Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/184

 

 

 

 

 

 

 

 

  2025          06             24

            

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Б,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор  Д.Ал,

Шүүгдэгч нарын өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны гишүүн, хуульч, өмгөөлөгч С.А,

Шүүгдэгч Х.А, Х.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар,

Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Жей х б овогт Ханы А, Жй овогт Хын Х нарт холбогдох 2413002780184 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 06 дугаар сарын 23-ны өдөр хүлээн авсныг 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1. Монгол Улсын иргэн, 1990 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, биеийн тамирын багш мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, эхнэр, хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын ... дугаар /.../ багийн .... дугаар гудамж, 0.. тоотод оршин суудаг, урьд Баян-Өлгий аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 15-ны өдрийн 44/А дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай гэх, Ж х б ургийн овогтой Хуаны А, регистрийн дугаар: ....

 

2. Монгол Улсын иргэн, 1989 оны 10 дугаар сарын 23-ны өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 35 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эдийн засагч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Өлгий сумын .... дүгээр /.../ багийн ... дүгээр гудамж, ... тоотод оршин суудаг, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Ж. ургийн овогтой Х.ын Х, регистрийн дугаар: .....

 

Шүүгдэгч нарын холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Х.А, Х.Х нар нь 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр /Бүркит/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Думан” баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Хийг зодож, түүний эрүүл мэндэд тархины доргилт, хамрын ясны хугарал, баруун нүдний доод зовхинд шаргал хуралт, зүүн дээд зовхинд шаргал туяатай цус хуралт, хамрын нуруунд мурийлт, хамрын нуруунд шарх, баруун тохойд шалбарсан, баруун өвдгөнд шалбарсан, зүүн өвдгөнд шалбарсан гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж, хохирогчийг биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж үйлдсэн гэх гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг: Гэм буруугийн талаар:

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.А мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

1.2. Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Х.Х мэдүүлэхдээ: “...Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.Иргэний нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг төлж өгөх болно” гэв.

1.2 Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгч Х.А, Х.Х нар  нь бусдын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэргийг бүлэглэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй гэдгийг мэдсээр байж үйлдсэн нь тогтоогдсон тул тэдгээрийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэв.

1.3 Шүүгдэгчийн өмгөөлөгч С.А шүүхийн хэлэлцүүлэгт “Шүүгдэгч Х.А, Х.Х нар нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд ял тохирч, хэргээ хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлж байгаа тул саналын хүрээнд хэргийг шийдвэрлэж өгнө үү” гэв.

2. Шүүгдэгч Шүүгдэгч Х.А, Х.Х нар нь бүлэглэн хамтран оролцож 2024 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 9 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр /Бүркит/ багийн нутаг дэвсгэрт байрлан үйл ажиллагаа явуулдаг “Думан” баарны гадна согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч Б.Хийг зодож, түүний эрүүл мэндэд тархины доргилт, хамрын ясны хугарал, баруун нүдний доод зовхинд шаргал хуралт, зүүн дээд зовхинд шаргал туяатай цус хуралт, хамрын нуруунд мурийлт, хамрын нуруунд шарх, баруун тохойд шалбарсан, баруун өвдгөнд шалбарсан, зүүн өвдгөнд шалбарсан гэмтлүүд бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан болох  нь:

-Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 04-08 дахь тал),  

-Хохирогч Б.Хий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 8 дугаар сарын 31-ний орой найз Бүрэнбаярын хамт саун орчихоод, 23:00 цагийн орчим Өлгий сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг "Думан" баар орсон. Дараа нь юу болсон талаар би юу ч санахгүй байгаа ба маргааш нь буюу 2024 оны 09 дүгээр сарын 01-ний өглөөний 07:00 цагийн орчим нэгдсэн эмнэлэг дээр сэрсэн. ...Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 726 дугаартай дүгнэлтээр надад хөнгөн хохирол учирсныг тогтоосон. Тухайн гэмтлүүдийг 2024 оны 08 дугаар сарын 31-ний өдрөөс 2024 оны 09 дүгээр сарын 01-нд шилжих шөнө Баян-Өлгий аймгийн Өлгий сумын 11 дүгээр багийн нутаг дэвсгэрт Думан баарны гадаа намайг зодсон залуучууд миний биед учруулсан.

Надад ямар нэгэн нэхэмжлэх болон нөхөн төлүүлэх хохирол байхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, тэр хоёр залууг уучилсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 17-18, 78 дахь тал), 

Гэрч Б.Мын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...яваад очтол уг бааранд  олон үл таних залуучууд манай дүү Б.Хийг зодоод байхаар нь би дүүгээ чирээд уг баарны гадна гаргасан. Гаргаад байж байтал үл таних цагаан цамцтай залуу хашааны буланд сууж байгаад нэг хүн рүү залган Казакаар "...гялс хүрээд ирцгээ..." гээд утсаа тасалсан. Удалгүй тэнд байсан баахан танихгүй залуус манай дүүг зодож эхэлсэн. Тэд нар дундаас Х.А гэх залуу манай дүүг нүүрэн тус газар нь гараараа 2 удаа цохиж, газар унгаасан. Манай дүү газар унасан байхад нь Х.Х гэх залуу миний дүүг газар хэвтэж байхад нь толгой дээр нь дэвсээд байсан, удалгүй цагдаа нар ирж, манай дүүг эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 21-22 дахь тал),

Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Хын 2024 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн 726 дугаартай “...Иргэн Б.Хий биед тархины доргилт, хамрын ясны хугарал, баруун нүдний доод зовхинд шаргал туяатай цус хуралт, баруун хацарт хаван, баруун хацарт шаргал туяатай цус хуралт, зүүн дээд зовхинд шаргал туяатай цус хуралт, хамрын нуруунд мурийлт, хамрын нуруунд шарх, баруун тохойд шалбарсан, баруун өвдгөнд шалбарсан, зүүн өвдгөнд шалбарсан гэмтлүүд тогтоогдлоо. Иргэн Б.Хий дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтлүүд болно. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Иргэн Б.Хий биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар, хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт, мэдүүлэг (хавтаст хэргийн 33-34 дэх тал),

-Шинжээч эмч К.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Б.Хий биед учирсан тархины доргилт, хамрын ясны хугарал, баруун нүдний доод зовхинд шаргал туяатай цус хуралттай, баруун хацарт хавантай, баруун хацарт шаргал туяатай цус хуралттай, зүүн дээд зовхинд шаргал туяатай цус хуралттай, хамрын нуруунд мурийлттай, хамрын нуруунд шархтай гэмтлүүд тус тусдаа болон нийлээд хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Учир нь дээрх бүх гэмтлүүд нь нэг цаг хугацаанд хатуу, мохоо зүйлийн үйлчлэлээр нэгэн зэрэг үүссэн гэмтлүүд байна. Харин баруун тохойд шалбарсан, баруун өвдгөнд шалбарсан, зүүн өвдгөнд шалбарсан гэмтэл хохирлууд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй, ...Б.Хий биед учирсан тархины доргилт, хамрын ясны хугарал, баруун нүдний доод зовхинд шаргал туяатай цус хуралттай, баруун хацарт хавантай, баруун хацарт шаргал туяатай цус хуралттай, зүүн дээд зовхинд шаргал туяатай цус хуралттай, хамрын нуруунд мурийлттай, хамрын нуруунд шархтай гэмтлүүд толгой руу цохих, өшиглөх зэрэг аль аль хүчин зүйлийн улмаас үүсэх боломжтой гэмтлүүд юм...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 29 дэх тал),

Яллагдагч Х.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “... прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 73 дахь тал),

Яллагдагч Х.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:  “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолыг уншиж танилцлаа. тогтоолыг хүлээн зөвшөөрч байна. Миний бие 2024 оны 8 дугаар сарын 31-ний орой найз Х.А, Бола, Алду, нарын хамт архи уугаад нилээн согтуу явж байхад 23 цаг 30 минутын орчим Өлгий сумын 11 дүгээр багт үйл ажиллагаа явуулдаг Думан баарны гадна хэсэг залуучууд хоорондоо зодолдож байсан. Тэгэхээр нь бид хэд тэнд машинаа байрлуулж, уг хүмүүсийг салгах гээд машинаасаа буугаад очиж байхад манай хажууд байсан найз Х.А нь шууд нэг үл таних залуутай барилцаж авсан. Уг үл таних залуу нь туранхай, гадна талдаа хувцасгүй, нилээн согтуу биеэ хамгаалах чадваргүй байсан ба уг залууг Х.А нүүрэн тус газарт гараараа цохиход уг залуу газар дээр унасан. Тэгэхэд би очоод нөгөө залуугийн толгой тус газарт нь хөлөөрөө өшиглөсөн. Тэгж байхад цагдаа, эмч нар ирээд уг зодуулсан залууг аваад явсан. Бид нар хийсэн хэргээ хүлээн зөвшөөрч гэмшиж байна. Би тэр залууг очиж хөлөөрөө өшиглөсөн. Ямар нэгэн зэвсэг зэвсгийн чанартай зүйл хэрэглээгүй. Тэрээр надаас ямар нэгэн мөнгө төгрөг нэхэмжлээгүй, уучлалт гуйсан, хохирол нэхэмжилбэл төлж барагдуулах болно. Би огт танихгүй залуу байсан...” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 77 дахь тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

3. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.

4. Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр үйлдсэн” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.

5. Шүүгдэгч Х.А, Х.Х нар нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн байх ба тэдгээрт эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

6. Энэ хэргийн улмаас хохирогч Б.Хий эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч Б.Х мөрдөн байцаалтын шатанд:“...надад ямар нэгэн нэхэмжлэх болон нөхөн төлүүлэх хохирол байхгүй. Сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй, тэр хоёр залууг уучилсан” гэж мэдүүлсэн байх тул шүүгдэгч нарыг энэ шийтгэх тогтоолоор хохирогчид төлөх төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 78 дахь тал),

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч Д.Майрагаас гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 1.532.934 төгрөгөөс шүүгдэгч Х.А нь 766.467 төгрөгийг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Х.Хээс 766467 гаргуулж Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төлүүлэх нь зүйтэй байна.

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

1.  Шүүгдэгч Х.А, Х.Х нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Шүүгдэгч Х.А, Х.Х нар нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, прокурорын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.

3.Прокуророос шүүгдэгч Х.А, Х.Х нарын хүсэлтийг хангаж, тэдгээрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай тогтоол гарган, яллах дүгнэлт, ялын санал үйлдэж хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийг зөрчөөгүй байна.

4. Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А, Х.Х нарын тус бүрт  600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж, шүүгдэгч Х.А, Х.Х болон тэдгээрийн өмгөөлөгч С.Алтай нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

5. Иймд шүүгдэгч Х.А, Х.Х нарын эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр тэдгээрийн тус бүрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж,  шүүхээс торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх хугацаа тогтоогоогүй учраас шүүгдэгч Х.А, Х.Х  нар нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг сануулж, шүүгдэгч Х.А, Х.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч  Х.А, Х.Х нарт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ж х б овогт Хны А, Жа овогт Хн Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг бүлэглэж, хохирогчийн биеэ хамгаалж чадахгүй болохыг мэдсээр үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай. 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Х.А, Х.Х нарын тус бүрт 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ялаар тус тус  шийтгэсүгэй.

3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн хуульд заасан 90 хоногийн дотор сайн дураараа биелүүлэх үүрэгтэйг мэдэгдэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг шүүгдэгч Х.А, Х.Х нарт сануулсугай.

4. Шүүгдэгч Х.А, Х.Х нар нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, тэдгээрт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар иргэний нэхэмжлэгч Д.Майрагаас гэмт хэргийн хор уршигт нэхэмжилсэн 1.532.934 /нэг сая таван зуун гучин хоёр мянга есөн зуун гучин дөрөв/ төгрөгөөс шүүгдэгч Х.А нь 766.467 /долоон зуун жаран зургаа мянга дөрвөн зуун жаран долоо/ төгрөг төлсөн болохыг дурдаж, шүүгдэгч Х.Хээс гэмт хэргийн хор уршигт 766.467 /долоон зуун жаран зургаа мянга дөрвөн зуун жаран долоо/ төгрөг гаргуулж Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төлүүлсүгэй.

6. Энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараас гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт заасан ”Энэ хуулийг ноцтой зөрчсөн” гэх үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                              Б.Б