| Шүүх | 2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Баясгалангийн Баттулга |
| Хэргийн индекс | 196/2025/0122/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/142 |
| Огноо | 2025-07-24 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | М.Сэлэнгэ |
2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/142
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,
нарийн бичгийн дарга А.Анужин,
улсын яллагч М.Сэлэнгэ,
шүүгдэгч О.*******, түүний өмгөөлөгч Д.Март нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******т холбогдох эрүүгийн 2504000500128 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, *******ы 04 дүгээр сарын 20-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, хувиараа такси үйлчилгээ эрхэлдэг, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт дүүргийн 1 дүгээр хороо, хороолол од оршин суух, урьд дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 09 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450 000 төгрөгөөр торгох ял шийтгүүлсэн, ******* овогт *******ийн ******* /РД:/
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/
Яллагдагч О.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 08-ны орой 22-23 цагийн хооронд дүүрэг рүү таксинд явж байхдаа Б.оос таксины мөнгөө одоо хий хэмээн тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцаанаас маргалдаж дүүргийн 1 дүгээр хороо, салдаг уулзварын орчимд байрлах ШТС-ын дэргэд Б.ийг машинаас дуудан буулгаж зүүн хөл рүү нь хавсарч унагаагаад зүүн хөлний шагайн хавчаар ясны xyrapaл гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч О.*******ийн холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүх хуралдаанд улсын яллагч шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг нотолж, шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март нь гэм буруугийн талаар маргахгүй, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх гэсэн байр сууринаас тус тус оролцов.
1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:
Шүүгдэгч О.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: 2025 оны 01 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн орчимд дээр луу таксинд явах гээд зогсож байхад маркийн хар өнгийн машинтай хүн ирээд явах уу гэхэд нь явна аа гэхэд нэг эмэгтэй, хоёр эрэгтэй хаагаад явна гээд суутал согтуу байхаар нь би согтуу хүмүүст үйлчлэхгүй гэхэд нь мөнгийг нь бэлэн өгнө гээд гуйгаад байхаар нь аваад явсан. ын Супер 92 колонк дээр ирээд бензин авах гэсэн юм, дүү нар мөнгөө шилжүүлчих гэтэл утсаа өгчих гээд цаг гаран хүмүүс рүү залгаад мөнгө асуусан. араас өшигчөөд цохих гээд далайхад түүний эхнэр болон нар хорисон. Намайг машинаас буухад бууж ирээд над руу дайрахаар нь би 2 гараас бариад татаад унагаасан. нь намайг салгахад эхнэр нь бууж ирээд намайг цохиж хараагаад байхаар нь би машиндаа ороод суусан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.
1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:
Шүүгдэгч О.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 08-ны орой 22-23 цагийн орчимд дүүрэг рүү таксинд явж байхдаа дүүргийн 1 дүгээр хороо, салдаг уулзварын дэргэд байх ШТС дээр Б.той таксины төлбөр төлөх асуудлын улмаас маргалдаж түүнийг түлхэж газарт унагаж биед нь зүүн хөлийн шагайн хавчаар ясны xyrapaл гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
- Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 19-21 цагийн орчимд Улаанбаатар хотоос явахаар дээр эхнэр гийн хамт ирээд гэх залуутай таарахад манай ах гарах гэж байна суучих гээд цагаан өнгийн Приус маркийн машинд суулгаад хөдөлсөн. Замд явж байтал таксины жолооч замын зардлаа шилжүүлээрэй гэхэд нь манай дүү замын зардал шилжүүлнэ гэсэн түр байж байгаарай, Эрдэнэ сум орох үед шилжүүлчих байх гэтэл юу яриад байгаа юм бэ, бензиний мөнгө байхгүй байхад гээд буу гэхээр нь миний жаахан дургүй хүрээд юун сүртэй юм бэ гэж хэрүүл маргаан хийсэн. Тухайн үед би архи уусан согтуу байсан болохоор яг юу гэж хэрэлдсэнээ сайн санахгүй байна. дүүргийн нэг бензин клонкын хажууд зогсоод намайг буугаад ир гээд буулгаад машиныхаа ард авч очоод миний зүүн хөл рүү хавсарч өшиглөж унагаасан. Би яая хөл гэтэл манай эхнэр машинаас буугаад орилж бариад бөөн юм болонгуут шууд бид хоёрыг орхиод машинаа хөдөлгөөд яваад өгсөн. Замын зардлаас болоод хоорондоо маргалдсан. Надад таксины жолоочийг зодож цохисон зүйл байхгүй. т ирээд шууд гэртээ хариад амарсан. Маргааш нь түргэн дуудаж үзүүлэхэд эмч хаванг нь буулгаад ирээд үзүүл гэсэн. Эмнэлэг дээр ирээд үзүүлэхэд хугарсан байна, хагалгаанд орно гэсэн.
Миний зүүн хөл шагай хэсгээр хугарсан бөгөөд 01 дүгээр сарын 08-ны өдрөөс хойш ын эмнэлэгт үзүүлж үргэлжлүүлэн Улаанбаатар хотод гэмтэлд үзүүлсэн. Би 04 сарын сүүл хүртэл хэвтэрт байж байгаад одоо 1 суга таягтай явж байна. Би хохирлын тооцоо гаргаагүй хэдэн төгрөгийн хохирол учирсан талаар мэдэхгүй байна. Надад нэг ч төгрөгийн эмчилгээний зардал өгөөгүй байна. Би сэтгэцийн шинжилгээ томилж дүгнэлт гаргуулахаас өөрийн хүсэлтээр татгалзаж байна. Гэхдээ би гомдолтой миний эрүүл мэндэд учирсан хохирлоо нөхөн төлүүлэхийг хүсэж байгаа” гэх мэдүүлэг /х.х-ийн 29, 35-36 хуудас/,
- Гэрч Б.гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би 2025 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр 19-21 цагийн хооронд Улаанбаатар хотоос явах гээд дээр нөхөр Б.ийн хамт иртэл нэг залуу тааралдаад манай ах одоо гарах гэж байна, суучих гээд маркийн машинд суулгаад хөдөлсөн. Таксины жолооч замын зардлаа шилжүүлээрэй гэхэд нь манай дүү зардал шилжүүлнэ түр байж байгаарай гэтэл бензиний мөнгө байхгүй байхад зардал мөнгөө өгч чадахгүй байсан юм бол яах гэж суусан юм бэ, буу барь болоход манай нөхөр архи уусан бага зэрэг согтуу таксины жолоочтой маргалдсан. дүүргийн нэг бензин клонкын хажууд зогсоод манай нөхрийг буугаад ир гээд буулгаад машиныхаа ард хөл рүү хавсарч өшиглөж унагаахаар нь би машинаас буугаад таксины жолоочтой маргалдахад шууд бид хоёрыг орхиод яваад өгсөн. Б. газар унаад яая хөл гээд орилоод байсан. Тухайн үед хөлөө эмнэлэгт үзүүлээгүй, т ирээд шууд гэртээ хариад амарсан. Маргааш нь түргэн дуудаж үзүүлэхэд эмч ирээд хаванг нь буулгаад ирээд үзүүл гэсэн. Янгинаад өвдөөд байна гэхээр нь түргэн дуудаж үзүүлтэл хугарсан байна гэсэн” гэх мэдүүлэг /х.х-ийн 38 хуудас/,
- Гэрч С.ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “******* нь цэвэрлэх байгууламжын оператор, би нийгмийн ажилтнаар ажилладаг байсан. Зан байдлын хувьд дөлгөөн тогтуун, өгсөн үүрэг даалгаврыг цаг тухайд нь биелүүлдэг, нийтэч, хамт олны дунд нэр хүндтэй, нөхөрсөг, хүнд тусархаг хүн. Эхнэр 2 хүүхдийн хамт дүүрэгт амьдардаг. ******* нь хувиараа таксинд явдаг ажилтай” гэх мэдүүлэг /х.х-ийн 40 хуудас/,
- Гэрч Б.ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “******* зан байдлын хувьд төлөв даруу, хүнтэй эелдэг харьцдаг, элдэв ааш зангүй л хүн. Гаж муу зуршилгүй, урьд нь гэмт хэрэг зөрчилд холбогдож байгаагүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 42 хуудас/,
- Гэрч Э.ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Би хөдөө нэг хоноод ирэхэд луу харихдаа замын таксигаар явж байгаад мөнгө төл гэж таксины жолоочтой маргалдаж, таксины жолооч машинаасаа чирч буулгаж байгаад хөлийг нь 2 газар хугалсан байсан. гэртээ ирэхдээ хөл нь хавдаад гутлаа тайлж чадахгүй болтлоо хавдаж гэмтсэн байсан. Би үзүүл гэж үглэсээр байж үзүүлэхэд хүүхдийн минь хөлийг хугалж хаясан байсан. Одоо ч хүртэл нэг хөлтэй гэртээ бааж шээдэг хүнд байдалтай байна” гэх мэдүүлэг /х.х-ийн 45-46 хуудас/,
- Гэрч Б.ы мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Тэр өдөр би Улаанбаатар хотод болон эхнэртэй нь хамт дээр тааралдаад луу ******* ахтай хамт явахаар болсон. Тухайн үед 60 000 төгрөгөөр хаагаад явъя гэхэд ******* ах архи уусан байна, согтуу хүмүүст үйлчлэхгүй гэхээр нь би гуйсаар байгаад замдаа мөнгийг нь өгөхөөр болоод явсан. 22 цаг өнгөрч байхад ын салдаг уулзварт ирж байхад согтуурхаад жолооч *******ийн араас сандлыг нь цохих, биеэс татах, чамд өгөх мөнгө төгрөг байхгүй гэх мэтээр өдөж хоргоогоод байхаар нь би боль, хүн гуйж явж байхад яах гэсэн юм бэ, болохгүй бол би очоод мөнгө олоод өгье гэсэн. ШТС-ын хажууд ирж зогсоод ******* ах замын зардлаа өгчих гэхэд чамд яахаараа өгдөг юм, пизда минь буугаад ир үзье гээд буухад нь ******* ах дагаж буугаад тэр 2 зууралдаж авахад нь ******* ах ийг түлхэж газар унагаад машиндаа суугаад ийг эхнэртэй нь үлдээгээд хөдөлсөн. Эхнэр нь машинаас бууж ирээд ******* ах бид хоёрыг хүний хөл гэмтээчихлээ гэж дайрч байгаад явсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 58-59 хуудас/,
- Шүүгдэгч О.*******ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би хувиараа дүүргээс Улаанбаатар хот руу таксинд явдаг. 2025 оны 01 дүгээр сарын 08-ны орой 19 цагийн орчимд гийн таксины зогсоол дээр байж байтал ын зүс таних Сүхээ гэдэг залуу эрэгтэй, эмэгтэй 2 хүнтэй ирээд явах уу гэхээр нь явна гэсэн. Гурвуулаа согтуу байсан тул би архи уусан согтуу хүн авч явахгүй гэтэл Сүхээ нь ах аа хаагаад явъя мөнгийг нь өгнө ш дээ гээд гуйгаад байхаар нь би аваад хөдөлсөн. ын рүү салдаг уулзварын дэргэд байдаг гээд бензин авдаг колонк дээрээ ирээд замын зардлаа өгчих гэхэд ийн эхнэр гэх эмэгтэй нь ах аа утсаа өгчих хүнтэй яриад мөнгө авъя гэхээр нь би утсаа өгсөн. Нэлээн олон хүнтэй утсаар яриад мөнгө гуйгаад олдохгүй байхад нь нөхөр нь т очоод мөнгөө өгье гэхээр нь машины бензин ганцхан зураастай хүрэхээргүй байсан тул ах нь бензин байхгүй одоо заавал зардлаа авч бензин хийх хэрэгтэй байна гэсэн. Тэгтэл миний ард суусан миний суудал руу өшиглөөд юун сүртэй юм бэ очоод өгье гээд байхад гэхээр нь би түүнийг машинаас буу гэхэд тэр араас цохих гээд байхаар нь би машинаасаа буутал тэр араас буугаад ирсэн. Би машиныхаа ард талд гараад зогсоход над руу ална хачин өвгөн банди минь гэхээр нь би 2 гараас нь барьж аваад нэг удаа татаад газар унагасан” гэх мэдүүлэг /х.х-ийн 89-91 хуудас/,
- Шинжээч Ө.Шаарийбуугийн 2025 оны 01 дүгээр сарын 20-ны өдрийн 54 дугаартай: “Б.-н биед зүүн хөлний шагайн хавчаар ясны хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр тухайн цаг хугацаанд учирсан байх боломжтой шинэ гэмтэл байна. Дээрх ясны хугарал гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.2.1-т зааснаар хохирлын хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд нөлөөлөх эсэх нь эмчилгээ болон эдгэрэлтээс хамаарна” гэх мэдүүлэг /х.х-ийн 66-67 хуудас/,
- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газрын нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт авсан тусламж үйлчилгээний мэдээлэл /х.х-ийн 14, 18-19, 24-26, 142 хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбар, иргэний үнэмлэхийн лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, дүүргийн 1 дүгээр хорооны тодорхойлолт, гэрлэсний бүртгэлийн лавлагаа, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн талаарх тодорхойлолт, Үндэсний биеийн тамирын ******* сургуулийн дипломын хуулбар, АСАП сангийн мэдээлэл /х.х-ийн 92-99, 102-107, 121-125, 128-129 хуудас/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсаныг дурдлаа.
Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.
1.3. Эрх зүйн дүгнэлт:
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан байх субъектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.
Хууль зүйн хувьд шүүгдэгч О.*******ийн үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Б.ийн эрх чөлөөнд халдаж хүндэвтэр зэргийн хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.
Шүүгдэгч О.*******ийн үйлдлийн улмаас хохирогч Б.ийн биед эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлт, хохирогч, гэрч, шүүгдэгч нарын мэдүүлгээр тогтоогдсон байна.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч О.******* нь 2025 оны 01 дүгээр сарын 08-ны орой 22-23 цагийн орчимд дүүрэг рүү таксинд явж байхдаа дүүргийн 1 дүгээр хороо, салдаг уулзварын дэргэд байх ШТС дээр Б.той таксины төлбөр төлөх асуудлын улмаас маргалдаж түүнийг түлхэж газарт унагаж биед нь зүүн хөлийн шагайн хавчаар ясны xyrapaл гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийн шинжийг хангаж байна.
Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч О.*******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.
Уг гэмт хэрэг гарахад хохирогч Б.ийн архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ таксины төлбөрөө төлөхгүй хэрүүл маргаан үүсгэсэн байдал нь нөлөөлсөн байна.
1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Гэмт хэргийн улмаас хохирогч Б.ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан бөгөөд хохирогч Б. нь эмчилгээ хийлгэсэнтэй холбоотой баримтуудыг хэрэгт гаргаагүй тул түүнийг эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэв.
Хохирогч Б.ийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авсан зардалд Эрүүл мэндийн даатгалын сангаас 1 772 882 төгрөг зарцуулсныг шүүгдэгч О.******* нь төлсөн болох нь Төрийн банкны мөнгөн шилжүүлгийн баримтаар тогтоогдож байна.
ХОЁР. Шүүгдэгч О.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Улсын яллагч М.Сэлэнгэ эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч О.Азбилигийн үйлдсэн гэмт хэргийн шинж, нийгмийн аюулын хэр хэмжээ, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах гэсэн дүгнэлтийг,
шүүгдэгчийн өмгөөлөгч Д.Март эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Эрүүгийн хариуцлагын хувьд гэмт хэрэг гарсан шалтгаан нөхцөл нь хохирогчийн зүй бус үйлдэл нөлөөлсөн, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан торгуулийн ял оногдуулж өгнө үү гэсэн дүгнэлтийг тус тус гаргажээ.
Шүүгдэгч О.*******т эрүүгийн хариуцлага оногдуулахдаа Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.
Шүүхээс шүүгдэгч О.*******т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 500 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.
Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүл мэндийн даатгалд 1 772 882 төгрөгийг төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******ийг 1 500 /нэг мянга таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1 500 000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч О.*******т оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.
4. Шүүгдэгч О.******* нь цагдан хоригдсон хоноггүй, Эрүүл мэндийн даатгалд 1 772 882 төгрөгийг төлсөн, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт, эд мөрийн баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.
5. Хохирогч Б. нь эмчилгээний зардлаа нотлох баримтаа бүрдүүлсэний эцэст Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.
6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.
7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, ******* шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, өмгөөлөгч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч О.*******т урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.БАТТУЛГА