-д ажиллаж байсан учраас манай найз яаманд ажиллаж байгаад тусгай зөвшөөрөл гаргуулаад өгч болно гэхээр нь би хэрэг болж магадгүй гээд тусгай зөвшөөрөл гаргуулсан байсан/ тухайн компани дээр ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй байж байтал 100 айлд цахилгааны үйл ажиллагаа явуулдаг үл таних залуу /нэрийг нь одоо санахгүй байна/ тухайн компанийг тусгай зөвшөөрөлтэй гээд худалдан авахаар болсон. Тэгээд би “.............” ХХК-г таньдаг дүүгээрээ дамжуулан тухайн үл таних залууд шилжүүлэн өгсөн. Өөр миний нэр дээр ямар нэгэн компани байхгүй...Надад “...........” ХХК-ийн талаар мэдэх зүйл юу ч байхгүй...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 160-162 дугаар хуудас),

- гэрч Б.Нын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Оныг нь тодорхой санахгүй байна. Хэдэн жилийн өмнө зүс таних А гэх эмэгтэй миний нэр дээр компани аваад ажил хийе, тэгээд ажил гайгүй болчихвол чамайг гадагшаа явуулж өгнө, тус болно гэсэн. Тэгээд тухайн үед би А эгчийн хүсэлтийг зөвшөөрөөд 100 айлын иргэний бүртгэл мэдээллийн төв дээр очсон бөгөөд тухайн үед бүх бичиг баримтыг А эгч бэлдчихсэн байсан Тухайн үед "..........." ХХК-ийг өөр хүнээс миний нэр рүү шилжүүлж байсан бөгөөд би зөвхөн гарын үсгээ л зурж өгсөн. Тэр үед А эгч бусад бичиг баримтуудыг бүгдийг нь бэлдчихсэн байсан учраас би нэг их ач холбогдол өгөөгүй, гарын үсгээ л зурж өгсөн, Тэгээд удалгүй А эгч утсаа ч авахаа болиод алга болчихсон учраас дахин холбоо барьж чадаагүй байж байтал цагдаагийн байгууллагаас намайг уг компанитай холбоотой асуудлаар дуудаж мэдүүлэг авсан. Тухайн үед надаас компанийн тамга, тэмдэг бичиг баримтыг асуусан бөгөөд би компани нэр дээрээ шилжүүлэн авахдаа ямар нэгэн тамга, тэмдэг, бичиг баримт аваагүй А бүгдийг нь мэдэж байгаа гэдгийг хэлсэн...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 164-165 дугаар хуудас),

- гэрч Н.Аын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тэгээд би Ц гэх эмэгтэйд иргэний үнэмлэх бичиг баримтуудаа 12 сая төгрөгийн хамт өгсөн. Тэгээд 1 cap гаруй хугацааны дараа миний виз гарч би БНСУ-руу явсан бөгөөд тухайн үед миний нэр дээр компани үүсгэн байгуулсан байсан талаар нь би мэдээгүй. Тэгээд Солонгос улсад очоод жил орчим болсны дараа Сонгинохайрхан дүүргийн татварын албанаас манай ээж рүү залгаад миний талаар асуусан байсан бөгөөд тухайн үед миний нэр дээр бүртгэлтэй "........" ХХК-ийн өр төлбөрийн талаар ярьсан байсан. Тэгээд би 2019 оны 07 сард Монгол улсад буцаж ирээд Дтэй уулзаад уг компанийн талаар асуухад "....энэ компани таньд хамааралгүй, би энийг зохицуулаад одоо өөр дээрээ шилжүүлээд авчихна, би энэ асуудлыг зохицуулчихна..." гэснээс өөр юм хэлээгүй. Тэгээд тухайн компанийг Д нэр рүү шилжүүлэхээр болоод нотариатын газраар ортол тухайн компани өр төлбөртэй байгаа учраас шилжүүлж болохгүй гэсэн бөгөөд Д надад хандаж би тэгвэл энэ компанийн нэрийг нь солиулчихна, тэгээд танд хамааралгүй болчихно гэж хэлээд явсан. Тэгээд дахиж энэ компанийн талаар холбогдоогүй бөгөөд тухайн үед Д зохицуулна гээд л явсан болохоор болчихсон байх гэж бодсон...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 167-168 дугаар хуудас),

- гэрч О.Бийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Он, сарыг нь би тодорхой сайн санахгүй байна. Манай охин П нь Ад маягтайн компанид оффисын туслахаар ажилладаг байсан болохоор тухайн үед надад мөнгөний хэрэг гараад би А гэх хүнтэй утсаар холбогдоод мөнгөний хэрэг гараад байгаа болохоор тус болооч гэтэл А зөвшөөрсөн. Тэгээд А хариуд нь намайг өөрийнхөө нэр дээр нэг компани түр шилжүүлээд аваад өгөөч, удахгүй би өөрийнхөө нэр дээр шилжүүлээд авчихна, одоо өөрийнхөө нэр дээр шилжүүлж авч болохгүй байгаа юм гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд А надад нэг нотариатын газар зааж өгөөд би уг газарт нь очиж Агийн бэлдсэн бичиг баримт дээр гарын үсгээ зурж өгсөн. Тухайн үед А өөрөө ирэх боломжгүй байна гээд нөхөр нь гэх хүн ирээд надаар бэлдчихсэн бичиг баримтууд дээрээ гарын үсэг зуруулаад явсан. Тэгээд бүх бичиг баримтаа Агийн нөхөр өөрөө аваад явсан бөгөөд надад ямар нэгэн бичиг баримт өгөөгүй, удалгүй миний данс руу А 500.000 төгрөг шилжүүлэн өгсөн. Гэтэл удалгүй Баянгол дүүргийн Татварын хэлтсээс над руу холбогдоод танай компани татварын тайлангаа ирүүлэх хэрэгтэй байна гэхээр нь би ямар учиртай юун тайлан гэтэл “...........” ХХК-ийн тайланг ирүүлэх шаардлагатай байна гэсэн. Тэгээд би Атай холбогдох гэсэн боловч холбогдох боломжгүй байсан учраас би Баянгол дүүргийн Татварын хэлтэс дээр очиж уулзаад болсон асуудлын талаар хэлж “.........” ХХК-ийн талаар мэдэх зүйл байхгүй талаараа тайлбар өгсөн...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 170-171 дүгээр хуудас),

- гэрч Ж.Уын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Тухайн үед би “........” ХХК-ийг үүсгэн байгуулахдаа дүүрэгт байрлах гэрийнхээ хаягаар бүртгүүлж байсан болохоор Баянзүрх дүүргийн татварын нэгэн улсын байцаагч Б гэх эмэгтэйтэй танилцсан. Би өөрөө санхүүгийн мэдлэггүй учраас тухайн үед татварын байцаагч Б манай компанийн тооцоог хариуцан гаргаж өгч байсан бөгөөд би Баар сарын тайлангаа гаргуулан 40.000-50.000 төгрөгийн цалин хөлс өгдөг байсан. Тэгээд удалгүй Б манай компанийн НӨАТ төлөгчөөр бүртгүүлэх гэж байна, энд бүртгүүлчихвэл танай компанид ашигтай гэхээр нь би зөвшөөрөөд компаниа НӨАТ төлөгчөөр бүртгүүлсэн...Б “би өрийг нь төлчихье, тэгээд та компаниа манай найзад зарчих...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 173-174 дүгээр хуудас),

- гэрч Д.Эын 2024 оны 3 дугаар сарын 19-ний өдөр өгсөн "... “.......” ХХК...Энэ талаар эгч нь юу ч мэдэхгүй байна...” гэх мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 184 дүгээр хуудас),

-  У.Агийн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр өгсөн: “..Миний хувьд .................. нэрээр нийтдээ 400 гаруй аж ахуйн нэгжүүдэд НӨАТ-ын падаан шивсэн гэж бодож байна...”..........” ХХК, ....... ХХК, “...........” ХХК-ниудын шивэлтийг хүлээн зөвшөөрч байна. Буцаагаад мөнгийг нь өгсөн...” гэх мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 26-29 дүгээр хуудас),

- шүүгдэгч Мийн 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдөр Нийслэлийн прокурорын газарт гаргасан “............ барилгын санхүүжилтээс дээрх татварыг төлж дуусгахаа илэрхийлж байна. Анх удаа гэмт хэрэгт холбогдсон байгаа, хохирлоо төлж байгаа тул хуульд заасан үндэслэлээр хялбаршуулсан журмаар шийдэж өгнө үү...” гэх хүсэлт (2 дугаар хавтаст хэргийн 61 дүгээр хуудас),

