| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэрэнпагамын Оюунбилэг |
| Хэргийн индекс | 183/2018/00293/И |
| Дугаар | 183/ШШ2018/00951 |
| Огноо | 2018-04-17 |
| Маргааны төрөл | Банкны зээл, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2018 оны 04 сарын 17 өдөр
Дугаар 183/ШШ2018/00951
| 2018 оны 04 сарын 17 өдөр | Дугаар 183/ШШ2018/00951 | Улаанбаатар хот |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ц.О даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: Чингэлтэй дүүрэг, 1 дүгээр хороо, Сүхбаатарын талбай-11, өөрийн байранд байрлах, “У банк” ХХК /РД:00000-ийн нэхэмжлэлтэй
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 00 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 00 дугаар байр, 00 тоотод оршин суух, Б.Ц /РД:00000/,
Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр, Туул гол гудамж, 83 дугаар байр, 30 тоотод оршин суух, Э.Т /РД:000000/,
Хариуцагч: Баянгол дүүрэг, 0 дугаар хороо, Б /РД:0000000/ нарт холбогдох
Барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Зоригтбаатар, Т.Батжаргал, хариуцагч Б.Ц, түүний өмгөөлөгч Б.Д, хариуцагч Э.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т, хариуцагч Э.Т-ийн өмгөөлөгч Б.С, хариуцагч Н.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Н.О нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч У Банк -ийн түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х д ХХК нь У банкнаас Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах 131 айлын орон сууцны барилгын ажилд зориулж, 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдрийн зээлийн гэрээгээр 3 200 000 000 төгрөг, 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зээлийн гэрээгээр 970 000 000 төгрөгийг тус тус зээлсэн. Уг зээлийн гэрээнүүдийн үүргийн гүйцэтгэлийг хангах зорилгоор 2013 оны 07 дугаар сарын 18-ны өдөр ЗБГ9102/130718 дугаар зээлийн барьцааны гэрээ, 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр ЗБГ9101/141202 дугаар зээлийн барьцааны гэрээг тус тус байгуулж, хариуцагч болох иргэн Б.Цгийн өмчлөлийн улсын бүртгэлийн Ү-2206020721 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 83 дугаар байрны 33 тоот 5 өрөө орон сууц, Улсын бүртгэлийн 000000 дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 83 дугаар байрны 1 дүгээр давхарын А хэсэг 170 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай, Улсын бүртгэлийн 0000000 дугаартай, Баянзүх дүүргийн 14 дүгээр хороо, орос эмнэлэгийн баруун тал, 1118 метр квадрат талбай бүхий орон сууцны зориулалттай 4 давхар барилга, Н.Б өмчлөлийн улсын бүртгэлийн 000000000 дугаартай, Баянгол дүүргийн 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсрангийн гудамж, 7в байр, 780 метр квадрат талбай бүхий үйлчилгээ, конторын зориулалттай барилгын нэг давхарын зоорийн давхарын хэсэг, Э.Т-ийн өмчлөлийн улсын бүртгэлийн 00000дугаартай, Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж 83 дугаар байрны 30 тоот, 4 өрөө орон сууцыг тус тус барьцаалсан. Х д ХХК нь зээлийн төлбөрийг гэрээнд заасан хугацаанд төлж барагдуулаагүй, зээлийн гэрээний үүргээ зохих ёсоор гүйцэтгээгүй тул үүргийн гүйцэтгэлийг хангуулах зорилгоор У банкнаас Баянгол дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан. Тус шүүхийн 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдрийн 01475 дугаартай шийдвэрээр Х д ХХК-иас 4 540 984 781 төгрөгийг гаргуулж, үүргийн гүйцэтгэлийг зээлийн барьцаанд барьцаалсан Х д ХХК-ийн өмчлөлийн хөрөнгүүдээр хангуулж, нэхэмжлэлийн шаардлагаас иргэн Б.Ц, Э.Т Н.Б нарын өмчлөлийн дээр дурдсан 5 үл хөдлөх хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг үндэслэхдээ барьцааны зүйл нь бусад этгээдийн эд хөрөнгө байж болох боловч барьцаа хөрөнгийн өмчлөгч Б.Ц, Э.Т Н.Б нар нь Х д ХХК-ийн захирал Ц.Т эд хөрөнгө барьцаалах итгэмжлэл олгосон. Иймд Х д ХХК-д холбогдох нэхэмжлэлээр Б.Ц, Э.Т Н.Б нарын эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэл хангуулах боломжгүй гэж үзэж, уг хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах асуудлыг шийдвэрлээгүй, Б.Ц, Э.Т Н.Б нарыг тусад нь хариуцагчаар шүүхэд татаж асуудлыг шийдвэрлүүлэх шаардлагатай гэж шийдвэрлэсэн. Х д ХХК өнөөдрийг хүртэл шүүхийн шийдвэрийн дагуу зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ гүйцэтгээгүй, үүргийн гүйцэтгэл биелэгдээгүй байх тул барьцаалагч болох банкинд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг барьцаа хөрөнгөөр хангуулах шаардлага үүсээд байна. Иймд Х д ХХК-ийн зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгүүд болох иргэн Б.Ц, Ж.Тунгалаг, Н.Б нарын өмчлөлийн дараах үл хөдлөх хөрөнгүүдээр зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гаргаж өгнө үү. Х д ХХК-ийн Улаанбаатар хотын банкинд төлөх 4 540 984 781 төгрөгөөс 2 270 492 390,5 төгрөгийн зээлийн үүргийн гүйцэтгэлд барьцаалсан барьцаа хөрөнгүүд болох иргэн Б.Ц, Н.Б, Э.Тунгалаг нарын өмчлөлийн хөрөнгүүд болох Б.Цгийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 83 дугаар байрны 33 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020721 дугаар, 170 метр квадрат талбайтай 5 өрөө орон сууц, Э.Т-ийн өмчлөлийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 83 дугаар байрны 30 тоот, Улсын бүртгэлийн 00000дугаартай, 170 метр квадрат талбайтай 4 өрөө орон сууц, Б.Цгийн өмчлөлийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 83 дугаар байрны 1 давхарын А хэсэг, Улсын бүртгэлийн 000000 дугаар, 170 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай, Н.Б өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсрангийн гудамж, 7в байр, Улсын бүртгэлийн 000000000 дугаартай 780 метр квадрат талбай бүхий үйлчилгээ, конторын зориулалттай барилгын нэг давхарын зоорийн давхарын хэсэг, Б.Цгийн өмчлөлийн Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, орос эмнэлэгийн баруун тал, Улсын бүртгэлийн 0000000 дугаартай 1118 метр квадрат талбай бүхий орон сууцны зориуцлалттай 4 давхар барилгаар Х д ХХК-ийн Улаанбаатар хотын банканд гүйцэтгэх ёстой 4 540 984 781 төгрөгийн үүргийн гүйцэтгэлийн эдгээр хөрөнгүүдээр хангуулж өгнө үү гэв.
Хариуцагч Б.Ц шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь энэ хэргийг анхан шатны шүүх болон давж заалдах шатны шүүх шийдвэрлэхдээ иргэн Б.Ц, Н.Б, Э.Тунгалаг нарын хөрөнгийг Улаанбаатар хотын банкинд төлөх ёстой 4 540 984 781 төгрөгийн үүргийн гүйцэтгэл хангуулахаас чөлөөлсөн. Тухайн шүүхийн шийдвэрээр үндсэн барьцаа хөрөнгүүд нь Улаанбаатар хотын банкинд төлөх ёстой төлбөрт хангалттай хүрэхээр байна гэж үзсэн боловч дахин шүүхэд хандаж байгаа нь үндэслэлгүй байна. Бидний зүгээс зээлийн эргэн төлөлтөө хийх нөхцлийг нэхэмжлэгч талд удаа дараа санал болгосон боловч У банкнаас уг саналыг хүлээж аваагүй гэв.
Хариуцагч Б.Цгийн өмгөөлөгч Б.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Талуудын маргааны зүйл нь шүүхийн хүчин төгөлдөр шийдвэртэй. Давж заалдах шатны шүүхийн 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдрийн магадлалаар Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээсэн. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрээр нэр бүхий 12 барьцаа хөрөнгөөс 5 барьцаа хөрөнгийг хэрэгсэхгүй болгосон. Одоо талуудын хооронд маргаж буй энэхүү 5 нэр бүхий эд хөрөнгө нь анхан шатны шүүхийн шийдвэрээр хэрэгсэхгүй болгосон 5 эд хөрөнгө байгаа. Иймд манай зүгээс нэхэмжлэлийн шаардлага болох 5 эд хөрөнгийн хувьд анхан шатны хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6 дахь хэсэгт зааснаар энэхүү нэхэмжлэлийн шаардлагыг хүлээж авах үндэслэлгүй байсан байна. Мөн Улаанбаатар хотын банкны гаргасан нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй байна. Учир нь тухайн маргаж буй асуудлаар шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр байхад, ямар нөхцөл байдлыг шийдвэрлүүлэх үүднээс шүүхэд нэхэмжлэл гаргасан юм бэ гэдэг нь ойлгомжгүй байна. Мөн Б.Ц, Н.Б, Э.Тунгалаг нар н.Тэмүүжинд итгэмжлэл олгохдоо хувь хүнээр олгосон. Гэтэл энэхүү маргаанд компани У банкнаас авсан зээлийн маргаан үүсэж байгаа. Тэмүүжин компанитай ямар нэгэн эрх зүйн харилцаанд ороогүй байх тул би анхан шатны шүүхийн шийдвэрийг дэмжиж байна. Анх Х д ХХК болон Улаанбаатар хотын банк нарын хооронд зээлийн харилцаа үүссэн. Уг зээлийн харилцаанд Б.Ц, Н.Б, Э.Тунгалаг нараас барьцаа хөрөнгө гаргуулна гэсэн зүйл байхгүй. н.Тэмүүжин хувь хүнийхээ хувиар биш, компани хувиар Улаанбаатар хотын банктай зээлийн харилцаанд оролцсон. Иймд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1.6, 117 дугаар зүйлд зааснаар энэхүү хэрэг маргааныг хэрэгсэхгүй болгох бүрэн үндэслэлтэй байна гэв.
Хариуцагч Э.Т-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч З.Т шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: У Банк -ийн барьцаанд байгаа эд хөрөнгөөр зээлийн эргэн төлөлтийг төлж барагдуулахад хангалттай хүрэлцэхүйц хэмжээнд байгаа. Гэтэл хариуцагч нарын одоо амьдарч байгаа орон сууцуудыг У банкнаас зээлийг барьцаанд авна гэж байгаа нь үндэслэлгүй байна гэв.
Хариуцагч Э.Т-ийн өмгөөлөгч Б.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өмнө нь 2017 оны 05 дугаар сарын 19-ний өдөр У Банк -ийн нэхэмжлэлтэй, Х д ХХК-д холбогдох иргэний хэргийг Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх шийдвэрлэж, 102/ШШ2017/01415 дугаартай шийдвэр гарсан. Энэхүү шүүхийн шийдвэр өнөөдрийг хүртэл хүчин төгөлдөр байгаа. Энэхүү шүүхийн шийдвэрт У Банк гомдол гаргахад, уг гомдлын дагуу Нийслэлийн иргэний хэргийн Давж заалдах шатны шүүх 2017 оны 09 дүгээр сарын 06-ны өдөр 210/МА2017/01995 дугаартай магадлал гаргасан. Энэхүү магадлалд анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны үндэслэл бүхий шийдвэр гаргасан. Энэхүү анхан шатны шүүхийн шийдвэрээр 4 540 984 781 төгрөгийг Х д ХХК-иар төлүүлэх, зээлийн барьцаанд байгаа нэр бүхий хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шийдвэр гарсан. Хавтас хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдөр У Банк -наас Х д ХХК-тай байгуулсан ЗГ9000101/141202 дугаартай барьцааны гэрээг өмнө нь шийдвэрлэсэн хэрэгт судалсан. Үүнд Х д ХХК-ийн өмчлөлийн Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 17042 дугаартай, Туул гол гудамж 83 дугаар байрны 32 тоот орон сууцыг У банкнаас үнэлсэн. Ингэхдээ өөрийн дотоод журамд зааснаар 60-70 хувиар үнэлэхдээ тухайн орон сууцыг бууруулж, нэг метр квадратыг нь 1 980 000 төгрөгөөр нийт 170 метр квадрат хөрөнгийг 336 600 000 төгрөгөөр үнэлсэн. Мөн Х д ХХК-ийн Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 17042 дугаартай, Туул гол гудамж 83 дугаар байрны 02 тоотод байрлах орон сууцыг 84.6 метр квадрат байрыг нэг метр квадратыг 1 980 000 төгрөг, нийт 167 508 000 төгрөгөөр үнэлсэн. Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Үйлдвэр 17042 дугаартай, Туул гол гудамж 83 дугаар байрны 01 тоотод байрлах 79.23 метр талбайтай байрыг нэг метр квадратыг 1 980 000 төгрөг, нийт 156 875 400 төгрөгөөр үнэлсэн. Мөн 80 хувийн гүйцэтгэлтэй дуусаагүй барилгыг 6 162 метр квадрат орон сууцыг нэг метр квадратыг 565 748 төгрөг, нийт 3 825 591 000 төгрөгөөр үнэлсэн. Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороо, Толгойтын 13А тоотод байрлах байрыг 1 100 метр квадрат газрын 3.8 тэрбум төгрөгөөр үнэлсэн. 2017 онд энэхүү барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхийн шийдвэр гарчихсан. Эдгээр хөрөнгүүдийг банк үнэлэхдээ зах зээлийн үнэлгээгээр биш, харин буурсан үнэлгээгээр тооцож авсан байдаг. Мөн өнөөдрийн энэхүү маргаанд нэгэнт шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарчихсан. Улаанбаатар хотын банкны гаргаж буй нэхэмжлэлийн шаардлага нь үндэслэлгүй байх тул нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Хариуцагч Н.Б итгэмжлэгдсэн төлөөлөгч С.О шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Өнөөдрийн шүүх хуралдаанд гаргасан хариуцагчийн тайлбар болон итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг миний зүгээс дэмжиж байна. Улаанбаатар хотын банкны гаргасан нэхэмжлэлд гэрээний үүргийн гүйцэтгэлд хангуулах тухай агуулга бүхий нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна. Өмнө нь Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх болон Нийслэлийн Давж заалдах шатны шүүхийн магадлалаар тухайн асуудлыг нэг мөр шийдвэрлэсэн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр болон магадлал байсаар байхад, яг ижилхэн агуулга бүхий дахин нэхэмжлэлийн шаардлага гаргаж байгаа нь үндэслэлгүй байна. Энэхүү маргаан нь Х д ХХК болон У Банк нартай холбоотой зээлийн гэрээтэй холбоотой маргаан байдаг. Үүнд яагаад иргэн Н.Баас н.Тэмүүлэнд олгосон итгэмжлэлд холбогдуулан Н.Бд зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулах нэхэмжлэл гаргаж байгаа юм бэ гэдэг нь ойлгомжгүй байна гэв.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч У Банк нь хариуцагч Б.Ц, Э.Т Н.Б нарт холбогдуулан барьцаа хөрөнгүүдээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн болон хэрэгт авагдсан бичгийн баримтууд, талуудын тайлбарыг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Хэрэгт авагдсан баримтаар зээлдүүлэгч Улаанбаатар хотын банк ХХК нь зээлдэгч Хар дизайн ХХК-нд 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдөр 3 200 000 000 төгрөгийг жилийн 13,2 хувийн хүүтэй, 16 сарын хугацаатай, ЗГ9102/130718 дугаартай Зээлийн болон барьцааны гэрээ байгуулж, Зээлийн гэрээнд 2014 оны 12 сарын 01-ний өдөр, 2015 оны 8 сарын 24-ний өдөр тус тус нэмэлт өөрчлөлт оруулсан байна. Мөн 2014 оны 12 сарын 02-ны өдөр 970 000 000 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 7 сарын хугацаатай ЗГ9101/141202 дугаартай зээлийн болон барьцааны гэрээ байгуулсан гэрээнүүдийг шүүх Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452.2, 453.1 дэх хэсэгт зааснаар зээлийн гэрээний үүрэгт 4 540 984 781 төгрөгийг Хар дизайн ХХК-иас гаргуулж, Хар дизайн ХХК-ийн хөрөнгөөр үүргийн гүйцэтгэлийг хангуулж, Улаанбаатар хотын банк ХХК нь Б.Ц, Э.Т Н.Б нарт холбогдуулан нэхэмжлэл гаргаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хариуцагчаар оролцоогүй гэж үзэн үүргийн гүйцэтгэлийг хангуулах хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн бөгөөд Зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлтэй холбоотой Б.Ц, Н.Б, Э.Тунгалаг нарт холбогдуулан шаардлага гаргахад энэ шийдвэр саад болохгүйг дурдаж шийдвэрлэсэн болох нь Баянгол дүүргийн 2017 оны 5 дугаар сарын 19-ны өдрийн 1475 дугаар шийдвэр, 2017 оны 9 дүгээр сарын 6-ны өдрийн 1995 дугаар магадлалаар тус тус тогтоогдож байна. /х.х-ийн 28-32, 54-57 хуудас/
Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 18, 2014 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн Зээлийн болон барьцааны гэрээнүүдийн дагуу хариуцагч Б.Цгийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 83 дугаар байрны 33 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020721 дугаар, 170 метр квадрат талбайтай 5 өрөө орон сууц, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 83 дугаар байрны 1 давхарын А хэсэг, Улсын бүртгэлийн 000000 дугаар, 170 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Улсын бүртгэлийн 0000000 дугаартай 1118 метр квадрат талбай бүхий орон сууцны зориуцлалттай 4 давхар барилга, Э.Т-ийн өмчлөлийн 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 83 дугаар байрны 30 тоот, Улсын бүртгэлийн 00000дугаартай, 170 метр квадрат талбайтай 4 өрөө орон сууц, Н.Б өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсрангийн гудамж, 7в байр, Улсын бүртгэлийн 000000000 дугаартай 780 метр квадрат талбай бүхий үйлчилгээ, конторын зориулалттай барилгын нэг давхарын зоорийн давхарын хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шаарджээ.
Иргэний хуулийн 153 дугаар зүйлийн 153.1.-д зааснаар үүрэг гүйцэтгэгч барьцаагаар хангагдсан үүргийг хууль буюу гэрээнд заасны дагуу гүйцэтгээгүй буюу зохих ёсоор гүйцэтгээгүй бол барьцаалагч буюу үүрэг гүйцэтгүүлэгч нь бусад үүрэг гүйцэтгүүлэгчдээс тэргүүн ээлжинд барьцааны зүйлийн үнээс шаардлагаа хангуулах эрхтэй. Мөн хуулийн 154 дүгээр зүйлийн 154.3-т зааснаар барьцааны зүйл нь бусдын өмчлөлийн хөрөнгө байж болдог.
Гагцхүү бусдын эд хөрөнгийг өөр этгээдийн үүрэгт барьцаалуулах эсэхийг тухайн эд хөрөнгийн өмчлөгч өөрөө гэрээ байгуулах, эсхүл ийнхүү барьцаалуулахыг зөвшөөрсөн байх учиртай. Үл хөдлөх эд хөрөнгийн барьцааны тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.-д зааснаар барьцаа нь хуульд заасан үндэслэлээр, эсхүл барьцаалагч, барьцаалуулагчийн хооронд байгуулсан гэрээний дагуу үүсдэг байна. Мөн хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1., 9.2., 9.4.-т зааснаар барьцаалуулагч өөрийн өмчлөлд байгаа Иргэний хуулийн 84.3-т заасан үл хөдлөх эд хөрөнгө,түүнтэй холбоотой эрхийг барьцаалуулах эрхтэй бөгөөд барьцааны гэрээг байгуулахдаа бусад этгээдийн зөвшөөрлийг урьдчилан авахаар хуульд заасан бол зөвшөөрлийг хуульд заасан хэлбэрээр авсан байх ёстой байна.
2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ9102/130718 дугаартай Зээлийн барьцааны гэрээ, 2014 оны 12 сарын 02-ны өдрийн ЗГ9101/141202 дугаартай Зээлийн барьцааны гэрээг тус тус Улаанбаатар хотын банк ХХК Хар дизайн ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Тэмүүлэн, үүсгэн байгуулагч Н.Б нар байгуулсан байна. /х.х-11-13, 19-21 дүгээр тал/
Нэхэмжлэгч Улаанбаатар хотын банк ХХК нь 2013 оны 7 дугаар сарын 18-ны өдрийн ЗГ9102/130718 дугаартай Зээлийн барьцааны гэрээ, 2014 оны 12 сарын 02-ны өдрийн ЗГ9101/141202 дугаартай Зээлийн барьцааны гэрээнүүдийн дагуу хариуцагч Б.Ц, Э.Т Н.Б нарын өмчлөлийн эд хөрөнгөөс үүргийн гүйцэтгэлийг хангуулах үндэслэлгүй байна.
Хэрэгт авагдсан баримтаас хариуцагч Б.Цгоос 2013.07.20-ны өдөр, хариуцагч Э.Тунгалагаас 2013.07.23-ны өдөр, харуицагч Н.Баас 2013.07.30-ны өдөр тус тус иргэн Ц.Т итгэмжлэл олгожээ. Хариуцагч Б.Ц, Э.Т Н.Б нарын Ц.Т олгосон итгэмжлэлийг хуулийн этгээд болох Хар дизайн ХХК-нд олгосон гэж үзэх үндэслэлгүй байна./х.х-ийн 22-24 дүгээр тал/
Учир нь Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.2.1.-д “.... хуулийн этгээдийн итгэмжлэлд эрх баригч гарын үсэг зурж, тамга тэмдэг дарсан байх” мөн хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3-т “Энэ хуулийн 64.2-т заасан шаардлагыг хангаагүй итгэмжлэл хүчин төгөлдөр бус байна” гэж заасан байх тул Б.Ц, Э.Т Н.Б нар нь өөрсдийн өмчлөлийн эд хөрөнгийг Хар дизайн ХХК-нд барьцаалуулах зөвшөөрөл олгосон гэж үзэх үндэслэлгүй байна. Өөрөөр хэлбэл барьцаалах эрх олж авч байгаа хуулийн этгээдийн тамга тэмдэг дарагдаагүй, нөгөөтэйгүүр хуулийн этгээд болох Хар дизайн ХХК нь эд хөрөнгө барьцаалах шийдвэрийг хууль буюу дүрэмд заасан эрх бүхий этгээд гаргасан талаарх баримт хэрэгт авагдаагүй байна.
Барьцааны дээрх гэрээнд барьцаалуулагчаар хуулийн этгээд болох Хар дизайн ХХК заагдсан байх тул өмчлөгч болох Б.Ц, Э.Т Н.Б нарын зөвшөөрөлгүй хийгдсэн барьцааны гэрээ болжээ. Барьцааны гэрээний Б.Ц, Э.Т Н.Б нарт холбогдох эдгээр хэсэг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.8.-д зааснаар зохих этгээдийн зөвшөөрөлгүй хийсэн хүчин төгөлдөр бус хэлцэл байна.
Иймд Барьцааны гэрээний энэ хэсэг хүчин төгөлдөр бус байх тул Б.Цгийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 83 дугаар байрны 33 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020721 дугаар, 170 метр квадрат талбайтай 5 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 83 дугаар байрны 1 давхарын А хэсэг, Улсын бүртгэлийн 000000 дугаар, 170 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Улсын бүртгэлийн 0000000 дугаартай 1118 метр квадрат талбай бүхий орон сууцны зориуцлалттай 4 давхар барилга, Э.Т-ийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 83 дугаар байрны 30 тоот, Улсын бүртгэлийн 00000дугаартай, 170 метр квадрат талбайтай 4 өрөө орон сууц, Н.Б өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсрангийн гудамж, 7в байр, Улсын бүртгэлийн 000000000 дугаартай 780 метр квадрат талбай бүхий үйлчилгээ, конторын зориулалттай барилгын нэг давхарын зоорийн давхарын хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 64 дүгээр зүйлийн 64.3, 56 дугаар зүйлийн 56.1.8, 56.1.10 дах хэсэгт заасныг тус тус баримтлан Базарсад овогтой Цолмонгийн өмчлөлийн Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 83 дугаар байрны 33 тоот, Улсын бүртгэлийн Ү-2206020721 дугаар, 170 метр квадрат талбайтай 5 өрөө орон сууц, Хан-Уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 83 дугаар байрны 1 давхарын А хэсэг, Улсын бүртгэлийн 000000 дугаар, 170 метр квадрат талбай бүхий үйлчилгээний зориулалттай талбай, Баянзүрх дүүргийн 14 дүгээр хороо, Улсын бүртгэлийн 0000000 дугаартай 1118 метр квадрат талбай бүхий орон сууцны зориуцлалттай 4 давхар барилга, Энэрэлт овогтой Тунгалагийн өмчлөлийн Хан-уул дүүрэг, 15 дугаар хороо, Үйлдвэр туул гол гудамж 83 дугаар байрны 30 тоот, Улсын бүртгэлийн 00000дугаартай, 170 метр квадрат талбайтай 4 өрөө орон сууц, Норовсамбуу овогтой Бямбажавын өмчлөлийн Баянгол дүүрэг, 8 дугаар хороо, Дилав хутагт Жамсрангийн гудамж, 7в байр, Улсын бүртгэлийн 000000000 дугаартай 780 метр квадрат талбай бүхий үйлчилгээ, конторын зориулалттай барилгын нэг давхарын зоорийн давхарын хэсгээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай Улаанбаатар хотын банк ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 11 440 211 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дэх хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш давж заалдах журмаар 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй бөгөөд мөн хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7 дахь хэсэгт зааснаар шийдвэрийг 14 хоногийн дотор шийдвэр гардаж авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг тайлбарласугай.
ШҮҮГЧ Ц.О