| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 196/2025/0116/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/135 |
| Огноо | 2025-07-18 |
| Зүйл хэсэг | 22.4.1., 22.5.1., |
| Улсын яллагч | Б.Билгүүн |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 18 өдөр
Дугаар 2025/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга М.Буянзаяа,
улсын яллагч Б.Билгүүн,
шүүгдэгч Д.*******, түүний өмгөөлөгч С.Болорчулуун, Ө.Болормаа,
шүүгдэгч Э.*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Нийслэлийн прокурорын газраас ******* овогт *******ы *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, ******* овогт *******ын *******д холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн 2502000000224 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны 03 дугаар сарын 01-ний өдөр аймгийн суманд төрсөн, тай, эрэгтэй, боловсролтой, , ал, мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 4, эхнэр, эх, хүүхдийн хамт дүүргийн 7 дугаар хороо, налайх хороолол, од оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ы ******* /РД:*******/,
Монгол Улсын иргэн, ы 08 дугаар сарын 03-ны өдөр дүүрэгт төрсөн, тай, эрэгтэй, боловсролтой, мэргэжилтэй, “” ХХК-д ажилтай, ам бүл 4, эх, 2 дүү нарын хамт дүүргийн 4 дүгээр хороо, дугаар гудамж, 1 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ын ******* /РД:*******/,
Холбогдсон хэргийн талаар:
Яллагдагч Д.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд шууд хахууль авсан” гэмт хэрэгт, яллагдагч Э.******* нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн” гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн талаар: Шүүгдэгч Д.******* нь “Нийтийн албан тушаалтан буюу дүүргийн Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа, жолоочоор ажиллаж байхдаа Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.1-т заасан “Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуулийг дээдлэн хүндэтгэж, сахин биелүүлэх”, 37.1.2-т заасан “Өргөсөн тангарагтаа үнэнч байж, нийтийн ашиг сонирхолд захирагдан ашиг сонирхлын зөрчилд автахгүй байх”, 37.1.13-т заасан “Албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах”, Цагдаагийн алба хаагчийн ёс зүйн дүрмийн 2.3.1-т “Хууль тогтоомж зөрчсөн, албан тушаалын байдлаа урвуулсан, хэтрүүлэн ашигласан болон ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн аливаа үйлдэлтэй эвлэрэхгүй байх, 2.3.6-т заасан “Албан тушаал, хуулиар олгогдсон эрх мэдлээ хувийн зорилгод ашиглахгүй байх”, 2.4.2-т заасан "Албан тушаалын байдлаа урвуулан ашиглах”, Цагдаагийн ерөнхий газрын даргын 2023 оны 12 дугаар сарын 27-ны өдрийн А/401 дугаартай тушаалаар батлагдсан албан тушаалын тодорхойлолтод заасан “Гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийг хэрэгжүүлэх, нийтээр дагаж мөрдөх хууль тогтоомжийг сахиулах чиглэлээр эргүүл хийх, хуулиар харьяалуулсан зөрчлийн зөрчлийг шалгаж шийдвэрлэх” зорилтын 1 дүгээр зорилтын 1.2-т заасан “Цагдаагийн байгууллагын үйл ажиллагааны журам /Авто эргүүл ажиллах код402/-д заасны дагуу авто эргүүлийн үүрэг гүйцэтгэж, гэмт хэрэг, захиргааны зөрчлийн талаар гомдол, мэдээлэл хүлээн авах, хойшлуулшгүй ажиллагаа явуулах, хуулиар харьяалуулсан зөрчлийг шалгаж, холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” гэснийг тус тус зөрчиж 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан банк”-ны салбарын хажууд Э.*******г “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг жолоодсон” гэх зөрчилд Э.*******гийн шийтгэл хүлээхгүй байх ашиг сонирхлын үүднээс албан тушаалын тодорхойлолтод заасан “Хуулиар харьяалуулсан зөрчлийг шалгаж холбогдох албан тушаалтанд шилжүүлэх” чиг үүргээ хэрэгжүүлэхгүй байхын тулд өөрийн Хаан банкны ын дансаар 300 000 төгрөгийн хахууль авсан,
шүүгдэгч Э.******* нь 2025 оны 04 дүгээр сарын 09-ний өдрөөс 10-нд шилжих шөнө дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Хаан банк”-ны салбарын хажууд “согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ улсын дугаартай загварын тээврийн хэрэгслийг жолоодсон” гэх зөрчилд “эрх хасах” шийтгэлээр шийтгүүлэхгүй байх буюу өөртөө давуу байдал бий болгох зорилгоор дүүргийн Цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах тасгийн эргүүлийн цагдаа, жолооч Д.*******ы албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан түүний эзэмшлийн Хаан банкны ын дансанд 300 000 төгрөгийг шилжүүлэн хахуульд өгсөн” гэмт хэргийг үйлдсэн болох нь:
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /1-р х.х-ийн 1 хуудас/,
- Гэрч Э.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Шөнө хүү ******* залгаад надад 400 000 төгрөг яаралтай хэрэгтэй байна гэхээр нь би яасан юм гэхэд гэртээ очоод хэлье гэсэн. Би дансаа үзэхэд 300 000 төгрөг байсан ба энэ мөнгийг хүү *******гийн данс руу шилжүүлсэн. Өглөө сэрээд гарах гэхэд хашаанд машин байхгүй байсан. Би хүүгээсээ машин яасан юм бэ гэхэд би одоо очоод аваад ирье гэсэн. Би машинаа хаана үлдээсэн, яасан юм гэхэд өчигдөр шөнө цагдаад баригдаад, цагдаа намайг машинаа үлдээгээд яв гэсэн, би Хаан банкны арын зогсоол дээр орхисон байгаа гэсэн. Ажил дээрээ байж байхад дүүргийн цагдаагаас гэдэг хүн залгаад *******тэй ярьсан. ******* надад хэлэхдээ өчигдөр явж байгаад цагдаад баригдаад намайг 400 000 төгрөг өгчих гэсэн, та 300 000 төгрөг шилжүүлсэн болохоор 300 000 төгрөг өгсөн гэсэн” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 188-189 хуудас/,
- Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “2025 оны 4 дүгээр сарын 9-10 нд шилжих шөнө 01 цагийн орчимд над руу танихгүй дугаараас дуудлага ирэхээр нь ярихад манай хэлтсийн замын цагдаагийн тасагт ажилладаг Батбаатар гэдэг алба хаагчийн дүү манай найз залуу согтуу танай хэлтсийн цагдаад баригдчихлаа, тэр цагдаа нь танайд шинээр орсон Ган- гэдэг цагдаа байна, та яриад аргалаад өгөөч ээ гэсэн. Би гайгүй аргална гэж юу байдаг юм бэ, хуулийн дагуу арга хэмжээ авагдах байх гээд утсаа тасалсан. Маргааш өглөө нь ажил дээрээ очоод хоногийн нөхцөл байдлын танилцуулга рапорттай танилцахад ы ярьсан зөрчил бүртгэгдээгүй байсан. Энэ талаар шууд захирагч буюу тус хэлтсийн дэд бөгөөд Эрүүгийн цагдаагийн тасгийн дарга Б.д танилцуулахад маршрутыг нь тогтоогоод илтгэх хуудас бичиж өгөөрэй гэсэн. Би энэ асуудлыг тодруулах гээд цагдаа Ган- рүү залгахад би жижүүрээс буусан байна, өчигдөр ******* ах согтуу жолооч бариад миний данс руу 100 000 төгрөг хийсэн, би энэ мөнгийг нь үрэхгүй айгаад одоо хүртэл хадгалж байна гэсэн. Би хэлтэс рүү хүрээд ир, уулзъя гэж дуудаад чи яах гэж дансаа өгч мөнгө авч байгаа юм бэ, анх орох үед чинь авлига авч болохгүй гэдгийг сануулж байсан гэхэд ******* ах өмнө намайг ундаа, тамхинд явуулж байсан болохоор миний дансыг мэдэж байсан, дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт тээврийн хэрэгсэл зогсоож шалгахад жолооч нь согтуу байсан. ******* ах намайг тэр хүний машиныг бариад араас дагаад яв гээд нөгөө жолоочийг машиндаа суулгаад явсан. Би шууд хэлтэс рүү явах юм байна гэтэл Хаан банкны ард камергүй бүсэд зогссон. Би буугаад очиход жолоочийг машинаа орхиод эрүүл жолооч дуудаарай гээд явуулсан. Удалгүй 2 цагийн дараа миний данс руу ******* ах 100 000 төгрөг шилжүүлсэн гэсэн. Ган- сайн дураараа өөрийн дансны хуулга, 100 000 төгрөг өөр лүү нь шилжүүлснийг харуулсан зургийг хэвлэж надад өгсөн. ийн ярьсан зүйлийг тодруулахаар дүүргийн шуурхай удирдлагын төвийн хяналтын камерыг шүүж үзэхэд 01:30-02:00 цагаас 2 тээврийн хэрэгсэл явж байсан ба Хаан банк руу эргэж байгаа бичлэг байсан. ы найз залуу гэх *******г орой нь дуудаж уулзахад дүү нь Говь- аймагт уурхайд ажилладаг, саяхан том тэрэг барьдаг болсон, би эрхээ хасуулж болохгүй учраас гуйсаар байгаад өгсөн гэсэн” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 196-197 хуудас/,
- Насанд хүрээгүй гэрч Э.ы мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Тэр өдөр 03 цагийн үед найз , ******* бид гурав хамт *******гийн машинтай явж байгаад ыг буулгах гээд дүүргийн 4 дүгээр хороонд явж байхад зам дээр 2 цагдаа машин зогсоогоод шалгаж байсан. Тэр үед ******* машин барьж байхдаа 2 лааз пиво уусан байсан. Цагдаа зогсоох үед машин доторх пивоны лааз нь харагдсан. Зогсоосон цагдаагийн нэрийг нь санахгүй байна, бичиг баримтаа шалгуул гэхэд машины бичиг баримт, жолооны үнэмлэхээ шалгуулсан. Тэр цагдаа *******г согтууруулах ундаа хэрэглэсэн үү гэхэд ******* 1-2 лааз пиво уусан гэсэн. *******г машинаас нь буулгаж шалгаж байснаа цагдаагийн машин руу суулгасан. Нэг цагдаа *******г машиндаа суулгаад, нөгөө цагдаа нь бид 2-ыг машинаас буулгаад *******гийн машиныг унаад явсан. Би гэр рүүгээ харих замдаа танил цагдаа болох гэдэг ах руу залгаад манай найзыг зам дээр цагдаа зогсоогоод аваад явчихлаа, 2 лааз пиво уусан, ямар арга хэмжээ авах бол та аргалаад өгөөч ээ гэхэд цагдаа нарыг нь таних байсан ч гэсэн хуулийн дагуу шийдэх ёстой, би аргалж чадахгүй гэсэн. Түүнээс хойш 04 цагийн үед ******* над руу залгаад намайг ирээд авчих гэсэн ба тэр үедээ ярихдаа аргалаад гараад ирлээ, машинаа үлдээсэн гэсэн. Энэ үедээ надад мөнгө өгсөн гэж яриагүй” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 201-202 хуудас/,
- Гэрч О.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “01 цагийн үед шинэ замын орчимд хөгжмөө чанга тавьсан машин замаар явж байгаа нь холоос харагдсан. ******* ах ахын дүү наад машинаа зогсоогоод шалгаадах гэхээр нь нөгөө машиныг ирж байхад нь урд талд нь зам дээр нь зогсож байгаад зогсоогоод очиж харахад машины урд 2 суудлын гол хэсэгт пивоны лааз харагдахаар нь согтууруулах ундаа хэрэглэсэн үү гэж асуухад жолооч эрэгтэй өөрөө хэрэглээгүй гэсэн. Би одоо хэлтэс рүү явж согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг чинь шалгана гэхэд жолооч эрэгтэй машинаасаа бууж ирээд би тал пиво уусан гэсэн. Би ******* ахад энэ жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн байна, өөрөө хэрэглэсэн гэж хэллээ гэхэд ******* ах чи машинаас нь хүмүүсийг нь буулгаад машиныг нь унаад миний араас дагаад яв гэсэн. Жолооч эрэгтэйг цагдаагийн машин руу суулгаад ******* ах машиныг бариад явсан. Би араас нь дагаад яв гэхээр нь хэлтэс рүү очих юм байна гээд араас нь дагаад явахад хэлтэс рүү очихгүйгээр Хаан банкны ар тал руу очсон. Надад эвгүй санагдаад байхаар нь нөгөө машиныг нь зогсоогоод албаны машинд суух үед ******* ах нөгөө жолооч эрэгтэйг чи наадхаа хурдан зохицуул, бид хоёр дараагийн дуудлагадаа явах хэрэгтэй байна гэсэн. Тэр жолооч ******* ахад ахаа надад байгаа нь 300 000 төгрөг байна, энийг авчих тэгэх үү гэхэд тэг тэг гээд ******* ах өөрийнхөө дансыг өгөөд мөнгийг шилжүүлж авсан. Нөгөө жолоочийг явуулаад албаны машинтай хэлтэс рүү явах үед нь би ******* ахад ахаа хэлтэс рүү аваачиж үлээлгэхгүй байсан юм уу, яагаад явуулж байгаа юм бэ гэхэд зүгээрээ, ямар ч асуудалгүй, би мэдэж байна гэж зандрангуй хэлсэн. ******* ах нь олон жил ажилласан, надаас цол дээгүүр байсан. Тэрнээс хойш 03 цаг өнгөрч байхад намайг дансаа өгчих гэхээр нь яах гэж байгаа юм бэ ахаа гэхэд чи дансаа өгчих гэсэн, би яах гэж байгаа юм гэхэд зүгээр өгчих өө гэсэн. Би дансаа хэлэхэд 100 000 төгрөг шилжүүлсэн. 100 000 төгрөгийг шилжүүлэхдээ чиний хувь шүү гэсэн. Би үгүй ахаа би авахгүй гэхэд зүгээрээ чи ав гэсэн. Надад тэрнээс хойш эвгүй санагдаад дөнгөж ажилд ороод 2 cap болж байсан учраас өгсөн мөнгийг нь хэрэглээгүй байж байсан. Шийдвэр гаргах эрх нь ахлагч *******д байсан. Учир нь надаас олон жил ажилласан болохоор ахын дүү одоо ингэ, тэг, дуудлага ингэж хаа, шийд гэж зааж байсан” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 206-208 хуудас/,
- Шүүгдэгч Д.*******ы мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “2025 оны 04 дүгээр сарын 9-10 нд шилжих шөнө “” чиглэлд би эргүүлийн цагдаа-жолоочоор, Ган- эргүүлийн цагдаагаар бид хоёр 24 цагийн үүрэг гүйцэтгэсэн. 4 дүгээр хороонд дуудлагад очоод буцаад явж байхад нэг машин ирж байсан. Би ийг энэ машиныг зогсоогоод шалгаадах гэхэд Ган- бууж шалгаад буцаж над руу ирээд бичиг баримтыг нь өгөөд согтууруулах ундаа хэрэглэсэн байж магадгүй байна гэхээр нь ийг чи машиныг нь уначих гээд жолоочийг нь албаны машиндаа суулгаад хэлтэс рүү явж байх замд би тэр жолоочоос архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү гэхэд хальт амссан гээд надаас би ээж, дүүтэйгээ гурвуулаа амьдардаг намайг явуулчих гэж гуйгаад байхаар хэлтэс рүү очилгүй гудамж руу ороод зогссон. Би тэр залуу ээж нь өвчтэй гээд байхаар нь миний өөрийн ээж өвчтэй зовлонтой байдаг учраас за чи машинаа үлдээгээд өглөө ирж аваарай гэсэн чинь за баярлалаа ах дансаа гэсэн. Яах гэж байгаа юм гэхэд баярласан сэтгэл гээд мөнгө шилжүүлье гэсэн. Би яах юм бэ яв гэхэд ахаа баярласан сэтгэл гээд шалаад байхаар нь дансаа өгсөн. Намайг дансаа өгч байх үед Ган- машин руу орж ирсэн. Энэ талаар Ган- мэдээгүй. Би мөнгийг данс руу аваад хөдлөөд явсан. Ган- Эрдэнийг дансны дугаараа гэхэд Ган- дансны дугаараа хэлэхээр нь 100 000 төгрөг өгсөн. Ган-д 100 000 төгрөг өгсөн шалтгаан нь өмнө өртэй байсан учраас өрөө өгсөн. Албан тушаалын хувьд шийдвэрийг Ган- гаргах ёстой. Тэр өдөр би шийдвэр гаргаж байсан, яагаад би гаргасан гэхээр Ган- шинээр орсон, юугаа ч ойлгохгүй, мэдэхгүй байсан, мөн надаас цолоор доогуур байсан учраас би шийдвэрлээд явж байсан. Цуг явж байгаа учраас би зааж сургах байдлаар үүрэг гүйцэтгэсэн. Яасан юм бэ ахаа, яагаад явуулж байгаа юм бэ гэж надаас асуухаар нь би зүгээр байна гэсэн. Тухайн өдөр тус жолоочийн согтуурлын зэргийг хэмжээгүй. Би өртэй байсан учраас өрөө өгсөн. Явуулах шийдвэрийг би гаргасан” гэх мэдүүлэг /1-р х.х-ийн 233-234 хуудас/,
- Шүүгдэгч Э.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Хахуульд өгсөн 300 000 төгрөгийг цагдаагийн алба хаагч хувьдаа авч байгааг мэдээгүй, эрх хасах арга хэмжээ авна гэхэд нь торгууль болох уу гэхэд болно гэхээр нь өгсөн. Ган- бичиг баримт руу үлээлгэж шалгасан. Цагдаагийн машин дотор явж байхдаа ******* гэдэг цагдаагийн алба хаагчаас асуусан. Нөгөө цагдаагийн алба хаагч нь байгаагүй. Надаас дансаар мөнгө шилжүүлж авч байхыг бол мэдсэн. Ган-эс гуйгаагүй. Намайг мөнгө шилжүүлэхтэй зэрэгцээд машин руу суусан. Торгуулийн мөнгөө бэлнээр өг гэсэн. Надад тухайн үед карт байхгүй бэлэн авах боломжгүй байсан. Тэр үед энэ данс руу шилжүүлчих гээд дансаа өгсөн. ******* гэдэг цагдаа яв яв гэсэн. Ган- гэдэг цагдаатай ерөөсөө юм яриагүй” гэх мэдүүлэг /2-р х.х-ийн 12-13 хуудас/,
- дүүргийн Цагдаагийн хэлтсийн 2025 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 30л/1723 дугаартай албан бичиг, түүнд хавсаргасан албаны шалгалтын материалд: Албаны шалгалт явуулах тухай шийдвэр, төлөвлөгөө, илтгэх хуудас, мөнгөн шилжүүлгийн баримтууд, албан тушаалтны тайлбарууд, хоногийн хугацаанд үүрэг гүйцэтгэх албан хаагчийн хуваарь, томилгоот бүрэлдэхүүнд өгч буй зааварчилгаа, алба хаагч нарт өгсөн үүрэг, тэдгээртэй холбоотой бусад баримтууд, албан хаагчийг томилсон тушаал, албан тушаалын тодорхойлолт, хувийн хэрэг /1-р х.х-ийн 3-147 хуудас/
- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Хаан банкны депозит дансны дэлгэрэгүй хуулга, дүүргийн Цагдаагийн хэлтсийн даргын 2024 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн Б/100 дугаартай тушаал /1-р х.х-ийн 167-175, 177-178, 179-185, 222 хуудас/ зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
Шүүгдэгч нарын хувийн байдалтай холбоотой үндэсний гадаад паспортын бүртгэлийн лавлагаа, төрсний бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р х.х-ийн 150-161, 2-р х.х-ийн 2-р х.х-ийн 36 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгаж, шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Мөн шүүх шүүгдэгч Д.*******, Э.******* нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явуулна” гэсэн заалтын дагуу явуулсан болно.
Шүүхээс нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд шууд хахууль авсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул шүүгдэгч Д.*******ыг дээрх гэмт хэрэгт гэм буруутайд, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн” бүрэн хангасан байх тул шүүгдэгч Э.*******г дээрх гэмт хэрэгт гэм буруутайд тус тус тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь үндэслэлтэй гэж үзлээ.
Прокуророос шүүгдэгч Д.*******, Э.******* нараас гаргасан үйлдлийг зүйлчилж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэгт тэдгээрийн үйлдэлд тохирсон, шүүгдэгч Д.*******, өмгөөлөгч С.Болорчулуун, Ө.Болормаа, шүүгдэгч Э.*******, өмгөөлөгч Г.Наранбаатар нарын хамт оролцож гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа, прокуророос сонсгосон ялыг сайн дураараа хүлээн зөвшөөрснийг тус тус дурдлаа.
Шүүгдэгч Д.*******, Э.******* нар нь өөрийн холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Тухайн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирол төлбөр байхгүй болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч нарыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж дүгнэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгч Д.*******ы хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ял нь, мөн шүүгдэгч Э.*******гийн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 500 000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хасаж, 1 жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 3 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Мөн яллах дүгнэлтэд дурдсан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлах шаардлагагүй гэж үзлээ.
Шүүгдэгч Д.*******д оногдуулсан 1 жилийн хугацаагаар хорих ялыг түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр, шүүгдэгч Э.*******д оногдуулсан торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тус тус тогтоож, шүүгдэгч Э.******* нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж шийдвэрлэв.
Мөн Авлигатай тэмцэх газрын 100900033401 дугаартай дансанд шүүгдэгч Д.*******ы байршуулсан 300 000 төгрөгийг улсын орлогод оруулж, Ойдовдоржийн ийн 100 000 төгрөгийг буцаан шилжүүлэхийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгав.
Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт хэрэгт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “Камерын бичлэг” гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг цагаан өнгийн дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргахаар тогтоолоо.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ы *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн албан тушаалтан хахууль өгөгчийн ашиг сонирхлын үүднээс албаны чиг үүргээ хэрэгжүүлээгүйн хариуд шууд хахууль авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд, шүүгдэгч ******* овогт *******ын *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Өөртөө давуу байдал бий болгох зорилгоор бусдад албаны чиг үүрэг, албан тушаалын байдалтай нь холбогдуулан мөнгө өгсөн” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Д.*******ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жил 6 /зургаа/ сарын хугацаагаар хасаж, 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Э.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтийн албанд ажиллах эрхийг 2 /хоёр/ жилийн хугацаагаар хасаж, 3 500 /гурван мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 500 000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан 1 /нэг/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.*******д оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жил 6 сарын хугацаагаар хассан нэмэгдэл ялыг хорих ял эдэлж дууссан үеэс, шүүгдэгч Э.*******д оногдуулсан нийтийн албанд ажиллах эрхийг 2 жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялыг торгох ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор тус тус тогтоосугай.
6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.*******ы Авлигатай тэмцэх газрын 100900033401 дугаартай дансанд байршуулсан 300 000 /гурван зуун мянга/ төгрөгийг улсын орлогод оруулж, Ойдовдоржийн ийн Авлигатай тэмцэх газрын 100900033401 дугаартай дансанд байршуулсан 100 000 /нэг зуун мянга/ төгрөгийг буцаан шилжүүлэхийг Авлигатай тэмцэх газрын Мөрдөн шалгах хэлтэст даалгасугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар хэрэгт хураагдан ирсэн “Камерын бичлэг” гэсэн бичиглэл бүхий 1 ширхэг цагаан өнгийн дискийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.
8. Шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт хэрэгт хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
10. Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шүүгдэгч, өмгөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
11. Дээр дурдсан үндэслэлээр оролцогчид давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Д.*******д урьд авсан Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, эдлэх ялыг 2025 оны 07 дугаар сарын 18-ны өдрөөс эхлэн тоолсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА