| Шүүх | 2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Загдаагийн Болдбаатар |
| Хэргийн индекс | 194/2025/1208/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1519 |
| Огноо | 2025-06-04 |
| Зүйл хэсэг | 17.4.1., |
| Улсын яллагч | Я.Амарзаяа |
2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 04 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1519
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд,
нарийн бичгийн дарга Х.Лхагвамаа,
улсын яллагч Я.Амарзаяа /томилолтоор/,
шүүгдэгч Д.Б- нарыг оролцуулан эрүүгийн 2506014980*** дугаартай хэргийг хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, Д.Б
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Д.Б- нь “Э” ХХК-д туршилтаар нягтлан бодогчоор ажиллаж байх үедээ тус байгууллагын хөрөнгөнөөс өөрийн төрсөн хүүхэд болох П.Б-гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 42108**** тоот данс руу 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 11 удаагийн гүйлгээгээр 2.009.000 төгрөг, мөн хүүхэд болох П.Б-ийн Худалдаа хөгжлийн банкны 4210**** тоот данс руу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 720.000 төгрөгийг шилжүүлэн, тус компанийн хөрөнгөнөөс зөвшөөрөлгүй авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж хохирогч “Э” ХХК-д нийт 2.729.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Баянзүрх дүүргийн прокуророос Д.Б-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.
ТОДОРХОЙЛОХ нь:
Гэм буруугийн дүгнэлт
Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, оролцогч нарын өгсөн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Д.Б- нь “Э” ХХК-д туршилтаар нягтлан бодогчоор ажиллаж байх үедээ тус байгууллагын хөрөнгөнөөс өөрийн төрсөн хүүхэд болох П. Б-гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 42108**** тоот данс руу 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 11 удаагийн гүйлгээгээр 2.009.000 төгрөг, мөн хүүхэд болох П. Б-ийн Худалдаа хөгжлийн банкны 42108**** тоот данс руу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 720.000 төгрөгийг шилжүүлэн, тус компанийн хөрөнгөнөөс зөвшөөрөлгүй авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж хохирогч “Э” ХХК-д нийт 2.729.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн үйл баримт тогтоогдож байна.
Шүүгдэгч Д.Б-гийн дээрх бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан үйл баримт нь:
шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,
шүүгдэгч Д.Б-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би “Э” ХХК-д ажил хийдэг байсан. Би тухайн газар 2024 оны 10 дугаар сарын 26-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 18-ны өдрийн хугацаанд нягтлан бодогч албан тушаалд туршилтын хугацаагаар ажилладаг байсан. Би “Э” ХХК-д нягтлан хийж байх үедээ 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хооронд өөрийн бага насны хүүхдүүдийн Худалдаа хөгжлийн банкны 42108****, 42108**** дугаарын данс руу хэд, хэдэн удаагийн гүйлгээгээр нийт 2.811.000 төгрөг авсан. Тухайн үед надад мөнгөний хэрэг гараад “Э” ХХК-ны удирдах албан тушаалтанд хэлэлгүйгээр авсан. Би авсан мөнгөө өөрийн хэрэглээнд зарцуулсан. Тухайн цаг хугацаанд би “Э” ХХК-д туршилтын хугацаагаар нягтлан хийж байсан тул мөнгөн гүйлгээ хийх эрхтэй байсан. Мөн тухайн компанийн бүх мөнгөн гүйлгээг би хийдэг байсан. Би “Э” ХХК-ны данснаас авсан 2.811.000 төгрөгийг 2025 оны 02 дугаар сарын 10-ны өдөр өөрийн Голомт банкны 1505112602 данснаас “Э" ХХК-ны Хаан банкны 5037849194 тоот данс руу шилжүүлсэн...” гэх мэдүүлэг /xx-ийн 14-15/,
хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ц-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...Би Э ХХК-д хуулийн мэргэжилтэн хийдэг юм. Манай "Э" ХХК-д нягтлан бодогч албан тушаалд 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ний өдрийн хугацаанд ажиллаж байсан Д.Б- гэх иргэн манай "Э" ХХК-ны Хаан банкны 503784**** тоот данснаас 12 удаагийн гүйлгээгээр өөрийн 2 хүүхэд болох П.Д-ийн 42108**** тоот дансанд 2.009.000 төгрөг, П.Б-ийн 421087508 тоот дансанд 720.000 төгрөгийг өөрийн дураар, нууцаар шилжүүлэн авсан юм. Тухайн үед Д.Б- манай Иймд би цагдаад хандаж байна...Тухайн Д.Б- гэх хүн 9596**** гэх дугаарын гар утастай. Манай “Э” ХХК-д 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хугацаанд ажиллаж байсан. Ажиллаж байх үед туршилтын хугацаагаар ажиллах хөдөлмөрийн гэрээ хийж ажиллаж байсан юм. Манай “Э” ХХК-д нийт 2.729.000 төгрөгийн хохирол учруулсан. Тухайн 2.729.000 төгрөгийг Д.Б- нь өөрийн хамаарал бүхий хүмүүсийн данс руу нууцаар шилжүүлэн авсан байсан. Мөн манай “Э” ХХК-д учруулсан 2.729.000 төгрөгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрдөг...Д.Б- нь манай “Э” ХХК-ны мөнгөн гүйлгээг хийх эрхтэй байсан. Учир нь Д.Б- нь манай компанид нягтлан хийдэг байсан ба туршилтын хугацаагаар ажиллаж байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 10-11, 12/,
Худалдаа хөгжлийн банкны 42108**** дансны хуулга, дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл /хх-ийн 47-48/,
Худалдаа хөгжлийн банкны 42108**** дансны хуулга, дансанд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, /хх-ийн 49-50/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдсон байна гэж шүүх дүгнэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.
Шүүгдэгч Д.Б- нь “Э” ХХК-д туршилтаар нягтлан бодогчоор ажиллаж байх үедээ тус байгууллагын хөрөнгөнөөс өөрийн төрсөн хүүхэд болох П. Б-гийн эзэмшлийн Худалдаа хөгжлийн банкны 42108**** тоот данс руу 2024 оны 11 дүгээр сарын 14-ний өдрөөс 2024 оны 12 дугаар сарын 09-ний өдрийг хүртэл хугацаанд 11 удаагийн гүйлгээгээр 2.009.000 төгрөг, мөн хүүхэд болох П. Б-ийн Худалдаа хөгжлийн банкны 42108**** тоот данс руу 2024 оны 11 дүгээр сарын 22-ны өдөр 720.000 төгрөгийг шилжүүлэн, тус компанийн хөрөнгөнөөс зөвшөөрөлгүй авч бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшиж хохирогч “Э” ХХК-д нийт 2.729.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Д.Б-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, бусдад учруулсан хохирлын шинж чанар, хувийн байдлыг нь харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагын төрөл хэмжээний дотор 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Б-гийн хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан түүнд энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Бусад асуудлын талаар
Шүүгдэгч Д.Б-ын дээрх үйлдлийн улмаас хохирогч “Э” ХХК-д 2.729.000 төгрөгийн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч нь мөрдөн шалгах ажиллагааны үед хохирол төлбөрөө бүрэн барагдуулсан байх тул түүнийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзэв.
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.3, 36.5, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Х овогт Д.Б-г Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан буюу бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Д.Б-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1-д зааснаар 2.700 /хоёр мянга долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 /хоёр сая долоон зуун/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар ялтан Д.Б нь энэ тогтоолоор оногдуулсан торгох ялыг 1 /нэг/ жилийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.
4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-д зааснаар ялтан Д.Б- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож хорих ялаар сольж болохыг тайлбарласугай.
5.Шүүгдэгч Д.Б нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг тус тус дурдсугай.
6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7.Шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8.Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Д.Б-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхийг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ З.БОЛДБААТАР