Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 03 өдөр

Дугаар 2025//ШЦТ/134

 

 

 

                                       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

    

         Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа

          Улсын яллагч О.Одончимэг

          Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал

          Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлэх саналтай ирүүлсэн *******ид холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг *******2******* оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн оюутан, ам бүл *******, аав, ээж, эгч, дүү, нарын хамт Дундговь аймгийн ******* сум, дугаар баг, гэх газарт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт (РД:ЗК040*******16).

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж 0.21%) үедээ буюу *******2******* оны 0 дугаар сарын 0*******-наас 06-нд шилжих шөнийн 02 цагийн үед Дундговь аймгийн ******* сумын 7 дугаар багт үйл ажиллагаа явуулах “АПУ” дэлгүүрийн хойд талын 4 замын уулзвар асфальтан замд улсын дугаартай, “Toyota Prius-XW*******” маркийн автомашиныг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1*******.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.”, .7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. .7а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох.” гэх заалтыг тус тус зөрчсөний улмаас эзэмшлийн -86ДУЭ улсын дугаартай, “Toyota Prius-XW*******” маркийн автомашиныг мөргөж зам тээврийн осол гарган -86ДУЭ улсын дугаартай, “Toyota Prius-XW*******” маркийн автомашины зорчигч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, мөн автомашины жолооч эрүүл мэндэд хөнгөн хохирол, эзэмшлийн -86ДУЭ улсын дугаартай, “Toyota Prius-XW*******” маркийн автомашинд 4.997.*******00 төгрөгийн хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

         ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.Үүнд:

          Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулнагэв.

            Шүүгдэгч *******ийн мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “Прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Би *******2******* оны 0 дугаар сарын 0*******-ны өдөр аавд байхдаа 1 стакан айраг уучхаад аймгийн төвд ******* цагийн үед орж ирсэн. Тэгээд найз , , нарын хамт Мандал 9-р гудамжинд байдаг ынд хөзөр тоглож байгаад приус ******* маркийн дугаартай машиныг унаад *******2******* оны 0 дугаар сарын 06-ны өдрийн 02 цагийн үед, , нарыг хүргэж өгөх гээд гараадыг Айраг багт байдаг гэрт нь хүргэж өгсөн. Дараа нь хүргэж өгөх гээд Бор овооны энгэрийн замаар яваад 2-р сургуулийн баруун талын замаар урагшаа яваад 4 замын уулзвараар гарах гэж явтал зүүн талаас приус ******* маркийн машин ирж бид хоёр мөргөлдсөн. Би тэр үед ,, нарын хамт явсан. Би тэр үед Мөнхсүх гэдэг ахын машиныг унаж явсан юм. Согтууруулах ундааны зүйл зүйл огт хэрэглээгүй аавынд байхдаа айраг ууссан байсан. Би тээврийн хэрэгсэл жолоодох А, В эрхийн үнэмлэхтэй. Би ******* онд Дундговь аймгийн ******* суманд төрсөн. Айлын 2 дахь хүүхэд дээрээ эгчтэй, доороо эрэгтэй дүүтэй. Багадаа цэцэрлэгээр хүмүүжээд дараа нь 1-4-р ангиа 4-р сургууль, *******-12-р ангиа Мандал сургуульд сурч төгссөн. *******22 оноос хойш Шинжлэх Ухаан технологийн их сургуулийн Геологи уул уурхайн сургуульд "Уул уурхайн ашиглалтын инженер" мэргэжлээр сурч байгаа. Энэ жил -р курс төгссөн. *******2 оны зун "Оюутан цэрэгт" цэргийн алба хаасан. Би одоо аав, ээж, дүү нарын хамт Дундговь аймгийн ******* сумын -р багт амьдарч байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн 121-12/

Хохирогч : “ миний нөхөр байгаа юм. Би *******2******* оны 0 дугаар сарын 0*******-ны өдөр Улаанбаатар хотоос 22 цагийн үед Дундговь аймаг руу гарсан. Миний сууж явсан машиныг нөхөр унаж явсан, би жолоочийн хажууд урд талын суудал дээр тэврээд, арын суудал дээр жолоочийн ард талд , хадам ээж нар сууж явсан. Тэгээд *******2******* оны 0 дугаар сарын 06-ны өдрийн 02 цаг өнгөрч байхад аймгийн төв орж ирээд “Говь буудал”-ын урд талаар засмал замаар баруун тийшээ явж байхад Мандал буудлын зүүн талын замаар хойноос урагшаа явж байсан машин миний сууж явсан машины баруун талаар ирж мөргөсөн. Осол болсны дараа машины урд хэсэг нь эвдэрсэн утаа манарсан юм л байсан. Миний зүүн талын өвдөг гэмтсэн. Манай нөхөр согтууруулах ундааны зүйл огт хэрэглээгүй байсан. Сэтгэцэд учирсан хохирол хор уршгийн дүгнэлт гаргуулах шаардлага байхгүй. Би эмчилгээний зардлаа бүрэн гаргуулж авсан. Одоо надад гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 2*******-26/

Гэрч Д.ын: “ Ээждээ захидал бичих улсын уралдаанд ач охин оролцож дэд байр эзэлсэн. Тэр шагналаа авах гэж би хүү , бэр , нялх охины хамт Улаанбаатар хот явчхаад шөнө эргээд Дундговь аймагт *******2******* оны 0 дугаар сарын 0*******-наас 06-нд шилжих шөнө 0 цагийн орчимд Мандал буудлын урд талын 4 замын уулзварт мөргөлдсөн. Тухайн автомашин мөргөлдөх үед би ач охины хамт унтаж явсан. Тэгээд тормоз гишгэх үед сэрсэн. Би мөргөлдөх үеийг сайн анзаарч амжаагүй. Манай бэр охины өвдөгний чагтан холбоос урагдаж нарийссан. Манай хүү ийн тархи доргилттой, хавантай байна гэж хэлсэн.

Миний зүүн гарын эрхий хуруу тулгарсан. Зүүн хөлийн шилбэ хэсгээрээ машины голын хайрцаг цохисон байсан. Зөөлөн эдийн гэмтэл авсан. Санал хүсэлт байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 0/

            Мөрдөгчийн *******2******* оны 0******* дугаар сарын 26-ны өдрийн: “Toёота приус” маркийн улсын дугаартай, тээврийн хэрэгслийн жолооч ******* нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1*******.9. Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. .7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. .7 а/ тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэх заалтыг тус тус зөрчсөн” гэх магадалгаа /хх-ийн 4/

            Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн *******2******* оны 0 дугаар сарын 11-ний өдрийн 072*******/18 дугаартай “... биед хийсэн бодит үзлэг болон шинжилгээнд ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн зоо нурууны зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, үзлэг хийсэн өдрөөс 1-2 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Уг гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар тогтонги алдагдуулахгүй. ...” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 7-9/

            Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн *******2******* оны 0 дугаар сарын 11-ний өдрийн 072*******/19 дугаартай “... биед хийсэн бодит үзлэг болон шинжилгээнд ирүүлсэн эмнэлгийн бичиг баримтыг үндэслэн тархи доргилт, зүүн өвдөгний урд чагтан холбоос болон дотор талын коллатериал холбоосны урагдал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, үзлэг хийсэн өдрөөс 1-2 хоногийн өмнө үүсгэгдсэн байх боломжтой. Зүүн өвдөгний урд чагтан холбоос болон дотор талын коллатериал холбоосны урагдал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь тус бүрдээ болон бүрдэл байдлаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. ...” гэх шинжээчийн дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 4-46/

            “Ашид билгүүн” ХХК-ийн *******2******* оны 0 дугаар сарын 18-ны өдрийн №11*******8 дугаартай “...-86ДУЭ улсын дугаартай, “Toyota Prius-*******” маркийн автомашины  хохирлын нийт дүн 4.997.*******00 төгрөг...” гэх автомашин техникийн эвдрэл, хохирлын үнэлгээний тайлан, гэрэл зургууд /хх-ийн 64-72/

            Иргэний нэхэмжлэгч “...Би *******2******* оны 0 дугаар сарын 06-ны өдөр зам тээврийн осолд орсон. Түүний улмаас миний унаж явсан -86 ДУЭ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд эвдрэл гэмтэл гарч 4.997.*******00 төгрөгийн хохирол учирсан. Би хохирлоо бүрэн барагдуулж авсан учраас надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 89/

            Гэрч М.гийн: “Би гэх найзтайгаа Дундговь аймгийн Өндөр ээж гэх зоогийн газрын гадаа уулзаад хамт байж байгаад ыг аваад гэрт нь очоод байж байх үед ангийнх нь 2 охин ирээд ******* уулаа гэрт нь шагай хөзөр тоглож байгаад шөнө 02:00 цагийн үед ирсэн 2 охины нэгийг нь хүргэж өгөхөөр явсан. Дундговь аймгийн ******* суманд Айраг гэх гудамжинд нэг охиныг нь буулгаад ыг хүргэж өгөх замд нь Хар овоо гэх газрын урд талын засмалаар явж байгаад шөнийн 02:00 цагийн үед приус ******* маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн. Тухайн үед ахын машинаар явж байсан. Түүнийг барьж байсан.  Урд талд сууж байсан болохоор толгойгоороо машины урд хэсгийг мөргөсөн. Биед ямар нэгэн гэмтэл шарх учирсан зүйл байхгүй. Айраг уусан байсан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан. Надад гомдол санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 92-9/

Гэрч : “Би тухайн өдөр эмээ гэрт байхад найз ,, нар ахын машинаар ирж аваад гэх найзыг авахаар явцгаасан. Тэгээд ын гэрт очиж аав, ээжтэй нь золгож тэнд хоол, цай идэж, хорондоо юм ярж суугаад тоглоом тоглоод сууж байхад найз Гандий ахаараа хүргүүлж ирээд ын гэрт нилээн удаан байж байхад Гандийг ах нь ирээд авсан. Тэгээд тэнд байгаа найзууд бүгдээрээыг гэрт нь хүргэж өгөөд дараа нь бид хоёрыг хүргэж өгөх гэж явж байхад Говь буудлын нилээн зайнаас нэг машин ирж байсан. Тэгээд би тухайн машиныг хараад хөөе гэж хэлээд, тухайн машиныг харахад нилээн зайтай ирж байгаа болохоор амжчих байх гэж бодоод зам руу орж байхад тухайн машин хурдтай ирээд миний сууж явсан машиныг мөргөсөн. Тэгээд хоёр машинд сууж явсан хүмүүс бүгдээрээ буугаад цагдаа дуудсан байсан. Тухайн өдөр дуудлагаар цагдаа ирээд яаралтай эмнэлгээр явж үзүүл гэж хэлээд бид хоёр мөргөлдсөн машины хүмүүсийн хамт эмнэлэгт үзүүлээд цагдаагийн байгууллагад очиж мэдүүлэг өгсөн. Мэдүүлэг өгч дуссаны дараа шүүх эмнэлэгт үзүүлсэн. Тухайн үед миний биед учирсан гэмтэл шарх байхгүй. Гэмтлийн зэрэг гараагүй. Би той *******2******* оны 0 дугаар сарын 0*******-ны өдөр уулзаагүй, маргааш нь найзуудын хамт уулзаад найз ын гэрт очиход тухайн айлд айраг уусан. Архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй. Надад гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 96-97/

Гэрч Б.ын: “Би *******2******* оны 0 дугаар сарын 06-ны өдөр эгч гэрт байж байгаад орой ******* цагийн үед найз болон нар ахын машинаар ирж аваад хойшоо тойрч Айрагийн 9 гудамжнаас найзыг аваад Мандал гудамжнаас гэх найзыг аваад манай гэр болох Дундговь аймгийн ******* сум Нарлагийн 1-******* тоот руу явсан. Тэгээд манай гэрт очиж бүгдээрээ шагай тоглоод бууз жигнэж идээд байж байхад Ганди гэх эмэгтэй найз ирсэн. Тэгээд бид хэд манай гэрт юм ярьж сууж байхад Гандий гэх найзыг ах нь ирж авсан. Тэгээд, ,, нарын хамт унаж явсан машинтай найзыг гэрт нь хүргэж өгөөд, , бид дөрөв намайг хүргэж өгөх гээд Хар овооны урдуур 2 дугаар сургуулийн хажуугаар доошоо уруудаад явж байх замдаа Говь гэх буудлын цаана нэг машин нилээн зайтай ирж байгаа харагдсан. Тэгээд бид хэд амжина гэж зам руу ороход хажуу талаас Приус ******* загварын машин хурдтай ирээд мөргөсөн. Тэгэхэд манай машиныг мөргөсөн машин манай машиныг түрээд замын хажуу талын шонг мөргөж зогссон. Тэгээд 2 машинд зорчиж явсан хүмүүс бүгдээрээ машинаас буугаад цагдаа дуудсан байсан. Тухайн үед манай найзын машинтай мөргөлдсөн тээврийн хэрэгсэл нилээн хурдтай явж байсан. Миний биед ямар нэгэн гэмтэл шарх учирсан зүйл байхгүй. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. Надад ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.”  гэх мэдүүлэг /хх-ийн *******0-*******1/

Гэрч : “ Би ******* гэх хүнийг танина. Тэрээр ШУТИС-ын оюутан бөгөөд манай ажил дээр дадлагаар ирээд миний ажилд тусалдаг юм. ...Би улсын дугаартай, приус маркийн автомашиныг *******24 оны *******-11 дүгээр сарын хооронд өөрийн эхнэр Болормаад авч өгсөн. Би авч өгөхдөө машины эзэмшлийн гэрчилгээг эхнэрийн нэр дээр шилжүүлж амжаагүй байгаа. энэ оны цагаан сараар өөрийнхөө нутаг болох Дундговь аймаг руу явчихаад ирье гэж хэлсэн. Угаасаа манай эхнэр жолооны үнэмлэхгүй учраас машинаа унадаггүй байсан юм. Тэрээр надад удахгүй гэж хэлсэн болохоор би тус машиныг өгөөд явуулсан. тээврийн хэрэгсэлд учирсан гэмтлийг бүрэн барагдуулсан байгаа.” гэх мэдүүлэг /хх-ийн **************-*******6/

         *******2******* оны 0 сарын 24-ний өдрийн Эрүүгийн хэрэг бүртгэлтийн хэрэг нээж, харьяаллын дагуу шилжүүлэх тухай прокурорын тогтоол /хх-ийн 1-2/

          Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 7/

          Жолоочийн согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах хуудаст: “*******2******* оны 0 дугаар сарын 06-ны өдөр 0 цаг 1 минут ******* 0.21 хувийн согтолттой” гэжээ. /хх-ийн 9/

          Зам тээврийн ослын газарт үзлэг хийсэн тэмдэглэл, хэрэг осол гарсан газар хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 11-17/

          Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 124/

          Цагдаагийн Ерөнхий газрын жолоочийн лавлагаа, мэдээлэлд: “ тээврийн хэрэгслийн ангилал “А,В”, жолоочийн үнэмлэхийн дугаар 1*******266*******7, жолооны үнэмлэхийн төлөв: “хүчинтэй” гэжээ. /хх-ийн 129/

         Хохирол төлсөн талаар Хаан банкны дипозит дансны хуулга /хх-ийн 148-149/

          Иргэн Дундговь аймгийн прокурорын газарт гаргасан “...Машиныг засаж янзалж өгсөн болохоор машинд үнэлгээ гаргуулах шаардлага байхгүй” гэх агуулга бүхий хүсэлт /хх-ийн 1*******0/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

эрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

          Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ. Үүнд:

Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:

 

           Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар *******2******* оны 0 дугаар сарын 06-ны шөнө 0 цаг 0 минутын орчим Дундговь аймгийн ******* сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт улсын дугаартай “Тоёота приус” маркийн автомашин -86ДУЭ улсын дугаартай, “Тоёота приус” маркийн автомашинтай мөргөлдсөн зам тээврийн осол болсон үйл баримт тогтоогдож байна.

            Уг ослын улмаас хохирогч эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн өвдөгний урд чагтан холбоос болон дотор талын коллатериал холбоосны урагдал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол,

Иргэний нэхэмжлэгч эрүүл мэндэд “зоо нурууны зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол, түүний эзэмшлийн -86ДУЭ улсын дугаартай, “Тоёота приус” маркийн автомашинд 4.997.*******00 төгрөгийн хохирол тус тус учирсан болох нь  хохирогч П., иргэний нэхэмжлэгч О. нарын мэдүүлэг, Дундговь аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн *******2******* оны 0 сарын 11-ний өдрийн 072*******/19, 072*******/18 дугаартай дүгнэлтүүд, “Ашид билгүүн” ХХК-ийн *******2******* оны 0 дугаар сарын 18-ны өдрийн №11*******8 дугаартай хохирлын үнэлгээний тайлан зэргээр нотлогдож байна.

       Зам тээврийн осол гарахад улсын дугаартай, “Тоёота приус” маркийн автомашины жолооч *******ийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 1*******.9 “Гол ба туслах замын уулзварт туслах замаас яваа жолооч гол замаас ирсэн тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө.”, .7. Жолоочид дараах зүйлийг хориглоно. .7а/ “тухайн ангиллын тээврийн хэрэгслийг жолоодох эрхгүй (жолоодлогын дадлага хийхээс бусад тохиолдолд), эсхүл согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн, мөн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж чадахааргүй өвчтэй буюу ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодох”-ийг хориглоно гэх заалтыг тус тус зөрчсөн үйлдэл нөлөөлсөн болох нь мөрдөгчийн магадалгаагаар тогтоогдож байна.

       Шүүгдэгч *******ийн улсын дугаартай “Тоёота приус” маркийн тээврийн хэрэгслийг 0.21 хувийн согтолттой жолоодон замын хөдөлгөөний дүрэм зөрчиж, зам тээврийн осол гарган хохирогч эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул шүүгдэгчид холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэв.

      Иймд шүүгдэгч *******ийг согтуурсан үедээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

          Хохирол төлбөрийн талаар:

 

        Шүүгдэгч *******ийн үйлдлийн улмаас хохирогч эрүүл мэндэд “тархи доргилт, зүүн өвдөгний урд чагтан холбоос болон дотор талын коллатериал холбоосны урагдал, зөөлөн эдийн няцрал, цус хуралт” бүхий хүндэвтэр хохирол, иргэний нэхэмжлэгч эрүүл мэндэд “зоо нурууны зөөлөн эдийн гэмтэл” бүхий хөнгөн хохирол, түүний эзэмшлийн -86ДУЭ улсын дугаартай, “Тоёота приус” маркийн автомашинд 4.997.*******00 төгрөгийн хохирол тус тус учирсан байна.

           Шүүгдэгч ******* нь иргэний нэхэмжлэгч тээврийн хэрэгсэлд учирсан 4.997.*******00 төгрөг, эмчилгээний төлбөрт 1.414.**************0 төгрөгийг *******2******* оны 0******* сарын 1-ны өдөр, сэтгэл санааны хохирол .*******00.000 төгрөгийг *******2******* оны 0******* сарын 26-ны өдөр тус тус төлсөн болох нь Хаан банкны дипозит дансны хуулгаар тогтоогдож байна. Түүнчлэн шүүхээс хохирогч П., иргэний нэхэмжлэгч О. нарт шүүх хуралдааны тов мэдэгдэхэд “хохирол төлбөрөө авсан, гомдол саналгүй” гэж шүүхэд мэдэгдсэн байна. Иймд шүүгдэгч *******ийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж үзэв.

 

          Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрч өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын *******2******* оны 06 дугаар сарын 2*******-ны өдрийн *******7 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, мөн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн дахь хэсэг, 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******-д зааснаар *******ид оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэх саналыг бичгээр гарган, шүүгдэгч *******ид холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дугаар зүйлийн дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн ******* дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ... прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заасан байх тул шүүгдэгч *******ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнсэж, шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэж шийдвэрлэлээ.

 

       Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

       Шүүгдэгч ******* нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, хохирогч П., иргэний нэхэмжлэгч О. нар гомдол, саналгүй гэсэн болохыг тус тус дурдав.

 

     Шүүгдэгч *******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

                       

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 6.1, 6.2 дугаар зүйлийн 1, 2, , 4 дэх хэсэг, 6.6, 6.7, 6.8, 6.*******, 6.1, 8.1, 8.2 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1. Шүүгдэгч овогт ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан согтуурсан үедээ авто тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчиж хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шүүгдэгч овогт ид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.******* дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т  зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг /гурав/ жилийн хугацаагаар хасаж, мөн зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 1 /нэг/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

.  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн дахь хэсэг, 7. дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.*******-т зааснаар шүүгдэгч *******ид шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулдаг болохыг шүүгдэгч *******ид мэдэгдсүгэй.

*******. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.7 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримт шүүхэд ирээгүй, хохирогч П., иргэний нэхэмжлэгч О. нар гомдол, саналгүй гэсэн болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр шүүгдэгч *******ид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

8.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч тогтоолд бүхэлд нь, иргэний нэхэмжлэгч иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.УУГАНБАЯР