Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 09 өдөр

Дугаар 2025/ШЦТ/187

 

 

 

 

 

 

 

 

 2025           07           09                                         2025/ШЦТ/187

 

 

 

 

                                            МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС 

 

 

Хэнтий аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Э.Хосбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхзул

Улсын яллагч Э.Азжаргал

Шүүгдэгч С.Т нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн **** овогт ****ын ****т холбогдох эрүүгийн 2439003850119 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдөр хүлээн авч, хянан хэлэлцэв.

Шүүгдэгч С.Т нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны шөнө 00 цагийн үед Хэнтий аймгийн **** сумын **** рашаан сувиллын газарт үйл ажиллагаа явуулах **** гэх хүний амралтын газрын 3 номерын гэрт буюу хүн байнга амьдрах, үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар нэвтрэн орж тухайн гэрт шинээр дээр байсан иргэн ****гийн НР маркийн зөөврийн компьютерыг авч, 280,000 төгрөгийн хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ. (Яллах дүгнэлтэд бичсэнээр)

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүгдэгч С.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ: “...гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна.” гэв. 

 

Хохирогч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр **** хотоос эхнэрийн хамтаар **** сумын “****” рашаан сувилалд амрахаар ирсэн. Ингээд тухайн өдөр ирээд “****” рашаан сувиллын газарт Заяа гэх хүний гэр амралтын газарт эхнэрийн хамтаар нэг гэр авч байрласан. Тэгээд үүнээс хойш 2024 оны 06 дугаар сарын 30-ны шөнө 00 цаг өнгөрч байхад яг нарийн цагийг нь анзаараагүй бөгөөд нөүтбүүк дээрээ ном бичээд сууж байсан. Тэгээд гэнэт гэрээс гадаа гарч бие засаад эргээд 10 минут хүрэлгүй гэрт орж иртэл гэрийн ширээн дээр байсан зөөврийн компьютер байхгүй болсон байсан. Ингээд тухайн үед шөнө болсон байсан учраас ойр орчмын хүмүүс унтаж амарсан байсан учраас амралтын газрыг ажиллуулж байсан Цэцэгээ гэх хүнийг дуудаад хэлсэн. Тэгээд маргааш нь ойр орчмын хүнээс асуугаад олдохгүй байсан учраас цагдаад хандаж өргөдөл гаргасан ... Би үнэлгээгээ хүлээн зөвшөөрөхгүй ээ. Яагаад гэвэл 2016 онд 3 сая төгрөгөөр худалдаж авч байсан болохоор хүлээн зөвшөөрмөөргүй байна ... Шинжлэх ухааны нийтлэл, өгүүлэл, ном, нийтдээ 600 гаруй бүтээл буюу Англи, Орос, Монгол хэл дээр нийтлүүлсэн байсан. Одоо тэр их бүтээл юу ч байхгүй болсон. Би өөрийнхөө нөүтбүүкээс өөр юман дээр хадгалаагүй байсан учраас надад тэр их бүтээл маань асар их үнэ цэнтэй ... Миний сэтгэл санааны хохирлыг тогтоож чадахгүй...” гэжээ. (хх-ийн 16-18, 69-70),

 

Гэрч Б.**** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр **** хотоос өмнө жил нь манай гэрт ирж амарч байсан иргэн **** гэх хүн эхнэрийнхээ хамтаар хүрч манай 3 номерын дөрвөн ханатай Монгол гэрт орж амарсан. Ингээд үүнээс хойш 2024 оны 06 дугаар сарын 30-аас 2024 оны 07 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 00 цаг 10 минутын үед **** гэх амрагч өвөө миний амьдардаг зуны амбаарын гадаа хүрч ирээд намайг дуудсан. Тэгэхээр нь би амарч байснаа босоод **** гэх амрагч өвөөг дагаад амарч байсан жижиг дөрвөн ханатай гэрт нь хүрч очтол өвөө би дөнгөж сая гэрээс гараад гадаа бие засаад ороод ирэх хооронд гэрийн хойд талд байрлаж байсан явган ширээн дээр тавиад орхисон зөөврийн компьютер байхгүй алга болчихлоо гэж надад хэлсэн. Ингээд амрагч өвөө **** ах бид хоёр амралтын хашаан дотор зогсож байтал баруун урд зүгтээ хүмүүс дугараад байхаар нь хамт дөхөж очиж хартал огт танихгүй хүмүүс байсан бөгөөд **** ах бид хоёр холоос хараад очиж уулзаагүй буцаад хүрч ирээд гэртээ ирээд амарцгаасан...” гэжээ. (хх-ийн 21-23),

 

Насанд хүрээгүй гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 06 дугаар сарын 30-ны орой 18 цагийн үед ангийн найз **** гэх айлд ганцаараа хүрч очсон. Ингээд тухайн үед 18 цагийн орчимд **** гэх найзын гэрт очтол ээж нь болох **** гэх эгч ****гийн 2 дүүгийн хамтаар гэртээ байж байсан. Тэгээд би уг айлд хоол унд идээд ****гийн хамтаар гар утсаараа юм үзэж тоглоом тоглох гээд гэрийнх нь хажууд талд буюу баруун талд нь байсан цагаан өнгийн марк загварыг нь мэдэхгүй байна явахгүй болсон хуучин машины кабин дотор орой 21 цагийн үед орж хамт утсаараа тоглоом тоглож арын суудлыг нь буулгаж дотор нь хэвтэж тоглоом тоглосон. Ингээд тухайн машин дотор тоглоом тоглоод байж байтал шөнө 00 цагийн үед ****гийн ээж **** гэх хүн ****г дуудаад бид хоёрын байж байсан машин руу ирээд “Айлын нөүтбүүк компьютер алга болсон байна” гэж хэлсэн. Ингээд **** машинаас гарч яваад би машин дотор үлдэж утсаараа тоглож байсан. Намайг нэг анзаарахад **** ээж ****ийнхээ хамтаар хашаан дотуураа болон хашааны гадна талаар тухайн алга болсон нөүтбүүк компьютерыг хайгаад яваад байсан. Ингээд намайг машинд байж байхад шөнө 01 цагийн орчимд **** эргэж миний байж байсан машинд орж ирсэн. Ингээд **** орж ирээд “Нөүтбүүк компьютер алга болсон байна. Эрээд олсонгүй” гэж ярьж байсан. Ингээд үүнээс хойш **** бид хоёр утсаараа тоглоом тоглож байгаад 01 цаг 30 минутын үед гар утаснууд цэнэггүй болоод хамт тухайн машиндаа унтсан...” гэжээ. (хх-ийн 25-27),

 

Гэрч **** мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлэхдээ: “...2024 оны 06 дугаар сарын 30-ны шөнө бие засах гээд шөнийн 01 цагийн орчимд гадаа гарахад хажуугаар нэг хүн гараад явсан. Тэр хүн амралтын урд талын зам гараад хашаа давах гээд чадахгүй байсан. Тэгээд зүүн тийшээ гүйгээд явчихсан. Тэгээд маргааш өглөө нь манай хадам аавын зөөврийн компьютер алга болсныг мэдсэн. Тэгээд цагдаад дуудлага өгөөд амралтын ажилтан “Шөнө нэг залуу яваад байсан” гэж хэлээд цагдаа нар тэр залууг яваад олоод ирсэн. Тэр хүн шөнө миний хажуугаар гарсан хүн мөн байсан. Тэр хүний нэрийг мэдэхгүй. Миний бодлоор 50 гаран насны гэмээр харагдсан. Дунд зэргийн нуруутай нөхөр байсан...” гэжээ. (хх-ийн 53),

 

Шүүгдэгч С.Т мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар мэдүүлэхдээ: “...Би 2024 оны 06 дугаар сард хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Архи уучихсан явж байгаад амралтын газрын эзэнгүй гэрээс нөүтбүүк хулгайлчихсан юм. Тэгээд архиныхаа халуунд тэрийгээ яасан гэдгээ сайн санахгүй байна. Хашаа давах гэж байгаад газар унагаачихсан гэж санаж байна. Надад өөр ярих зүйл байхгүй....” гэжээ. (хх-ийн 94-95),

 

Гэрч ****ын мэдүүлэг (хх-ийн 50-51),

 

Хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШД-121 дугаартай “..."НР" маркийн i3 үйлдлийн системтэй 14 инч дэлгэцтэй зөөврийн компьютерын зах зээлийн үнэлгээг 280,000.0 /хоёр зуун наян мянга /-н төгрөг байх боломжтой гэж дүгнэж байна....” гэх дүгнэлт (хх-ийн 79-81),

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл (хх-ийн 9)

****гийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл (хх-ийн 10)

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас (хх-ийн 100)

Мөрдөн байцаалтын үед хийсэн тодорхойлолт (хх-ийн 98-99)

Хэнтий аймгийн **** сумын Хэрлэнбаян-Улаан тосгоны захирагчийн ажлын албаны даргын тодорхойлолт (хх-ийн 64)

С.Тын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хх-ийн 35)

С.Тын гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, эд хөрөнгө бүртгэлгүй тухай лавлагаа (хх-ийн 111, 112, 113, 114), шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт шинээр гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтууд болон тухайн хэрэгт хамааралтай, хуульд заасан журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан бусад нотлох баримтууд болно.

 

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалж хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтыг тал бүрээс нь нягт нямбай, бүрэн гүйцэд, бодит байдлаар хянаж үзсэний үндсэн дээр дотоод итгэлээр үнэлж шүүгдэгч С.Тт холбогдох хэргийг прокуророос шүүхэд шилжүүлсэн хэргийн хүрээнд хянан шийдвэрлэх боломжтой байна гэж үзлээ.

                                                                                                                       

Хавтаст хэрэгт авагдаж шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтаар тогтоогдсон үйл баримт нь Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай, гэм буруутай үйлдэл байх бөгөөд уг үйлдлийн улмаас хүний өмчлөх эрх зөрчигдөж бусдын эд хөрөнгөд хохирол, хор уршиг учирсан байх тул гэмт хэрэг гэж үзэв.

 

Шүүгдэгч **** овогт ****ын **** нь 2024 оны 06 дугаар сарын 30-ны шөнө 00 цагийн орчим Хэнтий аймгийн **** сумын **** рашаан сувиллын газарт үйл ажиллагаа явуулах амралтын газрын 3 номерын гэрт буюу үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтрэн орж ****гийн НР маркийн зөөврийн компьютерыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч, бусдад 280,000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт болон мөрдөн шалгах ажиллагаанд үйлдсэн хэргээ хүлээсэн “...Би 2024 оны 06 дугаар сард хэдний өдөр гэдгийг нь санахгүй байна. Архи уучихсан явж байгаад амралтын газрын эзэнгүй гэрээс нөүтбүүк хулгайлчихсан юм. Тэгээд архиныхаа халуунд тэрийгээ яасан гэдгээ сайн санахгүй байна. Хашаа давах гэж байгаад газар унагаачихсан гэж санаж байна. Надад өөр ярих зүйл байхгүй...” гэх, мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн хохирогч ****гийн “...2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр **** хотоос эхнэрийн хамтаар **** сумын “****” рашаан сувилалд амрахаар ирсэн. Ингээд тухайн өдөр ирээд “****” рашаан сувиллын газарт Заяа гэх хүний гэр амралтын газарт эхнэрийн хамтаар нэг гэр авч байрласан. Тэгээд үүнээс хойш 2024 оны 06 дугаар сарын 30-ны шөнө 00 цаг өнгөрч байхад яг нарийн цагийг нь анзаараагүй бөгөөд нөүтбүүк дээрээ ном бичээд сууж байсан. Тэгээд гэнэт гэрээс гадаа гарч бие засаад эргээд 10 минут хүрэлгүй гэрт орж иртэл гэрийн ширээн дээр байсан зөөврийн компьютер байхгүй болсон байсан. Ингээд тухайн үед шөнө болсон байсан учраас ойр орчмын хүмүүс унтаж амарсан байсан учраас амралтын газрыг ажиллуулж байсан Цэцэгээ гэх хүнийг дуудаад хэлсэн. Тэгээд маргааш нь ойр орчмын хүнээс асуугаад олдохгүй байсан учраас цагдаад хандаж өргөдөл гаргасан...” гэх, гэрч Б.****ийн “...2024 оны 06 дугаар сарын 26-ны өдөр **** хотоос өмнө жил нь манай гэрт ирж амарч байсан иргэн **** гэх хүн эхнэрийнхээ хамтаар хүрч манай 3 номерын дөрвөн ханатай Монгол гэрт орж амарсан. Ингээд үүнээс хойш 2024 оны 06 дугаар сарын 30-аас 2024 оны 07 дугаар сарын 01-нд шилжих шөнийн 00 цаг 10 минутын үед **** гэх амрагч өвөө миний амьдардаг зуны амбаарын гадаа хүрч ирээд намайг дуудсан. Тэгэхээр нь би амарч байснаа босоод **** гэх амрагч өвөөг дагаад амарч байсан жижиг дөрвөн ханатай гэрт нь хүрч очтол өвөө би дөнгөж сая гэрээс гараад гадаа бие засаад ороод ирэх хооронд гэрийн хойд талд байрлаж байсан явган ширээн дээр тавиад орхисон зөөврийн компьютер байхгүй алга болчихлоо гэж надад хэлсэн. Ингээд амрагч өвөө **** ах бид хоёр амралтын хашаан дотор зогсож байтал баруун урд зүгтээ хүмүүс дугараад байхаар нь хамт дөхөж очиж хартал огт танихгүй хүмүүс байсан бөгөөд **** ах бид хоёр холоос хараад очиж уулзаагүй буцаад хүрч ирээд гэртээ ирээд амарцгаасан...” гэх, насанд хүрээгүй гэрч ****ын “...2024 оны 06 дугаар сарын 30-ны өдөр орой 18 цагийн үед ангийн найз **** гэх айлд ганцаараа хүрч очсон. Ингээд тухайн үед 18 цагийн орчимд **** гэх найзын гэрт очтол ээж нь болох **** гэх эгч ****гийн 2 дүүгийн хамтаар гэртээ байж байсан. Тэгээд би уг айлд хоол унд идээд ****гийн хамтаар гар утсаараа юм үзэж тоглоом тоглох гээд гэрийнх нь хажууд талд буюу баруун талд нь байсан цагаан өнгийн марк загварыг нь мэдэхгүй байна явахгүй болсон хуучин машины кабин дотор орой 21 цагийн үед орж хамт утсаараа тоглоом тоглож арын суудлыг нь буулгаж дотор нь хэвтэж тоглоом тоглосон. Ингээд тухайн машин дотор тоглоом тоглоод байж байтал шөнө 00 цагийн үед ****гийн ээж **** гэх хүн ****г дуудаад бид хоёрын байж байсан машин руу ирээд “Айлын нөүтбүүк компьютер алга болсон байна” гэж хэлсэн. Ингээд **** машинаас гарч яваад би машин дотор үлдэж утсаараа тоглож байсан. Намайг нэг анзаарахад **** ээж ****ийнхээ хамтаар хашаан дотуураа болон хашааны гадна талаар тухайн алга болсон нөүтбүүк компьютерыг хайгаад яваад байсан. Ингээд намайг машинд байж байхад шөнө 01 цагийн орчимд **** эргэж миний байж байсан машинд орж ирсэн. Ингээд **** орж ирээд “Нөүтбүүк компьютер алга болсон байна. Эрээд олсонгүй” гэж ярьж байсан. Ингээд үүнээс хойш **** бид хоёр утсаараа тоглоом тоглож байгаад 01 цаг 30 минутын үед гар утаснууд цэнэггүй болоод хамт тухайн машиндаа унтсан...” гэх, гэрч ****ын “...2024 оны 06 дугаар сарын 30-ны шөнө бие засах гээд шөнийн 01 цагийн орчимд гадаа гарахад хажуугаар нэг хүн гараад явсан. Тэр хүн амралтын урд талын зам гараад хашаа давах гээд чадахгүй байсан. Тэгээд зүүн тийшээ гүйгээд явчихсан. Тэгээд маргааш өглөө нь манай хадам аавын зөөврийн компьютер алга болсныг мэдсэн. Тэгээд цагдаад дуудлага өгөөд амралтын ажилтан “Шөнө нэг залуу яваад байсан” гэж хэлээд цагдаа нар тэр залууг яваад олоод ирсэн. Тэр хүн шөнө миний хажуугаар гарсан хүн мөн байсан. Тэр хүний нэрийг мэдэхгүй. Миний бодлоор 50 гаран насны гэмээр харагдсан. Дунд зэргийн нуруутай нөхөр байсан...” гэх мэдүүлгүүд, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тухай тэмдэглэл, ****гийн Хэнтий аймгийн Цагдаагийн газарт гаргасан өргөдөл, хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШД-121 дугаартай дүгнэлт болон хавтаст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

 

Шүүгдэгч С.Т нь бусдын өмчлөлд байгаа эд хөрөнгө, эд юмсыг хувьдаа ашиг олох шунахайн сэдэлт, зорилгоор бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учруулахгүйгээр буюу хүч хэрэглэхгүйгээр, бусдын эзэмшил, өмчлөлөөс нууц далд аргаар, хууль бусаар өөрийн эзэмшил, өмчлөлд авч өөртөө захиран зарцуулах эрхийг бий болгосон байх бөгөөд дээрх гэмт хэргийг үйлдэхдээ өөрийн үйлдлийн хууль бус шинжийг ухамсарлан бусдын эд хөрөнгөд хохирол учрахыг мэдсээр байж зориуд хохирол, хор уршигт хүргэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэртэй төгссөн гэмт хэргийн шинжийг бүрэн хангажээ.

 

Шүүгдэгч С.Тт холбогдох хэргийн талаар мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлыг хангалттай шалгаж тодруулсан, Хэнтий аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул шүүгдэгч С.Тыг бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд тус тус нийцүүлэн шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Шүүгдэгч С.Т нь гэмт хэргийн улмаас учруулсан хохирлыг төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т зааснаар эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал болох бөгөөд түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

 

Шүүгдэгч С.Т гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо төлсөн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.Тт 1 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж шийдвэрлэх нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ гэж дүгнэлээ.

 

Шүүгдэгч С.Тын үйлдсэн гэмт хэргийн улмаас хохирогч ****д 280,000 төгрөгийн хохирол учирсан болох нь хөрөнгийн үнэлгээний “Бодит үнэлгээ” ХХК-ийн шинжээчийн 2025 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн 2025/ШД-121 дугаартай дүгнэлт, хохирогч ****гийн мэдүүлэг зэргээр нотлогдон тогтоогдож байх бөгөөд шүүгдэгч С.Т нь хохирогчид учруулсан хохирлоо нөхөн төлсөн болох нь шүүгдэгчээс шүүхийн хэлэлцүүлэгт гаргаж өгсөн мөнгөн шилжүүлгийн баримтуудаар тогтоогдож байх тул шүүгдэгч С.Тыг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Шүүгдэгч С.Т нь шүүх хуралдаанд өөрийгөө өмгөөлж оролцоно гэсэн хүсэлт гаргасан байх тул Монгол Улсын Үндсэн хууль болон Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар түүнийг шүүх хуралдаанд өмгөөлөгчгүй оролцуулсан болно.

 

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй, хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлэхээр шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч **** овогт ****ын ****ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д заасан бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авах гэмт хэргийг үйл ажиллагаа явуулах зориулалттай орон байранд нэвтэрч үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-д заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ****ын ****т 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.Тт оногдуулсан 1 (нэг) жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.

 

4.Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгө орлогогүй хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал гараагүй, шүүгдэгч С.Т нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдаж, баримт бичгээр ирсэн шүүгдэгчийн иргэний үнэмлэхийн лавлагааг Хэнтий аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-419 дүгээр нээлттэй хорих ангийн харьяа Цагдан хорих байранд хүргүүлсүгэй.

 

5.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч С.Тт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд зааснаар прокурор, дээд шатны прокурор, оролцогч нар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

 

7.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзэхийг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               Э.ХОСБАЯР

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                           Э.ХОСБАЯР