Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 07 өдөр

Дугаар 2025/ШЦТ/186

 

 

 

 

 

 

 

 

 

2025            07           07                                       2025/ШЦТ/186

 

 

 

 

                                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул 

Улсын яллагч Н.Мөнгөнцэцэг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б

Шүүгдэгч П.Б нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *** овогт ***ын ***д холбогдох эрүүгийн 2539000000142 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч П.Б нь Хэнтий аймгийн *** сумын 3 дугаар баг ***ийн 800-818 тоот хашааны гадна 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн орчим ***тай “хонь өгөх, ямаанд явах” асуудлаас шалтгаалан маргалдаж, улмаар гар утас хохирогчийн нүүр рүү шидэж, түүний эрүүл мэндэд “нүдний алимын битүү гэмтэл, болрын хагас мултрал, зүүн нүдний салстын доорх цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч П.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэв.

 

Хохирогч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр *** сумын *** 3 дугаар баг ***ийн 800-818 тоотод оршин суух өнгөрсөн жил хашаандаа барьж байсан байшингийн өрлөгийг нь хундамаас нь дээшээ 3 талд 2 үе гаран өрж байгаад дутуу хийж өгч байсан нутгийн залуу П.Бын гэрийн гадаа 16 цагийн орчимд байх яг нарийн цаг санахгүй байна эхнэр ***ийн хамт хүний машин гуйгаад гэрийнх нь гадаа хүрч очсон. Ингээд намайг хүрч очтол П.Б гэрийнхээ хашааны хаалгыг онгойлгосон машинтайгаа гадагшаа гарах гэж байсан бөгөөд машин дотор хажууд нь түүний эхнэр *** суусан байсан ба би машинтайгаа гэрийнх нь хашааны гүйдэг том хаалганы үүдэнд очиж хөндлөн хаагаад зогссон. Ингээд би бууж очоод ***ыг машиндаа сууж байхад нь өөрөө очиж уулзаад “Ахдаа нэг идэшний хонь өгчих эсвэл хөдөө машинтайгаа айлаас очоод ямаа авчралцаад өгчих. Байшингийн чинь хуучин өрж байсан өрлөгийг өрөөд дуусгаад өгье” гэж хэлсэн. Гэтэл *** “Надад хонь байхгүй. Өгөх боломжгүй байна. Мөн хөдөө явж өгөх зав байхгүй байна” гэж хэлэхээр нь би уурлаад “Тэгвэл хуучин өрсөн байшингийн өрлөгөө одоо нураалаа” гэж хэлтэл П.Б гэнэт уурлаад машиндаа сууж байхдаа цонхоороо барьж байсан хар өнгийн гар утсаа /марк, загварыг нь би мэдэхгүй/ над руу шидтэл миний зүүн нүд хэсэгт болон хамар хэсэгт ташуу байрлалтай ирж оносон. Ингээд би тухайн үед хамраас цус гарахаар нь хамар болон нүдээ дараад доошоо явган суусан. Гэтэл намайг эхнэр Эрдэнэчимэг ирж аваад машиндаа суулгаад сумын эмнэлэг рүү авч яваад үзүүлсэн. Тэгээд тухайн эмнэлгээс цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан. Тухайн үед хэрэг үйл явдал Хэнтий аймгийн *** сумын *** 3 дугаар баг ***ийн 800-818 тоот ***ын гэрийн хашааны үүдэнд болж өнгөрсөн. Ер нь би П.Бтай өнгөрсөн жил байшингийнх нь өрлөгийг өрж өгөхдөө л танилцсан ... Би эм, тариа болон шатахууны зардалд нийт 2,000,000 төгрөг зарцуулсан. Гэхдээ надад баримтууд нь байхгүй. Цаашид эмчилгээний зардлаа бүрэн гаргуулмаар байна...” гэжээ. (хх-ийн 6-8, 74-75),

 

Иргэний нэхэмжлэгч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Хохирогч *** нь эрүүл мэндийн даатгалын сангаас 140,330 төгрөгний тусламж, үйлчилгээ авсан байна. Тухайн мөнгийг нэхэмжилж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож Төрийн сангийн *** дугаарын данс руу шилжүүлж өгнө үү...” гэжээ. (хх-ийн 86-87),

 

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Би 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ажил дээрээ оройн ээлжийн жижүүртэй байсан бөгөөд гэрээсээ гараад сумын эмнэлэг дээр 16 цаг 45 минутын үед орж ирэхэд манай сумын иргэн *** гэх ах эмнэлэг дотор орж ирчихсэн өдрийн ээлжийн сувилагчаар боолт хийлгээд дуудлагын эмч *** гэх эмч үзлэг хийгээд байж байсан. Тэгтэл намайг цагдаад мэдэгдээрэй гэж *** эмч хэлэхээр нь би эмнэлгийн *** дугаарын утсаар цагдаа руу ярьж дуудлага мэдээлэл өгсөн. Харин би тухайн үед ээлжээ хүлээлцээгүй байсан учраас *** гэх хүний үзлэгт огт оролцоогүй юм...” гэжээ. (хх-ийн 16-17),

 

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...Миний нөхөр *** болон би хамт 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 16-17 цагийн орчимд /тухайн үед цаг нарийн хараагүй мэдэхгүй/ сумын машинтай хүн гуйгаад П.Б гэх *** сумын *** 3 дугаар баг ***ийн 800-818 тоот хашаанд амьдардаг иргэн ***тай уулзах гэж очсон. Учир нь 2025 оны 04 дүгээр сарын 11-ний урьд өдөр нь П.Бтай уулзаад манай нөхөр *** нь “Ах эгч хоёрт нь нэг шөлний хонь хэрэгтэй байна. Өгчих” гэтэл “Одоо дүү нь хөдөө явлаа. Маргааш аваад ирье гэж хэлсэн юм. Ингээд тухайн өдөр буюу 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр гэрт нь очиход хашааны том гүйдэг хаалга нь онгорхой байсан бөгөөд манай машины жолооч залуу тэдний онгорхой хашааны хаалганы урд баруун талаасаа ирээд хөндлөн үүдэнд нь зогссон. Хүрч очтол П.Б нь өөрийнхөө машинтай хашаанаасаа хөдөлж гарах гэж байх нь таарсан бөгөөд машиных нь урд хажуу талын суудалд түүний эхнэр *** хамт сууж байгаа харагдсан. Манай машин хаалгыг нь таглаад зогсчихсон байсан учраас *** машинтайгаа хашаанаасаа гарч чадаагүй юм. Гэтэл миний нөхөр *** машинаасаа бууж очоод П.Быг машиндаа сууж байхад нь жолооч талын цонхоор нь очиж уулзсан. Тухайн үед би сууж ирсэн машин дотроо буугаагүй хараад сууж байтал П.Б нь гэнэт л миний нөхөр ***ын нүүр лүү барьж байсан гар утсаараа /утасны марк, загварыг нь мэдэхгүй хол үсэрсэн/ чулуудсан бөгөөд харин *** нь гараараа нүүрээ дараад газар явган тонгойж суусан. Ингээд би машинаасаа бууж очоод яав, ийв гээд гарыг нь аваад хартал ***ын нүүрнээс нь цус гоожсон байсан. Гэтэл П.Б ***ыг газар тонгойгоод сууж байхад нь хөлөөрөө хажуу талаас нь хөл рүү нь нэг удаа өшиглөтөл түүний найз охин *** машинаасаа бууж ирээд П.Быг машин руугаа аваад явсан. Харин би нөхөр ***ыг машиндаа суулгаж сумын эмнэлэг рүү /цагийг нь мэдэхгүй байна/ хүрч ирсэн....” гэжээ. (хх-ийн 20-22),

 

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...айлд хүрч очоод хашааных нь үүдэнд машинтайгаа ертөнцийн зүгээр баруун талаасаа ирж зүүн зүг рүү харж нээлттэй байсан том хаалгыг нь өнгөрөөд зогсох гэтэл *** ах хаалгыг таглаж ухраад зогсчих гэж надад хэлсэн. Тэгэхээр нь би машинтайгаа ухраад тухайн айлын хашааны хаалгыг хааж таглаж зогссон. Гэтэл тухайн үед тэр гэрийн эзэн эрэгтэй өөрийнхөө машинтай хашаанаасаа гарах гэж байгаа нь таарсан бөгөөд машин дотор нь жолоочийн эсрэг талын урд суудалд нэг эмэгтэй хүн хамт машин дотор сууж байсан. Ингээд миний машинаас *** ах бууж очоод тухайн машинтай хүн рүү очтол жолооч эрэгтэй нь машиныхаа цонхыг нээж *** ахтай юм ярьж байгаа харагдсан. Мөн араас нь миний машинаас *** эгч бууж нөхөр лүүгээ очиж байгаа харагдсан. Тэгэхээр нь би хүмүүс миний машинаас буухаар нь айлын үүднээс машинтайгаа хөдөлж хашааны хаалгыг өнгөрөөд зогссон. Ингээд би машинаасаа буугаагүй машин дотроо сууж байтал хоорондоо хүмүүс хэрэлдээд байгаа нь надад сонсогдсон. Ингээд байж байтал *** ах болон түүний эхнэр *** нар миний машинд орж ирээд суусан бөгөөд би харахад ***ын зүүн талын нүднээс нь цус бололтой зүйл гарсан нүдээ нэг гараараа дарчихсан байсан. Харин эхнэр нь зүгээр байсан бөгөөд машин дотор ***, *** гэх 2 хүн хоорондоо ярихдаа түүний эхнэр *** нь “Чиний нүд рүү П.Б нь гар утсаа шидчихлээ” гэж ярьж байсан...” гэжээ. (хх-ийн 25-27),

 

Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...манай машин руу *** эхнэр ***ийн хамт ирэхээр нь П.Б машиндаа сууж байхдаа жолооч талын цонхыг нээж тухайн 2 хүнтэй уулзсан. Гэтэл *** нь миний найз залуу П.Быг “1 хонь яаралтай өг, эсвэл 100,000 юм уу 50,000 төгрөг одоо өг” гэж хэлсэн. Тэгэхээр нь П.Б өөдөөс нь “Яг одоо хонь өгөх болон мөнгө өгөх боломж байхгүй байна” гэж хэлтэл *** нь “Тэгвэл яг одоо би өөрийнхөө хуучин өрсөн байшингийн өрлөгийг нураалаа” гэж хэлсэн. Тэгэхээр нь “Танд өмнө өрсөн өрлөгийн чинь зохих хэмжээний ажлын хөлсийг өгсөн шүү” гэж хэлтэл “Би энэ хуучин өрсөн өрлөгөө дуусгаад өрөөд өгнө. Надад 1 хонь юм уу 100,000 төгрөг одоо өгчих” гээд дайраад байсан. Ингээд байж байтал “Өрсөн өрлөгөө нураалаа ахдаа битгий гомдоорой” гээд машины цонхоор П.Бын цээж хэсэг рүү нь *** нь гараараа алгадаад байсан. Тэгтэл миний найз залуу П.Б нь машиндаа сууж байхдаа уурлаад гартаа барьж байсан гар утсаа ***ын нүүр лүү нь 1 удаа шидсэн. Гэтэл *** нь гараараа нүүрээ дараад явган газар суусан бөгөөд түүний эхнэр *** нь ирээд ***ыг машиндаа суулгаад аваад явсан...” гэжээ. (хх-ийн 30-32),

 

Шүүгдэгч П.Б мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ “...Би 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн *** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үл ялих зүйлээр шалтгаалан нутгийн ах болох ***ын нүүр хэсэг рүү өөрийн эзэмшлийн “Самсунг А-20” маркийн гар утсаа шидээд нүдийг нь оночихсон юм. *** надад “Блокийг чинь би өрөөд өгнө өө 1 хонь өгчих” гээд байхаар нь би амралтын өдөр тул өгөхгүй гээд л ам зөрсөн. Би гар утсаа л нүүр рүү нь шидсэн, зодож цохиогүй. Ийм л зүйл болсон...” гэжээ. (хх-ийн 67-68),

 

Гэрч ***ын мэдүүлэг (хх-ийн 78-79),

 

Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ХЭН0725/242 дугаартай “...1. 2. ***ын биед нүдний алимны битүү гэмтэл, болрын хагас мултрал, зүүн нүдний салстын доорх цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, нэг удаагийн үйлдлээр үүсгэгдсэн байх боломжтой.

3. 4. Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой, шинэ гэмтлүүд байна.

5. Дээрх гэмтлүүд нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо.

6. 7. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна....” гэх дүгнэлт  (хх-ийн 49-51),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хх-ийн 2),

Эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл (хх-ийн 34),

Эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 35, 36),

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол (хх-ийн 39),

Эд зүйл, баримт бичиг хураан авсан тэмдэглэл (хх-ийн 52),

Эмчийн тодорхойлолт (хх-ийн 44),

Түргэн тусламжийн дуудлагын хуудас, гэрэл зургийн үзүүлэлт (хх-ийн 45, 46),

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 112),

Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 88-89),

Хэнтий аймгийн *** сумын Хэрлэн тооно багийн Засаг даргын тодорхойлолт (хх-ийн 57),

П.Бын Төрийн банкны харилцах дансны харилцагчийн хуулга (хх-ийн 95-110),

П.Бын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, төрөл садангийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагааны хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа (хх-ийн 90, 91, 92, 93, 94) болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар нь хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч П.Бд холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

 

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч *** овогт ***ын *** нь 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр 16 цагийн орчим Хэнтий аймгийн *** сумын 3 дугаар баг ***ийн 800-818 тоот хашааны гадна ***тай хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдаж, улмаар нүүр рүү нь гар утас шидэж эрүүл мэндэд нь “нүдний алимын битүү гэмтэл, болрын хагас мултрал, зүүн нүдний салстын доорх цус харвалт, зүүн нүдний дээд доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, хамрын нуруунд зулгаралт” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн шүүгдэгч П.Бын “...Би 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр Хэнтий аймгийн *** сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт үл ялих зүйлээр шалтгаалан нутгийн ах болох ***ын нүүр хэсэг рүү өөрийн эзэмшлийн “Самсунг А-20” маркийн гар утсаа шидээд нүдийг нь оночихсон юм. *** надад “Блокийг чинь би өрөөд өгнө өө 1 хонь өгчих” гээд байхаар нь би амралтын өдөр тул өгөхгүй гээд л ам зөрсөн. Би гар утсаа л нүүр рүү нь шидсэн, зодож цохиогүй...” гэх мэдүүлэг, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ***ын “...2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр *** сумын *** 3 дугаар баг ***ийн 800-818 тоотод оршин суух өнгөрсөн жил хашаандаа барьж байсан байшингийн өрлөгийг нь хундамаас нь дээшээ 3 талд 2 үе гаран өрж байгаад дутуу хийж өгч байсан нутгийн залуу П.Бын гэрийн гадаа 16 цагийн орчимд байх яг нарийн цаг санахгүй байна эхнэр ***ийн хамт хүний машин гуйгаад гэрийнх нь гадаа хүрч очсон. Ингээд намайг хүрч очтол П.Б гэрийнхээ хашааны хаалгыг онгойлгосон машинтайгаа гадагшаа гарах гэж байсан бөгөөд машин дотор хажууд нь түүний эхнэр *** суусан байсан ба би машинтайгаа гэрийнх нь хашааны гүйдэг том хаалганы үүдэнд очиж хөндлөн хаагаад зогссон. Ингээд би бууж очоод ***ыг машиндаа сууж байхад нь өөрөө очиж уулзаад “Ахдаа нэг идэшний хонь өгчих эсвэл хөдөө машинтайгаа айлаас очоод ямаа авчралцаад өгчих. Байшингийн чинь хуучин өрж байсан өрлөгийг өрөөд дуусгаад өгье” гэж хэлсэн. Гэтэл *** “Надад хонь байхгүй. Өгөх боломжгүй байна. Мөн хөдөө явж өгөх зав байхгүй байна” гэж хэлэхээр нь би уурлаад “Тэгвэл хуучин өрсөн байшингийн өрлөгөө одоо нураалаа” гэж хэлтэл П.Б гэнэт уурлаад машиндаа сууж байхдаа цонхоороо барьж байсан хар өнгийн гар утсаа /марк, загварыг нь би мэдэхгүй/ над руу шидтэл миний зүүн нүд хэсэгт болон хамар хэсэгт ташуу байрлалтай ирж оносон. Ингээд би тухайн үед хамраас цус гарахаар нь хамар болон нүдээ дараад доошоо явган суусан. Гэтэл намайг эхнэр Эрдэнэчимэг ирж аваад машиндаа суулгаад сумын эмнэлэг рүү авч яваад үзүүлсэн. Тэгээд тухайн эмнэлгээс цагдаагийн байгууллагад мэдэгдсэн байсан. Тухайн үед хэрэг үйл явдал Хэнтий аймгийн *** сумын *** 3 дугаар баг ***ийн 800-818 тоот ***ын гэрийн хашааны үүдэнд болж өнгөрсөн...” гэх, иргэний нэхэмжлэгч ***н “...Хохирогч *** нь эрүүл мэндийн даатгалын сангаас 140,330 төгрөгний тусламж, үйлчилгээ авсан байна. Тухайн мөнгийг нэхэмжилж байгаа тул Эрүүл мэндийн даатгалын санг хохиролгүй болгож Төрийн сангийн *** дугаарын данс руу шилжүүлж өгнө үү...” гэх, гэрч ***ын “...Би 2025 оны 04 дүгээр сарын 12-ны өдөр ажил дээрээ оройн ээлжийн жижүүртэй байсан бөгөөд гэрээсээ гараад сумын эмнэлэг дээр 16 цаг 45 минутын үед орж ирэхэд манай сумын иргэн *** гэх ах эмнэлэг дотор орж ирчихсэн өдрийн ээлжийн сувилагчаар боолт хийлгээд дуудлагын эмч *** гэх эмч үзлэг хийгээд байж байсан. Тэгтэл намайг цагдаад мэдэгдээрэй гэж *** эмч хэлэхээр нь би эмнэлгийн *** дугаарын утсаар цагдаа руу ярьж дуудлага мэдээлэл өгсөн. Харин би тухайн үед ээлжээ хүлээлцээгүй байсан учраас *** гэх хүний үзлэгт огт оролцоогүй юм...” гэх, гэрч ***ийн “...миний нөхөр *** машинаасаа бууж очоод П.Быг машиндаа сууж байхад нь жолооч талын цонхоор нь очиж уулзсан. Тухайн үед би сууж ирсэн машин дотроо буугаагүй хараад сууж байтал П.Б нь гэнэт л миний нөхөр ***ын нүүр лүү барьж байсан гар утсаараа /утасны марк, загварыг нь мэдэхгүй хол үсэрсэн/ чулуудсан бөгөөд харин *** нь гараараа нүүрээ дараад газар явган тонгойж суусан. Ингээд би машинаасаа бууж очоод яав, ийв гээд гарыг нь аваад хартал ***ын нүүрнээс нь цус гоожсон байсан. Гэтэл П.Б ***ыг газар тонгойгоод сууж байхад нь хөлөөрөө хажуу талаас нь хөл рүү нь нэг удаа өшиглөтөл түүний найз охин *** машинаасаа бууж ирээд П.Быг машин руугаа аваад явсан. Харин би нөхөр ***ыг машиндаа суулгаж сумын эмнэлэг рүү /цагийг нь мэдэхгүй байна/ хүрч ирсэн...” гэх, гэрч ***ийн “...би машинаасаа буугаагүй машин дотроо сууж байтал хоорондоо хүмүүс хэрэлдээд байгаа нь надад сонсогдсон. Ингээд байж байтал *** ах болон түүний эхнэр *** нар миний машинд орж ирээд суусан бөгөөд би харахад ***ын зүүн талын нүднээс нь цус бололтой зүйл гарсан нүдээ нэг гараараа дарчихсан байсан. Харин эхнэр нь зүгээр байсан бөгөөд машин дотор ***, *** гэх 2 хүн хоорондоо ярихдаа түүний эхнэр *** нь “Чиний нүд рүү П.Б нь гар утсаа шидчихлээ” гэж ярьж байсан...” гэх, гэрч ***ийн “...миний найз залуу П.Б нь машиндаа сууж байхдаа уурлаад гартаа барьж байсан гар утсаа ***ын нүүр лүү нь 1 удаа шидсэн. Гэтэл *** нь гараараа нүүрээ дараад явган газар суусан бөгөөд түүний эхнэр *** нь ирээд ***ыг машиндаа суулгаад аваад явсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, эд зүйл хураан авах тухай прокурорын зөвшөөрөл, эд зүйлийг хураан авсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол, эд зүйл, баримт бичиг хураан авсан тэмдэглэл, эмчийн тодорхойлолт, түргэн тусламжийн дуудлагын хуудас, гэрэл зургийн үзүүлэлт, Хэнтий аймгийн шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ХЭН0725/242 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.  

 

Шүүгдэгч П.Б нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан хүний эрүүл мэндэд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй, төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ. Түүнчлэн шүүгдэгч П.Б болон түүний өмгөөлөгч Б.Б нар нь шүүх хуралдаанд гэмт хэрэг үйлдсэн гэм буруу, хэргийн зүйлчлэлийг хүлээн зөвшөөрч, тэр талаар маргаагүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч П.Бын үйлдлийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Хэнтий аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн ХЭН0725/242 дугаартай дүгнэлтээр тогтоогдож байх бөгөөд дээрх шинжээчийн дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан, шинжилгээ хийх эрх бүхий этгээд уг шинжилгээг гаргасан учир Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нотлох баримтаар үнэлэв.

 

Шүүгдэгч П.Бд холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч П.Быг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

 

Шүүгдэгч П.Бд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүх хуралдаанд улсын яллагч нь шүүгдэгчид 2,000,000 төгрөгөөр торгох ялын санал, шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Б 500,000 төгрөгөөр торгох ялын санал тус тус гаргасан бөгөөд шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн шинж, түүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэх нь гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч П.Бын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ***ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч *** нь шүүхийн мэдэгдэх хуудсанд “эмчилгээний зардлаа нэхэмжилнэ...” гэж тэмдэглүүлсэн байх боловч эмчилгээний зардалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй байх тул энэ талаар тодорхой тооцоо гаргах боломжгүй байна. Мөн шүүгдэгч П.Б нь эрүүл мэндийн даатгалын санд учирсан хохирол буюу эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрт 140,330 төгрөгийг төлсөн болох нь шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх тул шүүгдэгч П.Быг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Харин хохирогч *** нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд П.Баас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэлээ.

 

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Самсунг Галакси А20” маркийн гар утас 1 ширхгийг шүүгдэгч П.Бд буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч П.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлэх нь зүйтэй байна.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч *** овогт ***ын ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***ын ***д 900 (есөн зуу) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900,000 (есөн зуун мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч П.Б нь шүүхээс оногдуулсан торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

4.Хохирогч *** нь өөрт учирсан хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар гэм буруутай этгээд П.Баас нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

5.Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “Самсунг Галакси А20” маркийн гар утас 1 ширхгийг шүүгдэгч П.Бд буцаан олгож, хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч П.Б нь цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт хүргүүлсүгэй.

 

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч П.Бд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

8.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                         Э.ХОСБАЯР