Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 24 өдөр

Дугаар 2025/ШЦТ/96

 

 

                                      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,

Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,

Улсын яллагч: Д.Алимаа,

Шүүгдэгчийн өмгөөлөгч: Г.Гандөш,

Шүүгдэгч: С.Д нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

          Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1-т заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт С-н Дд холбогдох эрүүгийн 2427001640205 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн  биеийн байцаалт:

            Монгол Улсын иргэн, """""" өдөр """"""""""""" суманд төрсөн, 25 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт, """"""""""""тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урд ял шийтгэлгүй, """""" регистрийн дугаартай, Б овогт С-н Д.

 Холбогдсон хэргийн талаар:

          Шүүгдэгч С.Д нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03 цагийн орчим Өвөрхангай аймгийн """" сумын 5 дугаар багийн нутагт """" улсын дугаартай “Тоёото Прима” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэх, 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч Б.Г-г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

            Шүүгдэгч С.Д шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч байна. Иймд нэмж ярих шаардлагагүй” гэв.

Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн """" сумын 5 дугаар багт Нандиа гэх эгчийн Жигүүр нэртэй зоогийн газарт """" сумын жолооч нар шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан. Тухайн арга хэмжээ 2023 оны 12 дугаар сарын 28-ны шөнийн 03 цагийн үед тарсан. Тараад гэр рүүгээ явах гээд бие засаад зогсож байтал миний ар талаас машин ирээд мөргөчихсөн. Тэгээд эмнэлэгийн хүмүүс ирсэн талаар л санаад байна, шоконд орчихсон уу, сайн мэдэхгүй байна. Архи согтууруулах ундаа тийм их хэрэглээгүй байсан. Эмчид үзүүлтэл миний зөвхөн зүүн хөл гэмтэлтэй байна, зургийг нь авхуулах шаардлагатай гэж хэлээд гипсдэж өгсөн. Миний биед гэмтэл учирсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан...”гэх мэдүүлэг,

Хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 09 дүгээр сарын 29-ний өгсөн: “...би дээд боловсролтой. Бичиг үсэг мэднэ. С.Д нь миний эмчилгээнд зориулж 6.000.000 төгрөг өгсөн. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22, 73 дугаар хуудас/,

Гэрч    А.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр """" сумын тээвэрт явдаг хүмүүс шинэ жилийн арга хэмжээ Жигүүр нэртэй зоогийн газарт тэмдэглэсэн. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 28-ны шөнийн 03 цаг өнгөрч байсан байх бид хэд тараад Гантулга бид хоёр хамт гарсан. Гантулга бие засах гээд явсан. Араас нь яваад очтол Гантулга цагаан өнгийн машинд мөргүүлчихсэн байж байсан. Тэгээд эмнэлэг ирээд Гантулгыг аваад явчихсан..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/,

Гэрч Ж.Э мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Д нь эхнэрийн хамт цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй манай гэр рүү явсан. Явж байх замд машин гэнэт шарваад бие засаж байсан хүн мөргөчихсөн...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн З0 дугаар хуудас/,

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч нарын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 327 дугаартай шинжээчийн дүгнэлт:“...1.2.Б.Г-н 2023.12.28-ний зүүн шилбэ, шагай, тавхайн рентген шинжилгээгээр зүүн хөлийн эрхий хурууны угийн шивнүүр ясны сэлтэрсэн хугарал гэмтэлтэй байна. уг гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. З.Тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/,

Шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 45 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...3.Тус зам тээврийн осол хэрэг нь """" улсын дугаартай Тоёота Рremio маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан С овогтой Дын Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс гарсан байх үндэслэлтэй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 96-97 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.

            Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч С.Дд холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.

 Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:

Шүүгдэгч С.Д нь 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03 цагийн орчим Өвөрхангай аймгийн """" сумын 5 дугаар багийн нутагт """" улсын дугаартай “Тоёото Прима” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэх, 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч Б.Г-г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь

Энэ үйл баримт нь Хохирогч Б.Г-н “2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр Өвөрхангай аймгийн """" сумын 5 дугаар багт Нандиа гэх эгчийн Жигүүр нэртэй зоогийн газарт """" сумын жолооч нар шинэ жилийн арга хэмжээ зохион байгуулсан. Тухайн арга хэмжээ 2023 оны 12 дугаар сарын 28-ны шөнийн 03 цагийн үед тарсан. Тараад гэр рүүгээ явах гээд бие засаад зогсож байтал миний ар талаас машин ирээд мөргөчихсөн. Тэгээд эмнэлэгийн хүмүүс ирсэн талаар л санаад байна, шоконд орчихсон уу, сайн мэдэхгүй байна. Архи согтууруулах ундаа тийм их хэрэглээгүй байсан. Эмчид үзүүлтэл миний зөвхөн зүүн хөл гэмтэлтэй байна, зургийг нь авхуулах шаардлагатай гэж хэлээд гипсдэж өгсөн. Миний биед гэмтэл учирсан болохоор цагдаагийн байгууллагад хандсан...”гэх мэдүүлэг, хохирогч Б.Г мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “2024 оны 09 дүгээр сарын 29-ний өгсөн: “...би дээд боловсролтой. Бичиг үсэг мэднэ. С.Д нь миний эмчилгээнд зориулж 6.000.000 төгрөг өгсөн. Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйл байхгүй.” мэдүүлэг /хавтаст хэргийн 20-22, 73 дугаар хуудас/, гэрч А.У мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “2023 оны 12 дугаар сарын 27-ны өдөр """" сумын тээвэрт явдаг хүмүүс шинэ жилийн арга хэмжээ Жигүүр нэртэй зоогийн газарт тэмдэглэсэн. Тэгээд 2023 оны 12 дугаар сарын 28-ны шөнийн 03 цаг өнгөрч байсан байх бид хэд тараад Гантулга бид хоёр хамт гарсан. Гантулга бие засах гээд явсан. Араас нь яваад очтол Гантулга цагаан өнгийн машинд мөргүүлчихсэн байж байсан. Тэгээд эмнэлэг ирээд Гантулгыг аваад явчихсан..” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 25-26 дугаар хуудас/, гэрч Ж.Эгийн:“...Д нь эхнэрийн хамт цагаан өнгийн тээврийн хэрэгсэлтэй манай гэр рүү явсан. Явж байх замд машин гэнэт шарваад бие засаж байсан хүн мөргөчихсөн...”гэх мэдүүлэг /хавтаст хэргийн З0 дугаар хуудас/, Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч нарын 2024 оны 04 дүгээр сарын 03-ны өдрийн 327 дугаартай шинжээчийн дүгнэлт:“...1.2.Б.Гантулгын 2023.12.28-ний зүүн шилбэ, шагай, тавхайн рентген шинжилгээгээр зүүн хөлийн эрхий хурууны угийн шивнүүр ясны сэлтэрсэн хугарал гэмтэлтэй байна. уг гэмтэл мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой шинэ гэмтэл байна. З.Тогтоогдсон гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 66 дугаар хуудас/, Шинжээчийн 2024 оны 11 дүгээр сарын 08-ны өдрийн 45 дугаартай шинжээчийн дүгнэлтэд: “...3.Тус зам тээврийн осол хэрэг нь """" улсын дугаартай Тоёота Рremio маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан С овогтой Дын Монгол улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан "Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна", 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөнөөс гарсан байх үндэслэлтэй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 96-97 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.

            Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.

Шүүгдэгч 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 03 цагийн орчим Өвөрхангай аймгийн """" сумын 5 дугаар багийн нутагт """" улсын дугаартай “Тоёото Прима” загварын тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.2-д заасан “Харанхуй үед болон үзэгдэлт хангалтгүй нөхцөлд жолооч өөрийн үзэгдэх хүрээн дотор тээврийн хэрэгслээ зогсоох боломжтой хурдыг сонгож явна" гэх, 12.3-д заасан "Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна гэсэн заалтуудыг тус тус зөрчсөний улмаас зам тээврийн осол гаргаж явган зорчигч Б.Г-г мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.

Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас С.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.

            Иймд шүүгдэгч С.Дыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.

            Хоёр. Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар:

            Шүүхээс шүүгдэгч С.Дыг тээврийн хэрэгсэл жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Улсын яллагч шүүх хуралдаанд “Шүүгдэгч С.Дын энэ үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийг журамлан оногдуулах эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хэлье. 2023 онд мөрдөгдөж байсан Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял байхгүй байсан. Ийм учраас тээврийн хэрэгсэл жолоодох нэмэгдэл ял хэрэглэхгүйгээр 800 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох буюу 800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг гаргаж байна. Торгох ялыг 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэх саналыг гаргаж байна. Шүүгдэгч Д энэ хэрэг дээр цагдан хоригдсон хоног байхгүй, түүнд хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээх саналтай. Энэ хэрэг дээр эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй. Битүүмжлэгдсэн хөрөнгө байхгүй. Шүүгдэгч Даас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал байхгүй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,

мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.

Хэрэг учрал 2023 оны 12 дугаар сарын 28-ны өдөр үйлдэгдсэн бөгөөд Эрүүгийн хуулийн 2023 оны 12 дугаар сарын 07-ны өдрийн нэмэлт өөрчлөлтөөр хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журмын эсрэг гэмт хэргийн эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэхээр хуульчилсан ба тус өөрчлөлт 2024 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн дагаж мөрдөгдөж эхэлсний дагуу шүүгдэгч С.Дд хэрэг учрал болсон цаг хугацаанд үйлчилж байсан Эрүүгийн хуулиар хариуцлага хүлээлгэх нь хууль үндэслэлтэй байна.    

Шүүх, шүүгдэгч С.Дын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-н Дыг 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж шийдвэрлэв.

          Шүүгдэгч С.Дыг гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.2, 1.5 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

Шүүгдэгч С.Дын гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч Б.Гд хүндэвтэр хохирол учруулсан ба шүүгдэгч С.Д нь хохирогчид 6,000,000 төгрөгийн хохирол төлсөн,

мөн хохирогч Б.Г нь сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохгүй гэсэн хүсэлтийг мөрдөн шалгах ажиллагааны шатанд гаргасан болохыг тус тус дурдав.

Дөрөв: Бусад асуудлаар:

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.

Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,

            Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч Б овогт С-н Дыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1-т заасан тээврийн хэрэгсэл жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль тогтоомж, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

  1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С-н Дыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800,000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

  1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5-т зааснаар шүүгдэгч С.Дд шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 /дөрөв/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 /арван таван/ нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 /нэг/ хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.

 

  1. Шүүгдэгч С.Дын торгох ял оногдуулсан шийдвэрийн биелэлтэд хяналт тавьж ажиллахыг Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэст даалгасугай.

 

  1. Шүүгдэгч энэ хэрэгт бусдад төлөх төлбөргүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, цагдан хоригдсон хоноггүй, хураан авсан эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, Монгол Улсын хилээр гарахыг хязгаарлах хязгаарлалт тогтоогоогүй болохыг тус тус дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5-д зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Дд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

  1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-т зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

          9. Шийтгэх тогтоолд оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.Дд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

            ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Ц.ДАГИЙМАА