- Нийслэлийн татварын газрын 2024 оны 3 дугаар сарын 13-ны өдрийн 03/217 дугаартай “...Танай ирүүлсэн албан бичгийн дагуу ................ регистрийн дугаартай ....... ХХК нь Сүхбаатар дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй бөгөөд Татварын удирдлагын нэгдсэн системд 2016-2024 оны хооронд Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын төрлөөр 2016 онд 1.014.300 төгрөг, 2017 онд 598.500 төгрөг, 2018, 2019 онд 14.030.903,4 төгрөг, 2020 онд 664.612.95 төгрөг, 2021 онд 677.525,31 төгрөг, 2022 онд 515.399,89 төгрөг, 2023 онд 4.885.583,97 төгрөг, 2024 онд 25.378.840,30 төгрөг, Нэмэгдсэн өртгийн албан татварын төрлөөр 2016 онд 34.800.000 төгрөг, 2017 онд 12.311.500 төгрөг, 2018 онд 27.975.839,60 төгрөг, 2019, 2020 онд 12.745.945,91 төгрөг, 2023 онд 70.000.000 төгрөгийг тус тус төлсөн байна...” гэх албан бичиг (4 дүгээр хавтаст хэргийн 71 дүгээр хуудас),

- Мөрдөгч Э.Дийн 2024 оны 4 дүгээр сарын 22-ны өдрийн “...1. “..............” ХХК-ны захирал Д.Аээс мэдүүлэг авах гэсэн боловч 2020.01.20-ны өдөр нас барсан байх тул УБЕГ-аас нас барсны бүртгэлийн лавлагааг гаргуулан авч хавсаргасан. 2. “........” ХХК-ийн захирал Х.Саас мэдүүлэг авах гэсэн боловч 2020.03.19-ний өдөр нас барсан байх тул УБЕГ-аас нас барсны бүртгэлийн лавлагааг гаргуулан авч хавсаргасан. 3. “............” ХХК, “...........” ХХК-иудын захирал Д.У (согтууруулах ундааны зүйл байнга хэрэглэдэг, гэмт хэрэг, зөрчилд байнга холбогддог 2021 оны 3 дугаар сарын 12-ны өдөр хорих ял шийтгэгдэж хорих ял эдэлсэн) “...........” ХХК-ийн захирал Ж (гэмт хэрэг, зөрчилд байнга холбогддог, урьд нь НӨАТ-ын падаан хуурамчаар үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан этгээд), “..........” ХХК-ны захирал У (урьд нь НӨАТ-ын падаан хуурамчаар үйлдэж эрүүгийн хариуцлага хүлээж байсан этгээд) нараас мэдүүлэг авах гэсэн боловч холбогдох утасны дугааргүй, хаана байгаа нь тодорхойгүй байсан тул холбогдох хувийн мэдээллийг хавсаргаж мөрдөгчийн тэмдэглэл болгон бичив...” гэх тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 89-113 дугаар хуудас),

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан 2020 оны 11 дүгээр сарын 12- ны өдрийн прокурорын тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 35-36 дугаар хуудас),

- Зарим яллагдагчид холбогдох хэргийг тусгаарлах тухай 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 25 дугаартай прокурорын тогтоол (1 дүгээр хавтаст хэргийн 1-04 дүгээр хуудас),

- Эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсан прокурорын тогтоолд өөрчлөлт оруулах тухай 2022 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 361 дугаартай тогтоол (2 дугаар хавтаст хэргийн 53-55 дугаар хуудас),

- ....... ХХК-ийн санхүүгийн анхан шатны баримт (3 дугаар хавтаст хэргийн 220-250, 4 дүгээр хавтаст хэргийн 1-67 дугаар хуудас),

- Татварын ерөнхий газраас ирүүлсэн ....... ХХК нь 2022 оны 10 дугаар 18-ны өдрийн байдлаар Дотоодын бараа, үйлчилгээний суутгасан НӨАТ-ын (Нэг тэрбум, хорин сая, зургаан зуун хорин нэгэн мянга, найман зуун гурван төгрөг, наян таван мөнгө) төгрөгийн үнэ бүхий 282 ширхэг хуурамч НӨАТ-ын падааныг ...................... гэсэн нэр бүхий 16 аж ахуйн нэгжүүдээс авч харьяа Татварын хэлтэс тайлагнаж, 2018 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр, 12 дугаар сарын 13-ны өдөр, 2019 оны 1 дүгээр сарын 17-ны өдөр, 2019 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр, 2020 оны 5 дугаар сарын 21-ний өдөр, 2021 оны 1 дүгээр сарын 10-ны өдөр тус тус тайлангаа буцааж залруулсан, татвараас зайлсхийсэн, мөн татварын өрөө төлж буй талаарх баримт (1 дүгээр хавтаст хэргийн 29-34 дүгээр хуудас),

- “.................” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 14-ний өдрийн 211/21 дугаартай шинжээчийн дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 108-115 дугаар хуудас),

- Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч Э.Б, Д.С нарын 2018 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Татварын ерөнхий газрын даргын Н/108 тоот тушаалын хавсралт 1-д заасан (Татварын хяналтад шалгалтад хамруулах эрсдэл бүхий татвар төлөгчдийн жагсаалт)-д үндэслэн иж бүрэн хяналт, шалгалт хийх 2018 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн томилолтын дагуу “..............” ХХК-ийн 2015-2017 оны албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн 2018 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 230001235 дугаартай (Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай) улсын байцаагчийн дүгнэлт, Дүгнэлтээр: Татварын хяналт шалгалтаар 54.577.566.913,41 /тавин дөрвөн тэрбум, таван зуун далан долоон сая, таван зуун жаран зургаан мянга, есөн зуун арван гурван төгрөг, дөчин нэгэн мөнгө/ төгрөгийн зөрчил илэрч Монгол Улсын Татварын ерөнхий хуулийн 18 дугаар зүйлд: 18.1. Татвар төлөгч дараах үүрэг хүлээнэ, 18.1.1. татвар ногдох зүйл, татвараа үнэн зөв тодорхойлж тогтоосон хугацаанд төлөх, 18.1.14. хууль тогтоомжид заасан бусад үүрэг гэж заасныг болон бусад хууль тогтоомжийн заалтыг зөрчсөн. Хавсралтаар: Татварын ерөнхий газрын даргын 2018 оны 5 дугаар сарын 01-ний өдрийн А/66 дугаар тушаалаар батлагдсан “Ажлын хэсэг санхүүгийн хуурамч баримт үйлдэж, хууль бусаар тайлагнасан байж болзошгүй нэр бүхий 41 аж ахуйн нэгжийг илрүүлсэн ба эдгээрийн нэг нь тус “................” ХХК юм. 2017 онд 27.849.892.034,45 (хорин долоон тэрбум, найман зуун дөчин есөн сая, найман зуун ерэн хоёр мянга, гучин дөрвөн төгрөг, дөчин таван мөнгө) төгрөгийн бараа, материал борлуулаагүй, үйлчилгээ үзүүлээгүй, орлого олоогүй атлаа НӨАТ-ын борлуулалтын падаанд бараа борлуулсан мэтээр хий бичилт хийж, нэр бүхий 286 аж, ахуйн нэгжид албан татвар төлөхөөс зайлсхийх боломж олгон, аж ахуйн нэгжийн орлогыг албан татвар ногдох орлого, НӨАТ ногдох, орлогыг хуурамчаар тусгасан гэх (1 дүгээр хавтаст хэргийн 123-129 дүгээр хуудас),

- “...........” ХХК-аас 2017 оны 5 дугаар сарын 31-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хий шивэлт хийсэн буюу НӨАТ-ын 1421 ширхэг хуурамч падаан бичүүлсэн 286 аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт (1 дүгээр хавтаст хэргийн 150-189 дүгээр хуудас),

- Хан-Уул дүүргийн Татварын хэлтсийн Татварын хяналт шалгалтын тасгийн татварын улсын байцаагч нарын (Татварын хяналт, шалгалт хийх томилолт), (Татварын хяналт шалгалт хийх ерөнхий удирдамж)-ийн дагуу “..........” ХХК-ийн 2013.01.01-2017.12.31-ийг дуустал албан татвар ногдуулалт, төлөлтийн байдалд хяналт шалгалт хийсэн 2019 оны 11 дүгээр сарын 14-ний өдрийн 230001237 дугаартай (Татвар ногдуулалт, төлөлтийг шалгасан тухай) улсын байцаагчийн дүгнэлт, Дүгнэлтээр: Татварын хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн, эсхүл их хэмжээний татвар ногдох орлогыг нуусан буюу бусад хэлбэрээр татвар төлөхөөс зайлсхийсэн 52.642.576.428,3 төгрөгийн зөрчилд эрүүгийн хэрэгт бүртгэлт хийлгэхээр Татварын улсын байцаагчийн дүгнэлт бичиж, хэрэг бүртгэх болон хууль хяналтын байгууллагаар шалгуулахаар шийдвэрлэв. Хавсралтаар: Татварын хяналт шалгалтаар нийт 52.642.576.428,3 (тавин хоёр тэрбум, зургаан зуун дөчин хоёр сая, таван зуун далан зургаан мянга, дөрвөн зуун хорин найман төгрөг) төгрөгийн зөрчил илэрсэн. 2017 онд 26.335.816.350,81 (хорин зургаан тэрбум, гурван зуун гучин таван сая, найман зуун арван зургаан мянга, гурван зуун тавин төгрөг наян нэгэн мөнгө) төгрөгийн борлуулалтын орлогыг нэр бүхий компаниудтай бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулаагүй, бараа, үйлчилгээ худалдан борлуулаагүй, төлбөр аваагүй атлаа НӨАТ-ын ногдуулалт, төлөлтийн тайланд бараа борлуулсан, ажил үйлчилгээ үзүүлсэн мэтээр 1140 ширхэг цахим бичилт хуурамчаар бичиж, бусдад НӨАТ төлөхөөс зайлсхийх боломж олгосон” гэх (1 дүгээр хавтаст хэргийн 220-227 дугаар хуудас),

- “............” ХХК-аас 2017 оны 10 дугаар сарын 16-ны өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хий шивэлт хийсэн буюу НӨАТ-ын 1140 ширхэг хуурамч падаан бичүүлсэн 284 аж ахуйн нэгж, байгууллагын жагсаалт (1 дүгээр хавтаст хэргийн 228-239 дүгээр хуудас),

- “...............” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, захирал Ж.Н (5 дугаар хавтаст хэргийн 112-113 дугаар хуудас),

- “...........” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, гүйцэтгэх удирдлага Ж.А (5 дугаар хавтаст хэргийн 100-101 дүгээр хуудас),

- “...........” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, гүйцэтгэх удирдлага Ж.А (5 дугаар хавтаст хэргийн 108-109 дүгээр хуудас),

- “..............” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, гүйцэтгэх удирдлага Ш.Б (5 дугаар хавтаст хэргийн 98-99 дүгээр хуудас),

- “...........” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, гүйцэтгэх удирдлага Б.Н (5 дугаар хавтаст хэргийн 127-128 дугаар хуудас),

- “............” констракшн ХХК, ............ ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, гүйцэтгэх удирдлага Н.А (5 дугаар хавтаст хэргийн 122-123-р хуудас),

- “...........” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гүйцэтгэх удирдлага О.Б (5 дугаар хавтаст хэргийн 106-107 дугаар хуудас),

- “.........” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гүйцэтгэх удирдлага Ж.У (5 дугаар хавтаст хэргийн 114-115 дугаар хуудас),

- “.............” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, гүйцэтгэх удирдлага Г.Б (5 дугаар хавтаст хэргийн 118-119 дүгээр хуудас),

- “..........” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, гүйцэтгэх удирдлага Д.А (5 дугаар хавтаст хэргийн 102-103 дугаар хуудас),

- “..............” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, гүйцэтгэх удирдлага Д.Л (5 дугаар хавтаст хэргийн 104-105 дугаар хуудас),

- “............” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, гүйцэтгэх удирдлага Ж.Д (5 дугаар хавтаст хэргийн 110-111 дүгээр хуудас),

- “...............” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, гүйцэтгэх удирдлага Г.Б, Х.С (5 дугаар хавтаст хэргийн 116-117 дугаар хуудас),

- “.............” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, гүйцэтгэх удирдлага У.А, Д.У (5 дугаар хавтаст хэргийн 120-121 дүгээр хуудас),

- “..............у” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, гүйцэтгэх удирдлага Д.У (5 дугаар хавтаст хэргийн 125-126 дугаар хуудас),

- “.............” ХХК-ийн улсын бүртгэлийн лавлагаа, гүйцэтгэх удирдлага У.У (5 дугаар хавтаст хэргийн 124 дүгээр хуудас),

- Хаан банкны 2024 оны 3 дугаар сарын 27-ны өдрийн 29/3316 дугаартай албан бичгээр ирүүлсэн ............ ХХК-ийн дансны хуулга, хавсралт 1 ширхэг СД (4 дүгээр хавтаст хэргийн 82 дугаар хуудас),

- Татварын ерөнхий газрын 2024 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 07/1434 дугаартай “...Танай албан бичигт дурдсан мөрдөн байцаалтын 2202000000248 дугаартай хэрэгт ............ ХХК нь 2016-2020 онуудад Нэмэгдсэн өртгийн албан татварын хуурамч падаан худалдан авч залруулсан эсэх, мөн төлбөл зохих НӨАТ-ын үлдэгдлийн мэдээллийг хүргүүлж байна...дутуу 555.823.674,99...” гэх албан бичиг, түүний хавсралт (4 дүгээр хавтаст хэргийн 157-165 дугаар хуудас),

- ....... ХХК-тай холбоотой баримтууд (1 дүгээр хавтаст хэргийн 58-65 дугаар хуудас),

- У.А, Г.Б, О.О, Б.А, Б.П, Х.Ч нарт холбогдох эрүүгийн 1910001360572 дугаартай хэрэгт үйлдсэн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн 193 дугаартай яллах дүгнэлт (1 дүгээр хавтаст хэргийн 66-101 дүгээр хуудас) зэргээр хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна.

 

             Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмаар цуглуулж, бэхжүүлсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчөөгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчийн эрхийг хассан, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, хэргийг шийдвэрлэхэд хангалттай гэж үнэлэн  хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх үзэв.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчМ: “...Миний бие сүүлийн 5 жилийн хугацаанд татвар төлөхөөс зайлсхийсэн гэх хэрэгт сэрдэгдэн мөрдөгч, прокурорт дуудагдаж, 3 шатны шүүхээр хэргийг маань хэлэлцэж, анхан шатны шүүхээс торгох ял, хохирол төлүүлэх шийдвэр, давж заалдах шатны шүүхээс цагаатгах тогтоол гарч, дээд шүүхээс анхан шатны шүүх рүү хэргийг буцаасан гээд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны бүхий л процессын үе шатыг тууллаа. Энэ хугацаанд миний хувьд сэтгэл санаа болоод биеийн хувьд нурууны хагалгаанд, одоо чих сонсохоо больж чихний хагалгаанд орох гээд, бизнесийн үйл ажиллагааны хувьд гүйцэтгэх захирлын ажлаа хүлээлгэн өгч гэр бүлийн хувьд эхнэр салж явж одоо 3-н хүүхдийн хамт амьдарч байна. Өнгөрсөн хугацаанд өөрийн холбогдсон гээд байгаа үйлдлийн хууль зүйн үр дагавар, учир холбогдлыг сайн ойлгоогүйгээс болж өмнөх анхан шатны шүүх хуралдаанд хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргаж байсан.

Миний хувьд бизнесээ хийж төлөх ёстой татвараа төлж, энгийн мөрөөрөө амьдрахыг зорилгоо болгож ирсэн. Гэтэл миний удирдаж буй ....... ХХК-ийг татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэж намайг буруутгаж байгаа нь ор үндэсгүй, хий бичилттэй падаан тараагч нарын дунд хоморголон хэлмэгдүүлж буй үйлдэл гэж би үзэж байна.

Татварын алба НӨАТ суутган төлөгч этгээдийг зохих ёсоор бүртгэж гэрчилгээ олгоход хяналт тавиагүй, хариуцлагагүй хандсаны улмаас олон тооны татвар төлөгч хуулийн этгээд хохироход хүрч байна. Тэрний нэг нь манай компани болж байгаад үнэхээр харамсалтай байна. Хэн ч энэ НӨАТ-ын падааны хий бичилтийн хохирогч болох, улмаар ял зэмлэл хүлээх өндөр эрсдэлтэй байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй. Учир нь өнөөдрийн шүүх хуралдаанаар хэргийг хэлэлцэхэд энэ байдал нь хангалттай тогтоогдсон гэж үзэж байна.

Манай компани хэдэн төгрөгний татвар төлөөгүй вэ гэдгээр намайг буруутгаж ял зэмлэл хүртээх хууль зүйн үндэслэлгүй гэж байна. Яагаад гэвэл татварын байгууллага хэнийг НӨАТ төлөгчөөр бүртгэж авах гэдэг хуулиар маш нарийн зохицуулсан. Анх НӨАТ суутган төлөгчөөр бүртгэхэд цахимаар бүртгэж авдаг. Энэ үед татвар төлөгчийг шалгаж НӨАТ-ийн гэрчилгээг олгоогүйн улмаас хий бичилттэй падаан тараагч этгээд манайд падаан бичсэн, татварын албанаас мэдэгдсэн даруйд зөрчлөө арилгасан, харин би захиргааны хариуцлага хүлээхэд бэлэн байна. Эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь татвар төлөгчийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг хохирооно гэдгийг эрхэм шүүгч та анхаарна уу. Эрүүгийн хариуцлагын санаа зорилготой үйлдсэн үйлдэлд хариуцлага ноогдуулдаг гэж миний хувьд ойлгодог бөгөөд тийм санаа зорилго надад байхгүй болно.

Өмнөх хуралдаануудад хохирогчийн хэлж байгаа тайлбараас үзэхэд энэ асуудлыг татварын алба хяналт шалгалтаа хийгээд илрүүлэх залруулах боломжийг татвар төлөгчид олгоод явах бүрэн боломжтой гэсэн тайлбарыг хийж байсан бөгөөд миний зүгээс өөрийн хүсэлтээр 2023 оны 8 сараас Сүхбаатар дүүргийн татварын албанд хүсэлт гаргаж 2024 оны 1 сард татварын хяналт шалгалт оруулсан. Татварын байгууллага хууль тогтоомжийг зөв хэрэгжүүлээгүй, гажуудал үүсгэснээс худалдан авагч бөөнөөрөө хохирох асуудал үүссэн.

Манай компанийг эрсдэлд оруулж байгаа нэг шалтгаан нь татварын байгууллага зохих ёсоор хяналт тавьж НӨАТ суутган төлөгчөөр бүртгэгдвэл зохих этгээдийг бүртгэж гэрчилгээ олгоогүйн улмаас бусдад хий бичилттэй падаан тарааж буй газраас манайх мэдэлгүй бараа, материал авч хохироход хүрч буй гэдгийг дахин онцгойлон анхаарч үзэхийг хүсье.

Түүнчлэн шинжээчийн дүгнэлт эргэлзээтэй, тал бүрээс нь нотолбол зохих зүйлийг дүгнээгүй, намайг татвар төлөхөөс зайлсхийсэн гэх баримт нотолгоо хэрэгт цуглараагүй, энэ асуудлыг татварын алба хуулиар хүлээсэн чиг үүргийн хүрээнд татварын өр барагдуулах замаар хураан барагдуулах боломжтой. Надад татвар төлөхөөс зайлсхийх, хөрөнгө орлогоо нуун дарагдуулсан зүйл байхгүй. Манай компанийн хийж гүйцэтгэсэн ажил улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байсан учраас өөрийн олсон орлогоо нуух шаардлага байхгүй. Бүх зүйл ил тод тайлан тооцоон дээр үндэслэн явагдаж байгаа. Би хий бичилттэй падаан тараадаг хүмүүсээс нэгийг нь ч танихгүй, тэр хүмүүстэй үйлдлээрээ холбогдож татвар төлөхөөс зайлсхийх боломжийг өөртөө бий болгоогүй, зөвхөн бүтээн байгуулалт хийж барилгын материал авахдаа НӨАТ шингэсэн үнээр бараа материалаар худалдаж авч байна л гэж бодон падааныг мэдээллийг цахим тайлангийн системд шивсэн.

Гэтэл манай компанийн цахим тайлангийн системд шивсэн падааны мэдээлэл алдаатай болох нь 1 жилийн дараа ил болсон учраас бид тэр даруй залруулга хийсэн. Хий бичилттэй падаан тараагч этгээдээс болж манай компани, би хохирч байна. Энэ асуудлын ялгаа заагийг зөв таньж, давхар хохироохгүй байх тал дээр эрхэм шүүгч таныг анхаарахыг хүсэж байна.

Эцэст нь дүгнэж хэлэхэд, өнөөдөр олон мянган хуулийн этгээд татварын албаны үйл ажиллагаа, НӨАТ суутган төлөгч этгээдийг хамаа замбараагүй бүртгэн гэрчилгээ олгож, хяналт тавиагүйн улмаас жирийн бизнесүүд хохирч байна. Үүний нэг жишээ нь өнөөдрийн миний шүүгдэж буй хий бичилттэй падааны асуудал. Анхнаасаа хяналттай, бараа, ажил, үйлчилгээ борлуулж буй этгээдэд гэрчилгээ олгоогүйн үр дагаврыг манай компани, түүний захирал миний бие үүрэх гэж байна. НӨАТ-ын залиланд манай компани өртсөн гэдгийг яагаад та бүхэн эндээс олж харахгүй, зөвхөн татвар төлөхөөс зайлсхийсэн гэдэг өнцгөөр харж яллаад буруутгаад байна вэ гэдэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэх байсан ч тэгээгүй. Ийм залиланд хэн ч өртөх эрсдэлтэй.

Татварын алба яг ийм үйлдэлд захиргааны хариуцлага хүлээлгэсэн мөртлөө манай компани, надад холбогдуулж эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр тайлбар мэдүүлэг өгч байгаа нь хууль тогтоомжийг буруу хэрэгжүүлж байгаатай шууд холбоотой.

Энэ асуудлыг эрүүгийн эрх эрх зүйн үүднээс бус захиргааны эрх зүйн харилцаа мөн болохыг тодорхойлж, тодорхой үнэлэлт дүгнэлт өгнө гэдэгт итгэлтэй байна...Татварын албаны эс үйлдэхүйн улмаас татвар төлөгч хохирч байгааг бид бүхэн анзаарах хэрэгтэй. Одоогийн байдлаар ....... ХХК нь татварын цахим системээр таван зуу гаруй төгрөгийн өртэй бөгөөд уг өрийг татварын байгууллагад төлхөө илэрхийлж байгаа.Уг өр нь хий бичилт хийснээс болж Эн Ар ХХК нь дахин төлж буй татвар юм уг нь хий бичилт хийдэг компаниуд үүсээгүй дээр нь бараа материал зарж буй хувь хүн байгууллага тэр хүнээс хий бичилттэй падаан авч бидэнд шивээгүй бол бид бүхэн ийм өрөнд унахгүй байх нөхцөл байдалд байх байсан. Ийм нөхцөл байдалтай байгаа нь татварын алба татварын өр хураан барагдуулах үйл ажиллагааг урьтал болгоод байна уу эсвэл татвар төлөгчийг яллах буруутгах хандлага байна уу гэдэгт шүүх хариулт өгөх байх.

Өнгөрсөн хугацаанд надад холбогдуулан шалгасан гэх хэргээс нийгэмд аюултай, их хэмжээний татвар төлөхөөс зайлсхийсэн гэх үйлдлийг олж тогтоогоогүй учраас намайг цагаатгаж өгнө үү.

Н.М миний бие нь 2020 оны 9 дүгээр сард анх гэрчийн мэдүүлэг, 2020 оны 11 дүгээр сард яллагдагчаар мэдүүлэг өгсөн. Уг мэдүүлэгтээ манай байгууллага нь худалдан авалт хийх явцад хохирч, татварын байгууллагаас систем дээр залруулга хийхээр шаардсаны дагуу очиж, 2018 онд 2017 оны 10-12 дугаар сарын худалдан авалтаа залруулсан талаараа тодорхой дурьдсан.

2022 оны 10 сард Эрүүгийн цагдаагаас дуудахаар нь мэдүүлэг авах юмуу гэхэд үгүй зүгээр ярих юм байна гэхээр нь би ганцаараа очиж уулзсан. Тухайн үед мөрдөгч н.С нь 50 сая төгрөгөөс дээш НӨАТ-ын залруулга хийсэн бүх аж ахуйн нэгжүүд буруугаа хүлээн зөвшөөрөөд хэргээ шийдвэрлүүлж байгаа.

Олон аж ахуйн нэгжийн асуудал яригдаж байгаа учраас энэ аж ахуйн нэгжүүд дээр мөнгө угаах гэмт хэргийг давхар зүйлчлэхгүйгээр энэ байдлаар нь шийдвэрлэхээр прокурорын байгууллагатай ярилцсан байгаа талаар ярьсан.

Хэрвээ энэ хэмжээндээ хүлээн зөвшөөрөхгүй гэвэл танд мөнгө угаах гэмт хэргийг давхар зүйлчлэхээс өөр арга байхгүй. Мөнгө угаах гэмт хэрэг нь компанийн үйл ажиллагаа явуулах эрхийг хязгаарладаг тул танай тусгай зөвшөөрөл цуцлагдах хэмжээнд хүрнэ гэсэн.

Тэгэхээр би нь энэ талаараа өмгөөлөгчдөө хэлээгүй. Учир нь өмгөөлөгч татварын хэрэг дээр маргаж явна гэдэг талаар ярьж байсан бөгөөд энэ талаар ч хүсэлт бичиж өгч байсан юм. Тэгээд маргаж яваад эцэст нь ашиггүй шийдвэр гарвал манай байгууллага л эцсийн дүндээ хохирч үлдэх эрсдэлтэй юм байна гэж бодсон. Тэгээд мөрдөгчтэй ярилцсаны дагуу хялбаршуулсан байдлаар хэргээ шийдвэрлүүлэх талаар нь бичиж өгсөн.

Тухайн үед би хэргийн материалаа ч нарийвчлан танилцаагүй нь бас миний алдаа болсон. Тэгэхээр нь татварын авлага өглөг тэнцэх юм байна гэж бодсон.

Мөрдөгч хамгийн сайнаар л шийдэж байгаа ах дүү шиг л байсан түүнд итгээд бодоод нэмүүлж байснаас гэдэг дээр хамаг анхаарал төвлөрсөн.

Мөрдөгчтэй ярилцаж дуусаад гарахад таньтай ярилцсан юмаа л бичсэн байгаа гээд хэвлэсэн зүйл дээр гарын үсэг зуруулсан. Тухайн үед би бүгд дээр нь гарын үсэг зураад явсан. Мөрдөгч н.С нь прокурор дуудна байх уулзаарай гэж байсан.

Тэгээд удаагүй прокурор н.Э 2022 оны 10 сарын 29 ны амралтын өдөр хүрээд ирээч гэж дуудаад очтол өөрийгөө танилцуулаад танайх мөнгө угаах гэмт хэргийн зүйл анги юмуу аль эсвэл компанийг чинь татнаа тэгвэл компанийг чинь 100 сая төгрөгөөр торгож 3 жил тусгай зөвшөөрлийг чинь цуцлана гэсэн энэ хамгийн та нарт гайгүй шийтгэл та нар татвартайгаа учраа олоод энэ татвараа төлөөд явна гэсэн. Яг л н.С мөрдөгчийн ярьж байсан үгийг хэлсэн.

Гэхдээ намайг бодож үзээд хариугаа хэлээрэй гэж хэлсэн. Тэгээд би бодож үзэе гэхэд маргааш өдрөөс өмнө хариугаа хэлээрэй гээд салсан.

Маргааш өдөр нь утасдаад нөгөөдөр өглөө 9 цагт хүрээд ирээч гээд очиход за хялбаршууллаа гээд одоо Шүүхрүү шилжэнэ гээд гарын үсгүүд зуруулж авсан.

Тэр үед 1 тэрбумаас 100 сая төгрөгийн биш, 10 тэрбум төгрөгийн татварт унаж байгаагаа ойлгосон тэгээд энэ 10 тэрбум юмуу гэхэд тиймшдээ гээд би тэр хүртэл анхны явж байсан нэг тэрбум төгрөгийн орлогоос татвар авахаар 100 сая болно бид нар татвар НӨАТ-ын авлагтай явж байсан болохоор хоорондоо суутгагдах юм байна гэтэл 10 тэрбум гарч ирсэн. 10 тэрбум биш биздээ гэхэд прокурор гайхан мөрдөгч танилцуулаагүй юу гээд 10 тэрбум тэгээд татварын систем дээр ямар байна тэрүүгээрээ явна гэхээр нь цагдаа прокуроор явхаас залхсан би заза гээд хүлээн зөвшөөрч шүүх дээр очсон.

Н.Ө өмгөөлөгч ковидын үед уулзаж мэдүүлэг өгөхөд байлцаад нэг бичиг өгөөд дахиж мөрдөгч яриагүй болохоор би гайгүй юм байна гээд орхисон байсан жил үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийн асуудал бас яригдаж байснаас гэж бодсон. Тэгээд нэгэнт хялбаршина гээд тохирсон байж надад тэгж ашигтай байдлаар зөвлөөд байхад нь маргаад яахав гэж бодоод FB дээрээс өмгөөлөгч нар хайж байгаад нэг өмгөөлөгчтэй яриад, зөвшөөрч орж байгаа хэрэг юмаа, шүүхээс заавал өмгөөлөгчтэй ор гэсэн юмаа гээд өмгөөллийн хөлсөө багаар тохироод орсон тус өмгөөлөгч материалтай ч бараг танилцаагүй орсон.

Тэгээд шүүх шийдвэрээ гаргах мөчид шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага руу шилжинэ гэхэд би прокурор болон мөрдөн байцаагч үгээр татвартайгаа учраа олоод явах биш шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага гэж гуравдагч байгууллага гарч ирж данс хааж үйл ажиллагаа явуулах боломжгүй болж байгааг ойлгож их хэмжээний татвар болон өөрөө эрүүгийн хуулиар шийтгэгдсэн тогтоолтой болж буйгаа ойлгосон. Ирээд татварын байцаагч э.Э хэлхэд та давж заалдахгүй юу татварын систем давхцаж болно энэ 10 тэрбумийн падаанууд бол та шивүүлсэн падаанууд харин давхацсан үйлдлийг мөрдөн байцаагч болон аль эсвэл наөт татварын хэсэгчилсэн шалгалтааар гаргаж болно та наад татвараа зөв болгуул гэж хэлсэн. Татварын байцаагч н.Э нь бас анхан шатны шүүх хуралдаанд оролцсон өмгөөлөгчтэй хэд хоногийн дараа нь бас тааралдаж дахин хэлсэн байдаг. Шийдвэр бичгээр гарсаны дараа татварын зөвлөгөө өгдөг хүнээс асуухад тэр гайхаад байсан.

Учир нь энэ асуудал дээр татварын байгууллага нь худалдан авалтын зөрчлөө арилгаж залруулаад яваад байхад эрүүгийн журмаар явахгүй дээ гэж байсан. Тэгээд би давж заалдах ёстой талаар ойлгож гомдол гаргасан юм.

Хятад иргэд болон “...........” ХХК, “............” ХХК-иудын ....... ХХК-д хий бичилттэй борлуулалт хийснийг 2018 оны 1 дүгээр сард татварын бүртгэл, мэдээллийн систем дээр алдаа зааснаар манай байгууллага нь 64.385.590,92 төгрөгийн нийт 20 ширхэг баримтыг буцааж залруулж тайлагнасан ба тэр нь “...........” ХХК-ийн 2022 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн Ш/24 дугаар Шинжээчийн дүгнэлтэд дурьдсан /1 дүгээр хавтаст хэргийн 108-113 дугаар хуудас/ дүгнэлтээр баталгаажиж байгаа болно. Ийнхүү буцаалт хийсний дараа худалдан авалт хийсэн хятад иргэд рүү НӨАТ шивэлтийг чинь Татварын алба буцаалт хий гэж системдээ гарч ирж, бид буцаан тайлагнаж 64 сая төгрөгийн татварын өр үүслээ. Одоо энэ асуудлаа шийдвэрлэж өг гэхэд санаа зоволтгүй гэж тайлбарласан. Улмаар дахин өөр 2 компаниар шивэлт хийж Татварын байгууллагын гарган өгсөн 16 нэр бүхий компани болж давтагдан бичигдсээр 1 тэрбум гаруй төгрөгийн хий бичилт үүссэн. Падааныг буцааж буй үйлдэл нь бид бүхэн өөр дээрээ тэрхүү татварын өрийг хүлээн авч буй үйлдэл юм. Эдгээр буцаалтуудыг бүгдийг хийснээр бид бүхэн улсыг хохироосон биш харин ч өөрсдөө татвар нэмж хохиролтой болж буй үйлдэл бөгөөд бид бүхэн энэхүү татварыг 2020-2022 онд бүрэн барагдуулсан нь татварын систем дэхь тодорхойлолтоор батлагдаж буй юм. Энэхүү үйлдэл нь олон дахин давтагдсан үйлдэл нь худлаа байсан бол татварын байгууллага системээс 2022 оны 10 дугаар сарын 18-ны гаргаж өгсөн дэлгэрэнгүй мэдээллээр тухайн өдрийн байдлаар 1 тэрбум төгрөгийн өглөгтэй гэж харагдах байтал тухайн өдрийн байдлаар 101.686.378,08 төгрөгийн авлагатай байгаа нь анхны 64.385.590,92 төгрөгийн залруулалтуудыг дээрхи 16 аж ахуйн нэгжүүдээр давтан хийлгэсэнтэй холбоотойгоор 1 тэрбум төгрөгийн хий бичилттэй падааны дэлгэрэнгүй мэдээлэл нь давтагдсаныг тодорхойлж байна.

Бид бүхэнг улсын төсвөөр ажил гүйцэтгэхэд гүйцэтгэлийн аудит барилга хөгжлийн төв, захиалагч яамны дотоод аудит гээд байнга жил болгон шалгадаг. Аудит бол санхүү, барилга.хүний нөөц гээд бүгдийг шалгадаг. Бид бүхэн тэгж шалгадаг гэж ойлгоод аудит нэг өглөө утасдаад яг одоо гэхээр одоо баримтууд боломжгүй байна гэтэл татварын системд нэвтрэх код авсан. Тэр кодоор манай бүх жилийн тайлан баримтууд буцаасан олсон орлого гээд бүх юм гардаг байхад дутуу шалгасанд гайхаж байна ямар орлого олоод тэндээс шалгахад бүх юм нээлттэй байсан тэгэхэд тэгж шалгаагүй дутуу дулимаг юм хийсэн байна. Шинжээч сайн үзсэн бол давтагдсан үйлдлүүдийг гаргаж ирэх бүрэн боломжтой байсан. Бичгийн хувьд тэр өдөртөө гаргачихна гэж бодоогүй болохоор материал одоо өгөх боломжгүй байна гэсэн. Би мөрдөгчид бүх баримтаа өгсөн байсныг ч хэлсэн байгаа дээрээс нь татварын системд нэвтрэх кодоо өгнө гэдэг чинь манай бүх юм харагдана гэсэн үг болохоор дутуу дулимаг юм хийнэ гэж бодоогүй.

Шүүгч прокурор та бүхэн ч хүнс бараа авдаг байрныхаа дэлгүүр хоршоо ч юмуу харилцаж буй газраасаа жилд давтагдсан байдлаар 50 сая төгрөгийн бараа бүтээгдэхүүн худалдан авалт хийгээд тус газар нь хий бичилттэй компаниар бичүүлж байгаагаа тухайн үедээ мэдэх тодорхойлох боломжгүй билээ. Та бүхэнд ч ийм үйлдэл тохиолдож болзошгүй байна. Жишээ нь: 50 сая төгрөгний машин худалдан аваад 5 сая төгрөгний нөатын авлагтай болоод явж байхад гэнэт татварын байгууллагаас хуурамч шивэлт байна та буцаа гэхэд та бүхэн тэр компанид хандаж е-баримтаа нэхэх нь хүн болгоны хийх үйлдэл билээ. Тус компани хий бичилтгэй газраар шивүүлчихнэ гэж мэдэхгүй бөгөөд тэрхүү үйлдлийг татварын байгууллагаас өөр хэн ч мэдэх боломжгүй.

Иймээс хүн бүхэн мэдэх боломжгүй тул худалдан авагч талыг эрүүгийн хуулиар биш захиргааны хууль буюу татварын байгууллага нь өөрөө чиг үүргийнхээ хүрээнд шийдэж харин хий бичилт хийсэн зуучилсан газрыг харин эрүүгийн хуулиар шийтгэх нь зүйтэй гэж бодож байгаа билээ.

Мөн дээр нь манай байгууллага 2017-2020 оны хооронд нийт борлуулалтын орлого нь 7 гаруй тэрбум төгрөг байхад Татварын байгууллага болон прокурорын байгууллага нь 10 гаруй тэрбум төгрөгийн орлого олж, түүнд ногдох 1 тэрбум гаруй төгрөгийн НӨАТ-ын хий бичилт үүсгэсэн гэдэг нь үндэслэлгүй байна. Бид бүхэн Улсын ажил хийдэг бөгөөд татварын орлогоо нуух ямарч боломжгүй билээ.

Эцэст нь хэлэхэд би монголынхоо шүүхэд итгэж байна, энэ 10 тэрбум төгрөг бол бодитой бус миний 3 хүүхэд ар гэрийн амьдрал минь бодит билээ. Энэ компани 3-н эзэмшигчтэй нөгөө хэд маань чи юу хийчихэв гээд бүүр ажил төрөл амьдралгүй болчихоод явж байна. Дээр нь миний хөнгөн хуумгай хандсанаас болж өөрөө насан туршдаа ялтай энэ ялын улмаас гадаад дотоод виз гарахгүй байх магадлалтай дээр нь улс төрийн болон төрийн жинхэнэ албан хаагч болж чадахгүй бас карьер ахих ажил хөдөлмөрт ч маш том нөлөөлж болох бөгөөд, ....... ХХК-ны ард байдаг 100 гаад ажилчид тэдний гэр бүл болох 500 гаад хүний амьдрал яригдаж байгаа бөгөөд дахин дахин татвар төлөх нь хүндрэлтэй ч төлөхөө илэрхийлж байгааг шүүгч та үнэн зөв шийдэж хэрэгсэхгүй болгож өгнө гэдэгт найдаж байна...” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Д нь: “...шүүгдэгч Мид холбогдох эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгох буюу цагаатгах байр суурьтай оролцож байна. Улсын яллагчийн зүгээс татварын нэгдсэн системд үзлэг хийсэн баримт дээр эрх бүхий албан тушаалтныг байлцуулж үзлэг хийсэн. Энэ бол системээр тогтоогдсон дүн байгаа учраас хохирол юм аа гэж тайлбарлаад байгаа. Нөгөө талаас шинжээч болон аудит томилох шаардлагатай гэж үзээд байгаа. Татвар төлөхөөс зайлсхийх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 18.3 дугаар зүйлд заасан гэмт хэрэг нь өөрөө эдийн засгийн гэмт хэрэг. Эдийн засгийн гэмт хэрэг нь тусгай мэдлэгийн хүрээнд шинжээч томилохгүйгээр шийдэх боломжтой юм уу боломжгүй юм уу. Энэ хэрэг нь урьд анхан болон давж заалдах, хяналтын шатны шүүхээр хянан шийдвэрлэгдсэн. Систем дээр байгаа тоон дүнг шууд хохирол гэж үзэх боломжгүй талаар Дээд шүүх дүгнэлтээ хийчихсэн. Энэтэй холбоотойгоор хохирлын дүнг мөрдөх байгууллага болон прокурорын байгууллага буруу хийсэн гэж үзэж байна. Энэ зүйлд заасан гэмт хэрэг нь их хэмжээний буюу 50 саяаас дээш хэмжээний татвар ногдох орлого худал мэдээлсэн болон тодорхойлсон бол гэмт хэргийн шаардлагыг хангаж байгаа. Гэтэл тухайн гаргасан дүн нь тодорхойгүй, хэн хаанаас гаргаад байгаа, зөвхөн системээс гаргасан тоо юм уу, давхардсан тоо юм уу, давхардаагүй тоо юм уу, зөвхөн системд үзлэг хийсэн үзлэгийн тэмдэглэлээр хохирлыг тооцох боломжгүй гэж үзэж байна. Нөгөө талаас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд хуульчилсан “Татвар төлөхөөс зайлсхийх" гэмт хэрэг нь гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдэгддэг бөгөөдМид татвар төлөхөөс зайлсхийх шууд санаатай хэлбэр байсан уу гэдгийг шалгаж тогтоогоогүй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал, гэмт хэрэг үйлдэх санаа сэдэл, зорилго, обьектив талын шинж зэргийг шалгаж тогтоогоогүй. ГэтэлИМ нь татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор нэр бүхий Б, А, О гэх хүмүүстэй холбогдсон юм уу, манай компани борлуулалтын орлогоо өсгөх гээд байна хий бичилт хийгээд өг гэж холбогдсон зүйл байдаг юм уу гэхээр байдаггүй. Барилгын үйл ажиллагаа явуулж байгаа ААНБ-н хувьд аль боломжит хэлбэрээр хямд бараа бүтээгдэхүүн авахаар урдаас эсвэл 100 айлаас очиж авдаг нь нийтэд илэрхий зүйл. Энэ агуулгаараа өнөөдөр худалдан авалт хийгээд бодит байдал дээр барилга нь босчихсон байхад худалдан авалт хийгээгүй гэж үзэх ямар үндэслэл байгаа юм бэ. Хэрэг дотор СХД-н ............. ажил гээд хийгдсэн ажлуудын талаар хангалттай баримтууд байна. Энэ ажлуудыг худалдан авалт хийхгүйгээр ажил үүрэг гүйцэтгэх боломжгүй, худалдан авалтын үндсэн дээр барилга баригдаад хүлээлгэн өгсөн, авсан асуудал л байгаа. Улсын яллагчийн хэлээд байгаа ажил үүрэг гүйцэтгэсэн, гүйцэтгээгүй талаарх дүгнэлт мөн “............, “............”, А гээд хүн нь орцны жижүүр гээд хүмүүстэй гэрээ хийсэн гэж үзээд байгааг үндэслэлгүй гэж үзэж байна. Энэ бол худалдан авалт хийчихээд араас нь ирсэн баримт гэрээн дээр гарын үсэг зураад баталгаажиж байгаа хэлбэр энэ гэрээ хэлцлийг хууль ёсны юм уу үгүй юу гэдгийг тухайн үед хянах боломжгүй. Мөн төлбөрийн баримт дээр ня-бо бүртгэлийн тухай хуульд заасан шаардлагыг хангаагүй гээд байгаа хэргийн 4 дүгээр хавтсан дээр тэр баримтууд авагдсан байгаа. Илгээж байгаа, хүлээн авч байга ААНБ-н нэр болон регистрийн дугаар бүрэн авагдсан харагдаж байгаа. Гэтэл ня-бо бүртгэлийн тухай хуулийг зөрчөөд түүнийг нь хүлээн авч байгаа, худалдан авч байгаа захирал нягтлангууд шалгалгүйгээр авсан асуудал байхгүй. Худалдан авалт хийсэн, худалдаж байгаа тал баримтаа шивсэн энийг нь баталгаажуулж байгаа болохоос тэрний үнэн зөвийг нь араас нь шалгах уу үгүй юу гэдгийг нягтлах боломжгүй. Худалдан авалт хийсэн падааны жагсаалт дээр хэзээ худалдан авалт хийгээд тайлагнасан, хэзээ залруулсан гэдэг нь он сар дарааллаараа харагдаж байсан. Тухайн үед 2017 оны 10 сард худалдан авалт хийгээд тайлагналаа, алдаатай байвал 2018 ондоо залруулсан ийм л үйл баримтууд байсан. Тэрнээс биш мөрдөн шалгах газар шалгаад залруулга хийсэн асуудал бол байхгүй. Тухайн үедээ залруулгаа хийгээд явж байсан. Тэгэхээр улсын яллагчийн зүгээс А нарт холбогдох хэрэгт энэ хий бичилт хийгдсэн асуудал илэрч энэний нэг худалдан авалт хийсэн компани нь ....... ХХК байсан учраас татвар төлөхөөс зайлсхийсэн гэж харагдаж байна гээд хийсвэр дүгнэлт хийгээд байдаг. Гэтэл Аг, О, нягтлан А гээд нэр бүхий хүмүүсийн мэдүүлгээр ....... ХХК-г мэдэж байсан, бичүүлж байсан гэх нэг ч мэдүүлэг хэрэгт байдаггүй. Зөвхөн тэр хүмүүсийн хууль бус үйлдлээс болж ....... ХХК буюу Мийг гэмт хэрэгт үйлдсэн гэж шууд үзэх үндэслэл байхгүй. Мөн давах болон хяналтын шатны шүүхээс нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаадаг. Гэтэл Шүүхийн шинжилгээний тухай хууль болон эдийн засгийн шинжилгээ хийх журмаар бол шинжилгээний обьектод эрх бүхий байгууллагын акт, дүгнэлтийг үндэслээд шинжилгээ хийнэ гэдэг. Гэтэл шинжилгээ хийсэн зүйл байдаггүй, эрх бүхий байгууллагын акт, дүгнэлт  байдаггүй. Зөвхөн үзлэгээр тогтоох боломжгүй харин хэрэгт авагдсан хууль ёсны хүчин төгөлдөр болсон 2 баримт байгаа. Энэ бол татварын ерөнхий газраас хяналт шалгалт орсон баримт, 2018 онд шийтгэлийн хуудас оногдуулсан баримт, 2024 онд Татварын нэгсэн хяналт шалгалтаар 5, 5 жилийн хугацаатай хийгдсэн 2 баримт байгаа эхний баримт бол 2014-2018, 2019-2023 онуудын хяналт шалгалтын баримтууд байгаа.  Хуульд заасан эрх бүхий байгууллагын дүгнэлт, акт гэж үзэх үндэслэлтэй. Энийг харахад улсын яллагчийн яриад байгаа хэмжээний өр төлбөрийн асуудал эрх бүхий байгууллага нь тогтоогоогүй байхад зөвхөн системийг үндэслэж хохирлыг тооцсон нь үндэслэлгүй. Мөн хэрэг буцсанаас хойш хийгдсэн ажиллагаа гэвэл ХХЁТ-ч өөрчлөгдсөн гээд мэдүүлэг авдаг,Моос нэг мэдүүлэг авдаг, систем дээрээ үзлэг хийдэг, манайхаас бол холбогдох баримтуудаа хийсэн өөр бусад ямар ч ажиллагаа хийгээгүй. Дээд шатны шүүхийн шийдвэрийг мөрдөгч, прокурор биелүүлнэ гээд хуульд заасан байгаа. Хохирлоо зөв тооцооч ээ, А нартай яаж холбогдоод байгаа үйл баримтыг шалган тогтоогооч ээ гээд гэтэл үүнтэй холбоотой ямар ч ажиллагаа хийгдээгүй, энийг бол нотолж оруулж ирж чадаагүй гэж үзэж байна. Татварын байгууллага нь хуулийн этгээдүүдэд эрх олгосон байдаг өөрөөр хэлбэл алдаатай баримт байвал түүнд нь залруулга хийх эрхийг нь олгосон. Энэний дагуу тухайн үедээ алдаатай гүйлгээнүүдээ залруулаад хэрэгжүүлээд явсан нь энэ хэргийн нийгэмд аюултай шинжийг нь хангаж байгаа юм уу, хохирлын хувьд тодорхой бус, тодорхойлж чадаагүй, обьектив талын шинж хангагдаагүй, эргэлзээ бүхий байдал үүсэж байна гэж үзэж байна...Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.15 дугаар зүйлд заасны дагуу шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэж хэргийг хэрэгсэхгүй болгох буюу цагаатгаж өгнө үү” гэв. 

 

Хавтас хэрэгт авагдан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан бичгийн нотлох баримтууд болон оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбарыг үндэслэн хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлж, хууль зүйн дүгнэлт хийхэд: ШүүгдэгчМ нь ....... ХХК-ны тодорхой хувийн хувьцааг эзэмшиж, гүйцэтгэх захирлын албан тушаалыг хашиж байсан нь Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлд зааснаар өдөр тутмын үйл ажиллагааг удирдан зохион байгуулж, мөн төлөөлж бусад хуулийн этгээдүүдтэй  гэрээ хэлцэл хийх, төлөөлөх бүрэн эрхийг хэрэгжүүлдэг болох нь тогтоогдож байна.

ШүүгдэгчМийн гүйцэтгэх захирлаар ажилладаг ....... ХХК нь барилгын үйл ажиллагааг 2016-2020 оны хооронд явуулан хийж, хэрэгжүүлэхдээ бусдаас бараа материал худалдан авсан нэрийдлээр ямар ч үйл ажиллагаа явуулдаггүй нэр бүхий 16 хуулийн этгээдийн заримтай нь хоорондын гэрээ байгуулан, бараа материал худалдан авсан гэж 282 ширхэг нийт 10.206.218.038,15 төгрөгийн үнэ бүхий хуурамч санхүүгийн баримт /падаан/ үйлдүүлэн, татварын нэгдсэн системд бүртгүүлж, нийт 1.020.621.803,35 төгрөгийн буюу их хэмжээний орлого бууруулж, нуун дарагдуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн үйл баримт нь хөдөлбөргүй тогтоогдсон. Өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаагаар нэр бүхий 16 хуулийн этгээдийг шалгахад 7 хуулийн этгээд нь тус хэргээс тусгаарлагдан шүүхээр ял шитгүүлсэн Г.Б, У.А нарын бусдын нэр дээр нэр төдий байгуулсан байх ба бусад хуулийн этгээдүүдийн захирлуудыг шалгахад нас барсан, согтууруулах ундааны хамааралтай болсон, энэ төрлийн гэмт хэрэгт холбогдож ял эдэлж буй этгээдүүд болох нь тус тус  нотлогдсон бөгөөд эдгээр нь өөрийн эзэмшлийн компанийнхаа ямар үйл ажиллагаа явуулдгийг мэдэхгүй жишээний хуурамч компаниуд байв. Түүнчлэн татварын нэгдсэн системд тайлагнан бүртгүүлсэн 282 ширхэг санхүүгийн баримт нь /падаан/ хуурамч болох нь Татварын байгууллагаас хийсэн шалгалт болон хавтас хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна. Мөн тухайн үед 282 ширхэг хуурамч гэж тогтоосон санхүүгийн баримт /падаан/ дээр бичигдсэн үнийн дүнтэй бараа материал худалдаж авсан уу, эсхүл бодит байдал дээр ямар хэмжээний үнийн дүнгээр худалдан авч үйл ажиллагаандаа хэрэглэсэн болохыг тогтоох зорилгоор ....... ХХК-иас анхан шатны санхүүгийн баирмтуудыг шаардахад, холбогдох баримтууд байхгүй гэх хариуг өгч байгаа нь аудит, шинжээчийн дүгнэлт гаргах боломжгүй нөхцөл байдал үүсгэсэн гэж үзэв.

Үндсэн хуулийн Арван долдугаар зүйлийн 1-т “Монгол Улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн дараахь үндсэн үүргийг ёсчлон биелүүлнэ:” гээд 3-т “хуулиар ногдуулсан албан татвар төлөх” гэж хуульчлан тунхаглажээ. Татварын ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.5-т “Татварын бүртгэл, мэдээллийн нэгдсэн санд байгаа татвар төлөгчийн мэдээлэл тухайн татвар төлөгчид нээлттэй байх ба мэдээллийн үнэн зөвийг татвар төлөгч хариуцна.” гэж, Компаний тухай хуулийн 83 дугаар зүйлийн 3-т “Хувь хүн гүйцэтгэх удирдлагыг хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна.” гэж, 95 дугаар зүйлийн 4-т “Компанийн гүйцэтгэх удирдлага тухайн компанийн нягтлан бодох бүртгэл санхүүгийн тайлангийн үнэн зөвийг хариуцна.” гэж тус тус хуульчилсан байна.

Дээрхи хуульчилсан байдлаас үзвэл шүүгдэгчМ нь ....... ХХК-ний гүйцэтгэх захирлаар ажиллаж байх хугацаандаа хуулийн этгээдийн санхүүгийн тайлан, мэдээллийн үнэн зөвийг шууд хариуцах үүрэгтэйгээрээ татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн субьект мөн.

            Худалдан аваагүй бараагаа худалдан авсан мэт болгох, эсхүл үнийн дүнг бодит байдлаас зөрүүтэй өсгөж санхүүгийн баримтад /падаан/ бичилт хийлгүүлж, татварын нэгдсэн системд бүртгүүлэн тайлагнах нь тухайн хуулийн этгээдийн  орлогоо бууруулж, төлөх татварын хэмжээгээ багасгах зорилготойн илэрхий бөгөөд компанид ашигтай байх нь ойлгомжтой.М нь чиг үүргийнхээ дагуу өөрийн компаний бусадтай хийж буй гэрээний болон худалдан авч байгаа бараа материалыг авсан аваагүй, үнийн дүнгүүдийг бодит байдлаас зөрүүтэй бичигдсэн, хуурамч эсэхийг мэдэхгүй байх боломжгүй бөгөөд лавтай сайн мэдсэн болох нь тогтоогдож байхаас гадна хэрэв хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзвэл түүний үйлдэл, эс үйлдэхүйтэй шалтгаант холбоотой тул түүнд хариуцлага хүлээлгэх нь зүйд нийцнэ. ҮүгээрМийн  нь татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн субьектив тал буюу сэдэлт санаа, зорилго тогтоогдож байна. Мөн нэр бүхий 16 компаний захирлууд, эсхүл холбогдох гэмт этгээдүүдтэйМ нь хэрхэн, яаж, ямар арга замаар холбогдож хуурамч санхүүгийн баримт /падаан/ үйлдүүлсэн эсэхийг нарийвчлан тогтоохоос үл хамааран түүний хуурамч гэдгийн мэдсээр байж татварын нэгдсэн бүртгэлийн санд тайлагнан, бүртгүүлж байгаа үйлдэл нь татвар төлөхөөс зайлсхийх гэмт хэргийн обьектив талын шинж хангагдсан гэж үзнээ. Энэ байдлаа чМ нь ухамсарлан хэргийг прокурорын хяналтын шатанд байхад удаа дараа гэм буруугаа хүлээн зөвшөөрч, өөрт холбогдох хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлтээ гаргаж, прокурор хүсэлтийг нь хүлээн авч, хүлээлгэх эрүүгийн хариуцлагыг тохиролцон шүүхээр шийдвэрлүүлж байжээ. Тиймээс дээрхи шүүгдэгч, түүний өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасанМид холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож, цагаатгуулах санал нь няцаагдаж байна гэж шүүх үзэв.   

 

 Иймд шүүгдэгч Мийн ............ тоотод үйл ажиллагаа явуулах ....... ХХК-ийн удирдах албан тушаалтнаар ажиллаж байхдаа татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор санаатайгаар бизнесийн ямар нэгэн үйл ажиллагаа явуулдаггүй нийт 16 аж ахуйн нэгжүүдээс 2016 оны 10 дугаар сарын 31-ний өдрөөс 2020 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэлх хугацаанд хууль бусаар шивүүлсэн Нэмэгдсэн өртгийн албан татварт ногдох нийт 10.206.218.038,15 (Арван тэрбум, хоёр зуун зургаан сая, хоёр зуун арван найман мянга, гучин найман төгрөг, наян таван мөнгө) төгрөгийн орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон 282 ширхэг падаан бүхий хуурамч санхүүгийн баримтуудыг бодитоор худалдан авсан мэтээр Нэмэгдсэн өртгийн албан татварын тайланг харьяа Татварын хэлтэст тайлагнаж, 1.020.621.803,35 (Нэг тэрбум, хорин сая, зургаан зуун хорин нэгэн мянга, найман зуун гурван төгрөг, наян таван мөнгө) төгрөгийн буюу их хэмжээний орлого бууруулж, нуун дарагдуулсан, татвар төлөхөөс зайлсхийсэн гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг бүрэн агуулсан тул гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага оногдуулах үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.  

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт:

Шүүгдэгч Мид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ шударга ёсны зарчмыг баримтлан үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэм буруугаа хүлээгээгүй, хохирлын шинж чанар, хэр хэмжээ, хувийн байдлыг нь тус тус харгалзан түүнийг цээрлүүлэх зорилгоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3000 нэгжээр торгох ял тохирно гэж үзэн түүний  орлого олох боломжийг нь харгалзан 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож шүүх шийдвэрлэв.

 

Бусад асуудлын талаар:

Иргэний хариуцагч ....... ХХК нь энэ хэрэгтэй холбоотойгоор татварт тайлагнасан хуурамч 282 ширхэг санхүүгийн баримтууддаа /падаан/ залруулга хийн одоо нийт 555.823.674,99 төгрөгийн үлдэгдэлтэй болох нь татварын байгууллагын албан бичиг, дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдож байна. Мөн шүүх хуралдаанд талуудаас төлөх хохирлын хэмжээтэй маргаагүйг дурдах нь зүйтэй. Түүнчлэн мөрдөн шалгах ажиллагааны үед иргэний хариуцагчийн өгсөн мэдүүлэг, хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шүүх хуралдаанд прокурорын зүгээс гаргасан санал зэргийг үндэслэн тус гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг иргэний хариуцагч ....... ХХК-иас гаргуулан татварын ерөнхий газарт олгуулах зүйтэй гэж шүүх үзэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн СиДи 1 ширхэгт тус хэргийн үйл баримтыг тогтооход ач холбогдол бүхий байх тул хэрэгт хавсаргаж үлдээх нь зүйтэй гэж үзэв.

ШүүгдэгчМ нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдав.

 

Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 37.1 дүгээр зүйлийн 2 дахь зүйлүүдийг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 1. Шүүгдэгч М овогт Н.Мийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан “татвар төлөхөөс зайлсхийх” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

 2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаарМийг 3000 /гурван мянган/ нэгж буюу 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх зааснаар шүүгдэгчМийг торгуулийн ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож, хорих ялаар солих болохыг дурдсугай.

 

          5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар иргэний хариуцагч ....... ХХК-с 555.823.674,99 /таван зуун тавин таван сая найман зуун хорин гурван мянга зургаан зуун далан дөрвөн төгрөг, ерэн есөн мөнгө/ төгрөгийг гаргуулан, Татварын Ерөнхий газарт олгож, хяналт тавихыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

 

          6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт заасныг баримтлан энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 1 /нэг/ ширхэг СиДи-г хэрэгт үлдээсүгэй.

 

7. Энэ хэрэгт битүүмжлэгдэн ирсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Прокурор, дээд шатны прокурор, оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргах эрхтэйг дурдсугай.

 

9. Тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж,Мид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               С.БАТГЭРЭЛ