Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2025 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 2025/ШЦТ/128

 

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

             1. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч ******* овогтой ******* ******* холбогдуулан тус аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар,

            ******* овогтой ******* ******* холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар тус тус яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг болгон хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

 

             2. Өсвөр насны шүүгдэгч ******* овогтой ******* *******, ******* овогтой ******* , ******* овогтой ******* нарыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Үргэлжилсэн үйлдлээр, бүлэглэж, хүчиндэх гэмт хэргийг бага насны хүүхдийн эсрэг үйлдсэн” гэм буруутайд тус тус тооцсугай.

 

            3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 3, 3.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийг тус тус журамлан мөн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч ******* овогтой ******* *******, ******* овогтой ******* , ******* овогтой ******* нарт тус бүр 12 /арван хоёр/ жилийн хугацаагаар хорих ял оногдуулж шийтгэсүгэй.

 

             4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Чимдүүд овогтой ******* *******, ******* овогтой ******* , ******* овогтой ******* нарт оногдуулсан 12 жилийн хугацаагаар хорих ялыг 2 дахин багасгаж 6 /зургаа/ жилийн хугацаагаар хорих ялаар тогтоосугай.

 

             5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3, 8.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч Б.*******, Э., О. нарын эдлэх 6 /зургаа/ жилийн хорих ялыг сургалт-хүмүүжлийн тусгай байгууллагад эдлүүлсүгэй.

 

             6. Хэрэгт битүүмжилсэн хөрөнгө, орлогогүй, шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч нараас гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч нараас бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 12.952.180 /арван хоёр сая есөн зуун тавин хоёр мянга нэг зуун ная/ төгрөг төлсөн, өсвөр насны шүүгдэгч нар энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй болохыг тус тус дурдсугай.

 

             7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогчийн хууль ёсны төлөөлөгч бага насны хохирогч Э.Номингийн эрүүл мэндтэй холбогдон цаашид гарсан хохирлыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар өсвөр насны шүүгдэгч нарын хууль ёсны төлөөлөгч нараас нэхэмжлэх эрхтэй болохыг заасугай.

 

             8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.8 дахь хэсэгт  зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан CD /компакт диск/ 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал өсвөр насны шүүгдэгч Б.*******, Э., О. нарт холбогдох 2322002160103 дугаартай эрүүгийн хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

            9. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол өсвөр насны шүүгдэгч Б.*******, Э., О. нарт урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, энэ өдрөөс эхлэн “Цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээ тус тус авсугай.

 

             10. Энэхүү шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулсан буюу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд өсвөр насны шүүгдэгч, бага насны хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нар, тэдгээрийн өмгөөлөгчид давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                                   Б.ТӨРБОЛД

           

    ШҮҮГЧИД                                     Д.УРАНЧИМЭГ

                                                       

                                                                  З.УУГАНБАЯР