| Шүүх | Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэнэ-Очирын Болормаа |
| Хэргийн индекс | 137/2025/0086/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/90 |
| Огноо | 2025-07-22 |
| Зүйл хэсэг | 18.5.3., |
| Улсын яллагч | Э.Н |
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/90
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн шүүх хуралдааныг шүүгч Э.Б даргалж,
Нарийн бичгийн дарга Б.М
Улсын яллагч Э.Н
Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Э
Шүүгдэгч Б.Б , Г.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны 1 дүгээр танхимд нээлттэй хийсэн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийн шүүх хуралдаанаар
Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б-ийн Б , Х овогт Г-ийн Б нарт холбогдох эрүүгийн.... тоот хэргийг 2025 оны 07 сарын 21-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,.. оны .. сарын ..-ны өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд төрсөн, яс үндэс ..,... настай, э.эгтэй, .. боловсролтой, мэргэжилгүй, .. ажилтай, ам бүл... хамт, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг, ..-р хэсэг, .. тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Б овогт Б-ийн Б /РД: ../
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, . ..ны ..сарын ..-ны өдөр Дорноговь аймгийн Сайхандулаан суманд төрсөн, яс үндэс .., .. настай, э.эгтэй, ... боловсролтой, мэргэжилгүй, .. ажилтай, ам бүл .. хамт, Дорноговь аймгийн Замын-Үүд сумын ..-р баг,...тоотод оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, Х овогт Г -ийн Б /РД: .../
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б , Г. Б -нар нь Монгол Улсын Замын-Үүд суманд байх Замын-Үүд дэх Гаалийн газрын Авто зам шалган нэвтрүүлэх цогцолбор 2-ын гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамаарах мөнгөн тоногтой хэт хутга 1 ширхэг, хэт хутга 1 ширхэг, дөрвөн мутарт Жанрайсаг дүрсэлсэн загал бурхан 1 ширхэг, Цагаан дарь эх дүрсэлсэн загал бурхан 1 ширхэг, Говийн Лха бурхан 1 ширхэг, Бурхан багш 2 ширхэг, ардаа Авид зурмал бурхантай Манзушир шавар бурхан 1 ширхэг, Богд Зонхов бурхан 4 ширхэг, Ногоон дарь эхийг дүрсэлсэн шавар бурхан 1 ширхэг, Бурхан багшийг дүрсэлсэн шавар бурхан 1 ширхэг, Ногоон дарь эхийг дүрсэлсэн шавар бурхан 1 ширхэг, Модон жаазтай маанийн зургаан үсэг 1 ширхэг, Гууль цутгуур, алт шахмал бурхан 1 ширхэг, Цас хонх 1 ширхэг, Хонхны очирт бариул 1 ширхэг, Очир 3 ширхэг, Дөрвөн хумс бүхий очрын нэг тал 1 ширхэг, Шүрэн шигтгээ бүхий үсний даруулга 1 ширхэг, Мөнгөн унжуурга чимэг 1 ширхэг, Тунгийн халбага 1 ширхэг, Хаш тээг 2 ширхэг, Дэншиг 1 ширхэг, Дунгийн яс 1 ширхэг, Пүрэв хутганы үзүүр 1 ширхэг, Зэс гавал аяга 1 ширхэг, Жижиг хүрэл 1 ширхэг, Бад хөөмөл суурь 2 ширхэг, Хүрэл чимэглэл 5 ширхэг, Дөрвөн дэлбээ бүхий бүсний үзүүр хэсэг 1 ширхэг, Тэгш өнцөгт хэлбэрийн хүрэл чимэглэл 1 ширхэг, Хүрэл үзүүр 1 ширхэг, Ган сийлбэр бэл 1 ширхэг, Хэт хутганы бэл 1 ширхэг, Мөнгөн тээг 1 ширхэг, Өврийн уншлагын жижиг ном 1 ширхэг, Найдан чого 1 ширхэг, Алтангэрэл судар 1 ширхэг, Сайтар ялгуугсан алтан дуаз 1 ширхэг, Найман гэгээн Дашзэвэг судар 1 ширхэг, Цогчин судар 1 ширхэг, Заслын номууд 1 ширхэг, Арван хангал 1 ширхэг, Лхам бурхныг бүтээх ёсны ном 1 ширхэг, Уншлага гүрэм заслын, Төвөд үсгийн цагаан толгой 1 ширхэг, Олон төрлийн номууд 1 ширхэг, Хаш хуурцаг хэмээх зурхайн ном 1 ширхэг, Зурхай болоод төрөл зүйлийн заслын Дандарлахарамбын төвөд монгол толь бичиг 1 ширхэг, Тарвачамбуу, Жадамба судрууд 1 ширхэг, Сундуй 1 ширхэг, алагшаа судар 1 ширхэг, Дүйнхор 1 ширхэг, Сахиус 1 ширхэг, Ногоон дарь эх 1 ширхэг, Бурхан багш хоёр шавийн хамт 3 ширхэг, Дөрвөн мутарт Жанрайсаг бурхан 1 ширхэг, Оточ манал бурхан 2 ширхэг, Цагаан дарь эх бурхан 1 ширхэг, Богд Зонхов хоёр шавийн хамт 2 ширхэг, Ногоон дарь эх бурхан 1 ширхэг, Гэрэл бүхий бад суурь дээр заларсан ланз бичиг 1 ширхэг, Бурхан багш 4 ширхэг, Найман мутарт Жанрайсаг бурхан 1 ширхэг, Цагаан дарь эх бурхан 1 ширхэг, Авид бурхан 1 ширхэг, Цэлхагамсум бурхан 1 ширхэг, Очирваань бурхан 1 ширхэг, Ламын дүр 1 ширхэг, Бүжинлхам бурхан 1 ширхэг, Аюуш бурхан 1 ширхэг, Бодь суварга 1 ширхэг, Тарни 1 ширхэг, заан унаатай Жанрайсаг бурхан 1 ширхэг, Лхам бурхан нөхөр Сүлдийн хамт 1 ширхэг, Жанрайсаг бурхан 1 ширхэг, Намсрай найман дагуулын хамт 1 ширхэг, Лхам бурхан 1 ширхэг, мөн түүх соёлын дурсгалт зүйлд хамаарахгүй гэх нийт 95 эд зүйлсийг нууж, Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэрэгт холбогджээ.
Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Б.Б Г.Б нар нь Монгол Улсын Замын-Үүд суманд байх Замын-Үүд дэх Гаалийн газрын Авто зам шалган нэвтрүүлэх цогцолбор 2-ын гаалийн хяналтын бүсийн гарах чиглэлд 2024 оны 04 дүгээр сарын 13-ны өдөр Соёлын өвийг хамгаалах тухай хуульд зааснаар түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлд хамаарах 95 эд зүйлүүдийг Монгол Улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчийн үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгээс гадна хэрэг бүртгэлтийн хэрэг нээх тухай тогтоол /1-р хх-ийн 01/, гэмт хэргийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р хх-ийн 10/, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 16-38/, эд зүйл түр хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 39-43/, эд зүйлийг хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 44-47, 58-59/, үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 48-50/, иргэний нэхэмжлэгч байгууллагын төлөөлөгч А.У-ын мэдүүлэг /1-р хх-ийн 72-73/, гэрч Г.Т-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 75-76/, гэрч Ц.У-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 78-79/, гэрч Б.Б-ий мэдүүлэг /1-р хх-ийн 81-82/, гэрч Б.Э-ы мэдүүлэг /1-р хх-ийн 93-94, 97-98/, гэрч Д.Э-ын мэдүүлэг /1-р хх-ийн 101-102/, гэрч Ө.Б-ы мэдүүлэг /1-р хх-ийн 105-106, 2-р хх-ийн 151/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2024 оны 05 сарын 09-ны өдрийн 1601 дугаартай дүгнэлт /1-р хх-ийн 126-133/, шинжээч Д.А-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 137-138, 2-р хх-ийн 148-149/, Геологийн судалгаа-шинжилгээний төвийн шинжилгээний дүн /1-р хх-ийн 142-144/, Соёлын өвийн үндэсний төвийн 2024 оны 11 сарын 06-ны өдрийн 04/0602 дугаартай албан бичиг, албан бичгийн хавсралт /1-р хх-ийн 153-188/, шинжээч Я.Б-ийн мэдүүлэг /1-р хх-ийн 197-199/, шүүгдэгч Б.Б , Г.Б нарын сэжигтнээр болон яллагдагчаар өгсөн мэдүүлэг /1-р хх-ийн 115-116, 119-121, 2-р хх-ийн 36, 49-50/, эд мөрийн баримт устгуулах прокурорын санал, тус шүүхийн 2025 оны 07 сарын 01-ны өдрийн 2025/ШЗ/214 дугаартай захирамж /2-р хх-ийн 156-157, 169/, эд мөрийн баримт болох цаа бугын 6 ширхэг эврийг устгасан мөрдөгчийн тэмдэглэл /2-р хх-ийн 170-171/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан шүүгдэгч нар нь бүлэглэн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ. Шүүгдэгч нарын үйлдлийг эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэм буруутайд тооцон, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь тэдний эрх зүйн байдлыг дордуулахгүй байх тул шүүгдэгч Б.Б , Г.Б нарыг бүлэглэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэж дүгнэх нь зүйтэй юм.
Шүүгдэгч нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч нар нь хүлээн зөвшөөрсөн 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нар нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , Г.Б нарыг тус бүр 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгийн торгох ял оногдуулах нь зүйтэй байна. Түүнчлэн шүүгдэгч нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хөдөлмөр эрхлэлтийн байдал, цалин, орлогыг харгалзан торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэв.
Гэмт хэрэг үлдэхэд ашигласан .. улсын дугаартай ..маркийн тээврийн хэрэгсэл, .. улсын дугаартай .. маркийн чиргүүл нь бусдын эзэмшлийнх болох нь иргэний нэхэмжлэгч Д.Э--ын мэдүүлэг, тээврийн хэрэгслийн гэрчилгээний лавлагаа /2-р хх-ийн 81/ зэрэг баримтаар тогтоогдож байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 6 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгох нь зүйтэй юм. Ашид билгүүн хөрөнгө үнэлгээний компанийн эд зүйлийн үнэлгээгээр ..улсын дугаартай .. маркийн тээврийн хэрэгсэл нь 20,000,000 төгрөг, .. улсын дугаартай ..маркийн чиргүүл 15,000,000 төгрөгийн үнэтэй болох нь үнэлгээний тайлан /2-р хх-ийн 12-13/-аар тогтоогдож байна.
Хохирлын хувьд:
Иргэний нэхэмжлэгч Д.Э нь өөрийн эзэмшлийн ..улсын дугаартай .. маркийн тээврийн хэрэгсэл, .. улсын дугаартай .. маркийн чиргүүл зэргийг буцаан авах хүсэлтэй байгаагаа 2-р хх-ийн 09-10 хуудсан дахь мэдүүлгээр мэдүүлсэн болохыг дурдах нь зүйтэй байна.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн мөнгөн тоногтой хэт хутга 1 ширхэг, хэт хутга 1 ширхэг, дөрвөн мутарт Жанрайсаг дүрсэлсэн загал бурхан 1 ширхэг, Цагаан дарь эх дүрсэлсэн загал бурхан 1 ширхэг, Говийн Лха бурхан 1 ширхэг, Бурхан багш 2 ширхэг, ардаа Авид зурмал бурхантай Манзушир шавар бурхан 1 ширхэг, Богд Зонхов бурхан 4 ширхэг, Ногоон дарь эхийг дүрсэлсэн шавар бурхан 1 ширхэг, Бурхан багшийг дүрсэлсэн шавар бурхан 1 ширхэг, Ногоон дарь эхийг дүрсэлсэн шавар бурхан 1 ширхэг, Модон жаазтай маанийн зургаан үсэг 1 ширхэг, Гууль цутгуур, алт шахмал бурхан 1 ширхэг, Цас хонх 1 ширхэг, Хонхны очирт бариул 1 ширхэг, Очир 3 ширхэг, Дөрвөн хумс бүхий очрын нэг тал 1 ширхэг, Шүрэн шигтгээ бүхий үсний даруулга 1 ширхэг, Мөнгөн унжуурга чимэг 1 ширхэг, Тунгийн халбага 1 ширхэг, Хаш тээг 2 ширхэг, Дэншиг 1 ширхэг, Дунгийн яс 1 ширхэг, Пүрэв хутганы үзүүр 1 ширхэг, Зэс гавал аяга 1 ширхэг, Жижиг хүрэл 1 ширхэг, Бад хөөмөл суурь 2 ширхэг, Хүрэл чимэглэл 5 ширхэг, Дөрвөн дэлбээ бүхий бүсний үзүүр хэсэг 1 ширхэг, Тэгш өнцөгт хэлбэрийн хүрэл чимэглэл 1 ширхэг, Хүрэл үзүүр 1 ширхэг, Ган сийлбэр бэл 1 ширхэг, Хэт хутганы бэл 1 ширхэг, Мөнгөн тээг 1 ширхэг, Өврийн уншлагын жижиг ном 1 ширхэг, Найдан чого 1 ширхэг, Алтангэрэл судар 1 ширхэг, Сайтар ялгуугсан алтан дуаз 1 ширхэг, Найман гэгээн Дашзэвэг судар 1 ширхэг, Цогчин судар 1 ширхэг, Заслын номууд 1 ширхэг, Арван хангал 1 ширхэг, Лхам бурхныг бүтээх ёсны ном 1 ширхэг, Уншлага гүрэм заслын, Төвөд үсгийн цагаан толгой 1 ширхэг, Олон төрлийн номууд 1 ширхэг, Хаш хуурцаг хэмээх зурхайн ном 1 ширхэг, Зурхай болоод төрөл зүйлийн заслын Дандарлахарамбын төвөд монгол толь бичиг 1 ширхэг, Тарвачамбуу, Жадамба судрууд 1 ширхэг, Сундуй 1 ширхэг, алагшаа судар 1 ширхэг, Дүйнхор 1 ширхэг, Сахиус 1 ширхэг, Ногоон дарь эх 1 ширхэг, Бурхан багш хоёр шавийн хамт 3 ширхэг, Дөрвөн мутарт Жанрайсаг бурхан 1 ширхэг, Оточ манал бурхан 2 ширхэг, Цагаан дарь эх бурхан 1 ширхэг, Богд Зонхов хоёр шавийн хамт 2 ширхэг, Ногоон дарь эх бурхан ширхэг, Гэрэл бүхий бад суурь дээр заларсан ланз бичиг 1 ширхэг, Бурхан багш 4 ширхэг, Найман мутарт Жанрайсаг бурхан 1 ширхэг, Цагаан дарь эх бурхан 1 ширхэг, Авид бурхан 1 ширхэг, Цэлхагамсум бурхан 1 ширхэг, Очирваань бурхан 1 ширхэг, Ламын дүр 1 ширхэг, Бүжинлхам бурхан 1 ширхэг, Аюуш бурхан 1 ширхэг, Бодь суварга 1 ширхэг, Тарни 1 ширхэг, заан унаатай Жанрайсаг бурхан 1 ширхэг, Лхам бурхан нөхөр Сүлдийн хамт 1 ширхэг, Жанрайсаг бурхан 1 ширхэг, Намсрай найман дагуулын хамт 1 ширхэг, Лхам бурхан 1 ширхэг, мөн түүх соёлын дурсгалт зүйлд хамаарахгүй гэх нийт 95 эд зүйлсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгон Дорноговь аймгийн музейд шилжүүлж шийдвэрлэв.
Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, хураагдан ирсэн иргэний бичиг баримтгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б овогт Б-ийн Б. Х овогт Г-ийн Б нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар бүлэглэн түүх, соёлын хөдлөх дурсгалт зүйлийг улсын хилээр хууль бусаар нэвтрүүлсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 18.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б-ийн Б , Г-ийн Б нарыг 11,000 /арван нэгэн мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээ буюу 11,000,000 /арван нэгэн сая/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Б , Г.Б нар нь оногдуулсан 11,000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 11,000,000 төгрөгөөр торгох ялыг 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлж барагдуулахаар тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6, 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн ирсэн мөнгөн тоногтой хэт хутга 1 ширхэг, хэт хутга 1 ширхэг, дөрвөн мутарт Жанрайсаг дүрсэлсэн загал бурхан 1 ширхэг, Цагаан дарь эх дүрсэлсэн загал бурхан 1 ширхэг, Говийн Лха бурхан 1 ширхэг, Бурхан багш 2 ширхэг, ардаа Авид зурмал бурхантай Манзушир шавар бурхан 1 ширхэг, Богд Зонхов бурхан 4 ширхэг, Ногоон дарь эхийг дүрсэлсэн шавар бурхан 1 ширхэг, Бурхан багшийг дүрсэлсэн шавар бурхан 1 ширхэг, Ногоон дарь эхийг дүрсэлсэн шавар бурхан 1 ширхэг, Модон жаазтай маанийн зургаан үсэг 1 ширхэг, Гууль цутгуур, алт шахмал бурхан 1 ширхэг, Цас хонх 1 ширхэг, Хонхны очирт бариул 1 ширхэг, Очир 3 ширхэг, Дөрвөн хумс бүхий очрын нэг тал 1 ширхэг, Шүрэн шигтгээ бүхий үсний даруулга 1 ширхэг, Мөнгөн унжуурга чимэг 1 ширхэг, Тунгийн халбага 1 ширхэг, Хаш тээг 2 ширхэг, Дэншиг 1 ширхэг, Дунгийн яс 1 ширхэг, Пүрэв хутганы үзүүр 1 ширхэг, Зэс гавал аяга 1 ширхэг, Жижиг хүрэл 1 ширхэг, Бад хөөмөл суурь 2 ширхэг, Хүрэл чимэглэл 5 ширхэг, Дөрвөн дэлбээ бүхий бүсний үзүүр хэсэг 1 ширхэг, Тэгш өнцөгт хэлбэрийн хүрэл чимэглэл 1 ширхэг, Хүрэл үзүүр 1 ширхэг, Ган сийлбэр бэл 1 ширхэг, Хэт хутганы бэл 1 ширхэг, Мөнгөн тээг 1 ширхэг, Өврийн уншлагын жижиг ном 1 ширхэг, Найдан чого 1 ширхэг, Алтангэрэл судар 1 ширхэг, Сайтар ялгуугсан алтан дуаз 1 ширхэг, Найман гэгээн Дашзэвэг судар 1 ширхэг, Цогчин судар 1 ширхэг, Заслын номууд 1 ширхэг, Арван хангал 1 ширхэг, Лхам бурхныг бүтээх ёсны ном 1 ширхэг, Уншлага гүрэм заслын, Төвөд үсгийн цагаан толгой 1 ширхэг, Олон төрлийн номууд 1 ширхэг, Хаш хуурцаг хэмээх зурхайн ном 1 ширхэг, Зурхай болоод төрөл зүйлийн заслын Дандарлахарамбын төвөд монгол толь бичиг 1 ширхэг, Тарвачамбуу, Жадамба судрууд 1 ширхэг, Сундуй 1 ширхэг, алагшаа судар 1 ширхэг, Дүйнхор 1 ширхэг, Сахиус 1 ширхэг, Ногоон дарь эх 1 ширхэг, Бурхан багш хоёр шавийн хамт 3 ширхэг, Дөрвөн мутарт Жанрайсаг бурхан 1 ширхэг, Оточ манал бурхан 2 ширхэг, Цагаан дарь эх бурхан 1 ширхэг, Богд Зонхов хоёр шавийн хамт 2 ширхэг, Ногоон дарь эх бурхан ширхэг, Гэрэл бүхий бад суурь дээр заларсан ланз бичиг 1 ширхэг, Бурхан багш 4 ширхэг, Найман мутарт Жанрайсаг бурхан 1 ширхэг, Цагаан дарь эх бурхан 1 ширхэг, Авид бурхан 1 ширхэг, Цэлхагамсум бурхан 1 ширхэг, Очирваань бурхан 1 ширхэг, Ламын дүр 1 ширхэг, Бүжинлхам бурхан 1 ширхэг, Аюуш бурхан 1 ширхэг, Бодь суварга 1 ширхэг, Тарни 1 ширхэг, заан унаатай Жанрайсаг бурхан 1 ширхэг, Лхам бурхан нөхөр Сүлдийн хамт 1 ширхэг, Жанрайсаг бурхан 1 ширхэг, Намсрай найман дагуулын хамт 1 ширхэг, Лхам бурхан 1 ширхэг, мөн түүх соёлын дурсгалт зүйлд хамаарахгүй гэх нийт 95 эд зүйлсийг тогтоол хүчин төгөлдөр болмогц улсын орлого болгон Дорноговь аймгийн музейд шилжүүлж, .. улсын дугаартай .. маркийн тээврийн хэрэгсэл, ..улсын дугаартай .. маркийн чиргүүл зэргийн битүүмжлэлийг цуцалж эзэмшигч иргэний нэхэмжлэгч Д.Э-т олгосугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4, 6 дахь хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэлийн үнэ 20,000,000 төгрөг, чиргүүлийн үнэ 15,000,000 төгрөгийг шүүгдэгч Б.Б , Г.Б нараас хувь тэнцүүлэн гаргуулж улсын орлого болгосугай.
6. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдаж ирээгүй, шүүгдэгч нараас гаргуулбал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8. Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Б , Г.Б нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Э.Б