| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2025/00033/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/38 |
| Огноо | 2025-07-07 |
| Зүйл хэсэг | 13.6.1., |
| Улсын яллагч | Д.Ч |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/38
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Х******* аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Оюун-Эрдэнэ
Улсын яллагч Д.Чулуунпүрэв
Шүүгдэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Х******* аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын прокурорын газрын хяналтын прокурор Д.Чулуунпүрэвээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн шүүгдэгч ******* овогт ******* ******* холбогдох эрүүгийн 0000003******* дугаартай хэргийг 2 оны 0 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1************** оны 0******* дүгээр сарын*******-ний өдөр Х******* аймгийн Х суманд төрсөн, настай, , боловсролтой, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл , нөхөр, хүүхдийн хамт, Х******* аймгийн Бор-Өндөр сумын -р баг - тоотод оршин суух, урьд ял шийтгүүлж байгаагүй, хэрэг хариуцах чадвартай, ******* овогт ******* . (*******)
Холбогдсон хэргийн талаар: /Яллах дүгнэлтэд дурдсанаар/
Шүүгдэгч ******* нь 2 оны 0 дугаар сарын -ны өдөр нөхөр Ц.О хардсаны улмаас Х******* аймгийн Бор-Өндөр сум 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Бор-Өндөр тоотод байрлах Я.О гэрийн цонхыг хагалж, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хохирогчийг үсдэх зэргээр хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч ******* өгсөн мэдүүлэгтээ: “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Мөрдөн байцаалтын шатанд бүгдийг үнэн зөв мэдүүлсэн. Нэмж мэдүүлэх зүйлгүй.” гэв.
Хэргийн үйл баримт болон шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ******* нь 2 оны 0 дугаар сарын -ны өдөр нөхөр Ц.О хардсаны улмаас Х******* аймгийн Бор-Өндөр сум 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Бор-Өндөр тоотод байрлах Я.О гэрийн цонхыг хагалж, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хохирогчийг үсдэх зэргээр хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан үйл баримт тогтоогдож байна.
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчаас: “...Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү.” гэх дүгнэлтийг,
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд шүүгдэгчийн өмгөөлөгчөөс: “...Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож өгнө үү.” гэх дүгнэлтийг,
Шүүх хуралдааны дүгнэлт танилцуулах шатанд шүүгдэгч *******гаас: “…гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх дүгнэлтийг тус тус гаргасан байна.
Шүүхийн хэлэлцүүлгийн гэм буруугийн дүгнэлт танилцуулах шатанд улсын яллагчийн шүүгдэгчийн гэм буруутайд тооцох тухай дүгнэлттэй шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгч маргадаггүй бөгөөд гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа талаар илэрхийлсэн байна.
-Хохирогч 2 оны 0 дугаар сарын 2-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2 оны 0 дугаар сарын -ны өдрийн 1 цаг өнгөрч байхад гэртээ хэвтэж байсан. Тэгэхэд гэх хүн манай гэрт орж ирсэн. Тэгээд өчигдөр манай эхнэр чамтай ярьсан уу гээд тэгэхээр нь ярих байтугай намайг найзуудтайгаа явж байхад ирээд надтай хэрэл намайг цохиод явсан гэж хэлээд байж байсан чинь манай хаалгыг хүн тогшоод би онгойлгох гэсэн чинь байж бай манай эхнэр байх гэхээр нь би яадаг юм гээд онгойлгосон чинь хүн байхгүй байсан тэгээд би жижүүр дээр очоод манай хаалгыг хэн тогшив гэсэн чинь нэг хүн тогшсон гээд тэгээд гэр лүү орсон чинь цонхон дээр нэг хүн ирчихсэн хөөе янхан минь гээд байсан. Тэгсэн манай эхнэр байна гээд тэгээд намайг янхан ёстой та хоёрыг бариад авчихлаа гээд бичлэг хийх гээд байсан тэгээд цонхоор орох гээд байхаар нь хаалгаар ор гээд түлхээд цонхоо түгжсэн юм тэгсэн чулуу ши цонх хагалаад цонхоор чихсээр байгаад орж ирсэн тэгээд би цаашаа гүйгээд жижүүрээс цагдаа дуудчих гэж хэлэх гэсэн жижүүр байхгүй буцаад орсон чинь намайг үс дайраад тэгээд байж байсан 2 цагдаа хүрээд ирсэн. Тэгээд би цагдаа дээр очсон тэгээд 3 хоногийн дараа цонх шиллэж өгсөн” гэх мэдүүлэг (хх-ийн 2-2 дугаар хуудас )
-Гэрч Ц. 2 оны 0 дугаар сарын 1-ны өдөр мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2 оны 0 дугаар сарын -ны өглөө ажлаасаа чөлөө авчихсан маргааш нь хот явах төлөвлөгөөтэй байсан. Тэгээд утсаа хайгаад олохгүй байсан, утсаа хайж явж байгаад засварын газар очсон. Тэгсэн цуг байж байсан. Тэгээд , 2-той ганц шил архи хувааж уусан. Тэгээд ар О гэрт хүргүүлсэн. нь гаднаас цоожлоод өөрөө цонхоороо орж ирээд байж байсан. Тэгээд ганц пиво хувааж уучхаад юм яриад цээж нүцгэн сууж байсан. Тэгсэн эхнэр ******* цонхоор хараад бид хоёрыг цуг байхаар нь цонх хагалаад ороод ирсэн. Тэгээд орж ирээд ыг үс авсан би дундуур нь салгах гэж оролдсон. Тэгээд салгаад байж байтал 2 цагдаа ирээд тэгээд эмнэлэг рүү явсан. Манай эхнэр ******* шилэнд гараа зүсчихсэн байсан тэгээд оёдол тавиулсан, би эрүүгээ зүсчихсэн бас оёдол тавиулсан. Тэгээд хэд хоногийн дараа цонхийг нь шиллэж өгөөд хохиролгүй болгоод салсан” гэх мэдүүлэг (хх-ийн 3 дугаар хуудас)
-иргэний согтуурлыг Драгер багажаар шалгасан тэмдэглэл, гэрэл зураг (хх-ийн -10 дугаар хуудас)
-шийтгэлийн хуудас (хх-ийн 1 дугаар хуудас)
-Шүүгдэгч *******гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн “...би гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг зэрэг баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан дээрх нотлох баримтууд, шүүгдэгч *******гийн хувийн байдалтай холбоотой болон бусад баримтуудыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой ба мөрдөн шалгах ажиллагааны явцад шүүхийн шийдвэрт нөлөөлөхүйц хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан зөрчил болон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх ажиллагааны журам, шаардлагыг зөрчсөн байдал тогтоогдоогүй тул прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн хүрээнд хэргийн үйл баримт, гэм буруугийн асуудлыг хэлэлцэн шийдвэрлэх боломжтой гэж шүүх дүгнэв.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч ******* нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлд зааснаар Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцдог.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлд “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах” гэмт хэргийг хуульчилсан байдаг.
Шүүгдэгч ******* нь 2 оны 0 дугаар сарын -ны өдөр нөхөр Ц.О хардсаны улмаас Х******* аймгийн Бор-Өндөр сум 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Бор-Өндөр тоотод байрлах хохирогч Я.О орон сууцны цонхыг хагалж, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр нэвтэрч, хохирогчийг үсдэх зэргээр хүний халдашгүй чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байна.
Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтрэн орсон гэж иргэний орон байранд нэвтрэх эрхгүй этгээд орон өмчлөгч, эзэмшигчийн амаар болон бичгээр олгосон зөвшөөрөлгүйгээр нэвтрэн орсон байхыг, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэж иргэдийн орон байранд өмчлөгч, оршин суугчдын зөвшөөрөлгүй орж, улмаар оршин суугч орон байрандаа хэвийн амьдрах, амрах, ажиллахад саад учруулах, эд хөрөнгийг нь ашиглах, тухайн байранд тодорхой хугацаагаар амьдрах зэргийг тус тус ойлгоно.
Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орсон гэмт хэрэг нь хэлбэрийн шинжтэй буюу тухайн орон байранд хууль ёсоор амьдарч буй хүний зөвшөөрөлгүй орж дураараа авирласнаар гэмт хэргийн бүрдэл төгсдөг.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн тайлбарт: “Энэ хуульд заасан “орон байр” гэж хүн байнга, түр амьдрахад зориулагдсан төрөл бүрийн орон сууц, байшин, гэр, урц, зочид буудал, амралт сувиллын газар, зуслангийн байр, майхан зэргийг ойлгоно.” гэжээ.
Үүнээс авч үзвэл гэмт хэрэг гарсан гэх Х******* аймгийн Бор-Өндөр сум 2 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг Бор-Өндөр тоот нь хохирогч Я.О хүн байнга амьдрахад зориулагдсан орон байр гэж үзнэ.
Мөн хохирогч нь тухайн эзэмшигч болох нь хохирогч, гэрч нарын мэдүүлгээр тогтоогдож байх тул түүнийг тухайн оршин суугч гэж үзэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Бусдын орон байранд хууль бусаар нэвтрэн орох гэмт хэрэг нь Үндсэн хууль болон Эрүүгийн хуулиар хамгаалагдсан хувь хүний халдашгүй чөлөөтэй байх эрх, түүний дотор орон сууцны халдашгүй байдалд халдаж буй үйлдэл юм.
Шүүгдэгч ******* нь нөхөр Ц.О хардсаны улмаас хохирогч Ч.О амьдарч байсан орон сууцны цонхоор орж, оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдсон байна.
Иймд шүүгдэгч *******г “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр бусдын орон байранд хууль бусаар нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирлах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж, шийтгэх үндэслэлтэй байна.
Хохирогч нь: “Би эмнэлэгт үзүүлээгүй, цонхоо шиллүүлж авсан, надад ямар нэгэн гэмтэл шарх үүсээгүй. Гомдол санал байхгүй” гэж мэдүүлэг өгсөн, иргэний нэхэмжлэл гаргаагүй байна.
Иймд шүүгдэгч ******* нь энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй байна гэж дүгнэлээ.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Шүүгдэгч ******* нь урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй болох нь эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудсаар тогтоогдож байна. (хх-ийн 2 дугаар хуудас),
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэн үзэх нөхцөл байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэн үзэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Иймд дээрх нөхцөл байдал болон яллагдагч нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэх хүсэлт гаргасан, прокурортой тохиролцсон ялыг биелүүлээгүй тохиолдолд хүлээлгэх хариуцлагыг ойлгосноо шүүхэд илэрхийлсэн, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан прокурортой “Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 80 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 80,000 төгрөгөөр торгох ял оногдуулах, торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх” тохиролцоог хангаж, тухайн байдлаар ял оногдуулж шийтгэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1, 1. дүгээр зүйлийн дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн дэх хэсэг, 3.8, 3.10, 3.1 дүгээр зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч ******* овогт ******* г Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Оршин суугчийн зөвшөөрөлгүйгээр орон байранд нэвтэрч хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхэд халдаж дураараа авирласан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогт ******* г 80 (дөрвөн зуун наян) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 80,000 (дөрвөн зуун наян мянган) төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн . дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 80 (дөрвөн зуун наян) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 80,000 (дөрвөн зуун наян мянган) төгрөгийн торгох ялыг 3 (гурван) сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .3 дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
.Шүүгдэгч ******* нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.
.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч *******д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дүгээр зүйлийн дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 1 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч гомдол гаргах, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, шатны прокурор эсэргүүцэл гаргасан тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэн авсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ М.ЭНХМАНДАХ