Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2025/ШЦТ/135

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

          Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч З.Ууганбаяр даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд

          Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа

         Улсын яллагч О.Одончимэг

         Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8  дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох ******* дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 2-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                                        

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, ******* настай, эмэгтэй, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, ******* ХХК-д тогооч ажилтай, ам бүл *******, ээж, охины хамт Дундговь аймгийн Сайнцагаан сумын дугаар баг, тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, улсаас авсан гавьяа шагналгүй, овогт /РД:ЗК89**************06/.

 

    Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /Яллах дүгнэлтэд дурдсанаар/:

 

Шүүгдэгч ******* нь согтуурсан үедээ буюу 2025 оны ******* дугаар сарын 08-ны өдрийн 16 цагийн үед Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг, 1 тоот хашаанд эзэмшлийн улсын дугаартай, "Toyota Alpha Prius-41" маркийн автомашины арын салхины шилийг чулуугаар цохин хагалж, хууль бусаар устгасны улмаас бага хэмжээнээс дээш буюу *******50.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ НЬ:

 

Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

       Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт: “Мэдүүлэг өгөхгүй, асуусан асуултанд хариулна” гэв.

       Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд яллагдагчаар өгсөн: “2025 оны ******* дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын -р баг Өндөрлөгийн 28а тоотод байх гэртээ байсан. Тэгсэн манайд ирээд хажуу дугуй засварт дугуйгаа янзлуулж байна гээд ороод ирсэн. Орж ирчихээд баярын өдөр юм байна чамайг баярлуулъя хамт гаръя гээд байхаар нь хамт гарсан. Тэгээд хамт гараад машинд нь суусан чинь 0.5 литрийн "Хараа" нэртэй архи гаргаж ирсэн. Тэрийг нь хамт хувааж уусан. Тэгээд уугаад байж байхдаа над руу уурлаж агсраад байсан. Тэгээд машиныхаа урд шилийг гараараа цохиод өөрөө хагалчихсан. Яагаад уурлаад байгааг нь би ойлгоогүй. Тэгэхээр нь би чи яаж байгаа юм машиныхаа шилийг хагалчихлаа гэж хэлтэл чамд хамаагүй би өөрийнхөө юмыг өөрөө мэдэж байна гээд байсан. Тэгээд манай гаднаас хөдлөөд зүүн хойд лагерьт нэг найзындаа очсон. Би машинд нь суугаад үлдсэн тэр айлдаа хоол иднэ гээд орсон байх. Тэгээд эргэж гарч ирээд надад байсан том пивийг надаас авна гээд байхаар нь би өгөхгүй гээд маргалдаж эхэлсэн. Тэгээд миний машинаас буу ганц пиво харамлалаа муу янхан гичий гээд намайг машинаасаа хөөж буулгахаар нь би уур хүрээд чулуу аваад машин руу нь шидтэл арын шилийг нь хагалчихсан. Тэгээд би гэр рүүгээ алхаж ирээд гэртээ унтаж байтал цагдаа нар ирээд хүний машины шил хагалсан байна гээд намайг Дундговь аймгийн Цагдаагийн газарт авч ирж согтуурал шалгасан. Тухайн үед миний согтуурал хэд гарсан талаар санахгүй байна. Миний цонхыг нь хагалсан улсын дугаартай тээврийн хэрэгслийг манай салсан нөхөр болох унадаг болохоос яг эзэмшигч нь түүний ээж нь болох гэх хүн өөрийн нэр дээр лизингээр авсан тэрэг байгаа юм. Хажууд болон найзууд нь байсан байх хэн, хэн байсан талаар санахгүй байна. Өс хонзонгийн шинжтэй асуудал байхгүй. Өр авлага бол байгаа 2024 оны 06 дугаар сарын 10-ны өдөр миний цалин 50.000 төгрөг буусан байсныг авч үрчхээд одоо болтол өгөөгүй байгаа. Тэр мөнгөө машины цонх хагалсан өртөгтөө суутгуулж өгмөөр байгаа юм.  улсын дугаартай тээврийн хэрэгслийн цонхыг хагалсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байгаа. Би ******* оны ******* дугаар сарын *******-нд Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн. Эцэг эхээс долуулаа, айлын бага хүүхэд. Дундговь аймгийн Сайнцагаан суманд 1996 онд 1 дүгээр ангид элсэн орж, 2006 онд 10 дугаар ангиа төгсөөд 2006-2010 онд Монгол улсын Их сургуулийн Байгалийн аялал жуулчлалын ангид суралцаж төгссөн. 2010 оноос хойш Дундговь аймгийн Луус суманд ээж, аав дээрээ мал маллаж байгаад, 2020 онд тай хамтран амьдарч дундаасаа нэг охинтой болоод тай хамтран амьдрахаа больж ээж Бадамсүрэнгийн хамтаар Дундговь аймгийн төвд амьдарч байгаа. Одоогоор эрхэлсэн тодорхой ажилгүй гэр зуур байгаа. Хүүхэд маань дээр байдаг. Бид 2 гэрлэлтийн баталгаа байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 5-6/

Хохирогч : “Энэ хүн манай хүү тай 2019 оны намар хамтран амьдарч эхлээд 2021 оны 02 дугаар сард салсан юм. 2025 оны ******* дугаар сарын 08-ны өдрийн 16 цаг өнгөрч байх үед миний гар утас руу манай хүү залгаад "машины шил хагалчихлаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь би "хэн хагалчихсан юм" гэж асуухад манай хүү "******* хагалчхаад зугтаачихлаа" гэж хэлсэн. Тухайн үед би хүүд хандан "хаана байгаа юм” гэж асуухад Сайнцагаан сумын 5 дугаар баг, 1 тоотод байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би яваад очтол миний машины багажны хаалганы цонхыг хагалсан байсан ба багаж дотор том чулуу байсан. Тухайн чулуугаар хаалганы цонхыг хагалсан юм шиг байна билээ. Мөн миний машины зөв талын 2 хаалганы цонхыг чулуугаар цохисон байсан. Тэр нь цагаарч харагдаж байсан юм. Энэ миний эзэмшлийн машин бөгөөд би 2024 оны ******* дугаар сард худалдаж авсан. Тэгэхдээ би "Мацумод" ХХК-ийн нэр дээр авсан юм. Одоо "Мацумод" ХХК-ийн нэр дээр байгаа. ...Манай хүү унаж эзэмших эрхтэй. Миний машинаар хот хооронд зорчигч тээвэрт явдаг юм. Миний машины багажны хаалганы цонх хагарсан. Мөн миний машины зөв талын 2 хаалганы цонхыг чулуугаар цохиж зурсан, халцалсан байсан. Би гомдолтой байна. Өөрийн эд хөрөнгөд учирсан хохирлыг нөхөн төлүүлмээр байна. ...Тухайн жолооч талын цонхонд ямар нэгэн гэмтэл учраагүй тул гомдол санал нэхэмжлэх зүйл байхгүй. Харин арын багажны шилийг өөрөөсөө мөнгө гаргаж авсан тул тухайн зардал мөнгөө гаргуулан авмаар байна.” гэх мэдүүлэг /хх-ийн 1-18, 20-21-р тал/

Гэрч ын: “...2025 оны ******* дугаар сарын 08-ны өдөр салсан эхнэр болох *******ын дугуй засварт дугуйгаа янзлуулж байтал ******* гэрээсээ гараад ирсэн. Тэгэхээр нь эмэгтэйчүүдийн баярын өдөр юм байна гэж бодоод баярлуулъя хамт гарах уу гэсэн за гэсэн. Тэгээд хамт гарч машиндаа суулгаад дэлгүүр орж 1 шил “Хараа” нэртэй архи аваад зүүн хойд лагерьт байх нэг найзынхаа гадаа очиж нөгөө архиа хувааж уусан. Тэгээд архиа ууж дуусаад нөгөө очсон айлдаа хамт оръё гэсэн чинь орохгүй гээд машинд суугаад үлдсэн. Би айлдаа орчхоод эргэж гарч ирээд хамт оръё гэсэн чинь орохгүй гээд миний машинд 1 том пиво гаргачихсан ганцаараа уугаад сууж байхаар нь наад пивоо авчих оръё гэсэн үгүй гэхээр нь би ууж байсан пивийг нь аваад гэр рүү орсон чинь уурлаад машинд үлдсэн. Тухайн үед араас ороод ирэх байх гэж бодоод байж байтал гадаа тас түс хийгээд явчихаар нь гараад очтол машины арын багажны шилийг хагалчхаад зугтаагаад хашааны хаалгаар гарч байсан. Тэгэхээр нь би ээж рүү залгаж ******* машины арын багажны шил хагалчхаад зугтаачихлаа гэж хэлсэн. Ээж цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байх. Тухайн улсын дугаартай тээврийг хэрэгслийг манай ээж болох өөрийн нэр дээр лизингээр авсан юм. Би унаж хот хооронд хүн зөөдөг юм. Ээж бид 2 дундаа унаж хэрэглэдэг. Би машинаа унаж ирээд найзынхаа 1 тоот хашаанд оруулж тавьсан байсан. Тухайн хашаан дотор байхад нь хагалсан. ******* улсын дугаартай тээврийг хэрэгслийн зөв талын хаалганы 2 цонхыг чулуугаар цохисон зүйл байхгүй. Манай ээж тухайн үед цохиж цагаарсан байна гэж бодсон юм шиг байгаа юм. Тухайн үед миний машин шавар тоос ихтэй байсан болохоор ээж буруу харсан юм шиг байна билээ. Машины зөв талын 2 цонх зүв зүгээр ямар нэгэн гэмтэл учраагүй санал гомдол байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 26, 28/

Гэрч : “ нь манай найз, ******* нь найз ын салсан эхнэр нь байгаа юм. 2025 оны ******* дугаар сарын 08-ны өдөр 1 тоотод найзындаа байж байтал манай найз Сүхбаатар гаднаас ороод ирсэн. Орж ирээд хоол унд идээд бид нар ганц 1 юм уугаад сууж байтал Сүхбаатар салсан эхнэр болох хамт яваа оруулаад ирье гээд гарсан. Удалгүй 1 пиво бариад нөгөөх чинь орж ирэхгүй гээд машинд суучхаад орж ирдэггүй гээд ороод ирсэн. Тэгтэл гэрийн гадаа тас түс хийгээд явчихаар нь Сүхбаатар бид 2 гараад очтол Сүхбаатарын машины арын багажны шилийг хагалчхаад зугтаагаад хашааны хаалгаар гарч байсан. 1 тоот хашаанд манай найз машинаа оруулж тавьсан байхад нь хагалсан.” гэх мэдүүлэг /хх-ийн *******0/

“Ашидбилгүүн хөрөнгө үнэлгээ” ХХК-ийн 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №ТХҮ-925-12221 дугаартай “9855 УЕХ улсын дугаартай Тoyota Alpha Prius 41 маркийн тээврийн хэрэгслийн арын салхины шил үнэ *******50.000 төгрөг” гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 40-4*******/

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн -11/

Урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 66/

Хохирол төлсөн талаар Хаан банкны орлогын мэдүүлэг /хх-ийн 81/ болон хэрэгт цугларсан шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой бусад бичгийн баримтуудыг шинжлэн судлав.

 

Хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

 

Шүүх хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудыг шинжлэн судалж, оролцогчдын мэдүүлэг, санал дүгнэлттэй танилцаад дараах дүгнэлтийг хийлээ.

 

Үйл баримт, гэм буруугийн талаар:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар шүүгдэгч ******* нь 2025 оны ******* дугаар сарын 08-ны өдөр архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ Дундговь аймгийн Сайнцагаан сумын 5 дугаар баг 1 тоот хашаанд байсан эзэмшлийн 98-55 УЕХ улсын дугаартай “Тоёота приус-41” маркийн автомашины арын салхины шилийг чулуугаар цохин хагалсан болох нь шүүгдэгч, хохирогч, гэрчийн мэдүүлгээр тогтоогдож байна.

       Шүүгдэгч *******ын архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ өөрийн салсан нөхөр тай айлд орохгүй гэж маргаан үүсгэн улмаар ын унаж явсан эзэмшлийн Тоёота приус-41 маркийн 9855 УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгслийн арын салхины шилийг чулуугаар цохиж санаатайгаар хагалж, *******50.000 төгрөгийн хохирол учруулж байгаа үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

        Прокуророос шүүгдэгч *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч *******ыг бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэлээ.

 

Оногдуулах ял шийтгэлийн талаар:

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчээс гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн үндэслэлээр өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлт гаргасныг прокурорын 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 56 дугаартай тогтоолоор хангаж шийдвэрлэсэн бөгөөд прокуророос шүүгдэгчид Эрүүгийн хуулийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан 1 сарын хугацаанд Сайнцагаан сумын нутаг дэвсгэрээс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоох саналыг бичгээр гарган, шүүгдэгчид танилцуулж, шүүгдэгч *******д холбогдох эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлжээ. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.******* дугаар зүйлийн ******* дахь хэсэгт нийцсэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож ...прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэж заажээ.

Иймд шүүх прокурорын саналын хүрээнд шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан 01 сарын хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоож шийдвэрлэв.

 

Хохирол төлбөрийн талаар:

 

 Шүүгдэгч *******ын хууль бус үйлдлийн улмаас эзэмшлийн Тоёота приус-41 маркийн 98-55 УЕХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд *******50.000 төгрөгийн хохирол учирсан болох нь Ашид билгүүн хөрөнгө үнэлгээ ХХК-ийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдож байна. Уг хохирлыг шүүгдэгч ******* 2025 оны 06 сарын 25-ны өдөр төлсөн болох нь Хаан банкны орлогын баримтаар нотлогдов. Иймд шүүгдэгч *******ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.

 

Хэрэгт хамаарал бүхий бусад асуудлын талаар:

 

Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.

            Шүүгдэгч *******д зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийдвэрлэсэн тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.4, *******.1, *******.2 дугаар зүйлийн 1, 2, *******, 4 дэх хэсэг, *******.6, *******., *******.8, *******.10, *******.1*******, *******8.1, *******8.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

1.Шүүгдэгч  овогт ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх  хэсэгт заасан бусдын эд хөрөнгийг хууль бусаар устгасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогт д 1/нэг/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулан шийтгэсүгэй.

*******.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д 1/нэг/ сарын хугацаанд Дундговь аймгийн Сайнцагаан сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны 1 /нэг/ хоногийг хорих ялын 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг шүүгдэгчид анхааруулсугай.

5. Шүүгдэгч ******* энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгчийн иргэний бичиг баримт шүүхэд ирээгүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш ******* хоногийн дотор Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

          ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                            З.УУГАНБАЯР