Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 07 сарын 20 өдөр

Дугаар 000

 

 

Эрүүгийн хуулийн 1.9 дүгээр зүйлийн 1, 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10-т заасныг тус тус удирдлага болгон

 ТОГТООХ нь:

1. Шинэ Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-д зааснаар шүүгдэгч Хуврагынхан овогтой Даваажавын Эрдэнэчулууныг арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн гэмт хэрэг үйлдсэн,

Мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2, 2.6, 2.10-т тус тус зааснаар шүүгдэгч Сартуул овогт Гэлэгхандын Очирбат, Сартуул овогт Тогтохын Лхагвасүрэн, Эрдэнэ тээл овогтой Мягмарын Өсөхбаяр нарыг арван дөрвөөс арван найман насанд хүрээгүй хүнийг, бүлэглэн, хоёр ба түүнээс олон хүнийг, хохирогчийг тохуурхан доромжилж хүчиндсэн гэмт хэргийг тус тус үйлдсэн гэм буруутайд,

Шинэ Эрүүгийн хуулийн 12.2 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Сартуул овогт Гэлэгхандын Очирбат, Сартуул овогт Тогтохын Лхагвасүрэн, Эрдэнэ тээл овогтой Мягмарын Өсөхбаяр нарыг бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

2. Шинэ Эрүүгийн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 12.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1-т зааснаар шүүгдэгч Хуврагынхан овогтой Даваажавын Эрдэнэчулууныг нэг жилийн / 1 жил / хугацаагаар хорих ялаар,

Мөн хуулийн 6.7 дугаар зүйлийн 1.3-т заасныг журамлан мөн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2, 2.6, 2.10-т тус тус зааснаар Сартуул овогт Гэлэгхандын Очирбат, Сартуул овогт Тогтохын Лхагвасүрэн, Эрдэнэ тээл овогтой Мягмарын Өсөхбаяр нарыг нэг жилийн / 1 жил / хугацаагаар тус тус хорих ялаар,

Мөн хуулийн 12.2 дугаар зүйлийн 1-д зааснаар Сартуул овогт Гэлэгхандын Очирбат, Сартуул овогт Тогтохын Лхагвасүрэн, Эрдэнэ тээл овогтой Мягмарын Өсөхбаяр нарыг зургаан сарын / 06 сар / хугацаагаар тус тус хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн 6.8 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Очирбат, М.Өсөхбаяр, Т.Лхагвасүрэн нарт Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 2 дэх хэсгийн 2.1, 2.2, 2.6, 2.10-т зааснаар нэг жилийн / 1 жил / хугацаагаар тус тус оногдуулсан хорих ял дээр мөн хуулийн 12.2 дугаар зүйлийн 1-д зааснаар зургаан сарын / 06 сар / хугацаагаар тус тус оногдуулсан хорих ялыг нэмж шүүгдэгч Г.Очирбат, Т.Лхагвасүрэн, М.Өсөхбаяр нарын нийт эдлэх ялыг нэг жил зургаан сарын / 1 жил 06 сар / хугацаагаар тус тус тогтоосугай.

4. Шинэ Эрүүгийн хуулийн 5.6 дугаар зүйлийн 3-т зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэчулуунд оногдуулсан нэг жилийн хугацаагаар / 1 жил / оногдуулсан, шүүгдэгч Г.Очирбат, Т.Лхагвасүрэн, М.Өсөхбаяр нарт нэг жил зургаан сарын / 1 жил 06 сар / хугацаагаар тус тус оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад тус тус эдлүүлсүгэй.

5.Эрүүгийн хуулийн 6.10 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Д.Эрдэнэчулууны цагдан хоригдсон хоёр зуун далан тав хоног / 275 хоног /, шүүгдэгч Г.Очирбатын цагдан хоригдсон хоёр зуун ерэн дөрөв хоног / 294 хоног /, шүүгдэгч Т.Лхагвасүрэнгийн цагдан хоригдсон хоёр зуун арван зургаан хоног / 216 хоног /, шүүгдэгч М.Өсөхбаярын цагдан хоригдсон хоёр зуун гучин хоёр хоног / 232 хоног /-ийг эдлэх ялд нь тус тус оруулсан тооцсугай.

6. Шүүгдэгч Г.Очирбат, Т.Лхагвасүрэн, М.Өсөхбаяр, Д.Эрдэнэчулуун нар нь энэ хэргийн учир бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1.4-т зааснаар эд мөрийн баримтаар хураагдсан 6 сантиметрийн урттай, 4 сантиметр диаметрийн хэмжээтэй шилэн хундагыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг Шүүхийн тамгын газарт даалгасугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1.5, 36.12 дугаар зүйлийн 1-д зааснаар шүүгдэгч Г.Очирбат, Т.Лхагвасүрэн, Д.Эрдэнэчулуун нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, шүүгдэгч М.Өсөхбаярт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж, шүүгдэгч Г.Очирбат, Т.Лхагвасүрэн, Д.Эрдэнэчулуун, С.Өсөхбаярын нарын эдлэх ялыг 2017 оны 07 дугаар сарын 20-ны өдрөөс эхлэн тоолсугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4, 36.13 дугаар зүйлийн 2-д тус тус зааснаар шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг дурдаж, шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээдэд тогтоолыг гардуулан өгч, шүүхийн шийдвэрийг авах тухай хүсэлт гаргасан бусад оролцогчид шүүхийн шийдвэрийг үйлдсэнээс хойш 7 хоногийн дотор шүүхэд ирж гардаж авахыг мэдэгдсүгэй.

10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд шийтгэх тогтоолыг гардаж авсан буюу энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар шүүхийн захиргаан ажилтан хүлээн авах хүнд биечлэн гардуулж эсхүл шуудангийн хаягаар нь хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Баянхонгор аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.

11. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1-д зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Г.Очирбат, Т.Лхагвасүрэн, Д.Эрдэнэчулуун, М.Өсөхбаяр нарт хэрэглэсэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ГЭРЭЛМАА

                  ШҮҮГЧИД Д.БАТЦЭНГЭЛ.

                                  Ч.БАЙГАЛМАА