| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/1539/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1792 |
| Огноо | 2025-07-22 |
| Зүйл хэсэг | 17.1.1., |
| Улсын яллагч | Б.Тогтох |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 22 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1792
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Л.Онцгойгэрэл,
Улсын яллагч: Б.Тогтох,
Шүүгдэгч: ***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Хан-Уул дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2510000000939 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн
Урьд: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 8 дугаар сарын 13-ны өдрийн 609 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 8.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэг 8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх заалтад зааснаар 2 жил хорих ял шийтгэж, шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 жилийн хугацаагаар хойшлуулсан,
- Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 1215 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ХМШЗ/244 дугаартай захирамжаар эдлээгүй үлдсэн, 512 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 8 цагийн ажлыг нэг хоногоор тооцож, 64 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлсэн, ***тоот регистртэй,
Шүүгдэгч ***нь 2025 оны 5 дугаар сарын 20-ны орой Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэнгэлдэх хотхоны 207 дугаар байрын 01-р орцны гадна байрлуулсан трек марлин-7 загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч ***2.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусар авсан буюу хулгайлан бага хэмжээнээс дээш хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч ***шүүх хуралдаанд: “...Мөрдөн шалгах ажиллагаанд үнэн зөв мэдүүлэг өгсөн тул нэмж мэдүүлэх зүйлгүй” гэв.
Хохирогч ***ын мөрдөн шалгах ажиллагаанд: “...Миний бие энэ оны 5 дугаар сарын 19-ний орой 21 цаг 53 минутад гэрийнхээ гадаа буюу Хан-Уул дүүрэг, 15-р хороо, Цэнгэлдэх хотхоны 207-р байрны 1-р орцны гадна өөрийн Trеk Marlin-7 загварын унадаг дугуйгаа зориулалтын зогсоолд нь байрлуулан түгжээд орсон юм. Тэгээд өнөөдөр орой ажлаа тараад 19 цагийн үед ажлаасаа ирээд гэртээ орохдоо дугуйгаа шалгахад байхгүй болохоор нь ойр орчимд үзэхэд байхгүй байсан. Түгжсэн түгжээ нь ч үлдээгүй байсан. Тэгээд би цагдаад хандаж байна” гэсэн мэдүүлэг /хх-н 18-21/,
Иргэний нэхэмжлэгч ***мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр фэйсбүүкээр зар харж байгаад унадаг дугуй худалдан авахаар зарын хүнтэй холбогдсон. Ингээд дугуйгаа авахаар Хан-Уул дүүргийн 21 дүгээр хороо, Пирамид хотхоны гэрийн гадаа хүргүүлж авчирсан ба тухайн дугуйг нэг эрэгтэй үл таних хүн авчирч өгсөн. Тэгээд би дугуйг 700.000 төгрөгөөр худалдан авахаар харилцан тохирч Долгорсүрэнгийн Ган-Эрдэнэ гэх хүний Хаан банкны 5018952783 тоот данс руу 700.000 төгрөгийг өөрийн Хаан банкны *** тоот данснаас шилжүүлсэн. Ингээд дугуйг худалдан аваад ашиглаж байтал 2 хоногийн дараа миний худалдан авсан дугуй хулгайн дугуй байж таараад хулгай хийсэн ***гэх залуу цагдаатай ирээд аваад явсан. Ингээд миний шилжүүлсэн мөнгийг ***гэх хүн одоог хүртэл буцаан өгөөгүй байна” гэсэн мэдүүлэг /хх-н 24-25/,
Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 6/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 7/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 8-10/, таньж олуулах ажиллагааны тэмдэглэл /хх-н 11-13/, гар утсанд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 14/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 33-38/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 50-68, 81-90/, депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-н 76/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ***нь 2025 оны 5 дугаар сарын 20-ны орой Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Цэнгэлдэх хотхоны 207 дугаар байрын 01-р орцны гадна байрлуулсан трек марлин-7 загварын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч хохирогч ***2.200.000 төгрөгийн хохирол учруулсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шат болон шүүх хуралдаанд хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, иргэний нэхэмжлэгч ***нарын мэдүүлэг, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ***нь хохирогч ***ын унадаг дугуйг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч ***үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч нь гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд унадаг дугуйгаа буцаан авсан, шүүгдэгч нь хулгайлсан тухайн унадаг дугуйг иргэний нэхэмжлэгч ***700.000 төгрөгөөр зарсан ба хохирол нөхөн төлөөгүй тул, шүүгдэгчээс 700.000 төгрөг гаргуулж иргэний нэхэмжлэгч ***олгохоор шийдвэрлэв.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 9 сар хорих ял оногдуулж, урьд шүүгчийн захирамжаар эдлээгүй ялыг нэмж нэгтгэх эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргасан болно.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч ***үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйл болон 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх, ял хүндрүүлэх нөхцөл байдал тус тус тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, иргэний нэхэмжлэгчийн хохирлыг барагдуулаагүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6 сар хорих ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***нь Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ХМШЗ/244 захирамжаар 512 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг 64 хоног хорих ялаар солиулжээ.
Шүүгдэгч ***хэрэг шүүхэд шилжих үед прокуророос ямар нэгэн байдлаар таслан сэргийлэх арга хэмжээ аваагүй ба тус шүүхийн шүүгчийн 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдрийн захирамжаар яллагдагчаар цагдан хорьж, ялын тооцоог ирүүлэхийг шийдвэр гүйцэтгэх байгууллагад даалгаж шийдвэрлэсэн.
Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газрын харьяа цагдан хорих 461 дүгээр хаалттай хорих ангиас 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр ирүүлсэн ялын тооцоогоор шүүгдэгч нь урьд шүүгчийн захирамжаар оногдуулсан хорих ялаас 24 хоног хорих ял эдэлж, 40 хоногийн үлдэгдэлтэй нь нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн эдлэх ялын хэмжээг тогтооно”, 2 дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн 6.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэж хуульчилжээ.
Иймд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ***урьд Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүгчийн 2025 оны 6 дугаар сарын 10-ны өдрийн 2025/ХМШЗ/244 захирамжаар 512 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялын 64 хоног хорих ялаас эдлээгүй үлдсэн 40 хоног хорих ял дээр энэ тогтоолоор оногдуулсан 6 сар хорих ялыг нэмж нэгтгэн, нийт эдлэх ялыг 7 сар, 10 хоног хорих ялаар тогтоов.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 3, 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр шийдвэрлэв.
Шүүгдэгчид 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч, ялын тооцоог тус өдрөөр гаргасан байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар цагдан хоригдсон 18 хоногийг түүний эдлэх ялд оруулан тооцов.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР