| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/0092/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/98 |
| Огноо | 2025-07-01 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | Д.Алимаа |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/98
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Д.Алимаа,
Шүүгдэгч: Г.Н,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Б.Ариунжаргал нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Г-нийн Нт холбогдох эрүүгийн 2527000000089 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 26-ны өдөр хүлээн хянан хялбаршуулсан журмаар хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, """""""""""""" төрсөн, 26 настай, эрэгтэй, """""""""""""" мэргэжилтэй, малчин, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт, """""""""""""""""" оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй,
Урьд """"""""""""""""""""""" шүүхийн 2022 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 2022/ЦШТ/91 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ялаар шийтгэгдэж байсан, """"""" регистрийн дугаартай, Б овогт Г-нийн Н.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Г.Н нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодож согтуурсан эсэхийг шалгуулахаас зайлсхийсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүх хуралдаанд:
шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нотлогдож тогтоогдсон, шүүгдэгч гэм буруугаа хүлээж, хэргээ хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр хүсэлт гаргасан, хүсэлтийг хүлээн авч тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 (нэг) жилийн хугацаагаар хасаж, 2800 нэгжтэй тэнцэх буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал болгоход зөвшөөрсөн” гэж,
шүүгдэгч “Би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа” гэж тус тус санал, дүгнэлт гаргаж оролцсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талууд дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Гэрч Б.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Би Өвөрхангай аймгийн """"""" Сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийн цагдаа зохицуулагч ажилтай. 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр """"""" нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад хугацаанд """"""" 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Шунхлай шатахуун түгээх станцын хажууд """"" улсын дугаартай, цагаан өнгийн Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Г-н овогтой Н нь согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Бичиг баримт байхгүй регистрийн дугаар нь шалгахад жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан. Цагдаагийн хэлтэс дээр авчраад согтуурал шалгах драгер багаж ашиглан согтуурлыг шалгах гэхэд Г.Н нь би пиво уусан согтуурлын зэргийг шалгуулахгүй гэж хэлснийг /00176/ дугаартай энгэрийн камер ашиглан 4 минут 49 сек бичлэг хийж баталгаажуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/,
Гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...""""""" 2 дугаар багт байрлах Миний сүлжээ дэлгүүрийн хажууд байрлах "хувцас угаалгын газарт" хүний 2 лааз Сэнгүр нэртэй пиво аваад бид хоёр ууссан. Ууж дуусаад найзындаа очих гээд Н өөрийн эзэмшлийн """"" улсын дугаартай цагаан өнгийн Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй бид хоёр хөдлөөд Шунхлай шатахуун түгээх станцын хажууд явж байхад цагдаа зогсоосон. Тэгээд тухайн цагдаа Ныг бичиг баримтаа гэсэн чинь би тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ өгч байгаа харагдсан. Тэгээд та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү гээд асуухаар нь Н хэрэглэсэн гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр очиж согтуурлын зэргийг чинь шалгана гээд """"""" Цагдаагийн хэлтэс дээр авчраад би гадаа нь хүлээж байсан. Тэгээд Н гарч ирээд юу болсон тагаараа хэлээгүй бид хоёр гэр гэртээ харихаар явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/,
Өвөрхангай аймгийн """"""" Сум дундын цагдаагийн хэлтсийн албан хаагчийн согтуурлыг багажаар шалгасан тухай “...""""""" регистрийн дугаартай Г-н овогтой Н 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр... согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор багажаар шалгахад үлгээхээс татгалзсан...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/,
"""""""""""""""""""" шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ЗШ/190 дугаартай “...Зөрчлийн хуулийн тусгай анг14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар зөрчилд холбогдогч Б овгийн Г-нийн Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг -,'лийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэх шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.
Иймд прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар
Шүүгдэгч Г.Н нь 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр Өвөрхангай аймгийн """"""" нутаг дэвсгэрт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ """"" улсын дугаартай “Приүс” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн болох нь
Гэрч Б.Мын “...Би Өвөрхангай аймгийн """"""" Сум дундын цагдаагийн хэлтсийн Нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах хэсгийн цагдаа зохицуулагч ажилтай. 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр """"""" нутаг дэвсгэрт эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад хугацаанд """"""" 2 дугаар багийн нутаг дэвсгэрт Шунхлай шатахуун түгээх станцын хажууд """"" улсын дугаартай, цагаан өнгийн Приүс-20 маркийн тээврийн хэрэгслийг зогсоож шалгахад Г-н овогтой Н нь согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Бичиг баримт байхгүй регистрийн дугаар нь шалгахад жолоодох эрхийн үнэмлэхгүй байсан. Цагдаагийн хэлтэс дээр авчраад согтуурал шалгах драгер багаж ашиглан согтуурлыг шалгах гэхэд Г.Н нь би пиво уусан согтуурлын зэргийг шалгуулахгүй гэж хэлснийг /00176/ дугаартай энгэрийн камер ашиглан 4 минут 49 сек бичлэг хийж баталгаажуулсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 11 дүгээр хуудас/, гэрч Б.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...""""""" 2 дугаар багт байрлах Миний сүлжээ дэлгүүрийн хажууд байрлах "хувцас угаалгын газарт" хүний 2 лааз Сэнгүр нэртэй пиво аваад бид хоёр ууссан. Ууж дуусаад найзындаа очих гээд Н өөрийн эзэмшлийн """"" улсын дугаартай цагаан өнгийн Приүс-20 маркийн тээврийн хэрэгсэлтэй бид хоёр хөдлөөд Шунхлай шатахуун түгээх станцын хажууд явж байхад цагдаа зогсоосон. Тэгээд тухайн цагдаа Ныг бичиг баримтаа гэсэн чинь би тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ өгч байгаа харагдсан. Тэгээд та архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үү гээд асуухаар нь Н хэрэглэсэн гэж хэлсэн. Тэгээд цагдаагийн хэлтэс дээр очиж согтуурлын зэргийг чинь шалгана гээд """"""" Цагдаагийн хэлтэс дээр авчраад би гадаа нь хүлээж байсан. Тэгээд Н гарч ирээд юу болсон тагаараа хэлээгүй бид хоёр гэр гэртээ харихаар явсан...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 13 дугаар хуудас/, Өвөрхангай аймгийн """"""" Сум дундын цагдаагийн хэлтсийн албан хаагчийн согтуурлыг багажаар шалгасан тухай “...""""""" регистрийн дугаартай Г-н овогтой Н 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр... согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгах зорилгоор багажаар шалгахад үлгээхээс татгалзсан...” гэх тэмдэглэл /хавтаст хэргийн 4 дүгээр хуудас/, """"""""""""""""""" шүүхийн 2025 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2024/ЗШ/190 дугаартай “...Зөрчлийн хуулийн тусгай анг14.7 дугаар зүйлийн 5 дахь хэсгийн 5.1-д зааснаар зөрчилд холбогдогч Б овгийн Г-нийн Нын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг нэг -,'лийн хугацаагаар хасаж, 400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 400.000 /дөрвөн зуун мянга/ төгрөгөөр торгох шийтгэл оногдуулсугай...” гэх шийтгэврийн хуулбар /хавтаст хэргийн 28-29 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй гэж үзлээ.
Шүүгдэгч Г.Н нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Г.Н согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ """"" улсын дугаартай “Приүс” маркийн тээврийн хэрэгсэл жолоодож согтуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Прокурорын санал болгож, шүүгдэгч Г.Нын хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б овогт Г-нийн Ныг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг хасаж, 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Гурав. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаар:
Шүүгдэгч Г.Нын гэм буруутай үйлдлийн улмаас замын хөдөлгөөний аюулгүй байдал, тээврийн хэрэгслийн ашиглалтын журам зөрчигдсөн ба бусдад учирсан хохирол төлбөргүй болно.
Дөрөв. Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх шүүгдэгчийн ажил хөдөлмөр эрхлэлт, хөрөнгө орлого зэрэг хувийн байдлыг харгалзан шүүхээс оногдуулсан , 2800 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2,800,000 (хоёр сая найман зуун мянга) төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 1 жилийн хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.
Харин шүүхээс тогтоосон хугацаанд шүүгдэгч нь торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэх нь зүйтэй.
Шүүгдэгч энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, бичиг баримт, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдав.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5,7 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.1337.1, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА