| Шүүх | 2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх |
|---|---|
| Шүүгч | Чулуунбаатарын Отгонбаяр |
| Хэргийн индекс | 195/2025/1599/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/1819 |
| Огноо | 2025-07-23 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Ж.Цээрүүгүндүү |
2025 - Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүх ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 23 өдөр
Дугаар 2025/ШЦТ/1819
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны тойргийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга: Ц.Дашдолгор,
Улсын яллагч: Ж.Цээрүүгүндүү,
Шүүгдэгч***нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны В танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Нийслэлийн Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***Даваадэмбэрэлд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2508007111089 дугаартай хэргийг 2025 оны 7 дугаар сарын 04-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн,
Шүүгдэгч ***2025 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтад байрлах Хонгор дэлгүүрийн караоке дотор хохирогч ***тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний биед хамар яс, таславчийн хугарал, мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Тухайн зодооныг эхлүүлсэн хүмүүсийг болон юунаас болж зодоон болсон талаар мэдэхгүй байна. Тухайн үед найзуудыгаа аваад гарч байсан бөгөөд манай нэг найзыг аваад үлдсэн гэхээр нь би эргэж оръё гэж хэлсэн. Тэгээд намайг цохихоор нь би зөрүүлээд цохисон. Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Цаашид ийм хэрэгт оролцохгүй” гэв.
Хохирогч ***мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...2025 оны 01 дүгээр сарын 12-ны шөнийн 01 цагийн орчимд Сонгинохайрхан дүүргийн Тахилт 33 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Хонгор дэлгүүрийн караокед эхнэрийн хамт үйлчлүүлж байхад үл таних залуу манай эхнэр болон эхнэрийн дүүгийн бөгсөнд гар хүрээд байсан тул би “боль” гэх шаардлага тавьсан чинь тухайн залуусаа өөрийгөө ***гэх залуу миний хамар руу гараараа 1 удаа цохисон чинь хамарнаас цус гарч улмаар хажууд байсан эхнэр болон дүү цагдаад дуудлага өгсөн” гэсэн мэдүүлэг /хх-н 15-16/,
Гэрч *** мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: “...нэг үл таних жижиг залуу буцаж орж ирэхдээ дүү ***маргалдаж дүүг цохих гэж байхдаа манай нөхрийн хамар руу 1 удаа цохисон чинь нөхрийн хамарнаас цус гарч тонгойсон. ...үл таних ***сүүлд нэрийг мэндсэн улаан куртик, шар малгайтай залуу нөхрийн хамар руу 1 цадаа гараараа цохисон” гэсэн мэдүүлэг /хх-н 19-20/,
Гэрч ***мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн: ***шанаадаад авсан чинь Даваадэмбэрэл буцааж цохихдоо Хүрэлшагайг биш хажууд нь байсан үл таних Батбаяр гэх хүний хамар руу цохисон чинь хамарнаас нь цус гарч удалгүй цагдаа ирсэн” гэсэн мэдүүлэг /хх-н 27-29/,
Шинжээчийн 2078 тоот дүгнэлтэд: “...***биед хамар яс, таславчийн хугарал, мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, хэрэг болсон гэх хугацаанд үүсгэгдсэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын 3.1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэжээ /хх-н 36-37/,
Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 7/, гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 8/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 42, 44, 53-59, 68-76/ зэрэг болно.
Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.
Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч ***2025 оны 01 дүгээр сарын 11-нээс 12-нд шилжих шөнө Сонгинохайрхан дүүргийн 33 дугаар хороо, Тахилтад байрлах Хонгор дэлгүүрийн караоке дотор хохирогч ***тухайн үед үүссэн хувийн таарамжгүй харилцааны улмаас нүүрэн тус газар нь гараараа цохиж, түүний биед хамар яс, таславчийн хугарал, мурийлт, хамрын зөөлөн эдийн няцрал, зулгаралт, цус хуралт гэмтэл бүхий хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:
Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***, гэрч ***нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Шүүгдэгч ***согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***тухайн үүссэн асуудлын улмаас цохиж эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан” гэмт хэргийн шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.
Шүүгдэгч ***хохирогчийг цохисон үйлдлийн улмаас хохирогч нарт шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд шалтгаант холбоотой байна.
Шүүгдэгч ***шүүх хуралдаанд хохирогчийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.
Хохирогч нь мөрдөн байцаалтын шатанд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэж мэдүүлсэн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.
Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:
2.1. Талуудын санал, дүгнэлт
Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах эрүүгийн хариуцлагын талаар дүгнэлт гаргасан болохыг дурдав.
2.2. Эрүүгийн хариуцлага
Шүүх шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.
Шүүгдэгч ***Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2-д зааснаар “учруулсан хохирлыг нөхөн төлсөн”-ийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.
Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогч гомдолгүй зэргийг харгалзан улсын яллагчийн эрүүгийн хариуцлагын дүгнэлтийг хүлээн авч Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.
2.3. Бусад асуудал
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.
Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Ч.ОТГОНБАЯР