Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 19 өдөр

Дугаар 2017/ШЦТ/109

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Д.Батцэнгэл даргалж,

Улсын яллагч:Д.Цогжавхлан

Нарийн бичгийн дарга Б.Соёлмаа,

Шүүгдэгч С.*******, шүүгдэгч Э.*******, тэдгээрийн өмгөөлөгч Р.Уранцэцэг, шүүгдэгч Х., шүүгдэгч Т., шүүгдэгч Б., тэдгээрийн өмгөөлөгч П.******* нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Баянхонгор аймгийн прокурорын газраас 2002 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар С.*******, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.*******, шүүгдэгч шүүгдэгч Э.*******, шүүгдэгч Х., шүүгдэгч Т., шүүгдэгч Б. нарт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

Шүүгдэгч нарын биеийн байцаалт:

1.Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******. / ******* регистрийн дугаартай/

2. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ******* овогт ******* *******. / регистрийн дугаартай/ .

3. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, овогт . / регистрийн дугаартай/

4. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, ухаан мэдрэл бүрэн, хэрэг хариуцах чадвартай, овогт . / регистрийн дугаартай/

5. Шүүгдэгч, Монгол Улсын иргэн, овогт . / регистрийн дугаартай/

Үйлдсэн хэргийн талаар:

1. Шүүгдэгч С.******* нь шүүгдэгч Э.*******, шүүгдэгч Х. нарыг хөлслөн 2016 оны 05 дугаар сарын 15-наас 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баян- сумын 4 дүгээр багийн нутаг “Эх гол” гэх газраас нэн ховор ургамал болох цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэгийг зохих зөвшөөрөлгүй бэлтгүүлж байгаль экологид бага бус хэмжээний хохирол буюу 7.398.000 төгрөгийн хохирол учруулсан,

2. Шүүгдэгч Э.*******, шүүгдэгч Х. нар нь 2016 оны 05 дугаар сарын 15-наас 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баян- сумын 4 дүгээр багийн нутаг “Эх гол” гэх газраас нэн ховор ургамал болох цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэгийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль экологид бага бус хэмжээний хохирол буюу 7.398.000 төгрөгийн хохирол учруулсан,

3.Шүүгдэгч Т., шүүгдэгч Б. нар нь 2016 оны 05 дугаар сарын 18-наас 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баян- сумын 4 дүгээр багийн нутаг “Эх гол” гэх газраас нэн ховор ургамал болох цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэгийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль экологид бага бус хэмжээний хохирол буюу 594.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ. /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлуулахаар санал болгосон болон тухайн хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан нотлох баримтуудыг судлав. Үүнд :

Яллах талын нотлох баримт:

Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 19-24/, түр хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 3/, Цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /1-р хх-ийн 25-27/, Цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог хүлээлгэн өгсөн тэмдэглэл /1-р хх-ийн 28/ эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 29-30, 33-37/, хураан авах тогтоол, тэмдэглэл /1-р хх-ийн 31-32/ эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /1-р хх-ийн 38/,

Иргэний нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын төлөөлөгч ын мөрдөн байцаалтанд өгсөн:

Цагаан гоёо буюу цөлийн аргамжинцэцэг нь тухайн орчныхоо экосистемийн тэнцлийг хангахад нэн чухал үүрэгтэй, цөлжилтийг сааруулдаг. Цөлийн аргамжинцэцэг нь навч нахиа үгүй, газрын дээр 15-40 см өндөр ургадаг, газрын гүн рүү чиглэсэн үндэстэй, үндэс нь маш олон салаалж ургадаг. Энэ нь элсний нүүдлийг багасгаж сааруулдаг онцлогтой. Хэлбэр нь баганархуу бөөрөнхий иштэй, махлаг зөөлөн, олон наст ургамал юм. Цэцэгийн тоо хэдэн ч зуу хүрдэг, түрүүрхүү бага цэцэг нь 30 см өндөр, голчоороо 5-8 см, цомирлог сормууслаг, дугуй 5 далбантай, тэдгээр нь нүцгэн юм уу ноосорхог байдаг. Цэцэг нь хоолойрхуу хонхон хэлбэртэй 25-35 мл урт, дэлбэн шаргал, хөх, ягаан, нил ягаан, үндсэндээ тэгш хэмтэй, өргөн олон хайрсан элтэстэй, тэдгээр нь ишнээсээ урт бөөгнөрсөн, дээшилхдээ сийрэг болдог. Ерөнхийдөө цагаан гоёо нь их бие цайвар бор, боровтор шаргал өнгөтэй, үрж үзвэл зөөлөвтөр олон наст ургамал, гадуураа хальсгүй, махлаг зөөлөн бага зэрэг аргуу амттай 5-15 см, хааяа түүнээс том махлаг үндэстэй. Үзүүлэх үйлдэл нь: Газрын дээрх хэсэг болон хөрсөн доорх ичмэл хэсгийг идээг шингээх, биеийн тамирыг сэргээх, цус, шархны халууныг дарах, дотуур шарх, гар хөл хөрөх, тайвшруулах зэрэг өвчний үед хэрэглэдэг. Дорнын анагаах ухаанд сэтгэлийн түгшүүр арилгах, уур уцаар тайлах тангийн жоронд оруулдаг. Тархалт: Галбийн говь, хар загийн хоолой, зүүн гарын говийн баруун хуурайн хотгор, Баян заг, Эргийн заг, Дорнод, Говь-Алтайн өвөр говийн говь, цөлийн элсэрхэг хээр, элсэн манхан, довцог сондуултай газар, хөрсний ус сайтай элсэрхэг сайр, бэлийн заган ойн улаан бударган, шар мод, дэрс, хармаг болон заган дээр шимэгчилэн ургадаг. Баянхонгор аймгийн хувьд Баянговь, Баацагаан, Баян-, Шинэжинст, Баянлиг, Богд сумын хэсэгхэн газарт ихэвчилэн ургадаг. Цөлийн аргамжинцэцэг нь ховордсон шалтгаан нь хөрсөнд байх хэсгийг болон их биеийг ухаж нойтон болон хатаасан хэлбэрээр түүж авч хэрэглэдэг этгээдүүдийн үйл ажиллагаагаар устан үгүй болзошгүй. 2005 онд дэлхийн ховор ургамлын жагсаалтанд бүртгэгдэж, дэлхийн улаан дансанд орсон. Монгол улсад 1995 онд нэн ховор ургамлын жагсаалтанд хуулиар бүртгэгдсэн. Цөлийн аргамжинцэцэгийг судалгаа шинжилгээний зориулалтаар иргэн, хуулийн этгээд зохих зөвшөөрлийг авч үндэслэг ишийг 1 кг, газрын дээрх хэсгийг 2 кг-аар бэлтгэхийг зөвшөөрдөг. Дээрх тохиолдолоос бусад үед хуулиар хориглоно. Байгалийн ургамлын тухай хуулийн 2 дугаар бүлгийн 7 дугаар зүйлийн 5 дахь заалтад цагаан гоёо ургаж байгаа газрын орчныг иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлэхийг хориглодог ба Эрүүгийн хуулийн 212 дугаар зүйлд зааснаар нэн ховор, ховор ургамал, тэдгээрийн үр эрхтнийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэсэн, худалдсан, худалдан авсан, хадгалсан, тээвэрлэсэн, улсын хилээр гаргасан тохиолдолд эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр заасан байдаг. Судалгаа шинжилгээний зөвшөөрлөөр цагаан гоёог бэлтгэх тохиолдолд байгаль орчин аялал жуулчлалын яамнаас авна. Нэн ховор ургамлыг иргэн аж, ахуйн нэгж байгууллага нь судалгаа шинжилгээний зорилгоор ашиглаж болохыг Байгалийн ургамлын тухай хуулийн 3 дугаар бүлгийн 10 дугаар зүйлд заасан байдаг. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлттэй холбогдуулан гаргах санал, хүсэлт, гомдол алга байна. Шинжээч 444 кг цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёоны хохирлыг 7.992.000 төгрөг гэж дүгнэлтээ гаргасан байдаг. Байгаль хамгаалах тухайн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр нугалж тооцож тогтоодог. Тийм учраас гэм буруутай этгээдүүдээс 39.960.000 төгрөгийг нэхэмжилж байна гэх мэдүүлэг. /1-р хх- ийн 43- 44, 51/,

Гэрч ын мөрдөн байцаалтанд өгсөн:

Хэсгийн төлөөлөгч Батзаяа над руу 2016 оны 05 дугаар сарын 24-ний өдөр утсаар залгаж яриад "Идрэнгийн 4 дүгээр багийн нутаг "Эх гол" гэх газарт хүмүүс цагаан гоёо түүгээд байна гэх мэдээлэл ирлээ, хоёулаа явъя гэсэн. Явъя гэж ярьдаг өдөр аажуу болсон байсан учир маргааш өглөө явъя гэж ярилцаад өнгөрсөн. Харин маргааш өглөө нь тамгын газрын жолооч Энхсайханы машинаар түүнтэй бид гурав Эх голруу явсан. Тухайн газарт очиход гурван майхан байсан. Майхнууд хоорондоо ойрхон зайтай, ертөнцийн зүгээр баруун талын майхны үүдэн дээр нэг хуучин мотоцикпь харагдсан. Өөр машин тэрэг байгаагүй. Тэнд нийт 10 хүн байсан. Бид гурвыг майхан дээр очихоос наахан даргын эхнэр, нэг эмэгтэй хүнтэй цагаан шуудай барьсан алхаж байсан. Тэр хоёрыг замдаа машинд суулгаад майхан дээр очсон. Хоёр майхны голд очиж зогсоход хүмүүс нь цайгаа угаад ажилдаа гарах гэж байгаа бололтой байцгааж байсан. Баруун талын майхны зүүн талд шуудайтай гоёонууд байсан, голын майхны хажуугаас 3 шуудайтай цагаан гоёог авчирч олон байгаа шуудайтай гоёонууд дээр авчирч нийлүүлж тавьсан. Хэсгийн төлөөлөгч тэр хүмүүст хууль бус үйл ажиллагаа явуулж байна, та нарын түүсэн цагаан гоёонуудыг хураана гэж хэлээд машинд ачуулсан. Нийт 12 шуудайтай гоёо байсан. Тухайн газарт цагаан гоёогоо хиллээгүй, шууд машинд ачсан. Тэр хүмүүст багаж зэвсэг гэвэл хүрз, ганц хоёр матигар зээтүү шиг хийцтэй төмөр харагдсан. Өөр багаж хэрэгсэл гээд байх зүйл байхгүй байсан. Тэнд байсан хүмүүс цагаан гоёо түүгээд өгөөч гэж С.******* гуай тэгсэн. С.******* гэдэг хүн ямар зорилгоор түүлгэж байгаагаа мэднэ. Бид нарын хувьд мэдэхгүй, бид нар бүгдээрээ хамт явцгааж байгаа гэж байсан. Цагаан гоёог урьд өмнө нь хүмүүс түүж баригдаж байгаагүй. Цагаан гоёо нь нэн ховор ургамал учир түүнийг зохих зөвшөөрөлгүй түүж хэрэглэх, худалдах, тээвэрлэхийг хориглодог. Нэн ховор ургамлын жагсаалтад байдаг. Цагаан гоёо нь цөлжилтөөс сэргийлж, чийгшилтийг барьж байдаг чухал үүрэгтэй ач холбогдолтой ургамал. Цагаан гоёог жинлэхэд би байсан. Баталгаат жингээр жинлэсэн, нийт 444 кг болж байсан. Саатуулагдсан иргэдээс өөр хүмүүс байгаагүй. Жин нь хэнийх байсныг мэдээгүй, хэсгийн төлөөлөгч авчирсан гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 52-54/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Манай сумын засаг дарга Идэрмөнх өөрийн гар утаснаас Идрэнгийн 4 дүгээр багийн нутаг “Эх гол” гэх газарт хүмүүс хууль бусаар цагаан гоёог түүгээд байна гэх мэдээлэл надад ирлээ, та сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Эрдэнэ-Очир, жолооч Энхсайхан нарын хамтаар яваад ир гэж хэлсэн.

Мэдээллийг шалгахаар 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн өглөө сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Эрдэнэ-Очир, жолооч Энхсайхан нарын хамтаар явсан. Тухайн гакарт очиход гурван майхан байсан ба нэг майхан нь нөгөө хоёр майхнаасаа зайтай байсан. Тэнд аймгийн төвөөс яваа гээд 2 эрэгтэй хүн, Баян- сумын иргэн , , нар мөн Баянлиг сумаас ирсэн 5 хүн байсан. Майхны хажууд шуудайтай түүсэн цагаан гоёо байсан. Хэн түүснийг асуухад гуай бид түүсэн гэж хэлсэн. Харин Баянлигээс ирсэн иргэд цагаан гоёо түүж бэлтгэсэн зүйлгүй гэж байсан. Т. надад ярихдаа би цагаан гоёо түүхэд газарчилсан гэж ярьсан. Хэргийн газраас нийт 12 шуудай түүж бэлтгэсэн цагаан гоёог хурааж авсан. Баянхонгор аймгаас яваа гэх хоёр хүн, , , ын дүү гэх эмэгтэй нар хамт түүж бэлтгэсэн гэж байсан. Гурлын шинэвтэр шуудайтай цагаан гоёог жинлэж үзэхэд 33 кг болж байсан гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 45-46/,

Гэрч ы мөрдөн байцаалтанд өгсөн:

Би , , С.******* нарыг танина, бусад хүнийг танихгүй, ах дүү садан төрлийн ямар нэгэн холбоо байхгүй. 2016 оны 05 сарын 24-ний өдөр хэсгийн төлөөлөгч, Батзаяа, байгаль орчны хяналтын улсын байцаагч Эрдэнэ-Очир нарын хамтаар сумын засаг даргын тамгын газрын албаны автомашинаар Баян- сумын Идрэнгийн 4 дүгээр баг "Эх гол" гэх газар явж очсон. Бид гурвыг очиход элсэн довон дотор гурван майхныг нэг хонхор газарт барьсан харагдсан. Майхнуудын орчимд дөхөж очиход дотроос хүмүүс гарч ирсэн. Нийт 10 хүн байсан. Баянлиг сумын 5 хүн, Баянхонгор аймгийн хоёр, Баян- сумын 3 хүн байцгааж байсан. Майхнуудын хажууд 50 кг-ын шуудайтай цагаан гоёонууд хураалттай байсан. Тухайн үедээ миний хувьд хэн нь ямар хэмжээтэй цагаан гоёо түүснийг мэдээгүй. Хэсгийн төлөөлөгч Батзаяа шуудайтай гоёонуудыг миний машинд ачуулсан. Нийт 12 шуудайг машинд ачсан. Хэргийн газарт жинлэж ачаагүй. Тэнд байсан хүмүүс машин тэрэг байхгүй. “Эх гол” гэх газарт хууль бусаар цагаан гоёо түүж байсан иргэд багаж зэвсэг гэвэл хүрзүүд байсан. Өөр багаж хэрэгсэл гээд байх зүйл байгаагүй. “Эх гол”-оос цагаан гоёог тээвэрлээд сумын төвд авчирсан. Сумын төвд авчираад тамгын газрын төмөр чингэлэгт хураасан. Манай нутгийн хүмүүс цагаан гоёог түүдэггүй. Харин гаднаас ирсэн хүмүүс түүх гэж байгаад бидэнд саатуулагдсан юм. Хууль бусаар цагаан гоёо түүж байсан газарт хэн нь ямар хэмжээтэйг түүснийг анхны байдлаар тогтоогоогүй, шууд машинд багаж хэрэгсэлтэй нь ачсан юм. Хүмүүс майхнуудаасаа гараад ажилдаа гарах гээд явцгааж байсан, хэн хэн аль майхнаас гарч ирсэнийг мэдэхгүй, дээрх хүмүүсийг хамт ирцгээгээд нэг дор байцгааж байсан болохоор хамт явсан байх гэж бодож байна. Би говьд ургадаг ховор ургамал гэдгийг гадарлана гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 55-57/,

Шинжээч гийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёо нь нэн ховор ургамал юм. Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А-415 тоот тушаалын хавсралтаар цөлийн аргамжин цэцгийн экологи эдийн засгийн үнэлгээг зааж өгсөн байдаг. 1 кг нь 18.000 төгрөг байна гэж зааж өгсөн. Тийм учраас С.С.******* нар нь 444 кг цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог түүж байгаль экологид 7.992.000 төгрөгийн хохирол учруулсан. Мөн Байгаль хамгаалах тухайн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт зааснаар ургамлын аймагт учирсан хохирлыг тухайн ургамлын экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр тогтооно гэж хуульчилсан байдаг. Иймд хохирол нөхөн төлүүлэхэд 7.992.000 төгрөгийг 5 дахин нугалж төлүүлнэ гэсэн үг юм. Нийт 39.960.000 төгрөгийг гэм буруутай этгээдүүд төлж байгаль хамгаалах санд оруулна гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 78-79/,

Байгаль орчин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 07- ны өдрийн: 1. Цагаан гоёо нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А-415 тоот тушаалын хавсралтаар нэн ховор ургамалын жагсаалтанд ордог. Цөлийн аргамжин цэцэг буюу Цагаан гоёо гэж нэрлэдэг. 2. С.С.******* нарын хууль бусаар түүсэн 12 шуудай гоёог Баян- сумын хэсгийн төлөөлөгч анх кг тогтоож нийт 444 кг байсан байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А-415 тоот тушаалын хавсралтаар Цагаан гоёоны экологи-эдийн засгийн үнэлгээ 1 кг нь 18.000 төгрөг байдаг. Экологийн хохирол 444x18.000=7.992.000 төгрөгийн хохирол гарсан болохыг тогтоов гэх дүгнэлт. /1-р хх-ийн 68/

Шүүгдэгч С.С.*******гийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Цагаан гоёог их хэмжээгээр бэлтгэх гэсэн зүйлгүй, эрүүл мэндэдээ хэрэглэхээр бага хэмжээгээр бэлтгэе гэсэн зорилготой очсон. Тухайн газар луу миний эзэмшлийн 69-29 БНА улсын дугаартай “ниссан патрол” маркийн машинтай дөрвүүлээ явсан. Улаанбаатар хотоос бие нь тааруу байдаг Бямбадорж гэх хүн хамт явсан. Настай хүн учир замд бие мь ядраад очсоныхоо маргааш нь аймаг руу буцсан. Бямбадоржийг би өөрөө машинаараа хүргэж аймаг оруулсан. Баян- сумын "Эх гол" гэх газарт *******, нар үлдсэн. "Эх гол"-д 2016 оны 08 дугаар сарын 15-ны өдөр очсон, очоод маргааш нь буюу 2016 оны 05 дугаар сарын 16-ны өдөр аймаг руу буцсан. Би аймгийн төв дээр ирээд 4-өөс 5 хоносон. Баян- суманд үлдээсэн хоёр маань хоол хүнс багатай үлдсэн учир Баян- сумын иргэн руу би залгаж яриад миний аваачсан хоёр хүнийг эргээд хуурай хүнс аваачаад өгөөрэй гэдгийг хэлсэн. Тэгж гуйсаны дагуу хуурай идэх юм аваачиж өгөхөөр очсон байсан. Аймгийн төвөөс намайг нөгөө газраа явж очиход *******, нар цагдаа, байгаль орчны улсын байцаагч гэсэн хүмүүс ирээд цагаан гоёог хурааж явсан. Биднийг араас ирээрэй гэж хэлчихээд явсан тухай надад ярьсан. Тэгээд Баян- суманд бид очсон. , ******* нарыг надад бага хэмжээний цагаан гоёог түүгээд өгөөч гэж гуйсан, , нар намайг аймгийн төвд байхад миний аваачсан хоёр хүн дээр очсон байдаг. ...Би тай хэдийд ярьсанаа санахгүй байна. тай ярьсан яриа бол цагаан гоёог хаанаас түүдэг юм гэдгийг асууж ярьсан гэх мэдүүлэг. /1-р хх- ийн 147-148/,

Шүүгдэгч С.С.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

Шүүгдэгч Э.*******ын мөрдөн байцаалтанд өгсөн:

Би сэжигтнээр тооцсон үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна. С.******* ах хөдөө яваад ирье гэж 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр таарч уулзаад хэлсэн. Баян- сум руу яваад цагаан гоёо бага зэргийг эмийн журмаар түүгээд аваадахмаар байна гэсэн. Тэгэхээр нь би зөвшөөрсөн. С.******* ах надаас гадна хоёр хүнийг хамт яваадахаач гэж гуйсан байсан юм билээ. Бид нар С.******* ахын “ниссан патрол” маркийн 6929 БНА улсын дугаартай машинаар 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрөө явсан. Бид нар цагаан гоёо түүх зорилгоор хоёр хүрзтэй явсан. Баян- сумын "Эх гол" гэх газарт 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн шөнө очсон. Би 50 кг- ийн шуудайгаар нэгийг түүсэн. нэг шуудайг бас түүсэн. С.******* ах цагаан гоёо түүгээгүй, тухайн газарт оччихоод маргааш нь аймгийн төв рүү явсан. Цагаан гоёог хүрзээр ухаж авдаг юм билээ. ******* бид хоёрыг тухайн газарт байхад Баян- сумын , , гэх хүмүүс нэмэгдэж очсон. Баянлигийн гэсэн 5 хүн цагдаа, хэсгийн төлөөлөгч нар ирэхийн урд өдөр нь ирсэн юм. Өөр хүмүүс нэмэгдэж очоогүй. Баян- сумаас , , нарыг ямар машинаар ирснийг мэдээгүй, , , нар хүрзтэй ирсэн байсан. Мөн Баянлигийн сумын хүмүүсийг ямар ямар багаж хэрэгсэлтэй явсаныг мэдээгүй. Бид нар С.******* гуайн “ниссан патрол”-той очсон. Баян- сумаас , , нарыг ирэхэд С.******* гуай бие нь муудсан нэг хүнийг аваад явчихсан байсан. Тэднийг ирэх үед бид хоёр байсан ба яг тэднийг очиход би байхгүй, гоёо түүгээд явсан хойгуур ирсэн байсан. Биднийг очиход шуудайтай цагаан гоёонууд байгаагүй. Бид бүгдээрээ хураагдсан 12 шуудайтай цагаан гоёог нийлж түүсэн юм. Миний хувьд нэг шуудай, мөн шуудайны талаар хэмжээтэйг түүсэн. Бусад хүмүүс хичнээн шуудайтайг түүснийг мэдэхгүй. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Минйи хувьд цагаан гоёог нэг шуудай, шуудайны талаар буюу 25 кг-ийг түүсэн бусад нь надад хамаагүй гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 132-135, 138-141/,

Шүүгдэгч Э.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

Шүүгдэгч Х.ын мөрдөн байцаалтанд өгсөн:

Би сэжигтнээр тооцсон үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна. С.******* гуай надтай “Есөн- Эрдэнэ” зах дээр таарч уулзсан. Уулзаад цагаан гоёо түүх ажил байна, нутгийн хүмүүс түүдэг юм байна, чи явах уу гэж асуусан. Тэгэхээр нь би зүгээр байж байхаар хэдэн төгрөг хаач юм ажил хийе гэдгийг хэлээд зөвшөөрсөн юм. С.******* гуай бид нар 2016 оны 05 дугаар сарын 15- ны өдөр аймгийн төвөөс С.******* гуайн “ниссан патрол” маркийн машинаар Баян- сум руу явсан. Бид Баян- сумын 4 дүгээр багийн нутаг "Эх гол" гэх газарт шууд явж очсон. Биднийг очиход тэр орчимд мотоцикпьтой хүмүүс байсан, нутгийн хүмүүс гэж байсан. Цагаан гоёо түүхээр С.******* гуай, миний бие, *******, наана нь нэг танихгүй дунд эргэм насны хүн байсан. Тэр танихгүй хүн нь "Эх гол" гэх газарт оччихоод бие нь муудсан. Аймгаас очоод хоноод бие нь муудсан, замдаа өвдөөд байна гээд байгаа бололтой байсан. Халуураад гэж байсан. Ямар өвчтэйг нь мэдээгүй. Маргааш нь С.******* гуай дээрх хүнийг аваад аймаг руу буцсан. Тэнд ******* бид хоёр үлдсэн. С.******* гуай надад ярихдаа цагаан гоёог түүгээд өгчих би кг-ийг нь 600 төгрөгөөр авъя гэж байсан. Цагаан гоёог би урд өмнө нь түүж байгаагүй, мэдэхгүй юм. ******* гуай надад яаж түүдгийг зааж өгнө гэж байсан. С.******* гуайг аймгийн төврүү явчихсан байхад Баян- сумын иргэн , эхнэртэйгээ ирцгээсэн. ******* бид хоёр 50 кг-ийн шуудай гаран, гаран хоёулаа тус тусдаа түүсэн юм. Бид нар хүрзтэй явсан, би ганц хүрзтэй, *******, С.******* гуайн хамт явсан гэх танихгүй хүн нар нэг нэг хүрзтэй явсан. Өөр багаж хэрэгсэл гээд байх зүйлгүй явсан. Цагаан гоёог хүрзээр ухаж авдаг юм билээ. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгч авахгүй. Миний хувьд цагаан гоёог нэг шуудай, шуудайны талаар Цагаан гоёо даралтанд сайн, миний хөл өвддөг, хавддаг. Тэр цагаан гоёог архинд хийж уухад сайн, хаван буулгадаг юм гэж С.******* гуай хэлсэн. Чи цагаан гоёо түүгээд өгөөч, өөрийн хэрэгцээндээ хэрэглэнэ, 1 кг-ийг 600 төгрөгөөр бодож авъя гэж хэлээд хүнээр юм хийлгэж байгаа юм чинь яаж зүгээр байхав гэж байсан юм. Миний түүсэн бол ойролцоогоор 20 кг болох байх гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 121-122, 127-129/,

Шүүгдэгч Х. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

Шүүгдэгч Т.гийн мөрдөн байцаалтанд өгсөн:

Эхнэр бид хоёр шуудайны талаар түүсэн, тэр нь 20 кг байсан, түүнээс ихдэхгуй. Өөрийнхөө хэрэгцээнд түүсэн, түүнээс С.******* гуайд түүж өгсөн зүйлгүй. Би “Эх гол” гэх газарт орчихдоо согтуу байсан учир хэн хэн байсныг мэдэхгүй. Намайг унтаж байгаад сэрэхэд С.******* гуайтай яваа гээд хоёр хүн л байсан. С.******* гуайтай хамт явсан хүмүүс хичнээн шуудайтай цагаан гоёо түүснийг мэдэхгүй. Намайг уг газарт байхад нутгийн иргэд ирж шуудайтай цагаан гоёо, хүрз зэргийг авч ирж тавьсан зүйл байхгүй. С.******* гуайтай хамт явсан гэх хүмүүс хураагдсан цагаан гоёонуудыг түүсэн байх, эсхүл худалдаж авсан байж магадгуй. С.******* гуай тухайн газарт олон хоносон юм чинь 12 шуудай цагаан оёо түүлгэх бол энүүхэнд. Миний хувьд эхнэртэйгээ 1 шуудайны тапаар л түүсэн. С.******* гуай энэ оны хавраас хойш танай суманд цагаан гоёо байдаг, ургаж байна уу, энэ тэр гээд асуугаад л байсан. С.******* гуай 2016 оны 05 сарын эхээр надтай яриад би Шинэжинст суманд явж байна, “Эх гол” гэдэг газар чинь

хаана байдаг юм бэ гэж асуусан. Би “Эх гол”-ыг хаана байдгийг зааж өгсөн гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 116-118/,

Шүүгдэгч Т. шүүхийн хэлэлцүүлэгт мэпдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болно.

Шүүгдэгч Б.ын мөрдөн байцаалтанд өгсөн:

С.******* гуай манай нөхрийг хүмүүст хуурай идэх юм дөхүүлээд өгөөч гэхээр нь би нөхөр болон дүү нартай “Эх гол” гэх газарт очсон. “Эх гол” гэх газарт 2016 оны 05 дугаар сарын дундуур очсон, яг хэдний өдөр гэдгээ санахгүй байна. Манай нөхөр нь архи согтууруулах ундаа хэрэглээд байхаар нь далимаар нь архинаас жаахан холдуулж хөдөө хэд хоноё гэж бодож явсан. “Эх гол”-д очихдоо согтуу очсон. Бид гурвыг очиход тухайн газарт 2 майхантай 2 хүн байсан. Майхны гадаа тэрэг, мотоцикль байгаагуй. С.******* гуай хамт ирсэн хүн нь бие муудаад туүнийгээ аймагруу оруулахаар явсан гэж тэнд байсан 2 хүн ярьж байсан. Майхны ойролцоо шуудайтай цагаан гоёонууд харагдаж байсан. Хичнээн шуудайтай байсныг тоолоогүй. Манай дүү цагаан гоёо туүгээгүй. ...Тухайн газарт бид 3 дөрөв хоносон. Цагаан гоёог эрүүл мэнддээ хэрэглэхээр бага хэмжээний түүсэн. Түүнээс ашиг олох зорилгоор түүж бэлтгэсэн зүйлгүй. Бид тухайн газарт очоод 4 хоносон, 2 өдөр нь бороо орсон. С.*******гийн үлдээсэн хүмүүс хичнээн шуудайг түүснийг мэдэхгүй. Намайг байх хугацаанд нутгийн иргэд ирж хүрзээ, түүсэн цагаан гоёотойгоо орхиж яваагүйгэх мэдүүлэг. /1-р хх-ийн 106-107, 110-111/

Шүүгдэгч Б. шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэсэн тул мэдүүлэг аваагүй болго.

Сэжигтэн ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Биднийг очиход тус газар машин тэрэг байгаагүй, хоёр майхан байсан ба хоорондоо 10 метр ойр зайд байсан. Бид нар 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр очсон. Маргааш өглөө нь баруун талын майхны хажууд 3-4 шуудай, нөгөө майхны хажууд хэдэн шуудай цагаан гоёо байсан. Хоёр майхантай 5 хүн байсан гэх мэдүүлэг.. /1-р хх-ийн 150-151/,

Сэжигтэн Л.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Т. ах, Б. эгч нар шуудайны талаар цагаан гоёо түүсэн. Бид гурвыг очиход шуудайтай зүйл харагдаж байсан ба очсоноос хойш нэлээн хэдэн шуудай цагаан гоёо гэх ургамлыг түүсэн. Бид гурав дөрөв хоносон гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 153-154/,

Сэжигтэн Г.Сүхбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр цагаан гоёо түүхээр тавуулаа гурван мотоцикльтой явсан. Бид нарыг хоноод өглөөний цай хийх гээд байж байхад сумын хэсгийн төлөөлөгч болон байгаль орчны байцаагч нар цагаан гоёо түүж болохгүй хориглосон гэж хэлээд урьд нь байсан майхантай хүмүүсийн шуудайтай гоёог машинд ачуулсан. Хоёр майхантай 5-6 хүн байх шиг байсан гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 156157/,

Сэжигтэн ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тухайн газар явж очсон. Тус газарт хоорондоо ойрхон байрлалтай хоёр майхан байсан. Бтд нарыг өглөөний цай хийх гээд байж байхад сумын хэсгийн төлөөлөгч болон байгаль орчны байцаагч нар цагаан гоёо түүж болохгүй хориглосон гэж хэлээд урьд нь байсан майхантай хүмүүсийн шуудайтай гоёог машинд ачуулсан. Хоёр майхантай 5-6 хүн байсан гэх мэдүүлэг /1-р хх-ийн 159-160/,

Сэжигтэн ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

...Бид 2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тухайн газарт очиход нар жаргаж байсан. Бидний очсон газарт хоёр майхан байсан. Хоноод маргааш нь дээрх майханы хүмүүстэй уулзсан. Тэдгээр хүмүүсээс цагаан гоёо яаж түүдэг, ямар ургамал байдаг талаар асуугаад байж байтал машинтай хүмүүс ирсэн. Машинаас цагдаа хувцастай залуу бууж ирсэн. Хэсгийн төлөөлөгч, байгаль орчны байцаагч нар майхантай хүмүүсийн цагаан гоёог хурааж биднийг буц гэж хэлсэн гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 162-163/,

 Сэжигтэн Ц.Ганбаатарын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

 ...2016 оны 05 дугаар сарын 21-ний өдөр тус газарт очсон. Маргааш нь харахад баруун талын майхны хажууп гурван шуудайтай, нөгөөн майханы хажууд хэдэн шуудай цагаан гоёо байсан. Хоёр майхантай таванхүн байсан гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 165-166/,

2016 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн Баягаль орчин, аялал жуучлалын газрын

1.Цагаан гоёо нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А-415 тоот тушаалын хавсралтаар нэн ховор ургамлын жагсаалтад ордог. Цөлийн аргамжин цэцэг буюу Цагаан гоёо гэж нэрлэдэг.

2. С.******* нарын хуулв бусаар түүсэн 12 шуудай гоёог Баян- сумын хэсгийн төлөөлөгч анх тогтоож нийт 444 кг байсан байна. Иймд байгаль орчин, аялал жуучлалын сайдын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А-415 тоот тушаалын хавсралтаар Цагаан гоёоны экологи- эдийн засгийн үнэлгээ 1 кг нь 18000 байдаг.

Экологийн хохирол 444х18000=7992000 төгрөгийн хохирол гарсан болохыг тогтоов гэх дүгнэлт. /1-р хх-ийн 68/,

Цагаатгах болон хөнгөрүүлэх талын нотлох баримт:

Шүүгдэгч Шүүгдэгч Х., Т., Б. нарын өмгөөлөгч П.*******ын зүгээс: Эд хөрөнгө битүүмжлэх тэмдэглэл /1-р хх-ийн 34/, хүрз хураан авсан тэмдэглэл /1-р хх-ийн 32/, X.ын иргэний үнэмлэхийн хуулбар, лавлагаа /хх-ийн 176-177/, Х.ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 178/, Баянхонгор сумын 1-р багийн Засаг даргын тодорхойлолт /хх-ийн 181/, Б.ын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 191/, хохирол төлсөн баримт /2-р хх-ийн 188/, шүүгдэгч Х.ын хүсэлт

Шүүгдэгч С.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би Баянхонгор аймгийн Баян- сумын эхийн гол гэх газарт 2016 оны 05 дугаар сарын 15-ны Баянхонгр аймгаас гурван хүний хамт очсон бөгөөд нэг нь халуураад байна гэхээр нь халуураад байсан хүнийг аймаг авч яваад нөгөө хоёр хүнээ үлдээгээд явсан. Тус газарт цагаан гоёо говийн цагаан гоёо авах зорилгоор ирсэн. Би үлдээсэн хоёр хүндээ та нар түү би кг-ийг нь 6000 төгрөгөөр авсан гэж хэлсэн. Цагаан гоёог БНХА улсад гаргадаг гэхээр нь хатаагаад зарах санаатай байсан. Би урьд өмнө нь түүж зарж байгаагүй гэх мэдүүлэг /1-хх-ийн 8-10/,

Шүүгдэгч Х.ын мөрдөн байцаатын шатанд өгсөн:

 Би 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн 4 дүгээр багийн нутаг “Эхийн гол” гэх гэзэрт ирсэн. С.******* “ чи надад цагаан гоёо ургамал түүгээд өг” би кг-ийг нь 6000 төгрөгөөр авна очоод яаж түүх талаар заагаад өгнө гэж хэлээд намайг авчирсан. Тэгээд Э.******* гэх залуутай үлдээгээд явсан. Э.*******, Т., Б. нар 10 гаруй шуудай цагаан гоёо түүгээд байж байтал хэсгийн төлөөлөгч байгаль, орчны байцаагч нар ирээд хураагаад аваад явсан гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 11-13/,

Шүүгдэгч Э.*******ын мөрдөн байцаатын шатанд өгсөн:

Би 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баян- сумын “Эхийн гол” гэх газарт цагаан гоёо түүхээр ирсэн. Цагаан гоёо гэх ургамал ховор төрлийн ургамал гэдгийг гадарладаг байсан. Миний бие болон хамт явж байсан Х., мөн Баянхонгор аймгийн Баян- сумаас Т. гэх хүн ирэ түүсэн... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 14-16/,

Гэрч Э.Хоролмаагийн мөрдөн байцаатын шатанд өгсөн:

Манай аав даруухан элдэв олон таван үггүй, ажилд сайн бусдад буруу зүйл санадаггүй. Хүмүүст тусархуу хүн. Үр хүүхдүүдээ хамалжилж, гэр бүлдээ анхаарал халамж сайн тавьдаг сайн эцэг. Манайх амьдралын хувьд тааруу эцэг, эх хоёр хоёулаа ажилгүй орлого гэх зүйгүй. Манай аавын хувьд торгууль төлбөр төлөх юм бол манай гэр бүлд асар их дарамт болно гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 60-61/,

Гэрч ы мөрдөн байцаатын шатанд өгсөн:

Би нөхөр Х.тай 1988 онд гэр бүл болж байсан. Манай нөхөр залуудаа худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан. Би бөөний бараа баазад ажиллаж байсан. Манайх өрхийн тогтмол орлого байхгүй. Миний хувьд барилгын ажил хийдэг. Х. зан байдал даруухан, төлөв томоотой бусадтай нийтэч элдэв муу зангүй ажилсан хүнд тусархаг хүн гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 62-63/,

Шүүгдэгч Б.ын мөрдөн байцаалтанд өгсөн:

С.******* гуай манай нөхрийг хүмүүст хуурай идэх юм дөхүүлээд өгөөч гэхээр нь би нөхөр болон дүү нартай “Эх гол” гэх газарт очсон. “Эх гол” гэх газарт 2016 оны 05 дугаар сарын дундуур очсон, яг хэдний өдөр гэдгээ санахгүй байна. Манай нөхөр нь архи согтууруулах ундаа хэрэглээд байхаар нь далимаар нь архинаас жаахан холдуулж хөдөө хэд хоноё гэж бодож явсан. “Эх гол”-д очихдоо согтуу очсон. Бид гурвыг очиход тухайн газарт 2 майхантай 2 хүн байсан. Майхны гадаа тэрэг, мотоцикль байгаагуй. С.******* гуай хамт ирсэн хүн нь бие муудаад туүнийгээ аймагруу оруулахаар явсан гэж тэнд байсан 2 хүн ярьж байсан. Майхны ойролцоо шуудайтай цагаан гоёонууд харагдаж байсан. Хичнээн шуудайтай байсныг тоолоогүй. Манай дүү цагаан гоёо туүгээгүй. ...Тухайн газарт бид 3 дөрөв хоносон. Цагаан гоёог эрүүл мэнддээ хэрэглэхээр бага хэмжээний түүсэн. Түүнээс ашиг олох зорилгоор түүж бэлтгэсэн зүйлгүй. Бид тухайн газарт очоод 4 хоносон, 2 өдөр нь бороо орсон. С.*******гийн үлдээсэн хүмүүс хичнээн шуудайг түүснийг мэдэхгүй. Намайг байх хугацаанд нутгийн иргэд ирж хүрзээ, түүсэн цагаан гоёотойгоо орхиж яваагүйгэх мэдүүлэг. /1-р хх-ийн 106-107, 110-111/,

Шүүгдэгч Х.ын мөрдөн байцаалтанд өгсөн:

Би сэжигтнээр тооцсон үндэслэлийг хүлээн зөвшөөрч байна. С.******* гуай надтай “Есөн- Эрдэнэ” зах дээр таарч уулзсан. Уулзаад цагаан гоёо түүх ажил байна, нутгийн хүмүүс түүдэг юм байна, чи явах уу гэж асуусан. Тэгэхээр нь би зүгээр байж байхаар хэдэн төгрөг хаач юм ажил хийе гэдгийг хэлээд зөвшөөрсөн юм. С.******* гуай бид нар 2016 оны 05 дугаар сарын 15- ны өдөр аймгийн төвөөс С.******* гуайн “ниссан патрол” маркийн машинаар Баян- сум руу явсан. Бид Баян- сумын 4 дүгээр багийн нутаг "Эх гол" гэх газарт шууд явж очсон. Биднийг очиход тэр орчимд мотоцикпьтой хүмүүс байсан, нутгийн хүмүүс гэж байсан. Цагаан гоёо түүхээр С.******* гуай, миний бие, *******, наана нь нэг танихгүй дунд эргэм насны хүн байсан. Тэр танихгүй хүн нь "Эх гол" гэх газарт оччихоод бие нь муудсан. Аймгаас очоод хоноод бие нь муудсан, замдаа өвдөөд байна гээд байгаа бололтой байсан. Халуураад гэж байсан. Ямар өвчтэйг нь мэдээгүй. Маргааш нь С.******* гуай дээрх хүнийг аваад аймаг руу буцсан. Тэнд ******* бид хоёр үлдсэн. С.******* гуай надад ярихдаа цагаан гоёог түүгээд өгчих би кг-ийг нь 600 төгрөгөөр авъя гэж байсан. Цагаан гоёог би урд өмнө нь түүж байгаагүй, мэдэхгүй юм. ******* гуай надад яаж түүдгийг зааж өгнө гэж байсан. С.******* гуайг аймгийн төврүү явчихсан байхад Баян- сумын иргэн , эхнэртэйгээ ирцгээсэн. ******* бид хоёр 50 кг-ийн шуудай гаран, гаран хоёулаа тус тусдаа түүсэн юм. Бид нар хүрзтэй явсан, би ганц хүрзтэй, *******, С.******* гуайн хамт явсан гэх танихгүй хүн нар нэг нэг хүрзтэй явсан. Өөр багаж хэрэгсэл гээд байх зүйлгүй явсан. Цагаан гоёог хүрзээр ухаж авдаг юм билээ. Би сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байна. Би өмгөөлөгч авахгүй. Миний хувьд цагаан гоёог нэг шуудай, шуудайны талаар Цагаан гоёо даралтанд сайн, миний хөл өвддөг, хавддаг. Тэр цагаан гоёог архинд хийж уухад сайн, хаван буулгадаг юм гэж С.******* гуай хэлсэн. Чи цагаан гоёо түүгээд өгөөч, өөрийн хэрэгцээндээ хэрэглэнэ, 1 кг-ийг 600 төгрөгөөр бодож авъя гэж хэлээд хүнээр юм хийлгэж байгаа юм чинь яаж зүгээр байхав гэж байсан юм. Миний түүсэн бол ойролцоогоор 20 кг болох байх гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 121-122, 127-129/,

Шүүгдэгч С.*******, Э.*******ын өмгөөлөгч Р.Уранцэцэгийн зүгээс:Тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 19-20/, урьд ял шалгах хуудас /1-р хх-ийн 183/,

Шүүгдэгч Т.гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдөр Баянхонгор аймгийн Баян- сумын 4 дүгээр баг “Эхийн гол” гэх газар 5 хоносон. С.******* Баянхонгор аймгийн Баян- сумын “Эхийн гол” гэх газар цагаан гоёо түүж байна хүрээд ир гэхээр нь би эхнэр Б., дүү Х.ын хамт очсон. Бид нарын түүсэн ургамал цагаан гоёо байгаа юм гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 4-6/, сэжигтнээр тооцох тогтоол /1-р хх-ийн 112-113/, Баянхонгор аймгийн Баянхонгор сумын 1 дүгээр багийн засаг даргын 2016 оны 05 дугаар сарын 27-ны өдрийн 913 дугаар балбан бичиг /1-р хх-ийн 181/,

Шүүгдэгч С.*******гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би Баянхонгор аймгийн Баян- сумын эхийн гол гэх газарт 2016 оны 05 дугаар сарын 15-ны Баянхонгор аймгаас гурван хүний хамт очсон бөгөөд нэг нь халуураад байна гэхээр нь халуураад байсан хүнийг аймаг авч яваад нөгөө хоёр хүнээ үлдээгээд явсан. Тус газарт цагаан гоёо говийн цагаан гоёо авах зорилгоор ирсэн. Би үлдээсэн хоёр хүндээ та нар түүгээдэх би клограммыг нь 6000 төгрөгөөр авсан гэж хэлсэн. Цагаан гоёог БНХА улсад гаргадаг гэхээр нь хатаагаад зарах санаатай байсан. Би урьд өмнө нь түүж зарж байгаагүй гэх мэдүүлэг /1-хх-ийн 8-10/,

Шүүгдэгч Х.ын мөрдөн байцаатын шатанд өгсөн:

Би 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн 4 дүгээр багийн нутаг “Эхийн гол” гэх гэзэрт ирсэн. С.******* “ чи надад цагаан гоёо ургамал түүгээд өг” би кг-ийг нь 6000 төгрөгөөр авна очоод яаж түүх талаар заагаад өгнө гэж хэлээд намайг авчирсан. Тэгээд Э.******* гэх залуутай үлдээгээд явсан. Э.*******, Т., Б. нар 10 гаруй шуудай цагаан гоёо түүгээд байж байтал хэсгийн төлөөлөгч байгаль, орчны байцаагч нар ирээд хураагаад аваад явсан гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 11-13/,

Шүүгдэгч Э.*******ын мөрдөн байцаатын шатанд өгсөн:

Би 2016 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Баянхонгор аймгийн Баян- сумын “Эхийн гол” гэх газарт цагаан гоёо түүхээр ирсэн. Цагаан гоёо гэх ургамал ховор төрлийн ургамал гэдгийг гадарладаг байсан. Миний бие болон хамт явж байсан Х., мөн Баянхонгор аймгийн Баян- сумаас Т. гэх хүн ирэ түүсэн... гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 14-16/,

Шүүгдэгч Б.ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Би 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдөр нөхөр Т.гийн хамтаар Баянхонгор аймгийн Баян- сумын Идрэнгийн 4 дүгээр багийн нутаг “Эхийн гол” гэх газарт цагаан гоёо түүж байгаа хүмүүст идэх юм хүргээд өг гэж С.******* манай нөхөр Т.г гуйсан. Тэгээд бид хоёр тухай газар очсон. Майханы хажууд шуудайтай цагаан гоёонууд байсан. Хэдэн шуудай байсан талаар мэдэхгүй. Нөхөр бид хоёр 6-7 шуудай цагаан гоёо түүсэн. С.*******д хүрзнүүд байсан. Биднийг очиход УАЗ 469 маркийн машин байсан гэх мэдүүлэг. 1-р хх-ийн 17-18/,

Гэрч гийн мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

Манай сумын засаг дарга Идэрмөнх өөрийн гар утаснаас Идрэнгийн 4 дүгээр багийн нутаг “Эх гол” гэх газарт хүмүүс хууль бусаар цагаан гоёог түүгээд байна гэх мэдээлэл надад ирлээ, та сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Эрдэнэ-Очир, жолооч Энхсайхан нарын хамтаар яваад ир гэж хэлсэн.

Мэдээллийг шалгахаар 2016 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн өглөө сумын байгаль орчны хяналтын улсын байцаагч Эрдэнэ-Очир, жолооч Энхсайхан нарын хамтаар явсан. Тухайн газарт очиход гурван майхан байсан ба нэг майхан нь нөгөө хоёр майхнаасаа зайтай байсан. Тэнд аймгийн төвөөс яваа гээд 2 эрэгтэй хүн, Баян- сумын иргэн , , нар мөн Баянлиг сумаас ирсэн 5 хүн байсан. Майхны хажууд шуудайтай түүсэн цагаан гоёо байсан. Хэн түүснийг асуухад гуай бид түүсэн гэж хэлсэн. Харин Баянлигээс ирсэн иргэд цагаан гоёо түүж бэлтгэсэн зүйлгүй гэж байсан. Т. надад ярихдаа би цагаан гоёо түүхэд газарчилсан гэж ярьсан. Хэргийн газраас нийт 12 шуудай түүж бэлтгэсэн цагаан гоёог хурааж авсан. Баянхонгор аймгаас яваа гэх хоёр хүн, , , ын дүү гэх эмэгтэй нар хамт түүж бэлтгэсэн гэж байсан. Гурлын шинэвтэр шуудайтай цагаан гоёог жинлэж үзэхэд 33 кг болж байсан гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 45-46/,

Гэрч С.Мөнхжаргалын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

С.******* ха бол насаараа тээврийн жолоочоор ажилласан гавьяат тээвэрчин. Зан байдлын хувьд тусархүү, нийтэч, олон таван үггүй, шударга, зарчимч хүн байгаа юм. С.******* ахнынд Э.******* амьдардаг. Э.******* насаараа ганц бие явж байгаа. Өөрийн гэсэн өмч хөрөнгөгүй. Зан байдлын хувьд хүнд тусархуу, элдэв муу зангүй, бага зараг архи хэрэглэх гээд байдаг гэх мэдүүлэг./1-р хх-ийн 47-48/,

Гэрч ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн:

С.******* ах насаараа тээврийн жолоочоор ажилласан ажилсаг хүнд тусархуу, шударга хүн байгаа юм. Э. ******* С.******* ахынд амьдардаг. Тэрээр хүнд тусархуу, архи согтууруулах ундааны зүйл хэрэглэдэг, тодорхой эрхэлсэн ажилгүй гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 49-50/,

Гэрч ы мөрдөн байцаатын шатанд өгсөн:

Би нөхөр Х.тай 1988 онд гэр бүл болж байсан. Манай нөхөр залуудаа худалдаа бэлтгэлийн ангид ажиллаж байсан. Би бөөний бараа баазад ажиллаж байсан. Манайх өрхийн тогтмол орлого байхгүй. Миний хувьд барилгын ажил хийдэг. Х. зан байдал даруухан, төлөв томоотой бусадтай нийтэч элдэв муу зангүй ажилсан хүнд тусархаг хүн гэх мэдүүлэг. /1-р хх-ийн 62-63/ зэрэг яллах болон цагаатгах болон хөнгөрүүлэх талын нотлох баримтыг шинжилэн судалсан болно.

Эдгээр нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.14 дүгээр зүйл, мөн хуулийн 16.15 дугаар зүйлд заасан гэмт хэргийн нөхцөл байдлын талаар хуульд заасан үндэслэл журмын дагуу буюу нотлох баримтыг цуглуулах, бэхжүүлэх журмын дагуу олж авсан, тухайн хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хамааралтай гэж шүүх дүгнэсэн болно.

Шүүгдэгч С.*******, Э.*******, Х., Т., Б. нар нь нэн ховор ургамал болох цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэгийг зохих зөвшөөрөлгүй

бэлтгэж байгаль экологид бага бус хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 19-24/, Цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэгт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зураг /хх-ийн 25-27, Цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-ийн 28/ эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 29-30, 33-37/, хураан авах тогтоол, тэмдэглэл /хх-ийн 31-32/ эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 38/, Баянхонгор аймгийн ЗДТГ-ийн дэргэдэх эд зүйлийн үнэлгээний орон тооны бус комиссын эд зүйл үнэлсэн тухай дүгнэлт /хх-ийн 72-73/, Эд хөрөнгө битүүмжлэх тухай тогтоол, тэмдэглэл /хх-ийн 218-219/, Байгалийн ургамлын тухай МУ-ын хуулийн хавсралт нэн ховор ургамлын жагсаалт /хх-ийн 223-228/, Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 11 сарын 29-ний өдрийн А-415 тоот тушаалын хавсралт /хх-ийн 232/, иргэний нэхэмжлэгч Баянхонгор аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газрын төлөөлөгч ын мэдүүлэг. /хх- ийн 43- 44, 51/,гэрч ын мэдүүлэг. /хх-ийн 52-54/,гэрч ы мэдүүлэг. /хх-ийн 55-57/,шинжээч гийн мэдүүлэг. /хх-ийн 78-79/,Байгаль очин, аялал жуулчлалын газрын шинжээчийн 2016 оны 06 дугаар сарын 07- ны өдрийн: “1. Цагаан гоёо нь Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А-415 тоот тушаалын хавсралтаар нэн ховор ургамалын жагсаалтанд ордог. Цөлийн аргамжин цэцэг буюу Цагаан гоёо гэж нэрлэдэг. 2. С.******* нарын хууль бусаар түүсэн 12 шуудай гоёог Баян- сумын хэсгийн төлөөлөгч анх кг тогтоож нийт 444 кг байсан байна. Иймд Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2011 оны 11 дүгээр сарын 29-ний өдрийн А-415 тоот тушаалын хавсралтаар Цагаан гоёоны экологи-эдийн засгийн үнэлгээ 1 кг нь 18.000 төгрөг байдаг. Экологийн хохирол 444x18.000=7.992.000 төгрөгийн хохирол гарсан болохыг тогтоов” гэх дүгнэлт. /хх-ийн 68/, шүүгдэгч С.*******гийн мэдүүлэг /хх- ийн 147-148/,шүүгдэгч Т.гийн мэдүүлэг. /хх-ийн 116-118/,шүүгдэгч Х.ын мэдүүлэг. /хх-ийн 121-122, 127-129/,шүүгдэгч Э.*******ын мэдүүлэг. /хх-ийн 132-135, 138-141/, шүүгдэгч Б.ын мэдүүлэг. /хх-ийн 106-107, 110-111/ зэргээр нотлогдон тогтоогдож байна.

Улсын яллагч Д.Цогжавхлан шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Монгол Улсын Прокурорын тухай хуулийн 17, 19 дүгээр зүйл, Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.7, 35.24 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийг тус тус удирдлага болгон Монгол улсын 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч С.*******, Х., Э.*******, Т., Б. нарт холбогдох эрүүгийн хэргийг хянан хэлэлцэх анхан шатны эрүүгийн шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцож дараах дүгнэлтийг гаргаж байна. Шүүгдэгч С.******* нь шүүгдэгч Э.*******, Х. нарыг хөлслөн 2016 оны 05 дугаар сарын 15-наас 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баян- сумын 4 дүгээр багийн нутаг “Эх гол” гэх газраас нэн ховор ургамал болох цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцгийг зохих зөвшөөрөлгүй бэлтгүүлж байгаль экологид бага бус хэмжээний хохирол буюу 7.398.000 төгрөгийн хохирол учруулсан, шүүгдэгч Э.*******, Х. нар нь 2016 оны 05 дугаар сарын 15-наас 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баян- сумын 4 дүгээр багийн нутаг “Эх гол” гэх газраас нэн ховор ургамал болох цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцгийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль экологит бага бус хэмжээний хохирол буюу 7.398.000 төгрөгийн хохирол учруулсан,

шүүгдэгч Т., Б. нар нь 2016 оны 05 дугаар сарын 18-наас 22-ны өдрийг хүртэлх хугацаанд Баянхонгор аймгийн Баян- сумын 4 дүгээр багийн нутаг “Эх гол" гэх газраас нэн ховор ургамал болох цагаа гоёо буюу цөлийн аргамжин цэцгийг зохих зөвшөөрөлгүй бэлтгэж байгаль экологит бага бус хэмжээний хохирол буюу 594.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт тус тус холбогдсон болох нь хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу авагдсан бичгийн нотлох баримтууд болох иргэний нэхэмжлэгч , гэрч , , , Ө.Хадбаатар, сэжигтэн, яллагдагч С.*******, Т., Х., Э.*******, Б., сэжигтэн , Л., Г.Сүхбаатар, Г.Отгонбаатар, , Ц.Ганбаатар, шинжээч О.Байгалмаа нарын мэдүүлэг, БОАЖГ-ын шинжээчийн 2016 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн дүгнэлт, тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, түр хураан авсан тэмдэглэл, хураан авах тогтоол, тэмдэглэл, цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэгт үзлэг хийсэн тэмдэглэл, цөлийн аргамжин цэцэг буюу цагаан гоёог хүлээлгэн өгсөн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт зэрэг нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдож байгаа тул шүүгдэгч нарт хуульд зааснаар ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна. Иймд шүүгдэгч С.*******, Х., Э.*******, Т., Б. нарыг шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1.9.1 дэх хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцуулж, шүүгдэгч С.*******д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.3 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг удирдлага болгон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 5 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Х., Э.******* нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ял оногдуулах, шүүгдэгч Т., Б. нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жил 1 сарын хугацаагаар хорих ял тус тус оногдуулж, шүүгдэгч нарыг өнөөдрөөс эхлэн цагдан хорьж, эдлэх ялыг нь тооцох, шүүгдэгч нарт оногдуулсан хорих ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар нээлттэй хорих ангид эдлүүлэх, гэмт хэргийн улмаас байгаль экологид 7.992.000 төгрөгийн хохирол учруулсан байх бөгөөд Байгаль хамгаалах тухайн хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт зааснаар ургамлын аймагт учирсан экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээ буюу 36.960.000 төгрөгийг нөхөн төлөхөөс шүүгдэгч Т. нь 594.000 төгрөгийг нөхөн төлсөн, бусад шүүгдэгч нар нь хохирол нөхөн төлөөгүй байх тул шүүгдэгч С.*******, Э.*******, Х. нараас 36.960.000 төгрөгийг гаргуулж төрийн өмчид шилжүүлэх, шүүгдэгч Т., Б. нарын байгаль экологит учруулсан хохирол болох 594000 төгрөгийг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөг болох 2970.000 төгрөгөөс төлөөгүй үлдсэн 2376.000 төгрөгийг шүүгдэгч нараас гаргуулж төрийн өмчид шилжүүлэх, шүүгдэгч нарын цагдан хоригдсон хоногийг эдлэх ялд нь оруулан тооцох, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг хүрзийг устгуулахаар зохих байгууллагад шилжүүлэх, шүүгдэгч С.*******гийн өмчлөлийн хөлдөөгч, шүүгдэгч Х.ын өмчлөлийн 5 ханатай, бүрэн тавилгатай монгол гэр, шүүгдэгч Т., Б. нарын дундын өмчлөлийн 5 ханатай, бүрэн тавилгатай монгол гэр зэргийг тус тус битүүлжилсэн мөрдөн байцаагчийн тогтоолыг хохирол нөхөн төлөгдтөл хэвээр үлдээлгэх, шүүгдэгч С.*******гийн өмчлөлийн гэмт хэрэг үйлдэх үедээ ашигласан, 69-29 БНА улсын дугаартай ниссан патрол маркийн тээврийн хэрэгслийн үнийг албадан гаргуулж, төрийн өмчлөлд шилжүүлэх, шүүгдэгч нарт цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авах зэрэг саналыг шүүхэд оруулж байна гэв.

Шүүгдэгч С.*******, С.******* нарын өмгөөлөгч Р.Уранцэцэг шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Шүүх хуралдаанд шүүгдэгч Э.*******, С.******* нарын өмгөөлөгчөөр оролцож байна. Улсын яллагчийн зүгээс яллаж байгаа хэргийн зүйчлэл болон гэм буруутай маргахгүй. Шүүгдэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлөхөө илэрхийлсэн. Хэдэн кг цагаан гоёо түүсэн талаар хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтууд эргэлзээтэй. Шүүгдэгч нарын өөрсдийнх нь мэдүүлгээр уг гэмт хэргийг илрүүлсэн байдаг. С.*******гийн хувьд өндөр настай эрүүл мэнддээ хэрэглэх зорилгоор түүсэн. Улсын яллагчийн зүгээс захиалсан гэж ялладаг. Шинэ Эрүүгийн хуулиар захиалсан гэдэг зүйл байхгүй байгааг шүүх анхаарч үзэхийг хүсч байна. Мөн гэмт хэрэг үйлдэхдаа ашигласан тээврийн хэрэгслийн үнийг гаргуулах саналыг улсын яллагч гаргаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй байна. Ямар нэгэн байдлаар тээвэрлэсэн, хадгалсан, борлуулсан зүйл байхгүй. Ял шийтгэл оногдуулахдаа тэдгээрийн хувийн байдлаг харгалзан үзнэ үү. С.******* нь 77 настай, тэтгэврийн хөгшин, эрүүл мэндийн хувьд даралт ихсэх, толгой өвдөх зэрэг өвчний улмаас эмчийн хяналтад байдаг. Шүүгдэгч Э.******* нь эрхэлсэн тодорхой ажилгүй, орлогогүй болох нь багийн Засаг даргын тодорхойлолтоор тогтоогдож байна. Иймд тэдгээрийн хувийн байдал болон гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүйгээр тэнсэн хянан харгалзаж өгнө үү. Хохирлын хувьд бэлэн төлөх боломжгүй, хэсэгчлэн төлүүлэхээр шийдвэрлэж өгнө үү гэсэн дүгнэлтийг гаргаж байна гэв.

Шүүгдэгч Х., Т., Б. нарын өмгөөлөгч П.******* шүүх хуралдаанд гаргасан дүгнэлтэндээ: Шүүгдэгч нар болон өмгөөлөгчийн зүгээс хэргийн зүйлчлэлтэй маргаж мэтгэлцэх зүйлгүй. Гэм буруутай болох нь хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Шүүгдэгч Х. нь бусдын үгээр цөлийн аргамжин цэцгийг нэн ховор ургамал гэдгийг мэдэхгүйгээр түүсэн, урьд өмнө ямар нэгэн байдлаар гэмт хэрэг, зөрчилд холбогдож байгаагүй, амжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой өрхийн гишүүн, одоогоор эрхэлсэн тодорхой ажил байхгүй. Шинжээчийн дүгнэлтээр 444 кг цагаан гоёо гэж дүгнэсэн боловч тухайн гоёог нойтон байхад нь жинлэж, дүгнэсэн гэдгийг хэлэх нь зүйтэй байна. Уг цагаан гоёог хатаасан үед нь хэрэглэх зориулалттай. Гэхдээ шүүгдэгч нарын зүгээс хэдэн кг байсан гэдэгтэй маргахгүй, хохирол төлбөрийг төлнө гэдгээ илэрхийлсэн. Хохирлын хувьд цагдаа, прокурор, шүүх дээр байнгын цаг бүртгүүлдэг, эрхэлсэн тодорхой ажилгүйн улмаас төлөөгүй байдаг. Мөн амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой.

Т., Б. нарын хувьд санаатай биш амралт зугаалгаар явж байх хугацаандаа эмчилгээний журмаар хэрэглэх үүднээс бага хэмжээгээр түүсэн. Хохирлын хувьд эхний ээлжинд 594000 төгрөгийг төлсөн, үлдэгдэл хохирлыг төлнө гэдгээ илэрхийлж байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ гэж заасан. Миний үйлчлүүлэгч нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэгт холбогдсон, хохирол төлөхөө илэрхийлсэн. Иймд Т., Б. нарт оногдуулах хорих ялыг 1 жил, Х.ыг 2 жилийн хугацаагаар тэнсэж өгнө үү гэсэн санал гаргаж байна гэв.

Аймгийн прокурорын газраас шүүгдэгч Шүүгдэгч С.*******, Э.*******, Х., Т., Б. холбогдох үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 212 дугаар зүйлийн 212.1-т заасан гэмт хэрэгт зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн байх бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдал нотлогдсон гэж үзэж Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д заасан “Монгол улсын иргэн шударга, хүнлэг ёсыг эрхэмлэн ...байгаль орчноо хамгаалах нь иргэн бүрийн журамт үүрэг мөн” гэсэн тулгуур зарчмыг баримтлан , шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2-д зааснаар “гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг хэрэглэнэ”, “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэсэн заалтыг үндэслэн мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүхээс шүүгдэгч С.*******, шүүгдэгч Э.*******, шүүгдэгч Х., шүүгдэгч Т., шүүгдэгч Б. нарыг нэн ховор ургамал болох цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэгийг зохих зөвшөөрөлгүй түүсэн, бэлтгэж байгаль экологид үлэмж хэмжээний хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох үндэслэлтэй гэж шүүх үзлээ .

Шүүгдэгч С.*******, Э.*******, Х., Т., Б. нарын ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудсанд Цагдаагийн Ерөнхий газрын МСТ-ийн ял шийтгэлийн мэдээллийн санд бүртгэгдээгүй байх тул түүнийг анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн гэж дүгнэв.

Шүүгдэгч С.*******, шүүгдэгч Э.*******, шүүгдэгч Х. нарын байгаль экологид учруулсан 7992000 төгрөгийн хохирлыг Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3 дахь хэсэгт зааснаар ургамлын аймагт учирсан экологи эдийн засгийн үнэлгээг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу нийт 39960000 төгрөгийн, шүүгдэгч Т., шүүгдэгч Б. 594000 төгрөгийн хохирлыг 5 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 2376000 төгрөгийн хохирлыг хувь тэнцүүлэн шүүгдэгч тус бүрээс хувь тэнцүүлэн доорхи байдлаар гаргуулахаар шийдвэрлэв.Үүнд:

Шүүгдэгч С.*******гаас 13320000 төгрөг,

Шүүгдэгч Э.*******аас 13320000 төгрөг,

Шүүгдэгч Х.аас 13320000 төгрөг буюу нийт 39960000 төгрөгийг

Шүүгдэгч Т.гаас 1188000 төгрөг,

Шүүгдэгч Б.аас 1188000 төгрөг буюу нийт 2376000 төгрөг тус тус болно.

Шүүгдэгч нарыг шинэ Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1.1-д засан “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-ийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 2-т “Үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт шинээр тооцсон, оногдуулах ялыг хүндрүүлсэн, гэмт хэрэг үйлдсэн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг буцаан хэрэглэхгүй” гэж заасныг баримтлан, шүүгдэгч нар нь шүүхийн хэлэлцүүлэгиийн явцад гэм буруугаа хүлээн зөвшөөрч хохирлоо төлөхөө илэрхийлсэн тул шинэ Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч С.*******, шүүгдэгч Э.*******, шүүгдэгч Х., шүүгдэгч Т., шүүгдэгч Б. нарт хорих ял оногдуулахгүйгээр шүүгдэгч нарын үйлдсэн гэмт хэргийн оролцоог үндэслэн хугацааны хувьд ялгамтай тэнсэж, хохирол төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээг өмгөөлөгч нарын гаргасан дүгнэлтэд дурдсан хугацааг харгалзан үзэж хэрэглэх нь зүйтэй гэж шүүх үзэв.

Шинэ эрүүгийн хуулийн 7.3 дугаар зүйлийн 2.1-д зааснаар шүүгдэгч С.*******, Э.*******, Х. нараас тус бүр 13320000 төгрөгийг, шүүгдэгч Т., шүүгдэгч Б. нараас тус бүр 1188000 төгрөгийг төлж гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүргийг тус тус хүлээлгэв.

Шүүгдэгч нарын гэм буруутай эсэхийг тооцохдоо Эрүүгийн хуулийн 3.3 дугаар зүйлд заасан зохион байгуулагч, гүйцэтгэгч нарын оролцоог харгалзан тэнсэх хугацааг ялгамжтай тогтоох нь зүйтэй гэж шүүх үзлээ.

Шүүгдэгч С.*******гийн өмчлөлийн, яллагдагч нарын гэмт хэрэг үйлдэх зорилгоор ашигласан 5000000 төгрөгийн үнэ бүхий 69-29 БНА улсын дугаартай “Ниссан патрол” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэгжээгүй тохиолдолд дээрх автомашиныг худалдан борлуулж 5000 000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 13320 000 төгрөгийг нөхөн төлөх зорилгоор зарцуулах нь зүйтэй байна.

Шүүгдэгч С.*******гийн өмчлөлийн 100000 төгрөгийн үнэ бүхий хөлдөөгч, шүүгдэгч Х.ын өмчлөлийн 6000000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай гэр, шүүгдэгч Т., Б. нарын дундын өмчлөлийн 10 000 000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай, бүрэн тавилгатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 03-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж төлбөр төлөгдөөгүй тохиолдолд худалдан борлуулж орлогыг тусгай дансанд төвлөрүүлэхээр шийдвэрлэж, битүүмжилсэн эд зүйлсийг төлбөр төлөгдсөн үед мөрдөгчийн тогтоолыг хүчингүй болгож, эзэмшигч нарт нь буцаан олгож шийдвэрлэв.

Шүүгдэгч С.*******, шүүгдэгч Э.*******, шүүгдэгч Х., шүүгдэгч Т., шүүгдэгч Б. нар нь уг хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулж шүүгдэгч нарт урьд авсан бусдын батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгохоор шийдвэрлэв.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдэхэд хэрэглэсэн эд мөрийн баримт болох 7 ширхэг хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих газар шилжүүлэхийг шүүхийн тамгын газарт даалгахаар шийдвэрлэв.

Шинэ Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн , 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ НЬ :

1. Шинэ Эрүүгийн 3.2 дугаар зүйлийн 1, 3.3 дугаар зүйлийн 1-д заасныг тус тус журамлан мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******, шүүгдэгч *******т овогт ******* *******, шүүгдэгч овогт , шүүгдэгч овогт , шүүгдэгч овогт нарыг нэн ховор ургамал болох цагаан гоёо буюу цөлийн аргамжин цэцэгийг зохих зөвшөөрөлгүй түүсэн, бэлтгэсэн гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Шинэ эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******, шүүгдэгч *******т овогт ******* ******* шүүгдэгч овогт нарт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д заасан ялыг оногдуулахгүйгээр нэг жилийн /1 / хугацаагаар, шүүгдэгч, шүүгдэгч овогт , овогт нарт эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.8 дугаар зүйлийн 1-д зааснаар хорих ял оногдуулахгүйгээр зургаан сарын /06/ хугацаагаар тус тус тэнссүгэй.

3. Шинэ эрүүгийн хуулийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.1, Байгаль хамгаалах тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.4.3, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д тус тус зааснаар шүүгдэгч С.*******, шүүгдэгч Э.*******, шүүгдэгч Х. нарыг тус бүр арван гурван сая гурван зуун хорин мянган төгрөгийг / 13320000 / шүүгдэгч Т., шүүгдэгч Б. нарт тус бүр нэг сая нэг зуун наян найман мянган / 1188000 / төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд төлж, гэмт хэргийн хор уршгийг арилгах арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авч биелэлтэнд хяналт тавихыг Баянхонгор аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх албанд даалгасугай.

4. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 9-д зааснаар шүүгдэгч С.*******, Э.*******, Х. нарт тус бүрт оногдуулсан гэмт хэргийн улмаас учруулсан хохирол 13320000 төгрөгийг 2018 оны 01 дүгээр сарын 03-ны өдөр хохиролыг нөхөн төлөх, шүүгдэгч Т., Б. нарт тус бүр оногдуулсан гэмт хэргийн улмаас учирсан хохирол 1188000 төгрөгийг 2017 оны 09 дүгээр сарын 02-ны өдөр хохиролыг нөхөн төлөх үүргийг тус тус хүлээлгэсүгэй.

5. Шинэ эрүүгийн хуулийн 7.3 дүгээр зүйлийн 2.1, 4-т тус тус зааснаар шүүгдэгч С.*******, шүүгдэгч Э.*******, шүүгдэгч Х., шүүгдэгч Т., шүүгдэгч Б. нар нь гэмт хэргийн хор уршгийг арилгах шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

6. Эрүүгийн хуулийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5-д зааснаар шүүгдэгч нар нь тэнссэн хугацаанд хүээлгэсэн үүргийг биелүүлээгүй, санаатай гэмт хэрэг үйлдсэн бол тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг дурдсугай.

7. Эрүүгийн хуулийн 7.5 дугаар зүйлийн 1,2, 4, 21.5 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар С.*******гийн өмчлөлийн, гэмт хэрэг үйлдэх зорилгоор ашигласан 5000000 төгрөгийн үнэ бүхий 69-29 БНА улсын дугаартай “Ниссан патрол” маркийн тээврийн хэрэгслийг битүүмжилсэн мөрдөгчийн тогтоолыг хэвээр үлдээж, үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ хэрэгжээгүй тохиолдолд дээрх автомашиныг худалдан борлуулж 5000 000 төгрөгийг гэмт хэргийн улмаас учруулсан хохирол болох 13320 000 төгрөгийг Байгаль орчин уур амьсгалын санд нөхөн төлөх зорилгоор зарцуулсугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.3, 36.8 дугаар зүйлийн 1.8-т тус тус зааснаар С.*******гийн өмчлөлийн 100000 төгрөгийн үнэ бүхий хөлдөөгч, 69-29 БНА улсын дугаартай “Ниссан патрол” маркийн тээврийн хэрэгсэл, шүүгдэгч Х.ын өмчлөлийн 6000000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай гэр, шүүгдэгч Т., Б. нарын дундын өмчлөлийн 10 000 000 төгрөгийн үнэ бүхий 5 ханатай, бүрэн тавилгатай гэрийг битүүмжилсэн 2016 оны 08 сарын 03-ны өдрийн Баянхонгор аймгийн Цагдаагийн газрын мөрдөн байцаагчийн тогтоолыг хэвээр үлдээж, шүүхээс тогтоосон хугацаанд хохирол төлөөгүй тохиолдолд худалдан борлуулж орлогыг Байгаль орчин уур амьсгалын сангийн тусгай дансанд хадгалсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.1, 36.8 дугаар зүйлийн 1.8-д зааснаар уг хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 7 ширхэг хүрзийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хэрэгцээний дагуу зохих байгууллагад шилжүүлсүгэй.

10. Шүүгдэгч С.*******, шүүгдэгч Э.*******, шүүгдэгч Х., шүүгдэгч Т., шүүгдэгч Б. нар нь энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д тус тус зааснаар шүүгдэгч С.*******, шүүгдэгч Э.*******, шүүгдэгч Х., шүүгдэгч Т., шүүгдэгч Б. нарт урьд авсан батлан даалтад өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээ авч шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

12. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

13. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

14. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч С.*******, шүүгдэгч Э.*******, шүүгдэгч Х., шүүгдэгч Т., шүүгдэгч Б. нарт хэрэглэсэн хувийн баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Д.БАТЦЭНГЭЛ