| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 302/2025/0156/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/165 |
| Огноо | 2025-06-12 |
| Зүйл хэсэг | 17.3.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 12 өдөр
Дугаар 2025/ШЦТ/165
Баян-Өлгий аймаг дахь Сум дундын анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Бк,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Ая,
Шүүгдэгч Б.Б нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар
Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Аэс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн У овогт Бйн Бвт холбогдох эрүүгийн 2513000000148 дугаартай хэргийг ердийн журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1986 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Хилийн цэргийн 0286 дугаар ангид харуулын дарга ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Булган аймгийн Тэшиг суманд оршин суух хаягтай, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Уй ургийн овогт Бийн Б, регистрийн дугаар:....
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Б нь 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд байрлах “Бай-Өлке” зочид буудалд танилцсан У.Быг “цагдаад тандаг хүн байгаа чиний асуудлыг шийдэж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 27,000 төгрөгийн худалдан авалтын тооцоог хийлгэж улмаар өөрийн эзэмшлийн Хаан банкинд байрших 5075442425 тоот дансаар 120,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “торгуулийн мөнгө” хэмээн иргэн Ж.Тилекбергений эзэмшлийн Төрийн банкны 290700216291 тоот дансаар 380,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, хохирогч У.Бд нийт 527,000 төгрөгийг хохирол учруулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт хамаарах гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар.
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч нараас гаргасан мэдүүлэг,
1. Шүүгдэгч Б.Б шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Миний буруу” гэв.
-Улсын яллагч шүүх хуралдаанд: Шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх саналтай. Шүүгдэгчээс гаргуулах хохирол, хор уршиггүй гэв.
2. Эрүүгийн 2513000000148 дугаартай хэргээс дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
2.1 Иргэн У.Баас цагдаагийн байгууллагад гаргасан гэмт хэргийн талаарх гомдол /хавтаст хэргийн 02 дахь тал/,
2.2. Иргэн У.Баас гаргаж өгсөн Төрийн банкны 290500094086 тоот, Хаан банкны 5184138737 тоот дансны хуулга /хавтаст хэргийн 03-05 дахь тал/,
2.3. Иргэн Ж.Тилекбергенээс гаргаж өгсөн Төрийн банкны 290700216291 тоот дансны хуулга /ХХ-ийн 06-07 дугаар хуудас/,
2.4. Яллагдагч Б.Бын Хаан банкинд байрших 5075442425 тоот дансны хуулга /хавтаст хэргийн 09-14 дэх тал/,
2.5. Иргэн Д.Далайжаргалын Хаан банкинд байрших 5310619386 тоот дансны хуулга /хавтаст хэргийн16-17 дахь тал/,
2.6. Дээрх дансны хулгуудад үзлэг хийсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 93-96 дахь тал/,
2.7. Хохирогч У.Бы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Миний бие тус аймгийн Булган сумын 5 дугаар багт мал маллаж амьдардаг. 2025 оны оны 02 дугаар сарын 24-ний өдөр тус аймгийн Булган сумын төвд архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ мотоцикль жолоодож тус сумын хэсгийн төлөөлөгчид баригдсан. Ингээд Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуулиар арга хэмжээ авхуулж улмаар тус хэргээ шийдвэрлүүлэхээр 2025 оны 3 дугаар сарын 17-ны өдөр аймгийн төвд ирсэн. Тус өдөр аймгийн төвд ирээд ажлаа амжуулж чадаагүй тул тухайн өдөр аймгийн төвд хонохоор болсон. Ингээд би аймгийн төвийг сайн мэдэхгүй учир буудалд хонохоор болоод хамт явж байсан залуу болох Дауырбекийн хамт Өлгий сумын 5 дугаар багт байрлах Думан нэртэй зочид буудалд очиж хоносон. Маргааш өглөө нь өрөөндөө байж байтал гаднаас гэнэт нэг хүн манай өрөөний хаалгыг тогшсон. Тухайн үед хаалгаа нээгээгүй. Хэсэг хугацааны дараа бид хоёр гадна гарч тамхи татаад зогсож байтал үл таних хүн ирээд та хоёр 109 тоот өрөөнд байгаа хүмүүс мөн үү? гэж асуусан. Бид тиймээ гэж хариулаад хэсэг зуур ойр зуурын яриа өрнүүлсэн. Аймгийн төвд ямар ажлаар ирсэн, хаанаас ирсэн гэх мэт зүйлүүд ярьсан. Ингээд тухайн хүн өөрийгөө тус аймгийн Алтай суманд ажилладаг ахмад цолтой хүн, та нарын асуудлыг амархан шийдэж өгнө. Надад таньдаг хүн байгаа, би шийдээд өгье гээд хэн нэгэн хүн рүү утсаар ярьсан. Би тухайн үед ямар дугаар луу хэн гэх хүн рүү ярьсан болохыг мэдээгүй. Тухайн хүнтэй энэ Б гэх хүний асуудлыг шийдчихээрэй, арыг нь би өөрөө даана, хэмээн ярьсан. Ярьж дуусаад надад чи одоо цагдаа дээр яваад оч, тэгээд танай хэсгийн төлөөлөгч чамаар нэг гарын үсэг зуруулаад чиний асуудал шийдэгдэнэ гэсэн. Ингээд би тухайн хүнд итгэсэн юм. Тухайн хүн надад би сая ярьсан хүнд нэг шил архи авч өгөхөөр боллоо. Чи тэр хүний данс руу 27,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би түүний өгсөн Хаан банкны 5310619386 тоот данс руу 27000 төгрөг шилжүүлсэн. Ингээд тухайн хүн яваад хэсэг хугацааны дараа дахин ирж манай өрөөний хаалгыг тогшоод надад дахин 100,000 төгрөг өгөөрэй, би чиний асуудлыг шийдэж өглөө гэхээр нь би дахин хаан банкны 5075442425 тоот данс руу 100000 төгрөг шилжүүлсэн. Ингээд тухайн хүн надад би танай сумын хэсгийн цагдааг танина. Би яриад өгнө гээд надаас манай сумын хэсгийн цагдаагийн дугаарыг авч ярьсан. Ярихдаа миний гэр бүлийн байдал мал малладаг хүн юм байна. Та нар энэ хүний асуудлыг наанаа шийдэж болохгүй юм уу? гэх мэтээр ярьсан ингээд ярьж дууссаны дараа надад за чи дахиад 20,000 төгрөг шилжүүлчих гэхээр нь би түүний Хаан банкны 5075442425 тоот данс руу 20,000 төгрөг шилжүүлсэн. Ингээд тухайн хүн яваад өгсөн. Ингээд би тухайн хүнийг явсны дараа сумын хэсгийн төлөөлөгч болох Б.Асубектэй уулзахад шүүх чиний материалыг авсангүй, чи сум руугаа явж байгаарай, эндээс явж байгаа найдвартай унаанд суугаад болгоомжтой яв гэсэн. Ингээд би тухайн өдөр сумын таксигаар гэр лүүгээ явсан. Ингээд би гэртээ очоод байж байтал 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр сумын хэсгийн төлөөлөгч болох Б.Асубек залгаад намайг аймаг руу явах шаардлагатай байна, шүүх одоо материал авах гэж байна гэсэн. Ингээд би за гээд тасалсан. Би нөгөө миний асуудлыг шийдэж өгөхөөр болсон Бын 72208737 тоот дугаар луу залгаад намайг аймгийн төв рүү дахиад яв гэж байна, та миний асуудлыг шийдэж өгнө гэсэн яасан бэ гэхэд чамайг торгуулийн мөнгөө заавал хийх юм байна гэж байна. Чи мөнгөө одоо хийчих гэсэн. Ингээд би надад одоо мобайль банк байхгүй. Сумын төвд манай ах байгаа, би тухайн хүнд таны дугаарыг өгье та өөрөө яриад хэлээрэй гэсэн. Би ах руугаа залгаад тухайн хүний хэлснийг хэлээд утасны дугаарыг нь өгсөн. Ингээд манай ах түүний өгсөн 290700216291 тоот данс руу 380,000 төгрөг шилжүүлсэн байсан. Ингээд би тухайн өдөр сумын хэсгийн төлөөлөгч Б.Асубектэй уулзаад ийм хүн надаас миний асуудлыг шийдэж өгнө гээд мөнгө авсан гэж хэлэхэд "Чи юу яриад байгаа юм бэ чиний хэрэг надад байгаа. Наад хүн чинь чамд худлаа хэлсэн байна. Би чамд ойлгуулж хэлсэн шүү дээ. Чамайг дахиад аймаг руу явна, тухайн үед би чамд хэлнэ гэсэн шүү дээ" гэхээр нь би өөр хүнд залилуулсан болохоо мэдээд одоо гомдол гаргаж байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 100-101 дэх тал/,
2.8. Гэрч У.Түселханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний бие 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн орой гэртээ сууж байхад миний гар утас руу төрсөн дүү болох У.Б хөдөөнөөс холбогдсон. Та хаана байна тань уруу нэг хүн утсаар холбогдоно. Та тэр хүнтэй яриад миний төлөх ёстой торгуулийн мөнгийг хийж өгөөч гэж хэлээд 72208737 тоот дугаарыг өгсөн. Тэгээд би тухайн утас руу залгаж холбогдоход Монгол хэлээр ярьсан ба...торгуулийн мөнгө болох 380,000 төгрөг шилжүүлэх ёстой, би танд дансны дугаар явуулна гэж хэлээд салгасан. Хэсэг хугацааны дараа дээрх дугаараас 290700216291 тоот дансанд 380,000 төгрөгийг Жыргау Тилекберген гэж явуулсан. Би өөрийнхөө 5184138737 тоот данснаас 380,000 төгрөг шилжүүлсэн. Тухайн данс руу мөнгийг шилжүүлэхдээ гүйлгээний утга нь Б торгууль, 94563012 гэж бичсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 104-106 дахь тал/,
2.9. Гэрч Ж.Т.ний мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр Думан бааранд танилцсан Б гэх залуутай хамт Бай-Өлке буудалд архи ууж байхад, Б нь гар утсаараа Монголоор нэг хүнтэй ярьж байсан ба надад хандаж ".... чамд данс байгаа юу? Чи надад дансаа өгч бай, чам руу одоо 380,000 төгрөг шилжиж орно, чи тэр мөнгийг миний 5075442425 тоот дансанд шилжүүлж өг..." гэж хэлээд түүнд би өөрийнхөө Төрийн банкны 290700216291 дансыг цаасан дээр бичиж өгөхөд тэр утсаар хүнтэй цааш үргэлжлүүлэн монголоор яриад байсан. Улмаар 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдрийн 21 цаг өнгөрч байхад миний дансанд 380,000 төгрөг 94563012 ВОТА TORGUL гэх утгатайгаар шилжин орж ирсэн, би тухайн мөнгөнөөс 339,000 төгрөгийг Бын эзэмшлийн 5075442425 тоот дансанд шилжүүлсэн ба үлдсэн мөнгөөр нь архи худалдсан авсан. Би тухайн үед Баас ямар учиртай гүйлгээ болох талаар асуулгүй орхисон ба маргааш нь 94563012 ВОТА ТОRGUL гэх утгатай миний данс руу мөнгө орж ирсэнд гэнэт гайхаж 94563012 гэх дугаар бичигдсэн байсан тул уг дугаартай холбоо барьж ямар шалтгаанаар миний данс руу өөрийнхөө дугаарыг бичиж ВОТА ТORGUL гэх утгатай мөнгө шилжүүлсэн талаар асуухад Булган суманд байдаг гэх эмэгтэй хүн байсан ба дүү болох Бота /хоч нэр/ Б гэж залуугийн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон хэргийг хаалгана гэж шилжүүлсэн" талаар надад хэлэхэд би уг эмэгтэйд цагдаад хандах талаар зөвлөсөн” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 107 дахь тал/,
2.10. Яллагдагч Б.Бын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “...Зочид буудлын өрөөнд Ж.Тилекбергентэй архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байхад эсрэг талын буудлын хаалганаас нэг үл таних залуу гарч ирсэн бөгөөд танилцаж юм ярилцаж байх явцад “...эр хүмүүс байна, танилцсан юм чинь хамт нэг шил архи ууя...." гэж хэлээд Ж.Тилекберген бид хоёр Булган сумаас ирсэн гэх үл таних залуугийн буудлын өрөөнд орж нэг шил архийг хувааж уусан ба уг залуутай хамт үл таних 2 хамт байсан. Тухайн буудлын өрөөнд ярилцаж байх явцад Булган сумаас ирсэн Б гэх залуу надад хандаж "...би Булган сумаас ирсэн Булган суманд хүнтэй зодолдож, сумандаа байцаагдаж байгаад ирсэн, одоо бараг баривчилгаанд явах юм шиг байна...." гэж хэлхээр нь би тухайн Б гэх хүнд "цагдаад таньдаг хүн байгаа чамайг баривчилгаанд явуулахгүй авч үлдэж чадах" талаар хэлсэн. Уг мөнгө авсан хугацаанд буюу 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдрөөс 03 дугаар сарын 26-ны өдрийг хүртэлх хугацаанд сэтгэл санаагаар унаж болж бүтэхгүй хүмүүстэй буудал, бар хэсэж архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж байсан ба Бд "Зөрчлийн хэргийг чинь зохицуулж өгч чадна" гэж худлаа хэлж мөнгө авсан минь үнэн би үйлдсэн хэргээ хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 128 дахь тал/ зэрэг нотлох баримтууд болно.
2.11. Шүүгдэгчийн хувийн байдлын талаар дараах нотлох баримтууд хэрэгт цугларсан байна. Үүнд:
-Иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 111 дэх тал),
-Иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 102 дахь тал),
-Гэрлэсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 112 дахь тал),
Үндэсний энгийн гадаад паспортын бүртгэлгүй тухай лавлагаа (хавтаст хэргийн 113 дахь тал),
-Нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт (хавтаст хэргийн 115 дахь тал),
-Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хавтаст хэргийн 146 дахь тал) зэрэг нотлох баримтууд цугларсан байна.
3. Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай, яллагдагч, хохирогч, гэрч нараас мэдүүлэг авахдаа, мөн мөрдөн шалгах ажиллагаа явуулахдаа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль зөрчөөгүй, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.
3.1 Шүүхийн хэлэлцүүлгээр шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.Б нь 2025 оны 3 дугаар сарын 18-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд байрлах “Бай-Өлке” зочид буудалд танилцсан У.Быг “цагдаад таньдаг хүн байгаа чиний асуудлыг шийдэж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан хуурч, 27,000 төгрөгийн худалдан авалтын тооцоог хийлгүүлж, улмаар өөрийн эзэмшлийн Хаан банканд байрших 5075442425 тоот дансаар 120,000 төгрөг, 2025 оны 3 дугаар сарын 26-ны өдөр “торгуулийн мөнгө” хэмээн иргэн Ж.Тилекбергений эзэмшлийн Төрийн банкны 290700216291 тоот дансаар 380,000 төгрөгийг тус тус шилжүүлэн авч, хохирогч У.Бд нийт 527,000 төгрөгийг хохирол учруулан залилах гэмт хэрэг үйлдсэн гэх үйл баримт тогтоогджээ.
3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэрэг нь хохирогчоос буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг залилагч этгээд шилжүүлэн авах зорилгоор хуурах, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглах, зохиомол байдлыг зориудаар бий болгох, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах зэрэг аргаар идэвхтэй үйлдлээр хийгддэг бөгөөд өөрийн үйлдлийг хууль ёсны гэсэн хуурамч сэтгэгдлийг төрүүлж, улмаар тэдгээр үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг материаллаг шинжтэй гэмт хэрэг юм.
3.3. “Залилах” гэмт хэргийн субьектив тал нь гэмт этгээд үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө бусдын эд хөрөнгө, эсхүл түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй, хариу төлбөр огт хийхгүй гэсэн санаа зорилготойгоор хохирогчийн эд хөрөнгийг шилжүүлэн авсан, шунахай сэдэлттэй үйлдэгддэг.
3.4. Тухайн хэргийн хувьд шүүгдэгч Б.Б нь хохирогч У.Быг хуурч мэхлэх зорилгоор цагдаад таньдаг хүн байгаа чиний асуудлыг шийдэж өгнө” хэмээн зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан нийт 527.000 төгрөг шилжүүлэн авсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Залилах” гэмт хэргийн шинжийг агуулж байна.
3.5. Иймд шүүхээс шүүгдэгч Б.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж нийт 527000 төгрөг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
3.6. Гэмт хэрэг гарахад шүүгдэгч Б.Бын хялбар аргаар хөрөнгөтэй болох зорилго, шунахайн сэдэлт шууд нөлөөлсөн байна.
3.7. Шүүгдэгч Б.Бын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч У.Бд 527.000 төгрөгийн хохирол учирсан ба шүүгдэгч нь хохирогч У.Бд учируулсан хохирлыг бүрэн төлж барагдуулсан болох нь мөнгө шилжүүлэг баримтаар нотлогдож байх тул шүүгдэгч Б.Быг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлбөргүй гэж үзлээ. (хавтаст хэргийн 144-145 дахь тал),
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар.
1.Шүүгдэгч Б.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ”, 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ” гэж тус тус заажээ.
-Шүүгдэгч Б.Б нь эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь түүний эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар нотлогдож байна. (хавтаст хэргийн 146 дахь тал),
-Шүүгдэгч Б.Бд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй, тэрээр гэмт хэргийн хор уршгийг бүрэн арилгасныг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн1.2-д заасан хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.
Шүүгдэгч Б.Б нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн боловч тэрээр гэм буруугийн санаатай хэлбэрээр гэмт хэрэг үйлдсэнийг тохиолдлын шинжтэй нөхцөл байдал гэж үзэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг хэрэглэж, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх боломжгүй, түүний анх удаа гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг хувийн байдалд нь хамааруулж үзэх нь зүйтэй.
Шүүгдэгч Б.Б нь хувийн байдлын хувьд 1986 оны 5 дугаар сарын 17-ны өдөр Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн, 39 настай, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, Хилийн цэргийн 0286 дугаар ангид харуулын дарга ажилтай, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг болох нь тогтоогджээ.
3. Иймд шүүгдэгч Б.Бын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний үйлдсэн гэмт хэргийн шинж, учруулсан хохирол, хор уршгийн хэр хэмжээ эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалгүй, гэмт хэргийн хор уршгийг арилгасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдэж, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа хувийн байдал зэргийг харгалзан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 (долоон зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаарзүйлийн 4,5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг сануулж, шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Бт урьд авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч У.й ургийн овогт Б.ийн Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгож, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч “Залилах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бт 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700000 (долоон зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Бд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 5 /тав/ сарын дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Шүүгдэгч Б.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдаж, түүнд урьд авсан урьд авсан цэргийн ангийн удирдлагад хянан харгалзуулах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
6. Энэ шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн, хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б.