Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Тогтоол

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 101/шш2018/03691

 

 

 

 

 

 

 

2018 оны 12 сарын 05 өдөр

Дугаар 101/ШШ2018/03691

Улаанбаатар хот

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч А.Мөнхзул даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

 

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум 0-р баг Даваат Ундарга 0-р гудамж 0тоотод оршин суух Э овогт Б Б /РД:/-ийн нэхэмжлэлтэй,

 

Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, 0-р хороо, Энхтайваны гудамж 00 Монголын хөдөө аж ахуйн хоршоологчдын үндэсний холбооны байр0 тоотод байрлах Э-У ХХК/РД:0/-д холбогдох,

 

үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн 5,336,000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Бишдарь нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Б.Б миний бие Э-У компаний Дархан-Уул аймаг дахь салбарын байранд 0оны 0 сарын 0 өдөр гүйцэтгэх захирал Б.У гэрээ байгуулан.

Гэрээ байгуулан 2 сая төгрөгөө 2 дансанд нэг нэг саяаар тушаасан. Мөнгөө тушаасаны дараа гэрээний хувийг нь төв оффис руу явах ёстой гээд хуулбарыг нь өгсөн. Япон хэлний N5 түвшин хангасан хүн явна гэж хэлсэн, 2 cap сурсаны дараа явж шалгалт өг гэж шаардаад байсан учир хот руу хувийн зардлаар явж бүртгэлийн хураамж 38 000 төгрөг төлж шалгалт өгч N5 түвшин хангасан.

Гэрээний хугацаа дууслаа хэзээ явах юм бэ гэж шаардсаны дагуу 0 оны 0 сарын 0-ны өдөр гүйцэтгэх захирал Б.У Дархан дахь салбарт ирж уулзаад 2018.01.26-нд захирал Р.Э гэсэн нэртэй тамга тэмдэг бүхий маягтан дээр гэрээ байгуулан эх хувь нь бидэнд үлдэнэ гээд хуулбар өгсөн. Гэрээнд заагдаагүй хүний дансанд яагаад мөнгө тушааж байгаа юм бэ гэж асуухад энэ таньд хамаагүй ерөнхий менежерийн данс гэж хэлсэн. Энэхүү гэрээг байгуулснаас хойш 45-90 хонгийн хугацаанд гэрээ хүчин төгөлдөр тэсэн боловч энэ хугацаанд Япон явуулж амжихгүй боллоо 6 сарын 1 гэхэд явуулна гэсэн.

 

 

Өнгөрсөн хугацаанд хоолны газарт аиллах боллоо 150,000 төгрөг тушаа Э-а компани та нарыг тогоочийн үнэмлэхтэй болгоно гэхээр нь тогоочийн дамжаанд 150 000 төгрөгөөр суралцаж давхар зардал чирэгдэл болсон.

2018 оны 4 сарын 13-ний өдөр Б.У утсаар ярихад 6 сард Япон явуулна гэж хэлээгүй 2 сард та нартай уулзахдаа 6 сарын дараагаас явуулж эхлэнэ гэж хэлсэн, би мөнгө төгрөгний асуудал мэдэхгүй Э-тэй ярь гээд өөрт нь хамаагүй мэтээр өөрөөсөө зайлуулж яриад ер нь 3 сая төгрөгөө одоо буцаан авсан хүнийг япон явуулахгүй гэсэн. Үүнээс хойш Р.Э, Б.У нар ярих гээд залгахад утсаа ч авахгүй болсон.

Цагдаад өргөдөл өгөөд шалгуулсан боловч иргэний хэрэг байна шүүхэд өг гэж хэлсэн. 2018.06.05-нд Дархан-Уул аймгийн эвлэрүүлэн зуучлагчид өргөдөл өгч эвээр зохицон хохирлоо барагдуулахыг хүссэн боловч Э, Уянга нар ажилтай завгүй байна, хол хөдөө явна, 61-ын гарам дээр байна буцаад явлаа гэх мэтчилэн худалдаа ярьж сүүлдээ миний утсыг авахаа байсан.

Эвлэрүүлэн зуучлагч М / 000000/ байнга утсаар ярьж дуудсан боловч үл тоон ирж уулзаагүй. 2018.06.20-нд Улаанбаатар хотод төв оффисын байранд очиж уулзахад, Р. Э Яах гэж ирсэн юм зайл, та нартай яриад байх юм байхгүй. Шүүх цагдаагаараа яв гэж хэлсэн. Тамга тэмдэггүй цагаан цаасан дээр өргөдөл бичүүлж хурууны хээ даруулж авсан. Ажлын өдрөөр тооцоод 21-30 хоногийн дотор мөнгийг чинь буцааж өгнө өөрөөр хэлбэл 2018 оны 8 сарын 3 гэхэд мөнгийг чинь өгч дуусгасан байна гэсэн боловч өгөөгүй.

Иймд Б.У Р.Э нараас дансанд шилжүүлсэн 5 сая төгрөгийг, тогоочийн үнэмлэхтэй болохыг шаардсаны дагуу сургалтанд суусан 150 000 төгрөг, Улаанбаатар Дархан хооронд шалгалт өгөх гэж 2 удаа явсан зардал 40 000 төгрөг, 2 удаагийн шалгалтын хураамж 76,000 төгрөг, Р.Э, Б.У нартай уулзах гэж орон нутгаас ирж буцсан зардал 40 000 төгрөг, эвлэрүүлэн зуучлагчид өгсөн улсын тэмдэгтийн хураамж 30 000 төгрөг буюу нийт 5 336 000 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч одоо тогоочийн курсэд суухад төлсөн 150,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, үлдсэн мөнгийг гаргуулахыг хүсэж байна гэв.

Хариуцагч шүүхэд бичгээр гаргасан тайлбар болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Б нэхэмжилсэн 5.336.000 төгрөгийг хулээн зөвшөөрөх боломжгүй байна. Учир нь нэхэмжлэгч Б.Б нь манай Э-Уа ХХК-тай 2017 оны 06 дугаар сарын 06-ны өдөр Япон улсад ур чадварын сургалтаар илгээх Дадлагажигч иргэнтэй хийх сургалт зуучлалын гэрээг өөрийн хүсэл зоригоо илэрхийлэн сайн дураар хийсэн болно.

Нэхэмжлэгч нь гэрээ хийх үедээ гэрээний бүх заалтыг зөвшөөрөн, компианиас өгсөн мэдээллийн дагуу Япон хэлний сургалтад 3 cap хамрагдана, ярилцлагад тэнцсэн тохиолдолд түүний материалыг Япон улс руу илгээнэ, тэндээс түүнийг сонговол Япон талтай ажлын байрны гэрээ хийгддэг, Гэрээ хийснээс хойш 45-90 хоног хүлээнэ гэдгээ гэрээнийхээ дор өөрийн гараар бичсэн.

Хариуцагч Э-У ХХК нэхэмжлэгчийн бичсэн шиг 2018.01.26-нд гэрээ байгуулснаас хойш 45-90 хоног хүлээнэ гэж огт мэдээлээгүй гэдэг нь түүний өөрийн гараар бичсэн зүйлээр батлагдана.

Нэхэмжлэгч нь Э-У ХХК-ний улсуудтай уулзах гэсэн боловч олдохгүй байсан мэтээр худал бичсэн байна. Учир нь Э- У ХХК-ийн ажлын байр өнөөдрийг хүртэл өөрийн байрандаа тогтвортой үйл ажиллагаагаа явуулж байгаа болно.

Нэхэмжлэгч нь япон хэлний сургалтад 3 cap хамрагдаад N5 түвшний шалгалтад тэнцээгүй, үүний дараа дахин 2 сарын сургалтад хамрагдаж N5 түвшний шалгалт өгч тэнцсэн тул түүний материалыг Япон улс руу илгээсэн бөгөөд одоо хүртэл түүнийг Япон талаас сонгоогүй тул япон талтай ажлын байрны гэрээ хийгдээгүй, нэхэмжлэгчййг Япон талаас сонгох ажиллагаа хүлээгдэж байгаа гэсэн бичгийн тайлбар ирүүлсэн боловч шүүх хуралдааны шатанд түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нь дансанд тушаасан 5,000,000 төгрөгнөөс сургалт ажилагааны зардалд 1,240,000 төгрөгийг тооцон үлдэх 3,760,000 төгрөгийг нэхэмжлэгчид төлөхөд татгалзах зүйлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Э-УХХК нд холбогдуулан 5,336,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан боловч шүүх хуралдааны шатанд 150,000 төгрөгийн шаардлагаасаа татгалзаж, үлдэх 5,186,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

 

Хариуцагч Э-У ХХК нь нэхэмжлэлийн шаардлага болох 5,336,000 төгрөгнөөс 3,760,000 төгрөгийг төлнө үлдэх мөнгийг төлөхгүй гэж маргасан.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, үлдсэнийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б хариуцагч  Э У ХХК-ний хооронд Япон улсад ур чадварын сургалтаар илгээх, дадлагажигч иргэнтэй хийх сургалт зуучлалын гэрээ-г 2017 оны 06 сарын 06-ний өдөр бичгээр байгуулж, талууд гарын үсэг зурж гэрээ хүчин төгөлдөр болжээ.

Хариуцагч Э У ХХК нь Гадаадад хөдөлмөр эрхлэхэд зуучлах тусгай зөвшөөрлийг 2017 оны 07 сарын 25-ний өдөр авч 2019 оны 12 сарын 18-ний өдрийг хүртэл сунгагдсан байна.

Нэхэмжлэгч Б.Б нь гэрээ байгуулсан өдөр буюу 2017 оны 06 сарын 06-ний өдөр Б.У-гийн 0000000 дансанд 1,000,000 төгрөг, Э У ХХК-ний 000000дансанд 1,000,000 төгрөг, 2018 оны 01 сарын 25-ний өдөр Э У ХХК-ний 000000 дансанд 1,500,000 төгрөг, Д.Г 0000000 дансанд 1,500,000 төгрөг, нийт 5,000,000 төгрөг тушаасан болох нь Үндэсний хөрөнгө оруулалтын банкны орлогын мэдүүлгээр нотлогдсон.

Зохигчдын хооронд байгуулсан гэрээний 2.3-т ...Япон хэлний сургалтанд 3 сар суух, ...Япон хэлний ярилцлагад орж тэнцсэн бол Япон талын ажлын байрны гэрээ хийгдэнэ. 2.4-т Ур чадварын дадлагажигчтай хийсэн Япон талын ажлын байрны гэрээ Япон улс руу илгээгдэж явснаас хойш 45-90 хоног зарцуулагдаж оршин суух зөвшөөрөл гарна. гэж тохиролцсон боловч нэхэмжлэгч Б.Б нь шалгалтанд тэнцсэн боловч Японы тал дадлагажигч нарын хооронд гэрээ байгуулагдаагүй, нэхэмжлэгч нь Япон улс руу зорчоогүй болох нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна.

Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1-д бусдын өмнө хүлээсэн үүргээ гүйцэтгэхээр хэн нэгэн этгээдэд хөрөнгө шилжүүлсэн этгээд уг зүйлийг олж авсан этгээдээс дээрхи хөрөнгөө дараахь тохиолдолд буцаан шаардах эрхтэй. мөн хуулийн 493 дугаар зүйлийн 493.6-д бусдын эд хөрөнгийг үндэслэлгүйгээр, шударга бусаар олж авсан этгээд ийнхүү эд хөрөнгийг олж авсан үеэс, шударгаар олж авсан этгээд нь үндэслэлгүйгээр олж авсан гэдгээ мэдсэн буюу мэдэх ёстой байсан үеэс эхлэн уг хөрөнгөөс олсон буюу өөрийн буруугаас олж авч чадаагүй зайлшгүй олох ёстой байсан орлого үр шимийг хууль ёсны өмчлөгч буюу эзэмшигчид буцаан өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэг хүлээнэ гэж тус тус хуульчилсан.

Хариуцагч Э У ХХК нь үндэслэлгүйгээр хөрөнгөжсөн байх тул нэхэмжлэгч Б.Б нь шаардах эрхтэй гэж үзэн Япон улс руу хөдөлмөр эрхлэх зорилгоор шилжүүлсэн 5,000,000 төгрөгнөөс 3 сарын сургалтын төлбөр 480,000 төгрөг, үйл ажиллагааны зардал 200,000 төгрөг, нийт 680,000 төгрөгийг хасаж тооцох, нэхэмжлэгчийн Дархан Уул аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 30,000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлтэй байна.

Иймд хариуцагч Э У ХХК-иас 4,350,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 836,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, 150,000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзсаныг дурдах нь зүйтэй гэж үзэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч Э У ХХК-иас 4,350,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 836,000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Б.Баасанжавын улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 100,326 төгрөгийг улсын орлогод үлдээж, хариуцагч Эрхэм Уянга ХХК-иас 84,550 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Б-д олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2 дэх хэсэгт зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хуулийн хүчинтэй болохыг зохигчдод мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4 дэх хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч өмгөөлөгч нар нь шийдвэрийг гарсан өдрөөс хойш өөрөө гардан авах үүрэгтэйг, мөн хуулийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигчид тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.МӨНХЗУЛ