2025 - Багахангай, Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 07 сарын 25 өдөр

Дугаар 2025/ШЦТ/143

 

 

  МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Багахангай, дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Б.Баттулга даргалж,

нарийн бичгийн дарга М.Буянзаяа,

улсын яллагч Б.Манлайбаатар,

шүүгдэгч Б.******* нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,

 

, Багахангай дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн ******* овогт *******ийн *******ад холбогдох эрүүгийн 2407000000274 дугаартай хэргийг 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

 

Монгол улсын иргэн, *******ы 07 дугаар сарын 13-ны өдөр ******* аймгийн ******* суманд төрсөн, *******тай, эрэгтэй, ******* боловсролтой, ******* мэргэжилтэй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт дүүргийн 4 дүгээр хороо, тоотод оршин суудаг, урьд ял шийтгэлгүй, ******* овогт *******ийн ******* /РД:/,

 

Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тэмдэглэснээр/

 

Яллагдагч Б.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дүүргийн 4 дүгээр хороо, тоот гэртээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.тэй маргалдаж, түүний толгой, гар хэсэгт нь гараараа цохиж, толгойн дух хэсгийг хутгаар цохиж эрүүл мэндэд нь “духанд шарх, баруун доод зовхи, зүүн хацар, бугалга, шуунд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.*******ын холбогдсон хэрэгт гэм буруу, эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг тус тус баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан нотлох баримтуудыг үндэслэн дараах дүгнэлтийг хийв.

 

Нэг. Гэм буруугийн талаар:

1.1. Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас гаргасан тайлбар, мэдүүлэг:

 

Шүүгдэгч Б.******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Эхнэр минь хэд хоног архи уугаад үүрээр орж ирээд бид хоёр маргасны үндсэн дээр эхнэр ах, эгч нарыгаа дагуулж ирж намайг зодуулна гээд гараад явсан. Би 2 настай охинтойгоо унтаж байхад бүгд согтуу орж ирээд над руу дайраад хүүхдийг минь орилуулсан. Охин минь миний гуянаас тэврээд та нар болиоч гэж байхад нөгөө хэдэн согтуу хүмүүс нь улаан галзуу над руу дайрсан. Би айлгах санаатай хутгаар цохисон. Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэв.

 

1.2. Шүүх хуралдаанаар тогтоогдсон хэргийн үйл баримтын талаар:

 

Шүүгдэгч Б.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дүүргийн 4 дүгээр хороо, тоот гэртээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.тэй маргалдаж, түүний толгой, гар хэсэгт нь гараараа цохих, толгойн дух хэсгийг хутгаар цохих зэргээр халдан зодож эрүүл мэндэд нь “духанд шарх, баруун доод зовхи, зүүн хацар, бугалга, шуунд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт буюу хэргийн нөхцөл байдал хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

 

- Хохирогч Б.ийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2024 оны 09 дүгэр сарын 15-ны үүрийн 05 цагийн орчимд гэртээ унтаж байтал манай эхнэрийн дүү намайг нөхөр зодоод байна гээд уйлаад манай гэрт ирсэн. Би эхнэр , хоёрыг дагуулаад гэрт нь очиход ******* буруу хараад хэвтэж байхаар нь би түүний гуя хэсэгт нь 1 удаа өшиглөсөн. ******* миний урдаас босож ирээд барилцаж аваад нэг нэгнийгээ нүүр, толгой, гэдэс хэсэгт цохилцож эхэлсэн. ******* заазуурны ир хэсгээр нь миний толгой руу нэг удаа цохисон. Би заазуурыг нь арай хийж булааж аваад шууд цагдаа дуудсан. Төмөр ногоон өнгийн иштэй заазуур байсан.

Надад одоо ямар нэгэн гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй. Би өөрийн сэтгэцэд учирсан гэм хор хохирлоо тодорхойлуулах шаардлагагүй” гэх мэдүүлэг /х.х-ийн 32-33, 167 хуудас/,

 

- Гэрч А.гийн мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 04-05 цагийн орчим манай дүү манай гэрт гүйж орж ирээд ******* бид хоёр хоорондоо маргалдсан гэхэд бид хоёр ыг дагуулаад *******ын гэрт очсон. *******ын гэрт очоод юу болсон талаар санахгүй байна. Би согтуу байсан болохоор нэг мэдэхэд эмнэлэг явж байсан” гэх мэдүүлэг /х.х-ийн 128-129 хуудас/,

 

- Шинжээч эмч Р.Ням-Осорын мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “Духанд шарх гэмтэл нь дангаараа хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэгт хамаарна. Бусад цус хуралт гэмтлүүд нь эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоохгүй. Дээрх гэмтэл нь ир, ирмэгтэй зүйлийн нэг удаагийн зүсэх үйлдлээр үүснэ. Ир ирмэгтэй зүйлд зориудаар ирлэсэн /хутга, заазуур, сүх, хагарсан шил/ зэргийг хамааруулж болно” гэх мэдүүлэг /х.х-ийн 45-46 хуудас/,

 

- Шүүгдэгч Б.*******ын мөрдөн шалгах ажиллагааны шатанд яллагдагчаар өгсөн: “Би 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр гэртээ охинтойгоо хамт унтаж байхад манай эхнэр нь 04 цагийн үед архи согтууруулах ундаа хэрэглэсэн байдалтай орж ирэхээр нь би уурлаж загнаж зандарч бид хоёрын маргаан үүсэж, уурлаад гараад явсан. Хэсэг хугацааны дараа унтаж байх үед эхнэр , эгч , хүргэн ах нарын хамтаар орж ирсэн нь намайг хэвтэж байхад шууд дайраад, футволк ураад цохиж нүдэхээр нь би гал тогооны шүүгээнээс хутга аваад хутганы иргүй талаар толгой хэсэг рүү нэг удаа цохиход толгой хагарчих шиг болсон” гэх мэдүүлэг /х.х-ийн 164-165 хуудас/,

 

- Шинжээч эмч Р.Ням-Осорын 2024 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн 482 дугаартай: “гийн ийн биед духанд шарх, баруун доод зовхи, зүүн хацар, бугалга, шуунд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Духанд учирсан шарх гэмтэл нь ир ирмэгтэй зүйлийн нэг удаагийн зүсэх үйлдлээр, бусад цус хуралт гэмтлүүд нь хатуу мохоо зүйлийн олон удаагийн цохих, базах үйлдлээр үүснэ. Тухайн хэрэг болсон гэх цаг хугацаатай тохирч байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /х.х-ийн 35-36 хуудас/,

 

- Шинжээч эмч Р.Ням-Осорын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 496 дугаартай: “гийн ын биед гэмтэл тогтоогдсонгүй” гэх дүгнэлт /х.х-ийн 59-60 хуудас/,

 

- Шинжээч эмч Р.Ням-Осорын 2024 оны 10 дугаар сарын 08-ны өдрийн 497 дугаартай: “*******ийн *******ын биед баруун шанаа, зүүн тохойд зулгаралтаас үүссэн сорви гэмтэл тогтоогдлоо. Хатуу мохоо зүйлийн олон удаагийн маажих, үрэх үйлдлээр үүснэ. Тухайн гэмт хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой, эрүүл мэндийг сарниулахгүй тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлыг зэрэг тогтоохгүй” гэх дүгнэлт /х.х-ийн 63-64 хуудас/,

 

- Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /х.х-ийн 105-108 хуудас/

 

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, Эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл, хохирогч Б.ийн эрүүл мэндийн даатгалаар хөнгөлөлт эдэлсэн тухай мэдээлэл /х.х-ийн 1-66, 48, 50 хуудас/ зэрэг болно.

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой иргэний үнэмлэхийн лавлагаа, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа, иргэний оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, жолоочийн лавлагаа мэдээлэл /х.х-ийн 25, 77-81/ зэрэг нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсаныг дурдлаа.

 

Дээрх нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар тогтоосон нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаарх журам, шаардлагыг зөрчсөн болон хэргийн оролцогчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, хязгаарласан зөрчил тогтоогдоогүй тул шүүх тэдгээр баримтыг хууль ёсны, үнэн зөв баримтууд гэж үнэлсэн болно.

Шүүгдэгч Б.******* нь ******* боловсролтой, монгол хэл, бичиг мэддэг бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг шүүхэд бичгээр гаргасан тул шүүх хуралдааныг өмгөөлөгчгүйгээр явуулж, шүүгдэгчийн өөрийгөө өмгөөлөх эрхийг хангасан болохыг тэмдэглэв.

 

1.3. Эрх зүйн дүгнэлт:

 

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлд заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг бөгөөд гэмт этгээд хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд гэм буруугийн санаатай хэлбэрээр халдаж, энэхүү үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан байх субъектив болон объектив шинжийг хангахыг шаарддаг.

Хууль зүйн хувьд шүүгдэгч Б.*******ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хохирогч Б.ийн эрх чөлөөнд халдаж, хөнгөн зэргийн хохирол учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул түүнийг гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцно.

 

Шүүгдэгч Б.*******ын үйлдлийн улмаас хохирогчийн биед эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах хөнгөн гэмтэл учирсан нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байх тул хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан гэж үзнэ.

Өөрөөр хэлбэл шүүгдэгч Б.******* нь 2024 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр дүүргийн 4 дүгээр хороо, тоот гэртээ тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харьцааны улмаас Б.тэй маргалдаж, түүний толгой, гар хэсэгт нь гараараа цохих, толгойн дух хэсгийг хутгаар цохих зэргээр халдан эрүүл мэндэд нь “духанд шарх, баруун доод зовхи, зүүн хацар, бугалга, шуунд цус хуралт” гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байна.

 

Иймд улсын яллагчийн дүгнэлтийг хүлээн авч, шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж үзэв.

 

Шүүгдэгч Б.******* нь гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийн зүйлчлэлтэй холбогдуулан маргаагүй болохыг дурдах нь зүйтэй байна.

 

1.4. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:

 

Гэмт хэргийн улмаас хохирогч Б.ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохоо илэрхийлсэн нь түүнд шүүх хурлын тов мэдэгдсэн шүүхийн мэдэгдэх хуудсаар тогтоогдож байх тул шүүгдэгч Б.*******ыг бусдад төлөх гэм хорын төлбөргүй гэж шийдвэрлэлээ.

Мөн уг гэмт хэргийн улмаас хохирогч Б.ийн эмнэлгийн тусламж үйлчилгээ авч Эрүүл мэндийн даатгалын санд учирсан 227 750 төгрөгийг шүүгдэгч Б.******* нь төлсөн тул Эрүүл мэндийн даатгалын санд төлөх төлбөргүй гэж үзэв.

 

ХОЁР. Шүүгдэгч Б.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

 

Улсын яллагч Б.Манлайбаатар эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Шүүгдэгч Б.*******ыг Эрүүгийн  хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ял оногдуулах гэсэн дүгнэлтийг,

   шүүгдэгч Б.******* эрүүгийн хариуцлагын шүүх хуралдаанд: Санал хүсэлт байхгүй. Гэм буруутайгаа ойлгож байна гэжээ.

 

Шүүгдэгч Б.******* нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг дурдлаа.

 

Шүүхээс шүүгдэгч Б.*******ад эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, шалтгаан, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэмшсэн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал зэргийг тус тус харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 төгрөгөөр торгох ялаар шийтгэж, 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

 

Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдаж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 28.5 см урттай, ажлын хэсэг нь 17.5 см, бариул хэсэг нь хар ногоон өнгөтэй, төмөр их биетэй хутгыг устгахыг Багахангай, дүүргийн тойргийн шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8 36.10 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч ******* овогт *******ийн *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ыг 800 /найман зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 800 000 /найман зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.*******ад оногдуулсан торгох ялыг 3 /гурав/ сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож, шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.

4. Шүүгдэгч Б.******* нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх гэм хорын төлбөргүй, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, иргэний бичиг баримт шүүхэд хураагдан ирээгүй болохыг тус тус дурдсугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 28.5 см урттай, ажлын хэсэг нь 17.5 см, бариул хэсэг нь хар ногоон өнгөтэй, төмөр их биетэй хутгыг устгахыг Багахангай, дүүргийн тойргийн шүүхийн Эд мөрийн баримт шийдвэрлэх комисст даалгасугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл прокурор, ******* шатны прокурор, шүүгдэгч, хохирогч шийтгэх тогтоол гардан авсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.*******ад урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Б.БАТТУЛГА