| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/0086/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/97 |
| Огноо | 2025-06-24 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 24 өдөр
Дугаар 2025/ШЦТ/97
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: Н.Ням,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Хонгорзул,
Шүүгдэгч: Э.Б нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн З овогт Э-н Б-т холбогдох эрүүгийн 2527000000068 дугаартай хэргийг 2025 оны 05 дугаар сарын 27-ны өдөр хүлээн хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, """""""" төрсөн, 36 настай, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, малчин ам бүл 6, эхнэр хүүхдүүдийн хамт """""" газарт оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, """"" регистрийн дугаартай, З овогт Э-н Б.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Э.Б нь 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр"""""""""""""""" нутаг дэвсгэрт согтуугаар улсын дугааргүй “Мустанг” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдааны хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч Э.Б шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “Би мэдүүлэг өгөхгүй. Өөрийн гэм бурууг хүлэн зөвшөөрч байна” гэв.
Гэрч И.Б мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тус өдөр миний бие """"""", """" нутаг дэвсгэрээр хөдөлгөөнд эргүүлийн үүрэг гүйцэтгэн хяналт шалгалт хийж ажиллаж байсан бөгөөд тухайн үед Э-н Б /"""""/ гэгч нь улсын дугааргүй Мустанг маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ардаа """" иргэн А.Л гэгчийг сундалсан байдалтай Хужирт сум Шунхлай 5 дугаар багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явсан бөгөөд тус этгээд нь хамгаалалтын малгай өмсөөгүй зөрчилтэй мөн урьд өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж байсан болохоор зогсоогоод шалгасан. Зогсоон шалгах үед тухайн этгээдээс буюу тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Б гэгчээс архи согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртэж, хэл яриа нь орооцолдож байсан тул """" цагдаагийн тасагт авч ирэн согтуурал хэмжигч Аlkotest-6820 загварын багажаар үлээлгэн шалгахад 0.52% согтолт илэрч улмаар тээврийн хэрэгслийг нь тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байрлуулан...” гэх мэдүүлэг,
Гэрч И.Б мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр """" төвийн 4, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт цагдаагийн ахлагч С.Дгийн хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгсэн тухайн өдрийн 22 цагийн үед """" 4 дүгээр багийн нутаг гэр хороолол дундуур нэг хүн хамгаалах малгайгүй, мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхаар нь зогсоож шалгахад Э овогтой Б гэгч явж байсан бөгөөд Э.Быг шалгах явцад архи согтууруулах ундааны 1 зүйл үнэртсэн. Тэгэхээр нь Э.Баас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар асуухад хариуд "ямар ч архи дарс хэрэглээгүй” гэх мэт зүйл хэлж байсан. Тэгээд согтуурал хэмжигч багажаар шалгахад 0.46% согтуурал илэрсэн юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12, 60 дугаар хуудас/,
