2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 21 өдөр

Дугаар 2025/ШЦТ/138

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.а даргалж,

нарийн бичгийн дарга А.Анужин,

улсын яллагч М.Сэлэнгэ,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

*******, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ын *******од холбогдох эрүүгийн 2407001890088 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******ы 03 дугаар сарын 01-ний өдөр ******* аймагт төрсөн, *******тай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, *******д малтагч ажилтай, ам бүл 7, эхнэр, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн 4 дүгээр хороо, дугаар гудамж од оршин суудаг,

урьд ******* дүүргийн шүүхийн 2005 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 100 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 280 цаг албадан ажил хийх ялаар,

Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 22 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 98 дугаар зүйлийн 98.1-т зааснаар 1 жил 6 сарын хугацаагаар хорих ял шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-т зааснаар оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэхгүй тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 191 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлсэн, ******* овогт *******ын ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Б.******* нь ******* дүүргийн 4 дүгээр хороо, тоотод 2024 оны 04 дүгээр сарын 28-ны шөнө 03 цагийн үед Б.ийн биед хамар ясны хугарал, дагз, духанд шарх, баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн, баруун хацрын салстад шарх, зүүн, баруун мөр, зүүн даланд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэм буруугийн талаар:

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би ажлаас бууж ирээд унтаж байхад хажуу гэрт хэрүүл маргаан болоод байхаар нь ороод хартал зодоон цохион болсон байсан. Би ийг хөөж гаргахдаа татаж чангаахад унахаар нь чирч гаргаад хашааныхаа хаалгыг хаасан гэв.

 

1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Б.******* нь ******* дүүргийн 4 дүгээр хороо, тоот өөрийн хашаанд 2024 оны 04 дүгээр сарын 28-ны шөнө 03 цагийн үед Б.ийг хажуу айлд нь агсам согтуу тавьж, хэрүүл маргаан үүсгэж, унтуулж амраасангүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг чирч, түлхэж газарт давхралдан унах, цохих зэргээр халдаж биед хамар ясны хугарал, дагз, духанд шарх, баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн, баруун хацрын салстад шарх, зүүн, баруун мөр, зүүн даланд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

- Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2024 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр 00 цагийн үед ******* дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт гэх хүнтэй таарч гэрт нь очиж архи уухаар болоод бид хоёр гийн гэрт архи уугаад сууж байтал түүний хөрш айлын залуу орж ирээд бид гурав хамт архи ууж байтал хөрш айлын залуу нь над руу гэнэт дайрч намайг газарт унагааж байгаад зодсон. Би тухайн үед согтуу байсан учраас зарим миний хаана хэдэн удаа яаж цохисон талаар санахгүй байна. Миний хамар, зүүн нүд хавдсан, хамар хугарсан байсан.

Миний төрсөн өдөр болоод байрны хажуу талын дэлгүүрээс 0.75 литрийн архи аваад байрны ах тай цуг манай гэрт орж архи уугаад би дахиж дэлгүүр орж 0.75 литрийн архи аваад ******* дүүргийн 4 дүгээр хороонд байдаг айлд очсон. Тэр айлынд хүн байхгүй болохоор нь явж байгаад гэх залуутай Нисэхийн под станцын хойно таарч гэрт нь очоод архи хувааж ууж байхад гадаа махлагдуу шар царайтай, ногоон нүдтэй 150 см-ийн өндөртэй, ноосон өмдтэй, саарал фодволктой залуу нойл ороод гаднаас орж ирсэн. ******* гэх залуу намайг согтуу байхад унагааж байгаад дээрээс цохисон. Намайг зодож байгаад болихоор нь би гэртээ алхаж хариад маргааш нь цагдаа дээр очиж өргөдөл өгсөн. Гомдол санал шалгуулах зүйл байхгүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 32, 35, 38-39 хуудас/,

 

- Гэрч Б.н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “ 2-3  хүмүүс цуглуулж гэртээ архидаад шөнө 23 цагийн үед гэртээ унтаж амрах гэж байхад хашаан дотор байсан нохой хуцуулаад, гэр дотор чанга яриад байхаар нь манай нөхөр ******* очиж үзээд ирье гээд очсон. Би араас нь гэрт нь ороход манай нөхөр танихгүй залууг харанхуй шөнө юу хийгээд хүн унтуулахгүй байгаа юм бэ гээд гэрээс гар гээд нөгөө танихгүй залууг гэрээс гаргаад хашааны гадаа тэр залууг яв гээд түлхэж дахиж битгий ирээрэй гэхэд би ямар танайд ирсэн юм үү гэхээр нь манай нөхөр энэ хашаа манай хашаа манай хашаанд амьдардаг юм гэж хэлэхэд тэр залуу яваад өгсөн. Манай нөхөр тэр залууг цохиж зодоогүй. Танихгүй залуугийн нүүр хэсэг нь хавагнаад хавдсан юм шиг байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 43-44 хуудас/,

 

- Гэрч Б.ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2024 оны 05 дугаар сарын яг хэдний өдрийг бол санахгүй байна 17 цагийн үед ******* дүүргийн 4 дүгээр хорооны Нисэхийн под станцын хойно хүнээс тамхи авахаар явж байхад э согтуу таараад уулзахад ногоон Экс нэртэй 0,33 литрийн архитай явж байхаар нь наад зүүн нүдээ яасан юм гэхэд хүнд цохиулсан гэсэн. Манайд очъё гээд ******* дүүргийн 4 дүгээр хороо -од очиж ийн архийг бид хоёр хувааж уусан. э нэлээн согтоод надад агсам тавиад найзыгаа хамгаалахгүй яасан юм гэхэд нь чи ямар хүнд цохиулсан юм бэ гэхэд хэлэхгүй байсан. Тэгтэл хашааны эзэн ******* гэрт орж ирээд юу болоод байна гэхэд э нэлээн согтоод агсам тавиад байна гэтэл *******, ийг гэрээс гаргаад явуулсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 49-50 хуудас/,

 

- Шинжээч эмч Р.Ням-Осорын 2024 оны 05 дугаар сарын 06-ны өдрийн 232 дугаартай: “ын ийн биед хамар ясны хугарал, дагз, духанд шарх, баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн, баруун хацрын салстад шарх, зүүн, баруун мөр, зүүн даланд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн цохих үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирсон гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлөхгүй” гэх дүгнэлт /х.х-ийн 53-54 хуудас/,

 

- Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би 2024 оны 04 дүгээр сарын 28-ны орой 22 цагт ажлаа тараад гэртээ унтаж байтал манай эхнэр намайг сэрээгээд хашаанд тусдаа гэрт байдаг хочтой ийн гэрт хүмүүс маргалдаад орилоод байна, чи орж энэ хэдийг явуул гэхээр нь би яваад ортол , зүс таних э нар согтуу хоорондоо барьцалдаад, Одгоо гэх залуу согтуу унтаж байхаар нь эд чи одоо гэртээ харь гэхэд сонсохгүй миний үгэнд орохгүй болохоор нь түүний ар нуруунаас нь барьж аваад татаж гэрээс чирээд хашааны хаалгаар гаргаж явуулсан. Би түүнийг гар гэхэд гарахгүй байсан. Гэмтэл хэн учруулсан талаар би мэдэхгүй, би бол түүний араас нь татаад чирээд гаргасан. Би архи уугаагүй эрүүл байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 80-82 хуудас/,

 

- Цагдаагийн байгууллагад гаргасан гомдол, таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл баримт /х.х-ийн 14, 65-71, 109 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар, жолоочийн лавлагаа мэдээлэл, авто тээврийн хэрэгсэл эзэмших, өмчлөх эрхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, АСАП сангийн мэдээлэл /х.х-ийн 83-96, 98-102, 105-107/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Б.******* нь бүрэн бус дунд боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субъектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Б.ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

Шүүгдэгч Б.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь ******* дүүргийн 4 дүгээр хороо, тоот өөрийн хашаанд 2024 оны 04 дүгээр сарын 28-ны шөнө 03 цагийн үед Б.ийг хажуу айлд нь агсам согтуу тавьж, хэрүүл маргаан үүсгэж, унтуулж амраасангүй гэх шалтгаанаар маргалдаж улмаар түүнийг чирч, түлхэж газарт давхралдан унах, цохих зэргээр халдаж биед хамар ясны хугарал, дагз, духанд шарх, баруун, зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний салстад цус хуралт, зүүн, баруун хацрын салстад шарх, зүүн, баруун мөр, зүүн даланд цус хуралт гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

Уг гэмт хэрэг гарахад хохирогч Б.э архидан согтуурсан үедээ хэрүүл маргаан үүсгэсэн бусдыг унтуулж, амраагаагүй байдал нөлөөлсөн байна.

 

1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн нь түүнд шүүх хурлын тов мэдэгдсэн шүүхийн мэдэгдэх хуудсаар,

Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 141 480 төгрөгийг шүүгдэгч Б.******* нь төлсөн нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тус тус тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

 

ХОЁР. Шүүгдэгч Б.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч М.Сэлэнгэ эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Б.*******ын үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрөөгүй байгаа байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 560 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг,

            шүүгдэгч Б.******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Санал, хүсэлт байхгүй гэжээ.

 

Шүүгдэгч Б.*******од эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

 

Шүүхээс шүүгдэгч Б.*******од эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, хохирогчийн шөнийн цагаар бусдыг амраагаагүй нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ын *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 1 000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 000 000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******од оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******од урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА