Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/175

 

 

Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: А.Бк,

Орчуулагч, хэлмэрч М.Нл,

Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,

Хохирогч А.К,

Хохирогчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч Я.С,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч С.Н,

Шүүгдэгч: Ш.Р нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ая Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х новогт Шны Рд холбогдох эрүүгийн 2413003000383 дугаартай хэргийг хүлээн авч, ердийн журмаар хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1996 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 28 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын .....дугаар  багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Х н овогт Шериязданы Р, регистрийн дугаар: ......

 Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Ш.Р нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 5 дугаар /Рашаант/ багийн нутаг дэвсгэрт өөрийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч А.Кг “Сонгуульд миний дэмжиж буй хүнд саналаа өгөөгүй” гэх шалтгаанаар түүний нүүрэн хэсэгт цохиж, эрүүл мэндэд нь гэмтлийн дараах шүдний хөдөлгөөн /35,41 дүгээр шүднүүд бага зэрэг хөдөлгөөнтэй/ хамрын нурууны баруун хажуу талд шалбарсан дээд уруулын баруун талд зулгарсан гэмтлүүд бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэм буруугийн талаар:

1.Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг, санал дүгнэлт:

1.1. Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан дүгнэлтдээ:“Шүүгдэгч Ш.Р нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 5 дугаар /Рашаант/ багийн нутаг дэвсгэрт өөрийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч А.Кг “Сонгуульд миний дэмжиж буй хүнд саналаа өгөөгүй” хэмээн түүний нүүрэнд цохиж биед гэмтлийн дараах шүдний хөдөлгөөн /35,41 дүгээр шүднүүд бага зэрэг хөдөлгөөнтэй/ хамрын нурууны баруун хажуу талд шалбарсан дээд уруулын баруун талд зулгарсан гэмтлүүд бүхий хөнгөн хохирлыг санаатай учруулан, хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон тул түүнийг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй” гэх дүгнэлтийг,

1.2. Хохирогчийн өмгөөлөгч Я.С шүүхийн хэлэлцүүлэгт: Шүүгдэгчийн үйлдэл нь нотлогдож байгаа. Тиймээс гэм буруутайд тооцох саналтай байна. Талууд нэг нутгийн хамаатан хүмүүс байгаа. Мөн хохирол төлбөр нэхэмжлэхгүй байгаа” гэв

1.3. Шүүгдэгчийн өмгөөлөгч С.Н шүүхийн хэлэлцүүлэгт:”Шүүгдэгч Ш.Р нь энэ гэмт хэрэгт холбогдсон үеэс эхлээд өөрийгөө гэм буруугүй, тухайн өдөр хохирогч Ктай тааралдаагүй, түүнийг зодож гэмтэл учруулаагүй гэдгээ илэрхийлсээр ирсэн. Энэ хэрэгт шинжээч К.Хайрат дүгнэлт гаргахдаа зөрүүтэй дүгнэлтийг гаргасан. Эхлээд гэмтэл учраагүй байна гэж үзсэн. Дараа нь хөнгөн хохирол учирсан байна гэх дүгнэлтийг гаргасан. Нэмэлтээр шүүхийн шатанд дүгнэлт гаргуулахад 41 дүгээр шүд хөдөлгөөнтэй, хөнгөн хохирол учирсан гэх дүгнэлтийг гаргасан байгаа. Энэ гэмт хэрэг гараад 8 сарын хугацаа өнгөрч байгаа тул хохирогч А.Кг энэ хугацаанд бусадтай маргаж гэмтэл авсан эсэхийг бид мэдэх боломжгүй. 2 дахь дүгнэлтээр хохирогчийн хоёр шүдийг бага зэргийн хөдөлгөөнтэй гэж дүгнэсэн. Гэтэл гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар тухайн шүд нь гурван тийшээ ганхсан хөдөлгөөтэй байвал шүд унасан гэж үзэхээр байгаа. Хохирогчийг анх үзсэн эмч Нурали гэрчээр мэдүүлэг өгөхдөө хохирогчийн шүдийг мөн бага зэргийн хөдөлгөөнтэй гэж бичсэн байна. Тиймээс бага зэргийн хөдөлгөөнтэй шүдийг унасанд тооцож, хөнгөн хохиролд хамааруулж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Мөн хохирогчийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн мэдүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь хоорондоо зөрүүтэй байгаад байна. Хохирогч гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцлийг хоёр өөрөөр мэдүүлээд байгаа, нэг болохоор Р намайг сонгуульд миний дэмжсэн хүмүүст санал өгсөнгүй гэж зодсон, эсхүл чи манай аавтай маргалдсан байна, чи миний аавыг дээрэлхдэг хэн гэж хэлээд зодсон гэж мэдүүлээд байгаа, аль мэдүүлгийг нь үнэн зөв гэж үзэж хэргийг шийдвэрлэх нь эргэлзээтэй. Энэ хэргийн цаана хохирогчийн ах Нуртай гэх хүн байгаа, тэр хүн зохион байгуулж, удирдаад Рйг Кг зодсон болгоод байгаа. Иймд хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Р нь хохирогч А.Кг зодсон гэх үйл баримт хангалттай нотлогдохгүй байгаа тул хэргийг хэрэгсэхгүй болгож, Ш.Рйг цагаатгаж өгнө үү” гэх дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

1.4. Хохирогч А.К шүүхийн хэлэлцүүлэгт: “...Ш.Р нь сонгуулийн өдөр намайг зодсон. Намайг машинаар авч яваад нүүрэнд цохиж, машинаас буулгаж үлдээгээд явчихсан. Тэгээд би  3,4 км газар явган алхаж гэртээ харьсан. Тэр намайг цохисон. Бид хамаатан хүмүүс, мөн бид нэг газарт амьдардаг. Намайг зодчихоод надаас уучлал гуйхгүй байгаа. Гэсэн ч би Рйг нэг удаа уучлая гэж бодоод хохирол, төлбөр нэхэжлэхгүй байгаа. Харин надад дахин гар хүрвэл тэр үед нь хуулийн хариуцлага хүлээлгэмээр байна” гэх мэдүүлгийг,

1.5. Шүүгдэгч Ш.Р шүүхийн хэлэлцүүлэгт: “...Би А.Кг зодоогүй. Би хохирогчийг хараагүй. Бид хамаатан садан хүмүүс тул атаархал байгаа байх. Өөр надад хэлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг тус тус гаргав.

Эрүүгийн 2413003000383 дугаартай хэргээс талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

   2. Зөрчлийн талаар амаар болон харилцаа холбооны хэрэгслээр ирүүлсэн гомдол, мэдээллийг хүлээн авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 03 дахь тал/,

2.1. Хохирогч А.Кгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Дэлүүн сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт миний бие сонгуульд оролцож саналаа өгсөн. Тэр үед манай хамаатны дүү болох Ш.Р намайг дуудаж, машиндаа суулгаад “Чи өчигдөр манай аавтай маргалдсан байна, манай аавыг дээрэлхдэг хэн бэ” гэж хэлээд надруу дайрсан. Тухайн үед Ш.Р намайг машин дотор оруулж байгаад миний толгой, шүд, зүүн талын чих орчимд гараараа маш олон удаа цохиж зодсон. Тэр үед миний хамраас цус гарч Дэлүүн сумын эмнэлэгт ирж үзүүлж, эмнэлгийн анхан шатны тусламж үйлчилгээ авсан. Ш.Р намайг ямар шалтгааны улмаас тэгтлээ зодсоныг би сайн ойлгохгүй байгаа. Бид уг нь хамаатан садан хүмүүс юм. Ш.Р намайг зодож байхад бид хоёроос өөр хүн байгаагүй. Тэр намайг дуудаж машиндаа суулгаж яваад хүнгүй газар аваачиж зодсон. Тухайн асуудлаас болж учирсан хохирлыг шүүх шинжилгээний байгууллагаар тогтоолгосон. Рд зодуулсны улмаас надад эдийн засгийн хохирлууд учирч байна. Жишээлбэл сумаас аймагт ирж үзүүлэхдээ өөрийн мөнгөөр бензин хийж ирсэн комьпютер томографид үзүүлсэн төлбөр болон хэд хэдэн эм авсан зэргээр хохирол учирсан. Одоо миний эрүүл мэнд бас сайн биш байгаа. Цаашид Улаанбаатар хотод очиж эмчилгээ хийлгэж учирсан хохирлоо тухайн этгээдээс нэг мөр нэхэмжпэх болно” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дахь тал/,

2.2. Гэрч А.Н.ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Тухайн өдөр 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр орон нутгийн сонгуулийн санал авах өдөр байсан. Миний бие аймгийн төвд амьдардаг ба Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж сонгуулиа өгөхөөр Дэлүүн сумын 5 дугаар багт байх сонгуулийн санал авах байранд очсон. Тэгээд саналаа өгчихөөд байж байтал 19 цагийн орчимд миний дүү болох К нүүр ам нь цус, хувцас хунар нь шороо болсон байдалтай сонгуулийн байранд ирсэн. Улмаар би дүү Кгаас “юу болсон" гэж асуухад Ш.Р намайг миний дэмжиж байсан хүнд санал өгсөнгүй гэж хэлээд зодсон гэсэн. Тэгээд би тухайн үед дүү А.Кгаас Р түүнийг хаана зодсон талаар асуухад “Намайг заставын дээд талд машинд суулгаж аваад очоод машин дотор зодсон” гэж хэлсэн. Хэрхэн яаж зодсоныг асуухад “Миний нүүр болон хамар хэсэг, толгой, зүүн талын чих рүү гараараа маш олон удаа цохисон” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Ш.Ртэй уулзаж яагаад  миний дүү Кг  зодсон талаар асуухад “танайх айл хотоороо миний дэмжиж буй хүнд саналаа өгөөгүй учир дүүг чинь зодсон” гэж хэлсэн тул бид цагдаагийн байгууллагад гомдол гаргасан. Улмаар дүү Кг дагуулж ирээд аймгийн Шүүх эмнэлэгт үзүүлж учирсан хохирлын зэргийг гаргуулсан. Миний дүү Кгийн эрүүл мэндэд хохирол учирсан. Тийм байхад Р нь одоо хүртэл уучлалт гуйгаагүй, учирсан хохирлыг төлсөн зүйл байхгүй. Миний дүү Кгийн хувьд одоо шүд болон чих нь өвдсөн байдалтай байна. Цаашид бид дүү Кг Улаанбаатар хотод аваачиж эмчилгээ хийлгэж гарсан хохирлыг төлүүлэх хүсэлтэй байгаа. Ш.Р нь миний дүү Кг хүнгүй газар хүчээр машинд суулгаж авч яваад зодсон байна. Тухайн үед машин дотор болон ойр орчимд өөр хүн байгаагүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дахь тал/,

2.3. Баян-Өлгий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн ахлах шинжээч эмч, цагдаагийн хошууч цолтой К.Х.ын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 820 дугаартай “Иргэн А.Кгийн биед гэмтлийн дараах шүдний хөдөлгөөн /35,41 дүгээр шүднүүд бага зэрэг хөдөлгөөнтэй/ хамрын нурууны баруун хажуу талд шалбарсан,  дээд уруулын баруун талд зулгарсан гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр 1-10 хоногтоо үүссэн байх боломжтой шинэ гэмтлүүд. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадвар тогтонги алдалтад нөлөөлөхгүй. Иргэн А.Кгийн биед үүссэн гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна” гэх шинжээчийн дүгнэлт /хавтаст хэргийн 26-29 дэх тал/,

2.4. Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 0725/024 дугаартай “Шинжилгээнд хүргүүлсэн хохирогч А.Кгийн амбулаторийн картын хуулбар 7 хуудас, компьютер томографийн шинжилгээний хуулбар 1 хуудас, шүдний дэлгэмэл зургийн хуулбар 1 хуудас, сумын эмчийн үзлэгийн тэмдэглэлийн хуулбар 1 хуудас, мөн шинжээч эмч К.Хайратын №806 дугаартай анхны дүгнэлтийн хуулбар 2 хуудас, мөн шинжээчийн №820 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлтийн хуулбар 4 хуудас, Бүсийн оношилгоо эмчилгээний төвийн амбулаториор эмчлүүлэгсдийн карт 8 хуудас материалууд нь шинжилгээнд тэнцэнэ. 2. А.Кгийн доод эгнээний баруун 41-р шүдний Ш-р зэргийн сулралт, доод эгнээний зүүн 34-р шүдний М-р зэргийн сулралт, дээд эгнээний баруун, зүүн 11, 21-р шүднүүдийн 1-р зэргийн сулрал, хамрын нуруу, доод уруулын зүүн хэсэгт зулгаралтын сорви гэмтлүүд тогтоогдлоо. А.Кгийн биед учирсан дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, хоёроос дээш удаагийн үйлдлээр, тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. А.Кгийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлнө. А.Кгийн 41-р шүд нь Ш-р зэргийн сулралттай байх ба цаашид зайлашгүй авах шаардлагатай, 34-р шүдэнд эмчилгээ хийлгэж бэхжүүлэх боломжтой. А.Кгийн чихэнд гэмтэл учирсан эсэхийг тогтоох боломжгүй. А.Кгийн биед учирсан дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 6.42.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонгид алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо.

Шинжээч эмч К.Хайратын гаргасан №820 дугаартай нэмэлт шинжилгээний дүгнэлт нь үндэслэлтэй байна. Шинжээч эмч нь шүдний эмчийн үзлэгийг дүгнэлтэд нэмж тусгасан байна. Шинжээч эмч К.Хайратын гаргасан №806 дугаартай дүгнэлт нь үндэслэлгүй байна. Тухайн үед шинжээч эмч К.Хайрат нь шүдний үзлэгийг дутуу хийсэн, шүдний эмчийн үзлэгийг дүгнэлтэд оруулаагүй байна” гэх дүгнэлт,

2.5. Яллагдагч Ш.Рйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Би тогтоолыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Намайг хэрэгт гүтгэж байна. Тухайн өдөр би А.Ктай ямар нэгэн байдлаар зодолдоогүй. Би шүүх хурал дээр болсон асуудлын талаар дэлгэрэнгүй ярих болно...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 55 дахь тал/,

2.6. Ш.Рйн урьд эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 67 дахь тал) зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн, хохирогч, гэрч, шүүгдэгч нараас мэдүүлэг авахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам, шаардлага зөрчөөгүй, хэргийн оролцогчийн эрхийг хассан буюу хязгаарласан зөрчил тогтоогдоогүй, энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолвол зохих байдлуудыг шалгаж тодруулсан байх тул дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

 Иймд шүүх хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг үнэлж, хэргийн үйл баримтыг тогтоож, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд дүгнэлт хийв.

Шүүхээс хэргийн талаар тогтоосон үйл баримт нотлох баримтын үнэлгээ:

1. Хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дээрх нотлох баримтуудыг шүүх өөр хооронд нь харьцуулан дүгнэж, хэргийн үйл баримтыг сэргээн тогтооход:

- Шүүгдэгч Ш.Р нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 5 дугаар /Рашаант/ багийн нутаг дэвсгэрт өөрийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч А.Кг “Манай аавтай маргалдаж, аавыг дээрэлхсэн, сонгуульд миний дэмжиж байсан хүнд саналаа өгөөгүй” гэх шалтгаанаар  түүний нүүр, толгой, эрүү хэсэгт нь  хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь гэмтлийн дараах шүдний хөдөлгөөн /35,41 дүгээр шүднүүд бага зэрэг хөдөлгөөнтэй/ хамрын нурууны баруун хажуу талд шалбарсан дээд уруулын баруун талд зулгарсан гэмтлүүд бүхий хөнгөн хохирол учруулсан гэх үйл баримт эргэлзээгүй нотлогдон тогтоогдсон байна.

Шүүх хуралдаанаар сэргээн тогтоосон дээрх хэргийн үйл баримт нь хохирогч А.Кгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа өгсөн мэдүүлгүүд болон гэрч А.Нийн мэдүүлэг, шинжээч К.Хайратын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 820 дугаартай дүгнэлт, Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 0725/024 дугаартай дүгнэлт зэрэг нотлох баримтуудын хүрээнд нотлогдон тогтоогдож байна.

Мөрдөн байцаалтын шатанд хохирогч А.К болон гэрч А.Н нараас хуульд заасан үндэслэл журмын дагуу мэдүүлэг авсан, тэдгээрийн мэдүүлэг нь агуулгын хувьд хоорондоо зөрөөгүй, нэг нь нөгөөгөө нотолсон шинжтэй, гэрч, хохирогчийн мэдүүлэг нь 2 удаагийн шинжээчийн дүгнэлтээр давхар нотлогдож байна.

Түүнчлэн хохирогч А.К нь мөрдөн байцаалтын шатанд хохирогчоор өгсөн мэдүүлэгтээ “2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүгдэгч Ш.Рд зодуулж, хамраас цус гарсан тул Дэлүүн сумын эмнэлэгт ирж анхан шатны эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан” гэж мэдүүлсэн байх бөгөөд хохирогч А.Кгийн энэ мэдүүлэг үнэн зөв болох нь  иргэний нэхэмжлэгч А.Айн мөрдөн байцаалтын шатанд өгсөн “Иргэн А.К нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн хооронд Эрүүл мэндийн даатгалын сангаас 220.954 төгрөгийн тусламж, үйлчилгээ авсан тул уг төлбөрийг гэм буруутай этгээдээс гаргуулж өгнө үү” гэх мэдүүлгээр нотлогдсон,

Хохирогч А.К нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр шүүгдэгч Ш.Рйн тээврийн хэрэгсэл дотор түүнд зодуулсан талаараа удаа дараа тогтвортой мэдүүлсэн бөгөөд тэрээр Ш.Рд зодуулсны дараа буюу 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдөр Баян-Өлгий аймгийн Нэгдсэн эмнэлгийн эмч П.Нуралид үзүүлэхэд түүний 35,41 дүгээр шүднүүд бага зэрэг хөдөлгөөнтэй байсан, шүдний хөдөлгөөн нь гэмтлээс үүдэлтэй талаар эмч П.Нурали үзлэгийн тэмдэглэлдээ тусгасан нь хавтаст хэргийн 37 дахь талд авагдсан,

Шинжээч К.Х нь 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдөр хохирогч А.Кгийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоож, 820 дугаартай дүгнэлт гаргахдаа хохирогч А.Кгийн биед  биечлэн үзлэг хийж, шинжилгээний обьектоор Ү.Кгийн компьютер, томографийн шинжилгээний хариу, СD бичлэг, А.Кгийн амбулаториар эмчлүүлэгчдийн карт, хохирогч А.Кгийн шүдний рентген зураг зэргийг хүлээн авч, харьцуулан шинжилж, хохирогч А.Кгийн эрүүл мэндэд гэмтлийн дараах 35,41 шүднүүдийн бага зэргийн хөдөлгөөн, хамрын нурууны хажуу талд шалбарсан, дээд уруулын баруун талд зулгарсан гэмтлүүд бүхий, мохоо зүйлийн үйлчлэлээр, 1-10 хоногт үүссэн, эрүүл мэндийг түр сарниулах, Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1 дэх хэсэгт заасан  “Хөнгөн” зэрэгт хамаарах хохирол учирсныг тогтоосон, /хавтаст хэргийн 26-29 дэх тал/,

Шинжээч К.Хайратын дээрх дүгнэлт үндэслэлтэй болох нь Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 0725/024 дугаартай дүгнэлтээр давхар нотлогдож байна.

Тодруулбал: Бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлтээр хохирогч А.Кгийн доод эгнээний баруун 41-р шүдний Ш-р зэргийн сулрал, доод эгнээний зүүн 34-р шүдний М-р зэргийн сулралт, дээд эгнээний баруун, зүүн 11, 21-р шүднүүдийн 1-р зэргийн сулрал, хамрын нуруу, доод уруулын зүүн хэсэгт зулгаралтын сорви гэмтлүүд тогтоогдсон байх бөгөөд уг гэмтлүүд нь мохоо зүйлийн хоёроос дээш удаагийн үйлдлээр, тухайн хэрэг учрал болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл болох нь тогтоогджээ.

Мөн дээрх дүгнэлтээр хохирогч А.Кгийн биед учирсан дээрх гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлөх бөгөөд А.Кгийн 41-р шүд нь Ш-р зэргийн сулралттай байх ба цаашид зайлшгүй авах шаардлагатай, 34-р шүдэнд эмчилгээ хийлгэж бэхжүүлэх боломжтой, А.Кгийн биед учирсан дээрх гэмтэл нь хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 5.1-т заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 6.42.1-т зааснаар ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонгид алдагдуулах тул хохирлын хөнгөн зэрэг хамаарах гэмтэл болохыг тогтоосон нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журамд заасантай нийцэж байна.

 “Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журам”-ын 5.1-д заасан ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтоох хүснэгтийн 6.42.1-т заасныг судлан үзэхэд гэмтлийн улмаас шүд бүхлээрээ булгарч унах, хүзүүвч углуургаараа хугарах, цөгцний ¼ хүртэл хугарах, зэрэгцээ шүд гурван тийшээ ганхах эсвэл зайлшгүй авах шаардлагатай болсон тохиолдлыг шүд булгарсан буюу унасан гэж үзэх бөгөөд байнгын 1-3 шүд унасан тохиолдолд ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлөхөөр байгаа нь уг журмын 3.1.2-д заасан “хөнгөн” хохирлын шинжийг хангах юм.

Бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтээр хохирогч Ү.Кгийн 41 дүгээр шүд Ш-р зэргийн сулралтай, цаашид зайлшгүй авах шаардлагатай болох нь тогтоогдсон тул гэмтлийн улмаас хохирогчийн 1 шүдийг унасан гэж үзэхээр байна. Энэ нь ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтанд 10 хувь нөлөөлөх тул хохирлын хөнгөн зэрэгт хамаарах гэмтэл болно.

Иймд хохирогч А.Кгийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон шинжээч К.Хайратын 820 дугаартай дүгнэлт, Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 0725/024 дүгнэлтүүд үндэслэлтэй байна.

Дээрхээс нэгтгэн дүгнэхэд хохирогч А.Кгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлгүүд, гэрч А.Нгийн мэдүүлэг, хохирогч А.Кгийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон шинжээч К.Хайратын 820 дугаартай дүгнэлт, Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт зэрэг нотлох баримтууд нь хоорондоо агуулгын хувьд зөрөөгүй, хуульд заасан үндэслэл журмын дагуу хэрэгт цугларсан, тэдгээр нотлох баримтуудыг үгүйсгэх, няцаах нотлох баримт хэрэгт авагдаагүй, дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Ш.Р нь 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 5 дугаар /Рашаант/ багийн нутаг дэвсгэрт өөрийн тээврийн хэрэгсэл дотор хохирогч А.Кг “Манай аавтай маргалдаж, аавыг дээрэлхсэн, сонгуульд миний дэмжиж байсан хүнд саналаа өгөөгүй” гэх шалтгаанаар  хохирогч А.Кгийн нүүр, толгой, эрүү хэсэгт нь  хэд хэдэн удаа цохиж, эрүүл мэндэд нь гэмтлийн дараах шүдний хөдөлгөөн /35,41 дүгээр шүднүүд бага зэрэг хөдөлгөөнтэй/ хамрын нурууны баруун хажуу талд шалбарсан дээд уруулын баруун талд зулгарсан гэмтлүүд бүхий хөнгөн хохирол учруулсан болох нь хангалттай нотлогдон тогтоогдож байна гэж шүүх үзлээ.

Иймд хохирогч А.Кгийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт удаа дараа тогтвортой өгсөн мэдүүлгүүд, гэрч А.Нгийн мэдүүлэг, хохирогч А.Кгийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон шинжээч К.Хайратын 2024 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн 820 дугаартай дүгнэлт, Ховд аймаг дахь бүсийн шүүх шинжилгээний төвийн бүрэлдэхүүнтэй шинжээчдийн дүгнэлт, 2025 оны 06 дугаар сарын 17-ны өдрийн 0725/024 дүгнэлт зэргийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгов.

Шүүгдэгч Ш.Р нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт хэрэгт тогтоогдсон дээрх үйл баримтыг хүлээн зөвшөөрөхөөс татгалзаж, би хохирогч А.Кг тэр өдөр хараагүй, түүний биед халдаагүй гэх мэдүүлгийг гаргасан нь хэрэгт нотлогдоогүйг дурдах нь зүйтэй.

Хохирогч А.Кгийн эрүүл мэндэд учирсан хохирлыг тогтоосон шинжээч К.Хайратын 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 806 дугаартай “Хохирогч А.Кгийн эрүүл мэндэд хохирлын зэрэг тогтоохгүй” гэх агуулга бүхий дүгнэлт нь гүйцэд биш гарсан, үнэн зөв эсэх нь эргэлзээ бүхий байх тул уг дүгнэлтийг нотлох баримтаар үнэлж, шүүхийн шийдвэрийн үндэслэл болгох боломжгүй гэж шүүх үзлээ.

Хууль зүйн дүгнэлт:

1. Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулах гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдсан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хуульчлан тодорхойлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл юм.

Өөрөөр хэлбэл гэмт этгээд нь хохирогчийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулснаар дээрх гэмт хэргийн шинжийг хангана.

2.Хэрэгт тогтоогдсон үйл баримтаар шүүгдэгч Ш.Р нь хохирогч А.Кгийн эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, түүний биед гэмтлийн дараах шүдний хөдөлгөөн /35,41 дүгээр шүднүүд бага зэрэг хөдөлгөөнтэй/ хамрын нурууны баруун хажуу талд шалбарсан дээд уруулын баруун талд зулгарсан гэмтлүүд бүхий хөнгөн хохирол учруулсан нь тогтоогдсон бөгөөд түүний дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

Шүүгдэгч Ш.Р нь өөрийн үйлдлээ хууль бус болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдэн, зориуд хор уршигт хүргэсэн байх тул шүүгдэгч Ш.Рйг гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

3. Иймд шүүгдэгч Ш.Рйн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар буюу “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргээр зүйлчлэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан прокурорын тогтоол, яллах дүгнэлт үндэслэлтэй байх тул шүүгдэгч Ш.Рйг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

 

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

1. Шүүгдэгч Ш.Рйн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч А.Кгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд хохирогч А.К шүүх хуралдаанд биечлэн оролцож “Ш.Р бид хоёр садан төрлийн холбоотой хүмүүс тул би түүнийг энэ удаад уучилж байна. Тиймээс Ш.Рыскелдээс хохирол, хор уршиг нэхэмжлэхгүй байхаар шийдсэн тул нэхэмжлэх зүйл байхгүй” гэх мэдүүлгийг гаргасан байна.

Иймд энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш.Рдээс гаргуулж, хохирогч Ү.Кд олгох хохирол, хор уршиггүй гэж үзлээ.

2. Хохирогч А.К нь Ш.Рд зодуулж, гэмт хэрэгт өртсөний дараа 2024 оны 10 дугаар сарын 11-ний өдрөөс 2024 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хүртэл Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангаас 220.954 төгрөгийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан нь иргэний нэхэмжлэгч А.Асемгүлийн мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд уг төлбөрийг шүүгдэгч Ш.Р төлж барагдуулаагүй байна.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ” гэж заажээ.

Иймд шүүгдэгч Ш.Рйн үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч А.Кгийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирч, тэрээр 220.954 төгрөгийн  эмнэлгийн тусламж үйлчилгээ авсан байх тул тухайн зардлыг гэм буруутай этгээд болох Ш.Рыскелдээс  гаргуулж, Баян-Өлгий аймгийн Эрүүл мэндийн даатгалын сангийн 10090020080 тоот дансанд нөхөн төлүүлэхээр шийдвэрлэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

 1. Шүүгдэгч Ш.Р нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.

-Шүүгдэгч Ш.Р нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна.  (хавтаст хэргийн 67 дахь тал), 

-Шүүгдэгч Ш.Рд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй гэж дүгнэв.

Шүүгдэгч Ш.Р нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч тэрээр гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд халдсаныг тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг хэрэглэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг хувийн байдалд нь хамааруулж үзэх нь зүйтэй.

Шүүгдэгч Ш.Р нь хувийн байдлын хувьд 1996 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Дэлүүн суманд төрсөн, 28 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Баян-Өлгий аймгийн Дэлүүн сумын 5 дугаар  багт амьдардаг болох нь тогтоогджээ.

 

3. Иймд шүүгдэгч Ш.Рйн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ буюу хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн гэмтлийн шинжийг хангах хохирол учруулсан нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдалгүй, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөөгүй, төлөхөө илэрхийлээгүй, хохирогчоос уучлалт гуйгаагүй хувийн байдал буюу шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэгтээ хандаж буй хандлага  зэрэгт тус бүрт нь үнэлэлт, дүгнэлт өгч, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Рд 500 (таван зуун) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Рд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 цаг нийтэд тустай ажлыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоож шийдвэрлэх нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргийн улмаас зөрчигдсөн эрхийг сэргээх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх, гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэх эрүүгийн хариуцлагын зорилго, шүүгдэгчийн гэм буруугийн хэлбэр, шударга ёсны зарчимд нийцнэ гэж шүүх үзлээ.

 Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Р нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.

Улсын яллагч болон хохирогчийн өмгөөлөгч, шүүгдэгчийн өмгөөлөгч нараас эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд шүүгдэгч Ш.Рэд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгож хэрэглэх дүгнэлтийг гаргасан нь шүүгдэгч Ш.Рйн гэм буруугийн хэлбэр, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэхгүй гэж шүүх үзэж, хүлээн аваагүйг дурдах нь зүйтэй.

4. Шүүгдэгч Ш.Р нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш.Рыдээс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СD дискийг хэргийн хамт хадгалж, шүүгдэгч Ш.Рд урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг энэ тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр хэрэглэж шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Харахас назар овогт Шны Рйг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш. эд 500 (таван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ял шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Рд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 500 (таван зуу) цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Баян-Өлгий аймгийн Өлгий сумын төвд өдөрт наймаас дээшгүй цагаар нийтийн ашиг сонирхолд тустай ажлыг цалин хөлс олгохгүйгээр хийлгэж эдлүүлэхээр тогтоосугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.Р нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

5.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад зааснаар шүүгдэгч Ш.Рыдээс гэмт хэргийн хор уршигт 220.954 /хоёр зуун хорин мянга есөн зуун тавин дөрөв/ төгрөг гаргуулж, Баян-Өлгий аймаг дахь Эрүүл мэндийн даатгалын сангийн 100900020080 тоот дансанд төлүүлэхээр тогтоож, хохирогч А.К нь шүүгдэгч Ш.Рыскелдээс гэмт хэргийн улмаас учирсан бодит хохирол, замын зардал, сэтгэцэд учирсан хохирол зэргийг нэхэмжлэхгүй гэдгээ илэрхийлснийг дурдсугай.

6. Шүүгдэгч Ш.Р нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй болохыг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ш.Рэс гаргавал зохих хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн СD диск 1 ширхгийг хэргийн хамт хадгалсугай.

7. Шүүгдэгч Ш.Рд урьд авсан хувийн баталгаа гаргах таслах сэргийлэх арга хэмжээг энэ шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.

8. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлд зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ,   ШҮҮГЧ                               Б.Б