Баянхонгор аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 2017/ШЦТ/111

 

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Шинэ Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч ******* овогтой ******* ******* арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн,

Мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2, 2.6, 2.10-т тус тус зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* *******, ******* овогтой нарыг арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг, бүлэглэн, хоёр ба түүнээс олон хүнийг, хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Шинэ Эрүүгийн хуулийн 12.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ******* овогт ******* *******, ******* овогт ******* *******, ******* овогтой нарыг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шинэ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч ******* овогтой ******* ******* нэг жилийн / 1 жил / хугацаагаар хорих ялаар,

Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2, 2.6, 2.10-т тус тус зааснаар ******* овогт ******* *******, ******* овогт ******* *******, ******* овогтой нарыг нэг жилийн / 1 жил / хугацаагаар тус тус хорих ялаар,

Мөн хуулийн 12.2 дугаар зүйлийн 1-д зааснаар ******* овогт ******* *******, ******* овогт ******* *******, ******* овогтой нарыг зургаан сарын / 06 сар / хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******, М., Т.******* нарт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2, 2.6, 2.10-т зааснаар нэг жилийн / 1 жил / хугацаагаар тус тус оногдуулсан хорих ял дээр мөн хуулийн 12.2 дугаар зүйлийн 1-д зааснаар зургаан сарын / 06 сар / хугацаагаар тус тус оногдуулсан хорих ялыг нэмж шүүгдэгч Г.*******, Т.*******, М. нарын нийт эдлэх ялыг нэг жил зургаан сарын / 1 жил 06 сар / хугацаагаар тус тус тогтоосугай.

4. Шинэ Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч д оногдуулсан нэг жилийн хугацаагаар / 1 жил / оногдуулсан, шүүгдэгч Г.*******, Т.*******, М. нарт нэг жил зургаан сарын / 1 жил 06 сар / хугацаагаар тус тус оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч ы цагдан хоригдсон хоёр зуун далан тав хоног / 275 хоног /, шүүгдэгч Г.*******ын цагдан хоригдсон хоёр зуун ерэн дөрөв хоног / 294 хоног /, шүүгдэгч Т.*******гийн цагдан хоригдсон хоёр зуун арван зургаан хоног / 216 хоног /, шүүгдэгч М.ын цагдан хоригдсон хоёр зуун гучин хоёр хоног / 232 хоног /-ийг эдлэх ялд нь тус тус оруулсан тооцсугай.

6. Шүүгдэгч Г.*******, Т.*******, М., нар нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 6 сантиметрийн урттай, 4 сантиметр диаметрийн хэмжээтэй шилэн хундагыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.*******, Т.*******, нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч М.т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.*******, Т.*******, , С.ын нарын эдлэх ялыг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.*******, Т.*******, , М. нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА

                  ШҮҮГЧИД Д.БАТЦЭНГЭЛ.

                                  Ч.БАЙГАЛМАА