Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2022/00805

 

 

 

 

 

2022 оны 04 сарын 12 өдөр

Дугаар 181/ШШ2022/00805

Улаанбаатар хот

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх хуралдааныг шүүгч О.Одгэрэл даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч:Баянгол дүүрэгт оршин суух, ******* -ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Сүхбаатар дүүрэгт оршин суух,  С.Энхтүвшин,

Хариуцагч: Хан-Уул дүүрэгт оршин суух,  Э.Чинзориг  нарт холбогдох,

Нэхэмжлэлийн шаардлага: Гэрээний үүрэгт 32.300.000 төгрөг гаргуулах тухай хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.О, хариуцагч С., түүний өмгөөлөгч Ц.А, хариуцагч Э.Ч-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У, түүний өмгөөлөгч Г.Э, гэрч Ц.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Болорчимэг нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

1.Нэхэмжлэгч ******* нь*******гээс гэрээний үүрэгт 32.300.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Нэхэмжлэлийн үндэслэлээ дараах байдлаар тодорхойлж байна. Үүнд: ******* нь анх иргэн*******тэй 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн өмчлөлийн 73-83 УНБ улсын дугаартай, Toyota тundra-2 маркийн автомашиныг нэг бүр нь 135 төгрөгний үнэ бүхий 281.482 ширхэг нийт 38.000.000 төгрөгний үнэтэй улаан тоосгоор солилцохоор харилцан тохиролцож, "Бартер"-ийн гэрээг байгуулсан. Би гэрээнд заасан үүргээ үнэнч шударгаа биелүүлж, өөрийн өмчлөлийн тээврийн хэрэгслийг шилжүүлж өгсөн. Гэтэл******* "Бартер"-ийн гэрээний төлбөрт 5.700.000 төгрөгийн үнэ бүхий хар замаска өгсөн бөгөөд үлдэгдэл төлбөрөө огт барагдуулахгүй байгаа болно.******* 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр "үлдэгдэл тооцоо болох 32.300.000 төгрөгний бүхий бартерийн бараа материалыг мөнгөөр үнэлэгдэх зүйлээр барагдуулна" гэж бичгээр баталгаа гаргаж өгсөн боловч өнөөдрийг хүртэл үүргээ биелүүлэхгүй байна. Нэхэмжлэгч хариуцагч*******г танина, нэг ангийн хүүхдүүд байсан. Хэрэгт авагдсан баримтаар гэрээг******* ганцаараа байгуулсан ч С.Энхтүвүин,*******нар хамтран ажилладаг байсан нөхцөл байдал тогтоогдсон, зээлийг мөн хамт авсан, тээврийн хэрэгсэл Э.Чинзоригт шилжсэн нь тогтоогдсон тул анх мөнгийг хариуцагч тус бүрээс тэнцүү хэмжээгээр гаргуулахаар шаардсан байсан. Мөн эвийн журмаар шийдвэрлэхээр эвлэрүүлэн зуучлалд хандахад хоёр хариуцагч хамт ирээд 50, 50 хувиар төлье гэж ярьж байсан ч сүүлдээ алга болсон. Хариуцагч нарын тайлбараас үзвэл хүлээн зөвшөөрөхгүй байх тул манайх зөвхөн хариуцагч*******гээс мөнгийг бүхэлд нь гаргуулахаар шаардлагаа тодруулж байна. Хариуцагч нар хоорондын асуудлаа жич шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэж байна гэв.

 

2.Хариуцагч******* нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Нэхэмжлэлд дурдсан бартерын гэрээг******* байгуулсан нь үнэн. Гэвч гэрээний зүйл, нөхцөл нь *******,*******нарын хүсэл зориг юм.******* нь *******,*******нартай найз нөхдийн холбоотой бөгөөд гэрээ байгуулагдах үед *******,*******нарыг холбож зуучилж танилцуулж зуучлалын үүрэг гүйцэтгэсэн. *******д тундра маркийн автомашин, Э.Чинзоригт тоосго байсан бөгөөд гэрээнд дурдсан бартерийн тохиролцоог *******,*******нар хоорондоо ярилцаж тохиролцсон тохиролцоо, тэдний хүсэл зориг юм. Гэрээ байгуулах үед Э.Чинзоригийн иргэний үнэмлэх байхгүй байсан учраас*******гийн нэрээр гэрээ хийгдсэн. Нотариат дээр заавал иргэний үнэмлэхтэй хүмүүстэй гэрээ хийнэ гэсэн юм. Энэ талаар ******* мэдэж байгаа. Гэрээ хийгдсэнээр ******* нь*******д машиныг шилжүүлж өгсөн юм биш. Харин барьцаанд тавих эрхийг л олгосон. Учир нь гэвэл тухайн машиныг аваад*******нь барьцаанд тавьж мөнгөтэй болох талаар *******д хэлсэн. ******* нь ч зөвшөөрч тоосгоо бүрэн авснаар Э.Чинзоригийн нэр дээр машиныг шилжүүлж өгөхөөр тохиролцсон. Мөн******* нь *******д 5.700.000 төгрөгийг хар замаска өгсөн зүйл байхгүй,*******өгсөн, би хамт байсан. Энэ бүхнийг ******* мэдэж байгаа бөгөөд гэрээ байгуулсан гэдгээр нь зөвхөн*******д холбогдуулж нэхэмжлэл гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй. Анх*******Угалзан цамхаг ХХК-иас нийлүүлэх 281 мянган ширхэг тоосго авах үүднээс нэхэмжлэгчийн тээврийн хэрэгслийг авахаар тохирч бартерийн гэрээг хийсэн. Нэхэмжлэгч манай нэг ангийн хүүхэд, би зуучилж өгсөн, мөн*******бичиг баримтгүй байсан тул би баримтад түүний өмнөөс зурж өгсөн. Миний хувьд нэхэмжилж байгаа мөнгөний 50 хувиар хариуцуулах шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Тоосго болоод машин надтай биш Э.Чинзоригтой холбоотой байгаа. Эрүүгийн хэргийн тогтоолоос үзвэл хариуцагч*******өөрөө Угалзан цамхаг ХХК-иас тоосго авсан үйл баримт тогтоогдсон. Үүнийгээ нэхэмжлэгчтэй бартер хийхээр тохирсон гэдэг нь харагдана. Мөн Залуу Монгол Оч ХХК-иас тээврийн хэрэгслийг шууд хариуцагч Э.Чинзоригт шилжүүлж,*******машиныг гуравдагч этгээдэд худалдсан байдаг. Миний хувьд төлбөрийг 100 хувь дангаар хариуцах үндэслэлгүй, хариуцагч*******тавин хувийг хариуцах ёстой гэв.

 

3.Хариуцагч*******нэхэмжлэлийг эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргасан. Үүнд: Нэхэмжлэгч гэрээний үүргийн гүйцэтгэлд Э.Чинзоригийг хамтран хариуцагчаар татаж үүрэг гүйцэтгүүлэхээр шаардах эрхээ хэрэгжүүлж байгаа нь хууль зүйн хувьд үндэслэлгүй, ямар үндэслэлээр хариуцагчаар Э.Чинзоригт холбогдуулж шаардаж байгаа нь ойлгомжгүй байна. Учир нь************** нарын хооронд тохиролцсон гэрээ, тийм төрлийн агуулга бүхий хэлцэл хийсэн зүйл байхгүй. Харин *******,******* хоёрын хооронд гэрээ хийгдсэн. *******,******* нарын хооронд байгуулагдсан бартерын гэрээний эрх зүйн харилцаанд*******оролцоогүй болно. Харин******* бартерын гэрээний зүйлээр хүлээн авсан 73-83 УНБ улсын дугаартай, Toyota тundra 2 маркийн автомашиныг 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр Залуу монгол оч ХХК-тай УБ160413/02 дугаарын зээлийн гэрээ байгуулж, 20.000.000 төгрөгийг 3 сарын хугацаатай зээлдэн авч, уг гэрээний барьцаанд тавьсан байдаг.******* зээлийн гэрээний төлбөрөө тогтоосон хугацаанд төлж чадахгүй. Санхүүгийн хүндрэлтэй нөхцөл байдалд орсны улмаас*******нь нөхрийн ёсоор*******гийн өмнөөс түүний зээлийн гэрээний эргэн төлөлтөд үндсэн зээлд 20.000.000 төгрөг, зээл ашигласан хугацааны хүүнд 3,600,000 төгрөг, хугацаа хэтэрсэн хоногийн алдангийг 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдөр төлж,*******гийн хүсэлтийг үндэслэж Залуу монгол оч ХХК нь барьцааны зүйлийг Э.Чинзоригийн өмчлөлд шилжүүлэн өгсөн байдаг.******* нь Э.Чинзоригоор зээл төлүүлсэн мөнгөө буцаан өгөх санхүүгийн боломжгүй болсоны улмаас*******уг автомашиныг 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдөр иргэн Б.Амирханд худалдан борлуулсан байдаг. Түүнээс биш хариуцагч*******гийн тайлбарт дурдагдсан шиг зүйл огт байхгүй болно. Э.Чинзоригийн зүгээс 5.700.000 төгрөгийн үнэ бүхий хар замаскийг *******д өгсөн үйл баримт байхгүй бөгөөд харин*******гийн зүгээс 5.700.000 төгрөгийн үнэ бүхий хар замаскийг *******д өгсөн байдаг. Энэ талаар нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ дурдсан байдаг. Үүний зэрэгцээ*******гийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр нэхэмжлэгч *******д гаргасан 32.300.000 төгрөгийг бартерын бараа материалаар төлж барагдуулах тухай бичгийн баталгаагаар давхар нотлогдож байгаа юм. Бартерын гэрээний оролцогч талууд, мөн*******гийн баталгаа зэргээс үзэхэд уг гэрээний эрх зүйн харилцаанд*******хамааралгүй болох нь нотлогдож байдаг. Иймд хариуцагч Э.Чинзоригт холбогдох нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

4.Нэхэмжлэгчээс нотлох баримтаар: иргэний үнэмлэхний хуулбар, тус шүүхийн 2020 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн Хэргийг хэрэгсэхгүй болгох тухай 181/ШЗ2020/15401 дүгээр шүүгчийн захирамж, 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдрийн 01 тоот бартерийн гэрээ,*******гийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдрийн гараар бичсэн баримт, Хан-Уул дүүргийн засаг даргын гаргасан Э.Чинзоригийн оршин суугаа хаягийн тодорхойлолт, төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл зэргийг ирүүлжээ. /хх 5-10, 58, 67/

Хариуцагч*******гээс нотлох баримтаар: Төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, тээврийн хэрэгслийн лавлагаа, Залуу монгол оч ХХК-ийн автотээврийн үндэсний төвд хүргүүлсэн 2015 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн, 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн албан бичгүүд, эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дүгээр магадлал хуулбараар ирүүлжээ. /хх 19, 21-23, 68, 92-95/

Хариуцагч Э.Чинзоригоос нотлох баримтаар: иргэний үнэмлэхний хуулбар, Төлөөлөгчид эрх олгосон итгэмжлэл, хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ зэргийг ирүүлжээ. /хх 61, 63,150-152/

Шүүхийн журмаар: хариуцагч*******гийн хүсэлтээр тус шүүхийн 181/ШЗ221/02474 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн 2021 оны 3 дугаар сарын 04-ний өдрийн 7383 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаа, хувийн хэргийн хуулбар, Залуу монгол оч ХХК-аас ирүүлсэн 2021 оны 4 дүгээр сарын 08-ны өдрийн хариу, түүний хавсралтаар ирүүлсэн 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн №УБ160413/02 тоот зээлийн болон барьцааны гэрээ, тус шүүхийн 181/ШЗ2021/04407 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Нийслэлийн архивын газраас ирүүлсэн 2021 оны 4 дүгээр сарын 13-ны өдрийн хариу, хавсралтаар Э.Чинзориг, Б.Амирхан нарын хоорондох Авто машин худалдах, худалдан авах гэрээ, гэрээний бүртгэл, тус шүүхийн 181/ШЗ2021/12226 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Багахангай, Налайх дүүргийн шүүхийн тамгын газраас ирүүлсэн Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдрийн 201 дүгээр шийтгэх тогтоол, тус шүүхийн 181/ШЗ2021/14134 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу Хаан банк ХХК-иас ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн хариу, Эрүүгийн хэргийн төв архиваас ирүүлсэн 2021 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн хариу, түүний хавсралтаар хохирогч Г.Алтанцэцэг, гэрчээр******* нарын өгсөн мэдүүлгүүд, Залуу монгол оч ХХК-иас өгсөн тодорхойлолт, 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, тээврийн хэрэгсэл хүлээн авах үеийн акт, банкны орлогын баримтууд, зарлагын баримт, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 24 тоот магадлал, Залуу монгол оч ХХК-иас ирүүлсэн 2022 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн хариу, түүний хавсралтаар*******тэй байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, Т.Билгүүнтэй байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрин зээлийн болон барьцааны гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, Э.Чинзоригтой байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн зээлийн болон барьцааны гэрээ, Т.Билгүүний гараар бичсэн хүсэлт, тус шүүхийн 181/ШЗ2022/02834 дүгээр шүүгчийн захирамжийн дагуу Эрүүгийн хэргийн төв архиваас ирүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хариу, гэрч Ч.Амаржаргалын мэдүүлэг, Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн 2022 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хариу зэргийг бүрдүүлжээ.

Хариуцагч Э.Чинзоригийн хүсэлтээр тус шүүхийн 181/ШЗ2021/08305 дугаар шүүгчийн захирамжийн дагуу Залуу монгол оч ХХК-иас ирүүлсэн 2021 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн хариу, түүний хавсралтууд, Залуумонгол оч ХХК-аас дахин ирүүлсэн 2021 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн хариу, түүний хавсралтаар*******гийн тус компанид гаргасан өргөдлийн хуулбар, дансны хуулга, Авто тээврийн үндэсний төвд явуулсан албан тоот, 3538 УБТ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийг худалдах худалдан авах тухай 2015 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн гэрээ, тээврийн хэрэгслийн гэрчилгээ, иргэний үнэмлэх зэргийг бүрдүүлжээ.

/хх 28-38, 41-47, 51-55, 84-90, 104-108, 110-116, 128-149, 154-175, 204-205, 208-213/

 

Хэрэгт цугларсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Шүүх нэхэмжлэлийн шаардлагыг хангах нь зүйтэй гэж дүгнэв.

1.Нэхэмжлэгч **************,*******нараас арилжааны гэрээний үүрэгт 32.300.000 төгрөг гаргуулахаар шаардсан. Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэх явцад нэхэмжлэгч гэрээний үүргийг нэг хариуцагч*******гээс бүхэлд нь гаргуулахаар тодруулсан. Нэхэмжлэгч дараах үндэслэлээр шаардах эрхээ тодорхойлсон. Үүнд: талуудын хооронд гэрээ байгуулагдсан, гэрээний дагуу тоосгыг нийлүүлээгүй тул мөнгөн хэлбэрээр тооцон гаргуулна гэж тайлбарласан.

2.Хариуцагч*******гээс нэхэмжлэлийн шаардлагаас 16.150.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: гэрээг бичгээр *******той байгуулсан ч бодитоор Э.Чинзориг, ******* нар хоорондоо байгуулсан байсан, гэрээний зүйл болсон тээврийн хэрэгсэл Э.Чинзоригийн өмчлөлд шилжсэн, тоосго нийлүүлэх ажлыг*******хариуцаж байсан болох нь хэргийн баримтаар тогтоогдсон тул энэ гэрээний үүргийг хамтран хариуцах ёстой, бүхэлд нь дангаар төлөх үндэслэлгүй гэж маргасан.

3.Хариуцагч Э.Чинзоригоос нэхэмжлэлийг бүхэлд нь дараах үндэслэлээр үгүйсгэсэн. Үүнд: энэ гэрээний оролцогч биш, эрх зүйн харилцаа үүсээгүй,*******д туслах үүднээс түүний зээлийг хааж тээврийн хэрэгслийг шилжүүлж авсан тул хариуцах үндэсгүй гэж маргасан.

4.Хэрэгт авагдсан баримтаар дараах үйл баримтууд тогтоогдож байна. Үүнд:

4.1.Нэг талаас*******, нөгөө талаас ******* нар 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр харилцан тохиролцож 01 тоот Бартерийн гэрээ-г байгуулжээ. Дээрх гэрээгээр ******* нь өөрийн өмчлөлийн 2010 онд үйлдвэрлэсэн 73-83 УНБ улсын дугаартай Тоёота тундра маркийн тээврийн хэрэгслийг 38.000.000 төгрөгт тооцон*******гийн өмчлөлд шилжүүлэхээр, харин******* нь Угалзан цамхаг ХХК-ийн үйлдвэрлэсэн стандартын шаардлага хангасан улаан тоосгыг нэг бүрийг 135 төгрөгөөр тооцон нийт 38.000.000 төгрөгт 281.482 ширхэг тоосгыг *******гийн өмчлөлд шилжүүлж өгөхөөр тус тус тохиролцжээ. /хх 8-9/

Зохигчдын хооронд хөрөнгийг хөрөнгөөр солилцох замаар харилцан бие биений өмчлөлд бүрмөсөн шилжүүлэх агуулга бүхий Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1-д заасан арилжааны гэрээ байгуулагдсан байх бөгөөд энэ үйл баримтад талууд маргаагүй.

4.2. Хэрэгт баримтаар бартерийн гэрээгээр 38 сая төгрөгт тооцон 73-83 УНБ дугаартай Тоёота тундраг авсан, үнийн дүнгээс 5,7 сая төгрөгт хар замаск нийлүүлсэн, үлдэгдэл 32.300.000 төгрөгийн тооцоо үлдсэн гэж*******гээс 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр тооцоо нийлсэн баримтыг үйлджээ. Энэ баримтад талууд маргаагүй. /хх 10/

4.3.73-83 УНБ улсын дугаартай Тоёота тундра маркийн тээврийн хэрэгслийн түүхчилсэн лавлагаанаас үзвэл 2014 оны 6 дугаар сарын 26-ны өдрөөс өмчлөгчөөр ******* бүртгэгдсэн байсан, 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдрөөс Залуу монгол оч ХХК өмчлөгчөөр шилжиж бүртгэгдсэн, харин 2016 оны 8 дугаар сарын 25-ны өдрөөс хариуцагч*******өмчлөгчөөр бүртгэгдсэн, үүнээс хойш бүртгэлд өөрчлөлт ороогүй болох нь тогтоогдож байна.

Авто тээврийн үндэсний төвөөс ирүүлсэн лавлагаагаар *******гоос Залуу монгол оч ХХК-д тээврийн хэрэгслийг шилжүүлж бүртгэл хийхдээ 2016 оны 4 дүгээр сарын 07-ны өдөр *******гоос*******д олгосон миний нэрийн өмнөөс тээврийн хэрэгслийг барьцаанд тавих, гэрээ байгуулах, гэрээнд төлөөлж гарын үсэг зурах эрх олгосон итгэмжлэлийг үндэслэн өмчлөлийг шилжүүлсэн, харин Залуу монгол оч ХХК-иас тээврийн хэрэгслийг Э.Чинзоригт шилжүүлэх тухай 2016 оны 8 дугаар сарын 22-ны өдрийн хүсэлтийг үндэслэн шилжүүлжээ. /хх 28-38/

4.4.Нийслэлийн архиваас ирүүлсэн лавлагаагаар 2016 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн Автомашин худалдах, худалдан авах гэрээ-гээр маргааны зүйл болсон 73-83 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслийг 10.000.000 төгрөгөөр тооцон Э.Чинзоригоос Б.Амирханд худалдахаар тохирсон болох нь тогтоогдсон. Тээврийн хэрэгслийн бүртгэл Э.Чинзоригийн нэр дээр хэвээр байгаа боловч бодитоор хөрөнгийн өмчлөлийг гуравдагч этгээд шилжүүлсэн, худалдан борлуулсан үйл баримтад хариуцагч Э.Чинзоригийн зүгээс маргахгүй байна. /хх 51-55/ Улмаар тээврийн хэрэгслийг 26.000.000 төгрөгөөр худалдсан ч гэрээг 10.000.000 төгрөг гэж багасгаж хийсэн хэмээн хариуцагч шүүх хуралдаанд тайлбарлаж байна.

4.5.Залуу Монгол оч ХХК-иас ирүүлсэн лавлагаануудаар тус байгууллагатай******* 2016 оны 4 дүгээр сарын 13-ны өдөр 20.000.000 төгрөгийн зээлийн гэрээг байгуулсан, гэрээний үүргийг 73-83 УНБ улсын дугаартай тээврийн хэрэгслээс хангуулахаар барьцааны гэрээг байгуулсан үйл баримт тогтоогдсон.

Энэ зээлийг олгохдоо 12.500.000 төгрөгийг урьд тус байгууллагаас олгосон дараах гурван зээлийн үлдэгдэл суутгаж, үлдэх 7.500.000 төгрөгийг*******гийн хүсэлтээр бусдын дансанд шилжүүлсэн, үүнээс тус байгууллагатай*******гийн байгуулсан 2015 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн 4.500.000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл 7.000.000 төгрөг, Э.Чинзоригийн байгуулсан 2015 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 1.700.000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл 2.200.000 төгрөг, Т.Билгүүнтэй байгуулсан 2015 оны 12 дугаар сарын 14-ний өдрийн 2.500.000 төгрөгийн зээлийн гэрээний үлдэгдэл 3.300.000 төгрөг, нийт 12.500.000 төгрөгийн зээлийг төлж хаасан, тухайн гэрээнүүдийн дагуу барьцаалсан тээврийн хэрэгслүүдийг чөлөөлсөн талаар дурдаж, тэдгээртэй байгуулсан гэрээнүүдийг ирүүлжээ.

4.6.Налайх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 11 дүгээр сарын12-ны өдрийн 201 тоот шийтгэх тогтоол, Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2019 оны 01 дүгээр сарын 08-ны өдрийн 24 дүгээр магадлалаар Э.Чинзоригийг үргэлжилсэн үйлдлээр Угалзан цамхаг ХХК-ийн захирлаас тээврийн хэрэгсэл, 200.000 ширхэг тоосго, бэлэн мөнгө зэргийг бодит байдлыг нуух замаар бусдыг төөрөгдөлд оруулж, итгэлийг урвуулан ашиглаж эзэмшигч өмчлөгчийн хөрөнгийг шилжүүлэн авч залилах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцжээ. /хх 104-108, 145-149/

5.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.2-т арилжааны гэрээгээр талууд арилжиж буй хөрөнгийн хувьд худалдагч, арилжин авч буй хөрөнгийн хувьд худалдан авагч байна гэж заасан тул тээврийн хэрэгслийг худалдах худалдан авах хэлцлийн хувьд нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн, харин хариуцагч гэрээний дагуу тоосгыг нэхэмжлэгчийн өмчлөлд шилжүүлэх үүргээ хэрэгжүүлээгүй үйл баримт тогтоогдсон. Нэгэнт тоосго нийлүүлэх үүргээ биелүүлээгүй тул нэхэмжлэгч Иргэний хуулийн 225 дугаар зүйлийн 225.1-д зааснаар гэрээг цуцалж, мөн хуулийн 205 дугаар зүйлийн 205.2.1-д зааснаар үүргийг мөнгөөр нөхөн төлүүлэхээр шаардах эрхтэй байна.

Нэхэмжлэгч энэ хугацаанд 5.700.000 төгрөгт тооцон бараа авсан үндэслэлээр үлдэх 32.300.000 төгрөгийг гаргуулахаар шаардсан, хариуцагч*******гээс 2019 оны 11 дүгээр сарын 21-нд тооцоог баталгаажуулсан үйл баримт тогтоогдсон, түүнчлэн хариуцагч нарын зүгээс мөнгөн дүнд маргаагүй тул шүүх хариуцагч*******гээс гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй.

6.Хариуцагч С.Энхтүвшингээс*******хамтран хариуцах үүрэгтэй гэж, хариуцагч э.Чинзоригоос тухайн гэрээний оролцогч биш, хамааралгүй гэж маргасан.

Хэрэгт баримтаар авагдсан эрүүгийн хэрэгт өгсөн гэрч Ч.Амаржаргалын мэдүүлэгт Миний бие 2014 оны 11 дүгээр сараас 2017 оны 7 дугаар сарын хооронд Залуу монгол оч ХХК-ийн авто ломбардад менежерээр ажиллаж байсан, намайг ажиллах хугацаанд Чинзориг, Энхтүвшин нар надтай уулзаад манай ломбардад авто машиныг барьцаанд тавьсан. Тэрнээс хойш Энхтүвшин, Чинзориг нар өөрсдөө болон хүмүүсийн машиныг эзэмшигчтэй нь хамт ирээд ломбардад тавиад өөрийнхөө машиныг бол өөрсдөө, хүний машиныг бол эзнээр нь гэрээ хийлгээд явдаг байсан гэсэн мэдүүлэг, шүүх хуралдааны явцад гэрч Залуу монгол оч ХХК-ийн захирал Ц.Мөнгөнхүүгээс Э.Чинзориг,******* нар хамтран ирж зээлийг авдаг байсан, Машины тээврийн хэрэгслийн гэрчилгээг шилжүүлэх амар байдаг үүднээс зээлийн гэрээг нэг хүнээр нь байгуулдаг байсан, тэд хамт ирснээр 7383 УНБ тээврийн хэрэгслийг Э.Чинзоригийн нэр дээр шилжүүлэхээр албан бичиг хийж өгч байсан, олон удаа хамт ирсэн гэж мэдүүлсэн, бартерийн гэрээнд Угалзан цамхаг ХХК-ийн тоосго гэж дурдсан, тоосго нийлүүлэх асуудал Э.Чинзоригтой хамааралтай болох нь хэрэгт авагдсан шийтгэх тогтоолд тусгагдсан, түүнчлэн тээврийн хэрэгсэл бодитоор Э.Чинзоригийн өмчлөлд шилжсэн зэргээс дүгнэвэл Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д зааснаар*******хамтран үүрэг гүйцэтгэх үүрэгтэй этгээд мөн гэж үзэхээр байна. Гэвч нэхэмжлэгч шүүх хуралдааны явцад үүргийн гүйцэтгэлийг зөвхөн*******гөөс бүхэлд нь шаардаж нэхэмжлэлийн шаардлагаа тодруулсан тул шүүх нэхэмжлэлийн хүрээгээр шийдвэрлэх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Э.Чинзоригоос гэрээний үүрэг гаргуулахаас татгалзаж, шаардаагүй тул шүүх түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгов.

Хариуцагч******* нь хамтран хариуцах үүрэг бүхий этгээд болох хариуцагч Э.Чинзоригоос жич нэхэмжлэлээ гаргаж шийдвэрлүүлбэл зохино. Мөн улсын тэмдэгтийн хураамжийг хуульд зааснаар хуваарилав.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 225 дугаар зүйлийн 225.1, 205 дугаар зүйлийн 205.2.1-д заасныг баримтлан*******гөөс 32.300.000 /гучин хоёр сая гурван зуун мянган/ төгрөг гаргуулж, *******д олгож, нэхэмжлэлээс Э.Чинзоригт холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 57 дугаар зүйлийн 57.3-т зааснаар нэхэмжлэгчээс тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 319.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч*******гээс тэмдэгтийн хураамжид 319.450 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-т зааснаар шүүх хуралдаанд оролцсон зохигч шийдвэрийг гардаж авах үүргээ биелүүлээгүй явдал давж заалдах журмаар гомдол гаргах хугацаа тоолоход саад болохгүйг тус тус дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ О.ОДГЭРЭЛ