Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 02 өдөр

Дугаар 2025/ШЦТ/179

 

 

 

 

 

 

 

 

 2025           07           02                                         2025/ШЦТ/179

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул 

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг

Шүүгдэгч Н.Г, Б.Х нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ийн ****, **** овогт ****ийн **** н**** холбогдох эрүүгийн 2539002850183 дуга****ай хэргийг  2025 оны 06 дугаар сарын 30-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч Б.Х нь согтуугаар Н.Гтэй бүлэглэн 2025 оны 03 дугаар сарын 03-аас 04-ний шилжих шөнө **** сумын 5 дугаар багт орших гэрлэн дохионы уулзвар дээр ****гийн толгой, нүүрэн тус газ**** нь өшиглөх зэргээр зодсоны улмаас түүний биед толгойн дагз хэсэгт олон тооны шарх, хамрын зүүн хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол учруулсан,

Шүүгдэгч Н.Г нь согтуугаар Б.Хтэй бүлэглэн 2025 оны 03 дугаар сарын 03-аас 04-ний шилжих шөнө **** сумын 5 дугаар багт орших гэрлэн дохионы уулзвар дээр ****гийн толгой, нүүрэн тус газ**** нь өшиглөх зэргээр зодсоны улмаас түүний биед толгойн дагз хэсэгт олон тооны шарх, хамрын зүүн хэсэгт шарх бүхий хөнгөн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүгдэгч Б.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч Н.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.

 

Шүүгдэгч **** овогт ****ийн ****, **** овогт ****ийн **** нар нь согтуурсан үедээ бүлэглэн, 2025 оны 03 дугаар сарын 03-аас 04-нд шилжих шөнө Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар багт байх гэрлэн дохионы уулзвар дээр ****тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж улмаар толгой, нүүрэн тус газ**** нь өшиглөх зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь “толгойн дагз хэсэгт олон тооны шарх, хамрын зүүн хэсэгт шарх” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

 

Шүүгдэгч Б.Хийн шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2025 оны 03 дугаар сарын 03-аас 04-нийг шилжих шөнө Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “****” баарны гадаа **** сумын ах болох **** гэх ахыг зодож биед нь гэмтэл учруулсан асуудал гаргасан байгаа. Одоо бол хохирогчийг гомдол саналгүй болгосон байгаа....” гэх мэдүүлэг  (хх-ийн 95-96),

 

Шүүгдэгч Н.Г шүүх хуралдаанд болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...2025 оны 03 дугаар сарын 03-аас 04-нийг шилжих шөнө Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар багт үйл ажиллагаа явуулдаг “****” баарны гадаа **** сумын ах болох **** гэх ахыг зодож биед нь гэмтэл учруулсан асуудал гаргасан байгаа. Одоо бол хохирогчийг гомдол саналгүй болгосон байгаа....” гэх мэдүүлэг  (хх-ийн 91-92),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ****гийн “...2025 оны 03 дугаар сарын 03-ны өдөр 12 цагийн үед Хэнтий аймгийн **** сумаас Хэнтий аймагт эхнэр хүүхдийн хамт ирсэн юм. Тэгээд айлаар шинэлж байгаад орой 00 цагийн үед өөрийн эхнэр бас эхнэрийн үеэл дүү нь найз залуугийн хамт бид нар “****” гэх баар, караокены газар луу орсон юм. Тэгээд тэнд очоод пиво ууцгаагаад сууж байгаад тэр газраас гарч байгаад хэн гэдгийг нь сайн мэдэхгүй байна хэдэн залуутай муудалцаад тэр хэдтэй яагаад гэдгийг нь мэдэхгүй байна зодолдсон. Тэр дунд улаан шороо босоод байсан ба хэн хэн хэнтэй гэдгийг нь мэдэхгүй бөөн л зодоод болоод байсан. Тэр хэдэн залуугийн дунд **** гэх ****ийн залуу цуг явж байсан юм. Тэгээд тэр зодоон дунд хүн амьтан салгаад явж байтал манай эхнэр намайг уг газраас аваад гэр лүү авч явсан. Бид хоёр “****” баарнаас баруун тийш гараад засмал зам дагаад алхаж байсан юм. ****н гэрлэн дохионы тэнд явж байсан чинь **** гэх залуу 2 найзын хамт бид хоёрын араас ирээд **** газраас чулуу аваад хэл үггүй шууд миний толгой руу чулуугаар цохиод намайг газар унасан хойно тэр 3 миний толгой руу өшиглөөд дээрээс нүдээд байсан ... Миний бие тухайн залууст гомдол санал байхгүй, сэтгэл санааны хохирол нэхэмжлэхгүй. Би өмнөх өгсөн мэдүүлэгтээ **** болон хамт явж байсан 2 залуу нийлээд гурвуулаа намайг зодсон гэж мэдүүлсэн. Би одоо санахад **** болон **** хоёр намайг зодсон. Харин нөгөө залуу нь бол намайг зодоогүй, өшиглөөгүй. Харин салгах гээд байж байсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 22-23, 26-27),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн иргэний нэхэмжлэгч ****н “...Хохирогч **** нь 106,190 төгрөгийн эрүүл мэндийн даатгалын сангаас тусламж, үйлчилгээ авсан байна. Тухайн мөнгийг нэхэмжилж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож Төрийн сангийн **** дугаарын данс руу шилжүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг (хх-ийн 147-148),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ****ийн “...Баарнаас гарч байгаад баарны гадаа манай нөхөр болон манай үеэл дүү нар хэдэн залуучуудтай маргалдаад муудалцаж хоорондоо зодолдсон юм. Тухайн газар яг хэн хэнтэй зодолдсоныг би сайн мэдэхгүй байна. Нэлээн олон хүмүүс хоорондоо энд тэнд зодолдоод байсан. Би нөхрөө аваад тэр дундаас аваад ****ас баруун тийш явсан. Тэгээд засмал замаар ороод нөхрөө аваад засмал замаар урагшаа явж байсан юм. Бид хоёр ****н гэрлэн дохио өнгөрөөд явж байтал бид хоёрын араас **** гэх залуу 2 найзын хамт ирсэн. **** бид нар луу ирж байхдаа газраас чулуу авч ирээд манай нөхрийн толгой руу шууд цохисон. Манай нөхөр толгойгоо бариад газ**** унасан ба газар унасан хойно нь тухайн 3 залуу толгой руу нь өшиглөөд цохисон ... Тухайн үед мэдүүлэг өгөхдөө сандраад буруу ташаа мэдүүлэг өгсөн байна лээ. Тухайн цаг үед нөхрийг маань **** болон түүний найз **** гэх хоёр залуу зодсон. Харин нөгөө нэг залуу /цэнхэр дээлтэй/ нь нөхрийг маань зодож цохиогүй. Түүний биед ямар нэгэн байдлаар гар хүрээгүй. Харин тухайн цаг үед ****, **** /улаан хүрэн цамцтай/ хоёрыг нөхрөөс маань салгах гэж байсан юм. Тухайн цаг үед цагдаагийн автомашин замаас гараад ирэх үед нөхрийг маань зодож байсан хоёр залуу больсон...” гэх мэдүүлэг (хх-ийн 30-31, 47-48),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ****ийн “...тэр баарнаас гарч байтал манай хоёр найз хэдэн хүмүүстэй маргалдаад байсан. Би тэр хүмүүсийг нь хэн гэдгийг нь танихгүй. Хоорондоо маргалдаад байж байтал хэн нь хэнтэйгээ гэдгийг нь мэдэхгүй хэдэн хүмүүс хоорондоо зодолдож эхэлсэн. Манай хоёр найз нэлээн согтсон байсан ба би уг зодолдож байсан хүмүүс дундуур яваад хоёр найзыгаа хайгаад явж байтал манай хоёр найз тэр дундаас гараад ирсэн байсан. Тэгээд  хоёр найзыгаа аваад бид гурав ****ас баруун тийш яваад засмал замаар ороод явж байтал **** “Бид нарын урд саяны зодоон дунд байсан **** гэх ах эмэгтэй хүнтэй явж байна” гээд тухайн ахын араас **** тэр хоёр очсон. Би араас нь явж байсан юм. **** ч нэлээн согтсон байсан **** арай гайгүй байсан. Тэгтэл **** уг ах руу дөхөж очоод шууд газраас нэг юм аваад тухайн ахын толгой руу цохитол тэр ах ойчоод өгсөн. Ойчсоных нь дараа ****, **** дээрээс нь нүдэхээр нь би араас нь гүйж очоод тэр хоёрыг салгах гээд зууралдаж байтал цагдаа нар ирсэн...” гэх мэдүүлэг (хх-ийн 34-35),

 

Мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн гэрч ****ын “...Би 2025 оны 03 дугаар сарын 03-аас 04-нд томилгоот хуваарийн дагуу албаны “****” маркийн ****улсын дуга****ай автомашинаар урьдчилан сэргийлэх чиглэлээр маяак гэрлээ асаан ажил үүргээ гүйцэтгэж байсан. Ингээд шөнийн 02-03 цагийн орчимд Хэнтий аймгийн **** сумын 5 дугаар багт үүрэг гүйцэтгэж явах үед замын хажуу талд хэсэг бүлэг хүмүүс байхаар нь миний бие хамт явж байсан цагдаагийн хамтаар очсон. Ингээд бид хоёрыг анх очиход нэг залуу газар суусан байдалтай, толгойноос нь цус гарсан байсан. Тэгээд тухайн залуусыг автомашиндаа суулган авч явсан...” гэх мэдүүлэг (хх-ийн 51-52),

 

Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 19-ний өдрийн 171 дуга****ай “...1. ****гийн биед толгойн дагз хэсэгт олон тооны шарх, хамрын зүүн хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг болон олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой.

3. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой.

4. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй....” гэх дүгнэлт (хх-ийн 66-67), гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 7), эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллийн хуулбар (хх-ийн 143), шүүгдэгч Н.Г, Б.Х нарын Хэнтий аймгийн прокурорын газ**** гаргасан хүсэлт (хх-ийн 153), хохирогч ****гийн Хэнтий аймгийн Цагдаагийн газ**** гаргасан хүсэлт (хх-ийн 73) зэрэг хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байхаас гадна хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна гэж шүүх үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанд шинжлэн судалснаар тооцсон нотлох баримтуудаар тогтоогдсон шүүгдэгч Н.Г, Б.Х нарын үйлдлийн улмаас хохирогч ****гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

 

Шүүгдэгч Н.Г, Б.Х нар нь гэмт  хэрэг  үйлдсэн  гэм  буруугаа  хүлээн  зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, гэмт хэргийн улмаас бусдад төлөх төлбөргүй байхаас гадна шүүгдэгч Н.Г, Б.Х нар нь хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэх тухай хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлсэн, түүнд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад эрүү шүүлт ****х, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч ****гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь “...гомдол, санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэх хүсэлтийг Хэнтий аймгийн Цагдаагийн газ**** бичгээр гаргасан байх тул шүүгдэгч Н.Г, Б.Х нарыг хохирогч ****д төлөх төлбөргүй гэж үзлээ. Харин хохирогч **** нь биедээ хөнгөн гэмтэл авч улмаар Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгээс тусламж үйлчилгээ авч, түүний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 106,190 төгрөгийг зарцуулсан болох нь иргэний нэхэмжлэгч ****н мэдүүлэг, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээллийн хуулбар зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх ба шүүгдэгч Н.Г, Б.Х нар нь дээрх хохирлыг төлж барагдуулахаа илэрхийлж байх тул эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 106,190 төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Н.Ггээс 53,095 төгрөгийг, шүүгдэгч Б.Хээс 53,095 төгрөгийг тус тус  гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгохоор шийдвэрлэв.

 

Прокуророос шүүгдэгч н**** санал болгож, шүүгдэгч нараас хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн, шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгож ухамсарласан байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгч н**** эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

 

Иймд шүүгдэгч Н.Г, Б.Х н**** прокурорын саналын хүрээнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт хэсэгт зааснаар 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Н.Г, Б.Х нар нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Н.Г, Б.Х нар нь цагдан хоригдоогүй, хохирогч ****д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгч нарын иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газ**** хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр  зүйлийн 5 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт ****ийн ****, **** овогт ****ийн **** нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ****ийн ****, ****ийн **** н**** 600 (зургаан зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 (зургаан зуун мянга) төгрөгөөр торгох ял тус тус шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Н.Г, Б.Х нар нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1.1-д зааснаар шүүгдэгч Н.Г, Б.Х нараас эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 106,190 (нэг зуун зургаан мянга нэг зуун ер) төгрөгийг хувь тэнцүүлэн шүүгдэгч Н.Ггээс 53,095 (тавин гурван мянга ерэн тав) төгрөгийг, шүүгдэгч Б.Хээс 53,095 (тавин гурван мянга ерэн тав) төгрөгийг тус тус гаргуулж Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого болгосугай.

 

5.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч Н.Г, Б.Х нар нь цагдан хоригдоогүй, хохирогч ****д төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газ**** хүргүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Н.Г, Б.Х н**** авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар шүүхийн шийдвэрт прокурор, дээд шатны прокурор, оролцогч зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэй бөгөөд гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                       Э.ХОСБАЯР