| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Загдгочоогийн Ууганбаяр |
| Хэргийн индекс | 310/2025/0110 |
| Дугаар | 2025//ШЦТ/132 |
| Огноо | 2025-07-03 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 03 өдөр
Дугаар 2025//ШЦТ/132
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга М.Ууган-Адьяа
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 05 оны 06 дугаар сарын 6-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, морин циркчин мэргэжилтэй, малчин, ам бүл *******, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* сумын 1 дүгээр баг, гэх газар оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт (РД:ЗВ007*******18).
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:
Шүүгдэгч ******* нь 05 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 1*******.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1 дэх хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан хугацаандаа буюу 05 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 0 цагийн үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “Энза маркет” дэлгүүрийн баруун талын асфальтан замд согтуурсан(амьсгал дахь спиртийн агууламж .55%) үедээ өөрийн эзэмшлийн улсын дугаартай, “Toyota Prius-0” маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо эзэмшлийн улсын дугаартай “Toyota Crown Athlete-10” маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гарган улсын дугаартай “Toyota Prius-0” маркийн автомашины зорчигч эрүүл мэндэд “баруун сарвуунд шарх, хамрын нуруу, баруун бугуй, сарвуунд зулгаралт” бүхий хөнгөн хохирол, эзэмшлийн улсын дугаартай “Toyota Crown Athlete-10” маркийн автомашинд 3.795.000 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.
Шүүгдэгч *******гийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Би прокурорын тогтоолтой уншиж танилцлаа, уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. 05 оны 03 дугаар сарын 30-ны өдөр би гэрээсээ өөрийн эзэмшлийн 30-30 ДУА улсын дугаартай приус-0 маркийн тээврийн хэрэгслийг унаад дэлгүүр орж нэг шил 0.5 литрийн “Агар” нэртэй архи аваад танил ах ын гэрийн гадаа очсон. Тэгээд ахыг дуудаж гаргаж ирээд машин дотор сууж байгаад авсан нэг шил архиа хувааж уусны дараа ах өөрөө дэлгүүр орж нэг шил архи авсан. Тэгээд тэр архийг нь мөн машин дотор хувааж уучхаад тэндээсээ хөдлөөд паркын баруун талд байдаг дэлгүүр орж 1 шил архи аваад буцаад Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг театрын хажуугаар машинтайгаа эргэж байснаа санаж байна. Тэрнээс хойш юу ч санахгүй байна, нэг мэдсэн чинь эрүүлжүүлэх байранд орсон байсан. Би өөрөө машиныг жолоодож явсан бөгөөд өмнө 0******* оны 1 дугаар сард согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад эрхээ хасуулсан байсан юм.” гэх мэдүүлэг /хх-ийн 70/
Иргэний нэхэмжлэгч “...05 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р багийн нутаг Хөдөө аж ахуйн 119 тоотоос гараад өөрийн эзэмшлийн 55-17 улсын дугаартай “Тоёота Кровн” маркийн тээврийн хэрэгслийг жолоодоод төв замаар явж байтал "Энза" гэдэг дэлгүүрийн хажуу талд өөдөөс ирж байсан цагаан өнгийн приус-0 маркийн тээврийн хэрэгсэл миний зүүн талаар зөрөөд араар гарахдаа миний машины зүүн хойд талыг мөргөсөн. Тэгээд би буугаад очиход тухайн машин дотор залуу байсан бөгөөд тухайн хоёр залуу маш их согтолттой бараг л ухаангүй шахуу явж байсан. Тэгэхээр нь би аймгийн цагдаагийн газар руу дуудлага өгсөн. Би танихгүй, жижигхэн залуу л байсан. Тухайн тээврийн хэрэгсэл нь миний өөрийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би 0******* онд Улаанбаатар хотоос хувь хүнээс 50.000.000 төгрөгт худалдан авч байсан. Одоо "Бүрэн финанс" банк бус санхүүгийн байгууллагын нэр дээр байдаг. Сар бүр 1.15*******.000 төгрөг төлдөг юм. ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 18/,
Гэрч “...05 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 9 дүгээр баг Мандлын 13 тоот гэртээ байхад танил дүү машинтайгаа манайд 1 шил 0.5 литрийн “Агар” нэртэй архитай ганцаараа ирсэн юм. Бид хоёр тухайн архийг гийн машин дотор хувааж уучхаад ойрхон дэлгүүр ороод би 0.75 литрийн "Экс" нэртэй архи аваад тухайн архиа мөн хоёулаа гийн машин дотор хувааж уусан. Тэгээд тэндээсээ Сайнцагаан сумын Боржигон хороололд байх дэлгүүр рүү явахаар болоод машинаа унаад хөдөлсөн. Тэгээд би дэлгүүр орж дахин 0.75 литрийн "Экс" нэртэй архи аваад эргэж хөдлөөд Мандлын 13 тоотод байх манай гэр рүү явж байтал аймгийн төв засмал замаар явж байгаад "Энза" дэлгүүрийн баруун талд ирээд рулээ зүүн гар тийш дартал замаар явж байсан машин шүргэчих шиг болсон. Тэгээд нөгөө шүргүүлсэн гэх машины жолооч нь цагдаа дуудсан. 3030 ДУА улсын дугаартай Тоёота приус маркийн тээврийн хэрэгсэл гийн өөрийнх нь байх. Миний биед гэмтэл учраагүй, шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг, /хх-ийн 0/,
Гэрч “...Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7-р баг “Энза” дэлгүүрийн баруун төв зам дагуу 1 ширхэг модны хайрцаг эвдэрсэн талаар би мэдээгүй. Манай байгууллагын дарга мэдээд надад хэлэхээр нь очиж үзэхэд янзлаад тавьчихсан байсан. Манай байгууллагад одоо гомдол санал байхгүй. Тухайн эвдэрсэн 1 ширхэг модны хайрцаг нь 8*******.000 төгрөгийн үнэтэй байгаа юм.” гэх мэдүүлэг, /хх-ийн 3-*******/
Гэрч “ миний төрсөн хүү байгаа юм. Тухайн тээврийн хэрэгслийг би 019 онд дүүгээсээ худалдаж авч байсан. Мөнгө төгрөгийг бүрэн төлж авсан байсан. 05 оны цагаан сараар миний хүү болох ******* надаас адуу мал оролцуулаад авсан, нэр усыг нь одоогоор шилжүүлж өгч чадаагүй байгаа. Миний зүгээс гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 6/
Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн 05 оны 0******* дүгээр сарын 03-ны өдрийн *******5/177 дугаартай “... биед баруун сарвуунд шарх, хамрын нуруу, баруун бугуй, сарвуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Баруун гарын сарвуунд үүссэн шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул тус журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо, бусад биед үүссэн гэмтэл нь эрүүл мэндийг сарниулахгүй тул тус журмын .7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Дээрх гэмтлүүд нь биед үзлэг хийгдэхээс 3-5 хоногийн өмнө нэг цаг хугацаанд үүссэн байх боломжтой гэмтэл байна. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 3-33/
“Сүлд үнэлгээ” ХХК-ний 05 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн /-110 дугаартай: “... улсын дугаартай “Toyota Crown Athlete-10” маркийн автомашины үнэлгээгээр тогтоогдсон дүн 3.795.000 төгрөг...” гэх автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зургууд /хх-ийн *******7-*******8/
Мөрдөгчийн 05 оны 06 дугаар сарын 01-ний өдрийн 13 дугаартай “...Toyota Prius-0 маркийн машины жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7а тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсвэл согтууруулах ундаа мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох, 11.3 Эсрэг хөдөлгөөнтэй хоёр эгнээгээр зорчдог замд гүйцэж түрүүлэх буюу саадыг тойрон гарахаас бусад тохиолдолд эсрэг урсгал сөрөхийг хориглоно.” гэсэн заалтуудыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. ...” гэх магадалгаа, /хх-ийн 59-60/
“Сүлд үнэлгээ” ХХК-ийн 05 оны 0******* дүгээр сарын 03-ны өдрийн /-85 дугаартай “... улсын дугаартай “Toyota Prius-0” маркийн автомашины үнэлгээгээр тогтоогдсон дүн 3.30.500 төгрөг...” гэх автомашин техникийн үнэлгээний тайлан, гэрэл зураг /хх-ийн 5-5*******/
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 5/
Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудаст: “05 оны 03 дугаар сарын 30-ны өдөр ******* .55 хувийн согтолттой” гэжээ. /хх-ийн 8/
Хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-ийн 10/
Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 11-15/
Дундговь аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн 05 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 05/ЗШ/08 дугаартай шийтгэврийн хуулбар /хх-ийн 86-88/
Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 95/ болон шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой хэрэгт цугларсан бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр хасуулсан байх хугацаандаа 05 оны 03 дугаар сарын 30-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт “Тоёота приус-0” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн .55 хувийн согтолттойгоор жолоодон явахдаа жолоодож явсан “Тоёота кровн” маркийн 5517 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж 3.795.000 төгрөгийн хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.
Эрүүгийн хуулийн /03 оны 1 сарын *******-ны өдрийн хуулиар өөрчлөн найруулсан/ 7.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “Согтуурсан” гэж шалган тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.0, түүнээс дээш промиль (%),....илэрснийг ойлгоно:,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэжээ.
Шүүгдэгч *******гийн 05 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 1*******.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-т заасан “жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” үндэслэлээр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулсан байхдаа 05 оны 03 дугаар сарын 30-ны өдрийн 0 цагийн үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт “Тоёота приус-0” маркийн тээврийн хэрэгслийг согтууруулах ундаа хэрэглэсэн .55 хувийн согтолттой үедээ жолоодон явахдаа жолоодож явсан “Тоёота кровн” маркийн 5517 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөж зам тээврийн осол гаргасан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх бөгөөд түүнд холбогдуулан прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хохирол төлбөрийн талаар:
Шүүгдэгч *******гийн 05 оны 03 дугаар сарын 30-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо жолоодон явсан “Тоёота кровн” маркийн 5517 УБП улсын дугаартай тээврийн хэрэгслийг мөргөсний улмаас 3.750.000 төгрөгийн хохирол учруулсан болох нь Сүлд үнэлгээ ХХК-ийн 05 оны 03 сарын 31-ний өдрийн /-110 дугаартай автомашин техникийн үнэлгээний тайлангаар тогтоогдож байна.
Шүүгдэгч нь дээрх хохирлыг төлж барагдуулсан болох нь хэрэгт авагдсан хаан банкны гүйлгээний хуулга, иргэний нэхэмжлэгч Дундговь аймгийн цагдаагийн газар бичгээр гаргасан “...гийн зүгээс хохирол бүрэн барагдуулсан тул гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтээр нотлогдож байна. Иймд шүүгдэгч *******г энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Оногдуулах ял шийтгэлийн талаар:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 05 оны 06 дугаар сарын 3-ны өдрийн 5******* дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .800.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .800.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, хэсэгчлэн төлүүлэхээр тогтов.
Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:
Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.*******, 36.1, 36. дугаар зүйлийн 1, , 3, ******* дэх хэсэг, 36.3, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38. дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар овогт гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1/нэг/ жилийн хугацаагаар хасаж, 800 /хоёр мянга найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу .800.000 /хоёр сая найман зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 1 /нэг/ жил 8/найм/ сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг хорих ялын 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.
6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, иргэний нэхэмжлэгч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.УУГА