Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Баттулгын Одонтуяа |
Хэргийн индекс | 109/2022/0101/З |
Дугаар | 109/ШШ2022/0107 |
Огноо | 2022-12-09 |
Маргааны төрөл | Төрийн алба, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2022 оны 12 сарын 09 өдөр
Дугаар 109/ШШ2022/0107
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг ерөнхий шүүгч Б.Одонтуяа даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: Ш. А
Хариуцагч: Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад холбогдох төрийн албаны маргааныг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Энх-Амгалан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нэхэмжлэгч Ш.А ыг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “ Ш.А ыг албан тушаалаас халах тухай” Б/86 дугаар тушаалаар Монгол Улсын Засаг захиргаа нутаг дэвсгэрийн нэгж түүний удирдлагын тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.4 дэх хэсэг, 67.5 дахь хэсэг, Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4., Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1. дэх хэсгийг тус тус үндэслэн Ш.А ыг Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналт, төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтний албан тушаалаас 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрөөр тасалбар болгон үүрэгт ажлаас нь халжээ. /х.х-ийн 8/
3.Улмаар нэхэмжлэгч тал Ш.А Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ний өдрийн “Хариу хүргүүлэх тухай” 01/1899 дүгээр албан бичгээр тухайн асуудлаараа шүүхийн байгууллагад хандах нь зүйтэй гэж хариу өгчээ. /х.х-ийн 10/
4. Хариуг үндэслэн нэхэмжлэгч Ш.А нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/86 дугаар “Ш.А ыг албан тушаалаас халах тухай” тушаалыг хүчингүй болгож, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналт, төлбөр хариуцсан ахлах мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгасан дүнгээр тооцож гаргуулах-аар” шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэжээ.
5. Нэхэмжлэгч Ш.А ын нэхэмжлэлийн шаардлага: “Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/86 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналт, төлбөр хариуцсан ахлах мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгасан дүнгээр тооцож гаргуулах”.
5.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн үндэслэл: “Ш.А миний бие Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 1 дүгээр сарын 24-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар тус газрын Санхүү, төрийн сангийн Дотоод хяналт, төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтний ажил, албан тушаалд томилогдон ажиллаж эхэлсэн төрийн жинхэнэ албан хаагч билээ. Миний бие тус албан тушаалд томилогдон ажиллаж эхэлснээс хойш албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг зохих ёсоор хангалттай биелүүлж ирсэн бөгөөд хуульд зааснаар сахилгын болон ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй. гэжээ. .. төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг анх буюу давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараах сахилгын шийтгэл аль нэгийг ногдуулна” гэж заасан. Хуулийн дээрх заалтаас харахад төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахад тавигдах урьдчилсан нөхцөлүүдийг зааж өгсөн бөгөөд томилох, чөлөөлөх эрх бүхий этгээд нь сахилгын шийтгэл ногдуулахдаа төрийн жинхэнэ албан хаагч нь хуульд заасан яг аль нөхцөлийг зөрчсөн болохыг хөдөлбөргүй тогтоож, тухайн зөрчлийн талаар тушаалдаа дурдах ёстой. Гэвч Тамгын газрын даргын тушаалд энэ талаар нэг ч үг үсэг дурдаагүй, намайг ямар үндэслэлээр ажлаас халж байгаа нь огт тодорхойгүй байна. .. Мөн тамгын газрын даргын тушаал нь “албан тушаалаас халах тухай” гэсэн гарчигтай, тушаах хэсэгтээ “халсугай” гэж дурдсан бичиглэлтэй атлаа үндэслэлээ болгосон хуулийн зохицуулалт нь төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулахдаа холбоотой Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйл байгаагаас харахад тушаал нь өөрөө хууль бус, алдаатай тушаал болсон гэж үзэж байна.. гэжээ.
6. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.А нь анх 2014 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр төрийн албаны шалгалт өгсөн. Үүнээс хойш 2016 онд Архангай аймгийн Цэцэрлэг сумын Төрийн сангийн мэргэжилтнээр ажиллаж байсан. 2021 оны 07 дугаар сард төрийн сангийн мэргэжилтний ажлаас чөлөөлөгдөж 2021 оны 09 дүгээр сард төрийн албаны ерөнхий шалгалт 2021 оны 12 дугаар сард төрийн албаны тусгай шалгалтад орж тэнцэж холбогдох Төрийн албаны хуульд заасны дагуу Төрийн албаны зөвлөлөөс Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын санхүү төрийн сангийн хэлтсийн дотоод хяналт төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтнээр томилогдон ажилласан байна. Үүнээс хойш Ш.А тай холбоотой гомдол мэдээллийн асуудал гарсан, үүнд маргах зүйл байхгүй. Яагаад гэхээр 2022 оны 07 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 тоот Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын тушаалаар 2 сарын цалингийн хэмжээг 2 сараар бууруулах сахилгын арга хэмжээ авагдсан байдаг. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ энэ тушаал шийдвэрийг хүлээн зөвшөөрдөггүй. Мөн Б/75 тоот тушаал, шийдвэрийг гаргахдаа ажил олгогч хууль зөрчиж энэ тушаалыг гаргасан гэж маргадаг. Өөрөөр хэлбэл Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/86 дугаартай тушаал шийдвэрээс харахад Ш.А ыг яг ямар зөрчил гаргасан юм бэ гэдэг үндэслэлийг тушаал шийдвэртээ дурдаагүй. Яг ямар зөрчил гаргаснаа Ш.А мэдэхгүй л явж байгаа. Цаг хугацаанд нь төсөвт байгууллагын гүйлгээг хожимдуулдаг, цалин мэдээг зөрчсөн асуудал үүсгэдэг талаар олон асуудал ярьсан байдаг. Гэтэл Ш.А ыг 2021 оны 08 дугаар сарын 31-ний өдөр ажлаас чөлөөлөх энэ шийдвэрийг гаргахаасаа өмнө сонсох ажиллагаа хийхдээ Ш.А д хэлж тэмдэглээгүй. Яг ямар зөрчил гаргасанд нь ажлаас халах чөлөөлөх болж байгаа юм бэ? ямар учраас сахилгын арга хэмжээ авах гэж байгаа нь тодорхойгүй байдаг. Төрийн албан хаагчийн гаргасан шийдвэр нь өөрөө ойлгомжтой, зорилгодоо нийцсэн, тухайн үйл баримт нь нотлогдсон гарцаагүй тогтоогдсон байх гэсэн зарчмуудыг зөрчсөн байгаа юм. Сахилгын арга хэмжээг 7 дугаар сарын 26-ны өдөр цалингийн 20 хувийг 2 сарын хугацаагаар бууруулах сахилгын арга хэмжээ авагдсан байдаг. Үүнээс хойш ямар зөрчил гаргасан юм бэ гэдэг нь харагдахгүй байна. Санхүү төрийн сангийн хэлтсийн 4 удаагийн хурлын тэмдэглэл авагдсан. Төрийн албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө, гүйцэтгэлийн үнэлгээний хуудас, илтгэх хуудас гэх мэт баримтууд авагдсан. Үүнээс харахад Ш.А ыг 7 дугаар сарын 26-ны өдрөөс хойш ямар зөрчил гаргаж түүнд тохирсон ямар арга хэмжээ авсан нь харагдахгүй, харин 2022 оны 01 дүгээр сард Ш.А ыг ажилд томилогдсоноос хойших 4, 5, 6 дугаар сард яригдсан асуудлаар буюу нэг гаргасан зөрчилд дахин давтан арга хэмжээ авагдсан байна гэдэг ийм сэтгэгдэл төрж ойлгогдохоор нөхцөл байдал харагдаж байгаа. Архангай аймгийн Хөдөлмөр хадгаламж үйлчилгээний хэлтсийн 536 тоот албан бичиг 2022 оны 9 дүгээр сарын 05-ны өдрийн Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 01/722 тоот албан бичиг байгаа. Энэ албан бичгээр тухайн төсөвт байгууллагуудын гүйлгээг удаашруулсан гүйлгээ хийлгэхгүй цаг хугацаа алдсан мэдээ тайланг зөрүү үүсгэсэн гэх мэт зүйлийг хариуцагч талаас гаргаж тавьдаг. Гэтэл эдгээр албан бичгүүд нь хэзээ ирсэн, өөрөөр хэлбэл ажил олгогчид хэзээ ирсэн ажил олгогч хэзээ хүлээж авсан ажил олгох тушаал шийдвэр гаргах үед мэдэгдэж байсан уу гэдэг энэ нотлох баримттай захиргааны ерөнхий хуульд заасны дагуу эрх нь хөндөгдөж болзошгүй этгээд болох Ш.А д хэрхэн яаж танилцуулсан түүнээс ямар тайлбар нотлох баримт авсан нь байхгүй. Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1 дэх хэсэгт “энэ хуулийг зөрчсөн бол хариуцлага тооцно” гэж заасан. Юу юуг зөрчиж байна вэ гэдгийг тодорхой заагаагүй. Яг ямар үндэслэлээр ямар зөрчил гаргасан гэж үзэж арга хэмжээ авч байгаа нь тодорхойгүй байна. Ийм байдлаар үндэслэлгүйгээр ажлаас халж байгаа нь Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1 дэх хэсэгт зааснаар Төрийн албанаас халагдахгүй байх нэмэгдэл баталгаа алдагдлаа гэж үзэж байгаа нь үндэслэлтэй. Мөн Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийг үндэслэхдээ яг юуг зөрчсөн гэж үзэж арга хэмжээ авч байгаа гэдэг нь ойлгомжгүй, тодорхойгүй байна. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийг зөрчиж байгаа юм уу бусад хуульд зааснаар Төсвийн тухай хуулийн ямар зүйл хэсгийг зөрчиж байна вэ гэдэг нь байхгүй байна. Ш.А зөрчил гаргасан байж болно. Энэ зөрчилд ийм арга хэмжээ авсан гэдэг нь тушаалын үндэслэлээс харагдах ёстой байтал тушаалд тийм зүйл байхгүй. Мөн үнэлгээний хуудастай танилцаж гарын үсгээ зураагүй ийм нөхцөл байдалтай байгаа. Хууль зөрчиж арга хэмжээ авсан гэдэг үндэслэлүүдээ дурдсан зүйл байна. Тийм учраас Ш.А ыг ажлаас нь халсан Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн Б/86 дугаартай тушаал шийдвэрийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эгүүлэн томилж ажилгүй байсан хугацааны дундаж цалин хөлсөнд тодорхойлох журмын дагуу сүүлийн сарын цалин орсон нөхцөл байгаа. Мөн тасалсан нийгмийн даатгал болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг дэмжиж байна гэв.
7.Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга шүүхэд бичгээр гаргасан хариу тайлбартаа: Ш.А нь ажилд томилогдсоноосоо хойш хариуцлагагүй хандаж, хэлтсийн даргаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа хангалтгүй эрхэлсэн ажилдаа биелүүлсэн, улмаар хэлтсийн хамт олон болон бусад байгууллагын ажилд хүндрэл учруулсан . Төлбөр тооцооны мэргэжилтэн Л.Б, Д.Ц нартай зүй бус харьцсан, заналхийлсэн, хэл амаар доромжилсон зэрэг үйлдлийг удаа дараа гаргасан учраас 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 дугаар тушаалаар сарын үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хувь бууруулах сахилгын шийтгэл шийдвэрлэсэн бөгөөд уг шийдвэрийг гаргахдаа Санхүү, төрийн сангийн хэлтсийн хамт оногдуулж олны хурлын тэмдэглэлүүд харилцагч байгууллагуудын албан бичиг болон бусад баримтад тулгуурласан болно. Ш.А ыг албан тушаалд томилогдсон үеэс эхлэн байгууллагын удирдлагын хувьд түүнд зөвлөж алдаагаа давтахгүй байх, ажлын цагийг баримталж ажиллах талаар анхааруулсаар ирсэн.. Төрийн албан хаагчид сахилгын шийтгэл оногдуулахдаа гагцхүү Төрийн албаны тухай хууль, Хөдөлмөрийн тухай хууль, байгууллагын дотоод журам болон холбогдох хууль, хуульчилсан актад үндэслэж шийдвэр гаргах бөгөөд Засаг даргын тамгын газрын албан хаагчдын гүйцэтгэлийн үнэлгээг 2022 оны эхний хагас жилийн байдлаар дүгнэхэд Ш.А ыг 58,08 оноогоор хангалтгүй буюу "F" дүнтэй үнэлэгдсэн талаарх үнэлгээний хуудас бүхий баримтыг Санхүү , төрийн сангийн хэлтсийн дарга Ж.Маас ирүүлжээ. Хэлтсийн дарга нь шууд харьяалан захирагдах албан хаагчаа хэрхэн үнэлэх нь тухайн даргын асуудал бөгөөд үүнд хөндлөнгөөс нөлөөлж, эсхүл үнэлсэн байгаа үнэлгээг өөрчлөх, засах эрх хуулиар Засаг даргын тамгын газрын даргад олгогдоогүй болно. Ш.А ын хариуцсан ажил, үүрэгтээ хариуцлагагүй хандсаны улмаас гаргаж байгаа алдаа дутагдлууд нь удаа дараа давтагдаж байгаа. 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/86 дугаартай "Албан тушаалаас халах тухай" тушаалын үндэслэх хэсэгт Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.4. дэх хэсгийг үндэслэсэн нь зүйтэй гэж үзсэн болно.” гэжээ.
8. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Ш.А нь аймгийн Засаг даргын Тамгын газрын Төрийн сангийн хэлтсийн дотоод төлбөр тооцоо хариуцсан мэргэжилтнээр ажилласан. Ажиллаж байх хугацаандаа нэлээдгүй зөрчил гаргаж байсан. Энэ нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд болоод гэрч нарын мэдүүлэг байгаа. Мөн Санхүү төрийн сангийн хэлтсийн хамт олны хурлын тэмдэглэл зэрэг баримтуудаар нотлогдож байна. Ш.А Тамгын газрын даргын 2 удаагийн тушаалаар Төрийн албаны тухай хуульд зааснаар сахилгын арга хэмжээ авсан хариуцлага тооцсон. Төрийн албанаас халах шийдвэр 08 дугаар сарын 31-ний өдөр гарсан. Яагаад ийм шийдвэр гарах болсон бэ гэхээр нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч ажиллаж байсан нь ажлын цагийн бүртгэл ажлаа цаг тухайд нь хийж гүйцэтгээгүй зүйл харагддаг. Нэгдүгээрт нэг өрөөнд сууж ажилладаг төлбөр тооцооны мэргэжилтэн н.Б, ахлах нягтлан бодогч н.Мөнхзул гэсэн хүмүүс байгаа. Бусдыг хэл амаар доромжилсон гэдэг тухайд дэргэд нь байсан хүний хувьд хэлэхэд н.Мөнхзулыг ёс бус үгээр хэлж энэ байдал нь даамжирч дотоод хяналт төлбөр тооцооны мэргэжилтэн нь аливаа төсөвт байгууллагаас ирсэн гүйлгээг баталгаажуулдаг албан тушаалтан байгаа. Гэтэл гүйлгээ хийлгэх гээд очиход ажил дээр байхгүй байна гэсэн зүйл яригддаг. Хийх ёстой ажлаа хууль журмын дагуу хийдэг байсан гэдэг асуудал яригдлаа. Жишээ нь Хаан банкаар хийгдэх ёстой гүйлгээг Голомт банк руу хийсэн зүйл байдаг. Энэ ажлыг Ш.А биечлэн хийх ёстой байсан боловч ажлаа удаа дараа хангалтгүй хийсэн. Ээлжийн амралттай байсан тухайд Тамгын газрын тушаалаар байгууллагын нийт ажилчдын 2022 оны хувиар батлагдсан. Өөрөөр хэлбэл тухайн ажилтны хувийн санал юм уу хэлтсийн даргын саналыг үндэслэж тухайн ажилтны 2022 онд амрах ээлжийн амралтын хуваарийг баталгаажуулдаг. Тушаалаар батлагдсан амрах хугацаа нь болоход нэг асуудал яригдсан. Ш.А орж ирээд уулзаарай болохгүй асуудал гарсан байна гэж хэлж ярих гэтэл чадахгүй гэж хэлээд утсаа таслаад алга болсон. Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эрх шилжүүлсэн гэж ярьсан тухайд гүйлгээг баталгаажуулдаг системийн эрх байдаг юм. Үүнд буруу журмын зүйл заалтыг бичсэн. Энэ байдлыг н.Х мэргэжилтэн хараад хэлж байхад нөгөөдхөө л бичсэн байсан. Энэ асуудал даамжирч явсаар байгаад сангийн яамд очиж асуудал үүсгэсэн. Архангай аймгийн Төрийн сангийн гүйлгээ болохгүй байна, энэ асуудалд анхаараач ээ мэргэжилтэн нь чадахгүй мэдэхгүй байвал сургаач ээ эсхүл өөр хүнээр соль гэдгийг удаа дараа тавьж байсан. Ш.А д ийм зөрчил дутагдал битгий гаргаач энэ асуудалд анхаараач гэхэд би өөрийнхөө ажлыг мэдэж байна гэдэг. Мөн Нийгмийн даатгалын хэлтэст, Хөдөлмөр халамжийн үйлчилгээний хэлтсийн албан тоотыг нэхэмжлэгчийн төлөөлөгч ярьж байна. Илэрхийлж байгаа нь энэ 2 байгууллага болохоос биш тухайн үед Ш.А ыг ажиллаж байхад ч тэр ажлаас халагдах шийдвэр яригдаж байсан. Аймгийн нягтлан бодогч нар дундаа групптээ байдаг. Тэр гүйлгээг тэгж хийлээ зөв үү буруу юу гэдэг байдлаар асуухад Ш.А хариулж чаддаггүй эсхүл буруу зүйл яриад байдаг. Хаанахын аль сумын нягтлан гэдгийг мэдэхгүй байна буруу зүйл зааж өгдөг. Буруу зүйл хэлсэн байна гэхэд группээс гараад явсан. Ээлжийн амралт авч байгаа бол амралтын хуудсаа авах ёстой Тамгын дарга уулзаарай гэсэн гэхэд чадахгүй гээд хаяад явсан. Явахдаа миний амралтын хуудсыг бичээд өгөөрэй гэсэн. Ажилчдын ээлжийн амралтыг албажуулсан хэдий ч ямар учраас Хөдөлмөр нийгмийн хамгааллын сайдын тушаалаар ээлжийн амралтын хуудас гэдгийг бодож олгох ёстой. Тамгын дарга буюу төсвийн шууд захирагч гарын үсэг зурж албажуулдаг. Дотоод төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтэнд ашиглагддаг байгууллагын нөүтбүүкийг аваад явах жишээний. Байгууллагын зүйлийг аваад ирээч гэхэд бусад нь бүгд авч явдаг би мэдэж байна дуугүй бай гэдэг асуудал өчнөөн гарсан. В.У өмгөөлөгчийн хэлсэн цагийн бүртгэлт маргах зүйлгүй байна. Бүртгэлд бичигдсэн хэдий ч тухайн ажлын өдөр шаардлагатай гүйлгээ хийгдэх гэтэл байхгүй байдаг. Тамгын ажилчид зөвхөн Ш.А ыг муухайгаар харагдуулах гээд байгаа юм шиг зүйл байхгүй. Энэ олон хүн үгсэн хуйвалдаж энэ хүнийг харлуулах гээд байгаа зүйл байхгүй. Шүүх хуралдааны танхимд ийм зүйл ярьж болох эсэхийг мэдэхгүй байна. Б дарга надад Ш.А гүйлгээ хийхгүй байна хүний нөөц хариуцсан ахлах мэргэжилтний хувьд энэ асуудлыг газар дээр шийдвэрлэ гэсний дагуу очиход “чам шиг алцгар алцганах газраа алцгана надад заадаг нь чи биш” гэж хэлж байсан, бүдүүлэг үг хэллэг хэлж байгаад хүлцэл өчье. н.Б, н.Ц гэх хүмүүс утсаар ярихдаа “ална шүү гөлөг минь” гэж хэлсэн талаар ярьж байсан. Аймгийн ёс зүйн зөвлөл байгуулагдаагүй байгаа. 1 жилийн хугацаанд гурван Засаг дарга солигдсон. Энэ мэт байдлаас болж манай байгууллагад ёс зүйн зөвлөл хараахан байгуулагдаагүй байгаа. Төрийн албаны тухай хуульд зааснаар ямар зөрчлийн хэр хэмжээ давтан гаргасан ийм нөхцөл байдлуудыг нь харж дараалуулж оногдуулахгүйгээр арга хэмжээ авах нь Тамгын даргад байгаа. Энэ үндсэн дээр нь хариуцлага тооцсон асуудал байгаа. Дээрээс нь гүтгэж зүгээр байхад ажлаас халлаа гэдэг ийм үзэл баримтлалтай, дээрх ярьсан бүх асуудал гэрчтэй, баримттай асуудал байгаа юм. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын Ш.А ыг ажлаас халах тухай тушаалыг хэвээр үлдээж өгнө үү гэв.
9. Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч, өмгөөлөгчийн тайлбарыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
2.Захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдсөн, уг эрхээ хамгаалуулах талаар захиргааны байгууллагаас шаардах эрх нь нээлттэй гэж үзсэн.
3.Урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн эсэх тухайд, нэхэмжлэгч Ш.А Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, Төрийн албаны зөвлөлийн 2022 оны 9 дүгээр сарын 23-ний өдрийн 01/1899 дүгээр “Хариу хүргүүлэх тухай” албан бичгээр хариу авсан нь Захиргааны ерөнхий хуулийн 93 дугаар зүйлийн 93.1. дэх хэсэгт “Иргэн, хуулийн этгээд гомдлыг тухайн захиргааны актыг гаргасан байгууллагын дээд шатны захиргааны байгууллагад, эсхүл гомдол хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагад гаргана.” гэж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1.-т “дээд шатны захиргааны байгууллага, эсхүл гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллагаас гаргасан шийдвэрийг эс зөвшөөрсөн бол.” гэж заасан хуулийн заалтад нийцсэн байна.
4. Иймд тус шүүхэд гаргасан нэхэмжлэгч Ш.А нь Монгол Улсын Төрийн албаны зөвлөлд гомдол гаргасан, урьдчилан шийдвэрлэх ажиллагаа хийгдсэн гэж үзнэ. /х.х-ийн 10/
5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 98 дугаар зүйлийн 98.2. дахь хэсэгт “Нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэл, маргааны үйл баримт, захиргааны үйл ажиллагааны үндэслэлийг нотлох болон үгүйсгэх байдлаар мэтгэлцэнэ.” гэж зааснаар хэргийн оролцогч тэдгээрийн төлөөлөгч мэтгэлцсэн болно.
6. Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр Ц.Пийг томилж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцсон, нэхэмжлэгч шүүх хуралдаанд оролцохгүй итгэмжлэгдсэн төлөөлөгчөө шүүх хуралдаанд нь оролцуулсан нь хуульд харшлаагүй болохыг тэмдэглэв. /х.х-ийн 22, 29, 198/
7. Шүүхээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.3. дахь хэсгийн 109.3.14.-д зааснаар нэхэмжлэгч Ш.А ын “Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/86 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналт, төлбөр хариуцсан ахлах мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгасан дүнгээр тооцож гаргуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
8. Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд, Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2016 оны 1 дүгээр сарын 08-ны өдрийн Б/01 тушаалаар Ш.А ыг төсөв, төрийн сангийн мэргэжилтнээр түр, 2016 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн Б/04 тушаалаар Төсөв төрийн сангийн мэргэжилтнээр Ш.А ыг жинхлэн томилж, 2016 оны 6 дугаар сарын 23-нд төрийн албан хаагчийн тангараг өргөж байжээ. /х.х-ийн 175-186/
9. Улмаар Төрийн албаны зөвлөлийн 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 326 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтын 15 дахь хэсэгт нэхэмжлэгч Ш.А нь 89 оноо авч төрийн албаны ерөнхий шалгалтад тэнцсэн байх тул Архангай аймгийн төрийн албаны нөөцийн бүртгэлд бүртгэсэн байна. /хх-ийн 127-128/
10. Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар “Нэр дэвшүүлэх тухай” тогтоолоор Архангай аймагт 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдөр зохион байгуулагдсан төрийн захиргааны дэс түшмэлийн гүйцэтгэх албан тушаалын тусгай шалгалтад орсон иргэдийн шалгалтын дүнг нэгдүгээр хавсралтаар баталж, Өрсөлдсөн ажлын байрандаа хамгийн өндөр оноо авсан иргэдийн тухайн албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж, нэр дэвшүүлсэн иргэдийг тухайн албан тушаалд томилсон шийдвэрээ төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлд ирүүлэхийг тухайн байгууллагын дарга нарт зөвлөжээ.
11. Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь Салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралт “Төрийн албаны тусгай шалгалтын нэгдсэн үнэлгээний хуудасны 14 дэх хэсэгт нэхэмжлэгч Ш.А 67.0 оноо авсан байна. /х.х-ийн 138/
12. Улмаар Төрийн албаны зөвлөлийн Архангай аймаг дахь салбар зөвлөлийн 2021 оны 12 дугаар сарын 17-ны өдрийн 08 дугаар тогтоолын 2 дугаар “Албан тушаалд томилуулахаар нэр дэвшүүлж буй иргэдийн нэрсийн жагсаалт” хавсралтын 4 дэх хэсэгт Ш.А ыг Дотоод хяналт, төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтнээр томилуулахаар нэр дэвшүүлжээ. /х.х-ийн 140/
13. Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн Б/07 дугаар тушаалаар Шйн Аыг Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналт, төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтнээр 2022 оны 01 дүгээр сарын 24-ний өдрөөс эхлэн томилжээ. /х.х-ийн 67/
14. Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ “..Миний бие тус албан тушаалд томилогдож ажиллаж эхэлснээс хойш албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг зохих ёсоор хангалттай биелүүлж ирсэн бөгөөд хуульд зааснаар сахилга ёс зүйн зөрчил гаргаж байгаагүй.” гэх үндэслэл нь дараах гэрчүүдийн мэдүүлэг, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудаар няцаагдаж байна.
15. Гэрч Ж.М шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “Ш.А ын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг анхан шатанд нь хэлтсийн дарга дүгнэдэг. Хэлтсийн даргын дүгнэснийг Тамгын газрын даргын тушаалаар томилогдсон үнэлгээний багийн бүрэлдэхүүн дахин үнэлж дүгнэж баталгаажуулдаг. Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргын 2020 оны 100 дугаар тушаалаар батлагдсан журам байдаг. Энэ журмын дагуу Ш.А ын ажлыг дүгнэсэн. Эхний хагас жилийн ажлыг 58.08 оноо буюу F хангалтгүй гэсэн үнэлгээгээр дүгнэсэн. Хэлтсийн хамт олны хурлын тэмдэглэлд дурдсан алдаа зөрчлүүдийг гаргасан, ажилтнуудын үнэлгээг хамт олны үнэлгээ, хэрэглэгч үйлчлүүлэгч, нарын үнэлгээг ээлжлэн авах хэлбэрээр үнэлэлт дүгнэлт өгдөг журамтай үүний дагуу хагас жилээр үйлчлүүлэгч сум, байгууллагуудын 45 нягтлан бодогчоос нийт хэлтсийн ажилтнуудад сэтгэл ханамжийн үнэлгээ авсан. Ингэхэд Ад маш хангалтгүй үнэлгээг хэрэглэгч үйлчлүүлэгч нар нь өгсөн. Дээрх энэ үндэслэлүүдээр Аын гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтийг хангалтгүй гэж үнэлж дүгнэсэн. .. Хагас жилийн ажлын гүйцэтгэлээр хангалтгүй үнэлэгдэж, 7 дугаар сарын 26-ны өдөр 2 сарын хугацаанд цалинг 20 хувиар бууруулах арга хэмжээ авагдсан. Энэ талаар гомдол маргаан гараагүй. .. Манай хэлтэс сар болгон хэлтсийн хурал хийдэг. 4 удаагийн хэлтсийн хурлаар Ш.А ажлаа хийж чадахгүй байна, алдаа дутагдал гаргаж байна, зан харилцаа, ёс суртахууны зөрчил гаргаж байна. Ийм учраас энэ байдлыг дээд шатны удирдлагад мэдэгдэж ажлын хариуцлага тооцуулах шаардлага байна гэж хэлтсийн нийт хамт олон 100 хувийн саналаар аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга Ц.Бад гомдол гаргасан... Ш.А нь зан харилцаа бүдүүлэг, ёс зүйгүй байдал гаргадаг, ажилдаа хайнга ханддаг, алдаа дутагдал байнга гаргадаг,. Төрийн албанд тэнцэхгүй төрийн албаны шаардлага хангахгүй ажилтан байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 150-152/,
16. Гэрч С.Х шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “1993 оноос хойш одоог хүртэл Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтэст 30 жил ажилласан. Ш.А тай өмнө нь 2012-2013 оны үед 1 жил ажиллаад ажлаасаа чөлөөлөгдөж байсан. Төсөвт байгууллагын гүйлгээ хийхдээ алдаа гаргаж мэдлэг чадвар ёс зүйн шаардлага шалгуур хангаагүй тул халагдаж байсан. ..Архангай аймгийн Цэцэрлэг сумын төрийн сангийн нэгжид төлбөр тооцооны мэргэжилтний зэргийг гүйцэтгэж байхад аймгийн санхүү төрийн сангийн хэлтсээс төлөвлөгөөт болон зайны хяналт тавьж удирдлага арга зүйгээр хангаж ажилладаг байсан.. 2022 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлт, хийж гүйцэтгэсэн ажил, тайланд тусгасан ажлууд, үнэлгээ авсан асуудал, ажлын цаг ашиглалт, гүйлгээ батлагдсан асуудал зэргийг хурлаар хэлэлцэхэд хангалтгүй байдлаар гүйцэтгэсэн байна гэж хэлэлцсэн... Ер нь хамт олон, үйлүүлэгч байгууллагын харилцаанд Ш.А ын хувьд таатай биш уур амьсгалыг бүрдүүлж байсан. Хамтач бие биеэсээ сурч мэдэх бие биедээ шаардлага тавих энэ асуудал хүнд байсан. Хамт олны дунд ойлголцдоггүй байсан. ” гэх мэдүүлэг /хх-ийн 147-149/
17. Гэрч М.М шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “Архангай аймгийн Засаг даргын тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн төсвийн орлого хариуцсан ахлах мэргэжилтнээр 2009 оноос одоо хүртэл 13 жил ажиллаж байна. .. Бид нар Ш.А тай хамтарч ажиллаж чадахгүй байна. Багаар ажиллах чадваргүй, өөрийнхөө хийх ёстой ажлыг хийж чадахгүй, хамт ажиллаж байгаа хүмүүстэй маргалддаг, энэ байдлаас болж төрийн сангийн үйл ажиллагаа доголдож байсан учраас Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргад энэ хүнтэй хамтарч ажиллахад хэцүү байна гэсэн утгаар өргөдөл гаргасан.” гэх мэдүүлэг /хх-ийн 153-154/
18. Гэрч Л.Б шүүхэд өгсөн мэдүүлэгтээ: “Би 2017 оноос хойш одоог хүртэл Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт 5 жил ажиллаж байна. Ш.А тай 2022 оны 1 дүгээр сарын 23, 24-ний үеэс хамтарч ажилласан. . Миний хажууд суудаг Д.Цыг хүртэл утасны цаанаас чамайг ална гэх мэтээр хэл амаар доромжилж байсан. .. Ер нь харилцааны тал дээр хэцүү, хүнтэй харилцахдаа таарамжгүй байдаг.. Ажлын цагаар ерөнхийдөө хоцорч ирдэг...” гэх мэдүүлэг /хх-ийн 154-157/
19. Гэрч Д.Ц шүүхэд гаргасан мэдүүлэгтээ: “..2010 оноос хойш одоог хүртэл Архангай аймгийн Засаг даргын Тамгын газарт ажиллаж байна.. Ш.А нь хүмүүстэй харьцахдаа их тааруу харилцдаг. Хүмүүсийг үл ойшоосон байдалтайгаар харилцдаг. Ёс зүйн доголдолтой санагддаг. Үүнийг хэлтсийн хурлын тэмдэглэлүүдээр тодорхой дурдсан байгаа... Төсвийн байгууллагуудын төлбөр тооцоог батлахгүй удаадаг. Тухайн үед хийгдэх ажлуудыг хойш тавьж удаашруулдаг. Хэлтсийн даргаас өгсөн үүрэг даалгаврыг удаа дараа маш хангалтгүй биелүүлсэн...Цуг ажиллахад маш хүндрэлтэй, ажил урагшилдаггүй, ажлын байрны уур амьсгал маш хүнд байсан.. ” гэх мэдүүлэг, /хх-ийн 158-160/
20. Санхүү төрийн сангийн хэлтсийн алба хаагчдын хурлын 2022 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн 01 дүгээр хурлын тэмдэглэлд: “.. Цаашид анхаарах асуудал: 2. Ш.А төрийн албаны ёс зүйгээ судалж, баримталж, ажиллах, 9. Ш.А ын өөртөө дүгнэлт хийгээд алдаа дутагдлаа засаж ажиллаарай.” гэх тэмдэглэл /х.х-ийн 36-40/
21. Санхүү төрийн сангийн хэлтсийн алба хаагчдын хурлын 2022 оны 5 дугаар сарын 02-ны өдрийн 02 дугаар хурлын тэмдэглэлд: “М.М .. сангийн яамнаас сургалтаар ирсэн багш нар Ш.А ажлаа хийх ёстой гэдгийг удаа дараа хэлж байсан. 4 дүгээр сарын 28-ны өдрийн 1400 цагаас 1630 цаг хүртэл ажилдаа ирээгүй нь үнэн”, Ж.М “Цаашид анхаарч ажиллах хэд хэдэн зүйлийг Ш.А д хэлье. Сангийн яамны сургалтын бэлтгэл ажлыг ажил үүргийн хуваарийн дагуу хариуцах ёстой байсан. Ажилдаа хариуцлагагүй хандаж, удаа дараа хэл ам гарч, хамт олны хурлаар хэлэлцсэн боловч өмнөх алдаагаа засахгүй ..” гэх тэмдэглэл /х.х-ийн 41-44/
22. Санхүү төрийн сангийн хэлтсийн алба хаагчдын хурлын 2022 оны 6 дугаар сарын 13-ны өдрийн 03 дугаар хурлын тэмдэглэлд: “...Ж.М “Би чамайг алдаагаа засаж залруулаад явах байх гэж итгэсэн. .. Ажилд орсон эхний 2 сар зөвлөгөө дэмжлэгээр хангаж ажилласан. Дараагийн 3 сар сайн хэлж ярьж ойлгохыг хичээж үүрэг даалгавар өгч одоо засрах байх гэж бодно уу гэхээс хэлтсийн хамт олноо болохгүй, бүтэхгүй ээ гээд бодож болохгүй биз дээ.” Ш.А . “Тэг тэг даргаа өгөх юм байвал өгч л байхгүй юу дээ.” Ж.М “Хамт олны дотор ярилц, ойлголц, хамтран ажилла гэхээр ингээд байх юм. Ш.А “би гарчихъя” гэж хэлээд даргын өрнөөс гарав.” .. Шийдвэрлэсэн нь: 1. Хэлтсийн дотоод ажлын талаар хуралдсан 3 удаагийн хурлын тэмдэглэлээ аймгийн Төрийн албаны салбар зөвлөлд, аймгийн Засаг даргад аймгийн ЗДТГ-ын даргад, аймгийн ЗДТГ-ын ёс зүйн хороонд тус тус хүргүүлж, шалгуулан Ш.А ын талаар дүгнэлт гаргуулах нь зүйтэй ..” гэх тэмдэглэл /х.х-ийн 45-52/
23. Санхүү төрийн сангийн хэлтсийн алба хаагчдын хурлын 2022 оны 6 дугаар сарын 24-ны өдрийн 04 дүгээр хурлын тэмдэглэлд: “..ажилтнуудын үнэлгээний хувьд Ш.А 58,08 хувтай буюу F үнэлгээтэй үнэлэгдсэн. .. Энэ эхний хагас жилд Ш.А тай холбоотой асуудлууд маш олог гарсан та бүхэн мэдэж байгаа. .. Хэлтсийн дотоод ажлын талаар хуралдсан 4 удаагийн хурлын тэмдэглэлээ аймгийн Засаг даргад, аймгийн ЗДТГ-ын даргад тус тус хүргүүлж, шалгуулан Ш.А д холбогдох арга хэмжээ авах, хариуцлага тооцуулах нь зүйтэй гэж хэлтсийн хамт олны хурлаар 100 хувь дэмжиж шийдвэрлэв.” гэх тэмдэглэл /х.х-ийн 53-58/
24. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.1. дэх хэсэг, Монгол Улсын Засгийн газрын 218 дугаар тогтоолоор баталсан Төрийн жинхэнэ албан хаагчийн гүйцэтгэлийн төлөвлөгөө боловсруулж батлах, ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшнийг үнэлэх журмын 2.1, 3.1., 4.1., 4.3-д тус тус заасны дагуу тухайн байгууллагын хэлтсийн дарга нь нэхэмжлэгч Ш.А ын ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэшлийн түвшнийг зохих хууль, журмын дагуу үнэлж дүгнэсэн байна.
25. Улмаар дотоод хяналт, төлбөр хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.А ын 2022 оны хагас жилийн ажлын гүйцэтгэл, үр дүн, мэргэжлийн түвшнийг үнэлэх үнэлгээний хуудасны “ гүйцэтгэлийн үнэлгээг нийт 58.08 хувиар F буюу хангалтгүй гэжээ. /х.х-ийн 129-134/
26. Архангай аймгийн Цэцэрлэг сумын Засаг даргын Тамгын газрын даргын 2021 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/06 дугаар тушаалаар 2 сарын хугацаатай үндсэн 20 хувиар бууруулж сахилгын шийтгэл ногдуулж байсан, Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 “Ш.А д сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалаар үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл оногдуулж байжээ. /х.х-ийн 59-62, 185/
27. Иймд дээрх баримтуудаар албан тушаалд томилогдож ажиллаж байхдаа албан тушаалын тодорхойлолтод заасан ажил үүргийг зохих ёсоор хангалтгүй биелүүлсэн, хуульд зааснаар сахилга ёс зүйн зөрчлийн шинж байдал, тухайн зөрчлийг удаа дараа гаргаж байсан нь гэрчүүдийн мэдүүлэг болон хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдож байна.
28. Түүнчлэн Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдрийн 1/722 дугаартай албан бичгээр 2022 оны 7 дугаар сарын 29-ний өдрийн 71901/80103/210104 данс руу залруулах гүйлгээг 2022 оны 8 дугаар сарын 01-ний өдөр хийлгэжээ. /х.х-ийн 124/
29. Энэ талаар гэрч Д.Шийн мэдүүлэгт: “..Энэ зарлуулах гүйлгээ хийгээр очиход ахлах мэргэжилтэн Ш.А нь байхгүй байсан. Маргааш өдөр нь мэргэжилтэн н.Хгаар залруулах гүйлгээг хийлгэсэн.... Залруулга гүйлгээ 8 сарын 01-ний өдөр хийгдсэн. Албан бичгийг нь сүүлд .. өгсөн...” гэжээ. /х.х-ийн 165-168/
30. Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.40, 35 дугаар зүйлийн 35.2., 37 дугаар зүйлийн 37.2., Монгол Улсын Засгийн газрын 24 дүгээр тогтоолоор баталсан Төрийн сангийн үйл ажиллагааны журмын 1.1., 7.12., 7.14., 8.2. дахь хэсэгт тус тус зааснаар төсвийн байгууллагын залруулах гүйлгээг хийж байсан байна. /х.х-ийн 93-96/
31. Нэхэмжлэгч Ш.А нь Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналт, төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтнээр 2022 оны 01 дүгээр сарын 24-ны өдөр томилогдон ажиллаж байх хугацаандаа буюу Архангай аймгийн Засаг даргын 2022 оны 7 дугаар сарын 26-ны өдрийн Б/75 “Ш.А д сахилгын шийтгэл оногдуулах тухай” тушаалаар үндсэн цалинг 2 сарын хугацаагаар 20 хүртэл хувиар бууруулах сахилгын шийтгэл ногдуулж байсан уг захиргааны актын талаар маргаагүй болно.
32. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн “Ш.А ын албан тушаалаас халах тухай” Б/86 дугаартай захиргааны акт нь хууль бус алдаатай гаргасан тушаал гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй. Учир нь,
33. Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.5. дахь хэсэгт Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргын Тамгын газрын дарга, .. эрх хэмжээнийхээ хүрээнд тушаал гаргаж, .. хэвлэмэл хуудас хэрэглэнэ., мөн хуулийн 67 дугаар зүйлийн 67.2. дахь хэсэгт “Аймгийн тамгын газрын дарга.. ажилтнуудыг томилж, чөлөөлнө.” гэж, Төсвийн тухай хуулийн 70 дугаар зүйлийн 70.1. дэх хэсэгт “Энэ хуулийг зөрчсөн албан тушаалтны үйлдэл нь гэмт хэргийн шинжгүй бол төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага хүлээлгэнэ.” гэж зааснаар хариуцагч Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга нь бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ эрх хэмжээний хүрээнд маргаан бүхий захиргааны акт гаргасан нь үндэслэлтэй байна.
34. Түүнчлэн Төрийн албаны тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3.-т "чадахуйн зарчим /мерит/" гэж иргэнийг төрийн албанд .., чөлөөлөх, ажлын гүйцэтгэлийг нь үнэлэх, .. асуудлыг шийдвэрлэхдээ хувь хүний мэдлэг, боловсрол, мэргэжил, мэргэшил, ур чадвар, туршлага, ажлын үр дүнд тулгуурлахыг; 7 дугаар зүйлийн 7.1.5.-д “төрийн жинхэнэ албан тушаалд иргэнийг томилохдоо гагцхүү чадахуйн зарчмыг баримтлах; ” , 7.1.8.-д “захирах, захирагдах ёсыг баримтлах;” гэж,
35. Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.7.-д “төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ, байгууллагын соёл, дэг журмыг сахиж, төрийн албаны нэр хүндийг эрхэмлэн дээдлэх;” гэж,
36. Мөн хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.-т “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд тухайн зөрчлийн шинж байдал, түүнийг .. давтан үйлдсэнийг нь харгалзан төрийн жинхэнэ албан хаагчид дараахь сахилгын шийтгэлийн аль нэгийг ногдуулна.” 48.1.4.-т “төрийн албанаас халах;” гэж,.
38. Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмыг 6.1.-д “Албан хаагч сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээсэн, эсхүл зөрчлийн шинж байдал нь тухайн албан хаагчийн төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэх үндэслэлтэй бол албан хаагчид төрийн албанаас халах шийтгэлийг ногдуулна.” гэж тус тус зохицуулсан.
39. Түүнчлэн Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн А/05 тушаалаар баталсан “ Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дотоод журмын Арван нэг. Албан хаагчийн үйл ажиллагаанд хориглох зүйл. 11.1.2. төрийн албан хаагчийн ёс зүйн зөрчил гаргах; Арван гурав. Хэрэгжилтийн хяналт, хүлээлгэх хариуцлага 13.1. - ёс зүйн дүрэм, төрийн албан стандарт зөрчсөн; -сахилгын зөрчлийн давтан гаргасан; гэж, мөн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн өдрийн “аймгийн Засаг даргын тамгын газрын дотоод журмын өөрчлөлт оруулах тухай” А/28 дугаар тушаалын 1-д “ Дотоод журмын 11.1-д заасан үйл ажиллагаа явуулсан, 13.1-д заасан ноцтой зөрчил гаргасан, 5.4, 11.3-д заасан болон сахилгын бусад зөрчил гаргасан ажилтан, албан хаагчдад Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлд.. зааснаар сахилгын шийтгэл ногдуулна” гэж тусгасан байна. /х.х-ийн 97-105/
40. Монгол Улсын Засгийн газрын 2019 оны 33 дугаар тогтоолоор баталсан “төрийн захиргааны болон үйлчилгээний албан хаагчийн ёс зүйн дүрмийн Хоёр: Төрийн албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээ 2.1. Төрийн албан хаагч нь үйл ажиллагаандаа дор дурдсан ёс зүйн хэм хэмжээг сахин мөрдөнө:, 3.1.1. энэ дүрмийн 2.1.1-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд: 3.1.1.а. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хууль тогтоомж, эрх зүйн акт, байгууллагын хэмжээнд дагаж мөрдөж байгаа соёл, дэг журам, дүрэм, зааврыг чанд баримтлах; 3.1.4. энэ дүрмийн 2.1.4-т заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд: 3.1.4.а. албан тушаалын бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ иргэд, үйлчлүүлэгчтэй эелдэг, адил тэгш, хүлээцтэй, хүндэтгэлтэй харилцаж, төрийн үйлчилгээг чирэгдэл, ялгаварлалгүйгээр хөнгөн шуурхай хүргэх; 3.1.4.б. төрийн албаны нэр хүндийг ямагт дээдэлж, түүнд харшлах аливаа үйлдлийг цээрлэх; 3.1.5. энэ дүрмийн 2.1.5-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд: 3.1.5.а. албан үүргээ мэргэжлийн өндөр түвшинд бүрэн хариуцах; 3.1.5.б. ёс зүйн зөрчил гаргасан тохиолдолд үйлдэлдээ дүгнэлт хийж, албан тушаалаасаа өөрийн хүсэлтээр татгалзах хүртэл хариуцлага хүлээх чадвартай байх. 3.1.7. энэ дүрмийн 2.1.7-д заасан ёс зүйн хэм хэмжээний хүрээнд: 3.1.7.б. хамт олны дотор ажил хэрэгч сэтгэл зүйн уур амьсгалыг бүрдүүлэх; 3.1.7.и. удирдлагаас өгсөн үүрэг, даалгаврыг цаг тухайд нь биелүүлэх; гэж тус тус зааснаар нэхэмжлэгч Ш.А нь төрийн албан хаагчийн баримталж ажиллах ёс зүйн дүрэм, дотоод журмаа биелүүлж ажиллаагүй байна.
41. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа шийдвэр гаргах ажиллагааны журмыг зөрчсөн эсэх тухайд: Маргаан бүхий захиргааны актыг гаргахын өмнө Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын дарга 2022 оны 8 дугаар сарын 29-ний өдрийн мэдэгдэх хуудсаар Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу сонсох ажиллагаа явуулах талаар мэдэгдэж, мэдэгдэлд Ш.А гарын үсэг зурж, мэдсэн байна. /х.х-ийн 63/
42. Түүнчлэн 2022 оны 8 дугаар сарын 30-ны өдөр актын улмаас эрх ашиг нь хөндөгдөж буй аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналт, төлбөр тооцоо хариуцсан ахлах мэргэжилтэн Ш.А тай уулзаж, сонсох ажиллагааг явуулж санал, тайлбар гаргах боломжоор хангасан байна.
43. Улмаар 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдөр аймгийн ЗДТГ-ын хууль, эрх зүйн мэргэжилтэн Б.П сонсох ажиллагаа явуулсан тухай тэмдэглэлд гарын үсэг зурах шаардлагатай байгаа тухай 99185194 дугаарын утас руу залгахад “за очно” гэж ярьсан боловч удалгүй “маргааш очно” гэсэн зурвас ирүүлсэн байсан гэж тэмдэглэжээ./х.х-ийн 64-65/
44. Ийнхүү хариуцагч захиргааны байгууллагаас Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/86 дугаартай тушаалаар Ш.А ыг ажлаас халахдаа Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дахь хэсгийн 4.2.1., 4.2.5., 26 дугаар зүйл, 43 дугаар зүйлийн 43.1. дэх хэсэгт заасан шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл, шаардлага, мэдэгдэх журмыг хангасан байна.
45. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2 дахь хэсгийн 4.2.5-д зааснаар “маргаан бүхий захиргааны акт нь зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх”, 4.2.6-д “бусдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн захиргааны шийдвэр гаргах тохиолдолд тэдгээрт урьдчилан мэдэгдэх, оролцоог нь хангах” үйл ажиллагааны тусгай зарчим, мөн хуулийн 24 дүгээр зүйл, 25 дугаар зүйлд заасны дагуу тухайн зөрчлийн бодит нөхцөл байдлыг тогтоож, ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, гэрч нарын тайлбарыг гаргуулах, үнэлэх үүргийг биелүүлсэн, мөн хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. дэх хэсгийн 37.1.7., 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсгийн 48.1.4.-д зааснаар үндэслэл бүхий захиргааны акт гаргасан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчөөгүй байна гэж үзлээ.
46. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.5. дахь хэсэгт зааснаар “Сахилгын шийтгэлийг давхардуулан ногдуулахыг хориглоно” гэж зохицуулсан.
47. Үүнээс дүгнэхэд, нэхэмжлэгч Ш.А д сахилгын шийтгэлийн оногдуулахдаа давхардуулан ногдуулаагүй бөгөөд тухай сахилгын зөрчил удаа дараа гаргаж шийтгэл хүлээлгэж байсан, зөрчлийн шинж байдал нь давтан үйлдсэнийг харгалзан тухайн албан хаагчийг буюу Ш.А ыг төрийн албанд цаашид ажиллуулах боломжгүй гэж үзэж маргаан бүхий актыг гаргасан нь үндэслэлтэй байна.
48. Иймд маргаан бүхий Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/86 дугаартай “Ш.А ыг ажлаас халах туха” тушаалыг хүчингүй болгох үндэслэл тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.2, 106.3 дугаар зүйлийн 106.3. дахь хэсгийн 106.3.13. дахь заалт, 107, 108 дугаар зүйлүүдийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Төрийн албаны тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1. дэх хэсгийн 7.1.5., 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсгийн 48.1.4., Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2. дэх хэсгийн 4.2.5. дахь заалтыг тус тус баримтлан нэхэмжлэгч Ш.А ын “Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын даргын 2022 оны 8 дугаар сарын 31-ний өдрийн Б/86 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, Архангай аймгийн Засаг даргын Тамгын газрын Санхүү, төрийн сангийн хэлтсийн Дотоод хяналт, төлбөр хариуцсан ахлах мэргэжилтний ажил, албан тушаалд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалинг нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг суутгасан дүнгээр тооцож гаргуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасны дагуу нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч нь шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.ОДОНТУЯА