| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 310/2025/0106/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/127 |
| Огноо | 2025-06-26 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | О.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 06 сарын 26 өдөр
Дугаар 2025/ШЦТ/127
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгчийн өмгөөлөгч Ч.Сайнжаргал
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн ******* дугаартай хэргийг 05 оны 06 дугаар сарын 5-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дугаар сарын *******-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, сантехникч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл *******, эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* сумын ******* дүгээр багийн “” гэх газарт оршин суух хаягтай, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, овогтой , Регистрийн дугаар: ЗЖ97**************16
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 05 оны ******* дугаар сарын *******-ны өдрийн 15 цагийн орчимд Дундговь аймгийн сумын дугаар баг 01-0 тоот хашаанд байрлах монгол гэрт согтуурсан үедээ танхайн сэдэлтээр хохирогч нүүрэн тус газарт нь гараараа цохих, аяга болон данхаар толгойн тус газарт нь цохих зэргээр зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч овогт нь хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Хохирогч “Намайг 05 оны ******* сарын ******* өдөр 15 цагийн сумын төвд байх нагац дүү байхад гаднаасаа цүүлүүлсэн согтуу залуу бие засах гээд хаалгаа нээлгэхээр хүн дуудаж хашхирч байсан. Тэгэхэд үл таних залуу цүү татаж гэрийн хаалга онгойлгоод намайг гараараа нүүр рүү - удаа цохиод, зуухны хажууд байсан сэнжтэй шаазан аягаар толгой руу 1 удаа цохиж, дараа нь данхаар толгой руу нэг цохисон. Тэгтэл араас нь миний таньдаг , хүргэн нар орж ирээд салгаад аваад явсан. Тэгээд би сумын Эрүүл мэндийн төвд 05 оны ******* сарын *******-ны өдөр 16 цагийн үед үзүүлээд цагийн үед цагдаад мэдэгдсэн. ... Би тэр залууг танихгүй, намайг ч тэр танихгүй, толгойдоо 9 оёдол тавиулсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 7-р хуудас/
Гэрч С.ын “... 05 оны ******* дугаар сарын *******-ны өглөө найз *******, нарын хамтаар суманд гэх айлын ямаа самнах ажлаар очсон. Бид тус сумын төвд байх дэлгүүрээс "Сэрүүн" нэртэй ,5 литрийн савлагаатай пиво аваад Ө. гэх найзындаа очиж дөрвүүлээ хувааж уусан. Манай найз ******* бие засах гээд айлаас гараад хажуу айлд орж зодолдсон байсан. ... Намайг айлаас бие засах гээд гарахад хажуу айлд хүмүүс түр тар хийгээд юм ойчоод, унаад байх шиг байхаар нь орсон. Тэгтэл , хоёр газар унасан зодолдож байхаар орж салгасан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 9-р хуудас/
Гэрч Ө.ын “... Гэрийн гадаа хүмүүс чанга чанга дуугаралдаад байхаар нь гэрээс ийн хамтаар гартал ах, нар хоорондоо зодолдож байхаар нь салгаж, ыг аваад, би ахыг аваад гэртээ орсон...” гэх мэдүүлэг, /хх-ийн 1-р хуудас/
Гэрч “... 05 оны ******* дугаар сарын *******-ны өдөр 1 цагийн үед С. манайд гэрт согтуу орж ирэн ус ууснаа, хажуу гэрт ахыгаа цүүлчих /цоожилчих/ жоохон унтаадахъя гэхээр нь би нарийн төмөр утсаар хатгаад орхисон юм. Тэгээд орой 17 цаг 0 минутын үед гэртээ ирэхэд С. ах манай хажуу талын гэрийн зүүн урд хаяанд цусаа гоожуулсан сууж байхаар аваад эмнэлэгт хүргэж өгсөн...” гэх мэдүүлэг /хх-ийн 16-17-р хуудас/
Шүүгдэгч *******ын урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй талаархи лавлагаа, /хх-ийн *******5-р хуудас/
Гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэлд “Дундговь аймгийн сумын дугаар багийн “Буянт” гэх газарт манай дүү хүнд зодуулсан байна”, /хх-ийн -р хуудас/
Шүүгдэгчийн үйлдлийн улмаас хохирогчийн эрүүл мэндэд хөнгөн зэргийн гэмтэл учирсан болох нь Дундговь аймгийн Шүүх шинжилгээний хэлтсийн шинжээчийн 05 оны ******* дугаар сарын 09-ний өдрийн 075/9 дугаартай “... биед дагзны баруун дээд хэсэгт, толгойн орой хэсэгт шарх, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт, баруун нүдний эвэрлэгт цус хуралт, дагзны баруун хэсэгт зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь тус бүрдээ хязгаарлагдмал мохоо гадаргуутай зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул хүний эрүүл мэндэд учирсан хохирлын зэрэг тогтоох журмын .1.1-т зааснаар хохирлын хөнгөн зэрэг тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь биед үзлэг хийгдэхээс 1- хоногийн өмнө үүссэн байх боломжтой байна...” гэсэн дүгнэлтээр /хх-ийн *******--р хуудас/ нотлогдсон байна.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.
Шүүгдэгч нь хохирогчийн нүүр болон толгой тус газарт нь гараараа болон данхаар цохиход хүний биед гэмтэл учирч эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа боловч уг зүйлийг шууд хүсэж хийн үйлдлээрээ уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн . дугаар зүйлийн дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч ******* нь хохирогч биед халдаж байгаа үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогдож байна. Шүүгдэгч нь өөрийн үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хөнгөн зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч биед шууд санаатай халдсан үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг хангасан байх тул *******ыг “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.
Хохирогч С. нь “Гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй, 500.000 /таван зуун мянга/ төгрөг авсан” талаараа хүсэлт гаргасан байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Шүүгдэгч *******ыг Монгол Улсын Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.******* дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Прокуророос шүүгдэгч *******д холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17.******* дүгээр зүйлийн ******* дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, бусдад төлөх төлбөргүй, цаашид хохирогч хохирол нэхэмжилсэн тохиолдолд нөхөн төлөхөө илэрхийлж байгаа, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлсэн болно.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд *******50.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.******* дүгээр зүйл, 6.1, 6. дугаар зүйлийн 1, , , ******* дэх хэсэг, 6.6, 6.7, 6.8 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогтой ыг Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч овогтой д *******50 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу *******50.000 /дөрван зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.
. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн ******* дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.
*******. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5. дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг шүүгдэгчид мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйл болон битүүмжилсэн хөрөнгө, орлого байхгүй ба шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч бусдад төлөх төлбөргүйг дурдсугай.
6. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч шийтгэх тогтоолыг гардан авснаас хойш 1******* хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн” үндэслэлээр давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД