Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2019 оны 09 сарын 18 өдөр

Дугаар 101/ШШ2019/02475

 

 

 

 

 

2019 оны 09 сарын 18-ны өдөр Дугаар 101/ШШ2019/02475 Улаанбаатар хот

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-р зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар Б овогт Ю-н Э, Б овогт Т-н Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Иргэний хуулийн 130 дугаар зүйлийн 130.2 дахь хэсэгт зааснаар гэр бүлийн гишүүдийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгө Баянзүрх дүүргийн 00 тоот хаягт байрлах 34 м.кв талбайтай, 1 өрөө, Эрхийн улсын бүртгэлийн Ү-220 дугаартай орон сууцыг хариуцагч Т.Э-н өмчлөлд үлдээж, орон сууцны үнийг 42.500.000 төгрөгөөр тооцож, нэг хүнд ногдох хэсгийг 11.439.192 төгрөгөөр тодорхойлон хувааж, хариуцагч Т.Э нь нэхэмжлэгч Ю.Э-д 11.439.192 төгрөг, нэхэмжлэгч Э.Н-д 11.439.192 төгрөгийг тус тус төлөхийг зөвшөөрч, нэхэмжлэгч Ю.Э, Э.Н, хариуцагч Т.Э нар эвлэрсэнийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7-р зүйлийн 7.1.1, 7.1.2 дахь хэсэг, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56-р зүйлийн 56.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Ю.Э-с улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 440.650 төгрөг, нэхэмжлэгч Э.Н*******аас төлсөн 228.783 төгрөгийг тус тус улсын орлого болгож, хариуцагч Т.Э-с 206.371 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ю.Э-д, 136.171 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Э.Н-д олгосугай.

4. Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар шүүхийн шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн иргэний гэр бүлийн бүртгэлийн байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах Ч.Нарантуяад даалгасугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүйг дурдсугай.

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ Т.БОЛОРМАА