Гэрч А.Л мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Тус өдрийн 13 цагийн орчимд Э.Б хөдөөнөөс ирлээ гээд өөрийнхөө мотоциклтой манайд ганцаараа ирсэн бөгөөд тухайн үед би гэртээ бага хүүхэдтэйгээ хоёулаа байсан. Э.Б манайд орж ирээд хэсэг юм ярьж сууж байгаад гараад явсан бөгөөд удалгүй эргэж ирэхдээ 1 ширхэг 2.5 литрийн Сэнгүр нэртэй том пиво авч ирсэн. Тэгээд тэрийг нь манай гэрт хоёул хувааж ууж дуусгаад пиво дууссаны дараа Э.Б мотоциклоо унаад гэртээ харилаа гээд гарч явснаа удалгүй эргэж орж ирээд "хоёулаа хамт манайд очиж ахиад хэдэн пиво ууя” гэсэн. Тэгэхлээр нь би зөвшөөрөөд хүүхдээ ээжийндээ оруулж үлдээгээд Э.Бын араар сундлан гол гарч “""""” хүнсний дэлгүүрийн гадаа зогсоод тэндээс 2 ширхэг 2.5 литрийн Сэнгүр нэртэй том пиво аваад цааш Э.Бын гэр рүү явж байгаад сумын цагдаад баригдсан. Тус өдөр ийм л зүйл болсон....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/,
Өвөрхангай аймгийн """" цагдаагийн тасгийн алба хаагчийн согтуурлыг багажаар шалгасан тухай “...""""" регистрийн дугаартай Э овогтой Б-т 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ...согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор багажаар шалгахад 0.52% тоон үзүүлэлт илэрч...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн """" цагдаагийн тасгийн алба хаагчийн согтуурлыг багажаар шалгасан тухай “...""""" регистрийн дугаартай Э овогтой Б-т 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор багажаар шалгахад 0.46% тоон үзүүлэлт илэрч...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/,
"""""""""""""" шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ЗШ/62 дугаартай “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.2-т зааснаар холбогдогч З овогтой Э-н Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэх шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Нэг. Шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар
Шүүхийн хэлэлцүүлэгт шинжилсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу цуглуулж, бэхжүүлсэн, энэ хэргийг хянан шийдвэрлэхэд хангалттай гэж шүүх үнэлэв.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасны дагуу шүүгдэгч Э.Бт холбогдох хэргийг шүүх хуралдаанаар хянан шийдвэрлэлээ.
Шүүх хуралдаанд шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдлээ хүлээн зөвшөөрч оролцсон бол улсын яллагч шүүгдэгчийн гэм бурууг нотлох, яллах байр суурьтай оролцсон болно.
Шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар “шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дээр тогтооно” гэсэн зарчмыг удирдлага болгон шүүх хуралдаанд шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудад үндэслэн дүгнэвэл:
Шүүгдэгч Э.Б Өвөрхангай аймгийн """""""ийн нутаг дэвсгэрт 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар улсын дугааргүй “Мустанг” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай болох нь
Энэ үйл баримт нь гэрч И.Бын “...Тус өдөр миний бие """"""", """" нутаг дэвсгэрээр хөдөлгөөнд эргүүлийн үүрэг гүйцэтгэн хяналт шалгалт хийж ажиллаж байсан бөгөөд тухайн үед Э-н Б /"""""/ гэгч нь улсын дугааргүй Мустанг маркийн тээврийн хэрэгслийг жолоодон ардаа """" иргэн А.Л гэгчийг сундалсан байдалтай Хужирт сум Шунхлай 5 дугаар багийн нутаг дэвсгэрт замын хөдөлгөөнд оролцож явсан бөгөөд тус этгээд нь хамгаалалтын малгай өмсөөгүй зөрчилтэй мөн урьд өмнө нь согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцсон зөрчил гаргаж тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулж байсан болохоор зогсоогоод шалгасан. Зогсоон шалгах үед тухайн этгээдээс буюу тээврийн хэрэгслийг жолоодож явсан Э.Б гэгчээс архи согтууруулах ундааны төрлийн зүйл үнэртэж, хэл яриа нь орооцолдож байсан тул """" цагдаагийн тасагт авч ирэн согтуурал хэмжигч Аlkotest-6820 загварын багажаар үлээлгэн шалгахад 0.52% согтолт илэрч улмаар тээврийн хэрэгслийг нь тээврийн хэрэгсэл түр саатуулах хашаанд байрлуулан...” гэх мэдүүлэг, гэрч И.Бын “...2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр """" төвийн 4, 5 дугаар багийн нутаг дэвсгэрт цагдаагийн ахлагч С.Дгийн хамтаар эргүүлийн үүрэг гүйцэтгэж байсан. Тэгсэн тухайн өдрийн 22 цагийн үед """" 4 дүгээр багийн нутаг гэр хороолол дундуур нэг хүн хамгаалах малгайгүй, мотоцикл жолоодож замын хөдөлгөөнд оролцож байхаар нь зогсоож шалгахад Э овогтой Б гэгч явж байсан бөгөөд Э.Быг шалгах явцад архи согтууруулах ундааны 1 зүйл үнэртсэн. Тэгэхээр нь Э.Баас архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэх талаар асуухад хариуд "ямар ч архи дарс хэрэглээгүй” гэх мэт зүйл хэлж байсан. Тэгээд согтуурал хэмжигч багажаар шалгахад 0.46% согтуурал илэрсэн юм..." гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12, 60 дугаар хуудас/, гэрч А.Лгийн “...Тус өдрийн 13 цагийн орчимд Э.Б хөдөөнөөс ирлээ гээд өөрийнхөө мотоциклтой манайд ганцаараа ирсэн бөгөөд тухайн үед би гэртээ бага хүүхэдтэйгээ хоёулаа байсан. Э.Б манайд орж ирээд хэсэг юм ярьж сууж байгаад гараад явсан бөгөөд удалгүй эргэж ирэхдээ 1 ширхэг 2.5 литрийн Сэнгүр нэртэй том пиво авч ирсэн. Тэгээд тэрийг нь манай гэрт хоёул хувааж ууж дуусгаад пиво дууссаны дараа Э.Б мотоциклоо унаад гэртээ харилаа гээд гарч явснаа удалгүй эргэж орж ирээд "хоёулаа хамт манайд очиж ахиад хэдэн пиво ууя” гэсэн. Тэгэхлээр нь би зөвшөөрөөд хүүхдээ ээжийндээ оруулж үлдээгээд Э.Бын араар сундлан гол гарч “"""""” хүнсний дэлгүүрийн гадаа зогсоод тэндээс 2 ширхэг 2.5 литрийн Сэнгүр нэртэй том пиво аваад цааш Э.Бын гэр рүү явж байгаад сумын цагдаад баригдсан. Тус өдөр ийм л зүйл болсон....” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 14 дүгээр хуудас/, Өвөрхангай аймгийн """" цагдаагийн тасгийн алба хаагчийн согтуурлыг багажаар шалгасан тухай “...""""" регистрийн дугаартай Э овогтой Б-т 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр ...согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор багажаар шалгахад 0.52% тоон үзүүлэлт илэрч...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 6 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн """" цагдаагийн тасгийн алба хаагчийн согтуурлыг багажаар шалгасан тухай “...""""" регистрийн дугаартай Э овогтой Б-т 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор багажаар шалгахад 0.46% тоон үзүүлэлт илэрч...” гэсэн тэмдэглэл /хавтаст хэргийн 55 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн 2024/ЗШ/62 дугаартай “...Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5.2-т зааснаар холбогдогч З овогтой Э-н Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 /дөрвөн зуун мянган/ төгрөгөөр торгох ший”эг омогдуулсугай...” гэх шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай үйлдэл, эс үйлдэхүйг болон мөн хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг тус тус гэмт хэрэгт тооцохоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1, 2-т хуульчилсан.
Шүүгдэгч Э.Б нь Өвөрхангай аймгийн """""""ийн нутаг дэвсгэрт 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар улсын дугааргүй “Мустанг” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн нь хэрэгт авагдсан нотлох баримтаар тогтоогдсон, хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” бол гэмт хэрэгт тооцохоор хуульчилсан бөгөөд мөн зүйлийн хуульчилсан тайлбарт “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг ойлгоно” гэж,
“Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг ойлгоно” гэж тус тус заажээ.
Шүүгдэгч Э.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр тус шүүхийн шийтгэврээр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.2 дахь заалтад зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан нь тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж үзнэ. /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,
Эрүүл мэнд, спортын сайд, Хууль зүйн сайдын хамтарсан 2016 оны А/138, А/131 дугаартай тушаалын хавсралтаар баталсан “Жолооч согтууруулах ундаа, мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг шалгаж тогтоох журам”-ын 2.5-д “Шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0,20 промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0,5 промиль (%) илэрвэл согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн гэж үзнэ“ гэж заасан бөгөөд шүүгдэгч Э.Быг 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодож замын хөдөлгөөнд оролцох үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн эсэхийг шалгахад 0,52% согтолттой байсан болох нь жолоочийн согтуурлын хэмжээг шалгасан тухай тэмдэглэл, түүнд хавсаргасан баримтаар нотлогдож байх тул Э.Быг согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон гэж үзнэ. (хавтаст хэргийн 6-7 дугаар хуудас),
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын прокурорын газраас Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар яллагдагчаар татаж, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн нь түүний гэмт үйлдэлд тохирсон, үндэслэлтэй ба шүүгдэгч нь өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч, хэргийн үйл баримтад маргаагүй.
Иймд шүүгдэгч Э.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, ял шийтгэл оногдуулах үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэлээ.
Хоёр: Шүүгдэгчид оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар
Шүүхээс шүүгдэгч Э.Быг Өвөрхангай аймгийн """""""ийн нутаг дэвсгэрт 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар улсын дугааргүй “Мустанг” маркийн тээврийн хэрэгсэл жолоодсон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага гарцаагүй байх, эрүүгийн хариуцлага нь гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байх, эрүүгийн хариуцлагын зорилго зорилт, гэм буруугийн болон шударга ёсны зарчимд нийцүүлэн түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагч шүүх хуралдаанд “Шүүгдэгч Э.Бт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай үйлдэлд нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 2 жилийн хугацаагаар Өвөрхангай аймгийн """" нутаг дэвсгэрээс гадагш зорчихгүй байх зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтай байна. Улсын яллагчийн зүгээс дээрх саналыг гаргахдаа шүүгдэгч Э.Б нь 2025 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр Зөрчлийн тухай хуульд зааснаар согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан. Энэ хугацаа дуусаагүй байхад буюу 3 сар орчмын дараа дахин 2025 оны 04 дүгээр сарын 04-ний өдөр согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон. Энэ үйл баримтад мөрдөн шалгах ажиллагаа явуулж байх явцад 2025 оны 05 дугаар сарын 08-ны өдөр дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон байгаа учраас улсын яллагчийн зүгээс ял эрүүгийн хариуцлагын дүгнэлтээ хэргийн үйл баримтад тохируулан болон шүүгдэгчийн хувийн байдалд тохируулан хэллээ. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан болон битүүмжлэгдсэн эд хөрөнгө байхгүй. Шүүгдэгч Б энэ хэрэг дээр цагдан хоригдсон хоноггүй. Түүний Монгол улсын хилээр гарах эрхийг хязгаарлаагүй. Хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авагдаагүй. Улсын яллагчийн зүгээс хорихоос өөр төрлийн ял хэлсэн учраас шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэх саналтай байна. Шүүгдэгч Баас гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан зардал байхгүй байна” гэсэн дүгнэлтийг гаргасан.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасан.
Шүүх, шүүгдэгч Э.Бын гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмшиж буй түүний хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э-н Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 2 жилийн хугацаагаар хасаж, 06 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэж шийдвэрлэв.
Харин шүүхээс Э.Б нь зорчих эрхийг хязгаарлах ялыг биелүүлээгүй бол ялтны зорчих эрхийг хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч Э.Быг гэм буруугаа хүлээн мэдүүлж, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа зэргийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.5 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Гурав: Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Э.Бын гэм буруутай үйлдлийн улмаас замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчигдсөн ба бусдад учирсан хохирол төлбөргүй болно.
Дөрөв: Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Бын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 02 (хоёр) жилийн хугацаагаар хассан нэмэгдэл ялын хугацааг шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолох нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдаж,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Э.Бт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээж тус тус шийдвэрлэлээ.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1 дүгээр зүйлийн 1-т заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлд прокурор, дээд шатны прокурор, оролцогч нарт шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авснаас хойш, эсвэл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
10. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлт түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Бт авсан цагдан хорих гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА