| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баянгийн Мөнхзаяа |
| Хэргийн индекс | 177/2024/0052/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/135 |
| Огноо | 2025-06-02 |
| Зүйл хэсэг | 17.12.2.1., 17.12.2.2., |
| Улсын яллагч | А.Анхбаяр |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 02 өдөр
Дугаар 2025/ШЦТ/135
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Мөнхзаяа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Ганцэцэг, улсын яллагч Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяр, хяналтын прокурор Э.Цэвээнгэрэл, хохирогчийн өмгөөлөгч Ө.Нарантуяа, шүүгдэгч Р.Х, түүний өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, шүүгдэгч Р.Т, түүний өмгөөлөгч Г.Алтанлхам нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар эрүүгийн 2235001210230 дугаартай хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэв.
Шүүгдэгч нарын биеийн байцаалт: Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Р-гийн Т (РД: ....), 1987 оны 07 дугаар сарын 23-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 37 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл долоо, эхнэр, таван хүүхдийн хамт ... аймгийн ... сумын ... дугаар багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ялаар шийтгэсэн.
- Монгол Улсын иргэн, Б ургийн овогт Ргийн Х (РД: ....), 1997 оны 06 дугаар сарын 17-ны өдөр ... аймгийн ... суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл хоёр, эцгийн хамт ... аймгийн ... сумын ... дүгээр багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 2 жил 10 сарын хорих ял, 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн тус шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял оногдуулж дээрх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 9 сар 14 хоногоор тогтоож байсан.
Хэргийн агуулга: Увс аймгийн прокурорын газрын ахлах прокурор А.Анхбаяр “шүүгдэгч Р.Т, Р.Х нар нь Увс аймгийн Давст сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Хусны үзүүр гэх газраас 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө хохирогч Б.Өн 2 тооны үхэр буюу олон тооны бод малыг хулгайлж хохирогчид 3’400’000 төгрөгийн хохирол учруулсан” гэж дүгнэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан “мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж, бүлэглэж үйлдсэн” гэх шинжээр зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
А. Гэм буруугийн талаарх шүүхийн дүгнэлт: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тогтоосон, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй тул хэргийг эцэслэн шийдвэрлэх боломжтой гэж дүгнэв.
1. Шүүх хуралдаанд талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судалсан байна. Үүнд:
- Улсын яллагч Э.Цэвээнгэрэл: Хэргийн газрын үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 1-р хавтасны 15-21 дүгээр хуудас), хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 1-р хавтасны 22-25 дугаар хуудас), хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 1-р хавтасны 26-31 дүгээр хуудас), аяганд үзлэг хийсэн тэмдэглэл (хавтаст хэргийн 1-р хавтасны 32-35 дугаар хуудас), шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл (хавтаст хэргийн 1-р хавтасны 40-46 дугаар хуудас), таньж олуулах ажиллагаа хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 1-р хавтасны 47-50 дугаар хуудас), GPS программд үзлэг хийсэн мөрдөгчийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 1-р хавтасны 51-54 дүгээр хуудас), мөрдөн шалгах туршилтын ажиллагаа явуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 1-р хавтасны 55-56 дугаар хуудас), Р.Х-гийн явсан маршрут (хавтаст хэргийн 1-р хавтасны 97-111 дүгээр хуудас), хохирогч Б.Ө-н мэдүүлэг (хавтаст хэргийн 1-р хавтасны 166-184 дүгээр хуудас), гэрч Б.Бгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 1-р хавтасны 185-187 дугаар хуудас), гэрч С.Ргийн мэдүүлэг (хавтаст хэргийн 1-р хавтасны 234-237 дугаар хуудас), гэрч Р.Нн мэдүүлэг (хавтаст хэргийн 1-р хавтасны 238-240 дүгээр хуудас), гэрч Б.Згийн мэдүүлэг (хавтаст хэргийн 1-р хавтасны 247-249 дүгээр хуудас), гэрч М.Баттөгсийн мэдүүлэг (хавтаст хэргийн 2-р хавтасны 5-6 дугаар хуудас), гэрч Ж.Бын мэдүүлэг (хавтаст хэргийн 2-р хавтасны 7-10 дугаар хуудас), гэрч Б.Згийн мэдүүлэг (хавтаст хэргийн 2-р хавтасны 17-19 дугаар хуудас), гэрч Т.Бгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 2-р хавтасны 21-22 дугаар хуудас), гэрч Ч.Цэвээний мэдүүлэг (хавтаст хэргийн 2-р хавтасны 24-26 дугаар хуудас), гэрч С.Одбаярын мэдүүлэг (хавтаст хэргийн 2-р хавтасны 27-29 дүгээр хуудас), шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 2-р хавтасны 68 дугаар хуудас), криминалистикийн шинжээчийн 32 дугаартай дүгнэлт (хавтаст хэргийн 2-р хавтасны 76-78 дугаар хуудас), иргэний нэхэмжлэгчийн мэдүүлэг (хавтаст хэргийн 3-р хавтасны 46-50 дугаар хуудас);
- Хохирогчийн өмгөөлөгч: гэрч Д.Цгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 1-р хавтасны 83 дугаар хуудас), хохирогчоор тогтоох тухай мөрдөгчийн тогтоол (хавтаст хэргийн 1-р хавтасны 166 дугаар хуудас), хохирогчийн мэдүүлэг (хавтаст хэргийн 1-р хавтасны 177 дугаар хуудас), хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 1-р хавтасны 184 дүгээр хуудас), гэрч Б.Бгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 1-р хавтасны 186 дугаар хуудас), гэрч Р.Н-н мэдүүлэг (хавтаст хэргийн 1-р хавтасны 238-240 дүгээр дугаар хуудас), гэрч Д.Ц-гийн мэдүүлэг (хавтаст хэргийн 1-р хавтасны 243 дугаар хуудас), гэрч Б.Б-ын мэдүүлэг (хавтаст хэргийн 4-р хавтасны 7-10 дугаар хуудас), гэрч Т.Бгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 4-р хавтасны 22-23 дугаар хуудас), хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 4-р хавтасны 54-56 дугаар хуудас);
- Шүүгдэгч Р.Х-гийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 1-р хавтасны 19 дүгээр хуудас), хэргийн газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 1-р хавтасны 24-25 дүгээр хуудас), аяганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 1-р хавтасны 32-35 дугаар хуудас), прокурорын тогтоол (хавтаст хэргийн 1-р хавтасны 38 дугаар хуудас), Р.Хгийн маршрут (хавтаст хэргийн 1-р хавтасны 40 дүгээр хуудас), GPS программд үзлэг хийсэн баримт (хавтаст хэргийн 1-р хавтасны 51-59 дүгээр хуудас), гэрч Д.Цгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 1-р хавтасны 83 дугаар хуудас), Р.Хгийн маршруттай холбоотой баримт (хавтаст хэргийн 1-р хавтасны 98-111 дүгээр хуудас), хэрэг үйлдэгдсэн газрын зураглал (хавтаст хэргийн 2-р хавтасны 23 дугаар хуудас), гэрч Д.Цгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 2-р хавтасны 42 дугаар хуудас), 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаартай шинжээчийн дүгнэлт (хавтаст хэргийн 2-р хавтасны 76 дугаар хуудас), яллагдагчаар татсан тогтоол (хавтаст хэргийн 2-р хавтасны 82 дугаар хуудас), эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татахаас татгалзах тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 2-р хавтасны 90 дүгээр хуудас), яллагдагчаар татах тухай санал (хавтаст хэргийн 2-р хавтасны 99 дүгээр хуудас), Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 113 дугаартай тогтоол (хавтаст хэргийн 2-р хавтасны 163 дугаар хуудас), 2025 оны 02 дугаар сарын 18-ны өдрийн 29 тоот дугаартай яллах дүгнэлт (хавтаст хэргийн 5-р хавтасны 85 дугаар хуудас), яллах дүгнэлт гардуулсан тэмдэглэл (хавтаст хэргийн 5-р хавтасны 94 дүгээр хуудас), Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн шүүх хуралдааны тэмдэглэл (хавтаст хэргийн 5-р хавтасны 83 дугаар хуудас);
- Шүүгдэгч Р.Тын өмгөөлөгч Г.Алтанлхам: Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 1-р хавтасны 18-19 дүгээр хуудас), таньж олуулах ажиллагааны гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 1-р хавтасны 49 дүгээр хуудас), гэрч Д.Цгийн Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 1-р хавтасны 83 дугаар хуудас), 2022 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн илтгэх хуудас (хавтаст хэргийн 1-р хавтасны 112 дугаар хуудас), шүүгдэгч Р.Тын Хаан банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулга (хавтаст хэргийн 1-р хавтасны 121 дүгээр хуудас), Д.Бийн Хаан банкны депозит дансны хуулга (хавтаст хэргийн 1-р хавтасны 124, 141 дүгээр хуудас), хохирогчийн прокурорын газарт гаргасан өргөдөл (хавтаст хэргийн 1-р хавтасны 151 дүгээр хуудас), хүсэлтийг хангах тухай прокурорын тогтоол (хавтаст хэргийн 1-р хавтасны 152 дугаар хуудас), хохирогчийн Увс аймгийн Цагдаагийн газарт гаргасан хүсэлт (хавтаст хэргийн 1-р хавтасны 154 дүгээр хуудас), хохирогч Б.Өн өргөдөл (хавтаст хэргийн 1-р хавтасны 155 дугаар хуудас), хохирогчийн мэдүүлэг (хавтаст хэргийн 1-р хавтасны 168 дугаар хуудас), хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 1-р хавтасны 172 дугаар хуудас), хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 1-р хавтасны 184 дүгээр хуудас), гэрч Д.Бгийн мэдүүлэг (хавтаст хэргийн 1-р хавтасны 186 дугаар хуудас), гэрч Б.Уийн мэдүүлэг (хавтаст хэргийн 1-р хавтасны 198-199 дүгээр хуудас), гэрч Б.Мийн мэдүүлэг (хавтаст хэргийн 1-р хавтасны 207-208 дугаар хуудас), хохирогчийн дахин өгсөн мэдүүлэг (хавтаст хэргийн 4-р хавтасны 225 дугаар хуудас), хэргийг прокурорт буцаах тухай тогтоол (хавтаст хэргийн 4-р хавтасны 241 дүгээр хуудас), нэмэлт ажиллагаа хийсэн баримтууд зэргийг шинжлэн судалсан болно.
