2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1422

 

 2025           05          28                                    2025/ШЦТ/1422

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.,

улсын яллагч Д.Ганчимэг (томилолтоор),

хохирогч Г., түүний өмгөөлөгч Б.Түвшинбаяр,

хохирогч Д.*******ын өмгөөлөгч Г.Сүхээ,

хохирогч С.*******, Н.*******, П.*******, Х.*******,

хохирогч С.*******, Б.******* нарын өмгөөлөгч Б.Ганбат,

хохирогч Н.*******, Х.*******, П.******* нарын өмгөөлөгч Д.Алтангэрэл,

иргэний нэхэмжлэгч Ч.*******ийн өмгөөлөгч Н.Анхтуяа,

иргэний нэхэмжлэгч Ч.*******,

гэрч Н., П.,

гэрч Ц., түүний өмгөөлөгч Ч.Шүрэнцэцэг,

шүүгдэгч Н., түүний өмгөөлөгч Ж.Гантулга,

шүүгдэгч , түүний өмгөөлөгч Д.Төмөрбаатар,

шүүгдэгч , түүний өмгөөлөгч Б.Солонго нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “В” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Н., , нарт холбогдох эрүүгийн 2306015402659 дугаартай хэргийг 2025 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Монгол Улсын иргэн, ,,,,,,,,, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн 507 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1, 181.2.5 дахь заалтад зааснаар 3 жил 1 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, уг ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж шийдвэрлэсэн, Ховд аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 2021/ШЦТ/29 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 2 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, оногдуулсан хорих ялыг 1 жил 6 сарын хугацаагаар тэнсэж шийдвэрлэсэн, овогт ын (Регистрийн дугаар: ),

2.Монгол Улсын иргэн, ,,,,,,,, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 26-ны өдрийн 2019/ШЦТ/731 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 400 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял шийтгүүлсэн, Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/593 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 7 жил хорих ял тус тус шийтгэж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн 7 жил 7 сар хорих ялаар тогтоож, уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жил 7 сар хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 23 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялыг 8 жил 2 сар 23 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн, овогт ийн (Регистрийн дугаар: ),

3.Монгол Улсын иргэн, ,,,,,,,, тоотод оршин суух бүртгэлтэй, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогт гийн (Регистрийн дугаар: ).

Холбогдсон гэмт хэргийн талаар (яллах дүгнэлтэд бичигдсэнээр):

Шүүгдэгч Н. нь ганцаараа:

2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Уран Ган” автомашин худалдааны төвийн гадна Д.*******ыг “автомашиныг чинь худалдаж авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, төөрөгдөлд оруулж түүний эзэмшлийн улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн автомашиныг өөртөө шилжүүлэн авч 123,500,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Да хүрээ” зах дээр хохирогч Х.*******г “Тоёота Приус 41 загварын автомашин худалдан авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг бий болгон 60,000,000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Да хүрээ” автомашины зах дээр С.*******ийг “барьцаанд тавьсан байраа чөлөөлж авах гэсэн юм, мөнгө зээлүүлээч” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон 131,000,000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан,

2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “” ХХК-аас түрээсийн гэрээгээр халхавчлан улсын дугаартай, Тоёота Приус 30 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилдээ залилан авч 14,950,000 төгрөгийн хохирол тус тус учруулж, бусдад нийт 329,450,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Н. нь тай бүлэглэн:

2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Да хүрээ” зах дээр Г.ыг “2 ширхэг Лексус Ар Икс 450, 1 ширхэг Тоёота Прадо 150, 1 ширхэг Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслүүдийг худалдана” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулан улмаар ын Хаан банкны дугаарын дансаар 110,000,000 төгрөг, Голомт банкны тоот дансаар 120,000,000 төгрөгийг, нийт 230,000,000 төгрөгийг шилжүүлэн залилан авч хохирогч Г.д их хэмжээний хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Да хүрээ” зах дээр автомашин худалдан борлуулдаг, ченж Н.*******ыг ын Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нягтлан бодогчоор ажилладаг байдлыг ашиглан, түүнийг автомашины мөнгийг буцаан төлөх санхүүгийн чадвартай гэх итгэл үнэмшлийг төрүүлж, улмаар “бид нар хамтарч Хөвсгөл аймагт махны бизнес эрхэлдэг, хөдөөнийхөнд том тэрэг хурдан зарагддаг” гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Н.*******оос түүний эзэмшлийн 120,978,984 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг Прадо загварын тээврийн хэрэгслийг шилжүүлж залилан авч хохирогч Н.*******од их хэмжээний хохирол учруулсан,

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Да хүрээ” зах дээр хохирогч П.*******ыг  “машинуудыг чинь худалдаж авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон улмаар 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1 ширхэг Тоёота Приус 41, 2 ширхэг  Тоёота Харриер загварын тээврийн хэрэгслүүдийг, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1 ширхэг Тоёота Альфард загварын тээврийн хэрэгслийг тус тус залилан авч, хохирогч П.*******т нийт 150,312,500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Да хүрээ” зах дээр автомашин худалдан борлуулдаг Х.*******г “машиныг чинь худалдаж авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, улмаар 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1 ширхэг Прадо 120, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1 ширхэг Лексус-450 загварын тээврийн хэрэгслүүдийг тус тус өөрийн эзэмшилд шилжүүлэн авч хохирогч Х.*******д 105,257,810 төгрөгийн буюу их хэмжээний хохирол тус тус учруулж, шүүгдэгч тай бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 606,549,294 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч Н. нь тай бүлэглэн:

2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүүргийн хорооны нутаг дэвсгэрт Б.*******д улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер 200 маркийн автомашиныг 123,000,000 төгрөгөөр худалдаж, улмаар түүний өмчлөлд шилжсэн уг тээврийн хэрэгслийг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “бусдад зараад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, тээврийн хэрэгслийг залилан авч хохирогч Б.*******д 123,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.ыг С.аар дамжуулан “автомашин барьцаалж мөнгө зээлье, барьцаанд тавьсан автомашиныг зарна” гэх зэргээр хуурч, Б.*******ийн өмчлөлийн Тоёота Ланд Круйзер 200 маркийн авто машиныг өөрийн мэтээр ойлгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар уг тээврийн хэрэгслийг зээлийн барьцаанд тавьж 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөгийг тус тус залилан авч, шүүгдэгч тай бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдэж, бусдад нийт 146,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч нь ганцаараа:

2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр иргэн Б.аас “мөнгө зээлээч, зээлсэн мөнгөө 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр буцаан төлнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон Хаан банкны дугаарын дансаар 15,000,000 төгрөгийг шилжүүлэн залилж авсан,

Шүүгдэгч нь Н.тай бүлэглэн:

2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Да хүрээ” зах дээр Г.ыг “2 ширхэг Лексус Ар Икс 450, 1 ширхэг Тоёота Прадо 150, 1 ширхэг Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслүүдийг худалдана” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон төөрөгдөлд оруулан, улмаар өөрийн Хаан банкны дугаарын дансаар 110,000,000 төгрөг, Голомт банкны тоот дансаар 120,000,000 төгрөгийг, нийт 230,000,000 төгрөгийг шилжүүлэн залилан авч хохирогч Г.д их хэмжээний хохирол учруулсан,

2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Да хүрээ” зах дээр автомашин худалдан борлуулдаг, ченж Н.*******ыг ын Хөвсгөл аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын нягтлан бодогчоор ажилладаг байдлыг ашиглан түүнийг автомашины мөнгийг буцаан төлөх санхүүгийн чадвартай гэх итгэл үнэмшлийг төрүүлж, улмаар бид нар хамтарч Хөвсгөл аймагт махны бизнес эрхэлдэг, хөдөөнийхөнд том тэрэг хурдан зарагддаг гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан, хохирогч Н.*******оос түүний эзэмшлийн 120,978,984 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг Прадо загварын тээврийн хэрэгслийг шилжүүлж залилан авч хохирогч Н.*******од их хэмжээний хохирол учруулсан,

Баянзүрх дүүргийн 17 дугаар хороо, “Да хүрээ” зах дээр хохирогч П.*******ыг “машинуудыг чинь худалдаж авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон улмаар 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1 ширхэг Тоёота Приус 41, 2 ширхэг Тоёота Харриер загварын тээврийн хэрэгслүүдийг, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр 1 ширхэг Тоёота Альфард загварын тээврийн хэрэгслийг тус тус залилан авч, хохирогч П.*******т нийт 150,312,500 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Да хүрээ” зах дээр автомашин худалдан борлуулдаг Х.*******г “машиныг чинь худалдаж авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан залилж, улмаар 2022 оны 12 дугаар зарын 14-ний өдөр 1 ширхэг Прадо 120, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1 ширхэг Лексус-450 загварын тээврийн хэрэгслүүдийг тус тус шилжүүлэн авч хохирогч Х.*******д 105,257,810 төгрөгийн буюу их хэмжээний хохирол тус тус учруулж, шүүгдэгч Н.тай бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 606,549,294 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Шүүгдэгч нь Н.тай бүлэглэн:

2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүүргийн хорооны нутаг дэвсгэрт Б.*******д улсын дугаартай, Тоёота Ланд Круйзер 200 маркийн авто машиныг 123,000,000 төгрөгөөр худалдаж, улмаар түүний өмчлөлд шилжсэн уг тээврийн хэрэгслийг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “бусдад зараад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориуд бий болгон, урьдын харилцаанд бий болсон итгэлийг урвуулан ашиглаж, тээврийн хэрэгслийг залилан авч хохирогч Б.*******д 123,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.ыг С.аар дамжуулан “автомашин барьцаалж мөнгө зээлье, барьцаанд тавьсан автомашиныг зарна” гэх зэргээр хуурч, Б.*******ийн өмчлөлийн Тоёота Ланд Круйзер 200 маркийн автомашиныг өөрийн мэтээр ойлгуулж, зохиомол байдлыг зориудаар бий болгон, улмаар уг тээврийн хэрэгслийг зээлийн барьцаанд тавьж 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөгийг залилан авч, шүүгдэгч Н.тай бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдэж бусдад нийт 146,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан гэмт хэргүүдэд тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Н. мэдүүлэхдээ: “...Тухайн асуудал нь 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрөөс эхлээд 2 сарын хугацаанд өрнөсөн. Тухайн үед гэдэг хүнээс ******* анх машин зээлээр аваад над шиг итгэмжлэл хийчихсэн явж байсан. Өмнөх 130,000,000 төгрөгийн төлбөр *******ээс зээлсэн ахын мөнгө гэж хэлээд байгаа мөнгөнөөс төлөгдөж орсон. Би анхнаасаа мах зардаг гэж худлаа хэлээд хэрэггүй гэж хэлж байсан. Гэтэл гэдэг хүн орж ирээд мах зардаг гээд хэлчихсэн наад хүмүүстээ тэгж хэлэхгүй бол болохгүй шүү гэж хэлсэн. Анхнаасаа тэрүүгээр нь явсан. Дараа нь энэ хүмүүсийн төлбөр тооцоо болоод тэр гражид бүх ченжүүдтэй нь бид хоёр уулзсан. Ингээд уулзаж байхад , ******* ах, ******* нар байсан. Тухайн машинуудыг бүгдийг нь зарсан. Нэг удаагийн үйлдлээр энэ машинуудыг зараагүй. Өмнөх машинуудыг нь аваад, зараад мөнгийг нь өгөөд явж байсан. Тухайн үед богино хугацаатай зээл байсан. Байр сав барьцаанд байсан маань үнэн. Өнөөдрийн энэ нөхцөл байдалд хүрнэ гэж бодоогүй. Зогсоо зайгүй хүү нэхдэг байсан. Гэрээ хийж авдаг. руу мөнгө хийдэг, буцаагаад ченж нар луу шилжүүлдэг байсан. зарим мөнгөнүүдийг нь дутуу шилжүүлсэн байдаг. Дансны хуулгаар нотлогдох байх. ******* надаас 130,000,000 төгрөгийн авлагатай гэж байна. *******т би 68,000,000 төгрөг өгсөн. ******* гэдэг хүний Приус-41 маркийн машиныг 32,000,000 төгрөгөөр надад зарсан. Тэрийг ******* өөрөө мэдэж байгаа. Эндээс 14,000,000 төгрөгийг ******* надад буцааж өгсөн. Миний хувьд гэм буруу дээрээ маргах зүйлгүй, харамсаж байна. Өнөөдөр ийм байдалд орсондоо гайхаж байна. Энэ хэрэгтэй холбоотой нэгтгэгдээгүй хэргүүд байгаа. Баянзүрх дүүргийн цагдаагийн газраас урьдчилсан хэлэлцүүлгийн дараа дуудсан. ******* бид хоёрыг Нэргүй гэдэг хүн Баянзүрх дүүргийн цагдаагийн 3-р хэлтэс дээр өгсөн байсан, одоо шалгагдаад явж байгаа. Энэ хэргүүдийг яах ёстойг мэдэхгүй байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...Гэм буруу дээрээ маргах зүйл байхгүй. Энэ бүхнийг эхлэхэд *******, нар намайг оруулсан. ******* мэдүүлгээ дандаа буруу өгсөн. ын 200,000,000 төгрөгийг ******* мөнгө зээлэх хүн олж ирлээ гээд *******, , гурав машин үзүүлээд энийг хэвийн байдалд нь оруулахгүй бол болохоо байлаа гээд улаан цайм залилан хийсэн. Энэ бүхний эхлэлийг , ******* нар тавьсан. Гэтэл өнөөдөр энэ хүмүүс хохирогчоор орж ирж байна. ******* ******* гэдэг ченжээс машин аваад тэрийгээ банк бусд тавья, банк бусд тавьчхаад хувь хүнд барьцаанд тавингуутаа тэрийгээ хулгай хийж авч явдаг. Тэр асуудал нь цагдаа дээр шалгагдаж байгаа. Ченжүүдийн хувьд ярихад би хамт очиж гэрээ хийгээд машинаа тусад нь авч явсан зүйл байхгүй. Энэ бүхнийг хэвийн байдалд оруулъя та тус болооч гэхэд нь би хотод ирчихсэн байсан. Тэгэхэд *******, , , нар ирээд ченжүүдтэй уулзаад хэвийн байдалд нь оруулах гэж байна гэж хэлээд ын 200,000,000 төгрөгийг би дансаараа шууд авч болохгүй гэж хэлээд миний данс руу оруулаад өөрийнхөө данс руу шилжүүлж авсан. өөрөө гэрчилнэ. *******ын машиныг ******* банк бусаас аваад хувь хүнд барьцаалаад хулгай хийгээд авчихсан. ын 230,000,000 төгрөгийг бэлэн авсан байсан. *******, , нарыг шалгуулмаар байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч мэдүүлэхдээ: “...д би 55,000,000 төгрөгийг шилжүүлээд “наад асуудлаа зохицуул” гэж хэлсэн. Найзыгаа түрдээ аргалж бай, найз нь том зээл хөөцөлдөх гэж байна” гэж хэлсэн. Тэр нь бүтээгүй юм шиг байна. Би мөнгөө өгчихсөн болохоор гайхаад Заяатай нүүрэлдье гэж хэлсэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Г. мэдүүлэхдээ: “...Би 2023 оны 02 дугаар сарын 15-нд машин авахаар гэдэг хүнээр дамжуулж энэ хүмүүстэй холбогдсон. Манай дүү рүү ийм машин байна гэж мэдээллийг нь үзүүлсэн. Би сонирхож үзээд авъя гэж хэлээд 16-ны өдөр Да хүрээ зах дээр  очсон. Да хүрээ дээр очиход ******* өөрөө ирээгүй. Утсаар яриад энэ хүмүүстэй уулзаад машинаа үз гэсэн. Да хүрээ дээр очиход ард талын дизель хүрээ гэдэг зах дээр хүрээд ир гэхээр нь очсон чинь 3 машин гаргаад тавьчихсан байсан. Машинуудыг нь асааж үзэхэд нэг “RX” нь асахгүй байсан, бусад нь асаж байсан. Тэгээд мөнгөө шилжүүлэх болсон чинь намайг тай цуг яваад мөнгөө шилжүүлээд ир бид нар энд машин тэргээ зохицуулаад байж байя гэж хэлсэн. Тэгээд бид хоёр банк руу яваад бусад нь машин дээрээ үлдсэн. тай банкин дээр очоод би д 2 дансаар мөнгө шилжүүлж өгсөн. Би д чиний данс руу биш гэдэг хүний данс руу шилжүүлчихье гэхэд болохгүй заавал миний дансаар ороод гарах ёстой гэж хэлсэн. Тухайн үед гайхаж байгаад нэг их юм бодоогүй мөнгөө шилжүүлсэн. Тэр үед нь байгаагүй. , хоёрын машин гэж бодсон. Мөнгөө шилжүүлээд буцаад очсон чинь нөгөө үзүүлсэн машинууд ч байхгүй, ч байхгүй байсан. Тэгээд утасдаад нотариат дээр очоод байж бай гэж хэлсэн. Нотариат дээр очоод зөндөө хүлээсэн. Утасдахаар нь асахгүй машиныг янзлуулж байна, хүнд зарж байгаа юм чинь ийм юм өгөөд яах вэ гэж хэлсэн. Нэлээн хугацаа өнгөрөөд ахиад залгахад одоо бичиг баримтуудыг нь аваад очиж байна гэж хэлсэн. Тэгсээр байтал нэлээн орой болоод би д энэ чинь худлаа юм биш үү, наад хүн чинь худлаа яриад байгаа юм биш үү гэхэд бол их итгэлтэй хүн бид нар зөндөө удаан харьцаж байгаа гэж хэлсэн. Тэгээд сүүлдээ 5 цаг дөхөөд ажил тараад эхлэхээр нь нотариат руу нь ороод энд гэдэг хүн машин шилжүүлнэ гэж ярьсан уу гэхэд үгүй гэж хэлсэн. Тэгээд бүх газрууд хаагаад бид хоёр машиндаа хүлээгээд утасдаад аргаа бараад тэр хавиар нь энэ хоёрыг шөнөжин хайсан. Ярихаар нь байж бай бид хоёр цуг явж байна, машин тэргийг чинь зохицуулж өгөх гээд явж байна гэж хэлсэн. би ийг ингэнэ гэж ерөөсөө бодоогүй гээд утсаар яриад байсан. Өглөө үүрээр салахдаа би аас үлдсэн мөнгөө авъя гэж хэлсэн чинь 30,000,000 төгрөгт чинь маргааш бид хоёр машин тэрэг зохицуулаад өгье гэхээр нь итгээд явуулсан. 230,000,000 төгрөг авсан. 230,000,000 төгрөг дээр бүрэн хариуцлага хүлээнэ гэсэн бичиг гараар нь бичүүлээд бичиг баримттай нь авч үлдээд маргааш нь цагдаа дээр гомдол гаргасан. Гомдол гаргаснаас хойш тай 1, 2 удаа ярьсан. Тэрнээс хойш холбоогүй болсон. Энэ хэрэг болсноос хойш 2 жил 4 сар болох гэж байна. Би энэ хүнээс өр төлбөрөө авмаар байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Н.******* мэдүүлэхдээ: “...Миний хувьд 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдрөөс эхлэн тухайн гэмт хэрэгт залилуулаад хохироод явж байгаа. Миний нийт хохирлын хэмжээ 143,000,000 төгрөг. ...Би хоёр машин өгсөн, нэг машинаа буцааж авсан. Фейсбүүк дээр зарагдах гэж байхад нь болиулаад авч байсан. 70,000,000 төгрөгийн хар өнгийн Прадо 120 машин байгаа. Энэ машиныг би ******* гэдэг хүнд байгаа гэж бодож байна. Машинаа бүрэн бүтнээр нь буцаагаад авчихвал гомдол саналгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч П.******* мэдүүлэхдээ: “...Да хүрээ дээр тай зэргэлдээ зогсдог байсан. Тэгээд ахаа аавын төрсөн дүүгийнх нь хүүхэд прокурор гээд ийг дагуулж ирсэн. Ахаа та сарын хугацаатай нэг машин өгөөч гэхээр нь өгсөн. Сарын дараа мөнгө нь ороод ирсэн. Сүүлд нь ахиад та ахиухан шиг машин өгчих гэхээр нь 3 машин өгсөн. Дараа нь ахиад 2 “Харриер” өгсөн. ...ийн найз нь Хөвсгөл аймгийн шүүхийн шийдвэрт ажилладаг, ерөнхий нягтлан, энэ хүмүүс мах зарж байгаа гээд зургийг нь үзүүлсэн. Машин авч малчдад өгөөд оронд нь мал мах авдаг гэж ойлгосон. Тэгээд сүүлд 1 ченж чамаас 3 машин авсан уу, 2 “Хариер” авсан уу гэхээр нь 50,000,000 төгрөгөөр авсан гэхэд 2009 оны “Хариер 30,000,000 төгрөгөөр авах уу гээд явж байна. Чиний нэр дээр байна өгсөн юм уу гэж залгасан. Тэгээд руу яриад хайж явсаар байгаад арай гэж олж ирээд гарын үсэг зуруулсан. Ингээд алдаж байгаагаа мэдсэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Х.******* мэдүүлэхдээ: “... намайг машин авах уу гэхээр нь 60,000,000 төгрөгтэй очсон. *******ийн найз болохоор нь итгээд д 60,000,000 төгрөгөө өгсөн. Гэтэл машин өгөөгүй. Нөхцөл байдал хэцүү байна. Асуудлаа хурдан шийдмээр байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч С.******* мэдүүлэхдээ: “...Би гэдэг хүнтэй 2011 оноос эхэлж найзалсан. аар дамжуулж тай танилцсан. Боловсролтой мундаг хүмүүс байна гэж ойлгоод нөхөрлөж байсан. Түүнээс хойш гаас холбоо тасраад 2022 оноос буцаж найзалсан. Тэгээд нэг өдөр над дээр ирээд “найз нь байраа барьцаанд тавьчихсан яаралтай авах хэрэгтэй байна. Ямар гарц гаргалгаа байна” гэж асуусан. Энэ хооронд бас надад хандсан. Эгч нь төрийн албан хаагч учраас машин авч чадахгүй байна. Зээлээр машин нэр дээрээ аваад өгөх хүн байна уу туслаач гэж хэлсэн. Тэр үед надтай цуг явж таарсан. Ингээд , хоёрыг би танилцуулсан. Энэ хоёр танилцаад яаж машин хөлслүүлэх вэ гэхэд эгч нь ийм машины өртэй энэ өрөө дарахад надад мөнгө хэрэгтэй байна гээд энэ процесс эхлэхийн өмнө надаас 30,000,000 төгрөг зээлээд өмнөх өрөө төлсөн байсан. Тэр хооронд ахиад хэд хэдэн машин авсан байсан. Надаас 30,000,000 төгрөг авсан өдрөө машинаа зараад тэр мөнгийг нь ахад өгөөд ах надад 300,000 төгрөг өгсөн. Түүнээс хойш гийн нэр дээр машин лизингээр аваад энэ авсан машинаа хэдүүлээ борлуулаад борлуулангуутаа эргэлдүүлье гэж ярьсан. Ингээд энэ хоёр энэ процессоо үргэлжлүүлээд явсан. Гэтэл мөнгө хэрэг болонгуут чи ахаасаа мөнгө зээлээд өгөөч гэж надаас удаа дараа гуйсан. Маш өндөр хүүтэй сарын билүү өдрийн 8 хувийн хүүтэй мөнгө сураад байна туслаач гэсэн үүднээс тусалсан. байраа суллангуутаа банк бусд тавиад энэ хоёр хамтарч явсан байдаг. болохоор би мөнгө аваагүй гэж яриад байдаг. урьд нь зөндөө их өртэй байсан. ын өмнөх өрүүд овоорч явсаар байгаад ын толгой дээр унаж эхэлсэн гэж харж байгаа. 70 гаруй настай хөгшин, 3 хүүхдээ аваад гудамжинд гарлаа, болохоор би маш их өртэй, ажил дээр хүмүүс өр нэхэж орж ирээд байна гэртээ байх хэцүү байна гэхээр нь миний зүгээс их мөнгө зээлж тусалсан. Тэгээд туслаад явж байтал сүүлдээ энэ хоёр ахын мөнгийг өгөхөө больсон. ах над руу уурлаж эхэлсэн. Ийм байдалтай явсаар байгаад нэг л өдөр ах намайг чи наад хүмүүсээсээ мөнгө авч өгөхгүй бол би чамайг цагдаад өглөө гэхэд нь анх цагдаад өргөдлөө өгсөн. цаанаас нь удирдаад байгаа. 131,500,000 төгрөгийн хохирлоо барагдуулж авмаар байна. Тэр миний мөнгө биш ахын мөнгө. Би гийн өмнөөс ажиллаж мөнгийг нь төлж байна. Орон байраа хүртэл банканд хураалгалаа, хохирлоо барагдуулаач ээ, сэтгэл гаргаач, маш их гомдолтой байна. ын хувьд гомдох зүйл байхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч Ч.******* мэдүүлэхдээ: “...Энэ хүн над дээр ирээд Приус 30 машинаа тавиад 4,500,000 төгрөг зээлсэн. 2 сарын дараа түрээсийн машин авчирч тавьсан гэдгийг мэдсэн. Цагдаагаас над руу залгаад хэлсэн. Анхнаасаа энэ хүн надаас хүүтэй мөнгө зээлсэн, болж өгвөл хүүг нь тооцуулж авмаар байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Н. мэдүүлэхдээ: “...2022 онд гээд манай үеэл гэдэг найз байдаг, машин аваад орон нутагт аваачиж борлуулаад мал, махаар солиод Улаанбаатарт авч ирж махаа зараад мөнгө өгдөг найдвартай идэвхтэй хүн байгаа юм аа, чи машин өгчих гээд гуйхаар нь өгсөн. өөрөө шүүхийн шийдвэрийн үнэмлэх үзүүлээд би хууль шүүхийн байгууллагад ажилладаг. Ажлынхаа хажуугаар наймаа хийдэг гэхээр нь 1 машин 14 хоногийн хугацаатай зээлээр өгөөд хугацаанд нь мөнгөө авсан. Тэгээд ахиад машин хэрэгтэй гээд байхаар нь өөрөөсөө 3-4 машин өгч байсан” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч П. мэдүүлэхдээ: “...*******ийн хадам аавтай найз, цэрэгт цуг байсан тэгээд танилцаж байсан. ******* бизнес хийж байгаа, машин тэрэг оруулж ирж зарж байгаа гэж хэлээд надаас мөнгө зээлж байсан. ******* , гэдэг хүмүүстэй хамтран ажиллаж байгаа гэж байсан. Сүүлд Ланд 200 машиныг зараад таны мөнгийг буцааж өгнө гэсэн боловч машины мөнгөө алдчихлаа гэж хэлсэн” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт гэрч Ц. мэдүүлэхдээ: “...ыг танина, тай 4-5 удаа уулзаж байсан. 2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр машин ченжүүд нь бэлдчихсэн байгаа, та очоод үзүүлчих гэж хэлсэн. Тэгэхээр нь машинуудыг нь үзүүлсэн. Би дүүгээ тай танилцуулж өгсөн. Цаашаа тай холбогдоод яасан талаар мэдэхгүй, төлбөр тооцооны талаар мэдэхгүй” гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр хэрэгт цугларсан нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитойгоор шинжлэн судалж, хэргийн үйл баримтыг үйлдэл тус бүрээр нь дүгнэвэл:

Шүүгдэгч Н. нь 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Баянгол дүүргийн 3 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Уран ган” автомашин худалдааны төвийн гадна Д.*******ыг “автомашиныг чинь худалдаж авна” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, түүний эзэмшлийн улсын дугаартай “Toyota Land Cruiser-J200” маркийн автомашиныг өөртөө шилжүүлэн авч 123,500,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Хохирогч Д.*******ын 2023 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст гаргасан: “Д.******* миний бие 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Н.тай Худалдах, худалдан авах гэрээгээр улсын дугаартай Toyota Land Criuser 200 маркийн автомашиныг худалдах, төлбөрийг 2 хувааж төлөхөөр гэрээ хийж тухайн өдрөө автомашинаа Н.гийн нэр дээр шилжүүлэн өгсөн болно. Тухайн гэрээнд автомашины үнийг 130,000,000 төгрөгөөр зарж урьдчилгаа 70,000,000 төгрөгийг авч, үлдэгдэл 60,000,000 төгрөгийг 14 хоногийн хугацаатай төлж дуусгахаар гэрээ хийж иргэн Н.д итгэж авто машинаа өгч явуулсан юм. ...Иргэн Н. нь автомашин худалдан авах нэрээр иргэн Д.******* миний итгэлийг олж авч автомашиныг залилсан байж болзошгүй байх тул уг асуудлыг шалгуулах хүсэлтэй байна” гэсэн гомдол (2 дугаар хавтаст хэргийн 16 дугаар хуудас),

Тээврийн хэрэгсэл зээлээр худалдах, худалдан авах гэрээний хуулбар (2 дугаар хавтаст хэргийн 17-19 дүгээр хуудас),

Хохирогч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Н. гэдэг хүнд л машинаа өгч явуулж залилан мэхлүүлсэн, түүнээс биш өөр хүн ирж машиныг аваагүй учраас зөвхөн Н.гаас машинаа нэхэмжлээд байгаа юм. Миний хувьд Н. гэдэг хүнд улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн машиныг 130,000,000 төгрөгөөр бодож өгөөд 70,000,000 төгрөг авч үлдсэн, 60,000,000 төгрөгөө аваагүй залилан мэхлүүлж хохирсон. Би энэ хэл амтай, гэмт хэргийн замаар олсон 70,000,000 төгрөгийг нь буцааж өгөөд өөрийн машинаа л авмаар байна. Иймээс миний машиныг хаана байгаа газраас нь олж өгч миний хохирлыг барагдуулж өгнө үү” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 23-24 дүгээр хуудас),

Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд гэрчээр өгсөн: “...2023.04.10-ны үед миний хүргэн дүү Баттулгаас намайг Уран ган зах дээр машин зардаг гэдгийг дамжуулан сонсоод гэх залуу анх ирж уулзсан. Ингээд уулзаад надаас гуйж байгаад 65,000,000 төгрөгийн үнэтэй Т.Прадо маркийн машиныг тал мөнгийг нь өгч үлдсэн мөнгийг нь дараа өгнө гэж хэлээд авч явсан. Ингээд би 2023.04.18-ны өдөр ажлаар БНХАУ-д явж байхад гэх залуу Ви чатаар над руу залгаад ах аа таны машиныг зарчихлаа мөнгийг чинь хийчих үү гэхлээр нь тэг тэг гэсэн, Монголд байсан миний ах Нэргүй гэдэг хүний данс руу тал мөнгөө хийсэн. Тэгэхээр нь гайгүй итгэлтэй залуу байх шиг байна гэж бодсон. Тэгтэл дахин залгаад ахаа тань дээр байгаа улсын дугаартай Т.Ланд Круйзер 200 маркийн машиныг 130,000,000 төгрөгөөр авч болох уу, гэхдээ 50 хувийг буюу 70,000,000 төгрөгийг бэлнээр, үлдсэн 60,000,000 төгрөгийг нь зээлээр авъя 14 хоногийн дараа өгье, би таны машиныг аваад хөдөө мал, ноос, ноолуураар өгөх гээд байна гэхлээр нь итгээд тэр өдрөө шууд машиныг аваад яв гэж хэлээд хүлээлгэж өгөөд явуулсан. ...Ингээд 2023.04.24-ний өдөр Монголд ирээд байж байтал залгаад ахаа машиныхаа нэрийг над руу шилжүүлээд өгөөч би найдвартай зараад мөнгийг чинь өгнө гээд байхаар нь итгээд Уран ган төвийн авто тээвэр лүү орж машины нэрийг шилжүүлсэн. Үүнээс өмнө би тай гэрээ хийсэн ба гэрээнд тээврийн хэрэгслийн төлбөрийг төлж дуусахаас өмнө нэрийг шилжүүлж болно гэсэн заалтыг оруулсан. Энэ заалтыг оруулсан нь би тэр залууд итгэсэн байсан” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 39-40 дүгээр хуудас),

“Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн “... улсын дугаартай Toyota Land Cruiser 200 маркийн автомашин үнэлгээ 123,500,000 төгрөг” гэсэн дүгнэлт (2 дугаар хавтаст хэргийн 32-36 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Н. нь 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” зах дээр хохирогч Х.*******г “автомашин худалдан авч өгнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 60,000,000 төгрөгийг бэлнээр авч их хэмжээний хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хохирогч Х.*******гийн 2023 оны 02 дугаар сарын 03-ны өдөр Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст гаргасан өргөдөл (2 дугаар хавтаст хэргийн 166-167 дугаар хуудас),

Хохирогч Х.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Н. нь над руу дугаараас залгаад бэлэн 60,000,000 төгрөг аваад Да хүрээ зах дээр хүрээд ирээч гэхэд нь би дүү болох С.той Баянзүрх дүүргийн 17 дугаар хороонд үйл ажиллагаа явуулдаг Хаан банкнаас бэлэн 60,000,000 төгрөг аваад Н.тай уулзаж машин авахаар болоод 60,000,000 төгрөгөө бэлэн тоолж өгсөн. Тэгээд хүлээж бай нөгөө машинаа аваад ирье гэхэд нь хүлээгээд сууж байтал цагаан өнгийн Приус-41 маркийн автомашинтай, хоёр хүн ирээд Н.тай уулзаад явсан.  ...Тэгээд орой болж зах хаахад нөгөө авах гэж байгаа машин нь ирээгүй, өгсөн 60,000,000 төгрөг Н.д байхгүй байхаар нь би мөнгөө авъя гэхэд одоо чиний мөнгийг олж өгнө гээд хүлээлгээд байсан. Энэ мэтээр 4 хоног хүлээгээд мөнгө өгөхгүй байхаар нь би залилуулснаа мэдээд цагдаад хандаж байна. Надад хэлэхдээ Тоёота Харриер, Приус-41 маркийн автомашин өгнө гэж хэлсэн, би Да хүрээ зах дээр очоод мөнгө өгөх үедээ уг машинуудыг хараагүй одоо ирнэ гээд хүлээлгээд байсан” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 170-171 дүгээр хуудас),

Гэрч С.Энхбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Надтай хамт машин зардаг Т.аас өмнө нь машин авсан Н., нар нь бэлэн 60,000,000 төгрөгтэй ирсэн бөгөөд өглөг 40,000,000 төгрөгөө өгөөд 20,000,000 төгрөгийг нь шагналд ав гэсэн байсан. Тэр хоёр Т.аас 200-300 сая төгрөгийн машин зээлээр олоод өгөөч гэсэн байсан. Бид хоёр тэр хоёрын өгсөн 60,000,000 төгрөгийг банк руу авч очоод 40,000,000 төгрөгийг нь Т. өөрийн тоот дансанд хийгээд, үлдэгдэл 20,000,000 төгрөгийг буцаагаад бэлнээр өгөх гэхэд авахгүй байхаар нь миний тоот дансанд хийж байгаад Т.ын данс руу хийсэн. Т. ын данс руу хийсэн, ийм л зүйл болсон” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 218-219 дүгээр хуудас),

Гэрч Т.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2023 оны 01 дүгээр сарын 31-ний өдөр Да хүрээ зах дээр ажлаа хийж байтал гэх зүс таних залуу эгч нь болох гэх хүнтэй хоёулаа ирээд 40,000,000 төгрөгийн өмнөх өрөө төлье, та надаа бартер хийх 200,000,000 төгрөгөөс 300,000,000 төгрөгийн автомашин олоод өг гэхэд нь би за ганц нэг хүнээс асууж өгье, гэхдээ бараг бүтэхгүй байх наад мөнгөө надаас буцаагаад ав харин өөр хүнээс асуу гэхэд надаа танаас өөр итгэхээр хүн алга зах руу орохоор хүмүүс надаас өрөө нэхээд байна танд шагналд 20,000,000 төгрөг өгье надаа яаралтай машин нийлүүлээд өг гээд гуйгаад байхаар нь би 60,000,000 төгрөгийг нь аваад өөрийнхөө авах 40,000,000 төгрөгөө Япон руу машины мөнгө шилжүүлэх ёстой байсныгаа шилжүүлсэн. Үлдэгдэл 20,000,000 төгрөгөө аваад машин олж өгөх гээд хүмүүстэй уулзаад явахад хүмүүс , хоёроос авлагатай наад мөнгөө өгчих гээд байхаар нь би өгөөгүй. , хоёрт буцааж өгөхөд мөнгөө авахгүй машин олоод өг гээд байхаар нь би нөгөө 20,000,000 төгрөгөө аваад өөрийн ажлаа хөөцөлдөөд яваад өгсөн, тэгтэл миний араас мөнгө хий гээд утасдаад дансаа явуулахад нь би гийн дансыг явуулчих гэхэд надаа өөр гэсэн данс байхаар нь өөрсдийнхөө дансыг өг гэхэд ын данс ирээд буцааж 20,000,000 төгрөгийг нь буцаалт гэсэн утгатай шилжүүлсэн. Тэгээд тэр хоёр холбоо бариагүй өчигдөр цагдаагаас дуудсан. Би , нартай харилцаа хамаарал байхгүй, өмнө надаас зээлээр 154,000,000 төгрөгийн үнэтэй 3 ширхэг автомашин авч байсан, үлдэгдэл 40,000,000 төгрөг өгөөгүй байсан” гэсэн мэдүүлэг (2 дугаар хавтаст хэргийн 179-180 дугаар хуудас),

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (2 дугаар хавтаст хэргийн 182-183 дугаар хуудас),

Т.ын эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (2 дугаар хавтаст хэргийн 184 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Н. нь 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” автомашины зах дээр С.*******ийг “мөнгө зээлүүлээч” гэж хуурч, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан 131,000,000 төгрөгийг залилан авч их хэмжээний хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, С.*******ийн Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст гаргасан гомдол (5 дугаар хавтаст хэргийн 54-55 дугаар хуудас),

Хохирогч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2015 онд Н.гийн төрсөн ахаар дамжуулж танилцаж байсан. Бид түүнээс хойш найз нөхдийн харилцаатай байдаг болсон. Мөн гэх хүнийг 2021 оноос мэдэх бөгөөд миний амины орон сууцыг түлшээр сольж худалдан авч байсан. Өөрийгөө Хөвсгөл аймгийн ШШГГ-т ажилладаг гэж байсан. 2022 оны 10 дугаар сард надаас би хөдөө байна, наана чинь намайг төлөөлөөд гэрээ хийгээд машин авчих хүн байна уу гэж ярьж байхад Н. миний хажууд байж байсан бөгөөд “би аваад өгье, би байраа алдах гээд хэцүү байна” гээд байхаар нь би тай холбож өгсөн. ...2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 100,000,000 төгрөг авсан. Би мөнгөө Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Да хүрээ захын Хаан банкнаас шилжүүлж өгсөн. Би нийт 131,500,000 төгрөг өгсөн. 2023 оны 01 дүгээр сарын 05-ны өдөр надад буцаан өгөх байсан хэдий ч янз бүрийн арга саам хийгээд мөнгөө өгөхгүй өнөөдрийг хүрсэн. Би Н.д өгсөн мөнгийг өөрийн хадам аавын найз ээс авч өгсөн бөгөөд надаас мөнгөө нэхээд байгаа. ...Н. нь надаас авсан мөнгөө өөрийн Б.гийн тоот дансаар авсан. Би Н.д урд өмнө 4 удаа мөнгө өгч авсан бөгөөд заасан хугацаандаа өгч байсан тул итгээд мөнгө өгсөн. Н. нь 2023 оны 06 дугаар сарын 20-ны өдөр гэсэн дугаараас орой уулзъя гэж мессеж бичсэнээс хойш сураггүй байгаа. ...Би энэ хүнтэй хамтарч байраа өрнөөс гаргаж авъя гээд байхаар нь тэр хоёрыг танилцуулсан. Н. нар өмнө авсан машины өрөө даруулах зорилгоор мөнгө авдаг байсан. Би түүнийг нь ахаас авч өгдөг юм. ах надад хүүтэй зээлээд мөнгөө эргүүлж аваад надад 1,000,000 төгрөг өгдөг байсан. 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр өмнө авсан мөнгөө өгөөд дахин 110,000,000 төгрөг авхуулсан. Түүн дээр өмнөх авсан мөнгөний үлдэгдэл 21,000,000 төгрөгтэй нийлээд 131,000,000 төгрөг өгсөн” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 61-65 дугаар хуудас),

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, С.*******ийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (5 дугаар хавтаст хэргийн 81-105 дугаар хуудас),

Дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл, шүүгдэгч Н.гийн Б.гийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (5 дугаар хавтаст хэргийн 107-142 дугаар хуудас),

Шүүгдэгч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...Би *******ээс хэлээд байгаа 131,000,000 төгрөгийг 2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр авсан. Би энэ мөнгийг авахдаа С.*******т байр зээлээс чөлөөлөх мөнгө гэж хэлээгүй. ...С.*******ээс авсан мөнгийг бид хоёрын машины мөнгөний өрөнд өгсөн” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 77-78 дугаар хуудас),

Гэрч П.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хувиараа хөдөлмөр эрхэлдэг бөгөөд С.******* нь миний цэргийн найз н.ийн хүргэн гэдгээр нь 2022 оноос эхлэн харилцаж эхэлсэн. ...2022 оны 12 дугаар сарын 29-ний өдөр С.******* над руу залгаад өмнөх шигээ л машин зараад өгнө гэж хэлээд мөнгө авсан. Би өөрийн дүү Э.ын тоот данс руу өөрийн Хаан банкны , Худалдаа хөгжлийн тоот данснуудаас шилжүүлж өгөөд Э.аас С.*******ийн данс руу шилжүүлж өгсөн. Би 20,000,000 төгрөгөөр 5 удаа, 10,000,000 төгрөгөөр 1 удаа нийт 110,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. С.******* нь надад ашигтай ажиллавал мөнгө нэмж өгнө гэж хэлдэг байсан хэдий ч би мөнгө нэмж авч байгаагүй. Надаас анх мөнгө авахдаа 2022 ондоо багтаагаад буцаагаад өгнө гэж байсан. Гэсэн хэдий ч С.******* нь Н.д надаас авсан мөнгөө өгөөд машин авсан гэж байсан. ...Би мөнгөө авах гээд С.*******ээс асуухаар “муу зарагддаг машинууд авсан байна, машин зарагдахаар мөнгийг нь өгнө” гээд байдаг байсан. Сүүлд энэ асуудлаас болж цагдаагийн байгууллагад хандсан талаар мэдсэн. ...Би өөрийн мөнгийг олж авмаар байна” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 206-208 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Н. нь 2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр Чингэлтэй дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “Их Алтайн Хүрд” ХХК-аас түрээсийн гэрээгээр халхавчлан улсын дугаартай Toyota Prius-XW30 маркийн тээврийн хэрэгслийг өөрийн эзэмшилдээ залилан авч 14,950,000 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, “Их Алтайн Хүрд” ХХК-ийн Чингэлтэй дүүргийн цагдаагийн хэлтэст гаргасан өргөдөл (8 дугаар хавтаст хэргийн 95-96 дугаар хуудас),

Түрээсийн гэрээний хуулбар, “Их Алтайн Хүрд” ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, тээврийн хэрэгслийн гэрчилгээний хуулбар (8 дугаар хавтаст хэргийн 98-101 дүгээр хуудас),

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Л.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 12-ны өдөр ын гэгч нь манай компанийн менежер Сүхбилэгтэй 215 дугаартай түрээсийн гэрээ байгуулан улсын дугаартай, мөнгөлөг өнгийн Тоёота Приус 30 загварын автомашиныг нөхцөл нь 3 хоногийн түрээсийг 1 хоног нь 80,000 төгрөгийн үнэтэйгээр түрээсэлж, тээврийн хэрэгслийг хувийн хэрэгцээндээ авсан. ...Ингээд гийн 3 хоногийн түрээсийн хугацаа дуусахад 04 дүгээр сарын 16-ны өдрийг хүртэл тооцоогоо хийгээд түрээсээ сунгасан. Тэгээд 04 дүгээр сарын 16-ны өдрөөс хойш утсаа авахаа больчихсон. Мессеж бичихээр “Хөдөөнөөс орж ирж байна, одоо очлоо, ирэх долоо хоногт очно, жаахан хүлээж бай” гэсэн тайлбар хэлдэг байсан. Эхнэр нь мөн утсаа авахгүй, мессеж бичихээр хариу бичдэггүй. Ингэж явж байгаад 05 дугаар сарын 24-ний өдөр GPS-ыг нь Баянзүрх дүүргийн Баянмонгол хорооллын хойд талд салгачихсан. Тэр газар нь очоод үзсэн ч машинаа олж чадаагүй. Тэгээд энэ өдрөөс хойш холбоо барьж чадахаа больчихсон. Тийм учраас бид нар машинаа хайж эхэлсэн. Машинаа хайж байхдаа 06 дугаар сарын 02-ны өдөр гийн одоо амьдарч байгаа хаягийг нь буюу Сонгинохайрхан дүүргийн 21 дүгээр хороололд шинээр баригдсан байрыг нь олж аваад очсон. 06 дугаар сарын 07-ны өдөр 22 цагийн үед г байр руугаа орж байхыг нь хараад орсон хаалга руу нь орсон чинь “Аав байхгүй байна” гээд хүүхэд нь хэлж байсан. Тэгэхээр нь буцаж гараад байрных нь орчмоор хайсан чинь байрныхаа доор байрлах хүнсний дэлгүүрээс гарч ирсэн. Эхнэр нь тэр дэлгүүрт ажилладаг гэсэн. Юу болсон талаар асуутал “Машиныг чинь зарсан, барьцаанд тавьсан, 30,000,000 төгрөгийн оронд өгчихсөн” гэж хэлсэн. Тэгээд машин өгсөн хүн рүүгээ залгаад “Бүтэн сайнд очиж машинаа авъя. Бүх юмаа дуусгая аа. Энэ манай ахын машин байгаа юм. GPS-ээ яачихсан юм” гэсэн чинь нөгөө хүн нь “Тооцоо нийлбэл тэгье. GPS-ийг нь салгачихсан” гэж хэлсэн. нь “06 дугаар сарын 11-ний өдрийг хүртэл хүлээгээч. Би бүх юмаа дуусгаад, төлбөр тооцоогоо төлье” гэхээр нь би “Мэргэжлийн байгууллагад хандана” гэж хэлээд бид хоёр салсан. 06 дугаар сарын 11-ний өдөр би болонийнх нь утас руу залгасан чинь утас нь холбогдохгүй байсан. Ингээд цагдаагийн байгууллагад хандах болсон” гэсэн мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 109-110 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ч.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 03 дугаар сарын 07-ны орой хамт ажилладаг байсан хуурай ах над руу залгаад “Мөнгө байна уу, 10 хувийн хүүтэй машин барьцаанд аваад мөнгө зээлэх үү, 7 хоногийн хугацаатай гэж хүн асуугаад байна. Өмнө нь надаас бас зээл авч байсан юм. Би сайн танихгүй. Гэхдээ найдвартай байх аа” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд тэр орой нь 22 цаг өнгөрч байхад дугаараас над руу залгаад “Мийгаа ах ярьчих гэсэн юм аа. Машин өгөөд оронд нь мөнгө зээлчих гэсэн юм” гэхээр нь би гэрийнхээ ойролцоо дуудсан. Тухайн хүн нь 30 дөхөж байгаа, бор, махлагдуу, 175-180 см орчим өндөртэй байсан бөгөөд Приус 20 загварын бор өнгийн машинтай явж байсан. Тэр залуу “5,000,000 төгрөг өгчих” гэхээр нь би “4,500,000 төгрөг байна. 10 хоногийн хугацаатай, 10 хувийн хүүтэй зээлье” гэсэн чинь тэр залуу зөвшөөрсөн. Би тэр машиных нь бичиг баримтыг харъя гэсэн чинь “Дундговьд явж байгаад цагдаад хураалгачихсан. Тэгээд тэр чигт нь хаяад ирсэн” гэж хэлсэн. Тэгээд би машиныг нь аваад өөрийнх нь өгсөн тоот Хаан банкны А. гэсэн хүний данс руу 4,500,000 төгрөгийг шилжүүлсэн. ...Тэрнээс хойш 2 хоногийн дараа тухайн залуу залгаад “Приус 20-оо хөдөө ажлаар явуулах хэрэгтэй болчихлоо. Оронд нь гайгүй Приус 30 тавьчихъя, 2-3 хоногоос ирээд авчихна” гэхээр нь би зөвшөөрсөн. Тэгээд нөгөө залуу Нарны хорооллын М Мартын хажууд улсын дугаартай саарал өнгийн Приус 30 машинтай, хажуудаа нэг хүн суулгачихсан ирээд Приус 20 машинаа солиод аваад явсан. ...Наадмын өмнө над руу нэг хүн залгаад “Чингэлтэй дүүргийн цагдаагаас ярьж байна. машин өөр дээр чинь байгаа юу” гэхээр нь би “Байгаа, надад хүн барьцаанд тавиад үлдээсэн машин байгаа” гэж хэлээд орой 20 цагт уулзахаар болсон. 20 цаг болоход надтай ярьсан хүн ирэхгүй болохоор нь би тэр машиныг аваад явчхаж магадгүй, аваад явчихвал би мөнгөгүй хоцрох юм байна гэж бодоод граж руугаа аваачиж тавьсан. Тэгээд тэр орой 23 цагийн үед машинаа шалгах гээд гарахад машины эзэн гэх манай байрны доор гражид ирээд “Та нар бүлэглэж машин хулгайллаа” гээд тэр хүнтэй маргалдаад цагдаа дуудацгаасан” гэсэн мэдүүлэг (8 дугаар хавтаст хэргийн 115-116 дугаар хуудас),

Эд зүйл ( улсын дугаартай Тоёота Приус 30 маркийн автомашин) хүлээн авсан болон хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (8 дугаар хавтаст хэргийн 119-122 дугаар хуудас),

“Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн ЧД1-24-144 дугаартай: “...Тоёота Приус 30 маркийн автомашины үнэлгээ 14,950,000 төгрөг” гэсэн дүгнэлт (8 дугаар хавтаст хэргийн 123-127 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Н., нар нь бүлэглэн 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” зах дээр Г.ыг “2 ширхэг Лексус Ар Икс 450, 1 ширхэг Тоёота Прадо 150, 1 ширхэг Тоёота Приус 30 загварын тээврийн хэрэгслүүдийг худалдана” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан ын эзэмшлийн Хаан банкны дугаартай дансаар 110,000,000 төгрөг, Голомт банкны дугаартай дансаар 120,000,000 төгрөг, нийт 230,000,000 төгрөгийг шилжүүлэн авч хохирогч Г.д их хэмжээний хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 8 дугаар хуудас),

Хохирогч Г.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хэрэглээнд унах автомашин худалдаж авъя гэж бодож байсан юм. Тэгтэл Манай дүү болох эгчийн хүүхэд надад “та сонирхох юм уу гаалиас буугаад удаагүй боломжийн үнэтэй машинууд байна” гэхээр нь үзэхээр тохиролцож 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Баянзүрх дүүргийн Шар хадны Да хүрээ зах дээр очиход гаальтай машинуудыг надад гэх хүүхэн, Заяа гэх залуу мөн зарах гэж байгаа машинуудын эзэн гэх ийн ах болох гэсэн 3 хүн байсан. Тэгээд зогсоол дээр байсан машинуудыг үзээд явж байхдаа Lexus RX450 машинаас 2 ширхэг, Тоёота Прадо 150 маркийн машинаас 1 ширхэг, Тоёота Приус 30 маркийн машинаас 1 ширхэг тус тус нийт 4 тээврийн хэрэгсэл худалдаж авахаар гэх хүнтэй тохиролцож 4 машины үнэ хөлс болох 230,000,000 төгрөгийг би Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Хаан банк руу орж байгаад теллер дээр очиж гүйлгээ хийсэн. Гүйлгээ хийхдээ ын Хаан банкны тоот данс руу 110,000,000 төгрөгийг өөрийнхөө Хаан банкны тоот данснаас шилжүүлсэн, мөн ын Голомт банкны тоот данс руу би өөрийнхөө Голомт банкны тоот данснаас 120,000,000 төгрөг шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлчихээд тай цуг банкнаас гараад машинаа авах гээд очтол машинууд нь байхгүй байсан. Тэгээд цаад машины эзэн хүмүүстэйгээ хаана байгаа талаар тодруулж асуухад бид хэд одоохон очно, нэг машины аккумлятор суучихсан байна, нотариат дээр байна гэх мэт зүйл яриад оройны 19 цаг хүртэл Да хүрээ дээр хүлээлгэсэн. Тэгээд машины эзэн , нар нь ерөөсөө ирэхгүй хүлээлгэсээр байгаад оройны 23 цаг болсон. Одоо очиж байна гээд л худлаа яриад ирэхгүй байсан, энэ өдрөөс хойш одоог хүртэл 4 машинаа ч аваагүй, мөнгөө авч чадахгүй байгаа болохоор цагдаагийн байгууллагад хандаж байна. ...Тухайн тээврийн хэрэгслүүд нь бүгд улсын дугааргүй, гаалийн бичигтэй тээврийн хэрэгслүүд байсан. Лексус RX тээврийн хэрэгсэл нь 2-уулаа 2009 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд орж ирсэн, Тоёота Прадо загварын тээврийн хэрэгсэл нь 2021 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд орж ирсэн, Тоёота Приус-30 тээврийн хэрэгсэл нь 2011 онд үйлдвэрлэгдсэн, 2023 онд орж ирсэн тээврийн хэрэгслүүд байсан. ...одоо яг тус бүрийх нь үнийг хэлж мэдэхгүй байна, тухайн үедээ бүгдийг нь багцлаад 230,000,000 төгрөгт авахаар тохиролцсон юм. Би , нартай тухайн тээврийн хэрэгслүүдийг авахаар тохиролцсон. Уг тээврийн хэрэгслүүд нь анхандаа бол , нарынх л гэж бодож байсан, гэтэл сүүлдээ эдгээр хүмүүсийнх биш гэдгийг мэдсэн. нь надад эхлээд мөнгөө шилжүүлж байя, тэр хооронд би машинуудыг бэлдээд  янзлаад байж байя гэж хэлсэн. Би тухайн хүмүүст итгээд эхлээд мөнгөө шилжүүлчихье гэж бодоод мөнгөө шилжүүлсэн. ...Би мөнгөө машины эзэд рүү шилжүүлэх саналтай байсан боловч нь наадуул чинь надтай харьцаад сурсан болохоор мөнгөө миний дансаар хийх хэрэгтэй гээд байсан. Би ын данс руу мөнгөө хийсэн. ...Би орой нь аргаа ядаад 30,000,000 төгрөгөө авъя гэхэд , Н. нар нь энэ мөнгөнд чинь машин олоод өгье гээд байсан. Сүүлд надад хандаж та гомдлоо буцаачихвал би ноолуураар мөнгийг нь гаргаад өгнө гээд байсан ч сүүлдээ миний дугаарыг блок хийгээд таг болсон” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 12-14, 16, 18-19, 23-24 дүгээр хуудас),

Гэрч Ц.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 17-ны өдөр манай үеэл дүү над руу залгаад “, хоёр хүнд зарах машин олоод өгчих гээд байсан, би ченж нараас машинуудыг нь олоод бэлдээд тавьчихлаа, та Дизель хүрээ зах дээр очоод үзүүлчих” гэж хэлсэн. Тэгээд би 10 цагийн үед Дизель хүрээ зах дээр очоод тай холбогдож байгаад Тоёота Прадо-150 1 ширхэг, Лексус RX 2 ширхгийг тус тус үзүүлтэл тухайн машин авах хүмүүс нь авахаар болсон. Тэгээд , хоёр тухайн хүмүүстэй хамт мөнгөө шилжүүлж авахаар банк руу яваад, би нотариат дээр хүлээгээд байж байя гэж хэлээд үлдсэн. Тэгээд би нотариат дээр хүлээж байтал нөгөө хүмүүстэйгээ хамт эргэж ирээд машин дээрээ ирсэн чинь машинууд байхгүй байна гээд руу залгаад байсан. Сүүлд сонсоход д машин өгөх гэж байсан ченж залуучууд аас авлагатай залуучуудтай тааралдтал авлагатай залуучууд нь “Наад чинь өмнө авсан машинуудынхаа мөнгийг өгөөгүй байгаа, та нар одоо машинаа өгвөл мөнгөө олж авч чадахгүй” гэх зэрэг зүйлс хэлэхээр нь машинаа өгөхөө больчихсон юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 37-38 дугаар хуудас),

Гэрч Н.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 15-ны өдөр миний зүс таних, урд өмнө надтай тээврийн хэрэгслийн наймаа хийж байсан , нар над руу залгаад “Би одоо 200,000,000 төгрөгтэй очно, тэгээд тал өрөө дарчихъя, надад 3 машин олоод өгөөч, би тухайн машинуудыг зараад дахин мөнгө гаргаад өгье” гэж хэлэхээр нь би “Ямар машинууд байвал болох юм бэ” гэж хэлтэл “2 ширхэг Лексус Ар Икс, 1 ширхэг Прадо” гэж хэлсэн. Тэгэхээр нь би зах дээр хамт зогсдог ченжүүдээсээ машин асууж байгаад ()-аас 2 ширхэг Лексус Ар Икс, ()-аас 1 ширхэг Тоёота Прадо тээврийн хэрэгслийг аваад , нар луу залгаад “Машин олчихлоо” гэж хэлсэн. Тэгээд 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр над руу залгаад “Машинуудаа Дизель хүрээ захын хашаанд гаргаад тавьчих, бусад өртэй хүмүүстэйгээ тааралдахгүйгээр машинуудыг аваад явчихмаар байна” гэж хэлсэн. Тухайн өдөр би ажилтай байсан учраас хамаатны ax оор д тухайн машинуудыг үзүүлсэн. , нартай би ямар нэгэн үнэ хөлс яриагүй. аас миний эзэмшлийн Хаан банкны дугаартай данс руу 109,000,000 төгрөгөөр 1 удаа, 91,000,000 төгрөгөөр 1 удаа, нийт 200,000,000 төгрөг орж ирсэн. Тэгээд над руу залгаад “Мөнгөө шилжүүлчихлээ” гэж хэлэхээр нь би “За за би энэ мөнгийг чинь өртэй ченжүүдэд чинь тараагаад өгчихье. 400,000,000 төгрөгөөс хасагдаад үлдэгдэл 200,000,000 төгрөг үлдлээ шүү” гэж хэлсэн. Тухайн үед , нар ченжүүдтэй 2 ширхэг Лексус Ар Икс-ийг 120,000,000 төгрөгөөр, Тоёота Прадо-г 150,000,000 төгрөгөөр тохирсон гэсэн. Тэгснээ дахин 1 ширхэг Приус-30 машин нэмье гэж тухайн машин авсан ченжүүддээ хэлсэн байсан. Тэгтэл тухайн ченжүүд нь хоорондоо “Наадах чинь нийт үлдэгдэл 400,000,000 төгрөгийн өртэй, одоо 200,000,000 төгрөг өгчихөөд дахиад 300,000,000 төгрөгийн машин авчихаар наадах чинь төлж барахгүй юм байна” гэж ярилцаад машинаа өгөхөө больсон гэж ярьсан. Би , нараас өр болон авлага байхгүй. , нар нь надаар дамжуулж ченжүүдтэй холбогдож машин авч, буцаагаад надаар дамжуулан өгдөг байсан. Мөнгөө өгөхгүй болонгуут ченжүүд надаас мөнгөө нэхдэг байсан. аас надад орж ирсэн мөнгийг руу 50,000,000 төгрөг, руу 11,000,000 төгрөг, руу 30,500,000 төгрөг, руу 20,000,000 төгрөг, руу 40,000,000 төгрөг, ******* руу 24,000,000 төгрөг, руу 24,000,000 төгрөг, өд 540,000 төгрөг тус тус шилжүүлэн өгсөн. анх залгахдаа би үлдэгдэл зээлнээсээ 200,000,000 төгрөгийг хасуулчихъя, тэгээд нэмээд 3 машин зээлчихье гэж хэлсэн. Анх орж ирсэн 200,000,000 төгрөгийг би ыг өрөө төлж байна гэж ойлгоод өртэй хүмүүст нь шилжүүлж өгсөн. Тэгээд өрнийхөө талыг өгөөд дахин төлсөн мөнгөнөөсөө давуулж машин зээлнэ гэж юу байхав дээ гэж нөгөө хүмүүс нь хоорондоо ярилцаад больсон гэж сүүлд сонссон” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 43-44 дүгээр хуудас),

Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сард миний таньдаг ченжүүд Н., нарт машин зээлээр өгч заруулаад мөнгийг нь аваад байсан. Тэр үед би гадагшаа явах гэж байсан бөгөөд ганц үлдсэн байсан 2012 оны Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгслийг 50,000,000 төгрөгөөр өгсөн. Би машинаа Н. гэх хүнд нь өгсөн. Үүнээс 30,000,000 төгрөгийг нь 2022 оны 12 дугаар сарын сүүлээр надад өгсөн байсан бөгөөд үлдэгдэл 20,000,000 төгрөгөө өгөөгүй байсан. 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр над руу залгаад үлдэгдэл мөнгийг чинь хийе гэж хэлээд миний дансыг аваад 20,000,000 төгрөг хийсэн. Үүнээс хойш би дахин машин өгөөгүй” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 48-49 дүгээр хуудас),

Гэрч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би 2022 оны 11 дүгээр сарын сүүлээр Тоёота Приус 40 маркийн машиныг Н. гэх хүнд 30,500,000 төгрөгөөр тооцож зээлээр өгсөн байсан бөгөөд мөнгөө өгөөгүй байсан. 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Н.ийн нь миний дансыг аваад шилжүүлж өгсөн. Надад хэлэхдээ Н. гэх хүнээс мөнгө ороод ирсэн гэж хэлж байсан” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 52-53 дугаар хуудас),

Гэрч Н.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Н. гэх хүнд Н.аар дамжуулж 1 ширхэг Тоёота Харриер маркийн тээврийн хэрэгслийг 40,000,000 төгрөгөөр тооцож өгсөн байсан. Би тухайн тээврийн хэрэгслийг 2022 оны 12 дугаар сард өгсөн байх гэж бодож байна. Машин авсныхаа дараа удалгүй 16,000,000 төгрөгт нь машин оролцуулж авсан байсан бөгөөд үлдэгдэл 24,000,000 төгрөг байсан юм. Уг мөнгө нь орохгүй байж байгаад 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Н.ийн данснаас 24,000,000 төгрөг шилжиж орж ирсэн. Тэгээд надаас авсан машины өр дууссан” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 56-57 дугаар хуудас),

Гэрч П.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н. гэх хүн миний зарж байсан Тоёота Ланд Круйзер 200 маркийн машиныг үзээд авахаар болоод Н.ийн хамт ирсэн, Н. нь тэр хавьд байдаг ченж нараас машин авч зараад мөнгийг нь өгөөд байгаа гэж дуулж байсан. Би ийг багаас нь сайн мэднэ, буруу зүйл хийхээргүй хүн гэдгийг нь мэддэг тул итгээд өөрийн машиныг Н. гэх хүнд өгөөд явуулсан. Анх миний машиныг аваад явахдаа 100 хувь зээлээр аваад явсан. Надаас тэр машиныг 155,000,000 төгрөгөөр тооцож авч явсан бөгөөд 2023 он дөнгөж гараад байж байхад надад 100,000,000 төгрөгийг өгсөн. Би бэлнээр мөнгөө авч байсан гэж санаж байна. Үлдэгдэл мөнгийг нь өгөөгүй байж байгаад 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр миний 5029841388 тоот дансанд 20,000,000 төгрөгөөр хоёр удаагийн гүйлгээгээр 40,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Би Н.т үлдэгдэл 15,000,000 төгрөгийг нь тэгж байгаад ахдаа өгөөрэй гээд үлдээсэн. Бид хоёр хоорондоо учраа олно” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 60-61 дүгээр хуудас),

Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н. гэх хүн тэр хавьд байдаг ченж нараас машин авч яваад мөнгийг нь өгөөд байхаар нь итгээд машинаа өгөөд явуулсан. Н. нь Н.тай хамт ирээд энэ хар өнгийн машиныг авмаар байна. Ийм машин захиалсан авах хүн байна гээд байхаар нь өгөөд явуулсан. Машины хагас мөнгө болох 13,000,000 төгрөг удалгүй Н. миний дансанд хийсэн бөгөөд үлдэгдэл 11,000,000 төгрөг нь сураггүй байсан. ...Ингэж явсаар 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр миний 5019118676 тоот дансанд 11,000,000 төгрөг орж ирсэн. Ингээд машины тооцоо дууссан” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 64-65 дугаар хуудас),

Гэрч П.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Н., нарт Н.аар дамжуулж 4 ширхэг машин өгсөн бөгөөд нийт 173,000,000 төгрөг авах ёстой. Энэ мөнгөнөөс 24,000,000 төгрөгийг Н. 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр миний данс руу шилжүүлж өгсөн. Одоо үлдэгдэл 149,000,000 төгрөгийг нэхэмжилж байгаа” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 68-69 дүгээр хуудас),

Гэрч Х.*******ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Н., нарт Н.аар дамжуулж 2 ширхэг тээврийн хэрэгсэл шилжүүлж өгсөн. Надаас тухайн хоёр тээврийн хэрэгслийг 120,000,000 төгрөгөөр тооцон авч явсан боловч 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Н.ийн данснаас миний дансанд 50,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Би үлдэгдэл 70,000,000 төгрөгөө нэхэмжилж гомдол гаргасан” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 72-73 дугаар хуудас),

Гэрч М.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр Да хүрээ зах дээр эгч Г., , эгчийн хүү бид нар очсон. Да хүрээ зах дээр очоод Н. гэх хүнтэй уулзаад машинаа үзэхээр болсон. Н. машинуудаа цуглуулаад бэлэн болгоно, надтай хамт ажилладаг машинуудаа бэлэн болгоно гээд байсан. Удалгүй Дизель хүрээ захын хашаанд машинууд бэлэн болсон гэж хэлэхээр нь очоод үзсэн. Бид очоод үзэхэд Лексус Ар Икс 2 ширхэг, Тоёота Прадо-150 1 ширхэг байсан. гэх хүн бидэнд тайлбарлаад үзүүлээд байсан. Эгчид 230,000,000 төгрөг байсан бөгөөд дахин нэг машин нэмээд багцлаад өгвөл авъя гэхэд Н. нь манай нэг төрийн албан хаагч эгч байгаа, тэр хүний дансаар авна, тэр хүний дансаар мөнгөө хийж байхад бид гаалийн бичгүүдийг нь бэлдээд байж байя гэхэд гэх хүн машинаас бууж ирсэн. Тэд нар нэг ширхэг Тоёота Приус-30 нэмээд өгвөл болж байна уу гээд тохирсон. Тэгээд Г. эгч тай хамт мөнгөө шилжүүлэх гээд Голомт банк орж тал мөнгийг нь шилжүүлсэн. Мөнгөө шилжүүлээд эргээд очтол машинууд байхгүй байсан бөгөөд асуухад Н. нь аккумляторыг нь сольж байна хүнд яаж ийм юм өгөөд явуулах вэ, нотариат ороод хүлээж байя гэсэн. Бид тай хүлээгээд байж байтал бичиг баримтад нь явж байна энэ тэр гэсээр байгаад орой болоод сүүлдээ утсаа авахаа больсон” гэсэн мэдүүлэг (1 дүгээр хавтаст хэргийн 81-82 дугаар хуудас),

Хохирогч Г.ын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 86-87 дугаар хуудас),

Хохирогч Г.ын эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 88-90 дүгээр хуудас),

Хохирогч Г.ын эзэмшлийн Голомт банкны дугаартай дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 91 дүгээр хуудас),

Шүүгдэгч ын дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 92-93 дугаар хуудас),

Шүүгдэгч ын эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 94-125 дугаар хуудас),

Шүүгдэгч ын эзэмшлийн Голомт банкны дугаартай дансны хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 126-141 дүгээр хуудас),

Н.ийн дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (1 дүгээр хавтаст хэргийн 142-144 дүгээр хуудас),

Н.ийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (1 дүгээр хавтаст хэргийн 145-170 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Н., нар нь бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” зах дээр автомашин худалдан борлуулдаг Н.*******ыг “Бид нар хамтарч Хөвсгөл аймагт махны бизнес эрхэлдэг, хөдөөгийнхөнд том тэрэг хурдан зарагддаг” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан Н.*******оос 120,978,984 төгрөгийн үнэ бүхий 2 ширхэг Тоёота Прадо загварын тээврийн хэрэгслийг шилжүүлэн авч, их хэмжээний хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Н.*******ын Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст гаргасан өргөдөл (2 дугаар хавтаст хэргийн 242-244 дүгээр хуудас),

Хохирогч Н.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сард Да хүрээ зах дээр Н. гэх хүнтэй танилцаж байсан. Тухайн үедээ Н. нь надад өөрийгөө танилцуулахдаа “би эгчтэй хамтарч Хөвсгөл аймагт махны бизнес эрхэлдэг, хөдөөнийхөнд том тэрэг буюу Hilux, Prado загварын машинууд их хурдан зарагддаг” гэж хэлээд миний зарж байсан сувдан цагаан өнгийн 2004 оны Prado загварын машиныг 73,000,000 төгрөгөөр, хар өнгийн 2005 оны Prado загварын машиныг 70,000,000 төгрөгөөр тооцож уг хоёр автомашиныг нийт 143,000,000 төгрөгөөр тооцож авсан. Тэгээд Н. нь автомашин худалдаж авсан 143,000,000 төгрөгөөс эхний ээлжинд 2023 оны 01 дүгээр сарын 15-нд 70,000,000 төгрөгийг нь өгнө гэж хэлж уг хоёр автомашиныг 2022 оны 12 дугаар сарын 17-ны өдөр Да хүрээ захын хашаан дотроос өгч явуулсан. Тэр цагаас хойш би Н. болон гэх хүмүүстэй холбогдоход “Хөвсгөлд махаа ачиж байна, удахгүй мөнгийг нь өгнө, түр хүлээж байгаарай” гэх мэтээр хойшлуулсаар байгаад одоог хүрсэн. Уг хүмүүс анхнаасаа миний машиныг худлаа хэлж авсан байж болзошгүй байгаа тул цагдаагийн байгууллагад хандсан. ...2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Н. гэх хүн ирээд ченж нараас машин цуглуулаад байсан бөгөөд надад хандаж “мөнгө цаг хугацаандаа орно, ямар нэгэн асуудал байхгүй, надад дахиад 8 машин хэрэгтэй байна, надад 8 машин олоод өгөх юм бол өмнөх тооцоонуудыг одоо ч төлж болно” гэж хэлэхээр нь би түүнд итгэсэн. Би Н.д 2 ширхэг машинаа өгөөд явуулсан. Тэр хэлэхдээ ыг Хөвсгөл аймагт махаа бэлтгэж байгаа гэж байсан. Надад Н. хэлэхдээ эхний машины мөнгийг 2023 оны 01 дүгээр сарын 16-ны өдөр, дараагийн машины мөнгийг 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдөр өгнө гэж тохирсон. Хугацаандаа мөнгөө өгөхгүй болохоор нь 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр аар Н., нарыг дуудуулж машинаа өгсөн надаас гадна 8-9 ченж нар ийн гражид уулзсан. Тэр гражид уулзаад тэр хоёр төлбөрөө хурдан барагдуулах талаар баталгаа бичиж өгсөн. Мөн албаны үнэмлэхээ бидэнд хувилж өгсөн. Мөн тэр өдөр гэх хүнийг анх харсан. нь бидэнд хандаж би авсан нь үнэн юм чинь өр төлбөрөө барагдуулна гэж байсан. 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Н. нь над руу залгаад чамаас авсан хоёр машинаа өөрийн найз ******* гэх хүнд өгөхөөр болсон, чи нотариатаар шилжүүлээд өгөөч гэж хэлсэн. Төд удалгүй ******* гэх хүн над руу залгаад Да хүрээ захын нотариат орж хар өнгийн Тоёота Прадо-120 маркийн тээврийн хэрэгслийг *******ид шилжүүлж өгсөн. Цагаан өнгийн Тоёота Прадо-120 маркийн машиныг Н. руу итгэмжлэл хийж өгснийг *******ид худалдах, худалдан авах гэрээ хийж шилжүүлж өгсөн байсан. Н., нар нь заасан хугацаандаа мөнгөө өгөхгүй байсан бөгөөд 2023 оны 03 дугаар сарын дундуур Н.гийн надаас авсан цагаан өнгийн Тоёота Прадо-120 маркийн машиныг зарна гэсэн зарыг Facebook-т байрлуулсан байхаар нь очиж авсан. Би машинаа Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Коёо тауны гражын 240 дугаартай зогсоолоос гэсэн хуурамч дугаар зүүсэн байхад нь олж ачигчаар ачаад авч явсан. Би машинаа аваад түлхүүр тааруулж бусдад өртэй байсан өрөндөө өгсөн. Надад холбогдуулж энэ талаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэст гомдол гаргасан байсан. Би очиж тайлбар мэдүүлгээ өгсөн” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 25-26, 27-29 дүгээр хуудас),

“Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн БЗД3-24-114 дугаартай: “...Toyota Land Cruiser Prado 120 маркийн улсын дугаартай тээврийн хэрэгсэл 57,984,375 төгрөг, Toyota Land Cruiser Prado 120 маркийн тээврийн хэрэгсэл 62,994,609 төгрөг, нийт 120,978,984 төгрөг” гэсэн дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 30-37 дугаар хуудас),

Гэрч Ч.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр зүс таних “Дээгий” гэх залуу надтай холбогдоод “машин авч байгаа юу, манай найз машин зарах гэж байгаа юм байна. техникийн зах дээр ирээд үзэх үү” гэж хэлсэн. Тэгээд би “Да хүрээ” захын зүүн талд очиж тай уулзахад хашаанд 3-4 автомашин байрлуулсан байхаар нь би үнэ ханшийг нь асуухад “хэд хэдэн ченжүүд үзээд үнэ хэлсэн, чи жаахан үнийг нь өсгөөд авчихгүй юу” гэж хэлээд надад 2005 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн Prado 120, 2004 онд үйлдвэрлэгдсэн цагаан өнгийн Prado 120 загварын 2 ширхэг дугаар аваагүй тээврийн хэрэгслийг үзүүлсэн. Тухайн үедээ надад “ченж нар ирээд уг 2 машиныг нийлүүлээд 95 саяар авъя гэж хэлсэн, чи 100 саяар авах уу” гэхээр нь би зөвшөөрч уг 2 тээврийн хэрэгслийг 100,000,000 төгрөгөөр худалдаж авахаар тохирсон. Тухайн үед цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь *******оос гийн нэр дээр 1 өдрийн өмнө итгэмжлэх хийсэн байсан. Нөгөө хар тээврийн хэрэгсэл нь гэх хүний нэр дээр байсан. Тэгээд нотариат орж нэрээ шилжүүлж авахаар гийн хамт очиж худалдах, худалдан авах гэрээ хийж нэрээ шилжүүлэн авсан. Нөгөө тээврийн хэрэгсэл болох 2005 онд үйлдвэрлэгдсэн хар өнгийн автомашиныг авахаар д хэлэхэд “эзэн нь дотор байгаа, орж уулзаад авчих” гэж хэлэхээр нь ******* гэх залуутай уулзахад ******* нь гэх ахаасаа өөрийнхөө нэр дээр итгэмжлэх хийлгэж аваад надтай худалдах, худалдан авах гэрээ хийж зарсан. Би тухайн үедээ *******той авч байгаа 2 тээврийн хэрэгслийг хэдэн төгрөгөөр авч байгаа талаар ярилцаагүй. Худалдах, худалдан авах гэрээг хийхэд нэг машиныг нь 65,000,000 төгрөгөөр авч байгаа гэж гэрээ хийчихье, тэгэхдээ мөнгөө өгөхдөө 2 машиныг нийлүүлээд 100,000,000 төгрөгөөр бодож шилжүүлээрэй гэж хэлсэн. Тэгээд би болон ******* нараас 2 ширхэг тээврийн хэрэгсэл худалдаж аваад мөнгийг нь шилжүүлэхээр болсон. Тухайн үед манай найз О.Энхбат нь орон сууцны зээл хөөцөлдөж байсан тул дансны мэдээлэлд орлого, зарлага хэрэгтэй байна гэхээр нь би өөрийн Хаан банкны дугаарын данснаас найз О.Энхбатын Хаан банкны дугаарын дансанд 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 108,000,000 төгрөг шилжүүлсэн. Би найз О.Энхбатад “наад мөнгөнөөсөө 100,000,000 төгрөгийг нь Прадо 120 болон миний утасны дугаарын бичээд шилжүүлчих” гэж хэлсэн. Тухайн үед надад машин зарсан ньийнхээ дансаар мөнгөө авна гээд над руу Хаан банкны дугаарын дансыг явуулсан байсан. Би тэр дансыг нь найз О.Энхбат руу явуулж манай найз 2 автомашин худалдаж авахаар тай ярьж тохирсон 100,000,000 төгрөгийг 20,000,000 төгрөгөөр 5 хувааж гийнийн данс гэх дугаарын дансанд шилжүүлсэн байсан. Тэгээд би болон ******* нараас худалдаж авсан 2 ширхэг тээврийн хэрэгслээ Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо, Токио таун 50б байрны 240 дугаартай гражид тээврийн хэрэгслээ байрлуулсан. Тэгээд би хар өнгийн тээврийн хэрэгслийг нь зарчихсан, цагаан өнгийн тээврийн хэрэгсэл нь зогсоол дээр байсан. Тэгтэл 2023 оны 03 дугаар сарын 28-ны өдөр ******* нь надад хэлэлгүй миний худалдаж авсан тээврийн хэрэгслийг миний эзэмшлийн зогсоол дээрээс ачилтын автомашинд ачин авч явсан байсан. Би анх машин худалдаж авах үед тай эхэлж уулзсан. Нотариат дээр гэрээ хийж байхад би гийн надад өгсөн дансанд мөнгө хийх талаар *******той ярьж байсан. Нотариат нь төлбөр тооцоогоо хэрхэн хийсэн талаар асуухад нь би над руу энэ дансаар мөнгөө авна гэж дугаарын данс өгсөн. Би энэ данс руу нь мөнгө шилжүүлсэн гэж хэлэхэд ******* хамт байж байгаад миний мөнгө шилжүүлсэн дансыг тэмдэглэж аваад худалдах, худалдан авах гэрээн дээр гарын үсгээ зурж баталгаажуулсан. Тэгэхдээ хэдэн төгрөг өгч авч байгаа талаар *******той яригдаагүй. Миний худалдаж авсан тээврийн хэрэгслийг гаалиар анх оруулж ирсэн хүмүүс нь , ******* гэж хүмүүс байсан. Харин 1 тээврийн хэрэгслийг ******* гэх хүнээс руу итгэмжлэх хийж өгсөн байсан. Нөгөө тээврийн хэрэгслийг нь гэх хүнээс ******* өөрийн нэр дээр итгэмжлэх хийж аваад надтай худалдах, худалдан авах гэрээ хийж зарсан” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 53-54 дүгээр хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ч.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэрээгээ хийж мөнгөө шилжүүлж өгөөд машинаа аваад явсан. ...2023 оны 03 дугаар сарын эхээр хар өнгийн Тоёота Прадо 120 маркийн машиныг зарсан. Нөгөө машиныг зарах гээд Хан-Уул дүүргийн 18 дугаар хороо Токио тауны 50/б байрны доод 241 тоот зогсоолд байршуулсан байсан. Би гэртээ байж байгаад хүүхдийн үс авах ажил гараад граж руу буутал цагаан өнгийн Тоёота Прадо 120 маркийн тээврийн хэрэгслийг аваад явсан байсан. Би хамгаалалтын хүмүүсээс асуухад Ч.*******ийн найз нь байна гэж хэлээд аваад явсан гэж байсан. Би цагдаагийн байгууллагад дуудлага мэдээлэл өгч одоог хүртэл шалгуулаад явж байна. Камерын бичлэг шүүгээд хартал Н.******* аваад явж байгаа нь харагдаж байсан. Би , ******* нарыг танихгүй, наймаа хийсэн өдөр л анх уулзсан. Н. гэх хүн над руу өөрөө залгаж ярьсан. Миний утсыг Да хүрээ захын ченж нараас авсан юм шиг байна лээ” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 179-181 дүгээр хуудас),

Гэрч О.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Хаан банкны дугаарын дансыг ашигладаг. ...Би орон сууцны ипотекийн зээл хөөцөлдөж байгаа тул миний дансны мэдээлэл өндөр байх шаардлагатай байдаг тул би Галсан найздаа машин зарж байгаа мөнгөнөөсөө миний дансаар оруулж гаргаж байгаач гэж хэлж байсан. Тэгтэл 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр Галсан над руу “найз нь 2 машин авах гэж байна, би чам руу шилжүүлчихвэл чи зарж байгаа хүний данс руу шилжүүлж амжих уу” гэхээр нь би болно гэж зөвшөөрөөд миний данс руу Галсан 108,000,000 төгрөг шилжүүлсэн. Тэгээд Галсан надад 100,000,000 төгрөгийг нь дугаарын данс руу шилжүүлээрэй гэж хэлсэн. Би тэгээд *******ийн над руу явуулсан Хаан банкны дугаарын данс руу 100,000,000 төгрөгийг 5 хувааж “Прадо 120, ” гэх утгаар шилжүүлсэн. Манай найз ******* над руу мөнгө шилжүүлэхдээ буцааж шилжүүлэх мөнгөнөөс арай илүү шилжүүлдэг. Би худалдан авалт хийж байгаа мөнгийг нь шилжүүлээд дараа нь илүү шилжүүлсэн мөнгийг нь Галсанд өгдөг” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 59-60 дугаар хуудас),

Иргэний нэхэмжлэгч Ч.*******ийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (3 дугаар хавтаст хэргийн 56 дугаар хуудас),

Гэрч О.Энхбатын эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (3 дугаар хавтаст хэргийн 57 дугаар хуудас),

Шүүгдэгч Н.гийн Б.гийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (3 дугаар хавтаст хэргийн 63-101 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Н., нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” зах дээр хохирогч П.*******ыг “машинуудыг чинь худалдаж авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон 2022 оны 12 дугаар сарын 14-нөөс 27-ны өдөр 1 ширхэг Тоёота Приус 41, 2 ширхэг Тоёота Харриер, 1 ширхэг Тоёота Альфард загварын тээврийн хэрэгслүүдийг тус тус шилжүүлэн авч, нийт 150,312,500 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, П.*******ын Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст гаргасан өргөдөл (3 дугаар хавтаст хэргийн 197-200 дугаар хуудас),

Хохирогч П.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би хамт Да хүрээ зах дээр автомашин зардаг аар дамжуулж утсаар , гэх хүмүүстэй танилцсан. Н. гэх хүн уг хүмүүсийг төлөөлж машин авч явдаг байсан. ...2022 оны 11 дүгээр сард 2 ширхэг автомашин зарж мөнгийг нь авсан. ... надад хэлээд 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2012 онд үйлдвэрлэсэн хар өнгийн Приус-41 загварын автомашиныг 32,000,000 төгрөгөөр, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 2009 оны цагаан өнгийн Тоёота Харриер 50,000,000 төгрөгөөр, 2005 оны хар өнгийн Тоёота Харриер 40,000,000 төгрөгөөр, 2022 оны 12 дугаар сарын 28-ны өдөр 2012 оны мөнгөлөг саарал өнгийн Альфард автомашиныг 51,000,000 төгрөгөөр тус тус бодож авч явсан. Тухайн үедээ би тай ярихад “манай хуурай дүү д өгөөд явуулчих, мах үнэд ороод гайгүй болохоор мөнгийг нь өгнө” гэж хэлэхээр нь би д дээрх 4 автомашиныг өгч явуулсан. Надаас авч явсан 4 автомашины мөнгийг 40 хоногийн дотор өгнө гэж авч явсан. Би 2023 оны 02 дугаар сарын 07-ны өдрийг хүртэл хүлээсэн. Өмнө нь надаас 2 автомашин аваад мөнгийг нь өгсөн болохоор итгээд хүлээж байсан боловч өгөхгүй байхаар нь утсаар холбогдоход “удахгүй өгнө” гэж хэлдэг. Сүүлд байшин сав зарна гэж хэлээд миний мөнгийг өгөхгүй байхаар нь цагдаад хандаж байна. ...Би нийт 173,000,000 төгрөгөөр 4 ширхэг машин зарснаас 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өөрийн Хаан банкны дугаарын дансаар 24,000,000 төгрөг авсан. Одоо 149,000,000 төгрөгийн үлдэгдэл байгаа. ...Энэ үед Япон улсад байсан бөгөөд над руу мессенжерээр холбогдоод өгөөд явуул гэхээр нь өгөөд явуулсан. Би бүх машинаа Н.гийн нэр дээр итгэмжлэл хийгээд өгөөд явуулсан” гэсэн мэдүүлэг (3 дугаар хавтаст хэргийн 213-216 дугаар хуудас),

Гэрч О.Энхбатын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би ажлынхаа хажуугаар машин худалдан авч, зарах ажил хийдэг юм. 2022 оны 12 дугаар сарын 18-ны өдөр манай найз над руу залгаад хоёр ширхэг Тоёота Харриер маркийн машин байна, чи сонирхох юм уу гэхээр нь Да хүрээ захын арын гудамжинд очиж үзсэн. ...Н. надад тухайн хоёр ширхэг Тоёота Харриер маркийн машиныг үзүүлсэн бөгөөд худалдан авахаар болсон. Би тухайн хоёр тээврийн хэрэгслийг нийлүүлээд 72,000,000 төгрөгөөр худалдан авсан. Би өөрийн дугаартай Хаан банкны данснаасаа Н.гийн өгсөн дансанд 20,000,000 төгрөгөөр 2 удаа, 18,000,000 төгрөгөөр 1 удаа, 10,000,000 төгрөгөөр 1 удаа шилжүүлж бэлнээр 3,000,000 төгрөг өгч авсан. Би тухайн хоёр машиныг аваад бусдад худалдан борлуулсан” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 61-62 дугаар хуудас),

Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Мөнх-Эрдэнэ рүү Н. гэх хүн залгаад Тоёота Альфард маркийн машин байна худалдан авах уу гэхээр нь бид хоёр очиж үзсэн. Н. тухайн машиныг 40,000,000 төгрөгөөр зарна гэхээр нь бид хоёр авахгүй гэхэд мөнгөний хэрэг байна хямд аваач гээд гуйгаад байсан. Бид нар ярилцаж байгаад 34,500,000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцож мөнгийг нь Мөнх-Эрдэнийн дансаар шилжүүлж өгсөн. Бид хоёр тухайн машиныг Ганзориг гэх хүнд зарахаар болж Ганзоригоос Мөнх-Эрдэнийн данс руу мөнгө шилжүүлж өгөөд Н.гийн өгсөн дансанд хийж өгөөд би худалдан авах гэрээ хийж шилжүүлж авсан” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 65-66 дугаар хуудас),

Шүүгдэгч Н.гийн Б.гийн дансны хуулга болон дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (4 дүгээр хавтаст хэргийн 48-54 дүгээр хуудас),

Хохирогч П.*******ын эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (3 дугаар хавтаст хэргийн 202 дугаар хуудас),

“Дамно үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн БЗД3-24-115 дугаартай: “... улсын дугаартай Тоёота Приус 41 загварын автомашин 25,312,500 төгрөг, улсын дугаартай Тоёота Харриер загварын автомашин 41,500,000 төгрөг, 1 улсын дугаартай Тоёота Харриер загварын автомашин 39,500,000 төгрөг, улсын дугаартай Тоёота Альфард загварын автомашин 44,000,000 төгрөг, нийт 150,312,500 төгрөг” гэсэн дүгнэлт (3 дугаар хавтаст хэргийн 217-228 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Н., нар нь бүлэглэн Баянзүрх дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Да хүрээ” зах дээр автомашин худалдан борлуулдаг Х.*******г “машиныг чинь худалдаж авна” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулан 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 1 ширхэг Тоёота Прадо 120, 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 1 ширхэг Лексус Ар Икс450 загварын тээврийн хэрэгслүүдийг тус тус шилжүүлэн авч хохирогч Х.*******д 105,257,813 төгрөгийн хохирол учруулсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, Х.*******ий Баянзүрх дүүргийн цагдаагийн газрын Гуравдугаар хэлтэст гаргасан өргөдөл, Х.*******гөөс Н.д олгосон итгэмжлэл (4 дүгээр хавтаст хэргийн 136-142 дугаар хуудас),

Хохирогч Х.*******ий мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “... гэх залуу надаас машин байна уу, найдвартай авдаг хүмүүс байгаа, би тэр хүмүүст машин зардаг юм танд ямар машин байна гэхээр нь Prado 120 болон Hilux байна гэж хэлсэн. Би тухайн үедээ аас ямар учиртай хэн хэн гэж хүнд машин зарах гэж байгаа талаар асуухад “Хөвсгөл аймагт махны бизнес эрхэлдэг хүн байгаа юм, найдвартай хүн, Хөвсгөлийн шүүхийн шийдвэрийн нягтлан бодогч гэх хүн авч байгаа” гэж хэлсэн. Ингээд би өөрийн оруулж ирсэн 2002 оны сувдан цагаан өнгийн Prado 120 загварын автомашиныг 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 60,000,000 төгрөгөөр, 2010 оны хар өнгийн Lexus RX450 загварын автомашиныг 2022 оны 12 дугаар сарын 16-ны өдөр 60,000,000 төгрөгөөр тус тус үнэлж, нийт 120,000,000 төгрөгөөр зарсан. Би гэх хүнтэй уулзаж байгаагүй. аар дамжуулан надаас машин худалдаж авч байгаа гэх хүн гэх хүнийг явуулж Да хүрээ захын авто зогсоол дээрээс зарсан автомашиныг авч явсан. Тухайн үед би тай утсаар ярьж гэх хүнд машин өгч явуулж болох талаар асуухад нь “та наад машинаа надад өгч байна гэж бодоод д өгөөд явуулчих, миний хуурай дүү байгаа юм, санаа зоволтгүй” гэж хэлэхээр нь би итгээд гэх хүнд өгч явуулсан. Надаас авч явсан 2 ширхэг автомашины мөнгийг 45 хоногийн дотор өгнө гэсэн. Би сүүлд 2023 оны 02 дугаар сар гаргаад мөнгөө аас нэхтэл “хүний юм авсан юм чинь өгнөө, байшин сав зарах гээд байна, маргааш нөгөөдөр өгнө” гэсээр миний мөнгийг өгөхгүй байхаар нь би нэхсээр байгаад аар дамжуулж 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдөр өөрийн Хаан банкны дугаарын дансаар 3 удаагийн гүйлгээгээр нийт 50,000,000 төгрөг авсан. Үлдсэн мөнгөө өгөхгүй, үнэн худал нь мэдэгдэхгүй юм яриад байгаа болохоор цагдаад хандаж байна” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 152-153 дугаар хуудас),

“Дамно” ХХК-ийн шинжээчийн БЗД3-23-608 дугаартай: “... улсын дугаартай Тоёота Прадо 120 загварын тээврийн хэрэгсэл 47,812,500 төгрөг, улсын дугаартай Лексус Ар Икс450 эйч загварын тээврийн хэрэгсэл 57,445,313 төгрөг, нийт 105,257,813 төгрөг” гэсэн дүгнэлт (4 дүгээр хавтаст хэргийн 154-161 дүгээр хуудас),

Гэрч В.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би Да хүрээ зах дээр машин зардаг бөгөөд 2022 оны 12 дугаар сард байх (өдрийг нь санахгүй байна) нэг залуу Да хүрээ зах дээр машин зарна гээд яваад байсан бөгөөд би машиныг нь үзье гэсэн. Би Эрдэнэтолгойн тойргийн МТ колонкийн гадна очиж машиныг нь үзсэн. Хар өнгийн Lexus RX450 маркийн машин байсан. Би тэр үедээ тэр машиныг зах зээлийн ханшаас бага зэрэг хямд байхаар нь худалдан авахаар болсон. ...Би тэр үедээ иргэний үнэмлэхгүй байсан бөгөөд өөр хүн рүү шилжүүлж байгаад авсан байх. Тэр машины гаалийн бичиг дээрх эзэмшигч нь итгэмжлэлтэй таарч байсан бөгөөд би бүгдийг нь сайтар шалгаад авсан. 46,500,000 төгрөгөөр авсан шиг санаж байна. Би тэр машиныг авч улсын дугаар авсан бөгөөд удалгүй сарын дараа гэх өөрийн хүүдээ өгсөн” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 212-213 дугаар хуудас),

Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “ ...2022 оны 12 дугаар сарын 21-ний өдөр Н. гэх хүн Лексус Ар Икс 450 маркийн автомашин зарна гээд яваад байсан. Би Н.г дагаж Баянзүрх дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах МТ колонкийн гадна очиж машиныг нь үзсэн. Хар өнгийн Лексус Ар Икс 450 маркийн 2010 онд үйлдвэрлэгдсэн машин байсан бөгөөд Н. нь надад 45,000,000 төгрөгөөр худалдана гэхээр нь би худалдан авсан. Би өөрийн тоот данснаас Н.гийн хэлсэн тоот дансанд 45,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Би тухайн машиныг Н.гаас худалдах, худалдан авах гэрээ хийж аваад гэх хүнд 1,500,000 төгрөг нэмээд зарсан. ...Н. гэх хүн 2022 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2002 оны цагаан өнгийн Тоёота Ланд Круйзер Прадо-120 маркийн машин, мөн бор шаргал өнгийн Тоёота Харриер маркийн машин, хар өнгийн Тоёота Приус-41 маркийн машинуудыг зарна гэж байсан бөгөөд Да хүрээ зах дээр машин зардаг С. Харриер, Прадо-120 маркийн машиныг нь нэр дээрээ худалдах, худалдан авах гэрээ хийгээд мөнгийг нь миний дансаар шилжүүлж өгсөн. Би Тоёота Прадо-120 маркийн машиныг нь 50,000,000 төгрөгөөр тооцож авсан шиг санагдаж байна” гэсэн мэдүүлэг (4 дүгээр хавтаст хэргийн 216-217 дугаар хуудас),

Шүүгдэгч Н.гийн Б.гийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансанд үзлэг хийсэн тэмдэглэл, уг дансны дэлгэрэнгүй хуулга (4 дүгээр хавтаст хэргийн 218-240 дүгээр хуудас) зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Н., нар нь бүлэглэн 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр Хан-Уул дүүргийн 11 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Б.*******д улсын дугаартай Тоёота Ланд Круйзер 200 маркийн автомашиныг 123,000,000 төгрөгөөр худалдаж, улмаар түүний өмчлөлд шилжсэн уг тээврийн хэрэгслийг 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр “бусдад зараад өгье” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан тээврийн хэрэгслийг авч хохирогч Б.*******д 123,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь:

Б.*******ийн Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст гаргасан: “...Б.******* миний бие 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн Ланд Круйзер 200 автомашинаа нөхрийн найз т заруулахаар өгөөд алдсан тул өргөдлийг минь шийдвэрлэж өгнө үү” гэсэн өргөдөл (6 дугаар хавтаст хэргийн 52 дугаар хуудас),

Хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Манай нөхрийн найз Н. нь надад зуучилж өгөөд улсын дугаартай Тоёота Ланд 200 маркийн автомашиныг ******* гэх хүнээс 123,000,000 төгрөгөөр худалдаж авсан. 63,000,000 төгрөгийг Н.гийн данс руу шилжүүлж өгсөн. 60,000,000 төгрөгийг *******ын данс руу шилжүүлж өгөөд 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр гэхэд би машиныг өөртөө авчихсан байсан. Тэгээд 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр гийн хамтаар Сүхбаатар дүүргийн 3 дугаар хороонд байрлах Циркийн автотээврийн үндэсний төв дээр гаас өөрийн нэр дээр шилжүүлж авсан. Машиныг чинь ченжид зараад мөнгийг чинь гаргаад өгье гэхээр нь би машины нэрийг шилжүүлж авчихсан юм чинь тэг гэж хэлээд Циркийн автотээврийн үндэсний төвийн гадна д машиныг түлхүүртэй нь өгсөн. ...2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тай яриад Энхтайваны гүүрний доор байдаг 570, 200 авто засварын газар би ганцаараа очиход , хоёр цуг байсан. Тэгээд надад машиныг зарж өгөх гэж байгаа юм. Өнөөдөр амжихгүй болчихлоо, маргааш өглөө эрт уулзъя гэж хэлсэн. Тэгээд би 04 дүгээр сарын 26-ны өглөө 10 цагийн үед тай утсаар яриад машинаа яасан бэ гэсэн чинь би Улиастайд ажилтай болчихлоо, т машинаа өгөөд явуулчихсан. та хоёр уулзаад машины нэрийг шилжүүлж өгөөд мөнгө аваад ажлаа амжуулж бай би араас чинь яваад очъё гэсэн. Тэгээд би ын дугаарын утас руу залгахад Баруун дөрвөн замын Гранд плаза төв дээр уулзъя гэхээр нь би яваад очсон чинь ирээгүй. Тэгээд уг утас нь холбогдохгүй болчихсон. ын өөрийнх нь дугаарын утас руу залгасан чинь утсаа огт аваагүй, мессеж бичихээр одоохон удахгүй зохицуулна гэсэн. Тэгээд 04 дүгээр сарын 29-ний өдөр манай нөхөр ******* нь , тай уулзахад машиныг хүнд 55 сая төгрөгийн барьцаанд тавьсан байна гэж хэлсэн байсан. Хаана барьцаанд тавьсан талаар асуухад хэлэхгүй байсан гэсэн. ...Анх надаас чи мөнгө олоод өгөөч энд хямдхан машин байна. Би 90,000,000 төгрөгөөр худалдаж авна, чи мөнгө олоод өгчих, чиний нэр дээр машины гэрчилгээг гаргаад өгнө. Тухайн машиныг цааш нь зарчхаад чиний данс руу мөнгө орно гэхээр нь би хүнээс өдрийн 1 хувийн хүүтэйгээр 123,000,000 төгрөгийг зээлээд д өгсөн. нь тухайн машиныг зараад надад 123,000,000 төгрөгийг хүүтэй нь болон зөрүү мөнгийг надад өгнө гэж хэлсэн юм. Тухайн мөнгийг 7 хоногийн хугацаатай эргүүлэн төлнө гэсэн боловч хугацаандаа өгөөгүй. Эхний мөнгийг 2023 оны 04 дүгээр сарын 14-ний өдөр 7,000,000 төгрөгийг Хан-Уул дүүргийн 11 дүгээр хороонд байрандаа интернэт банкаар шилжүүлсэн мөн үүнээс хойш банкаар шилжүүлсэн. ...Н., хоёрт би мөнгө зээлүүлээгүй, харин машин худалдаж авахаар мөнгө өгсөн. Тухайн машиныг Н., хоёр буцааж зарахад тусална гэж хэлсэн. Үүний дагуу Н. надаас зарахаар хүнд үзүүлчхээд аваад ирье гэж авч яваад т өгөөд, нь хүнд барьцаанд тавьчихсан байсан. Би хүнээс 123,000,000 төгрөгийг зээлээд тэр доор нь гийн хэлсэн данс руу шилжүүлж өгч байсан. , хоёр надаас мөнгө зээлж, улсын дугаартай машиныг барьцаалсан гэж худлаа хэлж байна. Уг машиныг би худалдаж аваад цааш үнэд хүргэж зарах гэж байсан юм. Намайг хүнээс мөнгө зээлж авч өгч байгааг Н. мэдэж байсан. ...Миний улсын дугаартай машиныг Н. манай гэрийн гаднаас авч явсан. Тухайн үед байхгүй байсан. Маргааш нь 10 цагт надтай уулзаад машин авах гэж байгаа хүнтэй уулзаад машинаа заръя гэж ярьсан. Тэгээд цагтаа очиход хэлэхдээ машиныг аваад явсан аваачиж өгөөгүй юм уу гэж хэлсэн. Тэгсэн дараа нь , хоёр хамт миний улсын дугаартай Ланд 200 маркийн машиныг гэдэг хүнд 50 орчим сая төгрөгийн барьцаанд тавьсан гэдгийг мэдсэн” гэсэн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 76-78, 81-82, 85-86 дугаар хуудас),

Гэрч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н. нь 2023 оны 04 дүгээр сард над руу залгаад “Ланд Круйзер 200 маркийн машин байна. Би гайгүй хямдхан авсан юм. Чи 125,000,000 төгрөгөөр ав” гэхээр нь “машиныг нь үзье” гэхэд Зайсангийн Миний захын зогсоол дээр Н. улсын дугаартай хар өнгийн Тоёота Ланд Круйзер 200 маркийн тээврийн хэрэгсэл унаад ирсэн. Би машиныг нь үзээд хэдэн төгрөг нэмээд зарвал хэрэгтэй юм гэж бодоод авахаар болсон. Би Н.д 131,000,000 төгрөг өгөөд авч чадаагүй байсан юм. Би энэ талаар өөрийн Б.*******д хэлсэн бөгөөд зөвшөөрөөд захирлаасаа мөнгө зээлэхээр болсон. Манай захирлаасаа мөнгө зээлээд өөрийн данснаасаа миний дансанд шилжүүлсэн. Би 2023 оны 04 дүгээр сарын 17-ны өдөр Н.гийн өгсөн данс pyy 123,000,000 төгрөг шилжүүлж өгсөн. Мөнгөө авсан байсан бөгөөд нэг шалтгаан хэлсээр байгаад 2023 оны 04 дүгээр сарын сүүлээр шиг санагдаж байна Н. тэр машинаа манай Б.*******ийн нэр дээр шилжүүлж өгсөн. Машинаа шилжүүлж аваад маргааш нь машиных нь бөгснөөс тос гоожоод байсан бөгөөд Н.д хэлж засуулсан. Маргааш нь манай гэрийн гадна Н. ирсэн байсан бөгөөд би өөрөө Худалдаа хөгжлийн банканд ажилтай явж байсан. Н. нь манайээс машиныг хүнд үзүүлнэ гэж худал хэлээд унаад явсан байсан. Би Н. руу маш их залгасан бөгөөд утсаа авахгүй байж байгаад утсаа авсан. Утсаа аваад машиныг чинь хүнд үзүүлэх гээд унаад явсан байна гээд байсан бөгөөд маргааш нь Н.тай уулзахад аваад явсан, наадах чинь яг мөрийнд тавиад тоглочихлоо. Наадахаа өгдөг газар нь өг гээд Н., манай бид гурав Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт очиж өргөдөл гаргаж өгсөн. Өргөдөл гаргаснаас хойш 2 хоногийн дараа , , , нартай уулзсан бөгөөд , нар намайг машинаа ын нэр лүү шилжүүлээд өгчих, зөрүү мөнгийг нь наад хүн чинь өгнө, үлдсэн мөнгийг нь найз нь өгнө гээд байсан. Би тэр хүнд нь машинаа шилжүүлж өгөөгүй бөгөөд , нарыг мөнгөө өгч байж машинаа ав гэсэн. Би ойлгохдоо , нар машиныг барьцаалж мөнгө авсан гэж ойлгосон. Одоо болтол машинаа хаана байгааг нь мэдэхгүй байгаа. Эхнэр бид хоёр хүнээс мөнгө зээлсэн нэхэгдээд байгаа” гэсэн мэдүүлэг (7 дугаар хавтаст хэргийн 169-171 дүгээр хуудас),

Гэрч Д.*******ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..., гэх хүмүүсийг би танихгүй, нь 2023 оны 03 дугаар сард танаас 150 прадо маркийн машин авъя гээд тал мөнгийг нь өгч авч яваад үлдэгдэл мөнгийг нь 14 хоногийн дотор гүйцээж өгсөн. 2023 оны 04 дүгээр сарын 20-ны үед улсын дугаартай ланд-200 маркийн машиныг 130,000,000 төгрөгөөр авъя, 70 сая төгрөгийг нь өгөөд, 60 сая төгрөгийг нь машиныг хөдөө авч яваад ноос ноолуур, махаар өгөөд гүйцээж өгье гэж яриад 2023 оны 04 дүгээр сарын 24-ний өдөр худалдах, худалдан авах гэрээг байгуулсан. Гэрээ байгуулахдаа урьдчилгаа 70 сая төгрөгийг миний болон манай ахын дансаар шилжүүлж өгөөд Ланд-200 маркийн машиныг аваад явсан. Тэгээд 04 дүгээр сарын 26-ны өдөр надад дээр ирээд таны Вранглер маркийн машиныг манай найз сонирхож байна, жижиг суудлын Лексус маркийн машин оролцуулж авъя гэж байна, үзүүлээд ирье гээд аваад явсан. Тэгээд 2 хоногийн дараа залгасан чинь гэх залуугийн утас нь холбогдохгүй байхаар нь би мессеж бичсэн чинь та тайван байж бай, би Чойрт явж байна очоод залгая гэсэн боловч байхгүй байхаар нь гийн ээж ()-тэй нь утсаар, ах *******тэй очиж уулзсан. Танай хүүхэд машин авч явсан гэдгийг хэлсэн чинь удахгүй чамтай уулзана гэж мессеж бичсэн, чи цагдаад өгөлгүй байж байгаач гэсээр өнөөдрийг хүрч байна. Би энэ талаар Баянгол дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст 2023 оны 05 дугаар сарын 10-ны үед гомдол гаргасан. ...Тэгээд би араас нь хөөцөлдөж явсаар надаас авсан улсын дугаартай Ланд-200 маркийн машиныг гэдэг хүнд 20 сая төгрөгийн барьцаанд тавьсан сураг гарсан” гэсэн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 99-101 дүгээр хуудас),

Хохирогч Б.*******ын эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (6 дугаар хавтаст хэргийн 162-165 дугаар хуудас),

С.*******ийн эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (6 дугаар хавтаст хэргийн 166-169 дүгээр хуудас),

Тээврийн хэрэгслийн лавлагаа (6 дугаар хавтаст хэргийн 170 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч Н., нар нь бүлэглэн Хан-Уул дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт Д.ыг С.аар дамжуулан “автомашин барьцаалж мөнгө зээлье” гэж Б.*******ийн өмчлөлийн Тоёота Ланд Круйзер 200 маркийн автомашиныг өөрийн мэтээр ойлгуулж, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж уг тээврийн хэрэгслийг барьцаалж 2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр 20,000,000 төгрөг, 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр 3,000,000 төгрөг, нийт 23,000,000 төгрөгийг авсан болох нь:

Хохирогч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..., гэх хүмүүсийг танихгүй, ямар ч харилцаа холбоо байхгүй. Миний 10-н жилийн найз ...2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр улсын дугаартай Ланд-200 маркийн автомашиныг Органик захын гадаа нэг залуугийн хамт ирж авчирч өгсөн. Тэгээд нэмээд 20,000,000 төгрөг авъя, бөөнд нь хийе гэсэн. Тэгэхээр нь би дугаарын гэх данс руу 20,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Тэгсэн надад чамд барьцаанд тавьсан Ланд-200 маркийн машиныг зарна гээд 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дугаарын данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлж авсан. Тэгээд би машиныг өгч явуулаагүй өдөржингөө Автотээврийн төв дээр хүлээсэн боловч машинаа ч аваагүй, мөнгөө ч өгөөгүй. 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр надад 54,000,000 төгрөг өгөөд машиныг авч яваад энэ асуудал дууссан. ... өөрөө уг машиныг авчирч өгсөн, хамт нэг залуу байсан, ямар залуу байсныг мэдэхгүй орой болсон байсан. Тухайн машиныг авчирч өгсөн орой намайг 10 дугаар хороололд зочид буудалд дуудахаар нь очиход 2 залуу, 1 хүүхэн хамт байсан. Тухайн 2 залуугийн нэг залуу нь улсын дугаартай машиныг авчирч өгсөн залуу байсан, нөгөө залуу өмнө 2 машиныг эзэн нь аваад явахад дуудаж авчирч байсан залуу байсан. Тэгээд надад худалдах, худалдан авах гэрээ өгсөн. улсын дугаартай автомашиныг аваад явсан, хаана байгааг мэдэхгүй байна. надад Энхтайваны гүүрний доод талын шатахуун түгээх дээр бэлнээр өгсөн. Тус машиныг авахад гэрчилгээ нь байгаагүй, хэний нэр дээр байсныг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 90-91 дүгээр хуудас),

Шүүгдэгч ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...оос эхний 30,000,000 төгрөгийг би зээлсэн байсан, 20,000,000 төгрөгийг бол бид хоёр цуг зээлсэн. 20,000,000 төгрөгийн 5,500,000 төгрөгийг гийн авсан, 11,000,000 төгрөгөөр нь цахим покер тоглоом тоглоод алдчихсан. Үлдсэн мөнгөөр ломбардаас гар утсаа чөлөөлж авсан. ...аар дамжуулж гэдэг хүнтэй танилцаад би оос мөнгө зээлж, *******ийн машиныг бид хоёр од барьцаанд тавьсан” гэсэн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 112-113, 116-117 дугаар хуудас),

Шүүгдэгч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “... надад хэлэхдээ нэг асуудал байна, тус болчихооч 30,000,000 төгрөгийн асуудал байна, 20,000,000 төгрөгийн барьцаанд тавиад тоглоод мөнгөө өсгөөд зээлээ төлөөд машинаа буцаан авья гэж ярьсан. Тэгээд Зайсанд очиж нэг хүнд 20,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан. 20,000,000 төгрөгийг манай ээжийн данс руу хийсэн, машинаа үлдээгээд явсан. 20,000,000 төгрөгөөс нь 5,000,000 төгрөгийг нь өрөндөө хүн рүү шилжүүлсэн. Үлдсэн 15,000,000 төгрөгөөр тоглоод алдчихсан. Тэгээд барьцаанд тавьсан машинаа авч чадахгүй өнөөдрийг хүрч байна” гэсэн мэдүүлэг (6 дугаар хавтаст хэргийн 120-122 дугаар хуудас),

Toyota Land Cruiser 200 маркийн улсын дугаартай автомашины түүхчилсэн лавлагаа (8 дугаар хавтаст хэргийн 199-200 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар,

Шүүгдэгч нь 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Б.аас “мөнгө зээлээч, зээлсэн мөнгөө 2021 оны 08 дугаар сарын 26-ны өдөр буцаан төлнө” гэж хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон өөрийн Хаан банкны дугаарын дансаар 15,000,000 төгрөгийг шилжүүлэн авсан болох нь:

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (5 дугаар хавтаст хэргийн 177 дугаар хуудас),

Хохирогч Б.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Би гэдэг хүнд 2021 оны 08 дугаар сарын 25-ны өдөр 15,000,000 төгрөгөө өгөөд залилуулсан. Тухайн үед надад хэлэхдээ “Оросын хил дээр 5 литр амьд ус байна, 15,000,000 төгрөг байвал хилээр оруулж ирнэ, авах Хятад хүн Улаанбаатарт байгаа, 1 тэрбум 500 сая төгрөгөөр зарна” гэж байсан. Тэгээд миний таньдаг хүн Энхжаргалаас 15,000,000 төгрөгийг авсан. Тухайн үед би Энхжаргалаас мөнгийг нь авч өгсөн” гэсэн мэдүүлэг (5 дугаар хавтаст хэргийн 237-238 дугаар хуудас),

Шүүгдэгч ын эзэмшлийн Хаан банкны дугаартай дансны дэлгэрэнгүй хуулга (6 дугаар хавтаст хэргийн 8 дугаар хуудас),

Арилжааны банкны дансны хуулганд үзлэг хийсэн тэмдэглэл (6 дугаар хавтаст хэргийн 12 дугаар хуудас) зэрэг нотлох баримтуудаар тус тус нотлогдон тогтоогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд шүүгдэгч нарын гэм буруутай эсэхэд дүгнэлт хийж, хэргийг хянан шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт

Улсын яллагч “шүүгдэгч Н., , нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцуулах” дүгнэлт гаргав.

Шүүгдэгч Н. нь ганцаараа болон , нартай бүлэглэн 2022 оны 12 дугаар сарын 14-нөөс 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хооронд “автомашиныг чинь худалдаж авна, түрээсэлнэ, худалдаж авч өгнө, автомашиныг худалдан борлуулж өгнө, мөнгө зээлээч” гэх зэргээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж нэр бүхий хохирогч нарт 1,081,999,297 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч нь ганцаараа болон Н.тай бүлэглэн 2021 оны 08 дугаар сарын 25-наас 2023 оны 02 дугаар сарын 16-ны өдрийн хооронд ямар нэгэн бизнес эрхэлдэггүй атлаа “Хөвсгөл аймагт махны бизнес эрхэлдэг” хэмээн худал хэлж “автомашиныг чинь худалдаж авна, автомашин худалдана, мөнгө зээлээч” гэх зэргээр бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, нэр бүхий хохирогч нарт 621,549,297 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан,

шүүгдэгч нь Н.тай бүлэглэн 2023 оны 04 дүгээр сарын 26-наас 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн хооронд бусдын өмчлөлийн автомашиныг худалдан борлуулахаар авсан атлаа барьцаанд тавьсан, мөн “автомашин худалдан борлуулж өгнө” гэж хуурч, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглан нэр бүхий хохирогч нарт 146,000,000 төгрөгийн буюу их хэмжээний хохирол учруулсан болох нь хавтаст хэрэгт цугларсан, шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдож байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий, шүүгдэгч нарын гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай, хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх тул шүүх эдгээр баримтуудыг хууль ёсны, үнэн зөв гэж үнэлсэн бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах байдлаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлд заасан “Залилах” гэмт хэрэг нь хохирогч буюу эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчөөс тодорхой эд хөрөнгийг гэмт этгээд шилжүүлэн авах зорилгоор идэвхтэй үйлдэл (хуурч, эсхүл баримт бичиг, эд зүйл, цахим хэрэгсэл ашиглаж, зохиомол байдлыг зориудаар бий болгох, сүсэг бишрэлийг далимдуулах, бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, эсхүл нэр хүнд, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах гэх мэт) хийж, улмаар уг үйлдлийн үр дүнд эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг шилжүүлэн авснаар төгсдөг онцлогтой. Өөрөөр хэлбэл, гэмт этгээд гэмт үйлдлээ хэрэгжүүлж эхлэхээс өмнө тухайн эд хөрөнгө, түүнийг эзэмших, өмчлөх эрхийг буцааж өгөхгүй байх, хариу төлбөр огт хийхгүй, эсхүл хагасыг нь хийнэ гэсэн санаа зорилгоор дээрх үйлдлийн аргын аль нэг, эсхүл хэд хэдэн шинжээр хохирогчийн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг өөрийн эзэмшилд шилжүүлэн авсан үйлдэл байдаг.

Дээрх гэмт хэргийн үйлдлийн арга болох “хуурч” гэдэгт элдэв хуурамч аргаар үгээр буюу үйлдлээр төөрөгдүүлэх замаар эд хөрөнгө, эд юмсыг хохирогч өөрөө өгөхөд хүргэж, түүний эд хөрөнгө, эд юмсыг эзэмших, ашиглах эрхийг хууль бусаар олж авахыг, “бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулах” гэж эд хөрөнгийн эзэмшигч, өмчлөгчийг төөрөгдүүлэх, хохирогч эд зүйлс, өмч хөрөнгөө шилжүүлж байгаа үйлдлийн бодит байдлын хууль зүйн үр дагавар нь түүнд хохиролтой байгаа байдлыг гэмт этгээд мэдэж байсан атлаа зориудаар үл мэдээлж, нуун дарагдуулсныг, “зохиомол байдлыг зориудаар бий болгох” гэж бодит байдалд байхгүй, хийсвэр зүйлийг байгаа мэтээр хохирогчийг төөрөгдөлд оруулсныг, “урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглах” гэдэгт урьд болон одоо эрхэлж байгаа ажил, албан тушаал, нэр хүндийг ашиглах, өмнө нь хамтран ажиллаж байсан, түүнчлэн бие биеэ мэдэх найз нөхдийн харилцаатай хүмүүсийн итгэлийг урвуулан ашиглах зэргийг тус тус ойлгодог.

Хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудаас үзэхэд шүүгдэгч Н., , нар нь шунахайн сэдэлтээр, хохирогч нарын эд хөрөнгийг хууль бусаар авах зорилгоор автомашин худалдана, машиныг чинь зарж өгнө авах хүн бэлэн байна, Хөвсгөл аймагт махны бизнес эрхэлдэг, мөнгө зээлээч  гэх зэргээр хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж бусдын эд хөрөнгийг шилжүүлэн авсан үйлдэл нь залилах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн агуулж байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад “их хэмжээний хохирол гэж тавин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөг, түүнээс дээш хэмжээг” ойлгоно гэж заасан.

Шүүгдэгч Н. нь бусдад нийт 1,081,999,297 төгрөгийн, шүүгдэгч нь 621,549,297 төгрөгийн, шүүгдэгч нь 146,000,000 төгрөгийн хохирол тус тус учруулсан тул залилах гэмт хэргийн “бусдад их хэмжээний хохирол учруулж үйлдсэн” гэсэн хүндрүүлэх шинжийг хангаж байна.

Шүүгдэгч Н., , нар өөрсдийнх нь дээрх үйлдлийн улмаас бусдад хохирол, хор уршиг учирна, хууль бус гэдгийг мэдсээр байж хүсэж үйлдсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэртэй байна.

Иймд шүүгдэгч Н., , нарыг гэм буруутайд тооцуулах талаар прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хуульд нийцсэн байх тул улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч нарыг  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцов.

Баянзүрх дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Н.ийг шүүгдэгч нартай бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх хууль зүйн үндэслэлгүй гэж дүгнэж, түүнд холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “гэмт хэргийн шинжгүй” үндэслэлээр хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлтэй байна. Учир нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар Н. нь шүүгдэгч нараас авсан бүх мөнгөө тэдний өмнө нь автомашин худалдан авахдаа дутуу төлсөн төлбөрт тооцож хохирогч нарт шилжүүлэн өгсөн байна.

Мөн Н.ийн талаар шүүгдэгч Н. “... ченж нараас машин асууж, ченжүүд нь машинаа өгдөг. Би түүнийг нь очиж уулзаж яриад машинуудыг нь авдаг, Н. ямар нэгэн буруугүй, оролцоогүй, өөрөө ямар нэгэн ашиг авсан зүйл байхгүй” гэж мэдүүлжээ.

Энэ хэрэгт Ц.ийг хамтран оролцсон гэж үзэх нөхцөл байдал хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул энэ талаар хэргийн оролцогчдын гаргасан санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж шүүх үзэв.

Шүүгдэгч ын өмгөөлөгчийн гаргасан “миний үйлчлүүлэгчид холбогдох хэргийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.19 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан гэмт хэргийн шинжгүй үндэслэлээр хэрэгсэхгүй болгож, түүнийг цагаатгаж өгнө үү” гэсэн дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй байна.

Учир нь шүүгдэгч нь Н.тай бүлэглэн залилах гэмт хэрэг үйлдсэн болох нь хохирогч Б.*******ийн Хан-Уул дүүргийн цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтэст гаргасан: “...Б.******* миний бие 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр өөрийн эзэмшлийн Ланд Круйзер 200 автомашинаа нөхрийн найз т заруулахаар өгөөд алдсан тул өргөдлийг минь шийдвэрлэж өгнө үү” гэсэн өргөдөл, хохирогч Б.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр тай яриад Энхтайваны гүүрний доор байдаг 570, 200 авто засварын газар би ганцаараа очиход , хоёр цуг байсан. Тэгээд надад машиныг зарж өгөх гэж байгаа юм. Өнөөдөр амжихгүй болчихлоо, маргааш өглөө эрт уулзъя гэж хэлсэн. Тэгээд би 04 дүгээр сарын 26-ны өглөө 10 цагийн үед тай утсаар яриад машинаа яасан бэ гэсэн чинь би Улиастайд ажилтай болчихлоо, т машинаа өгөөд явуулчихсан. та хоёр уулзаад машины нэрийг шилжүүлж өгөөд мөнгө аваад ажлаа амжуулж бай би араас чинь яваад очъё гэсэн. Тэгээд би ын дугаарын утас руу залгахад Баруун дөрвөн замын Гранд плаза төв дээр уулзъя гэхээр нь би яваад очсон чинь ирээгүй. Тэгээд уг утас нь холбогдохгүй болчихсон. ын өөрийнх нь дугаарын утас руу залгасан чинь утсаа огт аваагүй, мессеж бичихээр одоохон удахгүй зохицуулна гэсэн. Тэгээд 04 дүгээр сарын 29-ний өдөр манай нөхөр ******* нь , тай уулзахад машиныг хүнд 55 сая төгрөгийн барьцаанд тавьсан байна гэж хэлсэн байсан. Хаана барьцаанд тавьсан талаар асуухад хэлэхгүй байсан гэсэн. ...Н., хоёрт би мөнгө зээлүүлээгүй, харин машин худалдаж авахаар мөнгө өгсөн. Тухайн машиныг Н., хоёр буцааж зарахад тусална гэж хэлсэн. Үүний дагуу Н. надаас зарахаар хүнд үзүүлчхээд аваад ирье гэж авч яваад т өгөөд, нь хүнд барьцаанд тавьчихсан байсан” гэсэн мэдүүлэг, гэрч С.*******ийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...Н. нь манайээс машиныг хүнд үзүүлнэ гэж худал хэлээд унаад явсан байсан. Би Н. руу маш их залгасан бөгөөд утсаа авахгүй байж байгаад утсаа авсан. Утсаа аваад машиныг чинь хүнд үзүүлэх гээд унаад явсан байна гээд байсан бөгөөд маргааш нь Н.тай уулзахад аваад явсан, наадах чинь яг мөрийнд тавиад тоглочихлоо. Наадахаа өгдөг газар нь өг гээд Н., манай бид гурав Хан-Уул дүүргийн цагдаагийн газарт очиж өргөдөл гаргаж өгсөн. Өргөдөл гаргаснаас хойш 2 хоногийн дараа , , , нартай уулзсан бөгөөд , нар намайг машинаа ын нэр лүү шилжүүлээд өгчих, зөрүү мөнгийг нь наад хүн чинь өгнө, үлдсэн мөнгийг нь найз нь өгнө гээд байсан. Би тэр хүнд нь машинаа шилжүүлж өгөөгүй бөгөөд , нарыг мөнгөө өгч байж машинаа ав гэсэн. Би ойлгохдоо , нар машиныг барьцаалж мөнгө авсан гэж ойлгосон” гэсэн мэдүүлэг, хохирогч Д.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “..., гэх хүмүүсийг танихгүй, ямар ч харилцаа холбоо байхгүй. Миний 10-н жилийн найз ...2023 оны 04 дүгээр сарын 25-ны өдөр улсын дугаартай Ланд-200 маркийн автомашиныг Органик захын гадаа нэг залуугийн хамт ирж авчирч өгсөн. Тэгээд нэмээд 20,000,000 төгрөг авъя, бөөнд нь хийе гэсэн. Тэгэхээр нь би дугаарын гэх данс руу 20,000,000 төгрөгийг шилжүүлж өгсөн. Тэгсэн надад чамд барьцаанд тавьсан Ланд-200 маркийн машиныг зарна гээд 2023 оны 05 дугаар сарын 03-ны өдөр дугаарын данс руу 3,000,000 төгрөгийг шилжүүлж авсан. Тэгээд би машиныг өгч явуулаагүй өдөржингөө Автотээврийн төв дээр хүлээсэн боловч машинаа ч аваагүй, мөнгөө ч өгөөгүй. 2023 оны 05 дугаар сарын 05-ны өдөр надад 54,000,000 төгрөг өгөөд машиныг авч яваад энэ асуудал дууссан. ... өөрөө уг машиныг авчирч өгсөн, хамт нэг залуу байсан, ямар залуу байсныг мэдэхгүй орой болсон байсан. Тухайн машиныг авчирч өгсөн орой намайг 10 дугаар хороололд зочид буудалд дуудахаар нь очиход 2 залуу, 1 хүүхэн хамт байсан. Тухайн 2 залуугийн нэг залуу нь улсын дугаартай машиныг авчирч өгсөн залуу байсан, нөгөө залуу өмнө 2 машиныг эзэн нь аваад явахад дуудаж авчирч байсан залуу байсан. надад Энхтайваны гүүрний доод талын шатахуун түгээх дээр бэлнээр өгсөн. Тус машиныг авахад гэрчилгээ нь байгаагүй, хэний нэр дээр байсныг мэдэхгүй” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч ын мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...оос эхний 30,000,000 төгрөгийг би зээлсэн байсан, 20,000,000 төгрөгийг бол бид хоёр цуг зээлсэн. 20,000,000 төгрөгийн 5,500,000 төгрөгийг гийн авсан, 11,000,000 төгрөгөөр нь цахим покер тоглоом тоглоод алдчихсан. Үлдсэн мөнгөөр ломбардаас гар утсаа чөлөөлж авсан. ...аар дамжуулж гэдэг хүнтэй танилцаад би оос мөнгө зээлж, *******ийн машиныг бид хоёр од барьцаанд тавьсан” гэсэн мэдүүлэг, шүүгдэгч Н.гийн мөрдөн шалгах ажиллагаанд сэжигтнээр өгсөн: “...Энхтайваны гүүрний доор 200/570 засварын газарт *******, *******, бид нар уулзаж машинаа янзлуулаад тухайн өдөр машиныг зарах гээд тэр өдрөө зарж чадаагүй. ... надад хэлэхдээ нэг асуудал байна, тус болчихооч 30,000,000 төгрөгийн асуудал байна, 20,000,000 төгрөгийн барьцаанд тавиад тоглоод мөнгөө өсгөөд зээлээ төлөөд машинаа буцаан авъя гэж ярьсан. Тэгээд Зайсанд очиж нэг хүнд 20,000,000 төгрөгийн барьцаанд тавьсан. 20,000,000 төгрөгийг манай ээжийн данс руу хийсэн, машинаа үлдээгээд явсан. 20,000,000 төгрөгөөс нь 5,000,000 төгрөгийг нь өрөндөө хүн рүү шилжүүлсэн. Үлдсэн 15,000,000 төгрөгөөр тоглоод алдчихсан. Тэгээд барьцаанд тавьсан машинаа авч чадахгүй өнөөдрийг хүрч байна” гэсэн мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байна.

Шүүгдэгч Н.гийн үйлдэлд залилах гэмт хэргийг байнга үйлдэж амьдралын эх үүсвэр болгосон гэх хүндрүүлэх шинж хэрэгт цугларсан нотлох баримтуудаар тогтоогдохгүй байх тул энэ талаар гаргасан хохирогч, түүний өмгөөлөгчийн санал, дүгнэлтийг хүлээн авах үндэслэлгүй гэж үзэв.

Хохирол, хор уршгийн талаар

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргахдаа нэхэмжлэлийг түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Шүүх шүүгдэгч нарын бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн улмаас бусдад учирсан хохирлыг шүүгдэгч нараас хувь тэнцүүлэн гаргах нь зүйтэй гэж үзсэн бөгөөд хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэн дараах байдлаар шийдвэрлэв.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.гаас нийт 572,782,462 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Д.*******ад 53,500,000 төгрөг, хохирогч Х.*******д 60,000,000 төгрөг, хохирогч С.*******т 131,000,000 төгрөг, хохирогч Г.д 115,000,000 төгрөг, хохирогч Н.*******од 31,497,305 төгрөг, хохирогч П.*******т 63,156,250 төгрөг, хохирогч Х.*******д 27,628,907 төгрөг, хохирогч Б.*******д 61,500,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.*******ид 25,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.*******т 4,500,000 төгрөг,

шүүгдэгч аас нийт 277,282,462 төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Г.д 115,000,000 төгрөг, хохирогч Н.*******од 31,497,305 төгрөг, хохирогч П.*******т 63,156,250 төгрөг, хохирогч Х.*******д 27,628,907 төгрөг, хохирогч Б.ад 15,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч Ч.*******ид 25,000,000 төгрөг,

шүүгдэгч аас 61,500,000 төгрөг гаргуулж, хохирогч Б.*******д тус тус олгохоор шийдвэрлэв.

Шүүхээс гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг дээрх байдлаар шийдвэрлэсэнтэй холбогдуулан шүүгдэгч Н., нарын өмгөөлөгчид хохирол нөхөн төлөх талаар хүсэлт гаргасныг хүлээн авч оролцогчдын саналыг харгалзан шүүх хуралдааныг ажлын 5 өдрийн хугацаагаар завсарлуулсан бөгөөд шүүх хуралдаан завсарласан хугацаанд хохирол төлөгдөөгүй болохыг дурдах нь зүйтэй.

Гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг дэлгэрэнгүй байдлаар дүгнэвэл, хохирогч Д.*******ад 123,500,000 төгрөгийн хохирол учирснаас 70,000,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн тул шүүгдэгч Н.гаас 53,500,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Д.*******ад олгохоор,

хохирогч Х.*******д 60,000,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирол нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгч Н.гаас 60,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.*******д олгохоор,

хохирогч С.*******т 131,000,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирол нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгч Н.гаас 131,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч С.*******т олгохоор,

хохирогч Г.д 230,000,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирол нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгч Н., нараас хувь тэнцүүлэн тус бүр 115,000,000 төгрөг, нийт 230,000,000 төгрөг гаргуулж, хохирогч Г.д олгохоор,

хохирогч П.*******т 150,312,500 төгрөгийн хохирол учирснаас 24,000,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн тул шүүгдэгч Н., нараас хувь тэнцүүлэн тус бүр 63,156,250 төгрөг, нийт 126,312,500 төгрөгийг гаргуулж, хохирогч П.*******т олгохоор,

хохирогч Х.*******д 105,257,813 төгрөгийн хохирол учирснаас 50,000,000 төгрөгийн хохирол нөхөн төлөгдсөн тул шүүгдэгч Н., нараас хувь тэнцүүлэн тус бүр 27,628,907 төгрөг, нийт 55,257,813 төгрөгийг гаргуулж, хохирогч Х.*******д олгохоор,

хохирогч Б.*******д 123,000,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирол нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгч Н., нараас хувь тэнцүүлэн тус бүр 61,500,000 төгрөг, нийт 123,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.*******д олгохоор шийдвэрлэв.

Хохирогч “Их Алтайн Хүрд” ХХК-д 14,950,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тээврийн хэрэгслийг буцаан өгсөн тул төлөх төлбөргүй байна. Харин уг тээврийн хэрэгслийг Ч.*******т барьцаалж 4,500,000 төгрөг авсан тул шүүгдэгч Н.гаас 4,500,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ч.*******т олгох нь зүйтэй.

Хохирогч Н.*******од 120,978,984 төгрөгийн хохирол учирсан ба 57,984,375 төгрөгөөр үнэлэгдсэн цагаан өнгийн Toyota Land Cruiser Prado 120 маркийн автомашинаа хохирогч Н.******* буцаан авсан тул шүүгдэгч Н., нараас хувь тэнцүүлэн тус бүр 31,497,305 төгрөг, нийт 62,994,609 төгрөгийг гаргуулж, хохирогч Н.*******од олгохоор,

шүүгдэгч нар хохирогч Н.*******оос шилжүүлэн авсан 2 ширхэг тээврийн хэрэгслийг тус бүрийг 50,000,000 төгрөгөөр буюу нийт 100,000,000 төгрөгөөр Ч.*******ид худалдан борлуулсан болох нь иргэний нэхэмжлэгч Ч.*******ийн мэдүүлэг, дансны хуулга зэргээр тогтоогдож байх тул шүүгдэгч Н., нараас хувь тэнцүүлэн тус бүр 25,000,000 төгрөг, нийт 50,000,000 төгрөгийг гаргуулж, иргэний нэхэмжлэгч Ч.*******ид олгохоор,

хохирогч Б.ад 15,000,000 төгрөгийн хохирол учирсан ба хохирол нөхөн төлөгдөөгүй тул шүүгдэгч аас 15,000,000 төгрөгийг гаргуулж, хохирогч Б.ад олгохоор тус тус шийдвэрлэсэн болно.

Хохирогч Д.од 23,000,000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд тэрээр “... надад 54,000,000 төгрөг өгөөд машиныг авч яваад энэ асуудал дууссан, надад санал хүсэлт байхгүй” гэж мэдүүлсэн тул шүүгдэгч Н., нарыг хохирогч Д.од төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар

Шүүгдэгч Н., , нар “Залилах” гэмт хэргийг их хэмжээний хохирол учруулж үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.д 6 жил хорих ял, шүүгдэгч д 5 жил хорих ял, шүүгдэгч т 3 жил хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч т оногдуулсан 3 жил хорих ял дээр өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 10 жил 4 сар 13 хоногийн хугацаагаар тогтоох саналтай байна” гэсэн, шүүгдэгч Н.гийн өмгөөлөгч Ж.Гантулга “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн, шүүгдэгч ын өмгөөлөгч Д.Төмөрбаатар “10,000,000 төгрөгөөр торгох ял оногдуулж өгнө үү, хэрэв хорих ял оногдуулах бол 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн, шүүгдэгч ын өмгөөлөгч Б.Солонго “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан хорих ялын доод хэмжээгээр хорих ял оногдуулж өгнө үү” гэсэн дүгнэлт тус тус гаргав.

Шүүх гэмт хэрэг үйлдсэн этгээдэд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуульд заасан хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг тал бүрээс нь харгалзан үзэх учиртай.

Шүүгдэгч Н., , нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан “гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдов.

Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо нөхөн төлөөгүй байдал, шүүгдэгч , Н. нар өмнө нь гэмт хэрэг үйлдэж шүүхээр ял шийтгүүлж байсан боловч өөртөө дүгнэлт хийлгүй дахин гэмт хэрэг үйлдсэн хувийн байдал, дээрх эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.д 6 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч д 5 жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч т 2 жилийн хугацаагаар хорих ял тус тус оногдуулах нь тэдний үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирно гэж үзэв.

Шүүгдэгч нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/593 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 7 сар хорих ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар 7 жил хорих ял тус тус шийтгүүлж, оногдуулсан хорих ялыг нэмж нэгтгэн 7 жил 7 сар хорих ялаар тогтоож, уг шийтгэх тогтоолоор оногдуулсан 7 жил 7 сар хорих ял дээр Дархан-Уул аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 400 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас эдлээгүй үлдсэн 7 сар 23 хоногийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцон нэмж нэгтгэн нийт эдлэх хорих ялын хэмжээг 8 жил 2 сар 23 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэсэн байх ба түүнийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа 417 дугаар нээлттэй хорих ангид дээрх ялыг эдэлж байхад 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр уг ангиас Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид шилжүүлж, яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авчээ.

Шүүгдэгч ыг Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид шилжүүлэн авчирч яллагдагчаар цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан 2024 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн байдлаар эдлээгүй үлдсэн хорих ялын хугацаа 7 жил 8 сар 25 хоног байсан нь ялын тооцооны тодорхойлолт (10 дугаар хавтаст хэргийн 111 дүгээр хуудас)-оор тогтоогдож байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно” гэж заасан.

Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/593 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жил 2 сар 23 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 жил 8 сар 25 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч ын нийт эдлэх хорих ялын хэмжээг 9 жил 8 сар 25 хоногийн хугацаагаар тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Н., , нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, тэдний хувийн байдал зэргийг харгалзан оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.

Бусад асуудлаар

Энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгч Н.гийн баривчлагдсан, цагдан хоригдсон 190 хоногийг, шүүгдэгч ын цагдан хоригдсон 194 хоногийг, шүүгдэгч ын цагдан хоригдсон 7 хоногийг тус тусын эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, шүүгдэгч нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 62 дугаартай зөвшөөрлөөр хар өнгийн Toyota Land Cruiser Prado загварын арлын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгож, харин хэрэгт цугларсан нотлох баримтуудаар шүүгдэгч Н., нар бүлэглэн улсын дугаартай Toyota Land Cruiser 200 загварын тээврийн хэрэгслийг С.аар дамжуулан Д.од барьцаанд тавьсан, улмаар Д.од шүүгдэгч нарын төлөх мөнгийг С. төлж, Д.оос дээрх тээврийн хэрэгслийг авсан нөхцөл байдал тогтоогдсон тул прокурорын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 104 дугаартай зөвшөөрлөөр улсын дугаартай Toyota Land Cruiser 200 загварын тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосныг хэвээр үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13 дугаар зүйлийн 1, 4, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч овогт ын г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “ганцаараа болон бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч овогт гийн ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “ганцаараа болон бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

шүүгдэгч овогт ийн ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бүлэглэн бусдыг хуурч, зохиомол байдлыг зориудаар бий болгон, бодит байдлыг нуух замаар төөрөгдөлд оруулж, урьдын харилцааны явцад бий болсон итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч, өмчлөгчийн эд хөрөнгийг шилжүүлэн авч, бусдад их хэмжээний хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар шүүгдэгч Н.г 6 (зургаа) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч ыг 5 (тав) жилийн хугацаагаар хорих ял, шүүгдэгч ыг 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял тус тус шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч т энэ шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад зааснаар оногдуулсан 2 (хоёр) жилийн хугацаагаар хорих ял дээр Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ШЦТ/593 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 8 жил 2 сар 23 хоногийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 7 (долоо) жил 8 (найм) сар 25 (хорин тав) хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн шүүгдэгч ын нийт эдлэх хорих ялын хэмжээг 9 (ес) жил 8 (найм) сар 25 (хорин тав) хоногийн хугацаагаар тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Н., , нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.гийн баривчлагдсан, цагдан хоригдсон 190 (нэг зуун ер) хоногийг, шүүгдэгч ын цагдан хоригдсон 194 (нэг зуун ерэн дөрөв) хоногийг, шүүгдэгч ын цагдан хоригдсон 7 (долоо) хоногийг тус тусын эдлэх ялын хугацаанд оруулан тооцож, тэдний эдлэх ялыг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.гаас нийт 572,782,462 (таван зуун далан хоёр сая долоон зуун наян хоёр мянга дөрвөн зуун жаран хоёр) төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч ийн ******* (РД: )-д 53,500,000 төгрөг, хохирогч ын ******* (РД: )-д 60,000,000 төгрөг, хохирогч гийн ******* (иргэний бүртгэлийн дугаар: )-т 131,000,000 төгрөг, хохирогч Гомбын (РД: )-д 115,000,000 төгрөг, хохирогч ын ******* (РД: )-д 31,497,305 төгрөг, хохирогч ын ******* (РД: )-т 63,156,250 төгрөг, хохирогч ийн ******* (РД: )-д 27,628,907 төгрөг, хохирогч ийн ******* (РД: )-д 61,500,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ийн ******* (РД: )-д 25,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ын ******* (РД: )-т 4,500,000 төгрөг,

шүүгдэгч аас 277,282,462 (хоёр зуун далан долоон сая хоёр зуун наян хоёр мянга дөрвөн зуун жаран хоёр) төгрөгийг гаргуулж, үүнээс хохирогч Гомбын (РД: )-д 115,000,000 төгрөг, хохирогч ын ******* (РД: )-д 31,497,305 төгрөг, хохирогч ын ******* (РД: )-т 63,156,250 төгрөг, хохирогч ийн ******* (РД: )-д 27,628,907 төгрөг, хохирогч ын (РД: )-д 15,000,000 төгрөг, иргэний нэхэмжлэгч ийн ******* (РД: )-д 25,000,000 төгрөг,

шүүгдэгч аас 61,500,000 (жаран нэгэн сая таван зуун мянга) төгрөгийг гаргуулж, хохирогч ийн ******* (РД: )-д тус тус олгосугай.

7.Прокурорын 2023 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 104 дугаартай зөвшөөрлөөр улсын дугаартай Toyota Land Cruiser 200 загварын тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосныг хэвээр үлдээж, прокурорын 2023 оны 04 дүгээр сарын 04-ний өдрийн 62 дугаартай зөвшөөрлөөр Toyota Land Cruiser Prado загварын арлын дугаартай тээврийн хэрэгслийн бүртгэлтэй холбоотой шилжилт хөдөлгөөнд хязгаарлалт тогтоосныг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

8.Энэ хэрэгт хавсарган ирүүлсэн 1 ширхэг CD (Си Ди)-г хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргаж, хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй болохыг тус тус дурдсугай.

9.Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

10.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Н., т нарт урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                             Н.НЯМДАВАА