| Шүүх | Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Батсүхийн Болормаа |
| Хэргийн индекс | 302/2025/0158/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/166 |
| Огноо | 2025-06-13 |
| Зүйл хэсэг | 17.4.2.1., |
| Улсын яллагч | Д.А |
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 13 өдөр
Дугаар 2025/ШЦТ/166
|
|
Баян-Өлгий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Б даргалж,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Мр,
Улсын яллагч: Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.А,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Монголын Өмгөөлөгчдийн холбооны Баян-Өлгий аймаг дахь салбар зөвлөлийн өмгөөлөгч Я.С,
Шүүгдэгч Т.К нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баян-Өлгий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн, Тк овогт Тө Кнд холбогдох 2413001260015 дугаартай эрүүгийн хэргийг 2025 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, 2025 оны 06 дугаар сарын 13-ны өдөр хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1993 оны 01 дүгээр сарын 11-ний өдөр Баян-Өлгий аймгийн Улаанхус суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, дээд боловсролтой, татварын эдийн засагч, нягтлан бодогч мэргэжилтэй, гэмт хэрэгт өртөх үедээ Баян-Өлгий аймгийн Улаанхус сум хариуцсан ............ажиллаж байсан, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын .... дүгээр /./ багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, Т. т. ургийн овогтой Тө.ы К, регистрийн дугаар: .....
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Т.К нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сум хариуцсан т..........ажиллаж байхдаа тус сумын нэр бүхий 79 иргэнээс нийт 3,888,280 төгрөгийг галт зэвсгийн болон тээврийн хэрэгслийн албан татварт бэлнээр хураан авч, улмаар татварын дансанд төвлөрүүлэхгүйгээр хувьдаа хэрэглэн, бусдын итгэмжлэн хариуцсан хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.
Нэг: Гэм буруугийн талаар:
1. Шүүгдэгч Т.К нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэлх хугацаанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сум хариуцсан татвар хураагчаар ажиллаж байхдаа тус сумын иргэн К.Жаас 30,000 төгрөг, А.Ермекээс 30,000, Д.Саас 62500 төгрөг, С.Хаас 60,000 төгрөг, Т.Мекээс 30,000 төгрөг, Б.Ааас 60,000 төгрөг, Ө. ас 30,000 төгрөг, С.Саас 60,000 төгрөг, С.Алгаас 90,000 төгрөг, Х.Бс 30,000 төгрөг, Б.Хгаас 119,500 төгрөг, К.Еас 90,500 төгрөг, Ш.Хас 30,000 төгрөг, Н.Сонаас 60,000 төгрөг, С.Бнаас 30,000 төгрөг, М.Айаас 112,400 төгрөг, И.Ааас 60,000 төгрөг, Т.Жакээс 30,000 төгрөг, Ж.Кекээс 30,000 төгрөг, Ж.Хаас 71,220 төгрөг, О.Маас 60,000 төгрөг, Ш.Саас 68,500 төгрөг, С.Маас 30,000 төгрөг, Н.Дйгээс 60,000 төгрөг, К.Дкээс 60,000 төгрөг, Х.Х аас 30,000 төгрөг, Х.Таас 30,000 төгрөг, Х.Ерээс 30,000 төгрөг, М.Жекээс 30,000 төгрөг, Х.Мас 30,000 төгрөг, Д.Тогтумаас 30,000 төгрөг, З.Хээс 30,000 төгрөг, П.Сенаас 30,000 төгрөг, О.Байаас 60,000 төгрөг, Ш.Рүэс 90,000 төгрөг, А.Тас 30,000 төгрөг, С.Ааас 30,000 төгрөг, Ш.Хкээс 30,000 төгрөг, Х. ээс 60,000 төгрөг, А.Жгаас 90,000 төгрөг, Т.Гааас 90,000 төгрөг, К.Баэс 30,000 төгрөг, Р.Бекээс 60,000 төгрөг, Х.Натаас 30,000 төгрөг, Ш.Хангаас 30,000 төгрөг, Б.Хуанаас 30,000 төгрөг, Х.Амгаас 30,000 төгрөг, П.Ерас 120,000 төгрөг, Х.Айаас 60,000 төгрөг, А.Жаас 30,000 төгрөг, П.Жээс 60,000 төгрөг, М.Тикээс 30,000 төгрөг, Т.Баас 30,000 төгрөг, Д.Боос 30,000 төгрөг, Г.Хааас 30,000 төгрөг, А.Бангаас 30,000 төгрөг, А.Мээс 30,000 төгрөг, С.Аекээс 30,000 төгрөг, Х.Ккээс 120,000 төгрөг, Б.Наас 30,000 төгрөг, Ы.Бас 30,000 төгрөг, Е.Хээс 30,000 төгрөг, Ж.Еаас 30,000 төгрөг, М.Бнаас 60,000 төгрөг, К.Бгаас 30,000 төгрөг, М.Ахээс 30,000 төгрөг, С.Бекээс 30,000 төгрөг, С.Соос 90,000 төгрөг, А.Соаас 60,000 төгрөг, Б.Шаас 30,000 төгрөг, М.Өмаас 90,000 төгрөг, И.Еос 30,000 төгрөг, Х.Унаас 30,000 төгрөг, Ж.Бааас 60,000 төгрөг, С.Бахытбекээс 60,000 төгрөг, Х.Еаас 112,440 төгрөг, А.Бахаас 30,000 төгрөг, Х.Жээс 30,000 төгрөг, Х.Кеээс 41,220 төгрөгийг тус тус галт зэвсэг болон тээврийн хэрэгслийн татварт бэлнээр авч, улмаар татварын дансанд төвлөрүүлэхгүйгээр хувьдаа хэрэглэн, бусдын итгэмжлэн хариуцсан хөрөнгийг албан тушаалын байдлаа ашиглан завшиж, нэр бүхий 79 хохирогчид нийт 3,888,280 төгрөгийн хохирол учруулсан болох нь:
2.1 Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /01 дүгээр хавтаст хэргийн 06 дахь тал/,
2.2.Татварын ерөнхий газрын 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн Б/474 дугаартай, 2020 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн Б/133 дугаартай тушаалын хуулбар /01 дүгээр хавтаст хэргийн 238-239 дэх тал/,
2.3. Хохирогч А.Ейн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...надад ааваас өвлөгдөж үлдсэн ОХУ-д үйлдвэрлэсэн. Тоз-8 маркийн гол төмөртэй, 11785 замагийн дугаартай галт зэвсэг миний эзэмшилд байгаа юм. Уг галт зэвсгийн татварыг жил бүр татвар хурааж байсан татварын байцаагчид бэлэн өгч галт зэвсгийн гэрчилгээний татварын тэмдэглэл хэсэгт жил бүр төлсөн татварын он, сар, төлсөн татварын хэмжээ, татварын байцаагчийн гарын үсэг, тэмдэг дарж баталгаажуулж авч байдаг байсан юм. Харин 2022 оны жилийн эцэст татварын байцаагч Са татвар хураахаар ирсэн үед урьд онуудын татварын төлөлтийг шалгуулахад миний 2020 оны галт зэвсгийн татвар төлсөн тухай татварын байцаагч тэмдэглэж өгсөн боловч татварын нэгдсэн бүртгэлд татвар төлөгдөөгүй гэж гарч ирсэн юм. Миний бие 2020 онд галт зэвсгийн 30,000 төгрөг татварыг татвар хураагч Т.Кд бэлэн өгч галт зэвсгийн гэрчилгээнд 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр тэмдэглэл хийлгэсэн байсан юм. Миний уг төлсөн татварыг татвар хураагч Т.К авсан учраас Т.Кээр төлүүлж намайг хохиролгүй болгож, түүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү? 028329 дугаартай галт зэвсгийн гэрчилгээний хуулбарыг гаргаж өгье...” гэх мэдүүлэг /01 дүгээр хавтаст хэргийн 246-247 дахь тал/,
2.4. Хохирогч К.Жханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...надад ааваас өвлөгдөж үлдсэн ОХУ-д үйлдвэрлэсэн. Тоз-8 маркийн, гол төмөр 53864, замаг 53864 дугаартай галт зэвсэг миний эзэмшилд байгаа юм. Галт зэвсгийн татварыг жил бүр татвар хурааж байсан татварын байцаагчид бэлэн өгч галт зэвсгийн гэрчилгээний татварын тэмдэглэл хэсэгт жил бүр төлсөн татварын он, сар, төлсөн татварын хэмжээ, татварын байцаагчийн гарын үсэг, тэмдэг дарж баталгаажуулж авч байдаг байсан юм. Харин 2022 оны жилийн эцэст татварын байцаагч Ст татвар хураахаар ирсэн үед урд онуудын татварын төлөлтийг шалгуулахад миний 2021 оны галт зэвсгийн татвар төлсөн бүртгэлд татвар төлөгдөөгүй гэж гарч ирсэн юм. Миний бие 2021 онд галт зэвсгийн 30,000 төгрөг татварыг татвар хураагч Т.Кд бэлэн өгч галт зэвсгийн гэрчилгээнд 2021 оны 11 дүгээр сарын 24-ний өдөр тэмдэглэл хийлгэсэн байсан юм. Миний уг төлсөн татварыг татвар хураагч Т.К авсан учраас Т.Кээр төлүүлж намайг хохиролгүй болгож, түүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү. 056044 дугаартай галт зэвсгийн гэрчилгээний хуулбарыг гаргаж өгсөн.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 02-03 дахь тал/,
2.5. Хохирогч Д.Сны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний бие өөрийн эзэмшлийн 4818 БӨА улсын дугаартай Уаз 3303 маркийн ачааны зориулалттай авто машинтай юм. Уг авто машины татварыг 2020 оны 06 дугаар сарын 13-ны өдөр тээврийн хэрэгслийн үзлэг оношилгооны өдөр байсан ба татвар хураагч Т.Кд авто машины татварт 29,000 төгрөг, агаарын бохирдлын төлбөрт 3500 төгрөг нийт 32,500 төгрөг төлж 1283206 дугаартай татвар төлсөн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн боловч 2022 оны жилийн эцэст шалгуулахад 2020 оны авто тээврийн хэрэгсэлд төлсөн татвар төлөгдөөгүй гэж гарч ирсэн тул 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр дахиж төлсөн юм. Татвараа тухай бүрд төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү. Надад нийтдээ 62,500 төгрөгийн хохирол учруулж улсад төлсөн татварын мөнгийг өөрөө ашигласан байж болзошгүй байна. Миний хэлсэн бүгд үнэн юм. Т. Кенд хуулийн дагуу хариуцлага тооцож өгнө үү.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 06-07 дахь тал/,
2.6. Хохирогч С.Хны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...урьд онуудын татварын төлөлтийг шалгуулахад миний 2019, 2020 оны галт зэвсгийн татвар төлсөн тухай татварын байцаагч тэмдэглэж өгсөн боловч татварын нэгдсэн бүртгэлд татвар төлөгдөөгүй гэж гарч ирсэн юм. Миний бие 2019 оны 10 дугаар сарын 20-ны өдөр, 2020 оны 10 дугаар сарын 20-нд тус тус галт зэвсгийн 30,000 төгрөг татварыг татвар хураагч Т.Кд бэлэн өгч галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн байсан. Миний төлсөн татварыг татвар хураагч Т.К бэлэн авсан учраас Т.Кээр төлүүлж намайг хохиролгүй болгож, түүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү. 056045 дугаартай галт зэвсгийн гэрчилгээ болон хуулбарыг гаргаж өгсөн. Надад нийтдээ 60,000 төгрөгийн хохирол учруулж улсад төлсөн татварын мөнгийг өөрөө ашигласан байж болзошгүй байна.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 10-11 дэх тал/,
2.7. Хохирогч Т.Мкийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ОХУ-д үйлдвэрлэсэн, Тоз-6 маркийн гол төмөр 3683, замаг 11020 дугаартай галт зэвсэг миний эзэмшилд байгаа юм. Уг галт засгийн татварыг жил бүр татвар хурааж байсан татварын байцаагчид бэлэн өгч галт зэвсгийн гэрчилгээний татварын тэмдэглэл хэсэгт жил бүр төлсөн татварын он сар, төлсөн татварын хэмжээ, татварын байцаагчийн гарын үсэг, тэмдэг дарж баталгаажуулж авч байдаг байсан юм. Харин 2022 оны жилийн эцэст татварын байцаагч С татвар хураахаар ирсэн үед урьд онуудын татварын төлөлтийг шалгуулахад миний 2021 оны галт зэвсгийн татвар төлсөн бүртгэлд татвар төлөгдөөгүй гэж гарч ирсэн юм. Миний бие 2021 онд галт зэвсгийн 30,000 төгрөг татварыг татвар хураагч Т.Кд бэлэн өгч галт зэвсгийн гэрчилгээнд 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тэмдэглэл хийлгэсэн байсан юм. Миний уг төлсөн татварыг татвар хураагч Т.К авсан учраас Т.Кээр төлүүлж намайг хохиролгүй болгож, түүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү. 056042 дугаартай галт зэвсгийн гэрчилгээний хуулбарыг гаргаж өгье.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 16-17 дахь тал/,
2.8. Хохирогч Б.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны жилийн эцэст татварын байцаагч С татвар хураахаар ирсэн үед урьд онуудын татварын төлөлтийг шалгуулахад миний 2019, 2021 оны галт зэвсгийн татвар төлсөн бүртгэлд татвар төлөгдөөгүй гэж гарч ирсэн юм. Миний бие 2019 оны 10 дугаар сарын 26-ны өдөр, 2021 оны 10 дугаар сарын 26-ны өдөр тус тус галт зэвсгийн 30,000 төгрөг татварыг татвар хураагч Т.Кд бэлэн өгч галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн байсан юм. Миний төлсөн татварыг татвар хураагч Т.К авсан учраас Т.Кээр төлүүлж намайг хохиролгүй болгож, түүнд хуулийн дагуу хариуцлага хүлээлгэж өгнө үү? 047216 дугаартай галт зэвсгийн гэрчилгээ болон хуулбарыг өгье.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 22-23 дахь тал/,
2.9. Хохирогч Ө.Кны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...С татвар хураахаар ирсэн үед урьд онуудын татварын төлөлтийг шалгуулахад миний 2020 оны галт зэвсгийн татвар төлсөн бүртгэлд татвар төлөгдөөгүй гэж гарч ирсэн юм. Миний бие 2020 оны 12 дугаар сарын 02-ны өдөр галт зэвсгийн 30,000 төгрөг татварыг татвар хураагч Т.Кд бэлэн өгч галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн байсан юм. Т.К нь манай хамаатан залуу юм. Тийм учраас миний бие Т.Кд бэлэн өгсөн татварыг нэхэмжлэхгүй, өөрөө дахиж төлөх болно. 031968 дугаартай галт зэвсгийн гэрчилгээ болон хуулбарыг гаргаж өгөв.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 26-27 дахь тал/,
2.10. Хохирогч С.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...татвараа тухай бүр төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж, намайг хохиролгүй болгож өгнө үү. Надад нийтдээ 60,000 төгрөгийн хохирол учруулж улсад төлсөн татварын мөнгийг өөрөө ашигласан байж болзошгүй байна.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 31-32 дахь тал/,
2.11. Хохирогч С.Аийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...татвараа тухай бүр төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү. Надад нийтдээ 90,000 төгрөгийн хохирол учруулж улсад төлсөн татварын мөнгийг өөрөө ашигласан байж болзошгүй байна.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 35-36 дахь тал/,
2.12. Хохирогч Х.Бны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.К надад нийтдээ 30,000 төгрөгийн хохирол учруулж, улсад төлсөн татварын мөнгийг ашигласан байж болзошгүй.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 40-41 дэх тал/,
2.13. Хохирогч Б.Хумайгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.К надад нийтдээ 119,500 төгрөгийн хохирол учруулж, улсад төлсөн татварын мөнгийг өөрөө ашигласан байж болзошгүй байна.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 44-45 дахь тал/,
2.14. Хохирогч К.Етын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.К надад нийтдээ 90,500 төгрөгийн хохирол учруулж, улсад төлсөн татварын мөнгийг өөрөө ашигласан байж болзошгүй байна.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 49-50 дэх тал/,
2.15. Хохирогч Ш.Хатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.К надад нийтдээ 30,000 төгрөгийн хохирол учруулж, улсад төлсөн татварын мөнгийг өөрөө ашигласан байж болзошгүй байна.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 54-55 дахь тал/,
2.16. Хохирогч Н.Саны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.К надад 2 жилийн татвар болох нийтдээ 60,000 төгрөгийн хохирол учруулж, улсад төлсөн татварын мөнгийг өөрөө ашигласан байж болзошгүй байна.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 59-60 дахь тал/,
2.17. Хохирогч С.Бны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.К надад 1 жилийн татвар болох 30,000 төгрөгийн хохирол учруулж, улсад төлсөн татварын мөнгийг өөрөө ашигласан байж болзошгүй байна.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 63-64 дэх тал/,
2.18. Хохирогч М.Айболатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.К надад нийтдээ 112,400 төгрөгийн хохирол учруулж, улсад төлсөн татварын мөнгийг өөрөө ашигласан байж болзошгүй байна.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 68-69 дэх тал/,
2.19. Хохирогч И.Аргыны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.К надад 2 жилийн татвар болох нийтдээ 60,000 төгрөгийн хохирол учруулж, улсад төлсөн татварын мөнгийг өөрөө ашигласан байж болзошгүй байна.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 73-74 дэх тал/,
2.20. Хохирогч Т.Жкийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.К надад 1 жилийн татвар болох 30,000 төгрөгийн хохирол учруулж, улсад төлсөн татварын мөнгийг өөрөө ашигласан байж болзошгүй байна.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 77-78 дахь тал/,
2.21. Хохирогч Ж.Кекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.К надад 1 жилийн татвар болох 30,000 төгрөгийн хохирол учруулж, улсад төлсөн татварын мөнгийг өөрөө ашигласан байж болзошгүй байна.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 82-83 дахь тал/,
2.22. Хохирогч Ж.Хийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...надад 2021 оны авто тээврийн хэрэгслийн татвар болох 41,220 төгрөг, 2020 оны галт зэвсгийн татвар болох 30,000 төгрөгийн хохирол учруулж, улсад төлсөн татварын мөнгийг өөрөө ашигласан байж болзошгүй байна.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 87-88 дахь тал/,
2.23. Хохирогч О.Мтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...надад 2020, 2021 оны галт зэвсгийн 2 жилийн татвар болох 60,000 төгрөгийн хохирол учруулж, улсад төлсөн татварын мөнгийг өөрөө ашигласан байж болзошгүй байна.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 92-93 дахь тал/,
2.24. Хохирогч Ш.Сийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...надад 2021 оны галт зэвсгийн 1 жилийн татвар болох 30,000 төгрөг, малын хөлийн татвар 38,500 төгрөгийн хохирол учруулж, улсад төлсөн татварын мөнгийг өөрөө ашигласан байж болзошгүй байна.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 98-99 дэх тал/,
2.25. Хохирогч С.Мены мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний бие 2021 оны 10 дугаар сарын 27-ны өдөр галт зэвсгийн жилийн 30,000 төгрөгийг татварыг татвар хураагч Т.Кд бэлэн өгч, галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглүүлсэн.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 103-104 дэх тал/,
2.26. Хохирогч Н.Дайн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “.. 2020, 2021 оны галт зэвсгийн хоёр жилийн татвар болох нийт 60,000 төгрөгийг миний бие төлсөн байсан. Галт зэвсгийн татварыг төлсний дараа галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн байсан юм. Миний бие татвараа тухай бүрд төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 112-113 дахь тал/,
2.27. Хохирогч К.Дкийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019,2020 оны галт зэвсгийн хоёр жилийн татвар болох нийт 60,000 төгрөгийг миний бие Т.Кд бэлнээр өгч, татвараа төлсөн байсан.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 112-113 дахь тал/,
2.28. Хохирогч Х.Хтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны галт зэвсгийн хоёр жилийн татвар болох нийт 30,000 төгрөгийг миний бие төлсөн байна. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдэл боловч миний бие гомдолгүй” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 120-121 дэх тал/,
2.29. Хохирогч Х.Тан мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны галт зэвсгийн жилийн татвар болох нийт 30,000 төгрөгийг миний бие төлсөн байна. Галт зэвсгийн татварыг төлсний дараа галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 124-125 дахь тал/,
2.30. Хохирогч Х.Ерекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны галт зэвсгийн жилийн татвар болох нийт 30,000 төгрөгийг миний бие төлсөн байна. Галт зэвсгийн татварыг төлсний дараа галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 129-130 дахь тал/,
2.31. Хохирогч М.Жаийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны галт зэвсгийн жилийн татвар болох нийт 30,000 төгрөгийг миний бие төлсөн байна. Галт зэвсгийн татварыг төлсний дараа галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 133-134 дэх тал/,
2.32. Хохирогч Х.Мхын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны галт зэвсгийн нэг жилийн татвар болох нийт 30,000 төгрөгийг миний бие төлсөн байна. Галт зэвсгийн татварыг төлсний дараа галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 138-139 дэх тал/,
2.33. Хохирогч Д.Тогумын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны галт зэвсгийн жилийн татвар болох нийт 30,000 төгрөгийг миний бие төлсөн байна. Галт зэвсгийн татварыг төлсний дараа галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 142-143 дахь тал/,
2.34. Хохирогч З.Хаын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны галт зэвсгийн жилийн татвар болох нийт 30,000 төгрөгийг миний бие төлсөн байна. Галт зэвсгийн татварыг төлсний дараа галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 146-147 дахь тал/,
2.35. Хохирогч П.Сны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны галт зэвсгийн жилийн татвар болох нийт 30,000 төгрөгийг миний бие төлсөн байна. Галт зэвсгийн татварыг төлсний дараа галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 151-152 дахь тал/,
2.36. Хохирогч О.Бтын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020, 2021 оны галт зэвсгийн гурван жилийн татвар болох нийт 60,000 төгрөгийг миний бие төлсөн байна. Галт зэвсгийн татварыг төлсний дараа галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 156-157 дахь тал/,
2.37. Хохирогч Ш. ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019, 2020, 2021 оны галт зэвсгийн жилийн татвар болох нийт 90,000 төгрөгийг миний бие төлсөн байна. Т.Кд бэлнээр өгсөн” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 161-162 дахь тал/,
2.38. Хохирогч А.Туы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 онд төлсөн татвар төлөгдөөгүй байсан. Миний бие 2020 оны 10 дугаар сарын 26-ны өдөр галт зэвсгийн жилийн 30,000 төгрөг татвар хураагч Т.Кд бэлэн өгч галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглүүлсэн. Миний төлсөн татварыг холбогдох дансанд тушаагаагүй байсан нь тухайн үед татвар хураагч Т.Кий буруу байсан ч би ямар нэгэн гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 165-166 дахь тал/,
2.39. Хохирогч С.Аны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны галт зэвсгийн жилийн татвар болох нийт 30,000 төгрөгийг миний бие төлсөн байна. Галт зэвсгийн татварыг төлсний дараа галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн. 028169 дугаартай галт зэвсгийн гэрчилгээнд бүртгэлтэй юм. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 170-171 дэх тал/,
2.40. Хохирогч Ш.Хкийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны галт зэвсгийн жилийн татвар болох нийт 30,000 төгрөгийг миний бие төлсөн байна. Т.Кд бэлнээр өгч, гэрчилгээнд тэмдэглүүлсэн.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 175-176 дахь тал/,
2.41. Хохирогч Х.Жабек мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны галт зэвсгийн жилийн татвар болох нийт 60,000 төгрөгийг миний бие төлсөн байна. 054249 дугаартай галт зэвсгийн гэрчилгээнд бүртгэлтэй юм. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү..” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 180-181 дэх тал/,
2.42. Хохирогч А.Жгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сард татварын байцаагчид 2022 оны галт зэвсгийн татвараа төлөхөөр очиход татварын байцаагч С надад хэлэхдээ 2021 онд эзэмшиж байгаа хоёр галт зэвсгийн татвараа төлөгдөөгүй талаар программаас гарч байна гэсэн. Миний бие татварыг жил бүр төлдөг байсан. Миний бие 2021 оны 10 дугаар сарын 25-ны өдөр хоёр галт зэвсгийн жилийн 90,000 төгрөг татварыг татвар хураагч Т.Кд бэлэн өгч галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглүүлсэн юм. Миний бие татвараа тухай бүр төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан татвар хурагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 184-185 дахь тал/,
2.43. Хохирогч Т.Гпын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019, 2020, 2021 онуудын галт зэвсгийн гурван жилийн татвар болох нийт 90,000 төгрөгийг миний бие төлсөн байна. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 189-190 дэх тал/,
2.44. Хохирогч К. ийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний бие өөрийн эзэмшлийн галт зэвсгийн 2021 оны татвар болох 30,000 төгрөгийг төлсний дараа 045355 дугаартай галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн байсан юм. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 193-194 дэх тал/,
2.45. Хохирогч Р.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020, 2021 онуудын галт зэвсгийн хоёр жилийн татвар болох нийт 60000 төгрөгийг миний бие төлсөн байна. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү..” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 198-199 дэх тал/,
2.46. Хохирогч Х.Нын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны галт зэвсгийн жилийн татвар болох нийт 30,000 төгрөгийг миний бие төлсөн байсан. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 203-204 дэх тал/,
2.47. Хохирогч Ш.Хаийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны галт зэвсгийн жилийн татвар болох нийт 30,000 төгрөгийг миний бие төлсөн байсан. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 208-209 дэх тал/,
2.48. Хохирогч Б.Хны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны галт зэвсгийн жилийн татвар болох нийт 30,000 төгрөгийг миний бие төлсөн байсан. Галт зэвсгийн татварыг төлсний дараа галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 212-213 дахь тал/,,
2.49. Хохирогч Х.Агийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны галт зэвсгийн жилийн татвар болох нийт 30,000 төгрөгийг миний бие төлсөн байсан. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 217-218 дахь тал/,
2.50. Хохирогч П.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019, 2020 оны галт зэвсгийн жилийн татвар болох нийт 120,000 төгрөгийг миний бие төлсөн байсан, ...Т.К болохоор ойрын хүргэн болж явдаг залуу учраас түүнд ямар нэгэн гомдол, нэхэмжлэх зүйлгүй болно. Уг төлөгдөөгүй байгаа галт зэвсгийн 2019, 2020 оны татварыг би өөрөө дахин төлж барагдуулах болно.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 221-222 дахь тал/,
2.51. Хохирогч Х.Аын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020, 2021 оны галт зэвсгийн хоёр жилийн татвар болох нийт 60000 төгрөгийг миний бие төлсөн байсан. Галт зэвсгийн татварыг төлсний дараа галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 226-227 дахь тал/,
2.52. Хохирогч П.Жйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “....татварын байцаагч 2022 оны 11 дүгээр сард татвар хураахаар ирэхэд урьд оны татварыг шалгуулахад миний галт зэвсгийн 2021 оны татвар 60,000 төгрөгийг татвар хурааж байсан Т.К бэлнээр авч, гэрчилгээнд тэмдэглэж бичсэн атлаа төлөөгүй байсан, ...татвар хураагчаар ажиллаж байсан Т.К нь хамаатан хүргэн учраас гомдол, нэхэмжлэх зүйлгүй болно. Уг төлөгдөөгүй 60,000 төгрөгийг би өөрөө төлөх болно.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 235-236 дахь тал/,
2.53. Хохирогч М.Тийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны галт зэвсгийн жилийн татвар болох нийт 30,000 төгрөгийг миний бие төлсөн байсан. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 240-241 дэх тал/,
2.54. Хохирогч Т.Бухатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.К надад нийтдээ 30,000 төгрөгийн хохирол учруулж улсад төлсөн татварын мөнгийг өөрөө ашигласан байж болзошгүй байна.” гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 244-245 дахь тал/,
2.55. Хохирогч Д.Блын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны галт зэвсгийн жилийн татвар болох нийт 30,000 төгрөгийг тухай бүр төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.“ гэх мэдүүлэг /02 дугаар хавтаст хэргийн 249-250 дахь тал/,
2.56. Хохирогч Г.Ханы мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 онд галт зэвсгийн жилийн татвар болох нийт 30,000 тухай бүрт төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /03 дугаар хавтаст хэргийн 04-05 дахь тал/,
2.57. Хохирогч А.Бгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...ааваас өвлөгдөж үлдээсэн Тоз-8 маркийн, гол төмөр нь AБN12241, замаг 12241 дугаартай галт зэвсэг миний эзэмшилд байгаа. Уг галт зэвсгийг 2020 онд тус сумын 1 дүгээр багт оршин суудаг Тилеухабыл овогтой Ауелбекээс худалдаж авсан. Галт зэвсгийг 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдөр өөрийн нэр дээр авч, гэрчилгээ бичүүлсэн юм. Сумын төв руу татварын байцаагчид 2022 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр очиж галт зэвсгийн татвар болох 30,000 төгрөгийг бэлэн өгч 067478 дугаартай галт зэвсгийн гэрчилгээнд гарын үсэг зуруулж татвар төлсөн тэмдэглэл хийлгэсэн юм. 2021 онд галт зэвсгийн нэг жилийн татвар болох нийт 30,000 төгрөгийг тухай бүр төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /03 дугаар хавтаст хэргийн 09-10 дахь тал/,
2.58. Хохирогч А.Мкийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2022 оны 11 дүгээр сард цагдаагийн албан хаагч, татварын улсын байцаагч нар галт зэвсгийн татвар хурааж, бүртгэж ирэх үед татварын улсын байцаагч С надад хэлэхдээ галт зэвсгийн 2020 оны татвар төлөгдөөгүй талаар мэдээлэл гарч байна гэсэн. Галт зэвсгийн татварыг жил бүр татвар хурааж байсан татварын байцаагчид бэлэн өгч галт зэвсгийн гэрчилгээний татварын тэмдэглэл хэсэгт жил бүр төлсөн татварын он, сар, төлсөн татварын хэмжээ зэргийг татварын байцаагчийн гарын үсэг, тэмдэг дарж баталгаажуулж авч байдаг байсан. 2020 оны галт зэвсгийн нэг жилийн татвар болох нийт 30,000 төгрөгийн миний бие төлсөн байсан. Галт зэвсгийн татварыг төлсний дараа галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн, 054180 дугаартай галт зэвсгийн гэрчилгээнд бүртгэлтэй юм.” гэх мэдүүлэг /03 дугаар хавтаст хэргийн 14-15 дахь тал/,
2.59. Хохирогч С.Айн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны галт зэвсгийн жилийн татвар болох нийт 30,000 төгрөгийг миний бие төлсний дараа 055977 дугаартай галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн байсан юм. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /03 дугаар хавтаст хэргийн 19-20 дахь/,
2.60. Хохирогч Х.Кекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны 01 дүнгээр сарын 26-ны өдөр, 2021 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр тус тус галт зэвсгийн хоёр жилийн татвар болох нийт 120,000 төгрөгийг миний бие бэлэн өгсний дараа 045307 дугаартай галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн байсан юм. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /03 дугаар ХХ-ийн 24-25 дугаар хуудас/,
2.61. Хохирогч Б.Нуын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны галт зэвсгийн жилийн татвар болох нийт 30,000 төгрөгийг миний бие өгсний дараа 041367 дугаартай галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн байсан юм. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /03 дугаар хавтаст хэргийн 29-30 дахь тал/,
2.62. Хохирогч Ы.Баны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны галт зэвсгийн жилийн татвар болох нийт 30,000 төгрөгийг миний бие төлсний дараа 028172 дугаартай галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн байсан юм. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /03 дугаар хавтаст хэргийн 34-35 дахь тал/,
2.63. Хохирогч Е.Хын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны галт зэвсгийн татвар 30,000 төгрөгийг тухайн үеийн татвар хураагч Т.Кд бэлнээр 2019 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр өгч галт зэвсгийн гэрчилгээнд гарын үсэг зуруулсан юм. Миний бие татвараа тухай бүрт төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /03 дугаар хавтаст хэргийн 38 дахь тал/,
2.64. Хохирогч Ж.Еатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны галт зэвсгийн жилийн татвар болох нийт 30,000 төгрөгийг миний бие төлсний дараа 054142 дугаартай галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн байсан юм. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /03 дугаар хавтаст хэргийн 42-43 дахь тал/,
2.65. Хохирогч М.Бны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020, 2021 оны галт зэвсгийн жилийн татвар болох нийт 60,000 төгрөгийг миний бие төлсний дараа 049787 дугаартай галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн байсан юм. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /03 дугаар хавтаст хэргийн 47-48 дахь тал/,
2.66. Хохирогч К.Бйгийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны галт зэвсгийн жилийн татвар болох нийт 30,000 төгрөгийг миний бие төлсний дараа 028860 дугаартай галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн байсан юм. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /03 дугаар хавтаст хэргийн 52-53 дахь тал/,
2.67. Хохирогч М.Ахйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны галт зэвсгийн жилийн татвар болох нийт 30,000 төгрөгийг миний бие төлсний дараа 028587 дугаартай галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн байсан юм. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /03 дугаар хавтаст хэргийн 57-58 дахь тал/,
2.68. Хохирогч С.Бийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019 оны галт зэвсгийн жилийн татвар болох нийт 30,000 төгрөгийг миний бие төлсний дараа 028585 дугаартай галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн байсан юм. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /03 дугаар хавтаст хэргийн 62-63 дахь тал/,
2.69. Хохирогч С.Слын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019, 2020, 2021 оны галт зэвсгийн гурван жилийн татвар болох нийт 90,000 төгрөгийг миний бие төлсний дараа 060609 дугаартай галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн байсан юм. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү..” гэх мэдүүлэг /03 дугаар хавтаст хэргийн 67-68 дахь тал/,
2.70. Хохирогч А.С мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020 оны галт зэвсгийн нэг жилийн татвар болох нийт 60,000 төгрөгийг миний бие төлсний дараа 067437 дугаартай галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн байсан юм. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /03 дугаар хавтаст хэргийн 72-73 дахь тал/,
2.71. Хохирогч Б.Шийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны галт зэвсгийн жилийн татвар болох нийт 30000 төгрөгийг миний бие төлсний дараа 028028 дугаартай галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн байсан юм. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /03 дугаар хавтаст хэргийн 77-78 дахь тал/,
2.72. Хохирогч М.Өмын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2019, 2020, 2021 оны галт зэвсгийн гурван жилийн татвар болох нийт 90,000 төгрөгийг миний бие төлсний дараа БК028592 дугаартай галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн байсан юм. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү..” гэх мэдүүлэг /03 дугаар хавтаст хэргийн 82-83 дахь тал/,
2.73. Хохирогч И.Еын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би Тоз-8 маркийн, гол төмөр нь 3555, замаг 3555 дугаартай галт зэвсэг эзэмшдэг байгаа. 2022 оны 11 дүгээр сард татвар хураах бүртгэх ажлаар татварын байцаагч ирэхэд галт зэвсгийн татвар төлж байгаа талаар шалгуулахад 2020 оны татвар төлөгдөөгүй байна гэсэн юм. Мөн цагдаагийн хэсгийн алба хаагч нар галт зэвсгийн татвар төлөлттэй холбоотой тодруулах зүйл байна гэж хэлсний дагуу ирсэн юм. Галт зэвсгийн татварыг жил бүр татвар хурааж байсан татварын байцаагчид бэлэн өгч галт зэвсгийн гэрчилгээний татварын тэмдэглэл хийлгэсэн байсан юм. 2020 оны галт зэвсгийн нэг жилийн татвар болох нийт 30,000 төгрөгийн миний бие төлсөн байсан. Галт зэвсгийн татварыг төлсний дараа галт зэвсгийн 028479 дугаартай гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн юм. Миний бие татвараа тухай бүр төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /03 дугаар хавтаст хэргийн 87-88 дахь тал/,
2.74. Хохирогч Х. ны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний бие 2020 оны 10 дугаар сарын 28-ны өдөр галт зэвсгийн нэг жилийн татвар болох 30,000 төгрөгийг бэлнээр өгсөн юм... Би татвараа тухай бүр төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /03 дугаар хавтаст хэргийн 91-92 дахь тал/,
2.75. Хохирогч Ж.Баатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020, 2021 оны хоёр жилийн татвар болох 60,000 төгрөг бэлнээр өгч галт зэвсгийн гэрчилгээнд гарын үсэг зуруулсан юм. Би татвараа тухай бүр төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /03 дугаар хавтаст хэргийн 95-96 дахь тал/,
2.76. Хохирогч С.Бакийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2020, 2021 оны галт зэвсгийн хоёр жилийн татвар болох нийт 60,000 төгрөгийг миний бие төлж, галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн байсан юм. Миний бие татвараа тухай бүр нь төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан. Татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /03 дугаар хавтаст хэргийн 99-100 дахь тал/,
2.77. Хохирогч Х.Ербын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...2021 оны галт зэвсгийн жилийн татвар болох нийт 30,000 төгрөг, 76-14 БӨТ улсын дугаартай тээврийн хэрэгслийн 2020,2021 оны татвар болох 82,440 төгрөг нийт 112,440 төгрөгийг миний бие татварын байцаагч Т.Кд бэлэн өгсөн. Галт зэвсгийн татварыг төлсний дараа галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн юм. Би татвараа тухай бүр төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /03 дугаар хавтаст хэргийн 108-109 дэх тал/,
2.78. Хохирогч А.Бааны мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Би ааваас өвлөгдөж ирсэн Тоз-8 маркийн, гол төмөр нь 22478, замаг 22478 дугаартай галт зэвсэг эзэмшдэг байгаа. 2020 оны галт зэвсгийн татварыг татварын байцаагч Т.Кд бэлэн өгч галт зэвсгийн гэрчилгээнд татварын тэмдэглэл хийлгэсэн байсан юм. Галт зэвсгийн татварыг төлсний дараа галт зэвсгийн 047224 дугаартай гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн юм. Миний бие татвараа тухай бүр төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /03 дугаар хавтаст хэргийн 113-114 дэх тал/,
2.79. Хохирогч Х.Жйн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...надад 2021 оны галт зэвсгийн жилийн татвар болох нийт 30,000 төгрөгийг миний бие татварын байцаагч Т.Кд бэлэн өгсөн байсан. Галт зэвсгийн татварыг төлсний дараа галт зэвсгийн гэрчилгээнд тэмдэглэл хийлгэсэн юм. Миний бие татвараа тухай бүрд төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан татвар хураагч Т.Кий хууль зөрчсөн үйлдлийг шалгаж намайг хохиролгүй болгож өгнө үү.” гэх мэдүүлэг /03 дугаар хавтаст хэргийн 117-118 дахь тал/,
2.80. Иргэний нэхэмжлэгч Х.Кекийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний аав болох Ааны Хн 2023 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр нас барсан юм. Миний аавын нэр дээр 27-31 БӨТ улсын дугаартай Уаз 315122-410 маркийн тээврийн хэрэгсэл одоо гэрт байгаа. Цагдаагийн хэсгээс тээврийн хэрэгслийн татвартай холбоотой асуудлыг тодруулахаар дуудсан учраас ирсэн юм. Тээврийн хэрэгслийн татвар төлж байсан эсэх талаар татварын байцаагчаас тодруулахад 2021 оны татвар төлөгдөөгүй байна гэсэн юм. Гэвч тээврийн хэрэгслийн 0145156 дугаартай татвар төлөлтийг тэмдэглүүлэх гэрчилгээнд болохоор 2021 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 41.220 төгрөгийг авсан талаар тэмдэглэл хийгдсэн байна. Миний бодлоор татвар төлсөн гэж бодож байна. 2021 оны аавын 27-31 БӨТ улсын дугаартай Уаз 315122-410 маркийн тээврийн хэрэгслийн татварыг татварын байцаагчид төлсөн боловч татварын дансанд тушаагаагүй байсан 2021 оны татвар хураагчийн хууль зөрчсөн үйлдлийг шалгаж аавын эзэмшиж байсан тээврийн хэрэгслийн татварыг төлүүлж өгнө үү.” гэх мэдүүлэг /03 дугаар хавтас т хэргийн 120-122 дахь тал/,
2.81. Хохирогч А.Жийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...энэ гэмт хэргийн улмаас надад 60,000 төгрөгийн хохирол учирсан байсан. Тухайн хохирлыг бүрэн төлүүлж авсан. Хохирлоо бүрэн барагдуулж авсан тул миний зүгээс ямар нэгэн гомдол, санал байхгүй.” гэх мэдүүлэг /03 дугаар хавтаст хэргийн 236 дахь тал/,
2.82. Гэрч Х.Ертын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...манай байгууллагад Улаанхус сум хариуцсан татварын байцаагчаар Телы Кн нь 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдөр Татварын ерөнхий газрын хураагчаар томилогдсон. Тэр түр тушаалтай томилогдсон ба Улаанхус суманд ажиллаж байгаад 2022 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр Баян-Өлгий аймгийн Татварын хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэж байсан А.Камелятын тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн. Чөлөөлөгдсөн шалтгаан нь төрийн захиргааны албан хаагчийн шалгалтад тэнцээгүй тул чөлөөлөгдөж байсан. Т.Кийг ажиллаж байх хугацаанд болон ажлаас гарсны дараа манай байгууллагад түүнтэй холбоотой ямар нэгэн татварын мөнгийг төлөөгүй тэр авсан гэх утгатай гомдол ирээгүй байна. Татварын ерөнхий газрын даргын 2020 оны 6 дугаар сарын 29-ний өдрийн А/114 дүгээр тушаалын 44 дүгээр хавсралтаар Улаанхус сумын хураагчийн талаар заасан. Албан тушаалын зорилго нь: Сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд Татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, улс, орон нутгийн төсвийн татварын орлогыг төлөвлөх, гүйцэтгэлийг хангуулах, татвар хураах, татварын өр барагдуулах, татвар төлөгчдөд сургалт сурталчилгаа хийх ажлыг зохион байгуулах, Албан тушаалын зорилт нь: Төсвийн орлогыг бүрдүүлэх ажлыг зохион байгуулах, Сумын нутаг дэвсгэрийн хэмжээнд татварын хууль тогтоомжийг хэрэгжүүлэх ажлыг зохион байгуулах, татвар төлөгчдийг мэдээллээр хангах, зөвлөгөө өгөх, сургалт сурталчилгаа явуулах ажлыг зохион байгуулах, удирдлагаас өгсөн үүрэг даалгавар, нэгжийн дотоод зохион байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх гэх мэт зорилт, чиг үүргийг хэрэгжүүлдэг. Т.К нь Улаанхус сумын татварын хураагчаар ажиллаж байх хугацаанд буюу 2019 оны 10 дугаар сараас 2022 оны 4 дүгээр сар хүртэлх хугацаанд иргэн, аж ахуй нэгжээс галт зэвсэг болон бусад төрлийн татварын хураамжийг дансаар авах ёстой. Ямар нэгэн байдлаар бэлнээр авах ёсгүй. Бэлэн мөнгө авах талаар чиглэл ирсэн байгаа тэр бичгийг мэдүүлэгт хавсаргаж өгнө. Одоо Е-баримтаар төлж байгаа.” гэх мэдүүлэг /03 дугаар хавтаст хэргийн 143 дахь тал/,
2.83. Татварын ерөнхий газрын 2020 оны 9 дүгээр сарын 28-ны өдрийн 01/2934 дугаартай албан бичиг /03 дугаар хавтаст хэргийн 150 дахь тал/,
2.84. Гэрч Х.Ербын мөрдөн байцаалтын шатанд дахин өгсөн “...Телеуханы Келден нь ажиллах хугацаандаа Төрийн үйлчилгээний ТҮ-6.1 шатлалаар 579,549 төгрөгийн цалин авч байсан. Тэр манайд түр ажиллаж байсан тул төрийн захиргааны ангиллаар цалин аваагүй.” гэх мэдүүлэг /03 дугаар хавтаст хэргийн 171 дэх тал/,
2.85. Гэрч М.Саатын мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...Т.К нь 2019 оны 10 дугаар сараас эхлэн 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүртэл татвар хураагчаар ажилласан. Би 2022 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ажлаа авсны дараа тухайн оны сүүлээр галт зэвсгийн татвар хураах ажлаар явсан. Энэ үед өөрийн албанаас өгсөн таблетээр шалгаж үзэхэд ихэнх хүмүүсийн татвар төлөгдөөгүй талаар гарч ирсэн. Дараа нь би өөрийн биеэр аймгийн татварын газарт ирж энэ талаар танилцуулахад татварын давхар ногдуулалт бий болсон. Өөрөөр хэлбэл зарим төлөгдсөн татвар сангаас хасагдахгүй байж байгаад дараа нь "Тайс" нэртэй программаар шалгаж үзэхэд ихэнх татвар төлөгдсөн байдалтай байсан. Надаас өмнө татвар хураагчаар ажиллаж байсан Т.К нь ажиллаж байгаа хугацаанд хэдэн хуний татварын мөнгийг хувьдаа завшсан эсэхийг би хэлж мэдэхгүй байна. Учир нь тухайн үед анх миний ашиглаж байсан пост машины программаар татвар төлөөгүй гэж гарч байсан боловч, дараа нь шалгаж үзэхэд татвар нь төлөгдсөн байдалтай байсан. Энэ хэрэгт хохирогчоор тогтоож мэдүүлэг авсан хүн түс бүртэй нь уулзаж, программын талаар танилцуулж, нэг бүрчлэн тулгаж үзээд бүх алдааг засуулсан. Тухайн үед ихэнх хүмүүсийн татвар тухайн үед төлөгдсөн байдалтай байсан. Харин өнөөдрийн байдлаар шалгаж үзэхэд бүх алдаа засагдсан…Т.К нь тухайн бүх мөнгийг хувьдаа завшсан гэж бодохгүй байгаа. Энэ нь татварын газрын дотоод программын алдаа байсан байх. Одоо бүх алдаанууд нь засагдсан. Би энэ хэргийн хохирогч нарын бүгдтэй нь уулзаж ярилцсан. Зарим нь татвараа нөхөж төлсөн. Ер нь одоогоор татвартай холбоотой ямар нэгэн зөрчил байхгүй. Татварыг иргэд өөрсдийн биеэр банкинд очиж төлдөг, зарим нь гар утасны апплейкешнээр төлдөг. Татварын мөнгийг хэн, яаж төлж байгааг мэдэх боломжгүй. Ямар ч байсан одоогоор Т.Кий ажиллаж байсан үеийн үлдэгдэл төлбөр, ямар нэгэн татварын мөнгөтэй холбоотой төлөгдөөгүй, татвар, бусад зөрчил байхгүй. Бүгд төлөгдөөд, цэгцлэгдсэн байгаа. Одоо бол ямар ч зөрчилгүй байгаа. Миний бие өнгөрсөн оны сүүлээр галт зэвсгийн тооллого болон малын жилийн эцсийн тооллогын үеэр бүх багуудаар явсан. Энэ үед бүх хүмүүстэй уулзаж ярилцсан. Тэгээд Т.Кий ажиллаж байсан үеийн татварын зөрчилтэй холбоотой бүх зөрчил нь арилсан тухай тайлбарлаж хэлж өгсөн. Тэр хүмүүс ч гэсэн бүгдийг зөвөөр ойлгоод ямар нэгэн гомдол саналгүй гэдгээ хэлсэн. Тийм учраас энэ хэрэгтэй холбоотой манай сумаас ямар нэгэн гомдол гаргах хүн байхгүй. Т.К хэд хэдэн удаа миний ажлын газарт ирж давхар ноогдолтын татварын талаар хараад явсан. Гэхдээ өөрөө надад татварын мөнгийг хувьдаа завшсан талаар хэлээгүй.” гэх мэдүүлэг /04 дүгээр хавтаст хэргийнн 44-45 дугаар хуудас/,
2.86. Яллагдагч Т.Кий мөрдөн байцаалтын шатанд өгсөн: “...миний бие 2019 оны 10 дугаар сарын 08-ны өдрөөс 2022 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийг хүртэл Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын хариуцсан татвар хураагчаар ажилласан. Тухайн үед манай суманд татварын улсын байцаагч байхгүй байсан ба би түр тушаалаар татвар хураагчаар ажилласан. Тэр үед иргэдийн галт зэвсэг болон тээврийн хэрэгслийн татварын мөнгийг татварын дансанд тушаахгүйгээр хувьдаа завшсан үйлдлээ хүлээн зөвшөөрч байна. Би бусдад учруулсан хохирлыг бүрэн төлж өгч барагдуулах болно. Иймд миний гаргасан үйлдэлд хуулийн хөнгөлөлт үзүүлж өгнө үү…Энэ хэрэгт авагдсан мэдээлэл үнэн зөв байсан байх гэж бодож байна. Би прокурорын тогтоолыг хүлээн зөвшөөрч байна.” гэх мэдүүлэг /04 дүгээр хавтаст хэргийн 65-66 дахь тал / зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.
2. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
3. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хөрөнгө завших” гэмт хэргийг хуульчилсан бөгөөд мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдсэн бол хүндрүүлэн зүйлчлэхээр заажээ.
Шүүгдэгч Т.К нь гэмт хэрэг үйлдэгдэх цаг хугацаанд Баян-Өлгий аймгийн Улаанхус сумын татвар хураагчаар ажиллаж байсан нь түүнийг ажилд томилсон, ажлаас чөлөөлсөн тушаалын хуулбарууд, хохирогч, гэрчүүдийн мэдүүлэг, шүүгдэгчийн өөрийнх нь мэдүүлэг зэрэг баримтуудаар тус тус нотлогдож байна.
Шүүгдэгч Т.К нь Улаанхус сумын татвар хураагчаар ажиллаж байхдаа нэр бүхий 79 иргэнээс галт зэвсгийн болон тээврийн хэрэгслийн татварыг бэлнээр авч, татварын дансанд төвлөрүүлэхгүйгээр хувьдаа завшсан нь тогтоогдсон байх бөгөөд Т.К нь албан үүргийн хувьд татвар хураах ажилтай байсан тул иргэдээс түүнд бэлнээр өгсөн дээрх мөнгөн хөрөнгийг түүнд итгэмжлэн хариуцуулсан хөрөнгө гэж үзнэ. Түүнчлэн Т.К нь татвар хураагч гэх албан тушаалын байдлаа ашиглан, нэр бүхий 79 иргэний татварын мөнгийг бэлнээр авч, хувьдаа завшсан нь нотлогджээ.
Хэрэгт цугларсан нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж үйлдэх завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байх тул шүүгдэгч Т.Кийг уг гэмт хэргийг үйлдсэнд тооцож шийдвэрлэв.
Шүүгдэгч Т.К нь шүүхийн шатанд өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлт гаргасныг шүүх хүлээн авч, хянаад шүүгдэгч Т.Кд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх бүрэн боломжтой гэж үзэж, хүлээн авсныг дурдах нь зүйтэй.
4. Шүүгдэгч Т.К нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
5. Энэ хэргийн улмаас нэр бүхий 79 хохирогчид нийт 3,888,280 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон бөгөөд шүүгдэгч Т.К нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг бүрэн төлж барагдуулсан байх тул шүүгдэгчийг энэ шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Т.К нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан нөхцөл байдал тогтоогдохгүй байх тул түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
2. Шүүгдэгч Т.К нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрч, шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.1 дүгээр зүйлд заасны дагуу өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх хүсэлт гаргажээ.
3. Шүүхээс шүүгдэгч Т.Кий хүсэлтийг хангаж, түүнд холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлэх тухай захирамж гаргаж, эрүүгийн хариуцлагын шүүх хуралдааныг даруй үргэлжлүүлэн явуулсан болно.
4. Прокуророос ялын төрөл хэмжээний талаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Кд 12000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ял оногдуулж, уг ялыг 3 жилийн дотор хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж, шүүгдэгч Т.К болон түүний өмгөөлөгч Я.Сьезд нарт танилцуулсныг тэд хүлээн зөвшөөрсөн байх бөгөөд прокурорын дээрх санал нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглээгүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг зөрчөөгүй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
5. Иймд шүүгдэгч Т.Кий эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар 12000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 (гурав ) жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солих учиртайг түүнд сануулж, шүүгдэгч Т.К нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, шүүгдэгчээр нөхөн төлүүлэх хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Т.Кд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр хэрэглэж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйлийн 1-4 дэх хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Т овогт Төлны Келденийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг албан тушаалын байдлаа ашиглаж завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Кийг 12000 (арван хоёр мянга) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 12.000.000 (арван хоёр сая) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Кд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) жилийн дотор хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.К нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
5. Шийтгэх тогтоолыг биелүүлэхийг Баян-Өлгий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
6. Шүүгдэгч Т.К нь гэмт хэргийн хор уршигт 3.888.280 /гурван сая найман зуун наян найман мянга хоёр зуун ная/ төгрөг төлснийг дурдаж, энэ шийтгэх тогтоолоор түүнээс гаргуулах гэмт хэргийн хохирол, хор уршиггүй, гаргавал зохих эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус мэдэгдсүгэй.
7. Шүүгдэгч Т.К нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүйг дурдаж, түүнд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үлдээсүгэй.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7 дахь хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрт талууд, оролцогч гагцхүү Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн тохиолдолд гардаж авсан, эсхүл хуульд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баян-Өлгий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.Б