| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 196/2025/0118/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/137 |
| Огноо | 2025-07-21 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 21 өдөр
Дугаар 2025/ШЦТ/137
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, ******* дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга А.Анужин,
улсын яллагч М.Сэлэнгэ,
шүүгдэгч Ж.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
*******, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******гийн *******өд холбогдох эрүүгийн 2507000000132 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******ы 05 дугаар сарын 15-ны өдөр ******* дүүрэгт төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 5, хамтран амьдрагч, хүүхдүүдийн хамт ******* дүүргийн 2 дугаар хороо, ******* тоотод оршин суудаг,
урьд Нийслэлийн шүүхийн 1994 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 35 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 90 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 123 дугаар зүйлийн 123.4 дэх хэсэгт зааснаар 11 жил хорих ялаар,
******* дүүргийн шүүхийн 2005 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 108 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-т зааснаар 2 capын хугацаагаар баривчлах ялаар,
Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 682 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэгдсэн, ******* овогт *******гийн ******* /РД:/,
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ж.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч Ж.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Тухайн үед танихгүй залууд дугаараа өгөхөөр нь чи танихгүй хүнд дугаараа өгдөг юм уу гэхэд намайг цохихоор нь гарыг дарж мушгихад гар нь эвгүй болсон. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна, 50 нас гараад ийм хэрэгт орооцолдсондоо гэмшиж байна гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч Ж.******* нь 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ******* дүүргийн 1 дүгээр хороо, дүгээр гудамжны од тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас хохирогч Г.ийн баруун гарыг нь толгойны ар хэсэгт гаргаж өчиж, зүүн гараараа шуу, бугалга хэсэгт цохиж биед нь баруун богтос ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Г.ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2025 оны 05 дугаар сарын 02-ны өглөө 9 цагийн үед гэрээс гараад , , нар дээр очиж 0.75 литрийн “Хараа” нэртэй архинаас хувааж уугаад гэртээ 10 цаг орчмын үед ороод унтсан. 15 цагийн үед ******* ах хувцас гэсэн юм яриад орж ирсэн. Би аавын хоёр цүнхтэй хувцас байхаар нь хамаагүй гадаа хаяад яах вэ гэж бодоод гэрийн хажууд байрлах эзэнгүй байшинд оруулсан байсан. Тухайн үед ******* ах нэлээн согтсон байсан ба агсам тавиад эгчтэй муудалцаад хэрүүл хийсэн. Би эгчийг цохиж магадгүй гэж бодоод холдуулах гэхэд хоёр гараараа миний баруун гарыг бариад дээшээ өргөж байгаад толгойны ар хэсэгт гаргаж өчсөн. Би өвдөөд орилоход ******* ах улам нэмж өчөөд баруун гараараа зүүн шуу, бугалга хэсэгт тус тус 1 удаа цохисон. Би тэсэхийн аргагүй өвдөөд уйлаад орилсон. Би цагдаагийн байгууллагад дуудлага өгөөд эмнэлэгт очиж үзүүлсэн.
төвийн балгасны хажууд сууж байсан залуу гэр лүү чинь ороод гар утсаа жаахан цэнэглэчих үү, би *******ын хүн биш гэхээр нь дагуулаад гэрт цуг очсон. Уг залуу манайд утсаа цэнэглэж байхдаа 0,5 хэмжээтэй Хараа нэртэй тал шил архи цүнхнээсээ гаргаж ирээд хувааж уусан. ******* унтаж байгаад босч ирээд чи яагаад дугаарыг нь асуудын гэхээр нь би ******* рүү чи яагаад орилоод байгаа юм гээд гараа далайгаад зохих гэж байтал миний гарыг мушгисан. Миний сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоолгохоос татгалзаж байна. Миний бие нь гомдол санал байхгүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 10-11, 14-15 хуудас/,
- Гэрч Б.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн үдээс хойш ийн гэр лүү орсон. Тэнд байсан үл таних залуу ээс утасны дугаараа өгчих гэхэд ******* уурлаад байхаар нь бид 2 тэндээс гараад явсан. Гэрт *******, хоёр үлдсэн. ******* гарыг нь барьж байгаад мушгисан” гэх мэдүүлэг /х.х-ийн 21-22 хуудас/,
- Шүүгдэгч Ж.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр 0,33 литрийн Хараа нэртэй нэг шил архи ганцаараа уугаад ийн гэрт ортол үл таних залуу, , нар архи хуваагаад уугаад нэлээд халсан байдалтай байсан. Үл таних залуу ээс утасны дугаараа өг гэхэд дугаараа өгчихөөр нь би чи танихгүй хүнд яагаад дугаараа өгөөд байгаа юм гэхэд чи намайг хардаад байгаа юм уу гээд гараараа миний толгой хэсэг рүү нэг удаа цохихоор нь би гарыг нь дээж өргөж байгаад мушгихад гар нь нэг л эвгүй болсон. Тэгээд би айгаад тэндээс гараад зугтсан. Би маш их айж, т санаа минь зовж, маш их харамсаж байсан. Би хийсэн үйлдэлдээ маш их харамсаж байна. ээс намайг уучлаарай гэж ахин гуймаар байна” гэх мэдүүлэг /х.х-ийн 52-54 хуудас/,
- Шинжээч эмч Д.Буяннэмэхийн 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн НАЛ/0725/226 дугаартай: “Г.ийн биед баруун богтос ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүсэх боломжтой. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /х.х-ийн 38-39 хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, цагдаагийн байгууллагад гарсан гомдол, яаралтай тусламжийн хуудас, түүнд хавсаргасан шинжилгээний баримтууд, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /х.х-ийн 4-5, 24-37, 95/ зэрэг болно.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой үл хөдлөх эд хөрөнгө өмчилж байгаа болон шилжүүлсэн тухай лавлагаа, жолоочийн лавлагаа, мэдээлэл, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолуудын хуулбар, АСАП сангийн мэдээлэл /х.х-ийн 56-61, 64-69, 70-71, 72-74, 76-77хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсаныг дурдлаа.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
Шүүгдэгч Ж.******* нь ******* боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх субъектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.
Хууль зүйн хувьд шүүгдэгч Ж.*******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Г.ийн эрх чөлөөнд халдаж хүндэвтэр зэргийн хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүгдэгч Ж.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Г.ийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч Ж.******* нь 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдөр ******* дүүргийн 1 дүгээр хороо, дүгээр гудамжны од Г.ийн баруун гарыг нь толгойны ар хэсэгт гарган өчиж, зүүн гараараа шуу, бугалга хэсэгт цохиж биед нь баруун богтос ясны хугарал, цус хуралт, зөөлөн эдийн гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ж.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Уг гэмт хэрэг гарахад шүүгдэгч Ж.*******, хохирогч Г. нарын архидан согтуурч маргаан үүсгэсэн байдал нь нөлөөлсөн байна.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Г.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Г. нь баримтаар нэхэмжилсэн зүйлгүй ба хохирогч Г.ийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 105 560 төгрөг зарцуулсныг шүүгдэгч Ж.******* нь төлж барагдуулаагүй тул түүнээс гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгохоор шийдвэрлэлээ.
ХОЁР. Шүүгдэгч Ж.*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч М.Сэлэнгэ эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Ж.*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Шүүгдэгч Ж.*******ийн үйлдсэн гэмт хэргийн шинж, арга хэлбэр, нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн байдал зэргийг нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 720 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгч Ж.******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Санал, хүсэлт байхгүй гэжээ.
Шүүгдэгч Ж.*******өд эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.
Шүүхээс шүүгдэгч Ж.*******өд эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал, урьд нь ял шийтгүүлсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 320 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж, оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 цагаар тогтоож, шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэв.
Шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.т төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******гийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******ийг 320 /гурван зуун хорь/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******өд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8 /найм/ цагаар тогтоосугай.
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Ж.*******өд оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
5. Шүүгдэгч Ж.******* нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогч Г.т төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
6. Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1-т зааснаар шүүгдэгч Ж.*******өөс 105 562 /нэг зуун таван мянга таван зуун жаран хоёр/ төгрөгийг гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт олгосугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, ******* шатны прокурор, шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ж.*******өд урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА