Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2018 оны 01 сарын 31 өдөр

Дугаар 129/шш2018/00123

 

129/ШШ2018/00123            

 

 

                                    МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ч.Жаргалан даргалж, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.Д- нэхэмжлэлтэй

Хариуцагч: Г.Л- холбогдох

            40 054 000 төгрөг гаргуулах болон 45 702 579 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

             Шүүх хуралдаанд: нэхэмжлэгч Д.Д-, нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Х, хариуцагч Г.Л-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.А, хариуцагч итгэмжлэгдсэн  төлөөлөгчийн өмгөөлөгч С.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Анхтуяа нар оролцов.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Д.Д- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие нь 2015 оны 03 сарын 23-ны өдөр иргэн Г.Л-гээс БНХАУ-аас оруулж ирсэн ФАВ маркийн УБВ 2504 улсын дугаартай ачааны автомашиныг 67 000 000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохиролцож хэлцэл хийсэн. Худалдан авах хэлцлийн дагуу худалдагч  талд 67 000 000 төгрөгөөс 35 000 000 төгрөгийг гэрээ байгуулсан даруйд төлөхөөр, харин үлдэгдэл 32 000 000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сард 10 000 000 төгрөг, 6 дугаар сард 10 000 000 төгрөг, 7 дугаар сард 12 000 000 төгрөгийг нь төлөхөөр тохиролцсон. Ингээд төлбөрийг бүрэн төлсний дараагаар гэрчилгээг шилжүүлэхээр худалдагч болон худалдан авагч талууд харилцан тохиролцсон. Ингээд миний бие дээрх автомашиныг шилжүүлэн авч ажил хийх гэсэн боловч ачааны ажил олдоогүй. 2015 оны 6 сарын 06-ны өдрийг хүртэл сул зогссон. 2015 оны 06 сарын 06-наас ажил олдож Төв аймгийн Заамар суманд алтны уурхай дээр ажиллахаар болж ажиллаж эхэлсэн. Заамарт ажиллаж байхад 2015 оны 07 сарын 06-наас 20-ны өдрийн хооронд худалдагч Г.Л- уг автомашины жолоочийн ажлыг хийж гүйцэтгэж байсан. Намайг автомашиныг авснаас хойш мөнгө олж чадахгүй нөхцөл байдалтай байгааг тэрээр мэдэж байсан. Заамарын алтны уурхайн компани алт гарахгүй гээд мөнгийг маань өгөлгүй 2015 оны 08 сар хүргэсэн. Түүний дараагаар 2015 оны 08 сарын 20-ны өдөр Төв аймгийн Заамар суманд ажиллуулж байсан газар 5 сая төгрөг өгсөн. Түүнээс өөр мөнгө өгөхгүй болохоор маргаан үүсгэж ажиллахаа больж машинаа татаж хотод авчирсан. Г.Л- нь 7 сард ажиллаж байхдаа автомашины гэрчилгээ холбогдох бичиг баримтуудыг хулгайлаад аваад явсан байсан. Үүнийг 8 сарын 20-нд хот руу орж ирээд мэдсэн. Г.Л- рүү утасдаж яагаад бичиг баримт аваад явсан талаар асуухад тэрээр “Машины үлдэгдэл мөнгөө өг, тэгэхгүй бол өгөхгүй” гэдэг зүйлийг хэлсэн. Би хариуд нь намайг автомашиныг авснаас хойш мөнгө олоогүйг өөрөө мэдэж байгаа. Би мөнгө олох гэж хичээж л байна. Жаахан хугацаа өгөөч гэж хэлсэ. Түүний дараагаар 2015 оны 09 сарын 02-ны өдөр Завхан аймагт ажил гараад замд гарах гэтэл бичиг баримтгүй байсна. Тэгээд Завхан явахаас өмнө цахилгаан станцаас үнс зөөх ажил гарч ирсэн. Энэ үед Г.Л- ирсэн. Би машинаа Г.Л-д үлдээгээд хүнтэй уулзаад мөнгө асуугаад ирье гэж хэлээд явсан. Энэ хойгуур Г.Л- авто машиныг хулгайлаад аваад зугтсан байсан. Утас руу нь залгахад утсаа салгасан байсан. Ингээд 3 өдрийн д араа хүний  утсаар залгахад Г.Л- “ Би Баянчандманьд ажиллаж байна. Уулзаж чадахгүй ажилтай байна” гээд утсаа салгасан. Үүнээс хойш уулзах гэсэн боловч утсаа авахгүй нөхцөл байдлыг үүсгэсэн. Үүний дараагаар автомашиныг худалдан авахад өгсөн 40 054 000 төгрөг шаардахад Г.Л- “ мөнгийг чинь өгөхгүй, чи шүүхээр заргалдаад яв, чи юу ч олж долоохгүй” гэдэг зүйлийг ярьсан. Түүнд гэрээгээ цуцлая би чамд өгсөн мөнгөө заавал буцааж авна гэдэг зүйлийг албан ёсоор нүүр тулан уулзаж утсаар албан ёсоор хэлсэн. Авто машиныг би авснаас хойш өөрийн эхнэр Д.Цэцэгмаагийн Хаан банкны харилцах 5138133416 данснаас 34 000 000 төгрөгийг Г.Л-гийн 5075213052 тоот данс руу шилжүүлсэн. Мөн автомашиныг шилжүүлэн авсны дараагаар авто машины жилийн татвар, замын хураамж, даатгал, оношилгоод 380 000 төгрөгийг зарцуулсан. Түүнчлэн 4 ширхэг шинэ дугуйг авсан. Зөөлөн дугуй 2 ширхэгийг авсан бөгөөд 1 ширхэг нь 580 000 төгрөг, нийт 1 160 000 төгрөг, хатуу дугуй нь 1 ширхэг нь 640 000 төгрөг, нийт 1280 000 төгрөг, нийт 2440 000 төгрөгөөр худалдан авч тавьсан. Мөн тос маслын шүүр Альфа фильтер ХХК-аас 134 000 төгрөгөөр авч сольсон. Г.Л- машин авч зугтах үед Завхан аймаг руу явах гээд банкаа 360 литр түлш 600 000 төгрөг зарцуулсан байсан. Дээрх нийт төлсөн мөнгө гарсан зардлыг тооцоод үзэхэд 40 020 000 төгрөг гарсан байса. Автомашиныг анх авахад өгсөн мөнгөнөөс 25 000 000 төгрөгийг Д.Даваацэрэнгээс миний бие  сарын 3 хувийн хүүтэй зээлж авсан. Үүнээс болж хүүнд сарын 3 хувийн хүүг төлсөн. Иймд Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д хууль буюу гэрээнд заасны дагуу ал нэг тал нь гэрээнээс татгалзсан бол талууд гэрээний үүргийн гйүцэтгэлийг биет байдлаар нь буцааж өгөх үүрэгтэй” гэж заасны дагуу 2015 оны 03 сарын 23-ны өдөр байгуулсан хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоож, Г.Л-гээс 3 554 000 төгрөг нэмж гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч тал шүүхэд гаргасан тайлбартаа: 2015 оны 03 сард Г.Л-, Д.Д- нар харилцан тохиролцож ФАВ маркийн УБВ 25-04  улсын дугаартай ачааны автомашиныг худалдах, худалдан авах гэрээ хийсэн. Энэ гэрээний дагуу нэхэмжлэгч Д.Д- машины үнийг мөн оны 7 дугаар сард бүрэн төлөх ёстой байсан боловч гэрээнд заасан хугацаандаа төлөөгүй учраас манайх банк бус санхүүгийн байгууллагаас хүүтэй мөнгө зээлж гадаадад сурах оюутан хүүхдийн төлбөрөө хийж хохирол хүлээсэн. Энэ талаар хэлж үлдэгдэл төлбөрөө шаардахад Д.Д- мөнгө олдохгүй байна, машинаа буцааж авбал ав гэсэн шаардлага тавьсан. Үүнээс улбаалан худалдах, худалдан авах гэрээг цуцлаж машинаа буцааж авсан. Бидний хооронд анх хийсэн гэрээгээр хугацаандаа төлбөрөө хийгээгүй тохиолдолд Д.Д- алданги хүлээх үүрэгтэй. Миний машиныг эзэмшиж байх үедээ алтны уурхайд ажиллаж надад анх өгсөн 35 000 000 төгрөгөө өгсөн. Машиныг тухайн хугацаанд бид өөрсдөө эзэмшиж, алтны уурхай болон өөр газар ажилласан бол 35 000 000 төгрөгөөс ч илүү ашиг олох байсан. Иймд Д.Д-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч сөрөг нэхэмжлэлдээ: Миний нөхөр Г.Л- Д.Д-тай харилцан тохиролцож 2015 оны 03 сарын 23-нд худалдах, худалдан авах гэрээ хийж өөрийн БНХАУ-аас оруулж ирсэн ФАВ маркийн УБВ 25-04 дугаарын автомашиныг 67 000 000 төгрөгөөр үнэ тохиролцож худалдсан юм. Энэ гэрээгээр Д.Д- нь машины үнийн үлдэгдлийг 2017 оны 07 сард төлж дуусах үүрэг хүлээсэн боловч энэ үүргээ биелүүлээгүй. Үүнээс үүдэлтэйгээр худалдах,  худалдан авах гэрээг цуцалж машинаа 2015 оны 09 сарын 20-доор эргүүлэн авсан. Үүрэг гүйцэтгэгч тал болох Д.Д-ийн гэрээний үүргээ биелүүлэх хугацаа хэтрүүлснээс үүдэлтэйгээр бидэнд дараахь хохирол учирсан. Үүнд: Тухайн оны 05 сараас 9 сарын хооронд олох ёстой байсан орлогоо олж чадаагүй. Машиныг ашиглаж байх хугацаандаа  Д.Д- нь Уул уурхайн үндэсний олборлогч компанитай гэрээ хийж ажилласнаар 38 102 579 төгрөгийн ашиг олсон ба энэ нь машин манай мэдэлд байсан бол миний нөхрийн олох байсан ашиг юм. Мөн манай машиныг эзэмшиж байх хугацаандаа багаар бодоход 4 сая төгрөгийн элэгдэл хорогдол үүсгэсэн. Д.Д-ийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотойгоор Хайрхан капитал Банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн 12 000 000 төгрөгийн сар бүрийн 5 хувийн хүүд сар тутам 600 000 төгрөг, 6 сарын  хугацаанд 3 600 000 төгрөг төлж хохирсон. Иймд Д.Д-аас гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс үүдэн гарсан хохиролд 45 702 579 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгч тал сөрөг нэхэмжлэлд хариу тайлбар гаргахдаа: Г.Л- нь миний нэхэмжлэлтэй хэрэгт сөрөг нэхэмжлэл гаргасан болно. Энэ нь үндсэн нэхэмжлэлтэй хамтад шийдвэрлэх сөрөг нэхэмжлэл биш бөгөөд миний гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг эсэргүүцэхдээ ийм байдлаар сөрөг нэхэмжлэл гарагсан нь үндэслэлгүй байх тул хүлээн зөвшөөрөхгүй. Мөн сөрөг нэхэмжлэлд дурдсан шиг ашиг орлого олоогүй бөгөөд энэ гэрчийн мэдүүлэг баримтаар нотлогдоно гэжээ.

 

Нэхэмжлэгч Д.Д- 2017 оны 11 сарын 28-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа өөрчлөхдөө: Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд ФАВ маркийн УБВ 2504 улсын дугаартай автомашиныг 2015 оны 03 сарын 28-ны өдөр 67 000 000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож гэрээ байгуулсан. Гэрээний дагуу нэхэмжлэгч талаас 34 000 000 төгрөгийг дансаар, 1 сая төгрөгийг бэлнээр, 1 500 000 төгрөгийг мөн дансаар шилжүүлсэн буюу нийт 36 500 000 төгрөгийг өгсөн байдаг. Үүнийг хариуцагч өгсөн болохыг хүлээн зөвшөөрдөг. Өмнө гарагсан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дээрх нэхэмжлэлийн шаардлагатай холбоотой үндэслэлийг тодорхой тайлбарласан байгаа. Бид 36 500 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжлэлийн анхны шаардлага гаргаж шүүхэд өгсөн боловч өгсөн авсан нь тогтоогдохгүй, нэмэгдүүлсэн нэмж гаргасан 3 554 000 төгрөгийг гаргуулах тухай шаардлагатай холбоотой нэхэмжлэлийг өгсөнтэй холбогдуулж иргэний хэрэг үүсгэсэн байгаа болохыг  Улаанбаатар хотоос ирж хэргийн материалтай 2017 оны 11 сарын 28-ны өдөр танилцахад мэдлээ. Уг нь бид гэрээг цуцласантай холбогдуулж урьдчилан төлсөн 36 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжлэл бичиж өгсөн боловч шүүхэд өгсөн эсэх нь тодорхойгүй олдсонгүй. Иймээс нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлд дурдсан нөхцөл байдлыг зөвтгөх үүднээс үндсэн нэхэмжлэлийн шаардлага дээр худалдах, худалдан авах гэрээг цуцласантай холбогдуулж урьдчилгаа төлбөрт төлсөн 36 500 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна. Иймд Г.Л-гээс худалдах худалдан авах гэрээг байгуулсаны дагуу урьдчилгаанд төлсөн 36 500 000 төгрөг,худалдан авсны дагуу гаргасан зардал авсан тоног төхөөрөмжийн зардал 3 554 000 төгрөг, нийт 40 054 000 төгрөгийг гаргуулж өгөхийн хүсье гэжээ.

Нэхэмжлэгч Д.Д- шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 2015 оны 03 дугаар сарын 28-ны өдөр 2504 дугаартай машиныг худалдаж авахаар Лхагвасүрэнтэй 67.000.000 төгрөгөөр тохиролцож 34.000.000 төгрөгийг дансаар шилжүүлж, 1.000.000 төгрөгийг бэлнээр, дараа нь 1.500.000 төгрөгийг дансаар шилжүүлж, нийт 36.500.00 төгрөгийг өгсөн. Би тухайн үед машин авах гэж мөнгө цуглуулж байсан. Манай төрсөн дүү Лхагвасүрэнгийн төрсөн дүү хоёр суусан. Би Улаанбаатар хот руу явах гэхэд манай дүү “Лхагвасүрэн ах машинаа зарах гэж байгаа” гэж хэлсэн. Би мөнгийг нь бүгдийн өгч чадахгүй гэхэд хадам дүү “Лхагвасүрэн ах машиныг лизингээр авч болно” гэж хэлсэн. Тэгэхээр нь Лхагвасүрэнтэй уулзсан. Лхагвасүрэнтэй уулзахаас урд өдөр нь уул уурхайд ажилладаг дүүгийнхээ машиныг барихад ажиллаж болмоор санагдсан. Тэгээд Лхагвасүрэнгийн машин таалагдсан учир маргааш нь машиныг авсан. 2014, 2015 оны үед уул уурхайн үйл ажиллагаа зогссон ажилгүй хэцүү байсан. Лхагвасүрэнтэй гэрээ байгуулж үлдэгдэл мөнгийг лизингээр төлөхөөр болсон. Тухайн үед уул уурхайн компани хэцүү байдалтай байсан. Нэг сарын гэрээ байна гэсэн. Би тэр гэрээг өөрөө хийгээгүй. Уул уурхайн компанид зуучилсан Отгонбаатар түрээсийн гэрээг байгуулсан. Надад ашиг багатай шүү гэж хэлж байсан. Би машиныг хөдөлж л байвал зүгээр ах нь ажилд орно. Үнэтэй машин авсан учраас мөнгийг нь төлөхгүй бол болохгүй гэж хэлсэн. Тэгээд 06 дугаар сарын 03-ны өдөр ажилд орж 3 сарын хугацаанд ажиллахад компани цалингаа өгөхгүй, нийгмийн даатгалаа төлөхгүй болохоор нь гэрээгээ цуцалж ажлаасаа гарсан. Наадмаар 10 хоног амрахдаа Лхагвасүрэнийг өөрийнхөө оронд уул уурхайн компанид ажиллуулсан. Тэр үед машины бичиг баримтыг аваад явсан байсан. Би 09 дүгээр сар уурхайн компани дээр очиход манайх машины түрээс байтугай ажилчдынхаа цалин, нийгмийн даатгалыг төлж чадахгүй байна гэсэн. Ингээд Лхагвасүрэнд мөнгө өгөх боломжгүй болсон. Тэгээд манай найз Завхан аймаг руу том тэрэг барьдаг Завхан аймаг руу ачаанд явъя гэсэн. Завхан аймаг руу явах гэхэд машины бичиг баримт байхгүй, Лхагвасүрэнгээс бичиг баримтаа авъя гэхэд “Би очоод өгье” гэсэн. Тэгээд Лхагвасүрэн бид хоёр ТЭЦ-4-ийн тэнд уулзахаар болсон. Би Завхан аймаг руу явах гээд бензинээ дүүргэсэн байсан. Лхагвасүрэн та надад 10.000.000 төгрөг олоод өг гэсэн. Би найз Болдбаатартай очиж уулзаад эргээд ярих гэтэл Лхагвасүрэн утсаа салгаад алга болсон. Тэгээд 3 хоногийн дараа би өөр хүний утсаар ярихад “Баян-Чандманьд яьж байна” гэсэн. Ингээд би машингүй болсон. Лхагвасүрэнтэй уулзахад “Намайг дагаж хэдэн төгрөг олбол ол, миний хүүхэд хуулийн сургуульд сурсан. Би хууль судалсан. Чи юу ч олж долоогүй юм байна лээ” гэж хэлсэн. Би бүтэн жил өнгөрөхөд Лхагвасүрэнтэй худ ураг улсууд учраас хамтарч ажиллая гэж Лхагвасүрэнд олон болзол тавьсан. Би Лхагвасүрэнд санхүүгийн хүнд байдалд ороод байна. Надад хэдэн төгрөг өгөөч гэхэд намайг доромжилж байгаа юм шиг 10.000.000 төгрөг юу юм бэ? би ажил хийгээд өгнө гэж хэлсэн. Машиныг өгч авалцах үед Лхагвасүрэнгийн эхнэр, манай эхнэр бид 4 байсан. Лхагвасүрэнгийн эхнэр мөнгийг нь тоолсон байж утсаар ярихад “Би та нарыг ямар наймаа хийсэн гэдгийг мэдэхгүй. Лхагвасүрэнтэйгээ ярь гээд” утсаа салгадаг. Лхагвасүрэн миний утсыг огт авдаггүй. Би өөр хүний утсаар дамжуулж Лхагвасүрэнтэй ярьдаг. Би өөрөө олон наймаа хийж үзсэн. Гэхдээ Лхагвасүрэн шиг зугтааж үзээгүй. Энэ жил ээжийнх нь гадаа байхад нь уул уурхайн компанид ажил оллоо. Манай найзууд, хуурай дүү нар бүгдээрээ ажилладаг. Хоёулаа шүүх гэхгүйгээр машины өрөө цэгцэлье гэж ярьсан. Гэтэл Лхагвасүрэн би маргааш очъё, хоёулаа тэр мөнгө төгрөгний асуудлыг дуусгая гэсэн. Би маргааш өглөө нь яриад яасан бэ? гэхэд Би согтуудаа танд хэлчихсэн байна. Та 57.000.000 төгрөг өгөөд машиныг ав гэж хэлсэн. Одоо машинаа авъяа гэхэд худлаа ярьдаг. Машиныг авахаар тохироход үнээ нэмдэг. Би уулзаад болохгүй болохоор нь шүүхийн эвлэрүүлэн зуучлалд 05 дугаар сарын 05-ны өдөр хандсан. Лхагвасүрэнтэй уулзах гэхэд би наад хүнтэй чинь ярих зүйл байхгүй гэсэн. Тэгээд 08 дугаар сард шүүхэд хандсан. Одоо энэ машиныг авахад 36.500.000 төгрөгийг өгсөн. 500.000 төгрөгийг нь 10 хоног ажилласан хөлсөндөө авсан. Лхагвасүрэн өөрөө мэдэж байгаа уурхайд ажиллахад машины саатал, зогсолт өдрийн хөлсөөс хасагддаг. Бид нар цагаар цалинждаг. 2016 оны зун Лхагвасүрэнтэй уулзахад Цэнхэрийн алтны уурхайд ажиллах гэж байгаа, бас хаана гэлээ ингээд 2 газар ажиллах гэж байгаа гэсэн. Лхагвасүрэн өөрөө зун жингээ ажилласан. Тэгэхэд би Лхагвасүрэнг хаана ажиллаж байна. Ямар орлого олж байна гэж яваагүй. Гэтэл одоо юу ч олоогүй гэж надаас мөнгө нэхэж байгааг нь гайхаж байна. Би Лхагвасүрэнтэй уулзахад би чиний хаана ажиллаж байгаад бүгдийг нь мэдэж байна гэж хэсэн. Лхагвасүрэн би таны мөнгийг өгнө гэж байсан. Алтанцэцэг 05 дугаар сарын хэдний өдөр билээ надад машинаа зарсан гэсэн. Би 2 жилийн хугацаанд мөнгөө хадгаламжид хийсэн бол одоо хэдэн төгрөг болох вэ? мөн энэ мөнгөөрөө бизнес эрхлэх юм бол хэдэн төгрөг олох талаар яриагүй. Өгсөн мөнгөө л авъя гэсэн.  Машинаа 05 дугаар сарын 30-ны өдөр өөр хүний нэр дээр зарчихаад одоо мөнгөө өгөхгүй байна. Би өөрийн гаргасан мөнгөө нэг ч төгрөг нэмээгүй авъя гэсэн. Энэ 2 жилийн хугацаанд Улаанбаатар хотоос ирэх, өмгөөлөгчийн зардал гэж өчнөөн мөнгө зарцуулж байна.

Сөрөг нэхэмжлэлийн хувьд 3 сарын дотор 38.000.000 төгрөгийн ашиг олдог машин Архангай аймагт байдаггүй. Хамгийн дээд тал нь 5.000.000-6.000.000 төгрөгийн ашиг олно. Отгонбаатар гэрээ хийж 4 машин оруулсан. Хэдэн төгрөгөөр гэрээ хийсэн, мөн зуучлалын хөлс авна гэдгийг Лхагвасүрэн өөрөө мэдэж байгаа. Сөрөг нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манайх Даш гуайтай худалдах худалдан авах гэрээ байгуулж пав маркийн машиныг худалдсан. Маншины үнэ 32.000.000 төгрөгийг 2015 оны 05 дугаар сард 10.000.000 төгрөг, 6 сард 10.000.000 төгрөг, 7 сард 12.000.000 төгрөгийг төлөхөөр тохиролцсон. Мөнгөө хугацаандаа өгөөгүйгээс энэ хэрэг маргаан үүсэж байна. Манайх нэхэмжилсэн мөнгөний хувьд том тэрэг 1 сарын 10.000.000 төгрөгөөр гэрээ байгуулж ажилладаг. Одоогоор ч тийм байгаа.  Хэрвээ Даш гуайд машинаа зараагүй байсан бол бид нар тэр мөнгөө олох байсан. Тэгээд 06 дугаар сард MNO компанид орж 09 дүгээр сар хүртэл ажилласан. MNO компанид 3 сар ажиллаж хэдэн төгрөг олсон гэдгийг нотлох баримтаар гаргаж өгсөн. Дашдэндэв гуайн 2504 гэдэг машины мөнгө 14 хоногийн дараа орсон 25 сая 600 хэдэн мянган төгрөг авсан гэдэг. MNO компанид манай машин орж 29.765,000 төгрөгийг бэлнээр авсан гэж гаргаж өгсөн байгаа. Даш гуай нотлох баримтыг яаж авсан юм бэ? гэсэн. Санхүүгийн хэлтсээс нь гаргуулж авсан. Мөн шүүхээс дахин гаргуулсан. Манайх машинаа өгөхөд 10 дугуйтай өгсөн. Афартур гэдэг бол 09 дүгээр сарын 18-ны өдөр Даш гуайгаас машинаа хүлээж аваад машинаар юманд явах гэхэд болохгүй болохоор нь 2015 оны 10 дугаар сард апуртурыг сольсон. Хайрхан капитал банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн мөнгийг бид нар Даш гуайгаар төлүүлнэ гэж яриагүй. Бид нар өөрсдөө зээл авсан учир төлнө. Гэхдээ 2015 оны 01 дүгээр сарын 14-ний өдөр 12.000.000 төгрөгийг авсан. Гэрээгээр 2015 оны 07 дугаар сард төлж дуусгах ёстой байсан. Энэ машиныг худалдаж авахад энэ машин банк бус санхүүгийн байгууллагад байгаа шүү. Танаас 32.000.000 төгрөгийг авахаар банк бус санхүүгийн байгууллагаас таны нэр дээр шилжүүлж өгнө гэж хэлсэн. Түүнээс хойш банк бус санхүүгийн мөнгийг Даш гуайгаас гаргуулна гээгүй. Хугацаандаа төлөөгүй хохирлыг л төлүүлнэ гэсэн. Даш гуай над руу 2 удаа утсаар ярьсан. Эрүүл үедээ ярихгүй намайг доромжлоод байхаар нь би тантай наймаа хийгээгүй. Та тэр наймаа хийсэн хүнтэйгээ л ярь гэж хэлдэг. Тэрнээс биш би утсаар ярьж доромжилсон зүйл байхгүй. 2015 оны 09 дүгээр сард машинаа буцааж авахад 10 сард Даш гуай манайд эхнэртэйгээ ирсэн. Тэр үед би MNO компанид ажиллаад мөнгөө авсан. Одоо цөөхөн хэдэн төгрөг дутуу байгаа гэсэн. Даш гуай та нар машинаа буцааж ав би ямар банк дээрэмдэлтэй биш гэдэг байсан. Лхагвасүрэнтэй 3 удаа уулзахад архи уугаад согтсон байдаг. Тэрнээс биш уулзаад тохиролцоё гэж хоорондоо ярьдаггүй. Та дансаар 34.000.000 төгрөг шилжүүлж 1.000.000 төгрөгийг манай авдар дээр тавьсан байсан. Тэрнээс биш би тэр зүйлд оролцоогүй. Машинаа буцааж авч чадахгүй юм бол бид нар 10.000.000 төгрөгийг өгье гэсэн. Тэр зун нь манайх ажил хийж чадаагүй болохоор өгч чадаагүй. Тэгээд өвөл болсон. Хавар өгөөгүй. 2017 оны 05 дугаар сард эвлэрүүлэн зуучлалаас дуудсан. Лхагвасүрэнд 35.000.000 төгрөгөө өг, тэгээд машинаа шилжүүлж ав гэсэн. Би 80 хэдэн сая төгрөгөөр машинаа авчихаад хохироод үлдэх юм уу гэсэн. Манайх машинаа зараагүй байсан бол бид нар тэр мөнгийг өөрсдөө л олох байсан. Даш гуай манай гэрийн гадаа ирээд явсан байсан. Тэгээд 7 хоногийн дараа ирээд машиныг чинь авна гэсэн. Би тэр авах үед л мэдсэн. Тэрнээс өмнө машинаа зарна гэж мэдээгүй. Анх манайх зун ажлаа хийж чадаагүй хохирсон учраас Даш гуайн нэхэмжилж байгаа мөнгийг төлөхгүй. Даш гуай бараг тэр мөнгөө олоод авсан. 29765000 төгрөгийг MNO компаниас өгсөн байсан гэв.

 

Шүүх хуралдааны явцад шинжлэн судласан нотлох баримтууд:

  1. Худалдах худалдан авах гэрээ, депозит дансны дэлгэрэнгүй хуулга / хх 6-8х/
  2. Зарлагын баримтууд  / хх 10-12х/
  3. Уул уурхайн үндэсний олборлогч компаний тооцооны баримт / хх-45х/
  4. Гэрч М.Дашдэндэвийн мэдүүлэг / хх 86-87х/
  5. Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаа / хх 135-139х/
  6. Уул уурхайн үндэсний олборлогч ХХК-н тодорхойлолт, шатахууны баримт / хх 147-148х/
  7. Тээврийн хэрэгсэл худалдах, худалдан авах гэрээ / хх-161х/
  8. Хайрхан капитал банк бус санхүүгийн байгууллагатай хариуцагч Г.Л-гийн байгуулсан гэрээ холбогдох баримтууд / хх 171-181х/
  9. Шүүх хуралдааны шатанд өгсөн зарлагын баримт /афартур/

 

Шүүх зохигчдын тайлбар   болон хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад:

                                                                    ҮНДЭСЛЭХ нь:

         

          Нэхэмжлэгч хариуцагч нар нь 2015 оны 03 сарын 23-ны өдөр ФАВ маркийн убв2504 улсын дугаартай автомашиныг 67 000 000 төгрөгөөр худалдах худалдан авахаар үнийг тохирч 36 500 000 төгрөгийг нэхэмжлэгч Д.Д- хариуцагч Г.Л-д өгч автомашиныг шилжүүлэн авсан, талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-т заасан худалдах худалдан авах гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч Д.Д- гэрээнд заасан хугацаанд үлдэгдэл төлбөрийг төлөөгүй шалтгаанаар талууд гэрээнээс 2015 оны 09 сард татгалзаж машиныг хариуцагч Г.Л- буцаан авсан болох нь талуудын бичгээр байгуулсан гэрээ /хх-3х/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-8х/, зохигчдын шүүх хуралдааны  шатанд өгсөн тайлбараар тогтоогдож байна.

           

Нэхэмжлэгч Д.Д- нь хариуцагч Г.Л-гээс худалдах худалдан авах гэрээнээс татгалзсан тул урьдчилгаанд төлсөн 36 500 000 төгрөг, автомашиныг эзэмшилдээ байлгах хугацаанд төлсөн татвар даатгал оношилгооны төлбөр 380 000 төгрөг, 4 дугуйны үнэ 2 440 000 төгрөг, агаар шүүгч, тосны шүүр, моторын тос 134 000 төгрөг, 360 литр түлшний үнэ 600 000 төгрөг нэхэмжилснийг хариуцагч бүхэлд нь зөвшөөрөхгүй, учир нь машин манай мэдэлд байсан бол олох байсан ашиг 38 102 579  төгрөг. Мөн манай машиныг Даш эзэмшиж байх хугацаандаа багаар бодоход 4 сая төгрөгийн элэгдэл хорогдол үүсгэсэн. Д.Д-ийн гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотойгоор Хайрхан капитал Банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн 12 000 000 төгрөгийн сар бүрийн 5 хувийн хүүд сар тутам 600 000 төгрөг, 6 сарын  хугацаанд 3 600 000 төгрөг төлж хохирсон. Иймд Д.Д-аас гэрээний үүргээ хугацаанд нь гүйцэтгээгүйгээс үүдэн гарсан хохиролд 45 702 579 төгрөг гаргуулна гэжээ.

Иргэний хуулийн 205 дугаар зүйлийн 205.1-д зааснаар гэрээний аль нэг тал гэрээнээс татгалзсан бол гэрээний гүйцэтгэлийг биет байдлаар нь харилцан буцааж өгөх үүрэгтэй тул  худалдан авагч Д.Д- нь худалдах-худалдан авах гэрээний дагуу худалдагч Г.Л-д төлсөн машины үнэ 36 500 000 төгрөг, Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 229 дүгээр зүйлийн 229.1-т зааснаар нэхэмжлэгч Д.Д-ид учирсан хохирол буюу машиныг эзэмшилдээ байлгах хугацаанд машинд сольж тавьж машиныг буцаан өгөхөд хариуцагч Г.Л-д очсон 4 дугуйны үнэ, сольсон агаар шүүгч, тосны шүүр, моторын  тосны үнэ, машинд байсан шатахууны үнэ, тухайн жилийн автомашины татвар, даатгал, замын хураамж, оношлогооны төлбөр гэх мэтэд төлсөн төлбөрийг буцаан шаардах эрхтэй байна.

Машины урьдчилгаанд өгсөн 36 500 000 төгрөгөөс 500 000 төгрөгийг хариуцагч Г.Л-д ажлын хөлсөнд өгсөн болох нь талуудын тайлбараар тогтоогдсон, нэхэмжлэгч Д.Д- тухайн жилийн автомашины татвар, даатгал, замын хураамж,  оношлогооны төлбөрийг төлсөн үйл баримтыг талууд маргаагүй боловч яг хэдэн төгрөг төлсөн нь тодорхойгүй, мөн машиныг буцаан авах үед хэдэн  төгрөгийн шатахуунтай байсан гэдэг нь баримтаар тогтоогдохгүй байх тул эдгээрийн төлбөрт нийт 1 480 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж дүгнэн хариуцагч Г.Л-гээс машины үнэ 36 000 000 төгрөг, 4 дугуйны үнэ 2 440 000 төгрөг, тос масло шүүрний үнэ 134 000 төгрөг, нийт 38 574 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Д.Д-ид олгох нь зүйтэй байна.

 

Хариуцагч Г.Л-гийн 45 702 579 төгрөг нэхэмжлэгч Д.Д-аас гаргуулах сөрөг нэхэмжлэлийн шаардлагын  тухайд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205 дугаар зүйлийн 205.2.3, 227 дугаар зүйлийн 227.1, 227.3-т заасныг баримтлан хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. Учир нь:  

-машин Г.Л-гийн мэдэлд байсан бол олох байсан ашиг 38 102 579  төгрөг гэж нэхэмжилсэн байх боловч машиныг нэхэмжлэгч Д.Д- эзэмшиж байхдаа гуравдагч этгээдтэй гэрээ байгуулан ажиллахад уг гэрээг хариуцагч Г.Л-тэй байгуулах байсан гэх баримтгүй, хариуцагч Г.Л- 38 102 579 төгрөгийн орлого хэдий хугацаанд олдог талаар баримт хавтаст хэрэгт авагдаагүй тул сөрөг нэхэмжлэлийн энэхүү шаардлагыг хангах үндэслэлгүй  байна.

- машиныг нэхэмжлэгч Даш эзэмшиж байх хугацаандаа багаар бодоход 4 сая төгрөгийн элэгдэл хорогдол үүсгэсэн гэж нэхэмжилж 2015 оны 10 сарын 06-ны өдөр афартур 3 500 000 төгрөгөөр худалдаж авсан баримт гаргаж байх боловч нэхэмжлэгч  машиныг эзэмшилдээ байлгах хугацаандаа ямар эд ангиудыг болон афартурыг ердийн элэгдэл хорогдолоос гадуур гэмтээсэн, муутгасан, устгасан гэж нотлох баримтгүй байх тул хариуцагч Г.Л- автомашиныг эзэмшилдээ авснаас хойш автомашины афартур сольсон зардлыг нэхэмжлэгч Д.Д-аас гаргуулах үндэслэлгүй

- нэхэмжлэгч Д.Д- худалдах худалдан авах гэрээний үүргээ хугацаанд нь биелүүлээгүйтэй холбоотойгоор хариуцагч Г.Л- Хайрхан капитал Банк бус санхүүгийн байгууллагаас зээлсэн 12 000 000 төгрөгийн сар бүрийн 5 хувийн хүүд сар тутам 600 000 төгрөг, 6 сарын  хугацаанд 3 600 000 төгрөг төлж хохирсон тул 3 600 000 төгрөг гаргуулах шаардлагын тухайд нэхэмжлэгч, хариуцагч нар 2015 оны 03 сарын 23-ны өдөр автомашиныг худалдах, худалдан авах гэрээ байгуулахаас өмнө хариуцагч Г.Л- 2015 оны 01 сарын 14-ний өдөр Хайрхан капитал банк бус санхүүгийн байгууллагаас зээлийн гэрээ байгуулж 12 сая төгрөгийг 8 сарын хугацаатай 20 хувийн хүү төлөхөөр гэрээ байгуулан зээлсэн болох нь хавтаст хэргийн 174 дүгээр хуудсанд авагдсан баримтаар тогтоогдож байна. Нэхэмжлэгч Д.Д-, хариуцагч Г.Л- нар автомашиныг худалдан худалдан авах гэрээ байгуулахдаа урьдчилгаанд 35 000 000 төгрөг бэлнээр өгч үлдэгдэл төлбөрийг 5 сард 10 сая төгрөг, 6 сард 10 сая төгрөг, 7 сард 12 сая төгрөг  төлөхөөр тохиролцсон байх бөгөөд нэхэмжлэгч Д.Д- 5-7 сард  төлөх ёстой төлбөрийг төлөөгүйгээс хариуцагч Г.Л-д бусдын өмнө гүйцэтгэх ёсгүй байсан үүргийг гүйцэтгэж хохирол учирсан гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан нэхэмжлэгч Д.Д-ийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 564 764 төгрөгөөс илүү төлсөн 206 544 төгрөгийг орон нутгийн орлогоос буцаан гаргуулж нэхэмжлэлийн шаардлага хангагдсан хэмжээнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 350 820 төгрөгийг хариуцагч Г.Л-гээс гаргуулж нэхэмжлэгч Д.Д-ид тус тус олгох нь зүйтэй байна. Мөн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж байгаа тул хариуцагчийн улсын тэмдэгтийн хураамжинд төлсөн 386 463 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээж байна.

         

          Монгол Улсын Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2,  116, 118 дугаар зүйлүүдийг удирдлага болгон

 

                                                                   ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 205 дугаар зүйлийн 205.1, 205.2.3 227 дугаар зүйлийн 227.1, 227.3, 229 дүгээр зүйлийн 229.1-т заасныг тус тус баримтлан хариуцагч Г.Л-гээс нийт 38 574 000 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-ид олгож нэхэмжлэлийн шаардлагаас 1 480 000 төгрөгийг, хариуцагч Г.Л-гийн нэхэмжлэгч Д.Д-ид холбогдуулан гаргасан 45 702 579 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь тус тус хэрэгсэхгүй болгосугай.

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т заасныг баримтлан орон нутгийн орлогоос 206 554 төгрөг буцаан гаргуулж, хариуцагч Г.Л-гээс улсын тэмдэгтийн хураамж 350 820 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Д.Д-ид тус тус олгож хариуцагч Г.Л-гийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагад тушаасан улсын тэмдэгтийн хураамж 386 463 төгрөгийг орон нутгийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шүүхийн шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор шийдвэр гаргасан шүүхээр дамжуулан Архангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

 

                              ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Ч.ЖАРГАЛАН