2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал: Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын шинжлэн судалсан нотлох баримтуудыг хооронд нь болон хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад нотлох баримттай харьцуулан дүгнэж дараах нотлох баримтуудыг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлэв. Үүнд:
- 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдөр хэргийн газарт үзлэгийг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 1-р хавтасны 15-21 дүгээр хуудас);
- 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 1-р хавтасны 22-25 дугаар хуудас);
- 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэргийн газарт дахин үзлэг хийсэн “...Samsung j7 загварын гар утсан дээр суулгасан Google maps /программ/-ыг ашиглаж хэргийн газрыг дахин “А” цэгээр тэмдэглэж координатыг тогтооход 50.2336448 92.175684 гэх солбицол зааж байлаа. ...ялтан Р.Хгийн хяналт тавих программ маршрутыг шалгаж 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр хэрэг гарсан газарт хамгийн ойр очсон цэгийг тогтоож хэмжилт хийх зорилгоор ШШГГ-ын программаар 50.236773 92.175395, 50.237648 92.175285 гэх координат заасан цэгүүдэд ойролцоох хэмжээний солбицол заасан цэгээр тэмдэглэж гар утсан дээр суулгасан Google maps программ ашиглаж тогтооход Р.Х тухайн өдөр 2 удаа очсон гэх цэг орчим нь 50.236715 92.175087 гэх солбицол зааж байгаа цэг болон үхэр нядлагдсан “А” цэг хооронд хэмжилт хийхэд 54 метр хэмжээтэй байлаа. Тухайн цэгээс цааш үргэлжлүүлж Р.Х 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр очсон цэг буюу ШШГГ-ын программаар заасан 50.2384 92.17849 солбилцолд хамгийн ойролцоо заасан /гар утасны Google maps программаар/ цэг буюу 50.238192 92.175948 гэх солбицлыг тогтоож хэмжилт хийхэд өмнөх цэгээс 184 метр, үхэр -нядлагдсан “А” цэгээс 238 метр хэмжээтэй газар байв” гэх тэмдэглэл (хавтаст хэргийн 1-р хавтасны 26-31 дүгээр хуудас);
- Гэрч С.Ргийн гэрт байх шар өнгийн аяганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 1-р хавтасны 32-35 дугаар хуудас);
- Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын Р.Хгийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг хянах зориулалт бүхий компьютерт 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэвтэрч үзлэг хийсэн “...Зорчих эрхийг хязгаарлах ялтай Р овогтой Х ID21221209 дугаартай ялтны маршрутыг тогтоох зорилгоор нэвтрэхэд Р.Х нь 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Улаангом сумын 8 дугаар багийн иргэн Р.Тын гэрт 09:47:20:50 рм цагт очсон байв. 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Р.Х нь Р.Тын гэр орчим 50.242481, 92.178474 цэгт байсан байна. Р.Хгийн 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдөр маршрут нь Р.Тын гэрийн ойролцоо байсан байна. ...50.236773, 92.175395 цэгт 10:23:54:75 рм цагт очсон” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 1-р хавтасны 40-46 дугаар хуудас);
- 2022 оны 08 дугаар сарын 15-ны өдөр хийсэн эд зүйл таньж олуулах ажиллагааны “...Ажиллагаанд Улаангом сумын 9 дүгээр багт оршин суух хаягтай, Ргийн Нг ...оролцуулж хийв. ...Ажиллагааг цааш үргэлжлүүлж 1, 2, 3 гэх тоогоор тэмдэглэсэн 3 ширхэг аягыг баруун талаас 2, 1, 3 гэж байрлуулсан ногоон цоохор болон цагаан цэцэгтэй ногоон аяганаас оролцогч Р.Н “1” гэж дугаарласан цагаан цэцэгтэй цайвар шар ногоон аягыг манай аав С.Ргийн гэрт би 2022 оны 02 дугаар сард аваачиж өгсөн ногоон аяга мөн байна гэж хэлэв. Р.Н хэлэхдээ тухайн үед ногоон болон цэнхэр өнгийн цагаан цэцэгтэй цулгуй аяганууд аваачиж өгсөн одоо ч хэрэглэж байгаа гэж хэлэв. Хэргийн хохирогч Б.Өн хүрэн зүсмийн үхэр нядлагдсан газар байсан шар ногоон өнгийн аягыг “1” дугаараар тэмдэглэсэн ба оролцогч Р.Н уг аягыг өөрийн аав С.Ргийн аяга гэж зааж байлаа” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 1-р хавтасны 47-50 дугаар хуудас);
- 2022 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр GPS программд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 1-р хавтасны 51-54 дүгээр хуудас);
- 2022 оны 12 дугаар сарын 25-ны өдөр мөрдөн шалгах туршилтын ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд (хавтаст хэргийн 1-р хавтасны 55-60 дугаар хуудас);
- Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2023 оны 06 дугаар сарын 13-ны өдрийн 01/596 дугаартай “зорчих эрхийг хязгаарлах ял эдэлж байгаа Ргийн Хгийн 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 24-ний өдрийг хүртэлх маршрут” гэх агуулгатай албан бичиг, хавсралт (хавтаст хэргийн 1-р хавтасны 97-111 дүгээр хуудас);
- Хохирогч Б.Өн “...Би 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн үед өөрийн эзэмшлийн 60 тооны үхрийг бэлчээрээс тууж малын хотондоо авчирсан. Тухайн өдрийн 00 цагийн орчимд гэрээсээ гарч харахад манай үхэр тоо толгойгоороо бүрэн бүтэн байсан. Тэгэхээр нь би гэр рүү орж унтаж амарсан. 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 04 цагийн үед сэрээд гэрээсээ гарахад хотонд байсан хонинууд бэлчээрт гарч байхаар нь буцаад хотонд тогтоогоод үхрээ харахад 2 тооны үхэр байхгүй байсан. Би буцаад гэр рүүгээ ороод хувцсаа өмсөөд гэрээс гарч үхрээ хайж эхэлсэн. Би тухайн өдрийг хүртэл хугацаанд өөрийн 2 тооны үхрийг хайсан боловч олж чадаагүй байна. Би эхнэрийн хамт өнөөдөр буюу 2022 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 13 цагийн үед Давст суманд байх гэрээсээ аймгийн төвд ирсэн. Миний гар утсанд 14 цагийн орчим хэсгийн төлөөлөгч н.Гантулгаас дуудлага ирсэн. Дуудлага авахад “та үхрээ алдсан юм уу, Б гэдэг залуу үүхрээ хайж байгаад 1 тооны үхэр нядлагдсан байсныг харсан байна. Танай үхэр мөн байж магадгүй гэж хэллээ.
...Миний 2 тооны үхэр гэрийн гаднаас 2022 оны 05 дугаар сарын 21-ний шөнө хулгайд алдагдаж Улаангом сумын 8 дугаар багийн нутаг Ястын гаталганы дээд хэсэг модон дотор миний эрээн хүрэн зүсмийн 5 настай эр үхрийг нядлаад махыг нь аваад явсан байсан. Миний хулгайд алдагдсан үхэр хаа байсан Улаангом сумын нутаг, түүнчлэн айлын урд модон дотор нядлагдсан тул би Улаангом сумын 8-р багийн иргэн Р.Т буюу Ё-н Б, тэдний гэрт байсан гэх Тэс сумын харьяат Ргийн Х нарыг хардаж байгаа. Түүнээс гадна манай үхэр яагаад ч хөлөөрөө гүйж Улаангом сумын 8 дугаар баг руу очихгүй учир манай гэрийн ойролцоо амьдардаг нэр бүхий хүмүүсийг хардаж байгаа. Манай үхэр нядлагдах үед Р.Тын аав Р гэх хүн аймгийн төвд байсан гэх ба тухайн үед Р.Т гэртээ байж байгаад 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр аймгийн төв рүү өөрийн ачааны автомашинаараа явсан талаар би сонссон. Тухайн үед миний үхрийг нядлаад махыг нь аваад автомашиндаа ачаад явсан ч байж магадгүй гэж бодож байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 1-р хавтасны 166-184 дүгээр хуудас);
- 2024 оны 12 дугаар сарын 12-ны өдөр хохирогч Д.Өн дахин өгсөн “...2022 оны 05 дугаар сард Давст сумын 3 дугаар багийн нутаг “Хусны үзүүр” гэх газраас манай 2 тооны эр үхэр хулгайлагдаж Улаангом сумын 8 дугаар багийн иргэн Р.Б гэх айлын орчим модон дотор нядлагдсан. 2024 оны 03 дугаар сард манай 2 үхрийн хэрэг шүүхээр шийдэгдэх үед холбогдогч Р.Б, Р.Х нарын өмгөөлөгч гэх хүн 2 үхрийн хохирол гэж 3’400’000 төгрөг бэлнээр авч ирж өгсөн. Р.Бгийн аав Ётлоо буюу Р манай аав Б болон надтай уулзаж эсхүл утсаар ярьж холбогдож байгаа” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 4-р хавтасны 224-227 дугаар хуудас);
- 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хохирогч Д.Өн дахин өгсөн “...Сүүлд ял авсны дараа Р.Т нь ар гэр рүүгээ холбогдож эхнэр болон аав нь байнга ирж уулзаж, утсаар холбогдож гомдолгүй талаар мөн тухайн хугацаанд гэртээ байгаагүй гэж бичиг хийгээд өг гээд байхаар нь бичиг хийж өгсөн. Мөн үлдэгдэл 1’600’000 төгрөгийг гараад өгнө энэ талаараа хүнд битгий хэлээрэй гэдэг зүйлийг аав нь хэлээд бичиг хийлгүүлсэн. Миний бодлоор Т нь хамтран оролцсон учраас өөрөө хөөцөлдөж надаар бичиг хийлгүүлж авсан. Мөн Х нь хэргээ ганцаараа даана гэсэн учраас л тухайн цаг хугацаанд гэртээ байгаагүй гэдэг бичиг хийлгүүлж авсан байх” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 5-р хавтасны 54-55 дугаар хуудас);
- Гэрч Д.Бгийн “...П-ын хамт үхрээ хайхаар гэрээс гарч Улаангом сум 8 дугаар багийн нутаг Ястын амнаас Гишгүүрт гэх газар хүртэл мод бураа шалгаж хайсан. Тэр үед Ястын гаталга гэх газрын дээд талд бураа, харгана дотор үхэр болон малын баас, цус хүрэн зүсмийн үхрийн арьс зэрэг эд зүйлс байхаар нь бид хоёр харчхаад цагдаагийн байгууллагад хэлсэн. ...Уг газар орчим үхэр нядлагдсан байж болзошгүй байдалтай эрээн хүрэн зүсмийн үхрийн арьс, баас, цус, гялгар цаас, 2 хутга, нэг аяга, нэг төмөр таваг зэрэг эд зүйл байсан” гэх мэдүүлэг, (хавтаст хэргийн 1-р хавтасны 185-187 дугаар хуудас);
- Гэрч С.Ргийн “... Би одоогоор гэртээ ганцаараа байгаа манай гэрт хэрэглэж байгаа аяга тавгийг хэзээ худалдаж авсныг сайн санахгүй байна. Цагаан сар болж байхад захаас аяга худалдаж авч байсан санагдаж байна. Манайх одоогоор хэрэглэж байгаа аяга бол шар ногоон, цагаан цэцэг хэлбэртэй зурагтай, мөн хөх цэцэгтэй цагаан өнгийн аяга байгаа. Уг аягануудыг сүүлийн хэдэн сар хэрэглэж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 1-р хавтасны 234-237 дугаар хуудас);
- Гэрч Р.Нн “...2021 оны эхээр цагаан сарын өмнө аймгийн төвөөс худалдаж аваад би аавд хүргэж өгсөн. Тухайн үед яг хэдэн ширхгийг авч өгснийг сайн санахгүй байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 1-р хавтасны 238-248 дүгээр хуудас);
- Гэрч Б.Згийн “...Р овогтой Х нь манай Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын зорчих эрхийг хязгаарлах ялтай этгээдэд тавих хяналтын программд бүртгэгдсэн ID21221209 дугаартай ялтан юм. Р овогтой Х 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдөр аймгийн төвөөс Улаангом сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт амьдарч байсан Р.Тын гэрт буюу 50.242481, 92.178474 дугаар цэг солбицол орчимд очсон байна. Мөн тухайн цаг хугацаанаас хойш буюу 2022 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдрийг дуустал хугацаанд Р.Х нь Р.Тын гэр орчимд явсан маршрут байна. Хяналтын программд ялтны маршрутыг цэнхэр зураасаар тэмдэглэсэн нь-явсан зам, улаан дугуй дүрслэл нь-очсон газар, тухайн цаг хугацаанд хэр хэмжээгээр удаан байсан гэх цэгийг тэмдэглэж байгаа юм. Улаан цэгээр тэмдэглэсэн координат зааж байгаа нь 5-7 минутын хугацаанд болон түүнээс дээш хугацаанд тухайн цэгт байсан газар орчмыг тэмдэглэж зааж байгаа гэж ойлгож болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 1-р хавтасны 247-249 дүгээр хуудас, 2-р хавтасны 14-17 дугаар хуудас);
- Гэрч М.Б-ийн “...GPS багажаар авсан координатын цэгийг 4 янзаар хөрвүүлж болно. Тухайн хэрэгт байршил тогтоосон Garmin багажаар авсан цэг нь градус, минут, секунт, доль цэг, нөгөө ШШГГ-ын программаас авсан цэг нь шууд уншигдах цэг гэж ойлгож болно. GPS багажаар 50.2384, 92.17849 солбицол цэгийг хийж хөрвүүлж үзэхэд 50°14118.24N, 92°10142.56 гэх координатыг зааж байна. Тухайн нэг цэг гэж тэмдэглэж авсан цэгүүдийн орчимд 1-2 метр орчим хэмжээ алдаж заахад эдгээр байршил тогтоох цэг нь иймэрхүү бага хэмжээгээр буюу сүүлийн 4 орны тоо өөрчлөгдөх байдлаар зааж байх боломжтой гэж ойлгож болно. Тухайн нэг цэг гэж тооцож авсан байршил нь өндөр нарийвчлалгүй байгаа тул ийм байдлаар солбицол нь өөрчлөгдсөн байх” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 2-р хавтасны 5-6 дугаар хуудас);
- Гэрч Ж.Бын “...Тухайн үед бид нар үхрээ хайгаад явж байтал Улаангом сумын 8 дугаар багийн нутаг “Ястын гаталга” гэх газарт харгана дотор үхрийн арьс байна гэх мэдээлэл ирэхээр нь би сумын хэсгийн төлөөлөгчийн хамт очиж үзэхэд миний хүү Б.Өн эрээн хүрэн зүсмийн эр үхрийн арьс мөн байсан. ...Уг үхэр нядлагдсан газрын хойд талд 400 метр орчимд С.Р, түүний хүү Р.Т нарынх амьдарч байсан бөгөөд хэргийн газар оччихоод Р.Тын гэрт ороход эхнэр хүүхдүүдийн хамт 2022 оны 05 дугаар сарын 23- ны өдөр Зүүнговь сум руу явсан гэж үл таних нэг залуу хэлж байсан. Дараа нь сонсоход Тэс сумын харьяат Р.Х гэх залуу байсан бөгөөд бид нар гэрт орж Р.Тын утасны дугаар асуухад мэдэхгүй, сайн танихгүй, би ирээд 2 хонож байна гэх мэтээр худал ярьсан. Р.Х нь Р.Тын гэрт энэ хавар байнга байсан, хэрэг гарч үхэр нядлагдах үеэр тэдний гэрт байсан тул Б.Өн үхрийг нядалсан хүний нэг юм. Сүүлд би С.Ргийн гэрт очиж хэргийн газар үлдээсэн аяга, таваг, хутгатай ижил төстэй зүйл байгаа эсэх талаар үзэхэд хэргийн газар үлдээсэн цагаан цэцэгтэй, ногоон өнгийн аягатай яг ижил аяга байсан. Тэр үед С.Ртой ярилцаж байхад “танай хүүгийн 2 үхэр манай хүү Р.Ттай холбоотой, хууль шүүхээр явахаа боль, хүүтэйгээ уулзаад төлүүлэх арга хэмжээ авна, хоёулаа утсаар ярья, Р.Х энэ хавар манай хүүгийн гэрт байнга байгаа, үхэр нядлагдах үеэр би гэртээ байгаагүй, манай гэрийн орчимд айл байхгүй, хэргийн газар байсан аяга, таваг манайх мөн, үүнээс өөр баталгаатай нотолгоо гэж юу байхав” гэх мэтээр надад хэлсэн. Түүнээс хойш миний утсыг аваагүй, бид 2 уулзаагүй. Р.Т өөрийн эзэмшлийн Вонго-3 автомашинтай бөгөөд тэдний гэрээс хүү Б.Өн гэр хооронд 17-18 км орчим зайтай тул мориор үхэр хөөвөл 1 цаг 30 минут орчим хугацаа шаардагдана” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 2-р хавтасны 7-10 дугаар хуудас);
- Гэрч Т.Бгийн “...Би Давст сумын Хандгайт багийн Засаг дарга, малын эмчээр олон жил ажиллаж байсан хүний хувьд тухайн газар орныг ерөнхийд нь сайн мэднэ. Уг газар хооронд 20 км түүнээс ч бага хэмжээний зайтай. ...Үхэр малыг хөөж явбал 40-50 минут, тайван туувал 1 цаг 30 минут цаг орчим хугацаанд хүрэх боломжтой гэж үзэж байна” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 2-р хавтасны 21-22 дугаар хуудас);
- Гэрч Ч.Ц-ий “...Би өглөө эрт босож оройхон унтдаг хүн. Тухайн үед хавар байсан тул би өглөө 5 цаг гээд босож байсан. Тухайн 2 үхэр хулгайлагдсан шөнө Б.Өн гэрийн орчим болон замаар ямар нэгэн машин явж мэдэгдээгүй. Манайх тухайн үед Хусны үзүүр гэх газар хаваржиж байсан ба Улаангом Давст чиглэлийн нуурын хөвөөгөөр явсан шороон замаас /хөндлөн зам/ 300 метр орчим зайд байсан. Тухайн замаар шөнө дунд машин явж мэдэгдээгүй. ...Тухайн газар хооронд 10 гаруй км зайтай тул морьтой хүн үхэр хөөж туувал 1 цаг орчим явна. Морьтой хүн үхэр мал туувал аль болох айл багатай газраар хөөж явна. Уг газар хооронд шавар ус багатай, саадгүй тул хаагуур ч явсан болно” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 2-р хавтасны 24-26 дугаар хуудас);
- Гэрч С.О-ын “...Тухайн үед уг газрын хооронд Шар гэсэн, Оргилдог, Зорхот зэрэг газруудаар айлууд их байсан. Уг газар орчмоор шороон замтай бөгөөд айл багатай газар орчмоор Хусны үзүүрээс Ястын гаталга гэх газар хооронд морьтой үхэр мал тууж явбал 15 км орчим зайтай. Уг газар хооронд гол ус байхгүй газраар морьтой мал тууж /хөөж/ явбал 1 цаг орчим явах боломжтой” гэх мэдүүлэг (хавтаст хэргийн 2-р хавтасны 27-29 дүгээр хуудас) зэрэг болно.
Шүүхийн шийдвэрийн үндэслэл болгосон, дээр дурдсан нотлох баримтууд нь хэргийн үйл баримтыг сэргээн дүрслэхэд хүрэлцээтэй, тэдгээрийг цуглуулж, бэхжүүлэхдээ хуульд заасан үндэслэл, журмыг зөрчөөгүй байна. Иймд дээрх баримтад тулгуурлан хэргийн үйл баримтыг сэргээн дүрсэлбэл:
2.1. Хохирогч Б.Өн “...Би 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 22 цагийн үед өөрийн эзэмшлийн 60 тооны үхрийг бэлчээрээс тууж малын хотондоо авчирсан. Тухайн өдрийн 00 цагийн орчимд гэрээсээ гарч харахад манай үхэр тоо толгойгоороо бүрэн бүтэн байсан. Тэгэхээр нь би гэр рүү орж унтаж амарсан. 2022 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 04 цагийн үед сэрээд гэрээсээ гарахад хотонд байсан хонинууд бэлчээрт гарч байхаар нь буцаад хотонд тогтоогоод үхрээ харахад 2 тооны үхэр байхгүй байсан” гэх мэдүүлгээр хэрэг гарсан цаг хугацааг 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө гэж үзэх үндэслэлтэй.
Хулгайлах гэмт хэргийг үйлдэж буй этгээд хохирогчийн эд хөрөнгийг захиран зарцуулах боломжтой болсноор буюу хууль бус эзэмшилдээ авснаар төгссөнд тооцогддог. Энэхүү тохиолдолд хохирогч Б.Өн малын хотноос гэмт этгээд хоёр тооны үхрийг тууж явснаар уг мал хулгайлах гэмт хэрэг төгссөн гэж үзнэ. Иймд 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө хохирогч Б.Өн хоёр тооны үхрийг хулгайлах гэмт хэрэг үйлдэгдсэн гэж үзэх үндэслэлтэй.
Хохирогч Б.Ө Увс аймгийн Давст сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Хусны үзүүр гэх газарт нутаглаж байхад нь түүний хотноос гэмт этгээд хоёр тооны үхрийг авсан нь хохирогчийн болон гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байна. Иймд уг газрыг гэмт хэрэг үйлдэгдсэн газар гэж үзэх бөгөөд хохирогч Б.Өн хүрэн зүсмийн үхэр нядлагдсан Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг, Ястын гаталга гэх газрыг гэмт хэрэг үйлдэгдсэн газар гэж үзэхгүй болно.
2.2. Хохирогч Б.Өн хүрэн зүсмийн үхэр нядлагдсан Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багийн нутаг, Ястын гаталга гэх газраас 28 см радиустай төмөр таваг 1 ширхгийг, бор өнгийн модон бариултай 25 см урттай хутга 1 ширхгийг, бор өнгийн модон бариултай 23 см урттай хутга 1 ширхгийг, шаазан аяга 1 ширхгийг хэргийн газрын үзлэгээр хураан авчээ.
Гэрч С.Ргийн гэрт байх аяганд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Р.Нг оролцуулан явуулсан таньж олуулах ажиллагааны тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, гэрч Р.Н, С.Р нарын мэдүүлэг, криминалистикийн шинжилгээний 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 32 дугаартай дүгнэлт зэргээр хэргийн газраас хурааж авсан шаазан аяга гэрч С.Ргийнх болох нь хөдөлбөргүй тогтоогдсон байна.
Хохирогчийн үхрийг нядалсан гэх газарт хамгийн ойр байсан гэрүүд нь гэрч С.Р, шүүгдэгч Р.Т нарынх байжээ. Хэрэг гарсан гэх хугацаанд шүүгдэгч Р.Х нь Р.Тын гэрт байсан нь түүний мэдүүлгээс гадна гэрч Ж.Бын “...Р.Тын гэрт ороход эхнэр хүүхдүүдийн хамт 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Зүүнговь сум руу явсан гэж үл таних нэг залуу хэлж байсан. Дараа нь сонсоход Тэс сумын харьяат Р.Х гэх залуу байсан бөгөөд бид нар гэрт орж Р.Тын утасны дугаар асуухад мэдэхгүй, сайн танихгүй, би ирээд 2 хонож байна гэх мэтээр худал ярьсан” гэх мэдүүлэг, шүүгдэгч Р.Хгийн зорчих эрхийг хязгаарлах ялын бүсийг хянах зориулалт бүхий компьютерт 2022 оны 07 дугаар сарын 06-ны өдөр нэвтэрч үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл, 2022 оны 12 дугаар сарын 27-ны өдөр хэргийн газарт дахин үзлэг хийсэн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.
Мөн шүүгдэгч Б.Т нь 2022 оны 05 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Улаангом сум руу явсан гэх бөгөөд энэхүү үйл баримт нь түүний эхнэр, гэрч Д.Цгийн мэдүүлгээр нотлогджээ. Иймд гэмт хэрэг үйлдэгдэх үед буюу 2022 оны 05 дугаар сарын 21, 22-ны өдрүүдэд шүүгдэгч Р.Тыг гэмт хэрэг гарсан газрын болон хохирогчийн үхэр нядалсан газрын ойролцоо байсан гэж үзэх үндэслэлтэй.
Харин гэрч С.Р гэмт хэрэг үйлдэгдэх үед гэртээ байхгүй байсан нь түүний мэдүүлэг болон гэрч Ж.Б мэдүүлгээр тогтоогдсон байна.
2.3. Дээрх үйл баримтуудыг нэгтгэн дүгнэвэл гэрч С.Ргийн эд зүйлс (хутга, аяга гэх мэт)-ийг ашиглах боломжтой байсан шүүгдэгч Р.Т, Р.Х нар хохирогч Б.Өн үхрийг нядалсан байх боломжтой.
Шүүгдэгч Р.Х нь тухайн гэмт хэрэг үйлдэгдэх үед зорчих эрхийг хязгаарлах ялыг эдэлж байсан байх бөгөөд тухайн ялын хяналтад шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага цахим төхөөрөмжөөр хяналт тавьж байжээ. Шүүгдэгч Р.Хгийн цахим хяналтын төхөөрөмжийн байршлын мэдээлэл болон гэрч Б.Згийн мэдүүлэг зэргээр шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдэгдэх үед тухайн төхөөрөмжийг унтраасан гэх үйл баримт тогтоогдоогүй, мөн Увс аймгийн Давст сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр рүү зорчоогүй болох нь тогтоогдож байна.
Тодруулбал шүүгдэгч Р.Х нь гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч Р.Тын гэр болон үхэр нядалсан гэх газраас холдоогүй байх тул түүнийг Увс аймгийн Давст сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хусны үзүүр гэх газар очиж хохирогчийн 2 тооны үхрийг тууж ирэх боломжгүй байна. Өөрөөр хэлбэл өөр хүн хохирогч Б.Өн үхрийг Увс аймгийн Давст сумын 3 дугаар багаас тууж Улаангом сумын 8 дугаар багт авч ирсэн гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Р.Т гэмт хэрэг үйлдэгдэх үед шүүгдэгч Р.Хтэй хамт байсан, тэр хоёр урьд мөн энэ төрлийн гэмт хэрэг үйлдэж, хорих ял эдэлж байхдаа хорих байгууллагад танилцаж байсан, түүний эцэг С.Р “хохирол төлөхөө илэрхийлж, шүүгдэгч Р.Т уг хэрэгт хамааралгүй, гомдолгүй” гэх агуулгатай бичиг хийж өгөхийг хохирогч Б.Ө, гэрч Ж.Б нараас гуйж ятгасан байна. Хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн баримтаар тогтоогдсон энэхүү агуулгаар дүгнэвэл тухайн цаг хугацаанд Увс аймгийн Улаангом сумын 8 багийн нутаг дэвсгэрээс Давст сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэр Хусны үзүүр гэх газарт очиж хохирогчийн 2 тооны үхрийг тууж ирсэн хүн нь Р.Тыг гэж үзэх үндэслэлтэй.
Шүүгдэгч Р.Х нь “хохирогчийн 2 тооны үхрийг ганцаараа хулгайлсан” гэж удаа дараа, мөн нас барсан Хараа гэгчтэй хулгайлсан гэж шүүгдэгч Р.Тыг хаацайлж мэдүүлэг өгснөөс үзвэл шүүгдэгч Р.Ттай мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр урьдаас үгсэн тохиролцсон гэж үзэх үндэслэлтэй.
2.4. Мөрдөн шалгах ажиллагааны шатнаас шүүгдэгч Р.Х нь “хохирогч Б.Өн 2 тооны үхрийг ганцаараа хулгайлсан” гэх агуулгаар, шүүгдэгч Р.Т нь “Р.Хтэй хамтран мал хулгайлах гэмт хэрэг үйлдээгүй, хэрэг гарах цаг хугацаанд би гэртээ байгаагүй” гэх агуулгаар тус тус маргаж байсан.
Өнөөдрийн шүүх хуралдаанд шүүгдэгч Р.Х “Би энэ хэргийг үйлдсэн нь үнэн. Би Р.Тынд 05 дугаар сарын 01-ний өдөр очиж ямаа самнахдаа О.Хараагаар хүргүүлсэн. О.Хараа надад хэлэхдээ хүнээс мал авах гэж байна, чи тосоод усаар гаргалцаад өгөөрэй гэсэн. Тухайн үед нэгийг нь авч яваад нэгийг нь авч үлдсэн. Дараа нь О.Хараа машинтай ирээд малаа нядлаад махыг нь аваад явсан” гэж;
- Шүүгдэгч Р.Т “Би Р.Хг 05 дугаар сарын 01-ний өдөр авч ирж ямаа самнуулахад О.Хараа гэх залуу Р.Хг голын урд талд авч ирж би очиж тосож авсан. Р.Х 3 өдөр ямаа самнаад буцаж явсан. Би Зүүнговь сум руу хадам аавындаа очиж золголт хийж явахаар болж Р.Хг гэр харж бай гээд дахин дуудсан. Р.Хг 05 дугаар сарын 20-ны өдөр Ц.Амартүвшин гэх айлаас мотоциклоор очиж авсан. 5 дугаар сарын 23-ны өглөө Р.Хд малаа хүлээлгэн өгөөд Увс аймаг руу эхнэр хүүхдийн хамт явсан. Тухайн өдөр Увс аймаг орж 5 дугаар сарын 23-ны орой тээврийн хороонд хүргэн ахындаа очиж хоносон. 5 дугаар сарын 24-ний өглөө эхнэр 4 хүүхдийн хамт Зүүнговь сум руу явсан. Р.Хгийн хувьд 5 дугаар сарын 25-ны өглөө үхрийг нядалсан байдаг. Би 5 дугаар сарын 25-ны өдөр Зүүнговь суманд эхнэр хүүхдүүдийн хамт байсан. Р.Х өнгөрсөн 2 дугаар сард надад хэлэхдээ тухайн үхрийг манай найз авч ирсэн. Бид хоёр голоор гаргаж чадахгүй нэгийг нь авч яваад нэгийг нь надад үлдээчхээд явсан. Танд мэдэгдэхгүй гээд уяж 2-3 хоног хонуулж байгаад таныг явсны дараа нядалж зарах зорилготой байсан гэж хэлсэн. Манай аав тухайн үед бие нь өвдөж Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтсэн байсан тул хэргийн талаар мэдэх, харсан, үзсэн зүйлгүй. Намайг энэ хэргийг хийсэн гэж бодсон байх. Манай аав 60 нас гарсан бие муутай хүн байдаг. Намайг шоронд явуулахгүй гэж хохирогчоос гуйсан байхыг үгүйсгэхгүй. Тухайн асуудлын талаар ааваасаа тодруулж асуугаагүй” гэж тус тус гэм буруугийн талаар маргажээ.
Шүүгдэгч нар нь өөрийн гэм бурууг нотлох үүрэг хүлээдэггүй, мэдүүлэг өгөхөөс татгалзах эрхтэй боловч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгч буй мэдүүлэг нь үнэний шалгуурт нийцсэн байх ёстой.
Гэтэл шүүгдэгч Р.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад болон удаа дараагийн шүүх хуралдаанд болсон хэргийн талаар зөрүүтэй, шүүгдэгч Р.Тыг хаацайлсан мэдүүлэг өгсөн. Мөн энэхүү шүүх хуралдаанд “Хараа” гэгч нас барсан хүнтэй тухайн гэмт хэргийг хамтран үйлдсэн талаар мэдүүлж байгаа боловч тухайн үйл баримт нь тодорхой бус, хэрэг гарснаас хойш гурван жил гаруй хугацаанд түүнийг илчлээгүй үндэслэлээ тайлбарлаж чадахгүй байгаа, харин түүний энэхүү мэдүүлгийн агуулгыг шүүгдэгч Р.Т илүү дэлгэрэнгүй ярьж байгаа зэргээс дүгнэвэл уг мэдүүлгийг үнэн зөв гэж үзэх боломжгүй юм.
Мөн шүүгдэгч Р.Т 2024 оны 04 дүгээр сарын 05-ны өдрийн шүүх хуралдаанд улсын яллагчийн “...Та үхэртэй хамааралгүй юм бол танай аавын зүгээс гэрч Ж.Бод хандаж “Таны 2 үхрийг миний хүү Р.Т үхэр хулгайлсан юм байна, цагдаа шүүх гээд яах вэ, хохирлыг төлж барагдуулна” гэж яагаад хэлэх болсон бэ?” гэх асуултад “Манай аав тийм зүйл яриагүй гэж хэлсэн” гэж хариулсан атлаа өнөөдрийн шүүх хуралдаанд “Манай аав тухайн үед бие нь өвдөж Увс аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтсэн байсан тул хэргийн талаар мэдэх, харсан, үзсэн зүйлгүй. Намайг энэ хэргийг хийсэн гэж бодсон байх. Манай аав 60 нас гарсан бие муутай хүн байдаг. Намайг шоронд явуулахгүй гэж хохирогчоос гуйсан байхыг үгүйсгэхгүй. Тухайн асуудлын талаар ааваасаа тодруулж асуугаагүй” гэж мэдүүлсэн. Иймд шүүгдэгч Р.Тыг үнэн зөв мэдүүлэг өгсөн гэж үзэхгүй.
Шүүгдэгч нарын мөрдөн шалгах ажиллагааны явцад болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгүүд нь үнэн зөв эсэхэд эргэлзээтэй, хэрэгт цуглуулж, бэхжүүлсэн бусад баримтаар нотлогдоогүй тул тэдгээрийн мэдүүлгийг шүүхийн шийдвэрийн үндэслэл болгоогүй болно.
2.5. Дээрх үйл баримтыг дүгнэвэл: шүүгдэгч Р.Т, Р.Х нар нь урьдаас үгсэн тохиролцож Увс аймгийн Давст сумын 3 дугаар багийн нутаг дэвсгэрт Хусны үзүүр гэх газраас 2022 оны 05 дугаар сарын 21-ний өдрөөс 22-нд шилжих шөнө хохирогч Б.Өн 2 тооны үхрийг шүүгдэгч Р.Т тууж ирж, улмаар нэг тооны үхрийг нь хамтран нядалсан үйл баримт хөдөлбөргүй тогтоогдож байна.
3. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдалд хийсэн хууль зүйн дүгнэлт:
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “бусдын малыг хулгайлсан бол” гэмт хэрэгт тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилжээ. Энэ зүйлд заасан “мал” гэдэгт хонь, ямаа, адуу, үхэр, тэмээ хамаардаг.
Шүүгдэгч Р.Т, Р.Х нар нь урьдчилсан үгсэн тохиролцож хохирогч Б.Өн хоёр тооны үхрийг хүч хэрэглэхгүйгээр, өмчлөгчийн зөвшөөрөлгүйгээр авсан үйлдэл нь дээр дурдсан мал хулгайлах гэмт хэргийн обьектив болон субьектив шинжийг хангажээ.
3.2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн хуульчилсан тайлбарт олон тооны мал гэж найман бог, хоёр бод, түүнээс дээш тооны мал хамаарахаар тодорхойлжээ. Шүүгдэгч нар нь хохирогчийн хоёр тооны үхрийг буюу хоёр тооны бод малыг хулгайлсан тул “олон тооны мал” гэх хууль зүйн ойлголтод хамаарч байна. Тодруулбал хоёр тооны үхэр хулгайлсан шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1-т заасан “мал хулгайлах гэмт хэргийг олон тооны мал хулгайлж үйлдсэн” гэх уг гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан байна.
3.3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэж, мөн тус хуулийн ерөнхий ангийн 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэмт хэргийг хоёр, түүнээс олон хүн санаатай нэгдэж үйлдсэн бол бүлэглэн гүйцэтгэх гэж тус тус ойлгоно.
Тодруулбал гэмт хэрэгт хамтран оролцох, бүлэглэн гүйцэтгэх гэх хууль зүйн ойлголтууд нь ялгамжтай боловч аль ч тохиолдолд гэмт хэргийг бүлэглэж үйлдсэнд тооцдог болно. Тухайлбал гэмт хэрэг үйлдэхийг санаачлах, удирдах, төлөвлөх, гэмт хэрэг хамтран үйлдэгчдийн үүрэг, оролцоог хуваарилах; бусдыг санаатай гэмт хэрэгт татан оруулах, хөлслөх, гэмт хэрэг үйлдэхэд зориуд хүргэх; урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлэх зэргээр шууд болон шууд бусаар гэмт хэрэг үйлдэхэд оролцсоныг хамтран оролцох гэж өргөн агуулгаар тодорхойлдог. Харин Эрүүгийн хуулиар хамгаалагдсан объект, халдлагын зүйлд хоёр болон түүнээс дээш хүн биечлэн буюу шууд оролцож гэмт хэрэг үйлдсэнийг бүлэглэн гүйцэтгэх гэнэ.
Шүүгдэгч Р.Х нь “хохирогчийн 2 тооны үхрийг ганцаараа хулгайлсан” гэж, мөн “нас барсан Хараа гэгчтэй хулгайлсан” гэж шүүгдэгч Р.Тыг хаацайлж удаа дараа мэдүүлэг өгч, эрүүгийн хариуцлагыг өөрөө хүлээхээр зорьж байгаагаас үзвэл тэдгээрийн хооронд “гэмт хэрэг илэрсэн тохиолдолд шүүгдэгч Р.Х хэргийг хүлээхээр” урьдаас тохиролцоо хийгдсэн байна. Өөрөөр хэлбэл шүүгдэгч Р.Х хэргийг хүлээхээр урьдчилан амласан гэж үзэх үндэслэлтэй.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Урьдчилан амлаж бусдыг санаатай гэмт хэрэг үйлдэхэд дэмжлэг үзүүлсэн хүнийг гэмт хэргийн хамжигч гэнэ” гэж заасан тул шүүгдэгч Р.Хг тухайн гэмт хэргийн хамжигчид тооцно.
Иймд шүүгдэгч нарын үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2 дахь заалтад заасан “бүлэглэж” гэх мал хулгайлах гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хангасан гэж дүгнэв.
3.4. Шүүгдэгч нарын үйлдэлд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн дөрөвдүгээр бүлэгт заасан гэмт хэргийг үгүйсгэх нөхцөл байдал болон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан хүндрүүлэх шинж тогтоогдоогүй болно. Иймд шүүгдэгч Р.Т, Р.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж дүгнэв.
4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
4.1. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохиролд тооцно” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно” гэж гэмт хэргийн хохирол, хор уршгийг ялгамжтай байдлаар тодорхойлсон.
Хохирогч Б.Ө нь гэмт хэргийн улмаас шууд учирсан хохиролд 2 тооны үхрийн үнэ 3’400’000 төгрөг, гэмт хэргийн хор уршиг буюу үхрээ эрж хайсны зардал болон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо зарцуулсан зардалд 1’000’000 төгрөг, өмгөөлөгчийн зардалд 600’000 төгрөгийг буюу нийт 5’000’000 төгрөгийг шүүгдэгч нараас нэхэмжилсэн байна.
2022 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 198 дугаартай хөрөнгө үнэлгээний шинжилгээний дүгнэлтээр хохирогч Б.Ө-н хулгайд алдагдсан үхэр тус бүрийн үнэ нь 1’700’000 төгрөгийн үнэтэй буюу хохирогчид нийт 3’400’000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдсон. Энэхүү 3’400’000 төгрөгийн хохирлыг шүүгдэгч Р.Х 2024 оны 04 дугаар сарын 05-ны өдөр төлсөн нь хохирогчид мөнгө хүлээлгэж өгсөн баримт (хавтаст хэргийн 5-р хавтасны 79 дүгээр хуудас)-аар нотлогджээ.
4.2. Хохирогч Б.Ө нь хулгайд алдсан хоёр тооны үхрээ эрж хайхад болон бусад зардалд 1’000’000 төгрөг нэхэмжилсэн. Энэ нь гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт хамаарах боловч энэ талаарх нотлох баримтыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа эхэлснээс хойш 3 жилийн хугацаанд гаргаж өгөөгүй, мөн тэрээр 2024 оны 04 дугаар сарын 05-ны өдрийн гэм буруугийн шүүх хуралдаанд “хохиролтой холбоотой нотлох баримтаа бүрдүүлж, цуглуулаагүй” гэх агуулгатай тайлбар гаргажээ. Иймд тухайн баримтуудыг одоо нөхөн бүрдүүлэх боломжгүй тул хохирогчийн гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 1’000’000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Харин өмгөөлөгчид төлөх зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т зааснаар эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаардаг тул хохирогчийн өмгөөлөгчид төлсөн 600’000 төгрөгийн нэхэмжлэлийг эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэхээр тогтов.
Б. Эрүүгийн хариуцлагын талаар:
1. Шүүгдэгч Р.Т, Р.Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон, тэдгээр нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.2 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх насанд хүрсэн, мөн хуулийн 6.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан хэрэг хариуцах чадваргүй гэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нарт эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгч нарын хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг дараах байдлаар тал бүрээс нь харгалзан үзэв.
2.1. Хувийн байдал гэдэгт хувь хүний төлөвшил, зан араншин, гэр бүлийн байдал, ажил эрхлэлтийн байдал, урьд гэмт хэрэг, зөрчил үйлдэж байсан эсэх, гэмт үйлдэлдээ хийж буй оюун дүгнэлт буюу гэм буруугаа ойлгон ухамсарласан эсэх нөхцөл байдлууд хамаардаг.
Шүүгдэгч Р.Т нь хувийн байдлын хувьд бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл долоо, эхнэр, таван хүүхдийн хамт Увс аймгийн Улаангом сумын 8 дугаар багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн 73 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 6 сарын хугацаагаар баривчлах ялаар, Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 10-ны өдрийн 2020/ШЦТ/113 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 2 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан гэх үйл баримт;
- Шүүгдэгч Р.Х нь хувийн байдлын хувьд бага боловсролтой, мэргэжилгүй, малчин, ам бүл хоёр, эцгийн хамт Увс аймгийн Тэс сумын 11 дүгээр багт оршин суудаг, урьд Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн 2020/ШЦТ/99 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2, 17.1 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, нийт 2 жил 10 сарын хорих ял, 400 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар, мөн тус шүүхийн 2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 2021/ШЦТ/57 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 8 сарын хорих ял оногдуулж дээрх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 2 жил 9 сар 14 хоногоор тогтоож байсан гэх үйл баримт тус тус тогтоогдож байна.
2.2. Шүүгдэгч Р.Хд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “учруулсан хохирлыг төлсөн” гэх хөнгөрүүлэх нөхцөл байдал тогтоогдсон, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.
Харин шүүгдэгч Р.Тт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх нөхцөл байдал, 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
3. Улсын яллагч “...шүүгдэгч Р.Т, Р.Х нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар тус бүрд нь 3 жилийн хорих ял оногдуулж, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих байгууллагад эдлүүлэх” гэх санал;
- Шүүгдэгч Р.Тын өмгөөлөгч “...Р.Тын хувьд энэ гэмт хэрэгт холбогдох үед 4 хүүхэдтэй байсан бөгөөд одоо 5 хүүхэдтэй, бага хүүхэд нь 2 настай. Р.Тын тоомжиргүй, буруутай үйлдлийн ард түүний эхнэр, бага насны 5 хүүхэд хохирч байгаа гэдгийг ойлгоод сууж байгаа байх. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2.1, 2.2-т зааснаар хамгийн доод ял буюу 2 жилийн хорих ялыг оногдуулж өгнө үү” гэх санал;
- Шүүгдэгч Р.Хгийн өмгөөлөгч “...Р.Хгийн аав нь өндөр настай, мөн хорт хавдартай байгаа. Р.Хгийн айлын ганц хүүхэд бөгөөд гал голомт залгаж байгаа ганц хүүхдийнх нь хувьд эцгийгээ нас барахад хамт байх хэмжээний боломж бололцоог харгалзан үзнэ үү. Р.Хд оногдуулахаар заасан 3 жилийн хорих ялыг тухайн зүйл хэсэгт заасан ялын доод хэмжээ буюу 2 жил болгон бууруулж өгнө үү” гэх санал тус тус гаргасан болно.
3.1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан гэмт хэрэг үйлдсэн хүнд хоёроос найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулахаар хуульчилсан.
Шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ бага, шүүгдэгчийн гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй гэх хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй тул улсын яллагчийн санал болгосноор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2, 2.4-т зааснаар шүүгдэгч Р.Тт 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцнэ.
Мөн шүүгдэгч Р.Хгийн үйлдсэн гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хэр хэмжээ бага, шүүгдэгчийн гэм буруугаа ойлгон ухамсарлаагүй гэх хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.56 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгчид 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял оногдуулах нь гэмт хэрэг үйлдсэн хүнийг цээрлүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх эрүүгийн хариуцлагын зорилгод нийцэн гэж дүгнэв.
3.2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтоодог.
Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/213 дугаартай шийтгэх тогтоолоор шүүгдэгч Р.Хг 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж, тухайн хэрэгт цагдан хоригдсон хугацааг уг ялаас хасаж биечлэн эдлэх ялыг 2 жил 7 сар 29 хоногоор тогтооно, уг хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольжээ. Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2024 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн 2024/ДШМ/01 дугаартай магадлалаар дээрх шийтгэх тогтоолд “ялтан Р.Хгийн биечлэн эдлэх зорчих эрхийг хязгаарлах ялыг 2 жил 6 сар 26 хоног” гэх агуулгатай өөрчлөлт оруулсан байна.
Уг зорчих эрхийг хязгаарлах ялаас шүүгдэгч Р.Х нь 2025 оны 05 дугаар сарын 14-ний байдлаар 2 жил 03 сар 02 хоногийг эдлээгүй болох нь Увс аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 2025 оны 05 дугаар сарын 14-ний өдрийн 01/909 дугаартай албан бичгээр ирүүлсэн, шүүгдэгч Р.Хгийн ялын тооцоогоор тогтоогдож байна. Иймд шүүгдэгч Р.Хг өнөөдрийн байдал (2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрийн)-аар 02 жил 02 сар 13 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын үлдэгдэлтэй гэж үзнэ.
Шүүгдэгч Р.Х нь удаа дараа гэмт хэрэг үйлдэж байгаа, түүнд хорих ял оногдуулсан зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ял дээр эдлээгүй байгаа зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэх нь зүйтэй. Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч Р.Хд энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар оногдуулсан хорих ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/213 дугаартай шийтгэх тогтоолоор эдлүүлэхээр тогтоосон ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 02 сар 13 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 (дөрөв) жил 10 (арав) сар 13 (арван гурав) хоногийн хорих ялаар тогтоов.
3.3. Шүүгдэгч нарын хувийн байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тэдгээрт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоов.
3.4. Энэ хэрэгт холбогдуулан шүүгдэгч Р.Тыг 251 хоног, шүүгдэгч Р.Хг 429 хоног тус тус цагдан хорьжээ.
Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацааг ялтны эдлэх ялд оруулан тооцох бөгөөд тус зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар баривчлагдсан, цагдан хоригдсон нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож эдлэх ялаас хасна. Иймд шүүгдэгч тус бүрийн цагдан хоригдсон хугацааг ял эдэлсэн хугацаанд оруулан тооцох үндэслэлтэй.
3.5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар гэмт хэрэг үйлдэхэд ашигласан зэвсэг, тусгайлан бэлтгэсэн зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байсан нь тогтоогдсон тохиолдолд түүнийг хураан авч хадгалах, устгах, гэмт хэргийн хохирол нөхөн төлөхөд зарцуулна.
Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн бор өнгийн модон бариултай, 25 см урттай, 1 ширхэг хутга, бор өнгийн модон бариултай, 23 см урттай, 1 ширхэг хутга болон 28 см радиустай, 1 ширхэг төмөр таваг, 1 ширхэг шаазан аяга зэрэг нь хууль бус үйлдэлд ашиглагдсан, тухайн зүйлсийн өмчлөгчийн бүрэн тогтоож чадаагүй байна. Мөн 1 ширхэг үхрийн шир нь гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйлд хамаарах тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгаж шийдвэрлэв.
4. Шүүгдэгч нарт хорих ял оногдуулсан тул тэдгээрт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлэх нь зүйтэй.
5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, гэрч, хөндлөнгийн гэрч, шинжээч, мэргэжилтэн, орчуулагч, хэлмэрч, өмгөөлөгчид төлөх зардал; эд мөрийн баримтыг хадгалах, шилжүүлэх, шинжлүүлэхэд гарах зардал; хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурор, шүүхээс оргон зайлсан яллагдагч, шүүгдэгчийг эрэн сурвалжлахад гарах зардал; гэрч, хохирогч, шинжээч, яллагдагч, шүүгдэгчийг албадан ирүүлэх, шүүгдэгч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүйгээс шүүх хуралдааныг хойшлуулахтай холбогдон гарах зардал; тухайн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай шууд холбогдон гарах бусад зардал нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулахаар журамласан. Мөн тус зүйлийн 2 дахь хэд хэдэн шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай нь тогтоогдвол энэхүү зүйлийн 1 дэх хэсэгт заасан зардлын хэмжээг хүн нэг бүрийн үйлдсэн гэмт хэрэг, гэм буруугийн хэр хэмжээг харгалзан шүүх хуваарилж тогтооно.
5.1. Шүүгдэгч Р.Х нь мөрдөн шалгах ажиллагааны явцад оргон зайлсны улмаас түүнийг эрж хайхад Увс аймгийн Цагдаагийн газраас 1’001’644 төгрөгийн зардал гарсан гэх үндэслэлээр Увс аймаг дахь Цагдаагийн газрыг иргэний нэхэмжлэгчээр тогтоож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулжээ.
Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Б.Дуламсүрэн “...тус Цагдаагийн байгууллагаас маршрутын дагуу оргодол Р.Хг эрэн сурвалжлах болон олж тогтоож баривчлахын тулд аймгийн төвөөс 1 удаагийн маршрутаар 98 литр А92 бензин авч явсан. Тухайн бензиний нэгдсэн дүн 292’894 төгрөг, мөн Тэс сумын сум дундын цагдаагийн хэсгийн алба хаагчид Р.Хг эрэн сурвалжлах ажиллагаанд 8 удаагийн маршрут батлуулж нийт 225 литр А92 бензин, 1 литр масло зэрэг нийт 708’750 төгрөгийн дүнтэй зардал гарсан. Тухайн хугацаанд Р.Хг эрж хайх зардалд цагдаагийн байгууллагаас нийт 1’001’644 төгрөгийн зардал гарсан гарсан тул тухайн зардлыг нэхэмжилж байна” гэж мэдүүлсэн (хэргийн 3-р хавтасны 49-50 дугаар хуудас) бөгөөд түүний гаргаж өгсөн баримтууд (хэргийн 3-р хавтасны 54-81 дүгээр хуудас)-аар уг зардал нотлогдсон байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Хгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд 1’001’644 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч Увс аймгийн цагдаагийн газарт олгохоор шийдвэрлэв.
5.2. Хохирогчийн өмгөөллийн зардал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд хамаарна.
Өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрх нь Монгол Улсын Үндсэн хуулиар баталгаажиж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан хохирогчийн эрх юм. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад энэхүү эрхээ хэрэгжүүлэх эсэх нь хохирогчийн хүсэл зориг боловч гэмт хэрэгт өртөгдсөний улмаас уг эрхээ хэрэгжүүлж, өмгөөллийн хөлс төлж байгаа тул зардлыг гэм буруутай этгээдээр нөхөн төлүүлэх нь зүйтэй.
Тухайлбал “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг тооцох, санхүүжүүлэх журам”-ын 2.6.6-д “насанд хүрээгүй, төлбөрийн чадваргүй хохирогч, гэрчийн өмгөөлөгчийн өмгөөллийн үйлчилгээний хөлсийг хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээнд заасан хэмжээгээр тооцно” гэж, 5.3-т “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар төлбөрийн чадваргүй иргэний өмгөөлөгчийн хөлсийг төрөөс төлсөн тохиолдолд өмгөөлөгчид төлсөн зардлыг нөхөн төлүүлэхгүй” гэж тус тус журамласан. Дээрх заалтуудыг харьцуулан дүгнэвэл: төлбөрийн чадваргүй хохирогчийн өмгөөлөгчийн зардлыг төрөөс төлснөөс бусад тохиолдолд гэм буруутай этгээдээр уг зардлыг нөхөн төлүүлэхээр журамласан байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Р.Т, Р.Х тус бүрээс 300’000 төгрөг гаргуулан хохирогч Б.Өд олгохоор шийдвэрлэв.
6. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн гурван ширхэг Ди Ви Ди диск нь нотолгооны ач холбогдолтой тул хэргийн хамт хадгалж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдах нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Б ургийн овогт Ргийн Т, Б ургийн овогт Ргийн Х нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т заасан олон тооны мал хулгайлах гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 2.2-т зааснаар шүүгдэгч Р.Тыг 3 (гурав) жилийн хугацаагаар хорих ялаар, шүүгдэгч Р.Хг 02 (хоёр) жил 08 (найм) сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т заасныг баримтлан шүүгдэгч Р.Хд энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жил 8 сарын хугацаагаар хорих ял дээр Увс аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 2023/ШЦТ/213 дугаартай шийтгэх тогтоолоор эдлүүлэхээр тогтоосон ялаас эдлээгүй үлдсэн 02 жил 02 сар 13 хоногийн зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногийг хорих ялын нэг хоногоор дүйцүүлэн нэмж нэгтгэн нийт эдлэх ялыг 4 (дөрөв) жил 10 (арав) сар 13 (арван гурав) хоногийн хорих ялаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсгүүдэд зааснаар шүүгдэгч Р.Тын энэ хэрэгт цагдан хоригдсон 251 хоногийг, шүүгдэгч Р.Хгийн энэ хэрэгт цагдан хоригдсон 429 хоногийг тус тус тэдгээрийн ял эдэлсэн хугацаанд оруулан тооцсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлсүгэй.
6. Шүүгдэгч нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болох хүртэл үргэлжлүүлсүгэй.
7. Хохирогч гэмт хэргийн улмаас учирсан хор уршигт 1’000’000 төгрөг нэхэмжилснийг хэрэгсэхгүй болгож, шийтгэх тогтоолоор шүүгдэгч нараар нөхөн төлүүлэх хохирол, хор уршиггүй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.3 дахь заалт, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан: шүүгдэгч Р.Хгээс 1’101’644 төгрөгийг гаргуулан Увс аймгийн Цагдаагийн газарт;
- Шүүгдэгч Р.Т, Р.Х тус бүрээс 300’000 төгрөг гаргуулан хохирогч Б.Өд тус тус олгосугай.
9. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн бор өнгийн модон бариултай, 25 см урттай, 1 ширхэг хутга, бор өнгийн модон бариултай, 23 см урттай, 1 ширхэг хутга, 28 см радиустай, 1 ширхэг төмөр таваг, 1 ширхэг шаазан аяга зэргийг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц устгахыг тус шүүхийн эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.
10. Хэрэгт эд мөрийн баримтаар тооцож ирүүлсэн гурван ширхэг Ди Ви Ди дискийг хэргийн хамт хадгалж, битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдсугай.
11. Шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Б.МӨНХЗАЯА