2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1425

 

  

 

 

                                        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн байрны “Ё” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа

улсын яллагч Г.Нандин-Эрдэнэ,

хохирогч О.С, түүний өмгөөлөгч Д.Саранчимэг,

шүүгдэгч Э.Ж, түүний өмгөөлөгч О.Оюунчимэг нарыг оролцуулан эрүүгийн 2403006310*** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар: 

Шүүгдэгч Э.Ж- нь С дүүргийн ** дугаар хорооны нутаг, А-ын гудамж, Т зочид буудлын урд замд 2024 оны 08 сарын 09-ний өдөр 14 цаг 25 минутын орчимд Toyota Harrier маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.... 1.4. 1.1-1.3, 1 15.а-1.15 в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно; гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас О.С-гийн жолоодож явсан мопедтой мөргөлдөж, жолоочийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Тээврийн прокуророос Э.Ж-ы үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч О.С-, иргэний нэхэмжлэгч Б.Ж, Д.Г нарын мэдүүлэг, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Н.Э-гийн 2024 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 10608 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлт, Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 40729918 дугаартай шинжээчийн дүгнэлт, Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 9 дүгээр сарын 24-ний өдрийн 1571 дугаартай магадлал, Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлт, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт, шүүгдэгч Э.Ж-ы сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Э.Ж- нь С дүүргийн ** дугаар хорооны нутаг, А-ын гудамж, Т зочид буудлын урд замд 2024 оны 08 сарын 09-ний өдөр 14 цаг 25 минутын орчимд Toyota Harrier маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.... 1.4. 1.1-1.3, 1 15.а-1.15 в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно; гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас О.С-гийн жолоодож явсан мопедтой мөргөлдөж, жолоочийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт тогтоогдож байна.

 

Шүүгдэгч Э.Ж-ы дээрх Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хохирогч О.С-гийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан үйл баримт нь:

шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Э.Ж-ы мэдүүлсэн: “...Мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн мэдүүлэг үнэн зөв. Нэмж мэдүүлэх зүйлгүй...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагаанд мэдүүлсэн: “…Би тухайн өдрийн 14 цагийн орчимд С дүүрэг Т- зочид буудлын урд зам дээрээс өөрийн эзэмшлийн Toyota Harier маркийн 00-00 улсын дугаартай автомашиныг жолоодоод хөдөлгөөн эхлээд зорчих хэсэг дээр буцаж эргэх үйлдэл хийсэн. Тэгэхэд замын зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байсан цахилгаан мопед жолоодож явсан хүн машины зүүн урд дугуйг хэсгийг мөргөөд унасан. Би өөрийн автомашинаа Т- зочид буудлын урд зам дээр, 1 дүгээр эгнээнд түр байрлуулчхаад буцаад машиндаа суугаад зорчих хэсэг дээр эргэх үйлдэл хийсэн. Би уг нь тухайн замд буцаж эргэж болохгүй гэдгийг мэддэг хэдий ч ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш явах ёстой байсан учир тухайн замд буцаж эргэх үйлдэл хийсэн юм. Уулзвар дээр очоод буцаад эргэх гэсэн боловч түгжрэл их байсан болохоор нь шууд буцаж эргэх үйлдэл хийсэн, намайг эргэх үйлдэл хийх үед 2 дугаар эгнээгээр явж байсан машин зогсоод зам тавьж өгөхөөр нь би баруун талаас ирж байгаа урсгалаа хараад эргэх үйлдэл хийхэд л мопедтой жолооч ороод ирсэн. Ослын дараа замын хажуугаар явсан хүн дуудлага өгсөн. Тэгээд түргэний машин ирээд мопедны жолоочийг түргэний машинтай аваад явсан. Дараа нь цагдаа нар ирээд ослын газарт үзлэг хийгээд, миний машиныг ачилтын машинд ачуулаад явсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 81/,

 

хохирогч О.С-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “...Би машинд мөргүүлээд хуруугаа алдсан. Ажилгүй олон сар гэртээ байсан. Би төгсөх курсийн оюутан. Сэтгэл санааны хохирол болон ажилгүй байсан хугацааны зардлыг нэхэмжилж байгаа. Сэтгэл санааны хохирол 3 дугаар зэргээр тогтоолгоод авмаар байна. Би 18.208.000 төгрөг нэхэмжилж байна...” гэв.

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед мэдүүлсэн: “...Би 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн 14 цагийн орчимд Таван Богд Фүүдс ХХК-ны эзэмшлийн мопедыг жолоодоод хүргэлтийн ажлаа хийгээд С дүүрэг Т- зочид буудлын урд замаар ертөнцийн зүгээр зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байсан. Тэгэхэд миний баруун гар талаас буюу замын хойноос буюу зорчих хэсгийн нэгдүгээр эгнээнээс нэг автомашин миний урдуур зүүн тийш гэнэт дараад ороод ирсэн, тэгэхээр нь би тоормос базаад зүүн тийш дарахад урдуур эргэж байсан автомашин зогсолгүй миний баруун тал руу машины зүүн урд дугуй хэсгээр мөргөөд зогссон, би газар зорчих хэсэг дээр унасан. Ослын дараа би ажлын менежер А-д болсон явдлын талаар хэлсэн, удаагүй менежер ирсэн, тэр үед мөн түргэн тусламжийн автомашин ирсэн байсан, түргэний эмч намайг үзээд эмнэлэг рүү аваад явсан. Эмнэлэгт очоод миний баруун хөлийн эрхий хуруунд хагалгаа хийж оёдол тавьсан. Тэр үед цагдаа нар ирээд намайг драгер багаж үлээлгэж шалгасан..., Би болсон осолд гомдолтой байна, би өөрийн эрүүл мэндтэй холбоотой гарч байгаа хохирол зардлыг нэхэмжилнэ, миний сарын цалин 2-3 сая төгрөгийн хооронд цалин авдаг ажилгүй байгаа өдрийн цалингаа нэхэмжилнэ, би одоо ажилгүй байгаа болохоор зээлээ төлж чадахгүй болж байна, тэгэхээр буруутай жолоочоос бүх лизинг зээлээ төлүүлмээр байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 15, 17/,

 

иргэний нэхэмжлэгч Б.Ж-ийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “... Дээрх ослын улмаас явах эд анги, руль хэсэг ажиллагаагүй болсон, байгууллагын эзэмшлийн цахилгаан мопедод учирсан хохирлыг нэхэмжилнэ...” гэх мэдүүлэг, /хх-ийн 25/,

иргэний нэхэмжлэгч Д.Г-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...С  дүүргийн * дугаар хорооны нутаг, А-ын гудамж, Т- зочид буудлын урд замд 2024 оны 08 сарын 09-ний өдөр 14 цаг 25 минутын орчимд Toyota Harier маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч нь мопептой мөргөлдөж жолоочийн эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэмт хэрэг үйлдэгдсэн байна. Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч О.С- нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 1.271.021 /нэг сая хоёр зуун далан нэгэн мянга хорин нэг/ төгрөгийн зардал гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020*** дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэх мэдүүлэг, /хх-ийн 31/,

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч зураглал, үзлэгийн явцад бэхжүүлж авсан гэрэл зургийн үзүүлэлт: “...зам орчны байдал асфальтан, шулуун, тэгш, хуурай, суурингийн доторх, үзэгдэх орчин чөлөөтэй, цаг агаар тогтуун, эсрэг хөдөлгөөнтэй, тусгаарлах зурвасгүй, 4 эгнээтэй, явган хүний замтай, хашлагатай, хайсгүй...” гэх тэмдэглэл  /хх-05-10/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч Н.Э-гийн 2024 оны 08 дугаар сарын 15-ны өдрийн 10608 дугаартай Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээний: “...О.С-гийн биед баруун хөлийн эрхий хурууны 1-р шивнүүрийн гэмтлийн гаралтай тайрагдалт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр дарах, шахах механизмаар үүснэ. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтыг тогтоох хүснэгтийн 5.1.107.3-т зааснаар 10% тогтонги алдагдуулна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байна...” гэх дүгнэлт, /хх-ийн 57-58/,

 

Шүүхийн шинжилгээний Ерөнхий газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн “Сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоох шинжилгээ” 656 дугаартай ...О.С- /РД:/-ийн сэтгэцэд 2024 оны 08 дугаар сарын 09-ний өдөр үйлдэгдсэн гэмт хэргийн улмаас гэмтлийн дараах стресст үзүүлэх хариу урвалын шинжүүд илэрч байна... ... Дээрх шинжүүд нь гэмт хэргийн улмаас хүний сэтгэцэд учирсан хор уршгийн хоёрдугаар зэрэглэлд хамаарна...” гэх дүгнэлт /хх-203- 204/,

 

Авто тээврийн үндэсний төвийн Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн 2024 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн 40729918 дугаартай шинжээчийн “...Харин уг автотээврийн хэрэгслийн баруун зүүн гар талын ойрын гэрлийн тусгалын чадал стандартын шаардлага хангахгүй, улсын дугаарын гэрэл асахгүй, урд салхины шил хагарч бяцарсан, урд холын гэрэл зориулалтын бус лед гэрэлтэй байгаа нь автотээврийн хэрэгсэлд тавигдах стандартын шаардлагыг хангахгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 45-52/,

 

жижүүрийн шуурхай дуудлагын 102 дугаарын утсанд ирсэн: “...00-00 улсын дугааргүй мотоцикл мөргөлдсөн...” гэх тэмдэглэл /хх-ийн 03/,

 

жолоочийг согтуурлыг шалгасан: “...Жолооч Э.Ж-г драйгер багажаар үлээлгэн шалгахад 0.00% үзүүлэлттэй...”  гэх тэмдэглэл /хх-ийн 12/,

 

Тээврийн цагдаагийн албаны мөрдөгчийн 2024 оны 09 дүгээр сарын 24-ний өдрийн 1571 дугаартай магадалгаа /хх-ийн 62/,

Хөрөнгийн үнэлгээний “М” ХХК-ийн “...Longtang moped1 загварын 00001 улсын дугаартай мопедод 1.495.767 төгрөгийн хохирол учирсан...” гэх тайлан /хх-ийн 215-216/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Э.Ж- нь С дүүргийн ** дугаар хорооны нутаг, А-ын гудамж, Т зочид буудлын урд замд 2024 оны 08 сарын 09-ний өдөр 14 цаг 25 минутын орчимд Toyota Harrier маркийн 00-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож замын хөдөлгөөнд оролцохдоо Монгол улсын замын хөдөлгөөний дүрмийн 1.3.Замын хөдөлгөөнд оролцогч нь аюул, хохирол учруулахгүй, хөдөлгөөнд осолтой байдал бий болгохгүйгээр зорчино мөн дүрмийн 10.1. Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.... 1.4. 1.1-1.3, 1 15.а-1.15 в тэмдэглэлийг тээврийн хэрэгслээр давахыг хориглоно; гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас О.С-гийн жолоодож явсан мопедтой мөргөлдөж, жолоочийн эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж шүүх дүгнэв.  

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Э.Ж-ы дээрх үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдсонгүй.

Шүүх шүүгдэгч Э.Ж-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал зэргийг харгалзан үзэж, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрөл, хэмжээний дотор тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.

Шүүхээс Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж-ы хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан энэ тогтоолоор оногдуулсан торгуулийн ялыг 6 /зургаа/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.

 

 

Бусад асуудлын талаар

Хохирогч нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн шатанд унаа бензиний зардал гэж 914.952 төгрөг, эмчилгээний зардалд 2.854.250 төгрөг, сэтгэцэд учирсан хор уршигт 18.208.000 төгрөг, ажилгүй байсан хугацааны цалин гэж 12.000.000 нийт 33.977.202 төгрөгийг шүүгдэгчээс нэхэмжилжээ.

Шүүх хохирогчийн дээрх нэхэмжлэлээс эмчилгээний зардал болох 2.854.250 төгрөгийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэв.

Мөн хэрэгт авагдсан баримтаас харахад 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 656 дугаартай шинжээчийн дүгнэлтээр /хх-ийн 203-204/ хохирогч О.С-гийн сэтгэцэд учирсан хор уршгийг хоёрдугаар зэрэглэлээр тогтоосон байна.

Иймд уг шинжээчийн дүгнэлтийн дагуу хохирогч О.С-д учирсан сэтгэл санааны хохирлыг түүний эрүүл мэндэд учирсан гэмтлийн байдал болон шүүгдэгчийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж байгаа зэргийг харгалзан гэмт хэрэг үйлдэх үед дагаж мөрдөж байсан Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 10 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу нийт 6.600.000 төгрөгөөр тогтоож шүүгдэгчээс гаргуулан хохирогчид олгох нь зүйтэй.

Харин хохирогчийн бензин болон зогсоолын төлбөрт нэхэмжилсэн 914.952 төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй орхиж, ажилгүй байх хугацааны цалин хөлс гэж нэхэмжилсэн 12.000.000 төгрөгийн нэхэмжлэлтэй холбоотой ямар нэгэн баримт байхгүй тул энэ удаагийн шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй орхиж, энэ талаарх холбогдох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээх нь зүйтэй гэж үзэв.

Иймд шүүгдэгч Э.Ж-аас 12.221.038 төгрөг гаргуулж хохирогч О.С-д 9.454.250 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1.271.021 төгрөг, иргэний нэхэмжлэгч “Т” ХХК-д 1.495.767 төгрөг тус тус олгох нь зүйтэй байна.

Шүүх шүүгдэгч Э.Ж-д холбогдох хэргийг анхан шатны журмаар хянан шийдвэрлэх шүүх хуралдааны явцад шүүгдэгч болон түүний өмгөөлөгч нараас Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.1 дүгээр зүйлийн 3-т зааснаар гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөх талаар завсарлага авсан бөгөөд шүүгдэгч Э.Ж- нь завсарлага авсан хугацаанд хохирогчид 9.454.250 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан байх тул түүнээс нийт 2.766.788 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Т” ХХК-д 1.495.767 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1.271.021 төгрөг тус тус олгохоор шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ирсэн, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.4, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

 

1.Шүүгдэгч Т овогт Э.Ж-ыг Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Э.Ж-ыг тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Ж- нь энэ тогтоолоор оногдуулсан 3.000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний 3.000.000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 6 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

 

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан нь торгох ялыг биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Э.Ж-д оногдуулсан 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хассан нэмэгдэл ялыг ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.

 

6.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар шүүгдэгч Э.Ж-аас 2.766.788 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч “Т” ХХК-д 1.495.767 төгрөг, Эрүүл мэндийн даатгалын санд 1.271.021 төгрөг тус тус олгосугай.

 

7.Хохирогч нь цаашид гарах эмчилгээний зардал болон бусад хохирлоо нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

8.Шүүгдэгч Э.Ж- нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.

 

9.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

10.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Э.Ж-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР