| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/1488/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1735 |
| Огноо | 2025-08-07 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Б.Энхбаяр, |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 08 сарын 07 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1735
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга С.Ганбаатар,
Улсын яллагч Б.Энхбаяр,
Шүүгдэгч/хохирогч ***
Шүүгдэгч/хохирогч ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***нарт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508000000963 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
1. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
2. Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч ***нь 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 5 дугаар сарын 18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Наран 45 дугаар гудамжинд хохирогч ***үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнийг гараараа нүүр хэсэгт олон удаа цохих, маажих зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун дээд 1-р шүдний булгарал, баруун доод 2, 3-р шүдний хугарал, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун бугалга, хоёр даланд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***шүүх хуралдаанд: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Шүүгдэгч/хохирогч ***шүүх хуралдаанд: “Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогчоор ***мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “*** ах намайг “Машинаас буу’’ гэж хэлсэн, би машинаас буухад *** ах араас бууж ирээд “ахын дүү чи яагаад байгаа юм бэ, ахдаа санасан юм байгаа юм уу” гэж асуугаад намайг эсрэг талын гудамж руу дагуулж орсон. *** ах миний нүүр рүү 3-4 удаа гараараа цохиод хашаа руу шахаж байгаад миний нуруугаар зүүн тийш дугтраад байхаар нь би *** ахыг хавирч унагаад “ахаа та яагаад байгаа юм бэ” гэж хэлсэн чинь *** миний баруун гарын чигчий хурууг хазаж гэмтээсэн. Тэгэхээр нь би гараа дугтарч аваад *** ахын дээр нь гарч сууж байгаад нүүр рүү нь 2 удаа гараараа цохисон. *** ахын дээрээс босоод буцаад машин руу явах гэж байхад *** ахын ээж нь гарч ирээд хөлөөрөө миний баруун хөл рүү өшиглөсөн…” гэсэн мэдүүлэг, /хх-н 34/,
Хохирогчоор М.***ын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…Би 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдөр ээж ***гэрт очиж хонохоор Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо Бага нарангийн 45-5-12 тоот гэртээ 22 цагийн үед ирсэн. Би багийн найз *** гэрийн гадаа уулзаж машиндаа пиво ууж байхад танил дүү ***, найз ***хамт ирсэн. Бид 4 үргэлжлүүлэн хамт уусан.*** бид хоёр машинаас гараад хооронд ярилцаж байгаад *** урдаас хэгжүүрхээд байсан болохоор нь бид хоёр маргалдаж эхэлсэн. Тэгээд машинаас холдож гудамжаар эргэж байгаад эргэн эвлэрэх талаар ярьсан боловч эвлэрч чадалгүй хоорондоо зодолдож эхэлсэн. Бид хоёр зодолдож байхад *** намайг газарт унагааж байгаад миний хоёр гарыг нийлүүлж бариад миний дээр гарч суусан. *** миний дээр суусан чигээрээ миний нүүр рүү гараараа нэг удаа хүчтэй чангаар цохих үед миний ухаан санаа балартаж байгаад хэсэг хугацааны дараа сэрхэд миний амнаас цус гарсан байсан. *** дахин нэг удаа гараараа чанга цохиход миний шүд унаж байгаа нь мэдэгдээд би орилсон. ...Миний санаж байгаагаар *** миний нүүр хэсэг рүү гараараа хоёр удаа хүчтэй цохисон, *** намайг цохиж зодсоны улмаас миний дээд талын үүдэн 1 шүд унасан. Харин доод талын үүдэн 2 шүд ёзоор үлдэж хагарсан. Баруун хацар хавдаж хөхөрсөн. Мөн баруун хацар, хүзүү мөрний ар хэсэгт маажсан. Уг гэмтлүүдийг *** надад учруулсан. ...*** бид хоёр машинаас бууж юм ярилцаж байгаад хоорондоо үл ялих шалтгааны улмаас маргасан. Учир нь *** урдаас хэгжүүрхээд яриа ааш зан таарахгүй байсан учраас хоорондоо маргалдаж эхэлсэн...” гэсэн мэдүүлэг /xx-н 29-31/,
Гэрч ***мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…2025 оны 5 дугаар сарын 17-ны өдөр найз *** бага наранд ээжийнхээ гэрт ирсэн. Бид хоёр 23 цагийн үед миний машинд уулзаад хэсэг юм яриад пиво хамт ууж байсан. Манай гудамжны хуурай дүү ***, *** нар Сэнгүр нэртэй 2,5 литрийн 2 сав пивотой ирсэн. Тэгээд нийлээд машинд ууж байсан. Машины гадаа гараад хэсэг юм яриад тамхи татаад зогсож байсан. Тэгээд би гэр лүүгээ ороод удаагүй 5-10 минутын дараа гараад ирсэн чинь ***, *** нар хоорондоо зодолдсон бололтой ***баруун гараас цус гарчихсан, харин ***ын амнаас цус гарчихсан ***ын ээж нь хажууд нь зогсож байсан…’’ гэсэн мэдүүлэг /xx-н 40/,
Гэрч ***мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “…би гэртээ ороод тамхи аваад гараад ирсэн чинь *** ах, *** нар хоорондоо зодолдсон байдалтай байсан…” ’гэсэн мэдүүлэг /xx-н 42/,
Шинжээчийн 7028 тоот дүгнэлтэд: “…O.***биед баруун сарвууны шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн мөр, нуруу, баруун тохой, цээж, баруун сарвууны 1, 2, 3-р хуруу, баруун алганы зулгаралт, нурууны цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Тухайн хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Баруун сарвууны 5-р хурууны шарх гэмтэл нь эрүүл мэндийг түр сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Бусад гэмтлүүд нь дан дангаараа хохирлын зэрэг тогтоох журмын 2.7.3-т зааснаар хохирлын зэрэг тогтоохгүй. Цаашид хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй…’’ гэжээ. /xx-н 59-60/,
Шинжээчийн 7034 дугаартай дүгнэлтэд: ”...М.***ын биед баруун дээд 1-р шүдний булгарал, баруун доод 2, 3-р шүдний хугарал, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун бугалга, хоёр даланд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр хэрэг учрал болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой шинэ гэмтэл байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-д зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Баруун дээд 1-р шүдний булгарал гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварыг 10 хувь тогтонги алдагдуулна...” гэжээ /xx-н 50-51/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 1/, хохирогч М.***ын хохирлын баримтууд /хх-н 19-23/, шүүгдэгч/хохирогч М.***ын хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 88-95/, шүүгдэгч/хохирогч ***хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 97-102/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Шүүгдэгч ***2025 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 5 дугаар сарын 18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Наран 45 дугаар гудамжинд хохирогч О.***тай үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнийг гараараа нүүр хэсэгт олон удаа цохих, гарын хурууг хазах зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун сарвууны шарх, зөөлөн эдийн няцрал, баруун, зүүн мөр, нуруу, баруун тохой, цээж, баруун сарвууны 1, 2, 3-р хуруу, баруун алганы зулгаралт, нуруун цус хуралт, зөөлөн эдийн няцрал бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай,
Шүүгдэгч ***нь 2025 оны 5 дугаар сарын 17-ны өдрөөс 5 дугаар сарын 18-нд шилжих шөнө согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сонгинохайрхан дүүргийн 3 дугаар хороо, Бага Наран 45 дугаар гудамжинд хохирогч ***үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж улмаар түүнийг гараараа нүүр хэсэгт олон удаа цохих, маажих зэргээр зодсоны улмаас эрүүл мэндэд нь баруун дээд 1-р шүдний булгарал, баруун доод 2, 3-р шүдний хугарал, баруун хацарт зөөлөн эдийн няцрал, зулгаралт, баруун бугалга, хоёр даланд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгч нарын мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч нарын мэдүүлэг, гэрч Б.Наранбаяр, Н.*** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлтүүд болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч О.***, ***нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хоорондоо муудалцаж, улмаар харилцан зодолдон, хэн хэнийхээ эрүүл мэндэд шинжээчийн дүгнэлтүүдээр тус тус тогтоогдсон буюу хөнгөн хохирол учруулсан нь өөрсдийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.
Шүүгдэгч О.***, ***нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул тэдгээрт холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч О.***, ***нарын үйлдлийн улмаас хохирогч нарт шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч О.***, ***нар нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгч нарыг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Хохирогч ***хавтаст хэрэгт 1.127.000 төгрөгийн баримтыг өгсөн тул шүүгдэгч О.***аас 1.127.000 төгрөгийг гаргуулж хохирогч М.***т олгохоор шийдвэрлэв.
Харин хохирогч ***нь хавтас хэрэгт болон шүүхэд шинээр хохирлын баримт гаргаж өгөөгүй тул энэ шүүх хуралдаанаар хохирол шийдвэрлэх боломжгүй байна.
Хохирогч ***цаашид эмчилгээ хийлгэнэ гэж мэдүүлсэн ба дээрх хохирол бодитой учраагүй, ямар хэмжээний хохирол гарах эсэх нь тодорхойгүй байх тул хохирогч *** хохирогч ***нар нь дээрх гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн талаарх баримтаа бүрдүүлж жич иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.***т 600 нэгж буюу 600.000 төгрөгөөр торгох ял, шүүгдэгч О.***ад 700 нэг буюу 700.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах ялын дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч О.***, ***нарын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул тэдгээрийг гэм буруутайд тооцсон бөгөөд тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч О.***, ***нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгч нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нар гомдол саналгүй, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, харилцан бие биеийнхээ эрүүл мэндэд хохирол учруулсан зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан доод хэмжээгээр 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял тус тус оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР