| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 310/2025/0105 |
| Дугаар | 2025/ШЦТ/126 |
| Огноо | 2025-04-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.Одончимэг |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 04 сарын 06 өдөр
Дугаар 2025/ШЦТ/126
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан ******* аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******од холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 202 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мужаан мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 7, эхнэр, хүүхдийн хамт ******* аймгийн ******* сумын дугаар баг тоотод оршин суух хаягтай,
Урьд ******* аймгийн шүүхийн 1991 оны 04 дүгээр сарын 1-ны өдрийн дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 239.3 дугаар зүйлд зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, мөн хугацаагаар хянан харгалзсан,
Мөн шүүхийн оны 10 дугаар сарын *******-ны өдрийн 3/90 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 9.2 дугаар зүйлд зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих,
Нийслэлийн Баянзүрх дүүргийн шүүхийн 20******* оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 463 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1 дэх хэсэгт зааснаар 7 жил 1 хоногийн хугацаагаар хорих,
аймгийн сум дахь сум дундын шүүхийн 2020 оны 02 дугаар сарын *******-ны өдрийн 34 дугаартай шийтгэх тогтоолоор 201 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 1. дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар *******0 нэгжээр буюу *******0,000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох,
******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202 оны 04 дүгээр сарын 1-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор 201 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар тус тус шийтгүүлж байсан, овогт , Регистрийн дугаар: ЗЮ74**************10
Холбогдсон гэмт хэргийн талаар:
Шүүгдэгч ******* 2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр цагийн орчимд ******* аймгийн ******* сумын 7 дугаар баг “Гандантэгчилэн” хийдийн зүүн талын хашаанд согтуурсан үедээ хохирогч “гар утсаа барьцаанд тавьж архи авсангүй” гэх шалтгаанаар газарт унаган толгой, цээж, хавирга тус газарт хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
1. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан хэргийн үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч “2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр 16 цагийн орчимд ******* аймгийн ******* сумын дугаар баг хороололд байх "" дэлгүүр рүү тамхи авах гээд алхаж байтал танил тааралдсан. Тэгээд бид хоёр дэлгүүр ороод 0, литрийн 1 шил архи аваад тухайн шил архиа хувааж уучихаад эргээд "" дэлгүүр орох гээд явж байтал ын танил гэх хүнтэй таараад бид гурав дахин "" дэлгүүр ороод 1 шил 0, литрийн "Хараа" нэртэй архи аваад тухайн архиа "" дэлгүүрээс баруун тийш явж тал газар сууж байгаад гурвуулаа уучихаад эргээд "Баруун цагаан дэлгүүр" орсон юм. Тэгсэн чинь танил тааралдаад бид дөрөв тэндээсээ Боржигон хороололд байх "Зүүн цагаан дэлгүүр" дээр очсон юм. Тэгсэн чинь "Зүүн цагаан" дэлгүүрийн зүүн тийш харсан хаалгатай дэлгүүр рүү ороод гар утсаа барьцаанд тавиад 0,7 литрийн "Хараа" нэртэй 1 шил архи авсан, тухайн үед цаг болж байсан. Тэгээд , , бид дөрөв "Зүүн цагаан" дэлгүүрийн баруун талд байх Гандангийн хойд талын модтой саадан дотор орж суугаад тухайн 1 шил архиа хувааж ууцгаасан. Тэгээд уугаад юм яриад сууцгааж байтал намайг "чи гар утсаа дэлгүүрт тавиад 1 шил архи аваад ир" гэхээр нь би "чадахгүй ээ" гэсэн чинь босож ирээд шууд миний толгой дух хэсэг рүү нэг удаа өшиглөөд би арагшаа унасан чинь хүрч ирээд миний баруун хавирга хэсэгт 3-4 удаа дэвсээд мөн цээж хэсэг рүү 2-3 удаа өшиглөсөн. ... Би халамцуу тэр 3 ч халамцуу байсан. ... Тухайн үед байсан, г байсан үгүйг сайн санахгүй байгаа. ... Би өмнө өгсөн мэдүүлэгтэй миний халаасанд байсан гар утсыг ******* гэх хүнийг авсан гэж мэдүүлсэн. Би тухайн үедээ буруу ташаа мэдүүлэг өгсөн байна. Би тухайн үед гар утсаа алга болчихоор нь авчихлаа гэж бодсон. Тэгээд би дараа нь тухайн зодуулсан гэх газрын ойролцоох модон дотроос өөрийн гар утсаа олсон. Би маргааш нь очиж үзээд тэр хавиас олоогүй. Дараа нь дахиад хоногийн дараа очиж үзэхэд тухайн зодоон болдог газрын ойролцоох модны хажууд шорооноос цухуйсан байсныг олсон. Тэгээд би олсон талаараа мөрдөгчид мэдэгдээгүй байсан юм. Би өмнөх өдөр нь мөрдөгчдөө мэдүүлэг өгсөн байсан болохоор хэлж чадаагүй юм. Тухайн үед алга болоод олсон гар утсаа хүнд зарчихсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 21-, 2-26-р хуудас/
Гэрч З.ын “2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр шиг санаж байна. ... , , бид дөрөв “Зүүн цагаан” дэлгүүрийн баруун талд байх Гандангийн хойд талын модтой сааданд сууж дэлгүүрээс авсан архиа хувааж уусан. Тухайн үед цаг болж байсан шиг санагдаж байна, би нэлээн согтчихсон байсан. Тэр үед , нар хоорондоо юм ярьж байгаад маргалдаад зодолдсон. Тэгээд ын дээр нь гараад мордоод суучихсан нүүр цээж хэсэг рүү нь л гараараа нэлээн олон удаа цохиод байсан. Тэгээд удалгүй тэр хоёр зодолдохоо болиод салаад яваад өгсөн. , нар мөн яваад өгсөн. Би тэндээ согтоод тасраад уначихсан байсан. Шөнийн 02 цагийн үед сэрээд би Зоог хороололд байх гэх ахындаа очиж унтсан” гэх мэдүүлэг, /хх-ийн 2-29-р хуудас/
Гэрч М.гийн “... Тэгээд бид хэд зүүн цагаан дэлгүүр орсон. Тэнд утсаа тавиад 0,7 литрийн “Хараа” архи 1 ширхгийг аваад гараад иртэл гадаа гэдэг хүн зогсож байсан. ... Тэгээд зүүн цагаан дэлгүүрээс дөрвүүлээ болоод Гандангийн ар талд байдаг сааданд очиж авсан архиа уусан. Би тэр архинаас 3-4 удаа татсан, тэгээд би яваад өгсөн. Сааданд , , гэдэг хүн 3 үлдсэн...” гэх мэдүүлэг, /хх-ийн 30-р хуудас/
******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 202 оны 06 сарын 20-ны өдрийн 01/47 дугаартай “******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202 оны 04 дүгээр сарын 1-ны өдрийн дугаартай шийтгэх тогтоолоор нь 201 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгүүлсэн ба өнөөдрийн байдлаар 30 хоногийн ял эдэлсэн, 30 хоногийн үлдэгдэлтэй байна...” гэх албан бичиг, /хх-ийн 117-р хуудас/
******* аймгийн Эрүүл мэндийн даатгалын хэлтсийн 202 оны 04 сарын 09-ний өдрийн дугаартай “... А. нь /ЗК0013/ нь эрүүл мэндийн даатгалын сангаас 2024 оны ******* сарын *******-нд 1.40 /нэг зуун наян зургаан мянга найман зуун дөч/ төгрөгийн тусламж, үйлчилгээ авчээ...” гэх лавлагаа, /хх-ийн 49-р хуудас/
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь ******* аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2024 оны ******* дугаар сарын 0-ны өдрийн 20 дугаартай “... биед духанд зулгаралт, шарх, баруун 7, , 9 дүгээр хавирганы хугарал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь хязгаарлагдмал гадаргуутай мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдсэн байх боломжтой. Духны шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг, баруун хавирганы хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Уг гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой” гэх дүгнэлт, /хх-ийн 37-39-р хуудас/ зэргээр нотлогдсон байна.
Шүүх хэрэгт авагдсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь хохирогчийг газарт унаган толгой, цээж, хавирга тус газарт хөлөөрөө өшиглөх, дэвсэх зэргээр биед нь халдахад түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийн үйлдлээрээ уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч ******* нь хохирогч биед халдан зодсон үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байх ба тэрээр өөрийн үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгчийн бусдыг зодсон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжтэй байна.
Иймд *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирлын талаар:
Хохирогчийн зүгээс “гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй” талаар хүсэлт гаргасан байх боловч шүүгдэгчийн үйлдлээс шалтгаалан хохирогчийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах гэмтэл тул цаашид эмчилгээ, үйлчилгээтэй холбоотой зардал гарсан тохиолдолд Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу баримтаа бүрдүүлэн шүүгдэгчээс нэхэмжлэх эрхтэйг дурдах нь зүйтэй байна.
Шүүгдэгч *******ын үйлдлийн улмаас хохирогч биед учирсан гэмтэлд Эрүүл мэндийн даатгалын сангаас эрүүл, мэндийн тусламж үйлчилгээнд 1.40 /нэг зуун наян зургаан мянга найман зуун дөч/ төгрөг зарцуулагдсан нь хэрэгт авагдсан 202 оны 04 сарын 09-ний өдрийн дугаартай лавлагаагаар тогтоогдож байх тул үүнийг шүүгдэгчээс гаргуулж, уг санд нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.
Улсын яллагчаас шүүхийн хэлэлцүүлэгт дээрх эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирлыг шүүгдэгчээс гаргуулахаар нэхэмжлэл гаргасан ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7 дугаар зүйлийн дахь хэсэгт “Төр, нийтийн эрх ашгийг хамгаалах шаардлагатай гэж үзвэл прокурор иргэний нэхэмжлэл гаргах” эрхтэй гэж, мөн Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12.1 дүгээр зүйлд “Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ” гээд мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” төлүүлнэ гэжээ.
Иймд улсын яллагчийн гаргасан дээрх нэхэмжлэл нь хуульд нийцсэн байх ба нэгэнт шүүгдэгчийн гэм буруутайд үйлдлийн улмаас Эрүүл мэндийн даатгалын сангаас хохирогчийн эрүүл, мэндийн тусламж үйлчилгээнд мөнгө зарцуулагдсан байх тул үүнийг шүүгдэгчээс гаргуулж уг санд олгуулахаар шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Прокуророос шүүгдэгч *******од холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй, цаашид хохирогч хохирол нэхэмжилсэн тохиолдолд нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлсэн болно.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Шүүгдэгч ******* нь ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202 оны 04 дүгээр сарын 1-ны өдрийн 202/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг бүрэн эдэлж дуусаагүй байгаа болох нь ******* аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 202 оны 06 сарын 20-ны өдрийн 01/47 дугаартай албан бичгээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, 6.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6. дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэжээ.
Дээрх хуулийн заалтыг харахад шүүх нэг төрлийн буюу “ижил” ял оногдуулсан нөхцөлд нэмж нэгтгэхээр, хэд хэдэн төрлийн буюу “өөр” ял оногдуулсан бол дүйцүүлэн нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр заасан байх тул шүүгдэгч *******од 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарласан энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202 оны 04 дүгээр сарын 1-ны өдрийн 202/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг тооцохоор шийдвэрлэв.
Шүүх ялыг өнөөдрийн байдлаар нэмж нэгтгэн нийт эдлэх тооцох тохиолдолд энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******ын эдэлсэн зорчих эрхийг хязгаарлах ялыг хасах боломжгүй, нөгөөтээгүүр энэ тогтоол хүчин төгөлдөр болох үед ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202 оны 04 дүгээр сарын 1-ны өдрийн 202/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг шүүгдэгч эдэлж дууссан байж болох магадлалтай юм.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36. дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч овогтой ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогтой од 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******од 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц ******* аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 202 оны 04 дүгээр сарын 1-ны өдрийн 202/ШЦТ/ дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын зорчих эрхийг хязгаарласан 2 сарын хугацаанд ******* аймгийн ******* сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг анхааруулсугай.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хохирогч хохирол нэхэмжлэх эрхтэйг тус тус дурдсугай.
7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 10 дугаар зүйлийн 10.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгчээс 1.40 /нэг зуун наян зургаан мянга найман зуун дөч/ төгрөг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн 10090002000 дугаартай дансанд олгосугай.
. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор ******* аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД