Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 01 өдөр

Дугаар 2025//ШЦТ/129

 

 

 

 

    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд

Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа

Улсын яллагч О.Одончимэг

Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн Прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.   

    

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ны өдөр ******* аймгийн суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, ******* аймгийн сумын баг, гэх газар оршин суух, урьд

 ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны ******* сарын 23-ны өдрийн ************** дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******45 дугаар зүйлийн *******45.2-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авагдсан,

******* аймаг дахь сум дундын шүүхийн 2*******3 оны 08 сарын 09-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******45 дугаар зүйлийн *******45.2-т зааснаар эд хөрөнгө хураахгүйгээр 6 сарын хугацаагаар баривчлах ялаар,

Сум дундын ************** дүгээр шүүхийн 2*******4 оны ******* сарын 23-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******45 дугаар зүйлийн *******45.2-т зааснаар 5 жилийн хугацаагаар хорих ялаар,

Сум дундын ************** дүгээр шүүхийн 2*******5 оны 05 сарын *******8-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн ************** дүгээр зүйлийн **************.*******, *******45 дугаар зүйлийн *******45.2-т зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 4 жил *******0 сарын хугацаагаар хорих ялаар,

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******6 оны *******0 сарын *******0-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******45 дугаар зүйлийн *******45.2-т зааснаар мотоцикл ******* ширхгийг хурааж 2 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар,

Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******9 оны 06 сарын *******0-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******7.*******2 дугаар зүйлийн ******* дэх хэсэг, *******7.4 дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 700 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын *******6-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн *******7.*******2 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар 240 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар,

******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 02 сарын 02-ны өдрийн *******3 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн *******3.6 дугаар зүйлийн ******* дэх хэсэг, *******7.******* дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 3.*******, *******7.8 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт тус тус зааснаар оногдуулсан ялыг нэмж нэгтгэн 6 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлж байсан, овогт (РД:ЗЗ92****************************).

 

         Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

         Шүүгдэгч ******* нь 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн *******4.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар ******* жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаандаа буюу 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ******* аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж *******.27%) үедээ өөрийн эзэмшлийн улсын дугааргүй “Даюун” маркийн мотоциклыг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

           Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

         Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан  асуултанд хариулна.” гэв.

         Шүүгдэгч *******ы мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Өмнө сэжигтнээр өгсөн мэдүүлэг дээрээ бүгдийг үнэн зөвөөр мэдүүлсэн байгаа учир одоо надад уг  мэдүүлэг дээр нэмж ярих зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн *******40/

Гэрч "Би ******* аймгийн Цагдаагийн газрын нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасагт эргүүлийн цагдаагаар 2023 оны 04 дүгээр сараас 2025 оны ******* дүгээр сарын 2*******-нийг хүртэл ажиллаж байгаад 2025 оны ******* дүгээр сарын 22-ны өдрөөс Замын цагдаагийн тасагт цагдаа зохицуулагчаар ажиллаж байна. Би 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ******* аймгийн цагдаагийн газрын даргын тушаалаар томилгоот хуваарийн дагуу эргүүлийн үүрэг гүйцэтгэж байх үед буюу ******* аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багт байрлах “Ид шидийн орон”-ы хажууд байх үед миний хажуугаар мотоциклтой хүн яваад өнгөрсөн. Тэгэхээр нь уг хүнийг дохиж зогс гэх дохио өгөхөд зогсолгүй яваад өгсөн. Тэгэхээр нь араас нь явтал уг жолооч “Зүүн цагаан” дэлгүүрүүдийн үүдэнд очиж зогсоод мотоциклоосоо буухаар нь араас нь очиж уулзахад уг хүн ******* байсан бөгөөд *******аас архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тэгэхээр нь *******ы регистрийн дугаарыг асууж дотоод сүлжээгээр шүүж үзэхэд ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан байсан. Мөн *******аас согтууруулах ундааны зүйл үнэртэж байхаар нь “та согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн юм уу?” гэж асуухад 2 пиво уусан гэж хэлсэн. Тэгээд *******ыг дагуулан аймгийн цагдаагийн газар ирээд драгерь үлээлгэхэд *******.27 хувийн согтолттой байсан. Тэгэхээр нь *******ы унаж явсан цэнхэр өнгийн “Даюун” маркийн тээврийн хэрэгслийг журамлаж *******ыг явуулсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 2*******-22/

 

                 Гэрч “Би *******ыг танина. Бид хоёр найзууд байгаа юм. Би 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ******* аймгийн Сайнцагаан сумын 6 дугаар баг Боржигоны *******0-05 тоот хашаандаа гагнуур хийж байтал ******* эхнэрийнхээ хамт мотоциклтой ирсэн. Ирэхдээ 2 ширхэг 2.5 литрийн савлагаатай пивотой ирсэн. Тэрийг нь хуваагаад уусан. Пиво ууж дуусахад ******* “эгч дэлгүүрээс юм аваад ир гэнэ, би зүүн цагаан яваад ирье” гээд ганцаараа мотоциклоо унаад явсан. Тэгээд ******* цаг гарангийн дараа цагдаад баригдчихлаа гээд явган ирсэн.” гэх мэдүүлэг /хх-ийн 24/

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 9/

          Согтуурлыг багажаар шалгасан тэмдэглэлд: “2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр 20 цаг 00 минутад ******* *******.27 хувийн согтолттой” гэжээ. /хх-ийн *******0/

          Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн *******2-*******7/

          ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 03 сарын 07-ны өдрийн 69 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 30-*******/

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 38/

          ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2009 оны ******* сарын 23-ны өдрийн ************** дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 4*******-43/

        ******* аймаг дахь сум дундын шүүхийн 2*******3 оны 08 сарын 09-ний өдрийн 49 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 44-50/

        Сум дундын ************** дүгээр шүүхийн 2*******4 оны ******* сарын 23-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 5*******-56/

         Сум дундын ************** дүгээр шүүхийн 2*******5 оны 05 сарын *******8-ны өдрийн 50 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 57-62/

          ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******6 оны *******0 сарын *******0-ны өдрийн 37 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 63-69/

        ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын *******6-ны өдрийн 32 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 70-74/

         ******* аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 202******* оны 02 сарын 02-ны өдрийн *******3 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 75-86/

         Өмнөговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2*******9 оны 06 сарын *******0-ны өдрийн 76 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн **************5-*******32/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

          Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

        Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр хасуулсан байх хугацаандаа 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ******* аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт “Даюун” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн /*******.27 хувийн согтолттой/ үедээ жолоодсон үйл баримт тогтоогдож байна.

       Эрүүгийн хуулийн /2023 оны *******2 сарын 07-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 27.*******0 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Согтуурсан” гэж шалган тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20, түүнээс дээш промиль (%),....илэрснийг ойлгоно:,

     “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэжээ.  

      Шүүгдэгч *******ы 2024 оны 03 дугаар сарын 07-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн *******4.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2-т заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй хүн согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ ******* жилийн хугацаагаар хасуулсан үедээ 2024 оны 06 дугаар сарын 06-ны өдөр ******* аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт “Даюун” маркийн улсын дугааргүй тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн *******.27 хувийн согтолттой жолоодсон үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

       Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

          Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2025 оны 06 дугаар сарын *******7-ны өдрийн 46 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* жилийн хугацаагаар хасаж, 240 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар тогтов.

 

       Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

       Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

     Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн *******7.4, 36.*******, 36.2 дугаар зүйлийн *******, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.*******0, 36.*******3, 38.*******, 38.2 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

*******. Шүүгдэгч овогт ыг  тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

           2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.*******0 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар овогт ы тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг ******* /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 240 /хоёр зуун дөч/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх  ял оногдуулж шийтгэсүгэй.

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдрийн 8 цагаар тогтоох тухай прокурорын саналыг зөвшөөрсөн болохыг дурдсугай.

           4.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******  нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

           5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д  оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

           6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

           7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш *******4 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                З.УУГАНБАЯР