Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/185

 

 

 

 

 

 

 

 

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Бдаргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Д.А,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч Х.Бн,

Шүүгдэгч Х.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Ш ж овогт Хын Бад холбогдох 2513000000215 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдөр хүлээн авсныг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1985 оны 1 дүгээр сарын 05-ны өдөр Баян-Өлгий аймгийн Бугат суманд төрсөн, 45 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, цахилгаанчин мэргэжилтэй, Зэвсэгт хүчний 123 дугаар ангид Ротын ахлагч ажилтай, ам бүл 6, эхнэр, 4 хүүхдүүдийн хамт Ховд аймгийн ... сумын Буянт багийн ..-р .... айлд оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, Шы жүзик ургийн овогт Хн Б, регистрийн дугаартай: ....

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.Б нь “та энхийг сахиулах ажиллагаанд явахад эрүүл мэндээрээ тэнцэхгүй тул эрүүл мэндээр тэнцүүлэх хүнтэй холбож өгье” хэмээн хохирогч Д.Атай урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчоос 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2 удаагийн үйлдлээр нийт 3,000,000 төгрөгийг ХААН банкинд байрших иргэн Ц.Бын эзэмшлийн 5856103449 тоот дансаар дамжуулан авч, залилах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Б мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

1.2 Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Х.Б нь урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон 3.000.000 төгрөгийн хохирол учруулж залилах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэв.

1.3 Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Б шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Х.Б нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд ял тохирч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлж байгаа тул прокурорын саналын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

2. Шүүгдэгч Х.Б нь “Та энхийг сахиулах ажиллагаанд явахад эрүүл мэндээрээ тэнцэхгүй тул эрүүл мэндээр тэнцүүлэх хүнтэй холбож өгье” хэмээн хохирогч Д.Атай урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгон хохирогчоос 2022 оны 6 дугаар сарын 10-ны өдөр 2 удаагийн үйлдлээр нийт 3,000,000 төгрөгийг ХААН банкинд байрших иргэн Ц.Батжаргалын эзэмшлийн 5856103449 тоот дансаар дамжуулан авч, залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь:

-Хохирогч Д.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн“...Ховд аймгийн Зэвсэгт хүчний 0123 дугаар ангид ахлагч ажилтай Хумарын Б гэгч над руу утсаар холбогдож "миний найз чи энэ удаа дахин очих юм бол эрүүл мэндээр тэнцэхгүй гэж буцаж ирэх болно, харин би нэг хүнийг танина, би чамайг тэр хүнд холбож өгье, би нэг дансны дугаар явуулах болно, чи тэр дансанд 3,000,000 төгрөг шилжүүлээрэй, дараа нь чи Улаанбаатар хотод очоод шууд тэнцэх болно" гэж хэлсэн. Би эхэндээ итгээгүй, гэтэл дахин дахин над руу залгаад байхаар нь би түүний явуулсан ХААН банкны 5856103449 тоот дугаартай данс руу өөрийн ХААН банкны 5190278787 дугаартай данснаас 2 удаагийн гүйлгээгээр нийт 3,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд би Улаанбаатар хотод очиж эмчийн үзлэгт хамрагдах үед эрүүл мэндийн шалтгаанаар тэнцээгүй. Тухайн үед би Улаанбаатар хотод очиход хэн ч надтай уулзаагүй, хэн ч надад туслаагүй, мөнгө авахаас өмнө өдөр бүр залгадаг байсан найз Х.Б ч утсаа аваагүй. Би буцаад ирсний дараа Х.Быг хайж байгаад олсон. Тэгээд болсон асуудлын талаар ярьж, тухайн үед өгсөн 3,000,000 төгрөгөө буцааж авах талаар хэлсэн. Энэ үед Х.Б надад "би чиний мөнгийг өнөө маргаашдаа өгнө" гэж гэж намайг төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, намайг залилсан. Би түүнийг хүндэтгэж 2-3 жил хүлээсэн боловч миний мөнгийг буцааж өгөөгүй. Сүүлийн үед миний утсыг ч авахгүй, надад уулзахгүй зугтах болсон. Иймд Х.Быг олж өгч, надад учруулсан хохирлыг бүрэн төлүүлж, намайг хохиролгүй болгож, Х.Бад хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү... би мөнгө шилжүүлсэн ХААН банкны 5856103449 тоот дугаартай данс эзэмшигчийг танихгүй. Тухайн данс хэний данс гэдгийг мэдэхгүй. Анх надад тухайн дансыг Х.Б өгсөн. Би Х.Баас өөр хүнийг танихгүй” гэх мэдүүлэг,

Хохирогч Х.Бын хохирогчоор дахин өгсөн ”...Гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 3000000 төгрөгийг Х.Б нь бүрэн төлж барагдуулсан. 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Х.Б нь надтай биечлэн уулзаж өдрийн 12 цагийн орчимд 2,000,000 төгрөг өгсөн ба үлдсэн 1,000,000 төгрөгийг тухайн өдрийн 20 цагийн орчимд өгсөн. Надад одоо ямар нэгэн гомдол, санал нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 08, 55 дахь тал),

-ХААН банкинд байрших хохирогч Д.Агийн эзэмшлийн 5190278787 тоот дансны хуулга (хавтаст хэргийн 15 дахь тал),

-ХААН банкинд байрших иргэн Ц.Блын эзэмшлийн 5856103449 тоот дансны хуулга (хавтаст хэргийн 16-17 дахь тал),

-ХААН банкинд байрших яллагдагч Х.Бын эзэмшлийн 5845507922 тоот дансны хуулга (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

ллагдагч Х.Бын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн “...Би прокурорын тогтоолтой танилцлаа, уг тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие Д.А гэх хүнтэй Батлан хамгааллын их сургуулийн ахлагчийн курсийг хамт төгссөн, он жав найзууд юм. Би зэвсэгт хүчний 123-р цэргийн ангид ротын ахлагч буюу жагсаалын даргын албан тушаалд ажилладаг ба Д.А зэвсэгт хүчний 125-р ангийн Улаанхус сумын салбарт ажилладаг. 2022 оны 6 дугаар сарын орчимд Д.А нь над руу залгаад би нэг жилийн дараа тэтгэвэрт гарна, тэтгэвэрт гарахаас өмнө би энхийг сахиулах ажиллагаанд яваад ирмээр байна, энхийг сахиулах ажиллагаанд явах гэсэн боловч цөсний ургацагтай тул эрүүл мэндээр тэнцэхгүй байна, чамд таньдаг хүн байвал надад хэлж өгч тус болооч...” гэж гуйсны дагуу би Д.Аг эрүүл мэндийн үзлэгт нь тэнцүүлэх зорилгоор таньдаг хүмүүстэйгээ ярьсан боловч бүтээгүй. Тухайн үед таньдаг хүмүүстэйгээ ярилцахын тулд мөнгө хэрэг болох байх гэж бодоод Д.Агаас 3,000,000 төгрөг авсан юм. Миний бие Д.Агаас 3,000,000 төгрөгийг тухайн үед хамт ажиллаж байсан Ц.Б гэх хүний Хаан банкны дансаар дамжуулж өөрийн Хаан банкны 5845507922 данс руу шилжүүлж авч байсан юм. Надад тухайн үед өгсөн мөнгийг өөрийн хэрэгцээнд зориулсан ба Д.Агаас авсан мөнгийг хэн нэгэнд хахууль хэлбэрээр өгсөн зүйл байхгүй. Миний бие гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна уг гэмт хэргийн улмаас учирсан хохирол болох 3000000 төгрөгийг Д.Ад 2025 оны 5 дугаар сарын 19-ний өдөр бэлнээр өгч барагдуулсан юм.” гэх мэдүүлэг гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 51 дэх тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

4. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “залилах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

5. Шүүгдэгч Х.Б нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

6. Энэ хэргийн улмаас хохирогч Д.Ад 3.000.000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч нь хохирогч Д.Ад мөрдөн байцаалтын шатанд 3.000.000 төгрөгийг төлж барагдуулсан болох нь хохирогчийн мэдүүлгээр нотлогдож байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 55 дахь тал),

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар

1.  Шүүгдэгч Х.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч Х.Б нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

3.Прокуророос шүүгдэгч Х.Б, шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Бакен нарын хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бад  600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаа зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Х.Б болон түүний өмгөөлөгч Х.Бакен нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч Х.Бын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж,  талууд торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх талаар тохиролцоогүй учраас шүүгдэгч Х.Б нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгчид сануулж, шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч  Х.Бад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ш ж овогт Хн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, урьдын харилцааны явцад үүссэн итгэлийг урвуулан ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгож, эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Х.Бад 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял  шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хуульд заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.Бад сануулсугай.

4. Шүүгдэгч Х.Б нь гэмт хэргийн хор уршигт 3.000.000 /гурван сая/ төгрөгийг хохирогч Д.Ад  төлсөн тул энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах хохирол, хор уршиггүйг мэдэгдсүгэй.

5. Шүүгдэгч Х.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Шүүгдэгч нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх хохирол, төлбөргүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан ”Энэ хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.Б