| Шүүх | Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Цэгмидийн Дагиймаа |
| Хэргийн индекс | 146/2025/0093/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/99 |
| Огноо | 2025-07-01 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ц.Пүрэвдорж |
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/99
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын шүүхийн шүүгч Ц.Дагиймаа даргалж,
Нарийн бичгийн дарга: А.Баасансүрэн,
Улсын яллагч: Ц.Пүрэвдорж,
Шүүгдэгчийн өмгөөлөгч: Ц.Хонгорзул,
Шүүгдэгч: Б.Ц нарыг оролцуулан шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар,
Өвөрхангай аймгийн Хархорин сум дахь Сум дундын Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б овогт Б Цд холбогдох эрүүгийн 2527000000087 дугаартай хэргийг 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн хянан авч хялбаршуулсан журмаар хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, """""""""""""" төрсөн, 46 настай, э""", бүрэн дунд боловсролтой, малчин, ам бүл 6, хүүхдүүдийн хамт """"""""""""""""" оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, """""""" регистрийн дугаартай, Б овогт Б Ц.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр """""""""""""""" газар хувийн таарамжгүй харьцааны улмаас Ц.Мг түлхэж, халуун индүүгээр түлсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд “зүүн гарт шарх, зүүн доод эрүү, хэвлий, баруун хөлд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэх гэмт хэрэгт холбогджээ /яллах дүгнэлтэд дурдсанаар/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Шүүгдэгчийн гэм буруу болон гэмт хэргийн улмаас учирсан хохирлын талаар:
Шүүгдэгч Б.Ц нь 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр """"""""""""" багийн нутаг “Дулааны ар” гэх газар хувийн таарамжгүй харьцааны улмаас Ц.Мг түлхэж, халуун индүүгээр түлсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд “зүүн гарт шарх, зүүн доод эрүү, хэвлий, баруун хөлд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүгдэгч Л.Наранмандах би гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна гэх мэдүүлэг,
Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр """"""""""""" гэх газар гэртээ байсан. Тэгээд 16 цагийн үед саахалт айл Б.Цгийн гэрт ороход манай нөхөр Ш, Г ах, Д эгч, Ц нар байсан. Намайг гэрт ороход Б.Ц үгийн зөрүүгүй цохиж, түлхсэн, би газарт унасан. Г ах салгаад намайг гэрт оруулж өгсөн. Би гэртээ ороод хэсэг хугацааны дараа эргэж Цгийн гэрт ирээд Ц хандаж намайг яагаад зодож байгаа юм бэ? гэхэд Ц зуухан дээр байсан индүүгээ аваад миний нүүрийг түлэх гээд дайрсан. Би гараараа нүүрээ хамгаалаад гараа түлүүлсэн. Манай нөхөр Ш намайг салгаж, Цгээс индүүг нь салгаж авсан. Тэгээд Хархорин сум руу түргэн тусламж дуудсан. Удалгүй түргэн тусламж ирсэн. Маргааш нь """ сум орж цагдаад хэлсэн чинь Хархорин сум руу явж гомдлоо гарга гэж хэлсэн. Би 2025 оны 05 дугаар сарын 06-ны өдөр Хархорин сумын цагдаагийн хэлтэст гомдол гаргасан. Манайх болон Цгийнх нэг дор айл саахалт нутагладаг. Хоорондоо 20 орчим метрийн зайтай байдаг. Б.Ц нь 13-30 орчим насны 5 хүүхдийн хамт амьдардаг. Нөхөр нь өнгөрөөд 4 жил болж байна. Нэг дор айл буугаад 4 жил болж байна. Б.Ц ямар шалтгааны улмаас цохиж, индүүгээр түлсэн болохыг мэдэхгүй байна. Намайг гэрт нь орсонд уур нь хүрсэн байх. Тухай үед манай нөхөр Ш, Г ах, Д эгч, Ц нар байсан. Б.Цгийн гэрт тухайн үйл явдал болсон. Тухайн үйл явдлаас болж миний толгой өвдөж байна. Эрүү хөхөрсөн, баруун өвдөг хөхөрсөн, зүүн гарыг индүүгээр түлсэн. Бид хоорондоо зодолдоогүй. Би эсэргүүцэл үзүүлээгүй. Би 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр гэртээ төрсөн эгч Ц.Бдулам, манай бэр Ц.Ц, нөхөр Ш нарын хамт Сэнгүр нэртэй 2,5 литрийн 3 ширхэг пиво уусан. Маргааш нь эрүүл байсан. Намайг Б.Цгийн гэрт ороход гэрийн баруун талд орон дээр Г, Д, Ш нар сууж байсан. Ц гэрийнхээ зүүн талд зуухны хажууд сууж байснаа гэнэт босож ирснээ учиргүй, миний толгой руу гараараа цохиж, түлхсэн. Би усны сав руу газарт унасан. Дээрээс Ц нүдээд байхад нь Г ах салгасан. Гэрт байсан хүмүүсийг эрүүл согтуу байсныг мэдэхгүй байна. 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр Г ах, Д эгч хоёр Цгийнд ирсэн. Хэдэн цагт ирснийг нь мэдэхгүй. Намайг түлсэн индүү Б.Цгийн өөрийнх нь индүү байгаа юм. Нөхөр Ш, Цгээс индүүг салгаж аваад өөрийнхөө жижиг гэрийн гадна авч ирээд тавьсан байсныг би авч ирж өгч байна. Миний гарыг түлсэн индүү байгаа юм. Бид хоёрын хооронд хэрэлдсэн, маргалдаж байсан удаа байхгүй. Нөхөрт намайг муулж /танай эхнэр чинь өөр хүнтэй явалдаад байна/ гэж хэлсэн байсан. Надад тийм асуудал байхгүй. Би Цгийн биед гэмтэл учруулаагүй, би эсэргүүцэл үзүүлээгүй. Тухайн үйл явдлын маргааш гэрээсээ явсан байсан. Хаашаа явсан талаар мэдэхгүй байна. Над руу залгаагүй бас уулзаагүй, миний биеийн байдлыг асуугаагүй. Би 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдрийн орой /цагийг нь санахгүй байна/ түргэн тусламж дуудаж үзүүлсэн. Надад өвдөж байгаа зовуурь байна. Эмчид үзүүлнэ. Би сэтгэцэд учирсан хор уршгийн хохирол Б.Цгээс нэхэмжлэхгүй, шинжээч эмчид үзүүлэхгүй. Эмнэлэгт үзүүлсэн тусламжийн хуудас надад одоо байхгүй. Эмнэлэгт байгаа. Анх үзүүлсэн эмнэлгийн карт /эмчийн үзлэгийн тэмдэглэл/ надад байна. Би гомдолтой байна. Б.Цгээс эмчилгээний зардлаа гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 5-6 дугаар хуудас/,
Хохирогч Ц.М мөрдөн шалгах ажиллагаанд дахин өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн үйл явдлаас хойш уулзаагүй утсаар яриагүй. Б.Ц одоогийн байдлаар надад эмчилгээндээ зарцуулаарай гэж мөнгө өгсөн зүйл байхгүй байна. Хархорин сумын эмнэлэгт 2025 оны 05 дугаар сарын 07-нд үзүүлсэн. Тэгээд """""""""""""" эмнэлэгт 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр компьютер томограф /толгойн тодосгогчгүй/ зураг авхуулсан. Өөр эмчилгээ үйлчилгээ аваагүй. 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр эмийн сангаас бент авсан. Мөн 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдөр “Цагаан гэрэлт өргөө” шатахуун түгээх станцаас 10,000 төгрөг шатахуун авсан. 2025 оны 05 дугаар сарын 13-ны өдөр Эх Мойлт эмийн сангаас өвчин намдаах эм, бентыг 30,900 төгрөгөөр авсан. 2025 оны 05 дугаар сарын 09-ны өдөр Өвөрхангай аймаг руу үзүүлэхээр явахдаа 60.000 төгрөгөөр шатахуун авсан. 2025 оны 05 дугаар сарын 07-ны өдөр Аюур гурван тулга эмийн сангаас 19.500 төгрөгөөр эм авсан. 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр """"""""""" эмнэлэгт бүсэлхий нурууны зураг авхуулахад 185.000 төгрөг, 2025 оны 05 дугаар сарын 09-ний өдөр Асури арвай фарм эмийн сангаас 6.800 төгрөгийн эм авсан нийт: 316.200 төгрөгийг Б.Цгээс нэхэмжилж байна. Одоогоор надад өвдөж, зовуурилаж байгаа зүйл байхгүй, би сэтгэл санаанд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 8 дугаар хуудас/,
Гэрч П.Д мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...Нөхөр Г бид хоёр 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр """""""""""""" гэх газар Б.Цгийнд мал авахаар очсон. Тухайн үед Цгийн гэрт нөхрийн хамт сууж байтал Цгийнд хажуу айлын Ш гаднаас орж ирсэн. Араас Г орж ирээд Ц, Г нар хоорондоо маргалдсан. Ц Ггийн нүүр хэсэгт гараараа цохиж түлхэж байгаа харагдсан. Г Ц хоёрыг Г салгаад Г гэрээс авч гарсан. Удалгүй Г дахиад гэрт нь орж ирсэн. Ц зуухан дээр байсан индүүгээр Гг цохиж байгаа харагдсан. Манай нөхөр Г тэр хоёрыг дахиад салгасан. Бид хоёрыг очиход Г согтуу байсан. Ц эрүүл байсан. Ш согтуу, тэгэхдээ гайгүй байсан. Бид хоёр Хархорин сумаас очсон эрүүл байсан. Цгийн гэрт ертөнцийн зүгээр зүүн талд цай ууж байсан. Ш гэрийн баруун хойд талд бид хоёр гэрийн баруун талын орон дээр сууж байсан. Гаднаас Г орж ирсэн. Тухайн үйл явдал болоход Ш, Г, Г бид дөрөв гэрт байсан. Ц Гг индүүгээр 1 удаа цохиж байгаа харагдсан. Г өмнө орж ирэхэд Ц нүүр хэсэгт нь гараараа 1 удаа цохисон. Тухайн үйл явдал хурдан болж өнгөрсөн. Ц, Г нар нь харилцан зодолдоогүй. Ц Гг гэрт эхэлж орж ирэхэд нүүр хэсэгт нь гараараа 1 удаа цохисон. Дахиж орж ирэхэд зуухан дээр байсан индүүгээр цохиж байгаа харагдсан. Индүү зуухан дээр байсан. Цгийн өөрийнх нь индүү байх...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 10 дугаар хуудас/,
Гэрч Г.Ш мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэгтээ: “...2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр /цагийг нь санахгүй байна/ би айл Цгийнд ортол гэрт нь Гхүү, Д, Ц нар сууж байсан. Би гэрт ороод баруун талд орон дээр сууж байтал гаднаас Г орж ирэхэд Ц гэнэт босоод Г лүү дайрч эрүү хэсэгт нь гараараа цохисон. Г ах салгасан. Би гэрээс гараад хонинд яваад иртэл Г чарлаад байсан. Би гэрт ортол Ц индүү барьчихаад Г руу дайраад гарыг нь түлсэн. Би тэр хоёрыг салгах гээд индүүг Цгээс булааж авах явцад хацраа хайрсан индүүг гэрээс гаргаж шидсэн. Эхлээд Ц Г рүү дайрах явцад Гхүү салгасан. Дараа нь Г рүү Ц индүү бариад дайраад түлээд цохих явцад би салгасан. Г миний эхнэр байгаа юм. Манай хажуу айл Цгийн нөхөр өнгөрөөд 4 жил болж байгаа. Би нүүдэл суудал хийхэд нь тусалдаг. Айл болоод 4 жил болж байна. 2025 оны 05 дугаар сарын 03-ны өдөр Г бид хоёр 3 ширхэг пиво сумын төвөөс ирсэн 2 хүнтэй хамт хувааж уусан. Цг эрүүл согтуу байсныг мэдэхгүй намайг гэрт ороход Гхүү. Д. Ц нар сууж байсан. Ц ертөнцийн зүгээр зүүн талд байсан. Юу хийж хийж байсныг нь санахгүй байна. Би Г, Г, Д, Ц нар гэрт байсан. Ц Гг индүүгээр цохиод байсан, тоолоогүй болохоор мэдэхгүй байна. Бас гараараа цохиод байсан. Тухайн үйл явдал хурдан болж өнгөрсөн. Ц, Г нар харилцан зодолдоогүй. Ц Гг гаднаас гэрт нь орж ирэхэд нүүр хэсэгт нь гараараа цохисон. Дахиж орж ирэхэд зуухан дээр байсан халуун индүүгээр цохиж түлсэн. Эхлээд Ц Гг гараараа цохих үед Г салгасан дараа индүүгээр түлэх үед би салгаж индүүг гэрээс индүүг гаргаж шидсэн...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 12 дугаар хуудас/,
Хүний биед үзлэг хийсэн тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хавтаст хэргийн 15-18 дугаар хуудас/,
Ц.Мгийн эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ӨВХ0725/310 дугаартай “...Ц.Мгийн биед “зүүн гарт шарх, зүүн доод эрүү, хэвлий, баруун хөлд цус хуралт гэмтэл тогтоогдоо. ...Дээрх гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 20-21 дүгээр хуудас/,
Ц.Цгийн эрүүл мэндэд учирсан хохирлын зэргийг тогтоосон Өвөрхангай аймаг дахь Бүсийн шүүх шинжилгээний төвийн 2025 оны 05 дугаар сарын 12-ны өдрийн ӨВХ0725/314 дугаартай “...Ц.Цгийн биед “баруун хөлд цус хуралт гэмтэл тогтоогдоо. ...Дээрх гэмтэл нь Хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-д зааснаар эрүүл мэндийг сарниулахгүй тул хохирлын зэрэг тогтоогдохгүй...” гэх дүгнэлт /хавтаст хэргийн 26-27 дугаар хуудас/,
Эд мөрийн баримтаар тооцсон тухай тэмдэглэл, Эд мөрийн баримтыг хураан авсан тухай тэмдэглэл /хавтаст хэргийн 30-34 дүгээр хуудас/,
Хохирогч Ц.Мгээс сэтгэцэд учирсан хохирлын зэрэг тогтоолгохгүй талаар илэрхийлсэн бичиг /хавтаст хэргийн 39 дүгээр хуудас/,
Хохирогч Ц.Мгээс гаргаж өгсөн хохирлын баримтууд /256,000 төгрөг буюу Голомт банкны 60,000 төгрөгийн баримт байгаа боловч юунд зарцуулсан болох нь тодорхойгүй/ /хавтаст хэргийн 42 дугаар хуудас/,
Мал, тэжээвэр амьтад, хашаа худгийн 2024 оны тооллогын хуулбар хувь /хавтаст хэргийн 48-51 дүгээр хуудас/,
Хохирогч З"""" овгийн Ц-н Г /РД:"""""/- ийн хувийн мэдээллүүд /хавтаст хэргийн 55-58 дугаар хуудас/,
Б овгийн Б Ц /РД:""""""""/-ийн хувийн мэдээллүүд /хавтаст хэргийн 60-64 дүгээр хуудас/,..” гэх мэдүүлэг,
Н.Б.Цгийн яллагдагчаар өгсөн “...Прокурорын тогтоолтой танилцлаа, хүлээн зөвшөөрч байна, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна...” гэх мэдүүлэг /хавтаст хэргийн 73-74 дүгээр хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон.
Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсанд тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Б.Ц нь 2025 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хувийн таарамжгүй харьцааны улмаас Ц.Мг түлхэж, халуун индүүгээр түлсний улмаас хохирогчийн эрүүл мэндэд “зүүн гарт шарх, зүүн доод эрүү, хэвлий, баруун хөлд цус хуралт” бүхий хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11 дүгээр бүлэгт заасан Хүний эрүүл мэндийн халдашгүй байдлын эсрэг гэмт хэргүүд нь материаллаг бүрэлдэхүүнтэй буюу гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг бодитой учирсан байхыг шаардана. Тодруулбал энэ төрлийн гэмт хэргийн бүрэлдэхүүний обьектив талын заавал байх, зайлшгүй тогтоох шинж нь шалтгаант холбоо юм.
Хохирогчийн эрүүл мэндэд учирсан хөнгөн хохирол нь шүүгдэгч Б.Ц нь хохирогч Ц.Мг гараараа түлхэж, халуун индүүгээр түлсэн идэвхтэй үйлдлийн улмаас үүсгэгдсэн шалтгаант холбоо тогтоогдсон, шүүгдэгч нь бусдын бие мах бодид халдвал аливаа хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирол, хор уршигт үйлдлээрээ зориуд хүргэсэн буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж зааснаар гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Ц хохирогч Ц.Мгийн бие махбодид хүч хэрэглэн халдвал эрүүл мэндэд нь хохирол учрах боломжтой гэдгийг мэдэж, ухамсарласан атлаа хохирогчийн биед халдаж, эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсныг гэм буруугийн санаатай хэлбэрээр үйлдлээ хэрэгжүүлсэн гэж үзнэ.
Шүүгдэгч Б.Ц нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа бичгээр илэрхийлсэн байх ба шүүгдэгчид эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Иймд шүүгдэгч Б.Цг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хоёр. Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:
Хохирогч Ц.Мд шүүхээс шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралд суухгүй, гомдол саналгүй гэж хариу мэдэгдсэн, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй, шүүх хуралд суухгүй гэж хүсэлт гаргасан байна.
Шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Гурав. Шүүгдэгчид хүлээлгэх эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч нь анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгааг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх болон эрүүгийн хариуцлагаас чөлөөлөх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл журмын дагуу тусгай ангид заасан төрөл хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж,
мөн хуулийн 5.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт ”Гэмт хэрэг үйлдэх үед эрүүгийн хариуцлага хүлээх насанд хүрсэн ба хэрэг хариуцах чадвартай хүнд энэ хуульд заасан үндэслэл журмын дагуу эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасны дагуу шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Прокурорын санал болгож, шүүгдэгч Б.Ц хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй.
Шүүгдэгч Б Цг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй байна.
Дөрөв. Бусад асуудлаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Цд оногдуулсан торгох ялыг 5 (тав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Ц нь шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 (арван тав) нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд анхааруулж,
шүүгдэгч нь энэ хэрэгт цагдан хоригдоогүй, бусдад төлөх төлбөргүй, шүүгдэгчийн бичиг баримт хураагдаагүй, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүй, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусад эрхийг нь хязгаарлаагүйг тус тус дурдах нь зүйтэй.
Шийтгэх тогтоолыг хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ц.ДАГИЙМАА