| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 310/2025/0113/Э |
| Дугаар | 2025/ШЦТ/130 |
| Огноо | 2025-07-01 |
| Зүйл хэсэг | 27.10.5., |
| Улсын яллагч | О.О |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2025 оны 07 сарын 01 өдөр
Дугаар 2025/ШЦТ/130
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга М.Ууган-Адъяа
Улсын яллагч О.Одончимэг
Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогчоос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн *******т холбогдох эрүүгийн 5000*******5 дугаартай хэргийг 0 оны 0 дугаар сарын -ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, ******* оны ******* дүгээр сарын *******-ний өдөр Дундговь аймгийн ******* суманд төрсөн, ******* настай, эрэгтэй, дээд боловсролтой, мэргэжилтэй, Дундговь аймгийн ******* сумын ******* ******* сургуульд ажилтай, ам бүл , эхнэр, хүүхдийн хамт Дундговь аймгийн ******* сумын дугаар баг 1-10 тоотод оршин суух, Нийсэлэлийн Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 09 сарын 0-ны өдрийн 0/ШЦТ/1013 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу .700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж байсан, хэрэг хариуцах чадвартай, ургийн овогтой , Регистрийн дугаар: ЗЮ9**************33
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч ******* нь 0 оны 09 дүгээр сарын 0-ны өдөр 015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан ба уг хугацаа дуусаагүй байхад 05 оны 05 дугаар сарын 3-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж ,07%) үедээ *******-0 улсын дугаартай “ ” / / загварын тээврийн хэрэгслийг жолоодсон гэмт хэрэгт холбогджээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
Нэг. Шүүгдэгчийг гэм буруутайд тооцох талаар:
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үйл баримт хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:
Шүүгдэгч *******ын мөрдөн байцаалтын шатанд өгсөн “05 оны 05 дугаар сарын 3-ны шөнө цагийн үед найз Шинэхүүгийн хамт манай гэрт “Сэнгүр” нэртэй ,5 литрийн пиво хувааж уугаад 00 цагийн үед дахиж пиво авахаар өөрийн эзэмшлийн *******-0 улсын дугаартаймаркийн тээврийн хэрэгслийг жолоодоод ******* сумын 7 дугаар багт байх “” дэлгүүр орсон чинь дэлгүүр хаасан байсан. Тэгээд би ******* сумын дугаар багт байрлах “” / / дэлгүүрийн гадна зогссон чинь араас цагдаа ирээд намайг шалгасан тэгээд намайг архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байна гээд цагдаагийн газар авч ирж драгерь багаж үлээлгэсэн. Би драгерь бага үлээж шалгуулахад .07 хувийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 7, 1-р хуудас/
Гэрч “... Эргүүлийн үүрэг гүйцэтгэж байхад 05 оны 05 дугаар сарын 3-ны 00 цаг өнгөрч байхад ******* сумын дугаар багт байрлах “” дэлгүүрийн хажууд зогсож байтал *******-00 улсын дугаартай/ / маркийн тээврийн хэрэгсэл ирээд зогссон. Тэгэхээр нь би тухайн тээврийн хэрэгсэл дээр очоод жолоочийг бичиг баримтаа шалгуулна уу гэхэд тухайн жолооч регистрийн дугаараа хэлэхгүй байсан ба жолоочоос архи согтууруулах ундааны зүйл үнэртэж байсан. Тэгээд тухайн жолоочийг цагдаагийн газар дээр авч ирж согтуурал шалгах драгерь багаж үлээлгэж шалгахад *******-00 улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч ******* нь ,07 хувийн согтолттой байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн -р хуудас/
- 05 оны 05 дугаар сарын 3-ны өдрийн “... *******ыг /РД: ЗЮ9**************33/ драгер багажаар шалгахад ,07% тоон үзүүлэлт илэрч согтууруулах ундаа хэрэглэж замын хөдөлгөөнд оролцсон болох нь тогтоогдлоо. ...” гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт, /хх-ийн 03-р тал/
- Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 09 дүгээр сарын 0-ны өдрийн 0/ШЦТ/1013 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу .700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн талаархи лавлагаа, шийтгэх тогтоолын хуулбар, /хх-ийн 1, *******-31-р тал/
- Цагдаагийн Ерөнхий газрын “Жолоочийн мэдээлэл” лавлагаанд “В” ангиллын 1095 дугаартай жолооны үнэмлэхний эрх 0 оны 1 дугаар сарын 13-ны өдрөөс 1 жил хасагдсан, /хх-ийн 1-р хуудас/
- Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 05 оны 0 сарын 0-ны өдрийн 0/7 дугаартай “******* нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 09 дүгээр сарын 0-ны өдрийн 0/ШЦТ/1013 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, 700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу .700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ба торгуулиа бүрэн төлсөн, харин 05 оны 0 сарын 0-ны өдрийн байдлаар эрх хасах ялын 5 сарын 3 хоногийн үлдэгдэлтэй” гэх албан бичиг, /хх-ийн 3-р хуудас/ зэрэг болно.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1. дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад яллагдагчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна гэж үзлээ.
Шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодох эрхгүй үедээ согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон үндэслэлээр Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 09 дүгээр сарын 0-ны өдрийн 0/ШЦТ/1013 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ 1 жилийн хугацаагаар хасуулж, .700.000 /хоёр сая долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн ба уг тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хугацаа дуусаагүй байхад буюу 05 оны 05 дугаар сарын 3-ны өдөр Дундговь аймгийн ******* сумын дугаар багийн нутаг дэвсгэрт согтуурсан (амьсгал дахь спиртийн агууламж ,07%) үедээ *******-0 улсын дугаартай тээврийн хэрэгсэл жолооджээ.
Шүүгдэгч тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан цаг хугацаа дуусаагүй байхдаа дахин согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэргийн шинжийг хангасан үйлдэл болно.
Дээрх хуулийн тайлбарт “согтуурсан” гэж шалгаж, тогтоох ажиллагааны үр дүнд шалгуулагчийн амьсгал дахь спиртийн агууламж 0.0, түүнээс дээш промиль (%), эсхүл цусан дахь спиртийн агууламж 0.5, түүнээс дээш промиль (%) илэрснийг”, мөн “Тээврийн хэрэгслийн жолооч” гэж тээврийн хэрэгсэл жолоодож яваа тээврийн хэрэгслийг жолоодох эрхтэй, эсхүл эрхгүй, эсхүл жолоодох эрх нь дуусгавар болсон хүнийг”, “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн” гэж согтуурсан, мансуурсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон, эсхүл согтуурсан, мансуурсан эсэхийг зохих журмын дагуу шалгуулахаас зайлсхийсэн үйлдлийн улмаас тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүнийг”, “Тээврийн хэрэгсэл” гэж механикжсан тээврийн хэрэгслийг ойлгоно” гэсэнтэй тус тус нийцэж байна.
Иймд шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “Тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.
Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:
Прокуророос шүүгдэгч *******т холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх саналтай ирүүлсэн бөгөөд хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан хялбаршуулсан журмаар хэрэг хянан шийдвэрлэх журам зөрчигдөөгүй, шүүх хуралдаанаар мөн хуулийн 17. дүгээр зүйлийн дэх хэсэгт заасан нөхцөл байдлыг хянахад бүрэн хангагджээ.
Өөрөөр хэлбэл шүүгдэгч ******* нь гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа сайн дураараа хүлээн зөвшөөрсөн, ийнхүү хүлээн зөвшөөрсний улмаас үүсэх хууль зүйн үр дагаврыг ойлгосон, прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрсөн шүүх хуралдааны үед ч энэ байдлаа илэрхийлж байна.
Улсын яллагч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулах саналтайгаар хэргийг шүүхэд шилжүүлэн ирүүлж, шүүх хуралдаанд оролцогч нар энэхүү саналаа дэмжив.
Иймд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүйгээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулахаар шийдвэрлэв.
Харин шүүгдэгч ******* нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 09 дүгээр сарын 0-ны өдрийн 0/ШЦТ/1013 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялыг эдэлж дуусаагүй байгаа болох нь Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын 05 оны 0 сарын 0-ны өдрийн 0/7 дугаартай албан бичгээр нотлогдож байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн .9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Ялтан оногдуулсан ялыг эдэлж дуусахаас өмнө шинээр гэмт хэрэг үйлдсэн, эсхүл шүүхээр ял шийтгүүлэхийн өмнө өөр гэмт хэрэг үйлдсэн нь шүүхийн шийтгэх тогтоол гарсны дараа тогтоогдсон бол тухайн гэмт хэрэгт нь ял оногдуулж, өмнөх шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн нийт эдлэх ялын хэмжээг тогтооно”, .9 дүгээр зүйлийн дахь хэсэгт “Шүүх хэд хэдэн шийтгэх тогтоолоор хэд хэдэн төрлийн ял оногдуулсан бол энэ хуулийн . дугаар зүйлийн дахь хэсэгт заасан журмаар нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр шийдвэрлэж болно” гэжээ.
Дээрх хуулийн заалтыг харахад шүүх нэг төрлийн буюу “ижил” ял оногдуулсан нөхцөлд нэмж нэгтгэхээр, хэд хэдэн төрлийн буюу “өөр” ял оногдуулсан бол дүйцүүлэн нэмж нэгтгэх, эсхүл тус тусад нь эдлүүлэхээр заасан байх тул шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ял оногдуулсан энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 09 сарын 0-ны өдрийн 0/ШЦТ/1013 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн нэмэгдэл ялыг нэмж нэгтгэн, уг ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолохоор шийдвэрлэлээ.
Шүүх нэмэгдэл ялыг өнөөдрийн байдлаар нэмж нэгтгэн нийт эдлэх тооцох тохиолдолд энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл хугацаанд шүүгдэгч *******ын эдэлсэн нэмэгдэл ялыг хасах боломжгүй буюу түүний эрхзүйн байдал дордох тул Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 09 дүгээр сарын 0-ны өдрийн 0/ШЦТ/1013 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан ялаас эдлээгүй үлдсэн тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын үлдэгдэл хоногийг нэмээгүйг ийнхүү тайлбарлав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17. дүгээр зүйл, 3.1, 3. дугаар зүйлийн 1, , 3, дэх хэсэг, 3., 3.7, 3. дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч овогтой ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт заасан “тээврийн хэрэгсэл жолоодох эрхээ хасуулсан хүн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
. Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 7.10 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 жилийн хугацаагаар хасаж, сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсугай.
3. Шүүгдэгч *******т оногдуулсан зорчих эрхийг хязгаарласан сарын хугацаанд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Дундговь аймгийн ******* сумын төвөөс гадагш явахыг хориглох хязгаарлалт тогтоосугай.
. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч нь зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол эдлээгүй үлдсэн зорчих эрхийг хязгаарлах ялын 1 хоногийг хорих ялын 1 хоногоор тооцож сольдог болохыг анхааруулсугай.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3, .9 дүгээр зүйлийн 1, дахь хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч *******ын тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасаж, /зургаа/ сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан энэ шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 0 оны 09 сарын 0-ны өдрийн 0/ШЦТ/1013 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 1 /нэг/ жилийн хугацаагаар хасах ялаас эдлээгүй үлдсэн ялыг нэмж нэгтгэн, уг нэмж нэгтгэсэн эрх хасах ялыг зорчих эрхийг хязгаарлах ял оногдуулсан үеэс эхлэн тоолсугай.
. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгө орлогогүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчин төгөлдөр болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 1 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, түүний өмгөөлөгч Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ноцтой зөрчсөн үндэслэлээр гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД