| Шүүх | Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Доржийн Батцэнгэл |
| Хэргийн индекс | 162/2017/0103/Э |
| Дугаар | 2017/ШЦТ/101 |
| Огноо | 2017-07-05 |
| Зүйл хэсэг | 099.1., |
| Улсын яллагч | Э.Гантулга |
Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 07 сарын 05 өдөр
Дугаар 2017/ШЦТ/101
ТОГТООХ НЬ:
1. Өсвөр насны шүүгдэгч ******* ******* овогт ******* ******* шинэ эрүүгийн хуулийн 11.6 дүгээр зүйлийн 1-д заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хор хохирол учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Шинэ эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* ******* овогт ******* нэг / 1 / жилийн хугацаагаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай.
3. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 3-т зааснаар хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хэрэгжүүлэхийг Баянхонгор аймгийн Хүүхэд Залуучуудын Хөгжлийн асуудал эрхэлсэн байгууллагад даалгасугай.
4. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 4-т зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* ******* овогт ******* ******* хараа хяналтад байлгаж хүмүүжүүлэхийг хууль ёсны төлөөлөгч ******* даалгасугай.
5. Эрүүгийн хуулийн 8.7 дугаар зүйлийн 3.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* ******* овогт ******* мөн хуулийн 7.3 дугаар зүйлийн 3.2-т заасан “Зан зүйлээ засах” сургалтад хамрагдах үүргийг хүлээлгэсүгэй.
6. Өсвөр насны шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдэврлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч хууль ёсны төлөөлөгч ******* эзэмшлийн 4-н ханатай гэрийг битүүмжилсэн 2017 оны 06 сарын 06-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын ахлах хэрэг бүртгэгчийн тогтоолыг хүчингүй болгож, дээрх 4-н ханатай гэрийг эзэмшигч ******* шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц буцаан олгосугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн,14.2 дугаар зүйлийн 1, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ хэрэглэж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл өсвөр насны шүүгдэгч ******* хэрэглэсэн хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