2025 - Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 18 өдөр

Дугаар 2025/ШЦТ/1630

 

                 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч З.Болдбаатар даргалж, тус шүүхийн байрны “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд,

нарийн бичгийн дарга Х.Сүххуяг

улсын яллагч Г.Билгүүн,

шүүгдэгч Б.Э-, түүний өмгөөлөгч Б.Мөнхгэрэл нарыг оролцуулан эрүүгийн 1902001690109Т дугаартай хэргийг хянан хэлэлцэв.  

 

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн,

Б овогт Б.Э

 

Шүүгдэгчийн холбогдсон хэргийн талаар /яллах дүгнэлтэд бичигдсэнээр/: 

Шүүгдэгч Б.Э- нь О.М-той гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй 2020 оны 1 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Б дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” нэртэй цайны газарт хүч хэрэглэн зодож Ц.А-гийн эзэмшлийн 280.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг дээрэмдсэн,

Үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 1 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Б дүүргийн 15 дугаар хорооны 23 дугаар байрны орчим А.Г-ын толгойн тус газар руу цохиж хүч хэрэглэн, түүний эзэмшлийн гар утас, Хаан болон Хас банкны виза карт, Мистерс фитнесийн гишүүнчлэлийн карт, иргэний цахим үнэмлэх зэрэг 436.300 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг дээрэмдсэн,

2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Б дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин захын орчим Г.М-ы эзэмшлийн нийт 200.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Жи-7 маркийн гар утсыг түлхэж унаган хүч хэрэглэн дээрэмдсэн,

О.М-той бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Б дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” нэртэй цайны газарт хүч хэрэглэн Ц.А-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь үл ялих зүйлээр шалтаглан зодож биед доод уруул, оочны зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстын язрал, цус хуралт, 1 шүдний булгарал, буйлны цус хуралт, оочны цус хуралт, уруулын доод хэсгийн шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

Нийслэлийн прокуророос Б.Э-гийн үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар тус тус зүйлчлэн яллах дүгнэлт үйлдэж, хэргийг шүүхэд шилжүүлсэн.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Гэм буруугийн дүгнэлт

Хавтас хэрэгт авагдсан шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтууд, хохирогч Ц.А-, А.Г-, Г.М- нарын мэдүүлэг, шүүгдэгч Б.Э-гийн сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчээр мэдүүлсэн мэдүүлэг, тайлбараар шүүгдэгч Б.Э- нь О.М-той гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй 2020 оны 1 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Б дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” нэртэй цайны газарт хүч хэрэглэн зодож Ц.А-гийн эзэмшлийн 280.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг дээрэмдсэн,

Үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 1 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Б дүүргийн 15 дугаар хорооны 23 дугаар байрны орчим А.Г-ын толгойн тус газар руу цохиж хүч хэрэглэн, түүний эзэмшлийн гар утас, Хаан болон Хас банкны виза карт, Мистерс фитнесийн гишүүнчлэлийн карт, иргэний цахим үнэмлэх зэрэг 436.300 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг дээрэмдсэн,

2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Б дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин захын орчим Г.М-ы эзэмшлийн нийт 200.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Жи-7 маркийн гар утсыг түлхэж унаган хүч хэрэглэн дээрэмдсэн,

О.М-той бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Б дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” нэртэй цайны газарт хүч хэрэглэн Ц.А-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь үл ялих зүйлээр шалтаглан зодож биед доод уруул, оочны зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстын язрал, цус хуралт, 1 шүдний булгарал, буйлны цус хуралт, оочны цус хуралт, уруулын доод хэсгийн шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт тогтоогдож байна.

Дээрх шүүгдэгч Б.Э-г нь үргэлжилсэн үйлдлээр дангаараа болон бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн, мөн хохирогч Ц.А-гийн эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь: 

 

Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг,

түүний мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “…Би 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр 03 цагийн орчимд Б дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Сэа” нэртэй шөнийн цэнгээний газарт үйлчлүүлэхэд 0,5 литрийн Сэнгүр нэртэй пиво 2 ширхгийг ууж байхад 02 цаг өнгөрч байхад тус баарнаасаа ертөнцийн зүгээр баруун зүгт алхаад “Свэй” нэртэй шөнийн цэнгээний газрын гадна үл таних эрэгтэй хүнтэй танилцаад тэр хүнтэйгээ ярилцаж байгаад Б дүүргийн 15 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах 23 дугаар байр руу цуг алхаж байгаад куртикны гадна талын зүүн халаасанд байсан Huawei Honor загварын гар утсыг авах гэж байгаад газарт унагачихсан юм тэгэхээр нь би газарт гар утсыг нь аваад шууд зугтаахад тэр хүн миний ардаас хөөгөөд гүйсэн тэгэхээр нь би тэр чигтээ гүйгээд төв зам руу гараад такси бариад Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт байрлах Саппоро нэртэй газарт Шөлөндөө хоолны газар буугаад бусдад зарж борлуулсан юм” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 79-82/,

 

хохирогч А.Г-ын мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 1 дүгээр сарын 27-ны шөнө 03 цагийн үед 3, 4 дүгээр хорооллын нутаг дэвсгэрт байрлах Свэй нэртэй баарнаас гарч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай гарч, тухайн баарны гадаа зогсож байтал үл таних эрэгтэй хүн хажууд ирснээ пиво уух уу гээд нэг пиво өгсөн, тэгээд намайг хүргэж өгье гэж хэлээд байсан, тэгээд цуг манай гэрийн зүг рүү алхаж явж байсан, тэгсэн хойноос толгой луу гэнэт цохиод халаасанд байсан Huawei honor маркийн гар утас аваад зугтаасан, би ардаас нь гүйсэн боловч гүйцээгүй, ...тухайн үл таних эрэгтэй тод шар өнгөтэй богино куртиктэй хар өмдтэй, малгайгүй явж байсан, ...надад гаргах гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 48-54, 58-60, 6хх-ийн 115/,

 

хохирогч Ц.А-гийн мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2022 оны 1 дүгээр сарын 06-ны өдөр оройн 19 цагийн үед найз Мө-, МЭ- хоёртой Т-д уулзахаар тохироод Т-д байрлах гэрэг нэртэй зочид буудалд 202 тоот өрөөнд бид гурав өрөө авч өрөөндөө 1 шил архи хувааж уусан. Буудлаасаа 24 цагийн үед бид гурав гараад Модны хоёрт байрлах Diamond нэртэй бааранд ороод хоёр шил Болор нэртэй архи авч ууцгаасан. Шөнийн 02 цагийн харалдаа баарнаас гараад Diamond баарнаас гараад архиндаа тасарчихсан нэг мэдсэн чинь нэг газар нэг эмэгтэй хүн утсыг авчихлаа гэхээр сэрээд хартал нэг хоолны газар ирчихсэн халаасанд байсан миний Xiomi note-7 ”маркийн гар утсыг 2 залуу авчхаад миний нүүрний эрүү хэсэг рүү өшиглөөд явчихсан. Тэгээд би хэсэг хугацаанд сууж байгаад тэр хоолны газарт амаа угаачхаад гэртээ орж амарсан. Өглөө сэртэл миний урд талын шүд хугарсан, эрүү хавдсан, гар утас байхгүй байсан. Б орж камер шүүтэл шөнийн 03 цагийн үед үл таних 2 залуу миний гар утсыг аваад намайг өшиглөж байгаа бичлэгийг үзээд өчигдөр гарч байсан Бийн хүмүүсээс асуутал намайг сууж байхад юу хийж байгаа юм хөгшөөн, гаръя, машиндаа сууя гэж надад хэлтэл би та хэдийг нь танихгүй гэж хэлтэл шар куртиктэй залуу нь намайг сэгсрээд нөгөө сахалтай залуу нь миний халааснаас гар утас авсан гэхээр нь би цагдаад хандсан...миний гар утсыг буцааж өгсөн. Эмчилгээний зардал 90.000 төгрөг мөн үүдэн шүдээ дахин хийлгэхэд 2.200.000 төгрөг нийт 2.290.000 төгрөгийг нэхэмжилнэ...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 104-108, 109-111, 6хх-ийн 116/,

 

хохирогч Г.М-ы мөрдөн шалгах ажиллагааны үед өгсөн: “...2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр би 16 цагийн орчимд Хархорин худалдааны захын автобусны буудал дээр явж байгаад хуучин гар утас зардаг Тү- гэх залуутай тааралдаад хэсэг юм ярьж сууж байтал Тү- ганц шил гуялах уу гэхээр нь би нэг айлд очоод ирье чи байж байх юм уу гэсэн чинь Тү- байж байна гэхээр нь 21-р хороололд нэг айлд очоод буцаад 18 цагийн орчимд 19-н буудал дээр очиход Тү- зогсож байсан. Тэгээд бид хоёр нэг шил архи аваад хувааж уучхаад ахиад нэг шил аваад цуг уусан. Би нэлээн согтсон байсан учир одоо ахиж архи уухгүй би явлаа гэсэн чинь Тү- байж байлдаа гээд араас татаад байсан. Тэгэхээр нь би явлаа гээд зам хөндлөн Хархорин захын замын урд явж байтал араас Тү- гүйж ирээд намайг хавсраад газар унаад миний халаасанд байсан Самсунг Жи7 загварын гар утсыг аваад шууд зугтаасан...” гэсэн мэдүүлэг /4хх-ийн 226-228/,

 

2020 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 1244 дугаартай: “...1.Ц.А-гийн биед доод уруул, оочны зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстын язрал, цус хуралт, 1 шүдний булгарал, буйлны цус хуралт, оочны цус хуралт, уруулын доод хэсгийн шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. 2.Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн 1 ба түүнээс дээш удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. 3.Дээрх гэмтэл нь шинэ гэмтэл байна. 4.Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна” гэсэн шинжээчийн дүгнэлт /4хх-ийн 123-124/,

 

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...А.Г- нь цуг явж байсан үл таних шар куртиктэй эрэгтэйн араас явж буй гэрэл зургийг харуулав” гэх тэмдэглэл /4хх-ийн 39-41, 42-45/,

Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн: “...ягаан өнгийн цамцтай, хууз сахалтай, ногоон малгайтай эрэгтэй, шар өнгийн куртиктэй эрэгтэй нар нь улаан куртиктэй эрэгтэйг араас нь өргөж байгаа. ...ягаан цамцтай эрэгтэй гартаа хар өнгийн гар утас барьж буйн бичигдсэн байна...” гэх тэмдэглэл /4хх-ийн 91-100/,

 

Хөрөнгийн үнэлгээний “Д” ХХК-ийн “...үнэлгээний дүн 280.000 төгрөг...” гэх тайлан /хх-ийн 128-129/,

Хөрөнгийн үнэлгээний “А” ХХК-ийн үнэлгээний тайлан /4хх-ийн 69-71/,

Хөрөнгийн үнэлгээний “Х” ХХК-ийн үнэлгээний тайлан /4хх-ийн 234/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан: “...Хохирогч Г.М- нь №4 дугаартай зургийг зааж энэ хүн мөн байна гэснээр ажиллагааг дуусгав...” гэх тэмдэглэл /4хх-ийн 223-224/,

Эд мөрийн баримтаар тооцох тухай мөрдөгчийн тогтоол /4хх-ийн 47, 103/,

 

Б.Э-гээс гар утас хураан авч, хохирогч Ц.А-д хүлээлгэн өгсөн тэмдэглэлүүд /4хх-ийн 101-102/ зэрэг нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдож байна гэж шүүх үзэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй байна.

 

Шүүгдэгч Б.Э- нь О.М-той гэмт хэрэгт хамтран оролцож, бүлэглэн гүйцэтгэгчийн үүрэгтэй 2020 оны 1 дүгээр сарын 06-07-нд шилжих шөнө Б дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” нэртэй цайны газарт хүч хэрэглэн зодож Ц.А-гийн эзэмшлийн 280.000 төгрөгийн үнэ бүхий гар утсыг дээрэмдсэн,

Үргэлжилсэн үйлдлээр 2020 оны 1 дүгээр сарын 26-аас 27-нд шилжих шөнө Б дүүргийн 15 дугаар хорооны 23 дугаар байрны орчим А.Г-ын толгойн тус газар руу цохиж хүч хэрэглэн, түүний эзэмшлийн гар утас, Хаан болон Хас банкны виза карт, Мистерс фитнесийн гишүүнчлэлийн карт, иргэний цахим үнэмлэх зэрэг 436.300 төгрөгийн үнэ бүхий эд хөрөнгийг дээрэмдсэн,

2020 оны 5 дугаар сарын 26-ны өдөр Б дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хархорин захын орчим Г.М-ы эзэмшлийн нийт 200.000 төгрөгийн үнэ бүхий Самсунг Жи-7 маркийн гар утсыг түлхэж унаган хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт үйлдлүүд нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2  дахь хэсэгт заасан буюу “дангаараа болон бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн” гэмт хэргийг үргэлжилсэн үйлдлээр, бусадтай бүлэглэн үйлдсэн гэмт хэргийн шинжийг

Мөн О.М-той бүлэглэн 2020 оны 1 дүгээр сарын 06-аас 07-нд шилжих шөнө Б дүүргийн ** дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Б” нэртэй цайны газарт хүч хэрэглэн Ц.А-г согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байхад нь үл ялих зүйлээр шалтаглан зодож биед доод уруул, оочны зөөлөн эдийн няцрал, доод уруулын салстын язрал, цус хуралт, 1 шүдний булгарал, буйлны цус хуралт, оочны цус хуралт, уруулын доод хэсгийн шарх бүхий эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан бусадтай бүлэглэж үйлдсэн гэмт хэргийн шинжийг тус тус бүрэн агуулсан, прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байх тул түүнийг дээрх гэмт хэргүүдийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, түүнд хуульд заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

Эрүүгийн хариуцлагын дүгнэлт

Шүүгдэгч Б.Э-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй ба түүний үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны, гэм буруугийн зарчмыг баримтлан түүнд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ял,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял тус тус оногдуулж шийдвэрлэв.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1 дэх хэсгийн 3.1.2-т “2021 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 24 цаг 00 минутаас өмнө 2015 оны 12 дугаар сарын 03-ны өдөр баталсан Эрүүгийн хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн хүн хамаарна” гэж, мөн хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “энэ хуулийн 6.1, 6.2, 6.3, 7.1, 7.2, 7.3, 9.1, 9.2-т зааснаас бусад гэмт хэрэг үйлдсэн яллагдагч гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, энэ хуулийн 4.2-т заасан шаардлагыг хангаж байгаа бол эрүүгийн хэргийг өршөөн хэрэгсэхгүй болгоно” гэж тус тус заасан байна.

Иймд Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 480 /дөрвөн зуун ная/ цагийн ялыг өршөөн хэлтрүүлж шийдвэрлэлээ.

Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн солив.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.** дүгээр зүйлийн 1,2 дахь хэсэгт зааснаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс шүүгдэгч Б.Э-д 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/205 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 07 сар 21 хоногийн хорих ялыг энэ тогтоолоор оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялаас тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэв.

Шүүгдэгч Б.Э-д шүүхээс оногдуулсан зорчих эрх хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож шүүхээс тогтоосон хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хязгаарлаж, зөрчсөн тохиолдолд гарах хууль зүйн үр дагаврыг тайлбарлав.

 

Шүүгдэгч Б.Э- нь Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1233 дугаартай шийтгэх тогтоолоор 01 жил 08 сарын хугацаагаар хорих ял шийтгүүлж, Хорих ял эдлүүлэх албаны зөвлөлийн 2022 оны 01 дүгээр сарын 26-ны өдрийн 22/06 тогтоолоор Г аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар нээлттэй хорих ангид хуваарилагдан ял эдэлж байгаад С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн 2023/ШТ/170 дугаартай тогтоолоор Цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангид 2023 оны 6 дугаар сарын 26-ны өдөр шилжүүлэн цагдан хоригдож тус шүүхийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн 829 дугаартай шийтгэх тогтоолоор Б.Э-д 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, тус хэрэгт нийт цагдан хоригдсон 44 хоногийг С дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн 1233 дугаартай тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 44 хоногт шилжүүлэн тооцож уг ялыг эдэлсэнд тооцсон. Энэ нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газар-425 дугаар хорих ангийн 2023 оны 8 дугаар сарын 09-ний өдрийн ялын тооцооны тодорхойлолтоор тогтоогдож байна.

Мөн Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн *** дугаартай шүүгчийн захирамжаар цагдан хоригдож, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 3 хугацаагаар хорих ял шийтгүүлж, 2024 оны 01 дүгээр сарын 09-ний өдрөөс 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийг хүртэлх цагдан хоригдсон 37 хоногийг эдлэх ялд оруулан тооцож шийдвэрлэсэн байна. Хорих ял эдлүүлэх албаны зөвлөлийн 2024 оны 4 дүгээр сарын 01-ний өдрийн 2024/** тогтоолоор Б.Э- нь Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хуваарилагдсан.

Нийслэлийн Эрүүгийн хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2023 оны 12 дугаар сарын 21-ний өдрийн ** дугаартай магадлалаар Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолыг хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 91 дугаартай тогтоолоор Б.Э-д цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч 413 дугаар ангиас шилжүүлэн 461 дүгээр ангид цагдан хорьсон бөгөөд 413 дугаар хорих ангийн тоо бүртгэлээс Б.Э- 2024 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн байдлаар Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 205 дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн 2 жил 7 сар 22 хоногийн үлдэгдэлтэй ялын тооцоог ирүүлсэн бөгөөд Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны ** дүгээр сарын 10-ны өдрийн *** дугаартай шийтгэх тогтоолоор 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулж, цагдан хоригдсон 116 хоногийг эдлэх ялд оруулан тооцохоор шийдвэрлэсэн боловч Нийслэлийн Эрүүгийн хэргийн хэргийн давж заалдах шатны шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн *** дугаартай магадлалаар дээрх шийдвэрийн шүүгдэгч Б.Э-д холбогдох хэсгийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаасан. Шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болоогүй байхад буюу 2025 оны 02 дугаар сарын 26-ны өдөр Б.Э-г Шүүхийн шийдвэр гүйцэтгэх хэлтэс-413 дугаар нээлттэй, хаалттай хорих ангид хуваарилан буцаасан бөгөөд тус өдрийг хүртэл Б.Э- нь энэ хэрэгт нийт 285 хоног цагдан хоригдсон байх тул түүний цагдан хоригдсон хоногийн нэг хоногийг зорчих эрхийг хязгаарлах ялын нэг хоногоор тооцож, түүний эдлэх ялаас хасаж тооцох нь зүйтэй гэж шүүх үзэв.

 

Бусад асуудлын талаар:  

Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч нарт учирсан хохирлыг шүүгдэгч Б.Э- нь мөрдөн шалгах ажиллагааны үед болон шүүхийн шатанд төлж барагдуулсан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.

Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Э-гээс тус шүүхийн тамгын газрын дансанд байршуулсан 200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.М-д олгохоор шийдвэрлэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сиди, рентген зураг бүхий 1 ширхэг сиди зэргийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй болохыг дурдав.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дахь хэсгүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Шүүгдэгч Б овогт Б.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.1 дүгээр зүйлийн 1, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу үргэлжилсэн үйлдлээр дангаараа болон бусадтай бүлэглэж бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэн дээрэмдсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан буюу бусадтай бүлэглэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2.Шүүгдэгч Б.Э-г Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэг, 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялаар,

Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3.Өршөөл үзүүлэх тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д Эрүүгийн хуулийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 480 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өршөөн хэлтрүүлсүгэй.

 

4.Өршөөл үзүүлэх тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-д оногдуулсан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт оногдуулсан 3 /гурав/ жилийн хугацаагаар хорих ялыг мөн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар дүйцүүлэн сольсугай.

 

5.Эрүүгийн хуулийн ерөнхий хуулийн 6.** дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.Э-д Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 2024/ШЦТ/*** дугаар шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар хорих ялаас эдлээгүй үлдсэн 01 жил 07 сар 21 хоногийн хугацаагаар хорих ялыг энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 3 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаас тусад нь эдлүүлсүгэй.

 

6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Б.Э-д оногдуулсан зорчих эрхийг хязгаарлах ялын бүсчлэлийг Улаанбаатар хотын С  дүүргийн нутаг дэвсгэрээр тогтоож, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хугацаанд эрх бүхий байгууллагын зөвшөөрөлгүйгээр тухайн нутаг дэвсгэрээс гадагш зорчихыг хориглосугай.

 

7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Э-гийн энэ хэрэгт цагдан хоригдсон 285 хоногийг түүний зорчих эрх хязгаарлах ялд оруулан тооцсугай.  

 

8.Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болмогц шүүгдэгч Б.Э-ээс тус шүүхийн тамгын газрын дансанд байршуулсан 200.000 төгрөгийг гаргуулж хохирогч Г.М-д олгосугай.

 

9.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь хэсэгт зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 3 ширхэг сиди, рентген зураг бүхий 1 ширхэг сиди зэргийг хэрэгт хавсаргасугай.

 

10.Хэрэгт битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

11.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шүүгдэгч Б.Э-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

12.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд зааснаар улсын яллагч, дээд шатны прокурор, оролцогч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргах эрхтэйг дурдсугай.

 

            13.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шийтгэх тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Э-д урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

 

                        ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  З.БОЛДБААТАР