| Шүүх | Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Мишигдоржийн Батзориг |
| Хэргийн индекс | 128/2023/0090/З |
| Дугаар | 128/ШШ2023/0075 |
| Огноо | 2023-01-19 |
| Маргааны төрөл | Бусад, |
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2023 оны 01 сарын 19 өдөр
Дугаар 128/ШШ2023/0075
Хариуцагчийн зөвшөөрлийг баталж,
зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох тухай
Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч М.Батзориг би, Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.С********д холбогдуулан гаргасан... Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.С********гийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 14***** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С*****н дүгнэлтийг хүлээн авч хянаад,
ТОДОРХОЙЛОХ нь:
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С***** шүүхэд ирүүлсэн дүгнэлтдээ: ...Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.С********гийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 14***** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С***** нь Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.С********гийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 14***** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулахаар прокурорын дүгнэлт бичсэн байна.
Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.С******** нь прокурорын дүгнэлтийг хүлээн зөвшөөрч байгаагаа тус шүүхэд бичгээр илэрхийлж, холбогдох баримтад гарын үсэг зурсан байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно гэж заасны дагуу Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.С********д холбогдуулан гаргасан ... Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.С********гийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 14***** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн шаардлага бүхий Нийслэлийн прокурорын газрын Зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн хяналтын прокурор Г.С*****н дүгнэлтийг хариуцагч хүлээн зөвшөөрснийг баталж, тус зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1, 111.2-д заасныг удирдлага болгон ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1-т заасныг үндэслэн Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.С********гийн 2022 оны 11 дүгээр сарын 15-ны өдрийн Зөрчилд шийтгэл оногдуулах тухай 14***** дугаар шийтгэлийн хуудсыг хүчингүй болгуулах-ыг хүссэн прокурорын дүгнэлтийг хариуцагч Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын статистикийн улсын байцаагч Б.С********г хүлээн зөвшөөрснийг баталж, тус зөрчлийн хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамж төлөхгүй болохыг дурдсугай.
3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид давж заалдах журмаар гомдол гаргах эрхгүй бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2-т зааснаар энэхүү шүүгчийн захирамжийг шүүхийн шийдвэрийн нэгэн адил биелүүлэхийг дурдсугай.