| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 310/2025/0104 |
| Дугаар | 2025/ШЦТ/125 |
| Огноо | 2025-06-24 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/125
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг *******0*******5 оны ******* дугаар сарын *******0-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр хотод төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрх,элсэн тодорхой ажилгүй, ам бүл *******, эхнэр, ******* хүүхдийн хамтаар хот, дүүргийн дугаар хороо дугаар гудамж 1*******в тоотод оршин суух хаягтай, урьд 5 удаагийн ял шийтгэлтэй, үүнд:
Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******017 оны 09 дүгээр сарын *******0-ны өдрийн *******03 дугаартай шийтгэх тогтоолоор *******015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох,
Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0*******0 оны 07 дугаар сарын 0-ны өдрийн 1*******7 дугаартай шийтгэх тогтоолоор *******015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 00 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 00,000 төгрөгөөр торгох,
Мөн шүүхийн *******0*******1 оны ******* дугаар сарын 30-ны өдрийн 71 дугаартай шийтгэх тогтоолоор *******015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1,350,000 төгрөгөөр торгох,
дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн *******0************** оны 03 дугаар сарын 15-ны өдрийн 335 дугаартай шийтгэх тогтоолоор *******015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгүүлж байсан, ургийн овогтой , Регистрийн дугаар: УХ9*********************39
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь *******0************** оны ******* дугаар сарын *******7-ноос *******-нд шилжих шөнө Дундговь аймгийн сумын дугаар баг ы **************-13 тоотод согтуурсан үедээ хохирогч , танхайн сэдэлтээр нүүрэн тус газарт нь гараараа цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******д зодуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч А.ийн “... *******0************** оны ******* дугаар сарын *******7-ны өдөр *******0 цагийн орчимд Дундговь аймаг суманд идэш авах гээд айлд ирсэн. ... Тэгээд нөгөө айлдаа орсон чинь ах болон эхнэрийг нь айлын хүмүүс "та хоёр яах гэж ирсэн юм бэ” гэсэн чинь ах “ах эгч хоёрыгоо санаад ирлээ” гэж хэлсэн. Тэгээд бид нар айлдаа ирэхээс өмнө дэлгүүрээс нэлээн хэдэн шил архи авчихсан тэрийгээ бид нар бөөндөө ууж эхэлсэн. Архиа уугаад нилээн халамцуу байсан бөгөөд манай нөхөр руу “ахын дүү босоод ир” гээд орилоод байсан. Тэгэхээр нь би “та болио зүгээр байгаач ээ” гээд хэлсэн чинь манай нөхөр болон ах барьцалдаад авахаар нь би ахын бэлхүүс хэсгээс бариад авсан. Тэгсэн чинь ах надад хандан "чи гичий минь зодуулж байхдаа таарсан гичий минь” гээд үгийн зөрүүгүй нүүр тус хэсэгт удаа дараа цохиж гэмтээсэн. ... Миний баруун нүд хөхөрч хавдсан. Толгой өвдөж байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн *******1-**************, **************-р хуудас/
Гэрч Ж.ийн “... Тэгээд намайг хамт хотоос ирсэн гэх ах хориод нэг мэдсэн манай эхнэрийн нүдийг ахыг цохисон гээд манай эхнэр орилоод тэрүүгээр байсан хүмүүс бас согтуу орилолдоод бужигнаад байсан. Тэгээд маргааш өглөө нь босоход эхнэрийн нүүр хөхрөөд хавдчихсан байсан. ... Тэгсэн манай эхнэрийн данс руу *******0,000 төгрөгийг бензин хийчих гээд өгсөн. Тухайн үед ах манай эхнэрээс “ахыгаа уучлаарай” гээд байсан. Манай эхнэр ямар ч байсан хотод очоод эмнэлэгт үзүүлнэ гээд байсан” гэх мэдүүлэг, /хх-ийн *******-*******-р хуудас/
Гэрч “ гэх эмэгтэй өөдөөс нь “чи энэ газар авч ирж гай болж байгаа юм” гээд хэл амаар дайраад байсан. Тэгсэн “нөхөртөө зодуулж байхдаа таарсан муу гичий” гэж хэлээд 1 удаа нүүр рүү нь алгадаж авсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 30-р хуудас/
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Дундговь аймгийн Шүүх Шинжилгээний хэлтсийн шинжээчийн *******0************** оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1**************1******* дугаартай “... А.ийн биед баруун нүдний зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, нүдний алиманд цус хуралт, эрүүнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн ******* удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 3-37-р хуудас/ тогтоогдож байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч А.ийн биед халдан гараараа цохиход түүний биед гэмтэл учирч эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж үйлдэн уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн *******.3 дугаар зүйлийн ******* дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч ******* нь хохирогч А.ийн биед халдаж байгаа үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байх ба дээрх үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч *******гийн хохирогч А.ийн биед шууд санаатай халдсан үйлдлийн улмаас эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл байна.
Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалан хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан тул эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой зардал гарсан тохиолдолд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******г Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг журамлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн ******* дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх, мөн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал аль аль нь тогтоогдохгүй байна.
Улсын яллагчаас шүүх хуралдаанд шүүгдэгчид торгох ял оногдуулахаар санал гаргасныг хүлээн авах үндэслэлтэй байна гэж үзэж шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдлыг харгалзан 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1, 3.******* дугаар зүйлийн 1, *******, 3, ******* дэх хэсэг, 3., 3.7, 3. дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
*******. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогтой д 1350 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1.350.000 /нэг сая гурван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш ******* сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
*******. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хохирогч хохирол нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 1******* хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД