2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 23 өдөр

Дугаар 2025/ШЦТ/140

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга А.Анужин,

улсын яллагч Б.Манлайбаатар,

шүүгдэгч Ш.*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

Налайх, дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******д холбогдох эрүүгийн 2507000000152 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол Улсын иргэн, *******ы -ны өдөр, ******* аймгийн ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, бага боловсролтой, мэргэжилгүй, *******-ын замын д ******* ажилтай, ам бүл 6, эхнэр, хүүхдүүдийн хамт дүүргийн 2 дугаар хороо, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Ш.******* нь Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ нэг жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн орчим архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж цусан дахь спиртийн агууламж 1.9 хувь, амьсгал дахь спиртийн агууламж нь 4,112 хувь байхдаа дүүргийн 2 дугаар хороо, хотхоны байрны замд улсын дугааргүй цэнхэр өнгийн ийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Ш.*******гийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

Нэг. Гэм буруугийн талаар:

 

Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч Ш.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, шүүгдэгч Ш.*******гийн өмгөөлөгч Г.Наранбаатар нь прокурорын зүйлчилсэн зүйл хэсэгтэй маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гэсэн байр сууринаас тус тус оролцов.

 

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

Шүүгдэгч Ш.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр гарам дээр ажиллаж байгаад 6 цагийн орчимд буугаад 2 шил Хараа архи хувааж уугаад гэр лүүгээ очоод байрныхаа урд зогсоол дээр зогсоод цагдаад баригдсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Ш.******* нь дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ЗШ/230 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн орчим дүүргийн 2 дугаар хороо, хотхоны байрны замд загварын улсын дугааргүй цэнхэр өнгийн ийг цусан дахь спиртийн агууламж 1.9 промиль, амьсгал дахь спиртийн агууламж нь 4,112 хувь согтолттойгоор жолоодсон үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

- Гэрч А.ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “Би 2025 оны 05 дугаар сарын 25-ны орой 20 цагаас 01 цаг хүртэл дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт эргүүл хамгаалалтын офицер дэслэгч Т.ын хамт үүрэг гүйцэтгэж байх үед хотхон байрны хойно байх авто зогсоол дээр Ш.******* нь хөх өнгийн маркийн улсын дугааргүй ийг жолоодон согтуу байдалтай ирэхээр нь хэлтсийн жижүүр дээр авч ирэн хэлтсийн жижүүр Г.д шилжүүлэн шалгахад 4.112 хувь согтолттой, өмнө нь жолоодох эрхээ хасуулсан байсан тул гэмт хэргийн бүртгэл мэдээлэлд оруулж шалгуулсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 12-13 хуудас/,

 

- Шинжээч Б.ийн 2025 оны 06 дугаар сарын 05-ны өдрийн ЕГО0325/4090 дугаартай: “Шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. “*******” гэж хаягласан цуснаас 1.9 промиль спиртийн агууламж илэрсэн. Цусан дахь 1.9 промиль спиртийн агууламж нь согтолтын дунд зэрэгт хамаарна. Жич: Ирүүлсэн дээжийг шинжилгээнд бүрэн зарцуулж дууссан болно” гэх дүгнэлт /х.х-ийн 16-17 хуудас/,

 

- Шүүгдэгч Ш.*******гийн мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн: “Би 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдөр Багануурын чиглэлийн 3 дугаар гарам орчимд ажлын газрын хүмүүсийн хамт төмөр замын дэр мод солих ажил хийгээд 18 цагт тараад хөдөөний нэг найзтайгаа хээр 2 шил 0.5 л хэмжээтэй Хараа нэртэй архи уугаад өөрийн маркийн улсын дугааргүй цэнхэр өнгийн оо жолоодон гэрийнхээ урд талын байрны орчим зогсох гэж байгаад цагдаа нартай таарсан. Би жолоодох эрхийн үнэмлэхгүй, эрхээ хасуулсан үедээ дахин тээврийн хэрэгсэл согтуугаар жолоодож явсан гэдгээ хүлээн зөвшөөрч байна. Би хийсэн үйлдлээ хүлээн зөвшөөрч байна миний буруу” гэх мэдүүлэг /х.х-ийн 66-67 хуудас/,

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хүний биеэс шинжилгээнд зориулж биологийн дээж авсан тогтоол, тэмдэглэл,  согтолт шалгасан тэмдэглэл, эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ЗШ/230 дугаартай шийтгэврийн хуулбар /х.х-ийн 2, 3-4, 6-7, 9-10, 57-59/ зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас, жолоочийн лавлагаа мэдээлэл, иргэний үнэмлэхийн лавлагаа, ял шалгах хуудас, дүүргийн 2 дугаар хорооны тодорхойлолт, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа /х.х-ийн 21-22, 25-48 хуудас/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно.

Шүүгдэгч Ш.******* нь дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 2024/ЗШ/230 дугаартай шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн тусгай ангийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь 5.1-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасуулсан үедээ буюу 2025 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн 21 цагийн орчим дүүргийн 2 дугаар хороо, хотхоны байрны замд загварын улсын дугааргүй цэнхэр өнгийн ийг цусан дахь спиртийн агууламж 1.9 промиль, амьсгал дахь спиртийн агууламж нь 4,112 хувь согтолттойгоор жолоодсон нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 3.7-д заасан “Жолоочид дараах зүйлийг хориглоно: а. ... согтууруулах ундаа ... хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодох” гэсэн заалтыг зөрчжээ.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн тайлбар хэсэгт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.20 түүнээс дээш промиль /хувь/, эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль /хувь/ илэрснийг ойлгоно гэжээ.

Хэрэгт авагдсан эрх бүхий албан тушаалтны тэмдэглэлээр шүүгдэгч Ш.*******г драгер багаж ашиглан шалгахад 4.112 хувийн согтолттой буюу амьсгал дахь спиртийн агууламж 0.20 промиль /хувь/-ээс дээш, шинжээчийн дүгнэлтээр цусан дахь спиртийн агууламж 1.9 промиль хувь буюу цусан дахь спиртийн агууламж 0.5 дээш согтолттойгоор гарсан нь тогтоогдож байна.

Налайх, дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Ш.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Ш.*******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэв.

Шүүгдэгч Ш.*******, түүний өмгөөлөгч Г.Наранбаатар нар нь гэм буруу, хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Шүүгдэгч Ш.******* нь энэ гэмт хэргийн улмаас бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж үзэв.

 

ХОЁР. Шүүгдэгч Ш.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч Б.Манлайбаатар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага оногдуулахдаа гэмт хэрэг гарах болсон шалтгаан нөхцөл, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн хэр хэмжээ, анх удаа тохиолдлын шинж чанартай гэмт хэрэг үйлдсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сараар хасаж, 3 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Наранбаатар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгчид прокуророос оногдуулахаар санал болгож буй торгох шийтгэлийг оногдуулж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.

Шүүгдэгч Ш.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

Шүүхээс шүүгдэгч Ш.*******д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жил 3 сарын хугацаагаар хасаж, 3 000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 5 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Шүүгдэгч Ш.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******гийн тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хасаж, 3 000 /гурван мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 3 000 000 /гурван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******д оногдуулсан торгох ялыг 5 /тав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ш.*******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жил 3 /гурав/ сарын хугацаагаар хасах ялын хугацааг торгох ял оногдуулсан үеэс тоолсугай.

 

5. Шүүгдэгч Ш.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, дээд шатны прокурор, шүүгдэгч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ш.*******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Б.БАТТУЛГА